Categories
гадаад мэдээ

“Mers” вирустэй хүн ханиахад ханиадны вирус хоёр метр зайд байгаа хүнд халдаж байгаа аж

Солонгос улсын Эрүүл Мэндийн яам тус улсад дэлгэрч буй “Mers” вирусийн халдварын тухай өнөөдрийн мэдээллийг хийлээ.

“Mers” вирусийн халдвараас иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор дур
мэдэн төрөл бүрийн арга хэрэглэж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь
шинжлэх ухаанч бус төдийгүй үр дүнгүй юм. Тухайлбал хамар дотроо вазелин
түрхэх, тэмээнд ойртохгүй байх, түүний махыг идэхгүй байх, тусгай
зориулалтын амны хаалт зүүх гэх мэт яриа яриа их гарч байна.

Гэвч “Mers” вирустэй хүн ханиахад ханиадны вирус хоёр метр зайд
байгаа хүнд халдаж цааш дам дамаа дамжиж байгаа тул өдөр бүр байнга
гараа угааж хэвших, ханиахдаа амаа чийгтэй алчуур, цаасаар хаах, гадагш
гарахдаа амны хаалт зүүх, олон хүн цугларсан газар явахаас зайлсхийх
зэрэг аргууд үр дүнтэй гэж мэдээлэллээ.

“Mers” вирусийн халдвар авсан иргэдийн дийлэнх нь 40-өөс дээш
насныхан байгаа ба тэд вирусийн халдвар авсан бол дунджаар 6 хоногийн
дараа илэрч байгаа юм байна.

Солонгост гарсан ханиадны улмаас хөл хорио тогтоосон хэсгүүдийг

улаанаар тэмдэглэжээ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд энэ өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, аймгуудын удирдлагуудтай уулзан орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.

Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллах томилолтынхоо эхэнд Сэлэнгэ
аймгийн удирдлагуудтай уулзаж, ажил байдалтай нь танилцаад,
Алтанбулагийн чөлөөт бүсэд ажиллана. Үүний дараа Дархан-Уул аймгийн ажил
байдалтай танилцаж, төмөрлөгийн үйлдвэр, “Дархан нэхий” үйлдвэр,
Хөтөлийн цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн
бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллах
юм.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоо худагт мото наадам болж байна

Өнөөдөр болох Автомашингүй өдрийн хүрээнд “Талын салхи Улаанбаатар 2015” мото наадам болно.

Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Хүй долоон худагийг
нийслэлийнхэн тогтмол очдог наадмын бүс болгох зорилготой тус наадам
Монголд анх удаа болж байгаа юм.

“Монголын Чопперчин ахан дүүс”, “Red Falcon” мото клубээс зохион
байгуулж буй тус наадамд 300 гаран мотоциклчид, 50 гаран дрифт машин
оролцох бөгөөд ОХУ-ын мото клубын гишүүд ч дэмжин, ирж нэгдэх аж.

Оролцогчид зургадугаар сарын өнөөдөр 09.00 цагаас Дүнжингарав
худалдааны төвийн авто зогсоол дээр цуглаж, Чингисийн талбайг нар зөв
тойроод төв замаараа Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт
хүрэх юм байна.

“Талын салхи Улаанбаатар 2015” мото наадам 21:10 цаг хүртэл үргэлжлэх
бөгөөд оролцогчдын мотоциклийн үзэсгэлэн, дрифт мэндчилгээ, мото уран
жолоодлого, Мото мисс, мистер шалгаруулах тэмцээн, урлагийн тоглолт
зэрэг болно.

Урлагийн тоглолтод Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хурд,
Жонон, Нисванис, Lord, Click click boom хамтлагууд, дуучин Наран, уран
нугаралт, бүжиг, циркийн үзүүлбэрүүд болох юм.

Categories
мэдээ спорт

Б.Сэр-Од түрүүллээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар – Марафон 2015” олон улсын гүйлтийг өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү гүйлт
мэргэжлийн тамирчдын дунд бүтэн болон хагас марафон төрлөөр,
сонирхогчдын дунд 10 км, 5 км, 1500 метр гэсэн гурван ангилалд болж
байна.

Тэмцээний 42
км-ийн зайн эрэгтэйчүүдийн төрөлд МУГТ, Б.Сэр-Од түрүүллээ. Түүний хувьд
арын тамирчнаа 1 км зайд орхисон хурдтайгаар гүйсээр ийнхүү түрүүллээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа түрүүллээ. Сүүлийн тамирчид
одоо бариандаа орж байна

Тэмцээд 16 орны
тамирчид оролцож байгаа юм. Тодруулбал, БНХАУ, ОХУ-ын Халимаг зэрэг
олон улсын тамирчид гээд нийтдээ 20 мянга гаруй хүн оролцож байгаагийн
дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд (тэргэнцэртэй, хараагүй) буй.

Өнөөдөр “Автомашингүй өдөр” бөгөөд төв замыг орой 18.00 цаг хүртэл хаана.

Categories
мэдээ нийгэм

Зүүн хойд Азийн залуус Монголд чуулахаар болжээ

“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” сэдэвт Зүүн хойд Азийн залуу анлайлагчдын чуулга уулзалт энэ сарын 25-наас ирэх сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо болох аж.

Үүнтэй холбогдуулан олон улсын чуулга уулзалтыг хамтран зохион
байгуулах тухай санамж бичигт Байгаль орчин, ногоон хөгжил, Аялал
жуулчлалын яамны дэд сайд М. Хүрэлсүх, Монголын Сайн Дурын
байгууллагуудын Сүлжээ ТББ-ын тэргүүн Г. Ундрал, Монголын Залуучуудын
Холбооны Ерөнхийлөгч А. Мөнхбат, ДЭИН ТББ-ын тэргүүн Г. Ганбат нар
БОНХАЖЯ-ны ХААН танхимд гарын үсэг зуржээ.

Нийгмийн томоохон салбарууд болох байгаль хамгаалал, эрүүл мэнд,
онцгой байдал зэрэг нь сайн дурынхны оролцоотойгоор хөгжиж, бэхжиж
байдаг билээ. Үүнийг дэлхий даяар өргөн дэлгэрсэн сайн дурынхны үйл
ажиллагаа, тэдний өгөөж бэлхнээ харуулдаг. Чухамдаа эдгээр салбарууд нь
нийгмийн хөгжлийн тодорхойлогч салбарууд төдийгүй үндэсний аюулгүй
байдалд онцгой үүрэгтэйгээр онцлог юм.

“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо”сэдэвт Зүүн хойд Азийн
залуу манлайлагчдын чуулга уулзалт нь монголын сайн дурынхныг, тэдний
нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таниулах төдийгүй бүсийн
хэмжээнд монголын залуучуудын оролцоог тодорхойлох чухал арга хэмжээ аж.

Categories
мэдээ нийгэм

Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төслүүдтэй танилцав

ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс “Мониторинг-2015” ажлыг зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд дэд сайд Б.Батзоригоор
ахлуулсан ажлын хэсэг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори,
Мал эмнэлгийн хүрээлэн, Биокомбинат ТӨААТУҮГазар, ШУТИС-ийн харьяа
Хүнсний эрдэм шинжилгээний төв зэрэг салбарын эрдэм шинжилгээний
байгууллага, үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцсан аж.

Энэ үеэр салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдтэй танилцаж, төслийн үр дүн болсон биет бүтээлийн зэсгэлэнг танилцуулсан байна.

Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллага,
үйлдвэрийн газрын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай
асуудал, арга хэмжээний талаар санал солилцон хамтын ажиллагааны уялдаа
холбоог сайжруулах, бодит үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран
ажиллахаар боллоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө
аж ахуйн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишүүд,
БСШУЯамны төлөөллүүд багтсан аж.

Categories
мэдээ нийгэм

Томоохон худалдааны төвүүд амарч байна

Нийслэлийн хэмжээнд жил бүр “Улаанбаатар-Марафон” олон улсын марафон гүйлтийг зохион байгуулахтай холбогдуулан зургаадугаар сарын эхний долоо хоногийн Бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгодог уламжлалтай.

Энэ өдөр хүмүүс явган алхаж, дугуй унаж, хөдөлгөөний идэвхтэй байдалд өнгөрүүлэх нь тус үйл ажиллагааны зорилго юм.

Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан

“Нарантуул”,
“Өгөөмөр”,
“Нар мон”,
“Сандэй плаза”,
“Бөмбөгөр 1”,
“Бөмбөгөр 2”,
“Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж амралтын өдөрт шилжүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Ам.долларын ханш буужээ

Өнөөдрийн Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1877 төгрөг 91 мөнгөтэй тэнцэж байна.

13 хоногийн
хугацаанд ам. доллар төгрөгийн эсрэг 57 төгрөг 32 мөнгөөр сулраад
байна.Тодруулбал тавдугаар сарын 22-ны байдлаар ам. доллар 1935 төгрөг
23 мөнгөтэй тэнцэж байсан юм. Ам.долларын ханш ийнхүү буурч буйг зарим
эдийн засагчид Оюутолгой төслийн далд уурхай ажиллах болсноор дотоодын
валютын зах зээл тогтворжлоо хэмээн тайлбарлаж байна.

Categories
мэдээ нийгэм

Марш тактикийн тэмцээний аваргууд өнөөдөр тодорно

Монгол
Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит,
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий
байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах
тэмцээн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэллээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газрын дарга П.Цагаан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны
Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ХХЕГ-ын
дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал
Б.Билэгт, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Батсүх нарын үндэсний аюулгүй
байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага,
шүүгчид тэмцээнд оролцож байгаа байгууллагуудын удирдлага, баг, тамирчид
оролцлоо. Тэмцээнд ЗХЖШ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ-ын баг тамирчид оролцож
байна. Энэ удаагийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны
удирдлагааны газрын дарга, хурандаа Д.Ганзориг ажиллаж байгаа юм. Бие
бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр
зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны
жигдрэлтийг хангах зорилгоор 2007, 2008, 2009, 2011, 2013 онд марш
тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах уламжлалт тэмцээнийг тус тус
зохион байгуулан явуулжээ.

Тэмцээнд
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын
салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг тус бүр 2 оролцдог
уламжлалтай. Энэ удаа Зэвсэгт хүчнээс хоёр, бусад байгууллагаас тус бүр
нэг салаа тасаг оролцож байна. Үүнд байнгын бүрэлдэхүүний 6 салаа,
хугацаат цэргийн 3 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 6 тасаг нийт 15
багийн 330 цэргийн алба хаагч оролцож байгаа юм.

Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн мэргэжлийн онцлог, түүний ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуучуудыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал ач олбогдолтой юм. Мөн Монгол цэргийг дэлхийд алдаршуулах нэрийн хуудас болсон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс гадна ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ-ын алба хаагчид хамтран үүрэг үйцэтгэх болсон нь энэхүү тэмцээний үр дүнгийн нэгэн илэрхийлэл, нотолгоо болж байдаг.

Энэхүү тэмцээн нь салбар байгууллага бүрээс зохион байгуулдаг маршийн
тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон баг тамирчид оролцдог шилдгүүдийн
дундах өрсөлдөөнт тэмцээн юм.

Тэмцээний
үеэр байнгын болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа 10 км-ийн зайд
явган гүйлтээр марш үйлдэх явцдаа шранат шидэх, ерөнхий цэргийн саадын
зурвас туулах, гар буу, автоматаар буудах, эзлэгдсэн объектийг эзлэн
авах, тактикийн ажиллагаа, байгалийн болон зохиомол саад туулах, усан
саад гатлах, хөнөөлийн голомтоос шархадсан хүн, эвдэрсэн техник татан
гаргах, цэргийн байр зүйн азимутаар явах, үй олноор хөнөөх зэвсгээс
хамгаалах бэлтгэлийн норматив байгуулах зэрэг дасгал гүйцэтгэж байгаа
юм.

Эмэгтэй алба
хаагчид 6 км-ийн зайд марш үйлдэж байгалийн болон зохиомол саад туулах,
усан саад гатлахаас бусад дасгалуудыг гүйцэтгэж байна. Марш, тактикийн
тэмцээний дүн өнөөдөр гарна.


Categories
мэдээ цаг-үе

С.Төгс: Сүбээдэйтэй энгийн найз байсны хувьд гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн

Загвар өмсөгч, модель Ч.Сүбээдэй энэ сарын 1-нээс 2-нд шилжих шөнө гэртээ амиа алдсан билээ. Талийгаач хоолой нь боогдсон байдалтай амиа алдсан байсныг ар гэрийнхэн нь энэ сарын 2-ны 03.00 цагийн орчимд олжээ. Тэрээр БНХАУ-д ажиллаж байгаад эх орондоо түр ирсэн байжээ.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс хэргийн талаар тодруулахад “Ч.Сүбээдэйн хоолой боомилогдсон байдалтай гэртээ амиа алдсан байсан. Уг хэргийг шалгаж байгаа. Гадны нөлөөтэй амиа алдсан уу, гэртээ нас барсан уу гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болно. Одоогоор мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Талийгаач энэ сарын 1-ний өдрийн 16.00 цагт facebook хуудасныхаа нүүр зургийг сольжээ. Түүний сүүлд авсан зургийг харсан олон хүн “ядрангуй царайтай байна”, “өвдөө юү”, “сэтгэлээр уначихсан харагдаж байна” гэх мэт сэтгэгдэл бичсэн байсан. Мөн тавдугаар сарын 31-ний орой найз охиныхоо хийж өгсөн хоолны зургийг facebook хуудастаа тавьсан байна.

Түүний нас барсан шалтгааны талаар мэдээллийн сайтууд мэдээлсний доор уншигчид янз бүрийн таамаг дэвшүүлсэн сэтгэгдэл бичиж байгаа. Бүр хандив цуглуулж буяны ажил хийх уриалга хүртэл facebook-ээр цацагдаж, энэ тухай сайтууд мэдээлсэн. Талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдоход ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирласан. Мөн талийгаачийн ойрын хамаатны гурван эмэгтэй facebook-ээр дамжуулан мэдэгдэл гаргасан юм. Тодруулбал, “Интернетээр хандивын мөнгө цуглуулъя гэсэн яриа гарсан байна. Бидэнд хандивын мөнгө хэрэггүй. Дүүг минь ямар ч алт мөнгө орлож чадахгүй.Та бүхэн мөнгө цуглуулъя гэсэн мэдээлэлд хууртаж мөнгө төгрөг өгөхгүй байхыг хүсье. Тэр бол манай гэр бүлийн зүгээс гаргасан шийдвэр биш шүү. Хүндэтгэсэн: Есүхэй, Зулцэцэг, Болор-Эрдэнэ” гэжээ.

Талийгаач Хятадад загвар өмсдөг байжээ

Талийгаач 1992 оны нэгдүгээр сардтөрсөн. Ахтайгаа өссөн аж. Аав ээж нь тэднийг бага байхад нас баржээ. Ч.Сүбээдэй дунд сургуулиа төгсөөд “Монгол модель” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж байгаад тус агентлагийн тав, зургаан загвар өмсөгч Сингапурт гэрээгээр ажиллахаар явахад багт нь оржээ. Түүнээс хойш гадаадад загварын карьераа хөөж байсан юм. Ч.Сүбээдэйтэй хамт загвар өмсч байсан Э.Сэлэнгэ сонинд ярилцлага өгөхдөө “Монгол модель” агентлагийн дарга Д.Болормаа намайг тэр залуутай харддаг” гэж ярьж байсан удаатай. Хариуд нь топ модель Д.Болормаа Ч.Сүбээдэйг загварын карьер хөөхөд ирээдүйтэй залуу гэдгийг тодотгоод хамт ажиллаж байсан Э.Сэлэнгэ тэр хүүтэй эвгүй харьцдаг байсан гэдгийг онцолж байсан.

Загвар өмсөгчид, сонирхогчид түүнийг авьяастай, гадаадын нэр хүндтэй тайзан дээр эх орныхоо нэрийг гаргах залуу гэж үнэлдэг байжээ. Тэрбээр Монголын олон кино, дуучдын клипэнд тоглосон. Мөн 2013 онд Японд Ариунаа Сүригийн загварын долоо хоног болоход эх орноо төлөөлөн нээлтийг нь хийж байсан билээ. Хонконгт байхдаа “Canon” зургийн аппаратны рекламанд тоглож байжээ.

С.Төгс: Ар гэрийнхэнд нь, найз охинд нь эмгэнэл илэрхийлье

Талийгаач Ч.Сүбээдэйг топ модель С.Төгстэй хамтран амьдарч байсан гэдгээр нь залуучууд андахгүй. Ч.Сүбээдэй нас барсан талаар харамсалтай мэдээлэл гарсны дараа С.Төгс facebook хуудастаа “Амьдралын минь нэг хэсэг байсанд баярлалаа. Амгалан нойрс доо” хэмээн бичжээ. Цахим мэдээллийн хэрэгсэл болон хүмүүс тэдний талаар янз бүрийн мэдээлэл гаргаж байгаа. Бүр талийгаачийн нас барсан шалтгааныг загвар өмсөгч бүсгүйтэй холбох нь ч байна. Тиймээс топ модель С.Төгстэй ярилцлаа.

-Загвар өмсөгч Ч.Сүбээдэй зуурдаар амиа алдлаа. Ийм үед ярилцлага авахаар холбогдсонд уучлаарай.

-Харамсалтай явдал боллоо. Ар гэрийнхэнд нь, найз охинд нь гүн эмгэнэл илэрхийлье.

-Найз охинд нь эмгэнэл илэрхийлье гэлээ. Цахим мэдээллийн хэрэгслээр та хоёрыг хамт амьдарч байсан гэж бичсэн байсан.

-Сайтууд юу бичих нь хамаагүй. Шар мэдээлэл бичиж, хов живээр хүмүүсийг булдаг сайтуудын мэдээллийг тоож уншихыг ч хүсдэггүй. Гэхдээ хүн нас барчихаад байхад монгол хүний жудаг хайччихсан юм бэ. Яагаад элдвээр бичээд байдаг юм бэ. Монголчууд нас барсан хүний ясыг өндөлзүүлэхгүй гэж хүртэл ярьдаг биз дээ. Талийгаачийн араас элдэв муу мэдээлэл бичих шаардлагагүй баймаар юм. Ойрын хүмүүсийн мууг үзэх гэж байгаа юм шиг янз бүрийн мэдээлэл тараагаад байгаа хүмүүс хүн чанартай байгаасай. Тэр хүн амьдралын минь нэг хэсэг байсан нь үнэн. Гэхдээ бид хоёр жилийн өмнө салсан. Талийгаач найз охинтой байсан шүү дээ. Бид энгийн найзуудын л харьцаатай байсан.

-Та найз бүсгүйг нь таних уу?

-Танихгүй. Гэрт нь очиход хамт байсан. Хамт амьдарч байгаа юм болов уу гэж бодсон. Жижигхэн охин байсан. Лав загварын талын хүн биш байх.

-Уучлаарай та хоёрын салсан шалтгааныг хүмүүс бас сонирхох байх.

-Би Сингапурт, талийгаач Хонконгт ажиллаж байсан. Загварын карьераа хөөхөд хэдэн жилдээ нэг газар, хамт амьдрах боломж байгаагүй. Тиймээс ярилцаж байгаад тус тусынхаа замыг хөөе гэж шийдсэн. Надад ч, Сүбээдэйд ч том зорилго байсан учраас ажлаа хийх нь зөв гэж ярилцаад хоёр тийшээ болсон. Хэрэлдэж, муудалцсан зүйл байхгүй. Угаасаа ч талийгаач даруухан, эелдэг залуу байсан. Хөдөлмөрч, хэлсэн үгэндээ заавал хүрдэг хүндэтгэхгүй байхын аргагүй хүн.Бид салсан ч нэгнийхээ мэндийг мэддэг, гэрээр нь орж гардаг байсан. Тийм ч учраас энэ харамсалтай явдлын дараа гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн.

-Талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан байж магадгүй гэх юм. Бас амиа хорлосон ч гэх мэдээлэл байна.

-Үнэхээр юу болсныг мэдэхгүй байна. Ах нь дуугарахгүй байсан. Аргагүй шүү дээ. Ганц дүүгээ алдсан хүнд ямар байх нь ойлгомжтой. Би ч нарийн зүйл асуугаагүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Ер нь ойрын хүмүүс болсон явдлын талаар аль болох ярихгүй байхыг хүсч байгаа. Гэтэл огт танихгүй хүмүүс элдвээр таамаглаад, яриад байгаад харамсч байна.

-Талийгаач нас барахынхаа өмнө гэртээ зургаа авч facebook-тээ тавьсан байна лээ. Гэртээ ганцаараа амьдардаг байсан юм болов уу?

-Мэдэхгүй. Найз охинтойгоо амьдардаг байсан байх. Нэгэнт би тэр хүнээс салаад удаж байгаа учраас амьдралыг нь мэдэхгүй шүү дээ гэв.

Б.Цэцэгдэлгэр

Б.Хүрэлцэцэг