Categories
мэдээ цаг-үе

Э.Мөнхжин: Туркийн компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй

Гэр
хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Грандлайн” ХХК-тай холбоотой
сөрөг мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон билээ.
Тодруулбал, тус компаниБаянзүрх дүүрэгт “Түмэн Амгалан”цогцолбор хорооллын
төслийг хэрэгжүүлэхдээ БНТУ-ын “216 Япи Үрэти Худалдаа” компанитай хамтарч
Монгол-Туркийн хамтарсан “Грандлайн” ХХК-ийг байгуулсан гэх. Гэтэл Монголын тал
гэрээгээ зөрчин Туркийн компанид их хэмжээний хохирол учруулж эцэстээ Арбитрын
шүүхэд дуудагдсан ч хохирлоо барагдуулахгүй өнөөг хүрч байгаа талаар Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компанийн
өмгөөлөгч Б.Оюунбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тиймээс бодит нөхцөл
байдлын талаар “Грандлайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжинтэй ярилцсанаа
хүргэе.

-“Грандлайн”
ХХК Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл дээр
Турк улсын “216 Япи Үрэти Худалдаа” компанитай хамтарч ажиллахдаа үл
ойлголцож, эцэстээ Арбитрын шүүхээр асуудал нь шийдэгдэж буруутан болсон тухай
мэдээлэл явж байна. Гэхдээ энэ тухай ярихаас өмнө “Грандлайн” компанийн талаар
товч мэдээлэл өгөх нь зөв болов уу. Танай компаниГэр хорооллыг орон сууцжуулах
төсөлд ямар шалгуураар орж, эрх авсан юм бэ?

-Манай компани
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд
2013 оны гуравдугаар сард орсон юм. Тухайн үед Баянзүрх дүүргийн
арванхоёрдугаар хороо буюу Амгалангийн 15.4 га талбар дээр дахин төлөвлөлтийн
төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалт явсан. Үүнд нийт 12 компани
оролцохоор хүсэлтээ өгсөн байлаа. Ингээд эхний шалгаруулалтаар таван компанийг
сонгож, тэд ч иргэдэд хэрэгжүүлэх төслөө танилцуулсан. Дараа нь иргэдийн дунд санал
хураалт явуулахад урьдчилсан байдлаар манай компанитөсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан.
Тиймээс иргэдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр
2013 оны тавдугаар сард “Грандлайн” ХХК нийслэлээс төсөл хэрэгжүүлэгч
гэсэн албан ёсны батламжаа авсан байдаг. Мэдээж хувийн хэвшлийн компаниуд ийм
том төсөл хэрэгжүүлэхэд ихээхэн
хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг шаардлагатай шүү дээ. Тийм
учраас бид төслөө хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллах гадаадын компаниудыг
судалж эхэлсэн юм. Ингээд Туркийн “216 Япи үрэти худалдаа” компанитай хамтарч
ажиллахаар болж, гэрээ байгуулсан. Хамтрахын тулд бид хэд хэдэн зүйлийг нөгөө
талтайгаа тохиролцсон.

-Ямар тохироо хийж байв?

-Турк
улс бол барилгын салбарт асар их туршлагатай, эрчимтэй хөгжиж байгаа орон. Тэр
утгаар нь Туркийн барилга угсралтын шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлж,
Монголдоо чанартай, орчин үеийн жишиг хороолол барьж байгуулъя гэдэг зорилго
бидэнд байсан. Тийм учраас “216 Япи үрэти худалдаа” компанитай төсөлд
шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг валют хэлбэрээр хийнэ. Мөн
Туркийн тал манайд хөрөнгө оруулалт хийхдээ хувьцаа эзэмшигч байдлаар
явъя гэдэг тохироог хоёр тал сайтар ярилцсаны үндсэн дээр хийж, энэ
саналуудаа тусгасанхамтын
ажиллагааны гэрээ байгуулсан.
Өөрөөр хэлбэл Туркийн компани
“Грандлайн” ХХК-ийн албан ёсны хувьцаа эзэмшигч болж, гэрээгээ 2013 оны арванхоёрдугаар
сард байгуулсан юм. Гэвч уг гэрээ мааньцаашдаа бидний хүссэн үр дүнд хүрч
үргэлжилж ажиллахад хүндрэлтэй болсон.

-Туркийн компани танайд туршлага болоод тоног төхөөрөмж,
эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хөрөнгө оруулалт хийнэ гэсэн юм байна. Энэ
хөрөнгө оруулалтыг мөнгөн дүнгээр тооцвол
хэдий хэмжээнд байхаар тохирсон юм бэ?

-Энэ
тухай гэрээнд тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, төсөлд шаардлагатай нийт
мөнгөн дүнгийн 50 хувийг Туркийн компани гаргана гэдэг заалт гэрээнд бий. Тийм
учраас бид гэрээгээ биелүүлж, “Грандлайн” компанийн хувьцааны 50 хувийг Турк
компанийн талд шилжүүлсэн байдаг. Ингээд хамтын ажиллагаа эхлээд явж байтал
айлын тал“Турк стандартын орон сууцны хороолол барих учраас зураг төслийг шинэчлэх хэрэгтэй байна”
гэдэг саналыг гэнэт тавьсан.

-Зураг төсөл аль хэдийнэ гарчихсан хойно…

-Харин
тийм. Бид бүх зураг төслөө аль 2013 оны арванхоёрдугаар сард гаргачихсан шүү
дээ. Гэтэл тэд манай хийсэн зураг төслийг үгүйсгэж, үүнийгээ шинэчил гэдэг тулган шаардлагыг тавьж эхэлсэн. Ажлаа
гацаагүй явуулахын тулд бид энэ саналыг нь хүлээж авахаас өөр арга байгаагүй.
Ингээд тэдний тал барилгын зураг төсөлтэй холбоотой бүх ажлыг хариуцан хийхээр
гэрээнд тусгасан юм. Харамсалтай нь тэдний яриад байсан шилдэг, шилмэл зураг
төслийн ажил нь удааширсаар 2014 оны
зургадугаар сард л бэлэн болж гарч ирсэн.

-Энэ хооронд хамаг ажил гацаанд орсон байж таараа…

-Тэд
зураг төслөө гаргах гэж үнэхээр их цаг алдсан. Гэхдээ бид тэднийг хараад зүгээр
сууж чадаагүй. Олон хүний итгэл хүлээгээд том ажил авчихсан хүмүүст тэнгэр
ширтээд суух эрх ч байгаагүй. Тиймээс айлуудтайгаа гэрээ байгуулж, газар
чөлөөлөлтийн ажлыг хийсэн.Тухайлбал,нийт өрхийн 95 хувьтай гэрээ байгуулсан.
Барилгын ажил эхлүүлэх боломж нөхцөлийг бий болгох, Монгол талаас хамаарах барилгын
ажлыг гүйцэтгэх багаа бүрдүүлэхээс эхлээд бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажилласан.
Ингээд эцэст нь 2014 оны зургадугаар
сард манай компани барилгынхаа ажлыг
эхлүүлсэн юм. Тухайн үед төсөлд шаардлагатай мөнгөн хэлбэрийн санхүүжилтээ
гэрээний дагуу хийхийг Турк компанийн талаас бид хүссэн. Гэтэл тэд “Мөнгөн хэлбэрээр санхүүжилт хийх
боломжгүй, мөнгө бус хэлбэрээр 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бид аль
хэдийнэ танайд өгсөн байна” гэдэг зүйл ярьж эхэлсэн л дээ.

-Тэр нээрээ ямар учиртай юм бэ. Танайхыг “216 Япи үрэти
худалдаа” компаниас 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт авч үрэн таран хийсэн
гээд байна лээ. Бараа, материал авчихсан
юм уу?

-Бидэнд
ийм иххэмжээний бэлэнмөнгө аваад идчихсэн асуудал огт байхгүй ээ. Бодитүнэнийг
л хэлье.“Түмэн амгалан” цогцолбор хорооллын зураг төслийн ажлыг тэд хийсэн
гэдгийг дээр хэлсэн. Үүнийгээтуркууд 600
мянган ам.доллараар үнэлсэн. Манайд
нийлүүлсэн барилгын хэв хашмалаа 700 орчим мянган ам.доллараар үнэлсэн. Ингээд
нийтдээ 1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн гээд байгаа хүмүүс шүү
дээ. Гэтэл гэрээнд төсөлд шаардлагатай эргэлтийн хөрөнгийг Туркийн талаас
мөнгөн хэлбэрээр хийнэ гэсэн хатуу заалт бий. Бараа материалаар хөрөнгө
оруулалт хийнэ гэсэн тохироо анхнаасаа байгаагүй. Үүнийг нь ч арбитрын шүүхийн
шийдвэрээр тогтоосон шүү дээ.

-Ийм өндөр үнээр зураг төслийн ажил хийнэ, үүнийгээ
хөрөнгө оруулалттаа тооцно гэдгээ танайд хэлээгүй хэрэг үү?

-Туркийн
талаас энэ асуудалд биднийг оролцуулахгүй, бие даан шийдэж, гэрээгээ зөрчиж
асуудал үүсгэсэн. Уг нь бол хоёр тал
гэрээний дагуу шийдвэр гаргах ёстой. Тодруулбал, “Грандлайн”
компани сонгон шалгаруулалт явуулж, хоёр талын гарын үсгээр гэрээ хэлцэл
хийгдэх учиртай байсан. Гэтэл бараа,
материалаа зах зээлийн ханшаас хэд дахин илүү үнээр бидэнд шахах гэсэн. Ингэж
болохгүй биз дээ.

-Тэгэхээр “216 Япи Үрэти Худалдаа” компани хэлсэн
тохирсноосоо буцаж, хамтарч байгаа монгол компаниа дорд үзэж, дураараа
авирласан юм биш үү?

-Яагаад
тийм байдлаар хандсаныг нь мэдэхгүй. Ямар ч байсан бид бүх ажил болон гэрээ
хэлэлцээрүүдээТуркийн талаас томилогдож ирсэн захирлуудыг нь оролцуулж хийдэг
байсан. Учир нь бид хамтарч ажиллах гэрээ байгуулсан талууд шүү дээ. Тийм
болохоор аливаа асуудал дээр заавал тэдний саналыг авч байж Монгол талын
Гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал гарын үсэг зурдаг байсан. Харамсалтай
нь тэд хариуд нь маш бүдүүлэг авир гаргаж байлаа. Жишээ нь гаалийн мэдүүлгээ
хуурамчаар бүрдүүлнэ гэдэг, санхүүгийн бүртгэлээ хоёр дансаар бүртгэнэ гэх
мэтээр зүй бусаар авирлана. Үүгээр ч барахгүй Турк талын захирал Билент
Дундарынх нь орчуулагч хийж байсан “Монгол-Туркийн Бизнес Консул”-ын дарга
Ганбаяр гэх залуу “Түмэн Амгалан” хорооллын орон сууцны борлуулалтыг нууцаар
дур мэдэн хийсэн нь илэрч, цагдаагийн байгууллагаар шалгагдаж, эцэстээ шүүхэд
шилжсэн байдаг. Энэ бүхэнтуркуудын өгсөн
зөвшөөрлийн дагуу хийгдсэн гэх юм билээ.

Тухайн
үед Турк талаас гурван инженер манайд ирж ажилласан. Уг нь тэр ажилчдынхаа
зардлыгТуркийн тал бүрэн хариуцна гэж гэрээндээ тусгасан боловч эцэстээ өнөө
гурван ажилтныхаа 45 хоногийн цалин болох 96000 ам.долларыг манай компаниас
нэхэмжилж байх жишээтэй. Гэхдээ дээрх
нэхэмжлэлийг хууль бус гэж үзээд шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэ мэтчилэн маш
олон хууль бус үйлдлүүдийг хийж, Монгол Улсын хуулийг уландаагишгэхээр оролдож
байлаа. Нэг ёсондоо бидэнд хоноцын
сэтгэлээр хандаж, дээрэлхэж эхэлсэн. Тийм учраас зөрчил улам гүнзгийрсэн л дээ.

-Танай талаас асуудлыг нааштайгаар шийдэх арга хэмжээ авч
байв уу?

-Бид
асуудлыг аль болох нааштайгаар шийдэх үүднээс Турк руу явж “216 Япи Үрэти
Худалдаа”компанийнхантай хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Чулуудай захирал
тэднээс гэрээгээр хүлээсэн үүргээ
биелүүлж,МонголУлсынхуулийнхүрээндхамтранажиллахыг сануулж, төсөлд шаардлагатай эргэлтийн хөрөнгийг
мөнгөн хэлбэрээр оруулахыг удаа дараа хүссэн. Гэвч тэд “Бид хөрөнгө оруулалтаа хэдийнэ
хийчихсэн” гэдэг нэг л тайлбар хэлж,
гэдийсээр байлаа. Байдал нэгэнт ийм болсон учраас манай компани Туркийн
“216 Япи Үрэти Худалдаа” компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг
шаардаж Арбитрын шүүхэд өгсөн юм.

-Турк компанийн өмгөөлөгч Б.Оюунбилэг “Грандлайн” ХХК-ийн
захирал Б.Чулуудай эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Туркийн талд их хэмжээний
хохирол учруулсан болохоор түүнийг Арбитрын шүүхэд өгсөн”гэж мэдээлэл хийж
байсан шүү дээ. Тэгэхээр хэн нь хэнийгээ шүүхэд өгсөн юм бэ?

-Тийм
ээ, Оюунбилэг гэдэг өмгөөлөгч тийм зүйл ярьсан байна лээ. Гэтэл бодит байдал
дээр манай тал 2014 оны аравдугаар сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргасаншүү
дээ. Нэхэмжлэлийн шаардлагадаа “…Турк улсын “216 Япи Үрэти Худалдаа” компани
нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний
үүргээ ноцтой зөрчсөн тул уг гэрээг цуцлуулах, гэрээ цуцалснаас үүдэн
гарах хохиролд 726.933.507 төгрөг,
арбитрын зардалд төлсөн 10.054.335 төгрөгийг хариуцагч Турк Улсын “2016 Япи
Үрэти Худалдаа” компаниас гаргуулах…” тухай дурдсан байдаг.

-Энэ асуудлыг арбитр яаж
шийдвэрлэсэн бэ?

-Өнгөрсөн
гуравдугаар сард арбитрын шийдвэр гарч, Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Турк
Улсын “216 Япи Үрэти Худалдаа” компаниудын хооронд байгуулсан 2013 оны
арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан шүү дээ.
Мөн гэрээг цуцалсантай холбогдуулан “Грандлайн” ХХК-ийн 50 хувийн хувьцааг
буцаан шилжүүлэхийг “216 Япи Үрэти Худалдаа” компанид даалгасан байдаг. Мөн
“Грандлайн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайн нэхэмжилсэн төлбөрийн 50
хувийг “216 Япи Үрэти Худалдаа” компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

-Тэгэхээр танайх “216 Япи Үрэти Худалдаа” компанийг эхлээд шүүхэд өгч, Туркийн тал
буруутай нь тогтоогджээ. Хохирогч нь туркууд биш танайх юм шив дээ…

-Тиймээ.
Үнэхээр өнгөрсөн хугацаанд манай компани
маш их хохирол амссан. Гэлээ гээд бид зүгээр суугаагүй. Иргэдтэйгээ
хамтран ажиллаж, өөрсдөө төслийнхөө санхүүжилтын асуудлыг хариуцажбарилгын
суурийн ажлыг хийж, төслөө зогсоохгүй үргэлжлүүлэх боломжийг хайсан.

-Бас нэг асуудал нь Туркийн талаас “Грандлайн” ХХК-ийн
хувьцаа эзэмшигч Б.Чулуудайг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанийн гүйцэтгэх
удирдлагыг гартаа авсан. Мөн “216 Япи Үрэти Худалдаа” компанид мэдэгдэлгүйгээр
банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг зүйлийг яриад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Тийм
зүйл огт байхгүй. Гэрээгээр тохиролцсоны дагуу хоёр тал тэнцүү хэмжээний
хөрөнгө оруулалтыг тогтмол хуваариар хийхээр болсон. Чулуудай захирлын хувьд
төслийн санхүүжилтийг зогсолтгүй хийсэн шүү дээ. “Грандлайн” ХХК-ийг үүсгэн
байгуулагч нь Б.Чулуудай. Тэр хүн анхнаасаа энэ компанийн захирал байсан, одоо ч байгаа. Компанийнхаа 50 хувийн
хувьцааг Туркийн компани руу шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ энэ нь хамтын
ажиллагааны гэрээ, тохиролцооны хүрээнд явсан ажил. Тухайн үед туркуудын зүгээс компанийн
захирлыг солих эсэх талаар ямар ч санал гаргаагүй мөртөө одоо ийм зүйл ярьж
байгааг нь гайхаж байна. Хамтарсан
компани байгуулсныхаа дараа Б.Чулуудай захирал Ерөнхий захирлынхаа хувиар
компаниа төлөөлж, бүх ажилчидтайгаа гэрээ байгуулсан байдаг. Тэдний нэг нь би
байна. Тэр үед ямар нэгэн санал, хүсэлт
туркуудын зүгээс гарч байгаагүй. Харин
төсөл эхэлчихээд явж байхад Туркийн
талаасбарилгын инженер гэх хоёр хүнийг явуулж,
бидэнтэй хамт офисст суулгах
болсон. Мөн нэмж гурван хүнийг
ирүүлсэн. Тийм учраас төслийн бүх ажил болон гэрээ хэлэлцээр дээр Туркийн тал
хяналт тавиад л явдаг байсан. Гэтэл одоо Б.Чулуудай захирлыг хамтарсан
компанийнхаа нэр дээр есөн тэрбум төгрөгийн зээл авсан тухай ярьж байна. Тийм
зүйл байхгүй ээ. Тэр зээлийг Б.Чулуудай
захирал аваагүй. Яасан гэхээр гэрээний үүргээ биелүүлэхийн тулд өөрийнхөө нэр
дээр 3.2 тэрбум төгрөгийн зээлийг банкнаасавч, хууль журмынхаа дагуу компанидаа
хөрөнгө оруулалт хийсэн. Түүнээс биш компанийн нэр дээр есөн тэрбум төгрөгийн
зээл авсан асуудал огт байхгүй. Бүх баримт, материал нь байгаа. Гэтэл Туркийн талаас нэг ч төгрөгийн хөрөнгө
оруулалт хийгээгүйгээр барахгүй зах зээлийн ханшаас хэт дээгүүр үнээр бараа нийлүүлэх шударга бус
шаардлага тавьсан. Үүнээс болж бидний хооронд зөрчил үүсч, хамтарсан төсөл зогсоход хүрсэн.

-Өмгөөлөгч Б.Оюунбилэг танайхыг нийслэлийн хөрөнгө
оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил авсан. Энэ нь хууль бус гэсэн байна лээ…

-Туркуудтэй
гэрээ байгуулах үед гэр хорооллындахин төлөвлөлт хийх байшлын дэд бүтцийн ажлын
зураг төсөл болон гүйцэтгэлийн сонгон шалгаруулалтын ажлын гэрээ нь аль хэдийнэ
хийгдээд дуусчихсан байсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр,
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил гүйцэтгэх журмын дагуу тухайн байршилд
инженерийн дэд бүтцийг гүйцэтгэх компаниудтай гэрээ хэлэлцээр хийх эрхийг төсөл
хэрэгжүүлэгч компаниудад олгочихсон байсан. Үүний дагуу бид 16 компаниас
шалгаруулалт хийгээд үүнийг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газаргэрээгээр
баталчихсан байлаа.Дэд бүтцийн ажлын төсөв болох 11 тэрбумаас таван тэрбум
төгрөгийн гүйцэтгэлийн төлбөр хийгдсэн. Ажил нь 60 орчим хувьтай явж
байгаа. Харин энэхүү үйл явцыг бид
иргэдтэйгээ нээлттэй, тэдний оролцоотойгоор хамтран зохион байгуулсан.
Гүйцэтгэлийн төсвийг шууд гүйцэтгэгч компаниудад шилжүүлдэгучраас бид түүнийг
захиран зарцуулах эрх байхгүй. 11 тэрбум төгрөгийг гарын салаагаараа
урсгачихсан юм байхгүй. Тэгж ярьж байгаа болгүжир гүтгэлэг. Бид захиалагчийн
хувьд дэд бүтцийн ажлыг зөвхөн хянах
үүрэгтэй. Үүнийгээ хийж байгаа. Мөн дэд бүтцийн ажлынхаа явцын талаар тухайн гүйцэтгэгч компаниудын зүгээс иргэдэд нээлттэйгээр
тайлагнадаг. Энэ нь хууль журмынхаа дагуу явж байгаа, баримт нь ч бий. Бид энэ
ажлыг Туркийн талд тухайн үед нь тайлагнаж байсан. Тэд ч “манайд ийм жишиг бий” хэмээн сайшааж
магтаж л байсан шүү дээ.

-Олон улсын жишгээр л ажил явсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй
яахав. Бид судалж үзсэн. Олон улсын жишгээр бол төрөөс орон сууцжуулах үйл явцад маш олон дэмжлэгийг
иргэдэд болон газрын эздэд үзүүлдэг. Жишээлбэл, урт хугацааны маш бага хүүтэй
орон сууцны зээлийг иргэдэд олгох,
мөнгазрынэздэдгазраар нь барьцаалж урт хугацааны хөнгөлөлттэй зээл
олгох, татварын таатай нөхцөлүүдийг бүрдүүлдэг.
Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төрийн дэмжлэгтэйгээр хийдэг гэх
зэргээр олон хэлбэр байдаг юм билээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ийм шийдвэрийг гаргаж гэр хорооллын
дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нь олон түмний талархлыг
хүлээсэн ажил болсон шүү дээ.

-Танайх айлуудын газрыг чөлөөлөхдөө ямар тохиролцоо хийж
байсан бэ?

-Манай
компани иргэдтэй 0.07 га газрыг 120 метр квадрат орон сууцаар солих байдлаар
гэрээ хийж, газрыг нь чөлөөлүүлсэн. Нэг хашаанд 2-3 өрх амьдарч байгаа нь бодит
үнэн. Тийм учраас айлуудын олонхи нь 60 метр квадрат бүхий хоёр орон сууц авах
сонирхолтой байсан. Бид үүнийг нь хүлээн зөвшөөрч, гэрээгээ байгуулсан.
Хэдийгээр манай барилгын ажил тодорхой хугацаанд удааширсан ч гэлээ бидний ажил
хэвийн явагдаж байгаа.Хоёр компанийн хоорондын асуудлаас болоод иргэд хохирох
учиргүй. Тийм учраас бид ажлаа чанартай хийж гүйцэтгэхийн төлөө, ирэх хавар
гэхэд эхний ээлжийн орон сууцнуудаа ашиглалтад оруулахын тулд хичээж ажиллаж
байна. Энэ хугацаанд Туркийн тал Монгол
Улсын хууль журмыг илтэд зөрчиж, компанийн үйл ажиллагаанд хохирол учруулаад
зогссонгүй. Нөхцөл байдлыг олон түмэнд эсрэгээр ярьж ухуулж, буруу мэдээлэл
өгч,ажил саатуулж, манай компанийн нэр
хүндэд бүдүүлгээр халдсан Монголын өмгөөлөгч Оюунбилэгт харамсаж байна. Бид энэ
асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно. Олон улсын арбитрын шүүх,
Монгол Улсын шүүхийн шийдвэр гарсаар байтал энэ бүхнийг үл ойшоон олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж,
монголчууд бидний нэр хүндэд халдаж, энэ төсөлд хамрагдсан манай иргэдээр
даажигнаж, “Грандлайн” компанийн үйл ажиллагаанд онц ноцтой хохирол учруулж,
Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, биднийг илтэд доромжилж байгаа “Турк
Улсын “216 Япи Үрэти Худалдаа” компанид
харамсаж байна.

Ц.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Малыг хөлөөр биш махаар нь гаргая” нийтлэлийг уншаарай

Монголын хамгийн олон уншигчтай, үндэсний өдөр тутмын хэвлэл “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар танд хүрч байна. Амралтын энэ дугаарт цаг үе, үйл явдлын хийгээд таны чөлөөт цагт зориулсан олон сонирхолтой мэдээ, мэдээлэл нийтлэгдлээ.

Сонины тэргүүн нүүрнээсээ таныг сайн мэдээгээр угтах болно. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VII төвд 100 ортой хүүхдийн эмнэлэг байгуулж байгаа талаар онцолсон байгаа. Мөн “Нэг ангийнхан” булангаас Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэг ангийг сонирхоорой.

Улс төр нүүрт Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы ээлжит хурлыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг нийтэллээ. Мөн Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд УИХ-ын дарга З.Энхболд оролцохоор мордож байгаа тухай мэдээллийг эндээс аваарай. Байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойг тохиолдуулан “Томоохон ордуудаа хөдөлгөж шинэ түүхийг эхлүүлсэн 2008-2012 оны парламент” нийтлэлийг энэ нүүрнээс унших боломжтой.

Баримт, үзэл бодол нүүрт “Малыг хөлөөр нь биш “хил”-ээр нь гаргая” нийтлэл хэвлэгдлээ. Энэхүү нийтлэлд юун тухай өгүүлсэн болохыг “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаараас уншаарай.

Өд бэх нүүрт зохиолч Бямбажавын Ганбаатарын “Морин зэрэглээ” нийтлэлийг уншигчдадаа толилуулж байна. Мөн МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Дамдиндоржийн “Сургаал оюуны сахиус бадгууд”-ыг уншаарай.

Амрах агшин нүүрт шатрын дэлхийн аварга Антоанета Стефановагийн ярилцлага нийтлэгдлээ. Тэрбээр “Мөнгөнтуул, Батчимэг хоёртой дахин шатар нүүх боломж ирнэ гэж боддог” гэжээ. Мөн “Гэртээ ганцаараа” киноны хэрсүү жаал хүүгийн дүрээр дэлхийд танигдсан жүжигчин Маколэй Калкиний ярилцлагыг эндээс унших боломжтой. “Тэнүүлчийн амьдрал гэж юу байдгийг би дэндүү сайн мэднэ” гэж тэрээр ярилцлагадаа дурдсан байна.

Арын нүүрт уламжлал ёсоор зурхай, цаг агаарын мэдээ, валютын ханш зэрэг тогтмол булангууд шинэ мэдээлэлтэйгээр танд хүрч байгаа. “Ном ярьж өгье” булангаас “Ургамал хийгээд жигүүртэн гол дүртэй “Шилийн богд” романыг уншаарай.

Амралтын өдрөөрөө амтат хоолоор ширээгээ засах боломжийг танд олгодог “Таны гал тогоо” буланд энэ удаад “Ямааны махтай карри”, “Киш Лорен пирог”-ийг хэрхэн бэлтгэх заавар, жорыг танилцуулж байна.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 8807-1920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр сарын аян эхлэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн гаргасан тушаал, баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг 2015.08.28-наас 2015.09.30 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.

Аян нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг тогтолцоог төлөвшүүлэх зорилготой юм.

Баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас гаргасан төлөвлөгөөнд үндэслэн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллана.

Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, хяналтын хуудас ашиглан дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна төлөвлөсөн хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн хичээлийн шинэ жил угтсан урьдчилсан хяналтаа дуусгаж, хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх урьдчилан сэргийлэх хяналт хийн, эрүүл мэнд, болосврол, соёлын салбарт тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулна.

Энэ он гарсаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газар “Хүний төлөө-Зөв тус”, Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар “Эрүүл хөрс-Эрүүл хүнс”, Байгаль орчин, геологи, уул уурхай болон Цөмийн цацрагийн хяналтын газар хамтран “Иргэн бүр-Эрүүл орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчдын нэрс тодорлоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-12-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотноо болно. Энэ тэмцээнд оролцох Монголын багийг танилцуулж байна.

Багийн ахлагч:

1. Жамъяансүрэн Түмэн-Аюуш – МЧБХ-ны УЗ гишүүн, дэд ерөнхийлөгч

2. Буяндэлгэр Болд – МЧБХ-ны УЗ гишүүн, дэд ерөнхийлөгч

Шүүгч:

1. Баатар Төмөрбаатар – Олон улсын шүүгч

Эмч:

1. Чулуун Насанбат – Эрэгтэй багийн эмч

2. Мягмарсүрэн Саранцацрал – Эмэгтэй багийн эмч

Дасгалжуулагчид:

1. Цэрэнбаатар Цогтбаяр – Эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч

2. Бямбаренчин Баяраа – Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч

3. Лувсандамба Энхбаяр – Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч

4. Оюунбилэг Пүрэвбаатар – Эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч

Эрэгтэй тамирчид:

1. Эрдэнэбат Бэхбаяр – 57кг

2. Батболд Номин – 61кг

3. Ганзориг Мандахнаран – 65кг

4. Батчулуун Анхбаяр – 70кг

5. Пүрэвжав Өнөрбат – 74кг

6. Оргодол Үйтүмэн – 86кг

7. Доржханд Хүдэрбулга – 97кг

8. Жаргалсайхан Чулуунбат – 125кг

Дасгалжуулагчид:

1. Буяндэлгэр Батбаяр – Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч

2. Зэвэг Дүвчин – Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч

3. Түмэндэмбэрэл Сүхбаатар – Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч

4. Даваажав Батням – Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч

Эмэгтэй тамирчид:

1. Эрдэнэсүх Нарангэрэл – 48кг

2. Даваасүх Отгонцэцэг – 53кг

3. Сүндэв Бямбацэрэн – 55кг

4. Баатаржав Шоовдор – 58кг

5. Сүхээ Цэрэнчимэд – 60кг

6. Соронзонболд Батцэцэг – 63кг

7. Очирбат Насанбурмаа – 69кг

8. Гэлэгжамц Наранчимэг – 75кг

Categories
мэдээ нийгэм

Гэрээт хилчид сургалтаа төгслөө

Хил хамгаалах байгууллагын 2015 оны гэрээт хилчний хоёрдугаар ээлжийн анхан шатны сургалт төгсөлтөө хийлээ. Баянчандмань дахь Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт 21 хоногийн хугацаатай болсон энэхүү сургалтад 160 гаруй гэрээт хилчин хамрагдан төгсчээ. Гэрээт хилчдэд найман төрлийн 144 цагийн хичээл зааж, мотоциклийн А ангиллын сургалтад 15 гэрээт цэрэг хамрагдан төгссөн байна. Мөн морин бэлтгэл, албаны амьтадтай харьцах үеийн аюулгүйн арга хэмжээний талаар дүрмийн болон дадлагын хичээлийг оржээ. Хилийн отрядуудын орон нутгаасаа гэрээт хилчний албанд орсон гэрээтүүдийг энэхүү сургалтын төвд давтан сургалтад хамруулсан байна. Төгсөлтийн арга хэмжээнд ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ХЗЯ-ны ахлах мэргэжилтэн Ч.Дашням болон албаны бусад хүмүүс, ар гэрийн төлөөлөл оролцжээ. Гэрээт хилчид жагсаалын үзүүлэх тоглолт, бие хамгаалах урлаг, морин болон галын бэлтгэл, мотоцикль жолоодох ур чадвар болон урлагийн тоглолтыг энэ үеэр үзүүлж сонирхуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Хүний эрхийн асуудлаар Монгол Улс үргэлж “За” гэж хэлнэ

Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 26-28-ны өдрүүдэд боллоо. Бага хурал “Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд өнөөдөр болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус хурлын /8-р сарын 28/ өнөөдрийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“Энд хүрэлцэн ирсэн эрхэм хатагтай, ноёдын энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Монгол Улс Ази, Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг хүлээн авч байгаа нь өндөр нэр төрийн хэрэг юм. Ази, Номхон далай гэдэг бол маш том бүс нутаг. Хүний эрх бол хамгийн чухал асуудал гэж би хувьдаа боддог. Энэ чухал ажлыг хийдэг нэр хүндтэй зүтгэлтнүүд энд хүрэлцэн ирсэнд туйлын баяртай байна.

Манай нэг яруу найрагч “Энэ хорвоогийн хамгийн сайхан мэргэжил бол багш” гэж хэлсэн байдаг. Би хувьдаа хүний эрхийн төлөө ажиллах нь энэ хорвоогийн хамгийн нэр хүндтэй, хамгийн хариуцлагатай ажил гэж үздэг.

Ажил ажлын дундаас хүний эрхийг хамгаалах ажил хамгийн чухал, бас хэцүү ажил. Та бүхэн ажлаа явуулахдаа, өөрсдийгөө хамгаалуулж, хуяглуулсан төрийн байгууллагатай, төртэй, албан тушаалтнуудтай олонтаа тулгарч байгаа байх. Бусдын эрхийг хамгаалахын төлөө ажиллахдаа хүний эрхийг зөрчдөг, зөрчих өндөр магадлалтай байгууллагуудтай нүүр тулдаг. Хүчний байгууллагынхан болон цагдаа нартай, шүүгчидтэй, хорих байгууллагынхантай нүүр тулдаг. Тэгээд зарим тохиолдолд хүний төлөө явсныхаа төлөө өөрсдөө хоригддог, эрхээ хасуулдаг, дарамт шахалтад ордог.

Монгол Улс энэ бүс нутгийн өвөрмөц орон. Магадгүй хүний эрхийн төлөө үгээ хэлж яваад дарамт шахалтад орсон хүн энэ танхимд байгаа байх. Магадгүй ярихаас болгоомжилдог, айж эмээдэг сэдэв ч байж мэдэх юм. Харин манай улсад та бүхэн чөлөөтэй үгээ хэлж болно. Тулгамдаж буй асуудлаа Монголд чөлөөтэй ярь. Та бүхнийг ярьсны төлөө Монголд хэн ч асуудал үүсгэхгүй. Хүний эрхийн төлөө зүтгэх ажлаа чөлөөтэй, зоригтой хийгээрэй гэж хэлье.

Хүний эрхийн салбарт бидний хүрсэн амжилт амаргүй байсан. Цаашид ч амаргүй байх биз. Бид өнөөдөр ч гэсэн хүнд сорилт бэрхшээлтэй тулгарсаар байна. Бид Үндсэн хуулиндаа хүний эрхийн хамгийн чухал заалт, тунхаглалуудыг хийж өгч чадсан. Мөн Үндсэн хуульд нийцүүлэн бусад хуулиа өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа. Монгол Улс олон улс, НҮБ-ын хүрээнд гарсан хүний эрхийн бүх чухал гэрээ, протокол, конвенцэд нэгдэж орсон. Одоо эдгээрийг өөрийн улсын хууль, журам мэт мөрдөн ажиллаж байна.

Хүний эрх хүний амьд явах эрхээс эхэлдэг гэж би боддог. Миний бие Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн 2009 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Монголд цаазаар авах ялыг зогсоох, энэ ялд мораториум тавих санаачилгыг гаргасан. Тангарагаа өргөөд өрөөндөө орж иртэл, ширээн дээр хоёр хуудас шийдвэрийн төсөл байсан. Үүний нэг нь цаазын ялтай хэрэгтнийг уучилж, бүх насаар нь хорих ял эдлүүлэх, нөгөө нь цаазаар авах шийдвэр гаргах төсөл байсан. Тун хэцүү сорилттой би тулгарсан. Тэгээд би тухайн гэмт хэрэгтний амийг уучлах сонголтыг хийсэн. Тэр мөчөөс хойш би Монголд нэг ч хүнийг цаазаар авахгүйн төлөө ажилласан.

Монгол Улс цаазаар авах ялын тоогоор тэргүүлдэг, хамгийн муу данстай орон байсан. Умард Солонгос, Беларусьтай Монголыг харьцуулж жишээ авдаг байсан. Цаазаар авах ялын тал дээр хамгийн зэрлэг, балмад, нууц практикийг хэрэгжүүлдэг улс орнууд бол Монгол, Умард Солонгос, Беларусь гурав гэж Эмнести Интернэшнл байгууллага тухайн үед үзэж байсан. Харин өнөөдөр Монгол Улс цаазаар авах ялгүй улс болсон. Хэрэв цаазаар авах ялыг өөрчлөх үү гэж ард түмнээс асуусан бол “үгүй” гэж хариулах байсан байх.

Зарим нэг асуудал дээр манлайлал хэрэгтэй байдаг. Нэгэнт хүний амь насыг хамгийн эрхэм зүйл гэж үзэж байгаа бол энэ бүх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас бид хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжоор хангагдахгүй байгаа хүмүүсийн тухай ярилцдаг болсон. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хуулийг бид санаачлаад парламентад өргөн барьж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиа мөн өөрчилж байгаа.

Хамгийн эмзэг, эрх нь зөрчигдөж байдаг хүмүүсийн эрхийг бид хамгаалахын төлөө ажиллаж байна. Монголд өнгөрсөн тавдугаар сард “Онлайн эрх чөлөө” олон улсын уулзалт болсон. Та бүхэн энэ бүс нутагт ийм уулзалт болж байна гээд бодоод үзээрэй. Цахим эрх чөлөө бол маш чухал эрх чөлөө. Цахим ертөнц мэдээллийн салбар, нийгмийн амьдралд маш хүчтэй орж ирсэн. Үүнд ямар ч хориг саад байх ёсгүй. Хэвлэл мэдээлэл, хүний үг хэлэх эрх чөлөөнд ямар нэг хориг саад байх ёсгүй. Хориг саадгүй байх тусам албан тушаалтнууд, удирдагчид хариуцлагатай болж байдаг.Хүний эрхийг жирийн иргэд биш, албан тушаалтнууд, дарга нар л зөрчдөг.

Монгол Улс ирэх есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болохоор өрсөлдөнө. Та бүхнийг илгээсэн улс орнууд, Засгийн газрууд Монголыг дэмжинэ гэдэгт найдаж байна.Бид НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд та бүхний бодож санаж явдаг, тэмцэж зорьж байгаа зүйлүүдийг ажил болгохын төлөө зүтгэнэ. Та бүхэн дэмжээрэй. Та бүхний дэмжлэгт найдаж байгаа шүү.

Ямар нөхцөл байдлаас Монгол улс өнөөдрийн энэ түвшинд ирэв ээ? Үнэндээ 20-иод жилийн өмнө хүний эрхийн тухай ярихад гайхдаг байсан. “Төрийн эрх гэж байдаг болохоос хүний эрх гэж юу яриад байна? Дарга нарын эрх гэж байдаг. Хэзээ жирийн иргэд эрхтэй байсан юм? Энэ бол зөвхөн өрнөдийнхний ярьдаг зүйл” гэж ярилцдаг байсан.

Харин бид өнөөдөр шүүгчээ томилж байхдаа “Таны хамгийн түрүүнд хамгаалах ёстой үнэт зүйл бол хүний эрх шүү” гэж захидаг. Өнөөдөр бид прокурор, цагдаа нарт “Та төрд, шүүгчид, дарга нарт биш хүнд, нийгэмд үйлчлэх ёстой” гэж захидаг. Бид үүний дагуу хуулиа гаргадаг болсон. Хүний эрхийн зөрчил, хүний эрхтэй холбоотой асуудлууд Монголд бий. Гэхдээ бидний нэг сайн тал бол энэ бүгд олон нийтэд нээлттэй, ил тод байгаад оршино.

Хүний эрх бол тунхаг биш юм. Энэ бол хурал зөвлөгөөн, байгууллага биш. Хүний эрх бол амьдрал, ажил юм. Энэ бол албан тушаалтнуудын хийх ёстой ажил. Манайд өндөр албан тушаал хашиж яваад ажлаа өгснийхөө дараа хүний эрх, шударга ёс ярьдаг хүмүүс бий. Та бүхний төлөөлсөн улс орнуудад ч ийм зүйл гардаг байх.Бид нарын шаарддаг зүйл бол өндөр албан тушаалд очсон үедээ л хүний эрх, шударга ёс ярьдаг, түүнийгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Хүний эрхийг ажил болго, өдөр тутмынхаа амьдралын хэвшил болго гэсэн зарчмыг л баримталдаг.

Монголд ямар сорилт тулгарч байна вэ? Хамгийн ардчилсан оронд ч хүний эрхийн сорилт бэрхшээл байна. Аюулгүй байдал нэрийн дор хүний эрхийг зөрчсөн явдал хамгийн ардчилсан орнуудад ч гарч байна. Тусад нь шорон байгуулаад, хэдэн арван сар, жилээр хорьдог. Тусад нь шүүх байгуулах гэх мэт зөрчил гарсаар байгаа. Монголд бас л олон хоногоор хорьдог үзэгдэл бий.Хэрэг илрүүлэхийн тулд хамгийн түрүүнд хорих гэж оролддог. Энэ зүйлийг хууль тогтоомж, хуулийн байгууллагуудаас авч хаях гэж тэмцэж байна. Манай хүний эрхийн байгууллага үүний эсрэг ажиллаж байгаа. Бидний хэлдэг үг бол хүнийг хорьж арга хэмжээ авна гэдэг бол хамгийн сүүлд авах ёстой арга хэмжээ. Та нар хамгийн түрүүнд авдаг арга хэмжээ болгож хувиргаад байна. Цагдаа нар аа, хууль хяналтын байгууллагынхаан. Ингэж болохгүй. Хорьж хэрэг илрүүлдэг биш мөрдөж, шалгаж, хуулийн бусад боломжуудыг ашиглаж хэрэг илрүүлдэг байя гэсэн зарчмын шаардлагыг тавьж байгаа.

Бид энэ хуулиа өөрчилнө. 25 жилийн өмнө бид нар, 70-аад жил Вишинскийн онолын дагуу хүн өөрөө л хүлээн зөвшөөрсөн бол хэрэгтэн болдог зарчмаар бараг гурван үе дамжуулан явж, тийм нийгэмд амьдарч байсан. Хуулийг өөрчилж болж байгаа. Харин хүний сэтгэлгээг өөрчилнө гэдэг бол ямар хэцүү гэдгийг харж байна. Өнөөдөр ч гэсэн энэ тэмцэл Монголд үргэлжилсээр байна. Үүнийг бид хийхийн төлөө зүтгэж байгаа.

Хоёрт нь хүн бүр тэгш эрхтэй. Монголд нэг буруу зарчим үйлчлэх гээд байгаа нь аюултай. Хүн бүр тэгш эрхтэй тэгэхдээ мөнгөтэй хүн илүү эрхтэй, өндөр албан тушаалтан илүү эрхтэй гэдэг зарчим үйлчлэх гээд байгаа нь санаа зовоож байна. Өнөөдөр ч хүний эрхийн зөрчил гарсаар байна.

Хүндрэлүүд байгаа ч жирийн иргэдийн тавьж буй гомдол дээр анхааралтай хандаж ажиллахыг хичээж байгаа. Мөн авилгалтай холбогдон хоригдож байгаа өндөр албан тушаалтай байсан тэр хүмүүст ч хүний эрх тэгш үйлчлэх ёстой гэсэн зарчмаар хандаж байгаа. Тэрбум тэрбум төгрөгтэй маш өргөн сүлжээтэй өөрийг нь хорьсон ч мөнгө нь гаднаа үлдчихэж байгаа тэр хүмүүсийн асуудал, авилгатай холбогдсон албан тушаалтны хариуцлагагүй байдал гэдэг зүйл Монголд том сорилт болж байна. Үүнийг яаж шийдэх вэ?

Тийм ээ бид бүгд адилхан эрхтэй. Хэдэн зуун тэрбум төгрөг хулгайлаад тэр мөнгөө үлдээгээд, сүлжээгээ байгуулаад, шоронд орсон хүн ч адилхан эрхтэй. Гэхдээ тэр хүн өөрийгөө илүү сурталчилж, хууль хяналтын байгууллагуудад илүү дарамт үзүүлж байгаа. Эндээс бид яаж гарах вэ? Энэ бол Монголын хувьд том асуудал. Үүнийг бид ялгаж салгах ёстой.

Бид хүний эрхийг хамгийн чухал зүйл гэж үзэх ёстой. Чи дарга ч бай, цэрэг ч бай, жирийн иргэн ч бай адилхан л эрхтэй гэж үзэх ёстой. Эрхийг нь бид дээдлэх ёстой. Энэ улаан шугамыг энэ бодлогыг манай хуулийн байгууллагууд өндөр хэмжээнд барьж явах ёстой. Бид эрүүгийн хууль, эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг хуулиуддаа өөрчлөлтийг бүрнээр нь оруулж байгаа. Мөн шүүхийн тухай хууль прокорорын тухай хууль, цагдаагийн зэрэг нэлээн өргөн хүрээнд хуулиудаа өөрчилсөн. Хүн бүрт үйлчилдэг болгохыг зорьж байна.

Хүний эрхийг хангадаг байгууллагуудынхаа хараат бус байдлаар ажиллах боломжийг бид хангах ёстой гэж үздэг. Хүний эрхийн байгууллагын боломж, ажиллах чадвар сайн байгаа. Үнэхээр бүхий л бололцоогоороо ажиллаж байгаа. Тиймээс би хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль монголд байх хэрэгтэй гэж үзсэн. Энэхүү хуулийг бид шинэчлэн найруулж санхүүгийн хувьд ч томилгооны хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч хараат бус байх нөхцөлийг бүрдүүлэх шинэ хуулийг Ерөнхийлөгчийн хувьд өргөн барихаар хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллаж байна. Бид ийм болгохын төлөө явна. Ганцхан хүний эрхийн комисс Монголд ажилладаг биш, хүн бүхэн анхаарлаа хандуулдаг, ажилладаг байж гэмээнэ Монголд хүний эрхийг дээдлэх нөхцөл бүрдэнэ.

Дээрээс нь албан тушаалтнуудын хариуцлага. Харицлагагүй байдалтай тэмцэх ёстой. Авлигалын хэргийг бид албан тушаалын хэрэг гэж хараад байгаа. Явж явж хүний эрхийг хөсөрдүүлж байгаа хэрэг шүү дээ. Энэ бол хүний эрхийн эсрэг үйлдэл юм. Нөгөө авилгач хэдэн тэрбумаар нь мөнгө завшсан бол тэр иргэн хүнд очих байсан цалингаас хумсалж байна гэсэн үг. Өнөөдөр тэр авлигчдаас манайхан шаардаж байх ёстой. “Миний мөнгийг буцааж өг” гэж. “Миний цалин хүрэхгүй байна. Та аваад явчихсан юм байна. Надад зээл олдохгүй байгаа та аваад явчихсан юм байна” гэж шаарддаг байх ёстой. “Таныг урамшиж дагаад байгаа бусад авилгачид чинь авч яваад байна. Тийм учраас би танаас мөнгөө нэхмээр байна” гэсэн сэтгэл зүй, ийм идэвхи Монголд хэрэгжиж байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бид анхаарлаа хандуулдаг байх ёстой.

Энэ бол миний амьдралдаа баримталдаг зарчим. Төгсгөлд нь хэлэхэд хүний эрхийн төлөө ажиллаж байгаа үйл ажиллагааг урамшуулах ёстой. Энэ тэмцлийг, энэ хэцүү ажлыг төр засаг дэмжих ёстой. Ази, Номхон далайн бүс нутагт энэ үйл ажиллагааг бид бий болгох ёстой. Монголд хүний эрхийн сэдвээр зохион байгуулагдах гэж байгаа олон улсын бүх төрлийн хурлыг бид нээлттэй хүлээн авна. Өөрийнхөө оронд хүний эрхийн тухай ярьж чадахгүй байгаа бол Монголд ирээрэй. Бидэнд ололт амжилт сайн тал бий. Монголчууд бид та бүхэнд заах ямар ч бодол алга. Сайн муу сургамжаа хуваалцая. Монголын ардчилал сайн зүйл авчирсан. Гэвч муу зүйл бас бий. Сайн, муу зүйл, сорилт, бэрхшээлийг маань хараарай.

Бид энэ бүс нутагт хамгийн хэцүү замаар нь явж байгаа. “Хүний эрхийн хувьд монголчууд бүс нутагтаа өөрчлөлт шилжилт хийсэн болоод хийгээгүй орнуудтай харьцуулахад өмнө нь явж байгаа” гэж ярилцдаг. Өмнө нь явж байгаа хүмүүст бас зовлон байдаг. Өмнө нь яваа учраас арагшаа эргэж харахгүй, урагш дандаа харж явах ёстой. Тэгээд үлгэр жишээ,загвар болж явах ёстой. Тийм учраас та бүхний санаа бодол бидэнд маш чухал байна. Энэ хурлаар ярилцсан, хэлсэн бүхнийг тэмдэглэн гарын авлага болгож Монголын төр засаг болоод та бүхний ирсэн орнуудын төр засгийн төлөөлөлд хүргэхийн төлөө ажиллана. Та бүхний илэрхийлсэн санал, дүгнэлтүүдийг бид хийж хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.

Энэ хурал хоёр өдөр болоод өнгөрөх ёсгүй юм. Энэ хурал ажил болох ёстой. Энэ бол яриад өнгөрдөг сэдэв биш чухал асуудал. Хүн бүхэн хүний эрх гэж ярьж чаддаг болжээ. Хамгийн чухал нь хүний эрхийг амьдралынхаа хэв маяг болгодог байх ёстой. Ингээд та бүхний ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэнд маш их баярлалаа. Манай оронд хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Та бүхний ярьсан зүйлүүдийг бид хүлээн авах болно. Хүний эрхийн асуудал дээр Монгол Улс үргэлж “за” гэж хэлэх болно. Монгол Улсад тавтай морилоорой. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.



Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр сонгогдсон тойргийнхоо эмзэг бүлгийн болоод өнчин хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэл өглөө. Жуковын хөшөөний өмнөх талбайд болсон энэхүү арга хэмжээнд Баянзүр, Налайх дүүргийн иргэд олноор ирсэн байв. Энэхүү арга хэмжээнд дээрх хоёр дүүргийн хороо бүрийг хамруулсан бөгөөд нийтдээ 150 хүүхдэд цоо шинэ хичээлийн хэрэгсэл гардуулсан юм. Эрхэм гишүүн хүүхэд бүрийн нас болоод ангийнх нь онцлогт тохируулан өөр өөр өнгө загварын цүнх сонгожээ. Энэ нь ч хүүхдүүдэд маш их таалагдаж байв. Мөн иргэд “Эдийн засаг хямарсан энэ үед хичээлийн хэрэгсэл бэлдэж өгсөн Ж.Батзандан гишүүнд талархаж байна” гэлээ. Зарим иргэдийн сэтгэгдлийг сонирхсон юм. БЗД-ийн тавдугаар хорооны иргэн Б.АриунзаяаЦалингаа буухыг хүлээгээд хичээлийн хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдээгүй байсан. Яг ийм үед хичээлийн хэрэгсэл өгж байгаад баяртай байна. Гадуур хичээлийн хэрэглэл үнэтэй байлээ. Ялангуяа есдүгээр сарын 1-ний өдрийг угтаад хичээлийн хэрэглэл, хувцас зэргийн үнэ нэмэгдчихдэг. Нэг хүүхдэд гэхэд 300 гаруй мянган төгрөг зарцуулахаар тооцоо гарч байсан. Манайд гэр бүлд хоёр хүн ажил хийдэг. Гэтэл таван хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэх нь бидэнд хүндрэлтэй” гэв. БЗД-ийн 21 дүгээр хорооны иргэн Я.Батбаяр “Би сургуульд сурдаг хоёр хүүхэдтэй. Хүмүүсийн ярианаас сонсвол нэг хүүхдийн хичээлдээ орох зүйлсийг нь авахад хамгийн багадаа 400 зуун мянга болж байна гэсэн. Цалингийн доод хэмжээгээр цалинждаг надад хоёр хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхэд хүндрэлтэй. Харин Ж.Батзандан гишүүн нуруун дээрээс минь энэ хүнд ачаа аваад хаячих шиг л боллоо” гэв.

Үзэг, харандаа, бал, шугам, дэвтэр гээд цөм багтсан шинэхэн цүнхээ үүрсэн багачууд маш их аз жаргалтай харагдаж байлаа. “Ийм гоё хичээлийн хэрэгсэлтэй болсон юм чинь би заавал онц сурна аа” гэж энэ жил нэгдүгээр ангид орох хэвлүүлэн хүү хэллээ.

Ж.Батзандан гишүүн сонгогдсоноосоо хойш тойрогтоо олон ажлууд хийжээ. Хэд хэдэн хууль санаачлан батлуулснаас гадна тойрогтоо ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа гэсэн. Тухайлбал, түүний сонгогдсон тойрогт өмнөх жилүүдэд ердөө зургаан тэрбум төгрөг баталдаг байжээ. Харин 2014 оноос хойш 60 тэрбум төгрөг төсвөөс батлуулж байсан гэнэ.

Эрхэм гишүүн хүүхдүүдэд тун их элэгтэй. Тэднийг маш дэмжиж ажилладаг болохыг иргэд хэлж байв. Ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдийн нийгмийн амьдралд ихээхэн анхаарлаа хандуулдаг ажээ. Ирэх есдүгээр сард тэрбээр тойрогтоо бүтэн ажиллаж, иргэдтэйгээ уулзалтуудыг хийхээр төлөвлөжээ.

Г.Даваамаа

Categories
мэдээ эдийн-засаг

Оюу толгойн далд уурхайн менежерээр Грег Фийлдийг томиллоо

Оюутолгой төслийн дараагийн шат болох гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх төлөвлөгөөнд Монголын Засгийн газар болон “Рио Тинто” компани гарын үсэг зурсан. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх оноос эхэлнэ гэж албаны хүмүүс мэдэгдээд байгаа юм.

Одоогоор “Рио Тинто” компани олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авах бэлтгэлээ базааж буй гэнэ. Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхтэй холбоотойгоор “Оюутолгой” компани зарим нэг томилгоо хийсэн байна. Тодруулбал, Далд уурхай хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалд Грег Фийлдийг томиллоо. Грег Фийлд нь энэ албан тушаалд томилогдсоноор Оюу толгойн далд уурхайн бэлтгэл ажлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэнэ.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Грег Фийлдийг энэ чухал албан тушаалд томилж байгааг дуулгахдаа бид таатай байна. Грег “Оюу толгой” компанид олон чиглэлийн ажил хариуцаж ирсний зэрэгцээ далд уурхайн блокчлон олборлолтын төслүүд болон уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр олон улсад ажиллаж байсан арвин туршлагатай” гэжээ.

Грег Фийлд нь өмнө “Оюутолгой” компанид Дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан юм. Тэрээр Ази, Африк, болон Австрали тивд уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2”-ын захиалгыг есдүгээр сарын 7-ноос авна

“Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын орон сууцны захиалгыг ирэх есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн авч эхлэхээр болсон тухай ТОСК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээллээ. Барилгын эхний ээлжийн 1620 айлын орон сууц ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад орох тул ийнхүү захиалагчдын хүсэлтийг хүлээн авч эхэлж байгаа аж.

Тус байранд орох хүсэлтэй иргэд банкны орон сууцны найман хувийн зээлийн журмыг судалж, зээлд хамрагдаж чадах эсэхээ шалгаж төлбөрийн 10 хувийг эхний ээлжинд банкинд байршуулсан байх шаардлагатай ажээ. “Орон сууцыг авах эрх бүрдвэл үлдсэн 20 хувийг нэмж байршуулна. Хэрэв таван талт хэлэлцээрийн дагуу байрны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох шийдзвэр гарвал нэмж мөнгө төлөхгүй байх боломжтой. Мөн нэг метр квадратын үнэ 1.350 сая төгрөг байна” гэж ТОСК-ийн удирдлагууд хэллээ.

Categories
мэдээ нийгэм

100 ортой хүүхдийн эмнэлэгтэй болно

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VII төвийг хүүхдийн эмнэлэг болгож байгаа ажээ. Ингэхдээ тус эмнэлгийн нэг болон дөрөвдүгээр давхрыг 100 ортой хүүхдийн эмнэлэг болгоно. Нийтдээ 300 сая төгрөг зарцуулсан бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн газраас тоног төхөөрөмжүүдийг нь суурьлуулах юм байна. Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар тус эмнэлэгт хүүхдийн тасаг нээх ажлыг санаачилан зардал, эмч, ажилтнуудын цалинг 2015 оны төсөвт тусгуулсан байна. Ингээд эмнэлгийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаатай УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнөөдөр танилцлаа. 100 ортой хүүхдийн эмнэлэг есдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно.