Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын хэлэлцүүлгийг МАН-ын бүлгийн саналаар хойшлуулав

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордын хувь эзэмшил тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байв. Гэвч, УИХ дахь МАН-ын бүлэг хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, долоо хоногоор хойшлуулав.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Гацууртын орд дээр төр 34 хувь эзэмших шаардлагагүй, 100 хувь хувийн хэвшилд нь хариуцуулаад явах нь зөв юм аа гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн гишүүд барьж байна. Харин Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ 34 хүртэл хувь байхаар оруулж ирсэн. Тиймээс бүлэг энэ асуудлаар салбарын сайдаас нь мэдээлэл сонсох шаардлага байгаа тул хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргаж байна” гэсэн юм. Иймээс дээрх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх нь.

Categories
энтертаймент-ертөнц

Хунтайж, гүнж хоёрын зургийг анх удаа нийтлэв

Их Британийн хунтайж Уильям, гүнж Кейт нар охинтой болоод удаагүй байгаа билээ. Кенсингтоны ордныхон хунтайж Георг болон түүний дүү гүнж Шарлотта нарын зургийг анх удаа олонд дэлгэлээ. Зургийг хүүхдүүдийн ээж, гүнж Кейт авсан бөгөөд доор нь “Хунтайж Георг, гүнж Шарлотта нар гэртээ байгаа нь” хэмээн бичсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Халуун ус таслах хуваарь

Нийслэл хотын хэмжээнд энэ зун 25 байршилд олон жилийн насжилттай, элэгдэл ихтэй дулааны шугамуудыг шинэчлэн сайжруулах, шинээр зарим хэсэгт дулааны шугамын ажлуудыг хийх юм байна. Үүнээс хамгийн удаан үргэлжлэх нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил аж. Зам засвар, шугам хоолой солих ажлыг зургадугаар сарын 06- ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун 4 замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж гүйцэтгэнэ.
Энэ үеэр удаан хугацаагаар халуун усны хэрэглээг хязгаарлах шаардлагатай байгаа юм.

Тодруулбал, зургадугаар сарын 1-24-ний өдрийн хооронд Цэцэг төвийн уулзвараас зүүн тийш 2 орон сууцны халуун усыг хэсэгчлэн тасалсан байгаа бол зургадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 7-ны өдөр хүртэл Цэцэг төвийн уулзвараас Их дэлгүүр хүртэлх төв замын урд, хойд хэсэг 40, 50 мянгат орчим, 7 дугаар 13-наас 8 дугаар сарын 14 хүртэл Улсын их дэлгүүрээс Нарантуул зочид буудал хүртэлх замын урд, хойд хэсгийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний халуун усыг хэсэгчлэн тасална. Харин бусад дулааны шугамуудыг 14-21 хоногт багтаан сольж шинэчлэх бөгөөд хэрэглээний халуун усыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хязгаарлах аж. Ингээд доорх хүснэгтээс халуун ус таслах хуваарийг илүү дэлгэрэнгүй харна уу.

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ТӨВ ШУГАМД 2015 ОНЫ ЗУН ХИЙХ ЗАСВАРЫН АЖЛЫН ГРАФИК

Засварт зогсох шугам

Засвар хийх хугацаа

Засвар хийх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд

Улсын төсвийн хөрөнгөөр хийх засварын ажлын график

1

1в магистралийн 2Ф500мм-н голчтой шугамыг 2Ф700мм болгон өргөтгөх ажил

V/18-VII/01

“Үндэсний соёл амралтын хүрээлэн”, “Хүүхдийн ордон”, “Баянгол зочид буудал”, 220 мянгат, УДЭТеатр орчмын орон сууц, албан газрууд.

2

3а,б магистралийн 2Ф300мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил

V/18-VIII/25

Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30, 31дүгээр объект, ОХУ-ын ЭСЯам, УИД, 40, 50-н мянгатын орон сууц, албан газрууд.

3

9в магистралийн 2Ф400мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил

V/18-VII/01

Ус сувгийн 29, Бөөний худалдааны 27,30 дугаар байр, 19 дугаар сургууль, Наркологийн эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.70111741

4

12а магистраль Тк-1211-ээс
Тк-1211-31 хүртэл дулааны 2ф400мм голчтой шугамыг 2ф500мм болгон өргөтгөх ажил

V/19-VIII/01

Шилмэл шилтгээн, Олимп хороолол, Инкантотаун, Маршалтаун, Ревиргардин /Номинстандарт/ орон сууцны хороолол, Их тэнгэр цогцолбор. БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол, Сүнжин Грандзочид буудал, Шинэ өглөө орон сууцны хороолол, Ватиканы төлөөлөгчийн газар орчмийн хэрэглэгчид.

Дулааны төв шугамын засварын ажлын график

Засварт зогсох шугам

Засвар хийх хугацаа

Засвар хийх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд

1

1а,б Зайсан, 7а, 10а,б,в,г,д магистраль, БӨҮР, ТЭЦ-1-ийн перемычка, СОТ-3-ын салаа

V/18-28

Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИ Сургууль, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Төв цэнгэлдэх орчмын орон сууц, албан газрууд.
Төмөр замын Вокзал, Баянгол дүүрэг, Төмөр замын эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.
Ихгазар ХХК, Яармаг Вива сити хороолол, Хүннү молл, Бетонарматур, Мишээл экспо орчмын орон сууц, албан газрууд.
АПУ, Нэхмэлийн шар, ХУД-ийн Соёлын төв орчмын орон сууц, албан газрууд

2

2г,д 12а,б,в,г,д, 5ж магистраль,
15-р хорооллын ЦТП-8-ын салаа

V/19-VI/01

Отгонтэнгэр их сургууль, Киноүйлдвэр, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр сургууль, Баянзүрх Эко хотхон орчмын орон сууц, албан газрууд.
Нархан, Жаргалан, Оддын хотхон, Баян Монгол хороолол, Шинэдөл, 13-р хорооллын урд хэсэг, ХӨСҮТөв, Жуковын музей, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сонжингранд зочидбуудал, Алтан тэвш хороолол, Баянзүрх дүүргийн Эмнэлэг, Кино үйлдвэр, Батлан хамгаалах яам, 16 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.

3

3в,г,д магистраль, 5а,б магистраль,
Жигүүр грандын салаа

VI/02-10

Барилгын коллеж, Хонхорын 7, МҮЭСТО, Голомт хотхон, 5 дугаар хорооллын баруун талын хэсэг, Алтай хотхон, 19 дүгээр хороолол, Хан-Уул дүүрэг, Аварга дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд.
Автобус-1, Атар өргөө, Төмрийн завод, Уранган ХХК, Нарны хороолол, Нийслэлийн авто тээврийн газар, Шинэ төгөл хотхон орчмын орон сууц, албан газрууд.

4

1г,д 4а,б магистраль, Тк-404,
Тк-415-ын холбоос

VI/11-21

Төв шуудан, Засгийн газрын ордон, Сүхбаатар дүүрэг, Түшээ дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд.
Цэцэг төв, Монгол Банк, Зоосгоёл, СУИС, Хүнсний 4-р дэлгүүр, Бага тойргийн 8 дугаар байр, МУИС-ийн 4 дүгээр байр, Хүмүүнлэгийн их сургууль, Хятадын ЭСЯ, 64 дүгээр дэлгүүр,
Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал орчмын орон сууц, албан газрууд.

5

6б,в,г,д,е магистраль, Тк-621-ийн салаа, Тк-305-ын салаа,
Мебелийнхолбоос

VI/12-17

Анчдын нийгэмлэг, Хараа зочид буудал, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэрсүм, Тэнгис кино театр, Бишрэлт зочид буудал, Теди төв, Урт цагаан, 6-р хороолол, Засгийн газрын автобааз, Дөлгөөн нуур, Автоплаза, 7 дугаар хороолол, 100-н айл, Хүүхдийн 2-р эмнэлэг, Эрэл сургууль, КТМС, 12 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.

6

6а магистраль, 3-6-ын холбоос, 7б,в,г,д,ж,к магистраль,
7и Тк-742-оос Тк-756 хүртэл

VI/13-30

2-р хороолол, ТЗУГазар, Гранд плаза, 3,4-р хороолол, 6-р бичил хороолол, Эхнялхас, МҮОНРТелевиз орчмын орон сууц, албан газрууд

7

11а,б,в,г,д магистраль

VI/18-VII/08

Хархорин худалдааны төв, Эрин, Өнөр хороолол, Гурвалжин зах, Голденпарк, 10-р хорооллын замын урд талын орон сууц, албан газрууд.

8

7и Тк-817-оос Тк-756 хүртэл 8а,б,в,г,д 11и магистраль

VII/16-30

Гуравдугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд.
25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, 1-р хороолол, Москва хороолол, Цахилгаан тээвэр ХК орчмын орон сууц, албан газрууд.

9

8е 9ж,е магистраль,
Алтантариа, Нефьтийнсалаа

VII/17-30

5 шар, Номинагуулах, Нефтьбааз, Алтантариа, 21-р хороолол, Сонгинохайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газрууд.

10

2б,в магистраль, Тк-215-ын салаа, 5в,г,д магистраль

VIII/03-16

Санхүү, эдийн засгийн дээд сургууль, ҮХААЯам, Баянзүрх Хүнсний зах, УСУГазар, Бөхийн өргөө, Хоёрдугаар эмнэлэг, Хаан палас зочид буудал, 72 дугаар дэлгүүр орчмын орон сууц, албан газрууд.
ҮСАХ, Соёлж, Замын цагдаа, Контенинталь зочид буудал, 21-р сургууль, 13, 15-р хороолол орчмын орон сууц, албан газрууд.

11

13-р магистраль, 9а,б,г,д магистраль, Цэвэрлэх, Карьерийнсалаа

VIII/04-17

Спортын шинэ ордон, Чингисхаан олон улсын буудал, Нисэх о рчмын орон сууц, албан газрууд.
Дэвшилтрейд ХК, 013 дугаар анги, Автобус-2, Цэргийн хотхон, Бөөнийх удалдаа, 10-н буудал орчмын орон сууц, албан газрууд.

12

11е,ж магистраль, 2а 6ж магистраль, ШУТСО, Зүтгүүрийндепо, Эмийнзаводынсалаа

VIII/18-30

5-р хороолол, Цирк, 220 мянгатын урд талын хэсэг, Солонгос ЭСЯам, Амарбаясгалант зочид буудал, Чингис зочид буудал, Усанбассейн, БТДСургууль орчмын орон сууц, албан газрууд.
Төв номын сан, БлюСкай зочид буудал, ГХЯам, Нэгдүгээр эмнэлэг, Нэгдүгээр төрөх, СТӨргөө, Туушин зочид буудал орчмын орон сууц, албан газрууд
Эмийн завод, Саруул төв, Зүтгүүрийн депо, Шинэ Монгол сургууль орчмын орон сууц, албан газрууд.

Categories
мэдээ нийгэм

Эмийн төсвийг шийдвэрлэжээ

Улсын төсөвт эмийн санхүүжилтийг танаснаар эмнэлгүүдийн эм тасарсан тухай Эрүүл мэндийн сайдын оруулсан асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж, эмийн төсвийн улирлын мөнгөн дүнг өмнөх улирал руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны Улсын төсөвт энэ оны дөрөвдүгээр улиралд санхүүжүүлэхээр тусгасан 13.8 тэрбум төгрөгийг энэ оны хоёр, гуравдугаар улиралд шилжүүлэхээр болжээ.

Харин үлдэгдэл санхүүжилтийг Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед шийдвэрлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Увс руу зорчиж явсан автобус осолджээ

Улаанбаатараас Увс аймгийн чиглэлд зорчиж явсан автобус Архангай аймгийн Хотонт сумын нутаг дахь Цагаан сүм голын гүүрэн дээрээс унаж, осолджээ. Ослын тухай дуудлагын дагуу Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн хэргийн газар ажиллаж байгаа аж. Осолдсон хүмүүсийн наймынх нь биеийн байдал хүнд байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэжээ. Архангай аймгаас том оврын автобус очиж, үлдсэн 27 хүнийг авчрахаар болсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Playtime-2015” наадам энэ сарын 27, 28-нд болно

Зун бүр болдог “PLAYTIME” амьд хөгжмийн наадам зургадугаар сарын 27, 28-нд “Монгол шилтгээн”-д болох юм байна. 14 дэх жилдээ зохион байгуулагдах тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж.

“PLAYTIME 2015” наадмын хүрээнд Америкийн “Pains of Being Pure at Heart” “SSIGHBORGGG”, Өвөр Монголын “Есөн-Эрдэнэ”, “Liberation”, БНСУлсын Gong Myong зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын “Никитон”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Rec On”, “Цонхон дээр суусан ялаа” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулах юм байна. Энэ наадмын тасалбарыг өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрөөс хямдралтай үнээр худалдаалж эхэлсэн бол зургадугаар сарын 01-нээс нэг өдрийн 30,000, хоёр өдрийн тасалбар 50,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ зургадугаар сарын 18-21-ний өдрүүдэд явагдана

Өнөө жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд Монгол Улсын түүх, Хими, Англи хэлний шалгалтаар эхэлнэ. Энэ өдрүүдэд улсын хэмжээнд 20 мянга гаруй сурагч Монгол хэл, бичгийн шалгалтаа өгч 400-аас дээш оноо авч, ЭЕШ-д орох бэлтгэлээ базаасан байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа зохион байгуулсан. Боловсролын үнэлгээний төвийн өгч буй мэдээллээр эхний шалгалтад 21 493 шалгуулагч оржээ. Үүнээс 18 200 нь тэнцсэн байна. Харин хоёр дахь удаагийн шалгалтад өмнө нь тэнцээгүй 3293 сурагч дахин орж тэнцсэн. Мөн шинээр нэмж бүртгүүлсэн, өмнөх шалгалтад бүртгүүлсэн ч орж чадаагүй 2170 шалгуулагч бүртгүүлжээ. Ингээд Монгол хэл, бичгийн шалгалтандаа тэнцэж, бичиг баримтаа бүрдүүлсэн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр хүлээж суугаа юм. Доорх хүснэгтээс эсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг харна уу

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн байцаалтын явцад оргосон сэжигтнүүдийг хайж байна

Шүүн таслах ажиллагаа, прокурорын хяналтаас оргон зайлсан яллагдагч,
ялтан нарыг Тахарын албанаас улс орон даяар эрэн сурвалжилж байна.
Тухайлбал, хулгай, дээрмийн болон бусдын эд хөрөнгийг бүлэглэн
дээрэмдэж, хулгайлсан дөрвөн этгээд байгаа ажээ. Тиймээс доорх
этгээдүүдийг харсан, үзсэн хүн байвал Мэдээлэл, шуурхай удирдлагын 102
тоот утас, 89777731, 89777752 утсанд мэдээлэл өгч болох юм байна. Мөн
мэдээллийг чандлан нууцалж, гэрч, эх сурвалжийг хамгаалах аж.




Categories
мэдээ нийгэм

Налайх хотын захирагчийн сонгууль энэ ням гаригт болно

Нийслэлийн ИТХ ээлжит хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул – Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул – Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан.

Улмаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг зургадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Налайх хотын Захирагчийн сонгуулийн ажилтай биечлэн танилцлаа.
Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил энэ оны 5 дугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшсэн Ш.Хаан, 7 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшсэн Б.Баяндэлгэр, 500 сонгогчийн дэмжлэг авч, бие даан нэр дэвшсэн Д.Батбаатар, Д.Цогоо, Н.Мандуул, Г.Болдбаатар, Б.Ганболд, Ц.Минжинхүү нарыг нийслэлийн дагуул-Налайх хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Налайх дүүрэгт улсын бүртгэлд бүртгэлтэй 22172 сонгогч байгаагаас 18 нас хүрсэн сонгуульд оролцох эрхзүйн чадамжтай 20263 сонгогч байгаа юм.

Сонгогч Та 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр буюу ням гаригт 07:00-22:00 цагийн хооронд өөрийн харьяа хэсгийн хорооны санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж Налайх хотын Захирагчийн анхдугаар сонгуульд идэвхитэй оролцоно уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ц.Цолмон: НҮБ манай энхийг сахиулагчдыг өндөр үнэлж байна

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой ярилцлаа.

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу манай оронд айлчиллаа. Айлчлалын гол зорилго юу байсан бэ. Манай батлан хамгаалах салбарынхныг хэрхэн үнэлж байх юм?

-Монгол Улс 2002 оноос хойш олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 11 мянган цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна. Энхийг сахиулах ажиллагаанд НҮБ-ын зохицуулалт, шийдвэрээр оролцдог. Манай орны хувьд 1961 онд НҮБ-ын гишүүн орон болж байсан. Монгол Улсын батлан хамгаалах салбарынхан олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь НҮБ-ын гишүүний хувиар хийж байгаа чухал ажил гэж ойлгож болно. Манай оронд айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулж, цаашид хийх ажлаа ярилцах гол зорилготой ирсэн.

Эрве Ладсу даргын хэлж байгаагаар “Монголын энхийг сахиулагчид чадварлаг, цэргийн албан хаагчдын чанарын үзүүлэлт өндөр байна. Энхийг сахиулах ажиллагааны тогтолцоонд Монголын цэргүүд нэр хүндтэй байдаг” гэдгийг хэлж байна лээ.

Түүний хувьд газар дээр нь ажилтай танилцаад явж байгаа бөгөөд өнгөрөгч баасан гаригт гэхэд Таван толгой сургалтын төв дээр очиж танилцсан. Эрве Ладсу дарга зөвхөн батлан хамгаалах салбараас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж ярилцсан. Улс орнуудыг цаашид энхийг сахиулах ажиллагаанд шуурхай оролцоход бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү гэдэг хүсэлтээ илэрхийллээ.

-Яаралтай тэгээд орох боломж байдаг юм уу. Хүсэлтийг мэдээж хүлээн авсан байх?

-Манай орны хувьд зөв зүйтэй зүйл гэж хүлээн авлаа. Нэг сарын дараа энхийг сахиулах ажиллагаанд оролцуулъя гээд хүсэлт ирэхэд бэлэн байдалд байх ёстой гэдэг байр суурьтай байна. НҮБ-аас шинэ төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Манай орны зүгээс уг төслийг нь дэмжиж оролцоно гэдгээ илэрхийлсэн.

-Монгол Улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог орнуудын нэг. Тэглээ гэж НҮБ-ын зүгээс дэмжлэг тусламж үзүүлэх зүйл байдаг уу. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны дарга манай батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулна ч гэдэг юм уу, ямар нэгэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлж байна уу?

-НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааныхаа хүн болохоор хоёр талын хамтын ажиллагааны талаар л ярилцсан. НҮБ-ын зүгээс энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл сургуулилтыг сайжруулах зүйлүүдээ ярьж байгаа.

Монгол Улсын батлан хамгаалах салбарт бүхэлд нь тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэг зүйлийг яриагүй.

-Өмнө нь манай оронд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны дарга айлчилж байсан юм уу. Бан Ги Мун даргын орлогч гэхээр манайхан ихээхэн ач холбогдол өгч байна л даа?

-Яг ийм өндөр албан тушаалын хүн ойрын хэдэн жил ирж байсныг санахгүй байна.

-Манай орны цэргүүд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцоход хүндрэлтэй зүйлс байдаг юм уу?

-Манайхан бэлтгэл сургуулилтаа сайн хийх ёстой. Өдөр тутам тохиолдох хүндрэл байлгүй л яахав. Гэхдээ гайгүй шүү.

Одоо бол энхийг сахиулах ажиллагаанд зориулан авсан манай цэргүүдийн хангалтын зүйлс жаахан хуучирч байна. Үүнийг шинэчлэх шаардлагатай.

-Та “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо батлан хамгаалах салбар мөнгөгүйн улмаас зэвсэг, тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй байна гэдгийг хэлсэн?

-Эдийн засгийн асуудал батлан хамгаалах салбарын тулгамдсан зүйлийн нэг яах аргагүй мөн. Түүнчлэн эдийн засгийн батлан хамгаалах гэдэг ойлголт бий. Манайхан гаднаас буу зэвсэг агссан хүмүүс ирээд эзэлнэ гэдэг зүйл бараг үгүй болсон. Харин эдийн засгийн аргаар нөлөөгөө нэмэгдүүлэх болсон гэж ярьдаг болж. Үүнтэй уялдан эдийн засгийн батлан хамгаалах гэдэг ойлгоц гарсан. Улс орнууд эдийн засгаараа хямарлаа гэхэд тухайн оронд хүндрэл учруулахгүй байх нь эдийн засгийн батлан хамгаалах юм.

Өмнө нь манайх эдийн засгийн боломждоо тулгуурлан зэвсэг техникээ шинэчилнэ гэдэг байсан. Улс орноо батлан хамгаалахад ямар эдийн засгийн хэрэгцээ байна түүнийгээ өөрсдөө бий болгоод хамгаална гэдэг томъёолол бий. Батлан хамгаалах салбар бол зөвхөн буутай хүн ирэхээр хамгаалах бус эдийн засаг доройтвол доройтохоос нь өмнө хамгаалах ёстой. Хэрэв доройтчихсон бол эдийн засгийг сэргээхэд идэвхтэй оролцон хамгаалах шаардлагатай. Зэвсэг технологио шинэчлэхэд төсвийн мөнгө хараад байх бус өөрсдийн боломжоор хөрөнгө босгож, бүтээж түүгээрээ зэвсэгт хүчнээ бэхжүүлэх ёстой.

Өмнөх үе шиг тусламж гуйж байгаад эх орноо хамгаална гэдэг зүйл одоо байхгүй. Бид энэ шинэ хандлагыг Батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичигтээ суулгаж өгье гэж байгаа юм.

-Батлан хамгаалах салбарын нийгмийн асуудал орхигддог гэж ярьдаг. Эх орноо хамгаалж явсаар байгаад нэг л мэдэхэд тэтгэвэрт гарахад чемодантай хувцаснаас өөр зүйлгүй болсон байдаг гэдэг дээ…

-Цэргийн албан хаагч хүн бол албан тушаалын байр гээд цэргийн анги дээрээ байранд байдаг. Тэтгэвэрт гарах болохоор өөрийн байргүй үлдчихдэг. Үүнийг бид засах ёстой гээд ажиллаж байхдаа хувийн орон сууцтай болох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. ХААН банкин дээр цэргийн албан хаагчийн хуримтлалын дансыг нээж цалингийнхаа тодорхой хувийг хуримтлуулж байгаад ипотекийн зээлд хамрагддаг болгох юм.

Цэргийн албан хаагч хувийн орон сууцтай болох шинэ бодлого хэрэгжиж эхэлж байгаа. Мөн оюутан цэрэг хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бол энэ жил 1000 гаруй залуус хамрагдаад байна. Түүнчлэн “Монгол Улсын төлөө зүтгэе” гэдэг шоуг зохион байгуулахад хүмүүстсайн хүрсэн байна лээ. Тиймээс үүнийг үргэлжлүүлэх ёстой гэж үзсэн.

-Монгол Улс ДНБ-ийхээ нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг батлан хамгаалах салбартаа зарцуулдаг юм уу?

-Улс орон бүр янз бүрийн хэмжээний мөнгө зарцуулдаг. Манай орны хувьд ДНБ-ий нэг хувьд ч хүрэхгүй хэмжээний хөрөнгө зарцуулна гэдэг бага тоо л доо. Үүнээс илүү ихийг зардаг улс орнууд гэж бий. 10-20 хувь хүртэл зарцуулдаг улс орнууд байдаг. Манай цэргийнхний тооцсоноор дөрвөн ДНБ-ий дөрвөн хувиас багагүй хөрөнгө зарцуулах ёстой гэдэг юм билээ.

Цаашид батлан хамгаалах салбартаа тэр дундаа зэвсэг тоног төхөөрөмжөө сайжруулахад анхаарал хандуулах ёстой. Сүүлийн үед уламжлалт болон уламжлалт бус олон аюул занал гарах болсон. Дэлхий даяар тогтворгүй байдал нэмэгдэх хандлагатай болоод байгаа.

Тэр нөхцөлд ч гэсэн бид зэвсэг техникээ шинэчилж байх ёстой юм.

Э.ЭНХБОЛД