“Өдрийн сонин”-ы зургадугаар сарын 15-ны дугаар хэвлэгдэн уншигчдадаа хүрлээ. Өнөөдрийн дугаараас тоймлон хүргэж байна.
Долоо хоног бүрийн даваа гаригт хэвлэж заншсан “Танайд өнжье” брэнд буланд маань Ардын зураач Н.Цүлтэмийн хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ц.Мөнхжингийнд өнжсөн тэмдэглэл хэвлэгдэн гарлаа. Нэг, 12-13 дугаар нүүрээс эрхэм уран бүтээлчийн тухай хүлээн авч уншаарай.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентад албан ёсны айлчлал хийсэн билээ. Ерөнхийлөгчийн айлчлалыг манай сэтгүүлч Я.Мөнгөнцэцэг сурвалжилснаа хүргэж байна. “Монголыг Европтой улам ойртуулсан айлчлал”-ыг улс төрийн мэдээллийн хоёрдугаар нүүрээс уншина уу.
Мөн өчигдөр Налайх дүүргийн захирагчийг сонгох сонгууль болсон. Налайх дүүрэгт манай сурвалжлах баг ажиллаж, сонгуулийн эргэн тойрны мэдээллийг хүргэж байна. Зургадугаар нүүрээс энэ тухай тольдох буй за.
Харин “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт itoim.mn сайтын тоймч Г.Отгонбаярын “Сонгогдох эрхээ олж авах Н.Энхбаярын улс төр” нийтлэлийг хэвлэлээ.
“Баримт, үзэл бодол” буланд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн ярилцлага хэвлэгдэв. Тэрбээр “Ялангуяа манай комисс сүүлийн хоёр жил энэ талаар ёстой уйлан дуугарна гээж юм болж байна шүү дээ” гэв. Түүний ярилцлагыг долдугаар нүүрт нийтлэв.
Монголын хип хоп ертөнцийн нэгэн томоохон төлөөлөл болсон Rapper Gee манай сонины “Уран бүтээлч” буланд уригдсан юм. Тэрбээр фитнес клуб нээж, ихэнх цагаа тэндээ өнгөрүүлж байгаа гэнэ. Залуусыг заал руу татах хүсэлтэй байгаагаа ярилаа. Гэр бүлдээ төдийлөн их цагийг зориулж амжихгүй байгаа ч, уран бүтээлдээ бол үргэлж шинийг эрэлхийлж байдаг гэнэ. Дуучин залуу дөрвөн жилийн дараа л бие даасан тоглолтоо хийж магадгүй гэлээ. Учир нь тэрбээр өөрийн үнэнч сонсогчдодоо нэг л хэвийн дуу хүргээд байхыг боддоггүй аж. Ярилцлагыг 19 дүгээр нүүрээс унших боломжтой.
“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ