Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзжээ

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус улсын Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзжээ. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалын гол зорилго хөрөнгө оруулалт татах юм гэдгийг онцлоод хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх, Британи улсын Засгийн газрын зүгээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Британийн компаниудад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавьжээ.

Харин ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Девид Камерон Британийн Засгийн газар Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.

Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммондыг хүлээн авч уулзжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцаа түүний дотор соёлын харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Монголын Засгийн газар эдийн засагт ач холбогдол өгч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч ажиллаж байгаа гэсэн аж.

Энэ уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, аялал жуулчлал, оюутан солилцоо, боловсролын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ярилцсан гэнэ.

Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд нэр дэвшсэнийг Британийн Засгийн газар дэмжиж байгаа гэж ноён Филип Хэммонд хэлжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Focus

Сүүлийн жилүүдэд луйврын сэдэвтэй кинонууд олноор бүтээгдэх болсон ч тэр дунд сайн муугаар хэлэгдэх бүтээлүүд олон байсан. Жүжигчин, реп дуучин Вилл Смит болон залуу од Марго Робби нарын тоглосон Focus кино тэдгээр бүтээлүүд дундаас сонирхол татахаар хайр дурлал, адал явдал, гэмт хэргийн сэдэвтэй кино болжээ. Жэссигийн дүрийг бүтээсэн Марго Роббиг үзэгчид шуугиан тарьсан бүтээл Волл Стритийн чоно киноны Наомигийн дүрээр нь сайн мэднэ. Харин Вилл Смит бол 90-ээд оноос эхлэн Холливуудад өөрийн мөрийг гарган дархлагдсан нэгэн юм. Тус кинонд хамтран луйвар хийдэг байсан хос болох Ники, Жэсси нарын тухай өгүүлдэг юм. Никигийн дүрд анх Раиан Гослинг, Брэд Питт, Бэн Афлек нарын оддыг товлож байсан ч ажлын хуваарь таараагүйн улмаас бүгд татгалзжээ. Жэссигийн дүрд ч ялгаагүй Бүрэнхий киноны од Кристин Стюартаас авахуулаад Розамунд Пайк, Оскарын шагналт Жэннифэр Лоурэнс нарыг тоглуулахаар яригдаж байсан ч мөн л ажлын хуваарь таараагүй аж. Гэхдээ энэ дүрд тоглосон Марго Роббигийн тоглолтыг хараад кино багийнхныг зөв сонголт хийснийг төвөггүй ухаарна биз.

Марго Робби

Волл Стритийн чоно ки ноны хоо дүрээр цахиур хагалсан жүжигчин Марго дөнгөж 25 настай гэхэд чамгүй амжилттай яваа. Цахиур хагалсан гэсний учир нь Мар го найруулагч Мартин Скорсэсийн удирдлага дор маш зоригтойгоор Наомигийн дүрийг бүтээж чадсанд оршино. Шинээр гарч ирж буй жүжигчид найруулагчдын хараанд өртөж, үзэгчдийн танил болохын тулд юу эсийг хийдэг билээ. Харин Маргогийн хувьд дү рээ тун чадварлаг бүтээсэн нь энэ алдрыг төвөггүйхэн авчирсан мэт. Австралийн уугуул тэрээр тус улсын алдартай цув ралуудын нэг Neighbors кинонд бүтээсэн дүрээрээ Австралийн телевизийн сал барынх ны Logie шагнал гардуулах ёслолд хоёронтоо нэр дэвшсэн удаатай. Үүний дараагаар жүжигчнийхээ хувьд өсч дэвжихээр Холливууд руу нүүжээ. Америкт ирээд Charlie’s Angels киноны шалгаруулалтад орсон ч Сони кино компанийн зүгээс түүнийг Pan Am цувралд тохирно хэмээн үзжээ. Pan Am цуврал хэдий шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсан ч рэйтинг бага тай байсан учраас нэг бүлэг гараад дуусчээ. Харин үүний дараахан тоглосон анх ны бүрэн хэмжээний кино нь романтик инээдмийн About Time байлаа. Тус кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авсны зэрэгцээ чамгүй сайн орлого олсон бүтээл болжээ. 2012 оны зургадугаар сард Маргог найруулагч Мартин Скорсэстэй хамтран ажиллах гэж буй талаар яригдаж эхлэн наймдугаар сард албан ёсоор кинонд нь тоглох болсныг зарлажээ. Жордан Бэлфортын эх нэр Наомигийн дүрийг ямар чадварлаг бүтээснийг нь олонх шүүмжлэгч ам уралдан магтсаны дотор кино шүүмжлэгч Саша Стөүн “Мартин Скорсэс шаргал үстэй олон сайхан бүсгүйчүүдийг кино урлагт нээн гаргаж ирж байсан. Марго бол түүний хамгийн сүүлд нээсэн од яах аргагүй мөн. Чадварлаг энэ бүсгүйн тоглосон хэсэг болгон үнэхээр гайхалтай болжээ” хэмээн дурдаж байв. Энэ дүрээрээ тэр MTV телевизийн Кино шагнал гардуулах ёс лолоос “Шилдэг шинэ эмэг тэй жүжигчин” шагналыг хүртжээ. Энэ оны эхээр түүний тог лосон удаах бүтээл Focus үзэгчдийн хүртээл болж шүүмжлэгчдээс сайн, муу үнэлгээний аль алийг авсан ч Маргогийн тоглолтыг шүүмжлэгч нар шагшин магтжээ. Роллинг Стөүн сэтгүүлийн Питэр Трэвэрс “Волл Стритийн чоно кинонд Леонардо Ди Каприогийн эхнэрийн дүрээр биднийг алмайруулсан Австрали жүжигчин бүсгүй энэ удаад гоо үзэсгэлэнт, хурц шийдэмгий дүрээ бидэнд харуул лаа” хэмээн онцолсон байна. 150 сая ам.долларын орлого олсон энэ киноныхоо дүрээр Марго BAFTA Rising Star Award буюу БАФТА-гийн шинэ залуу жүжигчдэд олгодог шаг налд нэр дэвшжээ. Энэ жил мөн түүний Z for Zachariah болон Suite francaise кинонууд кинотеатруудын дэлгэцнээ гарсан. Эдгээр кинонуудад бүтээсэн дүрийг нь шүүмжлэгч Прю МакВини “Маргогийн бүтээсэн дүрүүд үеийнх нь жүжигчид дундаас түүнийг шилдэг нь гэдгийг харуулж байна” гэжээ. Марго цаашдаа Tarzan, Suicide Squad, The Taliban Shuffle, Violent Talent зэрэг хэд хэдэн томоохон кинонд тоглохоор болжээ.

Focus

Warner Bros Pictures

Шөнийн клубт танилцсан Nicky, Jess хоёр хоёулаа луйварчин. Nicky илүү туршлагатай бүр өөрийн гэсэн багтай бол Jess шинэ хүн. Ийнхүү тэд хамтран хулгай, залилан хийж эхэлснээр гар нийлсэн хамтрагчид төдийгүй дурлалт хос болов. Бүтэлгүй явдлын дараа Jess-ийг Nicky сэтгэлийн шархтай үлдээгээд явсан ч 3 жилийн дараа тэд дахин уулзах тавилантай байв. Энэ үед Jess тэрбумтан Rafael Carriga-гийн найз бүсгүй болсон байлаа.

Project Almanac

Paramount Pictures

Төлбөрийн чадваргүйгээс болоод их сургуульд сурах боломжгүй болсон David тэтгэлэгт хамрагдахын тулд аавынхаа хийж байсан зүйлсийг ухаж үзжээ. Түүний аав нас барахаасаа өмнө АНУ-ын Батлан хамгаалахын даалгавраар нууц төсөл дээр ажиллаж байсан нь цаг хугацааны машин байжээ. Залуус энэ машинаар өнгөрсөндөө очиж өөрчлөх боломжтой бүхнийг өөрчилсөн ч байдал муугаар эргэнэ.

Black Sea

Universal Pictures

Тэнгисийн цэргийн ахмад байсан Robinson-д тун боломжийн хөлс олохоор ажлын санал иржээ. Энэ нь Хар тэнгист Дэлхийн II дайны үед осолдсон Германы хөлгөөс их хэмжээний алтан гулдмай авчрах ажил байлаа. Robinson-ы удирдлага дор орос, англи нийлсэн баг алтыг авчрахаар замдаа гарав. Гэвч хоёр өөр хэлтэй багийн гишүүдийн дунд хагарал гардаг нь байдлыг аймшигтайгаар хүндрүүлнэ.

Haeundae

CJ Entertainment

Солонгосын хойгийн зүүн өмнөд зүгт орших Пусан хотын эрэгт хуучин эхнэртэйгээ уулзахаар ирсэн далай судлаач, профессор Kim 2004 онд Энэтхэгийн тэнгист болсонтой ижил зүйл давтагдаж байгааг мэджээ. Энэ нь асар том талбайг хамарсан цунами дөхөн ирж буйг харуулсан дохио байлаа. Цунамид ямар ч бэлтгэлгүй байсан оршин суугчид амиа аврахын тулд эмх замбараагүй байдал үүсгэсэн нь байдлыг улам хүндрүүлжээ.

The Social Network

Sony Pictures

Харвардын их сургуулийн оюутан Mark Zuckerberg 2003 онд сургуулийнхаа охидын зургийг зэрэгцүүлэн харах боломжтой Facemash хэмээх вэб хуудас бүтээжээ. Facemash-ын хандалт огцом өссөн нь их сургуулийн сүлжээг гацааж, оюутнуудын дунд эрэлт үүсгэжээ. Mark Zuckerberg-ийн бүтээсэн энэ вэб хуудас улмаар дэлхий даяар олон зуун сая хэрэглэгчтэй Facebook сүлжээний эхлэл байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дунд сунгаа болж байна

Төв аймгийн Баян суманд өнөөдөр дунд сунгаа болж байна. Өнөөдөр даага, шүдлэн, хязаалан насны морьд уралдах аж. Маргааш Их нас, азарга, эрлийз насны уралдаан болох юм байна. Энэ жилийн Төрийн наадамд айрагдах тааварт баттай орж буй томоохон уяаны морьдын өнгийг манай сонины маргаашийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүргийн цагдаа сэжигтнийг олон нийтийн газар зодож танхайрчээ

Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай залуу 45 орчим насны эмэгтэйг зодож буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдав. Энэ бичлэгийг үзсэн хүнд тэр цагдаагийн хэрцгий балмад үйлдэл жигшил төрүүлмээр. Гэгээн цагаан өдөр олон нийтийн газар авто зам дээр түгжрэл үүсгэн эмэгтэй хүнд гар хүрч буй түүнийг хараад хэлэх муу үг олдсонгүй. Эмэгтэйн толгой руу хэд хэдэн удаа цохиод авав. Тэр тоолонгоор нь эмэгтэйн толгой дальжгас гээд савагдах аж. Нөгөө эмэг тэй нь яасан их тэвчээртэй юм, цохиулаад зогсоод байх. Тэгснээ нөгөө эмэгтэйг цагдаа машиныхаа арын суу далд чихэж харагдав. Машины хаалгыг нь хаахдаа эмэгтэйн баруун хөлийг хавччих юм. “Яргачин” шиг л санагдав. Нөгөө эмэгтэй үг хэлсэн бололтой. Дургүй нь хүрсэн цагдаа эмэгтэйг дахиад цохиж буй дүр зураг харагдах аж. Эцэст нь нэг юм өнөө цагдаа машиндаа сууж, түгжирч зогссон машинууд ч хөдөлгөөнд оров. Энэ бичлэгт төрийн цагдаа биш нэгэн хүчирхийлэгчийн үйлдлийг харуулах шиг. Энэ бичлэгийг хийхээс өмнө тэр цагдаа авто замын нөгөө талаас эмэгтэйг үсдэж чирээд авчирсан гэдгийг жиргээч онцолсон байна. Бичлэгийг үзэж дуусаад цагдаа эмэгтэйг хаа нэгтээ аваачаад бараг алахаас наахнуур зүйл болсон байх даа гэж бодогдмоор. “Цагдаа болно” гэж ярьдаг жаахан хүүхдүүд энэ бичлэгийг үзсэн бол яах вэ. Цагдаа болох хүсэл мөрөөдөлдөө автаж яваа сонсогчид үүнийг хараад юу гэж бодох бол. Төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээнээс хэтийдсэн тэр цагдаа хэнийг ийн бөх зүрхтэйгээр гэгээн цагаан өдөр зодов. Арай эхнэрээ зоддог нөхөр биш биз гэсэн болгоомжлол олон нийтийн дунд түгсэн юм.

Цагдаагийн дотоод хяналтын албаныхан түүнийг хэн болохыг нь тогтоов. Эх сурвалжаас авсан мэдээллээр тэр цагдааг Нийслэлийн цагдаагийн газрын Дотоод хяналтын албаныхан хэн гэдгийг нь тогтоож шалгаж эхэлжээ. Тэрбээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ахмад Э.Баасандорж гэнэ. Цагдаагийн байгууллагад олон жил ажиллаж байгаа бөгөөд эхнэр хүүхэдтэй юм байна. Түүнд зодуулж байсан эмэгтэй нь түүний шалгаж буй хэргийн сэжигтэн аж. Хэдий сэжигтэн байлаа ч төрийн цагдаа хэнд ч гар хүрэх ёсгүй. Төрийн цагдаад гар хүрэх эрх байдаггүйтэй адил төрийн цагдаа бас хэн нэгэнд гар хүрэх ёсгүй юм. Таны эрх чөлөө дараагийн хүний хамрын үзүүр хүртэл үргэлжилнэ гэсэн үг байдаг шиг санагдаж байна. Энэ бол танд эрх чөлөө бий ч бусад хүнд бас эрх чөлөө байгааг сануулсан үг юм. Цагдаа гэдэг бол хэн нэгнийг зодож дээрэлхэх бус нийгмийн хэв журмыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн төрийн тусгай албан хаагч. Төрийн тусгай албан хаагчийн хувцас өмсөнө гэдэг маш өндөр хариуцлага, үлгэр дуурайлал байдаг.

Сэжигтэнд ч эдлэх ёстой эрх гэж бий

Тийм ч учраас цагдаагийн албан хаагч болж буй хүн тангараг өргөхдөө “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая. Би цагдаагийн ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, албан хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж ажиллахаа тангараглая” хэмээдэг. Ингэхдээ бас “Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ” гэж давхар тангараг өргөдөг. Сэжигтэн байлаа ч хүн. Түүнд эрх чөлөө, эдлэх ёстой эрх бий. Шүүх түүний гэм буруутайг тогтоосон ч түүнд эрх чөлөө бий. Гэмт хэрэг үйлдсэн байлаа ч түүнийг хэн нэгэн яллаж зодох ёсгүй. Ардчилсан нийгэмд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг учраас ийм байдаг. Ийм байх ч учиртай. Учир нь гэмт хэрэг хийсэн ч байлаа тэр бол хүн. Тийм учраас дэлхий дээр НҮБ бий болж, тэнд хүний эрхийг онцгойлон авч хэлэлцэж анхаарлаа хандуулж ирсэн юм.

Тэд хүний эрхийг хангаж ажиллах ёстой

Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм гэж байдаг. Тэрхүү дүрмийн зорилго нь цагдаагийн албаны хэвийн үйл ажиллагаа. Захирах захирагдах ёс, хүний эрхийг хангах, алба хаагчийн сахилга, хариуцлагыг журамлан зохицуулах замаар тэдний эрх ашиг, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг хамгаалахад оршино гэсэн байдаг. Энэ дүрмийн “1.9. Алба хаагч нь ёс зүйн нийтлэг болон цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн бусадтай зүй бус, хүндэтгэлгүй харилцах, хүнд суртал гаргах, хууран мэхлэх, бусдыг дээрэлхэх, өөрийн байр суурийг бусдаас илүүд үзэх, аливаад анхаарал, хайхрамжгүй хариуцлагагүй хандах, хүч хэрэглэх, шунахайрах, ая тал засах танил тал харах, аминчирхах үзлээс эрс татгалзвал зохино” гэсэн байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 41.1-д “Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид ял шийтгэл хүлээлгэхээргүй бол Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын хариуцлага ногдуулна” гэж бас заасан байдаг.

Иргэний сэтгүүл зүй хөгжиж, харин цагдаа нарын сэтгэл зүй өөрчлөгдөхгүй байна

Гэвч Нийслэлийн цагдаагийн газрын Дотоод хяналтын албаныхан энэ хэргийг шалгаж байгаа. Хэрэв энэ бичлэг олон нийтийн сүлжээгээр тараагдаагүй бол “Ийм явдал болсон гэдэг нь нотлогдохгүй байна” гэж хэвлэлийнхэнд хэлэх байсан биз. Харин дүрстэй, баримттай энэ явдлыг хэрхэн шийдэх бол. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба байхгүй болсноор хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, сэжигтэн яллагдагч нартай хуулийнхан зүй бусаар харьцаж, эрүү шүүлт эрс өссөн гэдэг баримтыг Хүний эрхийн үндэсний комиссынхон илтгэлдээ дурдсан байдаг. Дээрх албыг татан буулгаснаас хойш цагдаа нь цагдаагаа шалгадаг болж, цагдаагийн бусдын эрх чөлөөнд халдаж, танхайрсан эрүүдэн шүүсэн явдал тогтоогдохгүй болсоор удаж байна. Харин тус албаны үүргийг багахан ч болов жиргээчид нөхөж байна. Бусдын эрх зөрчсөн үйлдэл гаргавал тэр дор нь нийгмийн сүлжээгээр тараадаг, эргээд хариуцлага тооцуулдаг жишиг тогтож эхэлж байна. Энэ бол сайшаалтай хэрэг. Иргэний сэтгүүл зүй хөгжиж байна. Харин цагдаа нарын сэтгэл зүй өөрчлөгдөх цаг болжээ.

Яагаад цагдаа нарын эргэн тойрноос хүчирхийллийн хэрэг гараад байна вэ

Хэрэв уншигч та санаж байгаа бол саяхан дөрөвхөн настай жаахан охин хүчирхийл лийн бай болж нарт хорвоог орхисон. Түүний аав бас л цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Энэ хэргийг цагдаа бус бас л олон нийтийн сүлжээнийхэн олон нийтэд гаргаж тавьсан байдаг. Ингэснээрээ гэр бүлийн хүрээнд байгаа далд бугшсан хүчирхийлэлтэй нийгмээрээ тэмцэх хэрэгтэй гэдгийг төр засгаас ч анхаарч эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийллийн тусгай хуультай болох гэж байна. Зарим судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл хуулийн ажилтнуудын гэр бүлд их байдаг гэдгийг гаргаж ирсэн байдаг юм билээ. Байнга гэмт хэрэгтэн, сэжигтнүүдтэй харилцаж байдаг болохоор хуулийнхны ажил хүнд стресстэй байдаг л байх. Гэхдээ ажил, гэр бүлээ ялгаж сурах сэтгэл зүйн болоод холбогдох сургалтуудыг хуульчдын дунд ч явуулж байх хэрэгтэй гэдгийг сэтгэл судлаачид хэлдэг. Цаг үе өөрчлөгдөж байна. Харин цагдаа нь өөрчлөгдөх ёстой гэдгийг дээрх хүчирхийллийн хэргүүд харуулж буй бус уу. Хүмүүсийн ухамсар, үйлдэл, хуулийн мэдлэг ч өөрчлөгдсөн. Хуулийн байгууллагуудад эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Гэвч тэнд ажилладаг зарим хүн нь балар эртний адгуусан авираасаа салж чадахгүй байгаа нь энэ нийгэмтэй хоршиж өгөхгүй байна.

Д.Маргад

Categories
мэдээ нийгэм

Наадмаар 725 автобус үйлчилгээнд ажиллана

Ардын хувьсгалын баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллах юм байна. Долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчиддаа зориулж Мишээл экспо төв рүү нийт 11 чиглэлийн 98 автобус, Дүнжингарав төв рүү 22 чиглэлийн 121 автобус үйлчилнэ.

Мөн Мишээл экспо төв болон Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүрээлэн рүү “Мишээл экспо-Төв цэнгэлдэх хүрээлэн-Дүнжингарав худалдааны төв” чиглэлд 15 автобус 3 минут тутамд, рейлбусны зорчигчдыг “Урбанек”-ийн зогсоолоос Төв цэнгэлдэх рүү хүргэх “Дунд гол-Төв цэнгэлдэх” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд, Хүй 7 худагт рейлбусны зогсоолоос Морь барианы газар хүртэл “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлийн 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

Мөн 7 сарын 11,12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13,14-ний өдрүүдэд хотын төвөөс буюу ”МУБИС”-ийн баруун талын автобусны зогсоолоос их багтаамжийн 20 автобус, “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицерүүдийн ордон”-ы зогсоолуудаас нийт 20 бага багтаамжийн автобус тус тус Хүй 7 худаг руу үйлчлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

ТҮК-ийн ажилтныг мөргөж, амь насыг нь хохироожээ

Баянгол дүүргийн IV хороо Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрэн дээр өчигдөр амины Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Хохирогч нь Хан-Уул дүүргийн ТҮК-ийн ажилтан байжээ. Тиймээс жолооч нарыг замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гран пригийн сонирхолтой барилдаанууд аль жинд болох вэ

“Чингис хаан” гран при тэмцээн долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Энэ тэмцээн олимпийн оноо цуглуулах тэмцээн учраас гадаадын 50 гаруй улсын төлөөлөл, тамирчид оролцохоор ирж байна. Дэлхийн шилдэг, чансаа өндөртэй тамирчид барилдах энэ тэмцээнийг 180 оронд шууд дамжуулахаар болсон юм. Зохион байгуулагчдын зүгээс гран при тэмцээн бол Монголын спортын бодлогыг тодорхойлж байгаа том тэмцээн гэж үзэж, ач холбогдол өгч байна. Монголын баг тамирчдын хувьд жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулж байгаа. Тэмцээний тасалбар гурван өдрийнх нь нийлээд 20000 төгрөг.

Жүдо сонирхогчид энэ тэмцээний хамгийн сонирхолтой барилдаан эрэгтэйчүүдийн 73, 66, 60 кг-ын жинд болно гэж үзэж байгаа юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жин өрсөлдөөн ихтэй, тун сонирхолтой болно. Учир нь энэ жинд манай улсын шилдэг дөрвөн бөх барилдана. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, С.Ням-Очир, “Мастерс”-ын хошой аварга С.Мияарагчаа нар эх орноо төлөөлөн барилдана. Тэдэн дээр энэ оны улсын аварга ОУХМ Г.Одбаяр нэмэгдэж буй аж. Тэдэнтэй барилдахаар Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын Мансур Исаев, өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт БНАСАУ-ын Хон Күк-Хюн нар мэдүүлгээ ирүүлсэн нь тун ч сонирхолтой болгож байна. Энэ жинд хамгийн олон буюу 19 бөх хүч үзэхээр болжээ.

Мөн 66 кг-ын жингийн өрсөлдөөн байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд нийт 13 бөх барилдахаас дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдсэн ОУХМ Д.Төмөрхүлэг тэргүүлэн барилдана. Энэ жилийн “World Masters”-аас хүрэл медаль хүртсэн тэрбээр Япон улсад хамтарсан бэлтгэл хийж байгаад эх орондоо ирээд байгаа юм. Түүний жингийн гол өрсөлдөгчөөр ОХУ-ын жүдочдоос анхлан олимпийн аварга цолыг хүртсэн Армен гаралтай Арсен Галстян болон 2014 оны Токиогийн Их дуулгын аварга Хифүми Абе нар нэрлэгдэв. Энэ жинд манай улсаас ОУХМ Б.Батгэрэл, Д.Алтансүх, Р.Алтаннаран нар мөн эх орноо төлөөлөн өрсөлдөх билээ.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга Г.Болдбаатарын жин мөн л сонирхолтой болох нь. Хөнгөн жинд12 бөх зодоглохоор нэрээ ирүүлсэн байна. Манайхаас Г.Болдбаатар дэлхийн чансааг тэргүүлж байгаа тул жингээ тэргүүлэн барилдана. Түүний жингийн дотоодын өрсөлдөгчид болох гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн нар чансааны хоёр болон гуравдугаарт эрэмблэгдсэнээр нэг хэсэгт учраа таарах нь тодорхой болоод байгаа аж. Тэдний хэсэгт Францын Софиане Милоус багтаж байгаа юм байна. Олимп, ДАШТ-ий медалийн төлөө өрсөлдөж явсан Софиане Милоус шаггүй өрсөлдөгч билээ. Түүнчлэн өнгөрсөн оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Цогтбаатар энэ жинд цахиур хагалах боломжтой гэж жүдо сонирхогчид үзэж байна. Тэрбээр ноднин Зүүн Азийн АШТ-ээр Г.Болдбаатар аваргыг ялж байсан юм.

Ингээд тэмцээнд барилдах Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна.

60 кг /эрэгтэй/

-Дэлхийн аварга Ганбатын Болдбаатар

-Дэлхийн аваргын мөнгөн медальт Дашдаваагийн Амартүвшин

-Чиндао, Мйами гранпри тэмцээний алтан медальт Ганболдын Хэрлэн

-Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар


66 кг /эрэгтэй/

-Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн аваргын алт, мөнгөн медальт, Азийн наадмын аварга Даваадоржийн Төмөрхүлэг

-Ташкентийн гранприйн мөнгөн медальт Мйамигийн гранприйн хүрэл медальт Батцэцэгийн Батгэрэл

-Ташкентийн гранприйн мөнгөн медальт Довдонгийн Алтансүх

-2015 оны улсын аваргын хүрэл медальт Ренчиндоржийн Алтаннаран


73 кг /эрэгтэй/

-Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар

-Олимпийн хүрэл медальт Сайнжаргалын Ням-Очир

-Азийн наадмын мөнгөн медальт, Чиндао, Абу Дабигийн Гранпригийн хүрэл медальт Ганбаатарын Одбаяр

-Мастерс тэмцээний хошой алтан медальт Санжаасүрэнгийн Мияарагчаа


81 кг /эрэгтэй/

– Азийн аваргын хүрэл медальт “Чингис хаан” гранприйн хошой мөнгөн медальт Отгонбаатарын Ууганбаатар

-Азийн наадмын хүрэл медальт, Чежү Тбилисийн гранпригийн хүрэл медальт Нямсүрэнгийн Дагвасүрэн

-Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Бандихүүгийн Батрдэнэ

-2015 оны улсын аваргын хүрэл медальт Наранхүүгийн Баатархүү

90 кг /эрэгтэй/

-Азийн наадмын хүрэл медальт, Тбилиси, Чингис хаан гранпри тэмцээний хүрэл медальт Лхагвасүрэнгийн Отгонбаатар

-Улсын аваргын хүрэл медальт Рэгдэлийн Анхбаатар

-Европын нээлттэй тэмцээний хүрэл медальт Хутагийн Цогтгэрэл

-Москвагийн Их дуулга тэмцээний хүрэл медальт, Мйамигийн гранпригийн хүрэл медальт, улсын аваргын алт хүрэл медальт Ганы Түвшинжаргал


100 кг /эрэгтэй/

-Азийн аваргын мөнгөн медальт, Зүүн ААШТ-ий мөнгө, хүрэл медальт , 2015 оны улсын аварга Батбаярын Ариун-Эрдэнэ

-Универсиад наадмын мөнгө, Зүүн Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт Бунддоржийн Жанчивдорж

-“Чингис хаан” гранпригийн хошой хүрэл медальт Дамдинсүрэнгийн Пүрэвдорж

Улсын аваргын мөнгөн медальт, Чингис хаан гранпри-2013 хүрэл медальт Баярсайханы Амбасэлмаа


+100 кг /эрэгтэй/

-Азийн аваргын хошой хүрэл, Ташкент, Чингис хаан гранпригийн аварга Баттулгын Тэмүүлэн

-Залуучуудын дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаяр

-Бакугийн Их дуулгын мөнгөн медальт, Чиндао, Алматы хүрэл медальт Эрдэнэбилэгийн Энхбат

-2015 оны залуучуудын улсын аварга Эрдэнэбилэгийн Амартүвшин

Шигшээ багийн эмэгтэй тамирчид

-48 кг

Б.Хорлоодой
Э.Базаррагчаа
Э.Гэрэлмаа
М.Долгоржав

52 кг

А.Цолмон
Б.Бат-Эрдэнэ
Б.Анхцэцэг
М.Бундмаа

57 кг

А.Батзул
Д.Сумъяа
Л.Энхрийлэн
П.Буянхишиг

63 кг

Б.Баасанжаргал
Ш.Ганчимэг
Ц.Мөнхзаяа
Ц.Цэрэннадмид

70 кг

Б.Хулан
Б.Хонгорзул
М.Даваасүрэн
Ц.Батцэцэг

-78

М.Ууганжаргал
П.Лхамдэгд
С.Адилцэцэг
С.Жавзанмаа

+78 кг

Б.Мөнхтуяа
Д.Золжаргал
Г.Энхриймаа
О.Жавзмаа

Categories
мэдээ нийгэм

“Монгол хуушуур” фестиваль болно

“Монгол хуушуур” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэхүү наадмын гол зорилго нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид төлөөлөгчид, наадамчин олонд сурталчлах, хоол хийх урлагийг хөгжүүлэх, наадамчдад амт чанартай хоол хүнсээр үйлчлэх зэрэг болно. Энэ жил 850 аж ахуйн нэгжид хуушуурын зөвшөөрөл олгох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадмаар худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдээс фестивалийн хүрээнд хамгийн том хуушуур хийсэн хоёр, хамгийн амттай хуушуур хийсэн хоёр, хамгийн цэмцгэр асартай хоёр гэсэн нийт зургаан номинациар 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулж тус бүр нэг сая төгрөгөөр шагнана гэв. Фестивалийн хүрээнд наадмын талбайд хуушуурын үйлчилгээ явуулж буй газрууд “Манайд зочлоорой” сэдэвт худалдаа үйлчилгээний асраар үйлчлүүлэх эрхийн бичгийг 20 наадамчдад гардуулна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээн болох ба наадамчдын дунд “Хамгийн амттай хуушуур”, “Хэн олон хуушуур идэх вэ”, “АХА” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн, “Хамгийн том хуушуур”, “Хэн олон хуушуур чимхэж чадах вэ”, “Хэн хуушуурын гурилыг хурдан элдэх вэ”,“Би хуушуурыг хамгийн хурдан чимхэж чадна” зэрэг олон сонирхолтой тэмцээн зохион байгуулахаартөлөвлөөд байгаа аж. Мөн дүүрэг бүрийн наадмын талбай дээрх хуушуурын үйлчилгээний газрууд наадамчдад зориулан танилцуулга, ая дууны мэндчилгээ явуулж чөлөөт үзүүлбэрүүд үзүүлэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Эрүүгийн хэргийн шүүгдэгчдийг хуяглан хамгаалж явсан машин осолджээ

-ЦУСТАЙ ХОЛИЛДСОН ХҮМҮҮС ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ИРТЭЛ ГАВТАЙГАА БАЙСАН

Хэнтий аймгийн шүүх нүүдэллэн Өмнөдэлгэр сум руу эрүүгийн хэрэг шүүхээр өчигдөр өглөө явжээ. Шүүх хурлыг даргалахаар Хэнтий аймгийн ерөнхий шүүгч Мөнхтулга нарын шүүгч болон прокурор, өмгөөлөгч нар явсан байна. Мөн энэ хэргийн сэжигтнээр тооцсон долоон шүүгдэгчийг Тахарын албаны хуягласан машинаар авч явжээ. Өмнөдэлгэр суманд шүүх хурал эхлүүлсэн боловч шүүгдэгчдийг нэгнийх нь өмгөөлөгч шүүх хуралд оролцох боломжгүй хүндэтгэх шалтгаантай байсан учир хурал хойшилжээ. Иймд Өмнөдэлгэр сумаас Хэнтий аймаг орох замд шүүгдэгчдийн сууж явсан хуягласан машин осолдож, олон хүн бэртэж гэмтсэн байна.

Ослын газарт тус аймгийн цагдаагийн газрын ажлын хэсэг очиж ажилласан аж. Осолд өртсөн хүмүүсийг өчигдөр 13.00 цагийн үед Хэнтий аймгийн эмнэлэгт хүргэжээ. Энэ талаар шүүгдэгчдийн нэгнийх нь ээжтэй ярилцлаа. Тэрбээр хүүгийнх нь хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй учир ямар нэгэн байдлаар хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж болзошгүй хэмээн нэрээ нууцлахыг хүссэн юм.

-Осол болсон гэж сонслоо. Машинд явсан хүмүүс хэр гэмтэл авсан байна?

-Тахарын албаны хуягласан машинд шүүгдэгчид сууж явсан. Тэр машин нь онхолдсон байна. Энэ үеэр шүүгдэгчид тархиндаа гэмтэл авч, гар хавирга нь хугарч, нэгнийх нь эгэм бас хугарсан байна. Зарим нь ямар гэмтэл авсныг сайн мэдэхгүй. Тархиндаа гэмтэл авсан нь оёо тавиулж байна. Осол болсны дараа яаралтай түргэн тусламж дуудсан аж. Гэтэл тэр машин нь осол болсон газрыг ололгүй төөрч цаг алдсан гэнэ.

-Машин барьж, харгалзаж явсан Тахарын албаны ажилчид яасан юм бол?

-Тэд зүгээр юм байлгүй. Эмнэлэгт үзүүлээгүй явцгаасан.

-Юунаас болж осол гарав?

-Тооромзгүй машинтай явсан байна. Өмнөдэлгэр сумаас хөдлөхдөө хурдтай, ш и р ү ү н я в с а н г э н э . Шүүгдэгчид аятайхан яваач гэхэд нь хамт явсан Тахарын албаны ажилтны нэг нь “Тооромзгүй машин” гэж хэлээд хурдаа улам нэмж хоорондоо инээлдэж байсан гэсэн. Машин хоёр гурван удаа хөрвөөсөн гэж хүү минь ярилаа. Тэгээд осол болж. Осол болоход шүүгдэгчид бүгд гавтай байсан гэнэ. Гавтай байсан болохоороо машин хөрвөөхөд тэд гэмтэл авсан байна. Тэд чинь гэмт хэрэг үйлдсэн байлаа ч хүн шүү дээ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад яахаараа ийн гавлаж явдаг байна. Үүнд их харамсаж байна. Осол болсны дараа ч тэдний гавыг тайлаагүй гэсэн. Цустайгаа холилдсон хүмүүс эмнэлгийн тусламж иртэл гавтайгаа байсан байгаа юм.Тэд ямар хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс биш. Энэ хуулийнхан бас ялгамжтай хандмаар юм. Хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хэргийг нь нэг тийш шийдвэрлэхээр Хүний эрхийн комисст хандана.

-Хэнтий аймгийн яг хаахна осол гарсан юм бол?

-Өмнөдэлгэр сум аймаг хоёрын хооронд 100 орчим км зайтай. Осол Хэнтий аймгаас 50 орчим км-т гарсан байна лээ.

-Шүүгч, прокурор нарынх нь машин осолд ороогүй юм байгаа биз дээ?

-Тэд тусдаа унаагаар явж байсан болохоор зүгээр гэж сонссон.

-Тэднийг ямар хэрэгт буруутган шалгаж байгаа юм бэ?

-Малын хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш цагдаагийнхан шалгаж байна. Машинд явсан долоон шүүгдэгч цагдаагийнханд шалгагдсан цагаасаа аймгийн төвд амьдарч байгаа. Тэднийг цагдаагийнхан дуудсан цагт ирж бай гэсэн учир зарим нь танилынхаараа нөгөө хэсэг нь айлын хашаанд хүртэл гэрээ бариад амьдарч байсан. Гэтэл шүүх хуралтай гээд өмнөх өдөр нь бүгдийг нь хорьсон юм билээ. Тэгээд өглөө нь Тахарын албаныхан хуягласан машинтай авч ирсэн. Буцахдаа ийм осол гаргасан байна.

-Шүүгдэгчид аймгийн төвд байсан юм бол яагаад Өмнөдэлгэр сум руу явж шүүх хурал хийх болсон юм бол?

-Малын хулгайн хэрэг гарсан сум нь Өмнөдэлгэр. Хохирогчид нь ч тэндхийнх. Нэг өмгөөлөгч нь шүүх хуралд нэг хохирогчийг нь оруулах хүсэлт гаргасан гэсэн. Тэгээд Хэнтий аймгийн шүүхийнхэн ганцхан хүний төлөө бөөн хөрөнгө зардал гаргаад Өмнөдэлгэр сум руу шүүх хурал хийхээр ирсэн. Тэр хохирогчийг тэдний өдөр шүүх хуралтай, ир гэхэд л болоо шүү дээ. Гэтэл нэг хохирогчийг хуралд оруулахын тулд тэнд очиж байгаа юм.

-Тэгээд шүүх хурал нь болсон уу?

-Шүүх хурал нь болоогүй. Нэг шүүгдэгчийн өмгөөлөгч хойшлуулшгүй ажил гарлаа гэж Хэнтий аймгийн шүүхэд мэдэгдсэн юм билээ. Хурал болохоос өмнөх өдөр нь энэ тухайгаа мэдэгдсэн байна. Гэтэл Өмнөдэлгэр суманд ирээд шүүх хурлаа эхлүүлээд буцаж байгаа юм. Шүүхийнх нь дарга өмгөөлөгч нь ирж чадахгүй гэдгээ мэдэгдсээр байхад шүүх хурлыг хойшлохыг нь мэдсээр байж яагаад заавал сум руу явдаг юм. Үүнийг гайхаад олохгүй байна. Эсвэл нөгөө шүүхийнх нь хүнд суртал гээч нь энэ үү.

-Та энэ талаар ямар сайн мэдэж байгаа юм бэ. Шүүгдэгчийн ар гэр гэхэд их мэдээлэлтэй хүн юм?

-Надад ямар нэгэн зорилго байхгүй ээ. Би өөрөө хуульч хүн. Осол гарсныг мэдээд яав юу болов гээд асууж сураглалаа. Өмгөөлөгч болон шүүхийн ажилтнуудтай нь ч холбоо барилаа. Ийм л зүйл болсон байна. Шүүхийг төлөөлж байгаа газрынхан ийм үрэлгэн дураараа загнаж дээрээс нь шүүгдэгчтэй гэмт хэрэгтэн мэт харилцаж болох уу. Би малын хулгайн хэргийн тухай яриагүй. Энэ бол тусдаа шүүхийн асуудал. Манай шүүхийн байгууллага шинэчлэгдэж байна, өөрчлөгдөж байна гээд л байгаа. Харамсалтай нь хөдөө орон нутагт ийм завхрал гарсаар байна. Иргэн хүнийхээ хувьд энэ тухай ярьж байгаа юм. Тэгээд ч бид хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэмд амьдарч байна. Хүн бүр тэгш эрхтэй. Ийм байтал сэжигтэнг заавал гавлаж авч явдаг асуудлыг хөндөхгүй өнгөрч болсонгүй. Тэр машинд сууж явсан хүмүүс амиа алдсан бол яах вэ. Малын хулгайн хэрэгтэй хүмүүс гээд өнгөрөх үү. Хэрэв амиа алдчихлаа гэхэд шүүх хурлаар тэдний гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй бол яах вэ. Ар гэр үр хүүхдийг нь хэн асарч хамгаалах юм.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Дүүрэг бүрт хуушуурын асар гарна

Энэ жил Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд нийтдээ 850 гаруй хуушуурын гэр гарах юм байна. Үүн дээр бусад үйлчилгээнүүд нэмэг дээд нийт дээ 1000 орчим цэг болох аж. Эдгээр хуушуурын цэгүүдийн талбайг олгох эрхийг дүүргүүдэд нь шилжүүлсэн байна. Ойролцоогоор нэг дүүрэг 100 орчим хуушуурын цэг гаргах эрхтэй гэсэн үг. Дүүргүүдийн зарим нь зургадугаар сарын 20, нөгөө хэсэг нь зургадугаар сарын 25 орчмоос эхэлж иргэдээс өргөдөл, хүсэлтийг нь авчээ. Наадмыг тохиолдуулсан амралтын өдрүүд олширсонтой холбоотойгоор хуушуурын цэг ажиллуулах хүсэлтэй иргэд ихээр хандаад байгаа аж. Мөн ноднин жилээс эхлэн зөвхөн аж ахуйн нэгж гэлгүй иргэдэд хуушуурын асар гаргах эрх өгсөнтэй ч холбоотой гэнэ. Өдөрт л 100 хүсэлт ирж байснаас шалтгаалж дүүргүүд нэмж өргөдөл авахаа зогсоогоод байгаа юм байна. Сүхбаатар дүүрэгт гэхэд л хуушуурын 85 гэр гаргах эрх байгаа атал 165 өргөдөл ирээд байгааг албаны хүн нь хэлж байлаа. Өнөө жилийн нэг онцлог нь хуушуурын цэгүүдийг дүүргүүдийн тодорхой газруу дад ажиллуулах аж. Тодруулбал, Бөхийн өргөөний ард, Гачуурт чиглэлд Амгалангийн зам дагуу, Төмөр замын дээд сургуулийн дэргэд, X хорооллын зам дагуу, III, IV хороолол Байгаль эх цог цолборын дэргэд, Морин тойруулгын талбай, Цамбагаравын талбай, Сонгино хайрхан дүүргийн гуравдугаар үйлчилгээний төв, Драгон төвийн дэргэд, Тусгаар тогтнолын талбайд тус тус хуушуурын асар, гэрүүд гарах нь. Мөн Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд тусгай талбайд Монгол хуушуур фестиваль болох юм байна. Долдугаар сарын 11, 12­ны өдрүүдэд болох тус арга хэмжээгээр “Хамгийн том хуушуурыг хэн хийх вэ”, “Хэн хамгийн хурдан хуушуур чимхэх вэ”, “Хуушуурын

урилыг хэн хурдан элдэх вэ”, “Хамгийн цэмцгэр асар” зэргийг тодруулах аж. Гадаадад байдаг пиццаны фестиваль зэрэгтэй дүйцэх үйл ажиллагаа болгох зорилготой гэнэ. Наадмын талбайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 200 гаруй байцаагчид ажиллана. Тэд зөвшөөрөлгүй хүнсний худалдаа эрхэлсэн тохиолдолд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн шүхэр, цув зарахад л зориулж худалдааны цэг гаргах бөгөөд бусад бэлэн хувцас ч юм уу өөр төрлийн бараа байвал зөвшөөрөлгүй гэдэг үүднээс торгуультай аж.

Энэ талаар НЗАА-ны Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хуушуурын асар гаргах эрхийг хэдэн төгрөгөөр авах вэ?

­Үнэ өртгийг төв комисс хараахан өгөөгүй байна. Миний ажлаа авсан гурван жилийн хугацаанд бол асрын зөвшөөрлийг Хүй долоон худагт 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 20 мянган төгрөгөөр л өгдөг. Энэ жил үнэ нэмэгдэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ үүн дээр цахилгаан, хогны мөнгө авна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих зорилгоор хараагүйчүүдийн үйлдвэртэй хамтарч байгаа. Тэдний хийсэн цаасан уутыг хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст өгнө.

-Сонгинохайрхан дүүрэг хариуцаж Хүй долоон худагт хуушуурын гэр гаргадаг байсан. Энэ жил солигдсон байна?

­Сонгинохайрхан дүүрэг олон жил Хүй долоон худгийг хариуцаж байсан. Ноднингийн наадмаар 200 гэр гаргах байсныг 70 гаруйгаар хэтрүүлсэн. Тэгээд хооронд нь шавуулж бариулсан нь аюулгүй байдал талаасаа Онцгой байдлын газраас заасан стандартыг зөрчсөн ноцтой зүйл. Ноднингийн наадмаар хэт ачааллуулснаас цахилгааны гэмтэл гарч осолтой нөхцөл үүссэн. Тиймээс энэ жил дүүргүүдийг сольж байгаа. Хүй долоон худагт Баянгол, Сүхбаатар дүүрэг хуушуурын цэгүүдээ гаргана. Сонгинохайрхан дүүрэг Төв цэнгэлдэх хүрээ лэнд байх юм. Ингэж солбихгүй бол нэг нь олон жил болохоор янз бүрийн заль, дунд нь зөвшөөрөлгүй гэр бариулах явдал гаргадаг юм байна.

-Шүхэр, цувнаас өөр зүйл худалдуулахгүй гээд байгаа?

­Жилийн жилд л тийм шаардлага тавьдаг. Хэрвээ бороо орвол шүхэр, цув хэрэгтэй. Гадуур, дотуур хувцас аваачаад тавибал хүн авахгүй шүү дээ. Наадмаар иргэд хүнсний бүтээгдэхүүн, айраг, ус, ундаа л түлхүү авдаг шүү дээ.

-Тоглоом, соёлын бараа худалдаж байгаа хүмүүсийг яах вэ?

­Хүүхдийн тоглоом, соёлын зүйлийг худалдахыг зөвшөөрнө. Гэхдээ эрэлт хэрэгцээ их байдаггүйгээс тийм ч их гардаггүй юм.

-Наадмын талбайд шүхэр, цув наас өөр юм худал даж яагаад болохгүй гэж?

­Төв цэнгэлдэх хүрээлэн тал талаасаа барилгуудад шахуулаад талбай нь багасаж байна. Үүн дээр хуушуур, хүнсний бүтээгдэхүүн ихээр гаргах хэрэгцээ бий. Иймээс зай талбайгаа л бодож байгаа хэрэг. Ер нь тэгээд наадмаар зүгээр нэг хэрэглээний бараа, цахилгаан бараа бариад очвол хэн авах билээ дээ.

Ц.БАЯРСАЙХАН