Categories
мэдээ нийгэм

Наадмын тухай шүлгүүдээс хүргэж байна

Ш.Гүрбазар Дугуй хээтэй наадам

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ

Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа

Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр
Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоогуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа

Д.Пүрэвдорж : “Сумын наадам”

Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугариг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадамч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Болий гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

Б.Лхагвасүрэн. Ижийтэйгээ үзсэн наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн…

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан…

Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан…

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж…
Зөв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.

Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Хөлсий нь хусахьiн зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.

Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Ч.Дагмидмаа “Монгол наадам”

Борлог зүстэй үүлс тэнгэрийн хаяа руу нүүж
Бор тойрмын бялзуухай хурмастын инээдээр жиргэнэ
Босоо заяатай монголын наадмын өглөө эхлэж
Баяр цэнгэлийн магнайд хүлгийн тоос үнэртэнэ
Зодог шуудга нь нарны хээ тогтсон
Зогсоо хийморь бөхчүүд уулсын оргил дэвнэ
Өтөл болсон буурлын магнайн үрчлээ тэнийж
Өргөн түмний цэнгэл лусын хаадтай үелзэнэ.

Шандаст хурдан морьд төрийн сүлдэнд эргэцэж
Шагайн мэргэ гэрэлтэж дөрвөн бэрх бууна
Есөн цацлын нүдээр ертөнцийн зүг уужирч
Ерөөл магтаал цуурайлж нар ойрхон мандана
Ээтэн хоншоорт гутал эрийн хийморинд өнгө орж
Эгэлгүй хүчтэн бөхчүүдийн ид хаваар гайхуулна
Дорнын хөх огторгуй үүлэн чөлөөгөөр мэлтийж
Долоон бурхнаа нууж монгол наадам үзнэ

Хангайн цэнхэр уулс баярын хөөнгө татаж
Хуйларч эргэсэн морьдын тоосноос сугарч үлдэнэ
Хул эцээсэн айраг наадамчдын цэнгэлд исэж
Хувилгаан дэлхий хуучин бүхнээ умартана
Ээж нь хүүгийнхээ дээлийн захыг мушгихад
Эрэмгий бөхийн мэхэнд азын тэнгэр сөгдөнө
Мөнх тэнгэрийн одод газарт чуулсан наадмын өдөр
Морь бөх монгол гурав дууныхаа шуранхайнд багтнам зээ…

Categories
мэдээ спорт

Эрхэмбаяр аварга өвдөг шороодлоо

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэлж байна.. Дөрвийн давааны өмнө Монгол Улсын Ерөнхийлагч Ц.Элбэгдорж төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирлээ. Дөрвийн давааны оноолтыг танилцуулъя.

Дархан аварга Г.Өсөхбаяр Увсын аймгийн начин Элбэгбаяртай, Г.Эрхэмбаяр аварга аймгийн арслан Анартай, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Эрдэнэчулуунтай, Х.Мөнхбаатар арслан аймгийн арслан Тангадтай, улсын арслан Д.Ганбат аймгийн арслан Э.Даштай, арслан Н.Батсуурь аймгийн арслан Батгэрэлтэй, улсын арслан Азжаргал аймгийн арслан Энхбаяртай, улсын арслан Бүрэнтөгс аймгийн арслан Еркебулантай тус тус барилдана. Улсын аварга Эрхэмбаяр аймгийн арслан Анар нарын барилдаан нэлээд маргаантай болсон ч хөлийн цэцийн шийдвэрээр Анарт даваагаа өглөө. Мөн аймгийн арслан Э.Даш улсын арслан Ганбаатараар дөрөв давсан бол улсын гарьд Гончигдамба учраа бөхөө өвдөг шороодуулан туг тойрлоо.

Categories
мэдээ спорт

Гурвын даваа өндөрлөлөө

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл аймгийн заан Баасанбатаар, Ховд аймгийн Чандмань сумын харьяат “New progress” группын бөх улсын харцага Пүрэвсайхан аймгийн арслан Оргилболдыг шуудагнаас шахаж татан гурав давлаа. Аймгийн залуу арслан О.Хангай, аймгийн арслан Золбоогоор давсан бол Архангай аймгийн арслан Булган сумын харьяат чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Чагнаадоржийн Ганзориг Баянхонгор аймгийн арслан Бат-Оршихоор гурав давсан. Мөн Баянхонгор аймгийн харьяат “Их Богд” дэвжээний бөх аймгийн арслан Б.Эрдэнэхүү аймгийн арслан Мөнхбатыг шуудагнаас шахаж даран давснаар гурвын даваа өндөрлөлөө. Удахгүй дөрвийн даваа эхэлнэ.

Categories
мэдээ спорт

Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр өвдөг шороодлоо

Үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Улсын начин Батзаяа Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Э.Ванданцэрэнг амаллаа. Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн арслан Еркебулан улсын начин Нямсүрэнгээр гурав давсан бол Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Төрөөгийн Баасанхүү аймгийн арслан Алтаншагайг мордож дараад гурав давав. Энэ жил улсын цолонд хүрнэ гэж тааварт яригдаж байсан аймгийн хурц арслан Нэгдэлийн Жаргалбаяр аймгийн арслан Б.Анарт өвдөг шороодлоо. Тэгвэл дөнгөж сая Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Эрдэнэбилэгийн Энхбат ноднин начин цолны болзол хангасан ч сэргээш хэрэглэсний улмаас улсын цолоо хураалгасан Архангай аймгийн харьяат аймгийн арслан Н.Адьяабатаар мөн гурав даваад байна. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин улсын начин Ж.Чулуунбат мөн чөлөөтийн шигшээ багийн тамирчин аймгийн арслан Э.Хүдэрбулгаар гурав давлаа.

Categories
мэдээ нийгэм

МАКС-ын Д.Ганбаатарын зээрд түрүүллээ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьд барианд орлоо. Энэ жил соёолон насны уралдаанд нийт 257 соёолон бүртгэгдсэн ч 30 гаруй нь хасагдсан.

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, айргийн гуравт ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн хээр, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул “Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын хээр үрээ морь тус тус хурдаллаа.

Categories
мэдээ спорт

Ц.Содномдорж, Э.Эюунболд, Ш.Мөнгөнбаатар нар даваагаа ахиуллаа

Пүрэвсайхан харцага Увсын аймгийн арслан
Оргилсайханыг, өсөх идэр Б.Пүрэвдагва начин Өвөрхангай аймгийн сант сумын
харьяат аймгийн арслан Ж.Наранбаатарыг амлан барилдаж байгаа. Тэгвэл дөнгөж сая
хурц арслан Шарын Мөнгөнбаатар улсын өсөх идэр начин Шүхэртийн Уламбаяраар
гурав давсан. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Цэдэвийн Содномдорж харцага
аймгийн арслан Баянмөнхөөр мөн даваагаа ахиулаад байна. Э.Оюунболд харцага
улсын анчин Ганхүүг дээр өргөж ирээд давлаа. Улсын анчин Ж.Чулуунбат аймгийн
арслан Хүдэрбулгыг амлаад байна.

Categories
мэдээ спорт

ВИДЕО: Харцага Ө.Бат-Орших аймгийн заан Батгэрэл хоёрын барилдаан


Categories
мэдээ спорт

Харцагууд барилдаж байна

Дорноговь аймгийн
харьяат улсын харцага Цацабашар Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан
Суманчулууныг, Амартүвшин харцага аймгийн арслан Тайваныг, Содномдорж аймгийн
арслан Баянмөнхийг, Ховд аймгийн Чандмань сумын харьяато улсын Пүрэвсайхан
аймгийн арслан Оргилболдыг амлан аваад байна. Харцага Даваабаатар начин
Заяамандахыг тонгорч давлаа. Бямбажав насны зам аймгийн арслан Энхбаярыг, улсын
өсөх идэр начин Алтангэрэл аймгийн арслан Бат Өлзийг амласан бол, Түвшинбаяр
Баянхонгор Цэргийн начин Цэрэнтогтогохыг түвэггүй өвдөглүүлэв. Харцага Оюунболд
начин Ганхүүг, өсөх идэр начин Энхбат аймгийн арслан Адъяабатыг, Ш.Уламбаяр
аймгийн хурц арслан Мөнгөнбаатарыг амлалаа. Ховд аймгнийн Дарви Тайван улсын
харцага Амартүвшингээ гурав давлаа. Түүний хувьд өнгөрөгч жил дөрвөн аздваанд
Азжаргал арсландз унаж байсан. Улсын заан Сайнбаяр начин Бүрэнбаатараар гурав
давлаа.

Categories
мэдээ спорт

Бөхийн таавар эвдэгдэж эхэллээ

Ноднин жилийн баяр наадмын
хоёрын даваа аймгийн хурц арслангуудад халгаатай байсан бол энэ жилийн гурвын
даваа улсын харцагуудын хувьд хүнд барилдаануудыг хийлээ. Шөвгөрч барилдана гэж
таамаглаж байсан харцага Т.Өсөх-Ирээдүй аймгийн арслан Тангадад, түрүүлэх
хэмжээнд яригдаж байсан Ө.Бат-Орших харцага аймгийн заан Батгэрэлд, Улсын
харцага Мөнгөнцоож аймгийн арслан Ганжадад өвдөг шороодлоо. Харин улсын заан
Баасандорж аймгийн харцага Элбэгийн Баасандоржид тахим буулгаад байна. Тэгвэл
улсын харцага Пүрэвжав улсын начин Чинзоригийг давсан ч аманд гарсандаа
шаралхсан Чинзориг начин харин харцагыг дээгүүр нь давж унахад доороос нь тийрч
байгаа харагдлаа. Гурвын даваа улсын харцагуудын барилдаанаар үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Шүхрийн үзүүлбэр боллоо

Өнөөдөр соёолон насны морьдын уралдаан болох тул Хүй долоо худагт хөл хөдөлгөөн ихтэй байна. Наадамчин олондоо зориулж шүхрийн үзүүлбэр болсон байна. Наадмын шүхрийн үзүүлбэрт 15 шүхэрчин оролцож, амжилттай буултыг хийжээ.

Мөн наадамчин олон нэмэгдэж байгаа Хүй долоо худагт цагдаагийн 22 байгууллагын 3500 албан хаагч, Хууль сахиулах их суруулийн 500 сонсогч хамгаалалтад гараад байна.