Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний их баяр наадмын хөтөлбөр

ТУЛГАР ТӨРИЙН 2224, ИХ МОНГОЛ УЛСЫН809, АРДЫН ХУВЬСГАЛЫН 94ЖИЛИЙН ОЙ,ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд

10:00-22:00 “Монголын сайхан орон” Уран зургийн үзэсгэлэн

Монголын Уран зургийн галерейд

7 дугаар сарын 7. Мягмар

9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 8. Лхагва

9. 00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 9. Пүрэв

9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 10. Баасан

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт

10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

12.00-12.30 ЖанжинД.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх,Их эзэнЧингис хааныхөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

15.00Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809,Ардын хувьсгалын 94 жилийной,Үндэсний их баяр наадмын төрийнхүндэтгэлийн концерт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

19.00 Дээлтэй Монгол наадам Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

21.00 Монгол Улсын төрийн тугийг цэнгүүлэх ёслол

Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

22.00 “Учиртай гурван толгой” дуурь

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

7 дугаар сарын 11. Бямба

8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт

10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

10.00 Монгол Улсын төрийн тугийг ордоноосТөвцэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

11.00 Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,Ардын хувьсгалын 94 жилийн ой,Үндэсний их баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

Төвцэнгэлдэх хүрээлэнд

11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа

/тусгай хөтөлбөрөөр / Төвцэнгэлдэх хүрээлэнд

11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа

Шагайн асарт

12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

/тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт

14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

21.00-23.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя“” урлагийн тоглолт

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

23.00 Баяр наадмын ёслолын буудлага

Их эзэн Чингис хааны талбай,Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

7 дугаар сарын 12. Ням

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны шигшээ харваа. Шагайн асарт

08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд

9.30-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт

11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд

12.30. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт

13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа

Сурын талбайд

14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна.Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

Төвцэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын давааТөвцэнгэлдэх хүрээлэнд

16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.Монгол

Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

Төвцэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

17.25-17.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”,“Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

Төвцэнгэлдэх хүрээлэнд

17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

18.35-19.05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

18.45-19.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж“Улсын заан”цолны болзолхангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэггардуулна

Төвцэнгэлдэх хүрээлэнд

19.05-19.35 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төвцэнгэлдэх хүрээлэнд

19.40-19.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭлбэгдоржҮндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

Төвцэнгэлдэх хүрээлэнд

19.55 Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809,Ардын хувьсгалын 94 жилийн ой,Үндэсний их баяр наадмынажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.

Төвцэнгэлдэх хүрээлэнд

20.00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төвцэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол.

/тусгай хөтөлбөрөөр/

УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 13. Даваа.Хүй долоон худаг

7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан

10.30-12.30Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан

13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уяачдын наадмыг нээнэ.

12.00-15.00 Жороо морины тойргийн уралдаан

13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 Хурдан морины салбар хорооны дарга З.Болдбаатар уяачдын наадмыг хаана.

ТУЛГАР ТӨРИЙН 2224, ИХ МОНГОЛ УЛСЫН 809,АРДЫН ХУВЬСГАЛЫН 94 ЖИЛИЙНОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд

10.00-18.00 Урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд

09.00-17.00 Монгол хуушуур-2015 фестиваль

Хүй долоон худаг

07 дугаар сарын 11-нд

16.00-19.00 Холч морьдын уралдаан

07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд

10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд

09.00-17.00 Монгол хуушуур-2015 фестиваль

07 дугаар сарын 11-нд

14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 11-нд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

07 дугаар сарын 12-нд

07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 12-нд

08.30-09.00 Шүхрийн буултын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд

11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд

07.00-18.40 “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/

07 дугаар сарын 14-нд

10.00-17.00 “Монгол адуучин баяр” /тусгай хөтөлбөрөөр/

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

07 дугаар сарын 04-нд

22:00 “Best of Classics”Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн

07 дугаар сарын 10-нд

19:00 “Дээлтэй монгол” наадам

07 дугаар сарын 10-нд

22:00 “Учиртай гурван толгой” дуурь

07 дугаар сарын 11-нд

21:00 “Улаанбаатарын үдэш-Эх орноо хамтдаа дуулъя” рок попын урлагийн тоглолт

07 дугаар сарын 12-нд

21:00 “Талын бүжиг” Монгол үндэсний бүжгийн наадам

07 дугаар сарын 13-нд

20:00 “Морин хуур” Олон улсын фестиваль

07 дугаар сарын 14-нд

21:00 “Ulaanbaatarswing night” фестиваль

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга

07 дугаар сарын 09-15-нд

18:00 “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт

Монголын хүүхдийн ордон

07 дугаар сарын 09-нд

11.00 Наадмын хүүхдийн гала концерт

Нийслэлийн “Улаанбаатар” чуулга

07 дугаар сарын 10-нд

19.00 “Ариун хаврын тахилга”этно балет

07 дугаар сарын 11-нд

19.00 “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл

07 дугаар сарын 12-нд

19.00 “Colors of Mongolia”ардын урлагийн тоглолт

Цэрэндоржийн гудамжинд

07 дугаар сарын 05-нд

16.00 “Их талын жазз” фестиваль

Үндэсний соёл, амралтын хүрээлэн

07 дугаар сарын 12-нд

22.00 “Silence White” дижи урлагийн шоу

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд

10:00-17:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын Уран зургийн галерей

07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд

10:00-22:00 “Монголын сайхан орон” Уран зургийн үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Чойжин ламын сүм музей

07 дугаар сарын 09-нд

22:00-00:00 “Шөнийн музейд Хөсөгтөн” үзэсгэлэн

Тэнгис кино театр

Өдөр бүр

Made in Ulaanbaatar МУСК 10:30, 12:30, 15:10, 17:00, 21:30,23:00 цагаас

Юрийн галавын ертөнц УСК 11:20, 18:00 цагаас

Зангараг МУСК 13:50, 20:25 цагаас

Хуримын сюрприз МУСК 11:00, 12:50, 14:20, 16:50, 18:50, 23:10 цагаас

Эр хүн болгож өгөөч МУСК 16:10, 20:30 VIP цагаас

Tomorrow land УСК 11:40 цагаас

Дийлдэшгүй 108 баатар 10:30, 12:40 цагаас

Ар хударга МУСК 14:40, 18:20 VIP,20:50, 22:30 VIP цагаас

AvengersУСК 11:10 цагаас

Хар сувдны нууц МУСК 12:00 цагаас

Гурван найз МУСК 10:30 цагаас

Анчид МУСК 11:40 цагаас

Өргөө кино театр

Өдөр бүр

Ар хударга МУСК Өргөө 1. 11:30, 13:50, 16:10, 20:40, 23:00 цагаас

Өргөө 2. 15:50, 18:10, 20:30, 22:50 цагаас

We’re back pitches УСК Өргөө 1. 12:40, 15:00 цагаас

Өргөө 2. 11:10, 13:30 цагаас

Юрийн галавын ертөнц УСК Өргөө 1. 11:10, 13:25, 15:50, 18:15 цагаас

Өргөө 2. 10:50, 13:15, 16:50, 18:50, 20:40, 23:10 цагаас

Хуримын сюрприз МУСК Өргөө 1. 11:00, 14:50, 16:50, 18:50, 20:50, 22:50 цагаас

Өргөө 2. 11:00, 15:00, 19:00 цагаас

Зангараг МУСК Өргөө 1. 18:30, 23:00 цагаас

Өргөө 2. 23:00 цагаас

Made in Ulaanbaatar МУСК Өргөө 1. 10:50, 13:00, 17:20, 19:10, 21:10 цагаас

Өргөө 2. 13:00, 17:00, 21:00 цагаас

Соёмбо кино театр

Өдөр бүр

Эр хүн болгож өгөөч МУСК 13:50, 17:20 цагаас

Хуримын сюрприз МУСК 13:00, 15:40, 19:00, 21:00, 21:50 цагаас

Содура МУСК 17:50, 19:20 цагаас

Хар сувдны нууц МУСК 12:20, 14:00, 16:00 цагаас

Ар хударга МУСК 12:00, 15:00, 17:00, 21:30 цагаас

Зангараг МУСК 20:00 цагаас

Categories
мэдээ улс-төр

АНУ-ын Сенатын зэвсэгт хүчний хорооны дарга, сенатор Жон Маккэйнтэй уулзав

АНУ-д ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Сенатын зэвсэгт хүчний хорооны дарга, сенатор Жон Маккэйнтэй уулзлаа. АНУ-ын нөлөө бүхий улс төрч Жон Маккэйн тус улсын Сенатын танхимын гишүүнээр 1986 оноос дөрөв дэх удаагаа сонгогдоод байна.

Тэрбээр одоо Индиан иргэдийн асуудал, Улс орны дотоод аюулгүй байдал, засаг захиргаа, Сенатын гадаад харилцааны асуудлаарх Хороодын гишүүнээр тус тус ажилладаг. 2015 оны гуравдугаар сард АНУ-ын Конгрессын Сенатын Зэвсэгт хүчний хорооны даргаар томилогдсон байна. Тэрээр Монголд хоёр удаа ирсэн, манай улсад элэгтэй нэгэн ажээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Жон Маккэйн нар уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

Монгол Улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой энэ оны долдугаар сард Улаанбаатар хотноо болно. Үүнтэй холбоотойгоор Жон Маккэйн санал оруулж, Монголын ардчиллыг дэмжсэн тухай АНУ-ын Конгрессийн тогтоол гарахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Такэнори Шимизу: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр батлагдсанаар Япон Монголын бизнес улам өргөжин тэлнэ

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизутай ярилцлаа.

-Монгол, Японы улс төрийн харилцаа идэвхтэй байгаа. Тэгвэл эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхийн тулд саяхан хоёр улсын парламент Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг баталлаа. Үүний үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүчин зүйл болох гадаад худалдаанаас гадна хөрөнгө оруулалт, Засгийн газрын худалдан авалт, хоёр орны хамтын ажиллагаа зэргийг багтаасан цогц хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээрийн гол хүчин зүйл болох бараа худалдааны зорилго нь хоёр орны хоорондох гаалийн татварыг бууруулах, тэглэх зэргээр харилцагч орныхоо зах зээлд нэвтрэх экспортын боломжийг нэмэгдүүлэхэд оршино. Гаалийн татварыг тэглэснээр хоёр орны хувьд илүү чөлөөт зах зээлийн хэлбэр бүрэлдэх, гадаад худалдаа нэмэгдэх учиртай. Мөн гадаад дотоод дахь эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжинэ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бүхэлд нь харвал хоёр орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, өргөжүүлэхэд ахиц дэвшил гарна хэмээн найдаж байна.

-Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсад ямар бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөвтэй байна?

-Бараа худалдааны тухайд 10 жилийн дотор хоёр орны хоорондох нийт бараа эргэлтийн 96 орчим хувь нь гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Монголын ноолууран бүтээгдэхүүн, бэлэн хувцас, Японоос машин, механизм зэргийн экспортын хэмжээ нэмэгдэх болов уу гэж бодож байна. Гэхдээ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь гаалийн татвартай холбоотой хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ. Иймд Японы зах зээлд гарах бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд үнэ болоод чанараар өрсөлдөх шаардлага өөрчлөгдөхгүй. Чанарын түвшинг улам бүр дээшлүүлэхэд хүчин чармайлт гаргах нь нэн чухал.

-Японоос орж ирэх автомашины үнэ буурна гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Энэ асуудалд та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу?

-Автомашины гаалийн татварын тухайд, үйлдвэрлэснээс хойш гурван жилболж байгаа 4500 сс хүртэлх моторын хүчин чадалтай автомашин Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөнө. Харин үйлдвэрлэснээс хойш 4-6 жил болсон хуучин автомашиныг 10 жилийн хугацаанд үе шаттайгаар чөлөөлөх юм. Үйлдвэрлэснээс хойш 7-9 жил болсон хуучин автомашиныг 11 дэх жилийн эхний өдрөөс эхлэн бүрэн чөлөөлөхөөр тохиролцсон. Гэхдээ 10 жилээс илүү болсон хуучин автомашиныг гаалийн татвараас чөлөөлөхгүй. Энэ мэтчилэн зарим автомашиныг гаалийн татвараас шууд болон шат дараалан бүрэн чөлөөлнө. Ингэснээр Монголд худалдах автомашины үнэ одоогийнхоос буурах болов уу.

-Японы ямар, ямар өндөр технологи Монголд орж ирэх бол?

-Эдийн Засгийн түншлэлийн гэрээг байгуулснаар Японы өндөр технологийг Монголд нутагшуулах боломж нээгдэж байна. Япон улсын бусад орнуудтай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг харахад тухайн улсад Японы хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Энэ жишгээр Монголтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээ үр дүнтэй байна гэдэгт найдаж байгаа. Ер нь Монголд Японы компаниуд орж ирээд хийж чадах ажил олон байна. Тухайлбал, хуучирсан барилгуудын дэд бүтэц, шугам сүлжээг шинэчилж, өндөр технологи нэвтрүүлэх боломжтой. Гагцхүү Монголын зүгээс Засгийн газрын бодлого хэрэгтэй. Гадны ямар ч улсын тэргүүний технологийг нэвтрүүлж тухайн салбарыг хөгжүүлэх нь Монголд ашигтай. Тэр тал дээр гадны хөрөнгө оруулалтыг татах механизм байхгүй бол маш замбараагүй болох байх. Монгол Улс хүн ам цөөнтэй. Хөгжих хамгийн ирээдүйтэй салбарын нэг бол хөдөө аж ахуй байна. Энэ салбар руу Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг татахад Монголын талаас хүчин чармайлт гаргах нь зүйтэй болов уу.

-Ингэхэд Японы тал Монголоос их хэмжээний малын мах авах тухай яригдаж байгаа. Энэ тал дээр Японы технологийгнэвтрүүлэх ямар боломжууд байна?

-Япон бол дэлхийд чанарыг хамгийн ихээр эрхэмлэдэг орон юм. Өрсөлдөөн маш их бий. Японы зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг дэлхийн хаана ч гаргах боломжтой. Тиймээс Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд хүргэх нь амар биш. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхийн тулд Японд зарагдаж байгаа бүтээгдэхүүний технологийг сайн судлах хэрэгтэй. Монголын бүтээгдэхүүн эко гэдэг утгаар дэлхийн зах зээлд оролцож чадах болов уу гэж найдаж байна. Харамсалтай нь үүний тухай бидэнд мэдээлэл алга. Тиймээс Монголын зах зээлд тодорхой нэр хүнд бүхий бүтээгдэхүүнийг гадагшаа гаргах замаар ажиллах нь зохистой. Үүний тулд Японы технологийг нэвтрүүлж, илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадагшаа гаргах замаар ажиллавал амжилтад хүрнэ. Ний нуугүй хэлэхэд, одоогийн байдлаар Япон бол Монголоос түүхий мах авч чадахгүй. Яагаад гэвэл шүлхий өвчний асуудлаа шийдээгүй орнуудаас бид түүхий мах оруулахгүй гэсэн зарчим баримталдаг.

-Монголын ноолууран бүтээгдэхүүн Японы зах зээлд хэр зэрэг өрсөлдөх чадвартай вэ?

-Махнаас илүү ноолууран бүтээгдэхүүн Японы зах зээлд өрсөлдөх чадвартай.Япон улс ноолууран бүтээгдэхүүнийхээ ихэнхийг Хятадаас авч байгаа. Гэхдээ гаалийн татварт арав гаруй хувийг нь авдаг. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор цаашид Монголоос импортлох ноолуур татваргүй болно. Японы зах зээлд Монголын бүтээгдэхүүн Хятадынхаас 10 хувийн үнийн зөрүүгээр өрсөлдөх чадвартай гэсэн үг. Тиймээс ноолууран бүтээгдэхүүн Японы зах зээлд гаргах нь ирээдүйтэй. Монголын хувьд хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх олон гарц бий. Японы Хөдөө аж ахуйн яамнымэргэжилтнүүд Монголд ирээд уулзалт, семинар зохион байгуулж гурвалжин будаа тарихаар яригдаж байна. Сүүлийн жилүүдэд Монголын цаг агаар өөрчлөгдөж, бороо их ордог болсон нь будааны тариалалтад эерэг нөлөөтэй.

-Японы хөрөнгө оруулагчид Монголд хөдөө аж ахуйн салбарыг түлхүү сонирхож байна гэж ойлгож болох уу?

-Японы Засгийн газар, хөрөнгө оруулагч тус бүрийн сонирхож буй салбарын талаар хийсэн судалгаа байхгүй. Элчин сайдын яамны мэдэж байгаагаар, хөдөө аж ахуй, хүнс, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг салбарыг сонирхож байгаа компаниуд байна гэсэн ойлголттой байна. Түүнээс бусад салбарт ч хоёр орны хувийн хэвшлийнхний хоорондын тодорхой зохицуулалтын дагуу бизнес болж хэрэгжих төслүүд байгаа. Иймээс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Япон, Монголын бизнес улам өргөжин тэлнэ хэмээн найдаж байна.

-Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэл­цээрээр дээр дурдсанчлан гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдөхөөс гадна аж ахуй нэгжүүдийн хувьд ямар хөнгөлөлт эдлэх эрх нээгдэх вэ?

-Хөрөнгө оруулалтын тухайд, өмнө нь хэрэгжиж байсан “Монгол Улс, Япон улс хоорондын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр”-ээсдавсан хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах болно. Тодорхой хэлбэл, аль нэг хувийн хэвшил харилцагч орныхоо хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтэрсний дараа төдийгүй хөрөнгө оруулалтын зөвшөөрөл авах шатандаа ч үндэстний нөхцөл, нэн таа­ламжтай үндэстний нөхцөлөөр хангах болно. Тухайлбал, Японыкомпани Монголд хөрөн­гө оруулалт хийх тохиолдолд, Монголын аж ахуйн нэгжийн нэгэн адил эрх эдлэнэ. Мөн багаар бодоход Монгол Улс гуравдагч улсад үзүүлэх хамгийн хөнгөлөлттэй нөхцөлийг эдлэх боломжтой болно.

Эсрэгээрээ Монголын компани Японд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд адил нөхцөл эдлэх болно.

-Хоёр орны гадаад худалдаа нэмэгдэхийн зэрэгцээ үүрэг хариуцлага ч өндөрсөнө гэж бодож байна. Монгол компаниуд юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Монголын бараа, бүтээгдэхүүнийг Японд экспортлох үед Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт заасан онцгой татварын хувь хэмжээг ашиглахын тулд гарал үүслийн гэрчилгээг зайлшгүй авсан байх ёстой. Энэ нь “Гарал үүслийн дүрэм”-ийн дагуу Монгол Улсын зохих гарал үүсэлтэй бараа болохыг нотлох юм. Цаашлаад, гаалийн татварын квот заасан бараа бүтээгдэхүүний тухайд, экспортлох болгондоо тохирсон тоо,хэмжээний хүрээнд гаалийн квотын гэрчилгээг (Quota certificate) авах шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Япон, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих бөгөөд хоёр тал заавал дагаж мөрдөх учиртай. Хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц хоёр орны Засгийн газар уг хэлэлцээрийн үзэл баримтлалд үндэслэн, гаалийн татвар тэглэх ба хөрөнгө оруулагчдад хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг бүрэн авах шаардлагатай.

-Японы визний нөхцөлд хөнгөлөлт орсон гэлүү?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн тавдугаар сард Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр дипломат паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлөх, мөн энгийн паспорт эзэмшигч иргэдэд олон удаагийн виз олгох боломжийг нээхээр шийдвэрлэсэн билээ. Өнөөг хүртэл Монгол Улсын Засгийн газрын зүгээс гадаад паспортын төрөл хамаарахгүйгээр визээс чөлөөлөх талаар хүсэлт тавьж ирсэн. Энэ удаагийн шийдвэр нь тэрхүү хүчин чармайлт биеллээ олох эхний том алхам болсон гэж бодож байна. Цаашид, хоёр орны Засгийн газар хооронд хэлэлцээ, зохицуулалт хийх бөгөөд хоёр тал хамтран ажиллаж, аль болох богино хугацаанд энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлнэ хэмээн найдаж байна. Нөгөөтэйгүүр, сүүлийн үед Япон улсад хууль бусаар визийн хугацаа хэтрүүлэн үлдэж буй монгол иргэдийн тоо энэ он гарсаар нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарвал зохих асуудал болоод байна. Энэ удаагийн визийн нөхцөлийн хөнгөлөлттэй холбогдуулан, Япон, Монгол хоёр орны хүн солилцоо, эдийн засгийн харилцаа цаашид улам бүр өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа. Албан паспорт эзэмшигч иргэдийг, цаашлаад энгийн паспорт эзэмшигч иргэдийг визээс чөлөөлөх талаар дорвитой алхам хийгдэнэ гэдэгт найдаж байгаа. Гэвч энэ мэт хууль бус үйлдэл гарч буйд туйлын ихээр харамсаж байгаагаа хэлэхээс өөр аргагүй байна. Хууль бусаар оршин суух асуудал нь хоёр орны Засгийн газар хооронд төдийгүй хууль бусаар оршин сууж буй тухайн хүний хувьд ч өчүүхэн ч тус нэмэр болохгүй атлаа туйлын хор хохиролтой болохыг онцолж хэлмээр байна.Хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байсан хүний хувьд дахин Япон улс руу зорчиход нэн хүндрэлтэй болно. Иймд хууль журмын дагуу оршин сууж Япон улсын техник технологи эзэмшингээ орлого олох боломжтой “Ур чадварын дадлага эзэмшүүлэх хөтөлбөр”-т хамрагдах нь зүйтэй болов уу.

-Монголоос сард хичнээн хүн визэнд орж байна вэ?

-2011 онд намайг Элчин сайдаар томилогдон ирж байхад Японы ЭСЯ-наас гаргасан визний тоо 7000 орчим байсан. Ингээд визний хөнгөлөлтийг хэрэгжүүлснээр энэ тоо үлэмж нэмэгдсэн. Өнгөрсөн жил манай яаманд ирсэн визний мэдүүлэг 13 мянгаас давсан. Цаашид визгүй зорчдог болгох асуудал маш чухал. Монголын Засгийн газраас энэ асуудлыг олон удаа тавьж байгаа боловч хараахан шийдэгдэж чадаагүй. Яагаад гэвэл жилд арван мянган хүн Япон руу яваад 150-иас илүү нь харлах гээд байна. Энэ нь Монголын нэр хүндийг унагана. Хууль бусаар үлдэх буюу визийн журмыг зөрчих асуудалд Япон улс маш хатуу ханддаг. Хятад улсад сард 200 мянга гаруй хүнд виз олгодог бол Монголд 1300 хүнд виз өгч байгаа. Гэтэл хууль бусаар үлдэж буй хүмүүсийн тоо төдийлөн ялгарахгүй байна. Тиймээс бид эхний шатанд дипломат паспорттой хүмүүсийг визгүй болгохоор шийдсэн. Аажмаар албаны болон энгийн паспортыг визгүй болгох ажил шат дараатай явна. Цаашид хууль бусаар үлдэх хүний тоо багассан тохиолдолд энэ визний асуудлыг шийдэж болно.

-Японы аль салбарт гадны ажиллах хүчин хэрэгтэй байна?

-Хөдөө аж ахуй, барилгын салбарт ажиллах хүч маш их шаардагдаж байгаа. Хөдөө аж ахуйн салбарт тариачид өндөр настай болж, ажиллах хүчин дутмаг болсон. Мөн барилгын ажил хүнд хэцүү учраас энэ салбарт ажиллах хүн хомс. 2020 онд Японд Олимпийн наадам зохион байгуулна. Маш их бүтээн байгуулалтын ажил явуулна. Гэвч боловсон хүчин алга. Иймээс Японд ажиллаж байсан хүнийг дахиж татахын тулд бодлогын өөрчлөлтүүдийг хийхээр шийдвэрлэсэн.

-Японд 1000 инженер бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Малайзын Ерөнхий сайд Махатхир гэж мундаг хүн байсан. Тэрбээр “Дорно зүгт хар” гэдэг бодлого хэрэгжүүлж ирсэн. Япон улс дайны дараа маш хурдан хөгжсөн туршлагаас сурах бодлогыг Ерөнхий сайд Махатхир хэрэгжүүлж ирсэн. Түүний бодлогынхүрээнд Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг ашиглаж Малайзын 10 мянга гаруй залуусыгЯпонд сургахаар явуулсан. Эдгээр залуус өнөөдрийн Малайзын хөгжилд маш их хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс Монголын технологийн салбарын боловсон хүчнийг сургах ажлыг хэрэгжүүлж чадвал улсынхаа хөгжилд ашигтай байна гэдэгт миний бие итгэж байлаа. Тиймээс ч энэ төслийг дэмжсэн. Одоо бэлтгэлийн шатанд байгаа. Өнөө жилээс эхлээд оюутнууд Японы Коосэн сургуулиар дамжиж явах болно. Мөн энэ төслөөр МУИС, ШУТИС-ийн залуу багш нарыг Японд сургах юм.

-Японы Засгийн газрын тэтгэлгээр бүх салбарт суралцах боломж нээлттэй юу.Ернь монгол оюутнуудын хандлага ямар байна?

-Өнгөрсөн тавдугаар сард Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шалгалтын бүртгэл явагдсан. Техникийн коллеж, их сургуулийн үндсэн оюутан, мэргэжлийн сургууль, судлаач оюутан төрөлд нийт 1000 гаруй хүн бүртгүүлсэн. Одоогоор бичгийн эхний шалгалтыг аваад байна. Шалгалтад тэнцсэн судлаач болон их сургуулийн үндсэн оюутнууд эдийн засаг, менежмент зэрэг хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн мэргэжлийг сонгох нь олонтаа. Байгалийн ухааны чиглэлээр мэдээллийн технологи, механикийн инженерийг голдуу сонгосон байдаг. Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг бүх төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийг Монголд зохион байгуулдаг бөгөөд үүнд техникийн коллежоос эхлээд төрийн албан хаагчдыг дадлагажуулах зэрэг олон хөтөлбөр багтдаг. Японд төгсөгчдийн дунд улс төр, бизнесийн салбарт амжилт гаргаж, хоёр улсын гүүр болж буй олон хүн бий. Иймээс цаашид ч олон залуусыг уг хөтөлбөрүүдэд хүчээ сориосой гэж хүсч байна.

Харамсалтай нь бакалаврын шалгалтад тэнцэх оюутнуудын тоо цөөрөх боллоо. Харин магистрт хамрагдах хүмүүс нэмэгдэж байна. Өнөө жил 38 хүн байсан нь мундаг үзүүлэлт. Ер нь Монголын оюутнуудын мэдлэгийн түвшин өндөр гэдэг нь судалгаанаас харагдаж байгаа. Гэхдээ бакалаврын түвшинд тэнцэхгүй гэдэг нь харамсалтай асуудал. Өмнө нь 20 гаруй хүн тэнцдэг байсан бол сүүлийн үед гурав, дөрөвхөн байх жишээтэй. Бид Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудын шалгалтыг дэлхий даяар нэг өдөр зохион байгуулдаг. Тэгээд сайн оноо авсан оюутныг шалгаруулж авдаг. Зориуд Монголоос бакалаврын төвшинд авах оюутны тоог багасгаж байгаа хэрэг огт биш, харин өрсөлдөөн ширүүсч байна гэсэн үг.

-Японы хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар манай улсын хэд хэдэн салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд та гарын үсэг зурсан. Хөшгийн хөндийн асуудал хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхэд таныг их үүрэг гүйцэтгэсэн гэж дуулсан юм байна?

-Намайг Элчин сайдаар томилогдож ирэхэд хэрэгжүүлэх ёстой хамгийн том төсөл болох Хөшгийн хөндийн нисэх буудлын ажлыг зогсонги байдлаас гаргах байв. Тэр ажил хэцүү байсан. Гэхдээ саяхан хоёр дахь удаагийн зээлийг олгосон. Ер нь зээлийг сайн ашиглаж чадвал Монгол Улс хөгжилд хүрч чадна. Шинэ онгоцны буудлыг барих төслийн хөрөнгийн хүү бол 0.1 хувь. Дөчин жилд хувааж байгаа.Эхний арван жилд хүү төлнө. Үлдсэн 30 жилд үндсэн зээлээ төлөөд явна. Энэ зээлийг Монголын нийгмийг хөгжилд хүргэх шаардлагатай салбарт зөв ашиглах ёстой.

-Бондын зарцуулалтад ямар дүн тавих вэ?

-Бонд бол өөр. Хүү маш өндөр. Саяхан “Өдрийн сонин”-д Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн ярилцлага нийтлэгдсэн байхыг уншсан.Тэрбээр “Чингэс”, “Самуурай” бондыг үр ашигтай зарцуулж чадаагүй гэж ярьсан байна лээ. Түүнтэй би санал нэг байгаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэс Тавантолгойн эрхээ 65 сая доллараар худалджээ

Австралийн уул уурхайн гүйцэтгэгч компани “Макмахон Холдинг” Эрдэнэс Тавантолгойн Зүүн цанхид олборлолт явуулах эрхээ 65 сая ам.долларын худалдсан тухай мэдээлэл барууны хэвлэлээр гарч эхэллээ.Эрдэнэс Тавантолгой “Макмахон Холдинг”-д төлөх ёстой 30 сая ам.доллараа төлөөгүй нь хоёр талыг үл ойлголцоход хүргээд байсан юм. “Макмахон Холдинг” Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх эрхээ зарснаа албан ёсоор мэдэгдсэн ч худалдан авагчийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа аж. Тус компанийн зүгээс Эрдэнэс Тавантолгой компани нэхэмжлэлийг нь төлөхгүй хэтэрхий удсан тул гэрээнд заасан эрхийнхээ дагуу гүйцэтгэлийн эрхээ ийнхүү худалдлаа гэж мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн баталлаа

Нийслэлийн Засаг дарга “Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/543 дугаар захирамж гаргаж, “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог баталлаа. Бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар батлагдсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 4, 5, 6 дугаар хавсралтын дагуу төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилчдын цалинг нь тогтоож “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллахыг Гудамж төсөлд үүрэг болгов. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч бөгөөд “Гудамж” төслийн Удирдах хорооны дарга Н.Гантөмөрт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гандантэгчинлэн хийд орчмын дахин төлөвлөлтийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаан болж, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт, Налайх, Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хагжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт нийцүүлэн нийслэлийн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны 243,3 га газрын хэмжээнд боловсруулсан Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа. Төлөвлөлтийн нутаг дэвсгэрт нийт 13809 айлын 312 орон сууцны барилга судлагдсанаас 12541 нь орон сууцны зориулалтаар, 1268 нь олон нийт, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байна. Бага тойруугийн нутаг дэвсгэр нь нийт 40,983 хүн амтай бөгөөд 11,384 өрхтэй юм.

Багатойрууг “Улаанбаатар хотын төв” болгож, хүн амын төвлөрөл багатай, улс, нийслэлийн чанартай ажил хэргийн бүс болгон хөгжүүлэх зорилтын тусгасан. Үүний хүрээнд улсын болон нийслэлийн нэг дүгээр зэргийн хамгаалалтад авсан барилгын хийцийг стандартад нийцүүлэн засварлаж хадгалах, нийслэлийн хоёр дугаар зэргийн хамгаалалтад авсан барилгын эх байдлыг хэвээр хадгалан, шинэчлэн сайжруулах, газар ашиглалтыг сайжруулан дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулна. Мөн улс, нийслэлийн чанартай засаг захиргаа, соёл олон нийтийн үйлчилгээг задлах бодлогын хүрээнд зургаан дэд төвийн нэг болгон хөгжүүлэхээр тусгажээ.

Бага тойруу орчмын хуучин барилгыг шинэчлэн сайжруулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Үүнээс барилга угсралт, засварын ажлын дүн – 80 хувь буюу 1.7 тэрбум, Зам талбай тохижилтын дүн – 18 хувь буюу 397.9 тэрбум, инженерийн дэд бүтцийн хангамж – 2 хувь буюу 51.9 тэрбум төгрөг шаардлагатай юм. Хөрөнгө оруулалтыг санхүүгийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалт 10 хувь буюу 225.6 тэрбум төгрөг, концессийн гэрээгээр /бондоор/ 21 хувь буюу 460.2 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 69 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийн ажил хийх боломжтой гэж тооцоолж байна.

Хуучин газар хөдлөлтийн арга хэмжээнд тусгагдаагүй барилга байгууламжийг шинэчлэн барилгажуулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх, хотын төвийн хэсгийн газар ашиглалтыг нэмэгдүүлэн, хуучин барилгыг шинэчлэн барилгажуулснаар ногоон байгууламж, зам талбай нэмэгдэн хотын төвийн хэсгийн өнгө үзэмж нэмэгдэн, иргэдийн ажиллаж, амьдрах ая тухтай орчин бүрдэх нийгмийн үр ашигтай. Харин хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгон хөрөнгө оруулагчийг дэмжин хотын эдийн засгийн өсөлт авчрах, хотын төвийн хэсгийн барилга байгууламжийн эрэлт хэрэгцээг хангах, барилга байгууламжийн үнэ нэмэгдэх, улс нийслэлийн татварын орлогыг нэмэгдүүлэх, улмаар хөрөнгө оруулах чадавхийг нэмэгдүүлэх зэрэг нь эдийн засагт үр нөлөөтэй гэдгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хэллээ.

Налайх дүүрэг нь 68.76 мянган га нутаг дэсвгэртэй бөгөөд нийт 33.2 мянган хүн ам, 9294 өрхтэй юм. Налайх хотын хүн ам 2020 онд 58 мянга, 2030 онд 65 мянган хүн амтай болох төлөвлөгөөтэй байгаа юм. Хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлд Өрхийн аж ахуй, Тээвэр, Бөөний худалдаа, Хүнсний үйлдвэрлэл, Барилгын материалын үйлдвэрлэл, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шинэ технологи нутагшуулах парктай болгох зорилтыг тусгажээ. Одоогийн байдлаар гэр хороололд 6944 өрхийн 25901 хүн, Нийтийн орон сууц-2198 өрхийн 7225 хүн амьдарч байна. Харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөөр Налайх дүүрэгт ажлын байр шинээр нэмэгдэх учраас 10324 айлын орон сууц шаардлагатай байна. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл сургалтын төвүүдийг Налайх хотод төвлөрүүлэх юм.

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаанаар Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах шийдвэр гаргалаа. Багахангай дүүрэг нь 1992 оны Монгол Улсын Их хурлын 18 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын район, хороог татан буулгаж шинээр дүүрэг байгуулах тухай” шийдвэр гарсанаар засаг захиргааны 2 хороотойгоор байгуулагдсан. Тус дүүрэг нь нийт 14.0 мянган га газар нутагтай бөгөөд 3806 хүн ам, 1053 өрхтэй. Баганхангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу уг дүүргийн хүн ам 2020 онд 8 мянга, 2030 он гэхэд 10 мянга болох зорилтыг тусгасан. Уг дүүргийн тэргүүлэх чиглэлд Тээвэр, Тэсрэх аюултай бодисын агуулах / нефть, хий, шатах, тослох материал/, Бөөний худалдаа, Хөнгөн хүнсний үйлдвэр, Төмрийн үйлдвэрлэл, Жижиг оврын онгоцны агаарын тээвэр, Барилгын материалын үйлдвэрлэл, бөөний худалдаа, Онц байдлын нөөцийн агуулах, Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэлийг тодорхойлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудал

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

09.00 цагаас:

1.Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2013.12.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

-Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

2.“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ө.ЭНХТҮВШИН танилцуулна.

3.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

4.Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.БУРМАА танилцуулна;

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАЯРСАЙХАН танилцуулна.

5.Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.НОМТОЙБАЯР танилцуулна.

6.Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

7.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.

8.Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

9.Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн зөвлөх Л.ДАШДОРЖ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.АМАРЖАРГАЛ танилцуулна.

10.Хохирлын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР танилцуулна.

11.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

12.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.ЧИНЗОРИГ танилцуулна;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

14.00 цагаас:

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нараас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариу сонсох.

Categories
мэдээ цаг-үе

Yard sale

АНУ-д ажиллаж амьдарч байсан олон хүн Yard sale (Ярд сэйл) буюу гэрийнхээ өмнөх цэцэрлэгт хуучин эдэлж хэрэглэж байсан эд зүйлсээ зарж борлуулдаг соёлыг сайн мэдэх биз ээ. Үүнийг гараашин дахь эд зүйлийн худалдаа, дээврийн хөндийн хэрэглэлийн худалдаа, хог хаягдлын наймаа, зүлгэн дээрх худалдаа гэхчлэн янз бүрээр л хэлдэг. Үндсэн зорилго нь айл бүрт л байдаг хаячихъя гэхэд болдоггүй, бас хэрэглэдэг ч үгүй тийм эд зүйлээ хэрэгцээтэй хүмүүст нь өгч, бас багахан ч гэсэн орлого олчихдог тийм л үйл ажиллагаа. Үүнийг хүссэн хэн ч хийж болно. Гэхдээ олон жилийн турш үргэлжилж, бүр уламжлал болтлоо тогтсон энэ үйл явдал нь өөрийн дэгтэй, соёлтой болж өргөжжээ. Хэн нэгэнд шал хэрэггүй зүйл нөгөө хүнд амин чухал шаардлагатай байдаг нь хорвоогийн жам. Дээрээс нь наймаа, худалдаа хийж түүнээсээ таашаал авдаг хүний төрөлх зан байна шүү дээ. Үүнд бас боломжийн юмыг хямдхан авч баясдаг сэтгэлгээ ч салшгүй холбоотой. Ярд сэйлийн үеэр хуучин хувцас, ном, эд эдлэл, бүр хуучин тавилгууд хүртэл зарагддаг. Хамгийн гол нь энэ худалдааны үеэр хэн ч бизнес эрхлэх зөвшөөрлийн бичиг, орлогын албан татвар нэхдэггүйд гол учир нь бий. Аль нэг амралтын өдрөө юм уу, нарлаг өдрүүдийг урьтуулж байгаад ярд сэйл хийх гэж байгаагаа зарлачихдаг. Хуучин цагийг бодвол одоо хаана хийх, ямар бараа бүтээгдэхүүн байх сэлтээ сошиалаар буюу фэйсбүүк, твиттер ашиглаад түгээчихдэг болохоор тун амар болсон гэж байгаа. Тэр өдөр нь зэрэгцээд шорлог, шарсан зайдас, бургер зарах хүмүүс нь хүрээд ирнэ. Хүмүүс хамаг байдгаа дэлгээд суучихна. Хамар хашааны нөхөр ирээд хайгаад олохгүй байсан багажаа зэвийг нь арилгаад авчихна хэмээн хөөрнө, эхнэрийн гуталд хэзээнээс нүд унагадаг байсан нэг нь хямдхан үнээр аваад өмсөхөөр болчихно. Хамгийн гол нь зарж байгаа хүмүүс, авч байгаа хүмүүсийн дунд сайхан яриа хөөрөө өрнөж, хүн бүр л өөртөө байсан хуучин эд зүйлийнхээ сайхан түүхийг хуучилж жинхэнэ хөршийн холбоо үүснэ шүү дээ. Хэрэглэхгүй байсан “хог”-оо зарж, экстра мөнгөтэй болсон хүн бүр баяртай, хэрэгцээтэй гэж үзсэн эд зүйлээ хямдхан үнээр авсандаа ч бусад нь хангалуун энэ худалдаа нэг төрлийн баяр ёслолын арга хэмжээ болдог гэдэг. Биднийг багад зуслангийн баяр болохоор элдэв худалдаа энд тэндгүй гарч, уралдаан тэмцээн болж зуслангийн хүмүүс тэр чигээрээ баярлаж хөөрдөг байсантай адилхан ч юм уу. Ялангуяа ярд сэйл бол эзэгтэй нарын хувьд сэтгэл хөгжөөх арга хэмжээ. Эмэгтэй хүн хэзээнээсээ олзворлогч сэтгэхүйтэй гэгддэг шүү дээ. Хүй нэгдлийн үеэс л жимс, цэцэгхэн түүж түүнийгээ цуглуулж нөөцөлж дараагийн алхмаа хийдэг байсан тэр чанар нь одоо ч хэвээрээ. Өнөөгийн стресс, депресс ихтэй болсон гэгдэх нийгэмд эмэгтэйчүүдийг дэлгүүр хэсч стрессээ тайлахыг зөвлөж байгаа нь шинжлэх ухааны үндэстэй зөвлөмж.

Ийм төрлийн худалдаа бол ганц АНУ гэлтгүй дэлхийн хаана чиг л байдаг. Японд ч гэсэн амралтын өдрүүдээр хүмүүс өөртөө байгаа хуучин эд зүйлсээ түрдэг цүнхэнд хийж авчраад цэцэрлэгт хүрээлэнгийн гадаа салхилангаа хэрэгцээтэй гэсэн хүмүүст нь зарчихаад халаасны мөнгөтэй болоод харьчихдаг. Үндэсний онцлог нь биз барууныхан шиг баяр хөөр болж, сүйд болоод байгаа нь ажиглагддаггүйгээс биш зарчим нь яг адилхан. Харин манайд дэлхийн хүмүүс ямар байна яг түүний эсрэг чиг хандлага үйлчилдэг нь үүн дээр ч адилхан. “Нарантуул”-ын зүүн хойд хаалган дээр баахан хуучин эд, эдлэл зардаг хүмүүс суудаг даа. Тэд бол байнгын хөөлтийн дунд худалдаа наймаагаа эрхэлдэг. Нэг мэдэхэд хөөгдчихсөн байдаг, хэрэгцээ нь байгаа учраас дахиад л цуглачихдаг. Өрөөсөн савхин бээлийгээ гээчихсэн хүн тэндээс 1000 төгрөгөөр авчихдаг гэж байгаа юм. Өөр нэг нь хэрэггүй болсон өрөөснөө тэр наймаачинд 500-гаар зарахад нөгөөх нь ахиулаад 1000-аар зараад ашгаа олж байна. Бүр гурван хүн орлого олж байгаа хэрэг ч юм уу. Тэгэхгүй бол үлдсэн нэгийгээ ашиглахгүйгээр шинээр 10000 орчим төгрөгөөр авах хэрэгцээ гардаг гэнэ л дээ. Хуучин эд зүйл хэрэглэх, хэрэглэхгүй нь хувь хүний сэжиг, сүжгийн асуудал. Үүн дээр заавал ямар нэгэн дүрэм зохиогоод байх шаардлагагүй болов уу.

Харин худалдаа наймаа эрхлэх бүхий л боломжийг бид нээлттэй, ил задгай болгож өгмөөр байгаа юм. Байж байгаад л ил задгай газар худалдаа хийгсдийг журамлана гээд талхны хэдэн бор цаасны төлөө зүтгэж яваа эмэгтэйчүүд голдуу худалдаачдыг журамлаж, тэр нь бүр дүүрэг, хотын даргын хэмжээнд очиж яригддаг л газар шүү дээ,манайх. Хүнсний бүтээгдэхүүн дээр стандарт, шаардлага байдаггэхэд тиймгүй зүйлээ гадны чөлөөт жишгийг дагаж болмоор. Манайдаа сургалт, төлбөр нь хамгийн өндөртэйд тооцогдох нэгэн сургуулийн сурагч гадаадын тэмцээнд оролцох гээд зардлын мөнгө хэрэг болоход ангийнх нь хүүхдүүд чаддаг чаддаг хоолоо бэлдэж ирээд сургууль дээрээ зараад мөнгө босгож, ангийн найздаа тусалсан тухай сонсч байсан юм байна. Бас тэр сургуульд хэрэглэсэн хуванцар саваа цуглуулдаг тусдаа булан байдаг. Уусан ундааныхаа савыг цуглуулаад түүхий эд тушаах цэгт тушаавал бага ч гэсэн орлого олдог гэдгийг хүүхдүүд мэддэг болжээ. Тийм өндөр төлбөр төлж сурдаг хүүхдүүд ийм сэтгэлгээтэй болж, арвич хямгач, нөөц бололцоогоо ашигладаг болж байна. Харин манайхан хуучин юм зарах гэлээ, авах гэлээ, өдрийн хоолондоо хоол аваад идчихэж чадахгүй гэрээсээ хоол бэлдэж ирдэг гэхчлэн нэгийгээ үзэхгүй. Австралид их сургуулийн багш нар нь оюутнуудтайгаа зэрэгцээд л гэрээсээ авчирсан хоолоо идээд суудаг сан. Манайхан сэтгэлгээндээ жаахан өөрчлөлт хиймээр л санагддаг юм.

Ер нь дэлхийн түүхэн дэх дээрэм тонуулыг худалдаа наймаа алга болгосон гэдэг нь үнэний ортой. Манайхан ч гэсэн гаднаас наймаа худалдаа хийх гэж ирсэн хятад наймаачдыг дээрэмдэж цөлмөөд гаргадаг байж. Гэтэл хэнд ч хэрэггүй хаягдах ноос, савгийг нь аваад оронд нь даавуу, даалимба өгөх хүмүүс ирэхээ больсон учраас худалдаачдад өөрөөр хандаж эхэлсэн байдаг. Их эзэн хаан Торгоны замаар наймаа хийж байгаа хүмүүсийг “Алтан цар толгой дээрээ тавиад бүтэн сар явсан ч айх аюулгүй” хэмээж, тэдэнд халдсан хүмүүсийг чанд хатуугаар шийтгэж байсан нь учиртай. АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн ч гэсэн улсынхаа хүчирхэг байх нь дэлхийн бүх хүнд ашигтай байх худалдааг хөгжүүлэх явдал хэмээн тодорхойлж байжээ. Улс гүрэн нь дотроо өмнөдийнхөн ба умардынхан гэж хоёр хуваагдан нэг хэсэг нь боолгүйгээр бид яах юм гэж нөгөө хэсэг нь нэгнээ боолчилж амьдрах утгагүй гэж зөрчилдөн иргэний дайн хийж байх үеийн Ерөнхийлөгч ингэж харж байжээ. Тиймээ, худалдаа наймаа бол нэгийгээ дээрэмдэн, илүү харахгүйгээр хамгийн шударга тогтолцоог бий болгох эхний алхам юм. Хэрэв танд илүү байгаа, танд дутуу байгаа бол солилц, харилцан сэтгэл хангалуун бай гэдэг л зарчим шүү дээ. Бид ч үүнээс салж дөлж зугтаад байлгүй дэлхийн хүмүүсийн дунд нь орж алхах сан.

Categories
мэдээ цаг-үе

У.Хүрэлсүх: Наадам болох гэж байхад улс төр ярих шаардлага алга

Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар өчигдөр наадмын бэлтгэлтэй танилцахаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллалаа. Мэргэжлийн хяналт, цагдаа, харьяа яамд гээд бүхий л холбогдох албаны хүмүүс энд байлцсан юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажил төлөвлөгөөний дагуу цагтаа явж байгаа юм байна. Хиймэл зүлгээ суулгаад бүрэн дуусчээ. Гадуур нь байх гүйлтийн замыг бетоны тусгай будгаар будаж, тусгаарлах зураасыг нь тавьж байлаа.

Хиймэл зүлэгний доод талын зөөлөвч резин гурван см зузаан гэнэ. Ус тогтохгүй, хальтрахгүй. Хөлбөмбөгчид энэ зүлгэн дээр тоглоод айхавтар унасан мөртлөө бэртэхгүй босоод ирдэг юм чинь бөхчүүд гэмтэхгүй гэцгээж байв. Зүлэгний угт хар өнгийн резинэн үртэс хийж дүүргэдэг юм байна. Хиймэл зүлэг арван жилийн баталгаатай гэнэ.

Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваа нар хиймэл зүлэгний талаар ийн ярив.

У.Хүрэлсүх: -Энэ зүлэг чинь олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн ширдэг гэж байгаа биз дээ, тийм ээ.

Т.Нямдаваа: -Тийм. Яг стандартын шаардлагыг хангасан.

У.Хүрэлсүх: -Та бүхэн, хэвлэлийнхэн сайн үзэцгээ. Зарим нь цохиод үз. Унаад үзсэн ч болно. Янз янзын хэл ам гараад байдаг шүү дээ. Бөхчүүд барилдахаараа унах юм гэнэ, бэртэх юм гэнэ, хальтирч унах юм гэнэ гээд. Өмнө нь байсан зүлэг ямар байлаа. Тэр чинь зүгээр л шороон дээр ургасан зүлэг байсан. Бороо орохоор ус тогтчихдог байсан. Тэгэхээр бөхчүүд усан дээр л барилддаг байсан гэсэн үг. Усан дээр барилдаад хальтирч унана, хэн давсан нь мэдэгдэхгүй хэл ам болдог. Урьд нь бөхчүүд нэгнээ шууд л шороон дээр авч шиддэг байсан бол одоо харьцангуй зөөлөн болсон байна.

Т.Нямдаваа: -Дэлхийн хөлбөмбөгийн холбооны шаардлагад нийцсэн зүлэг. Цаашид энэ зүлгээ спортын зориулалтаар нь л ашиглана. Стадион гэдэг чинь спортын л байгууллага.

У.Хүрэлсүх: -Бас нэг зүйл ярья. Энэ чинь улсын төсвөөс гараагүй шүү дээ. 1.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаад энэ том ширдгийг дэвсчихлээ гэж яриад байгаа юм. Энэ компани өөрөө мөнгөө гаргаж стадионоо янзалж байгаа. Цэнгэлдэхийн 51 хувийг энэ компани, 49 хувийг нийслэл хот эзэмшдэг шүү дээ.Тийм учраас 51 хувийг нь эзэмшдэг компани нь өөрөө мөнгөө гаргаад тохижилт үйлчилгээгээ хийж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсын төсвөөс янз бүрийн мөнгө зараад хийчихсэн юм байхгүй. Хөрөнгө санхүү хүндхэн байгааг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас илүү зардал гаргахгүй, аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглая гэж бодож байгаа. Дээр нь долдугаар сарын 15-нд гадны баахан үнэтэй хамтлаг, дуучин авчрах талаар ярьцгаасан. Тийм зүйл байхгүй. Наадмын комиссын даргын хувьд албан ёсоор үүрэг өгсөн. Улс орны эдийн засаг, амьдрал хүнд байна. Илүү дутуу мөнгө зарах бололцоо бидэнд байхгүй. Үндэсний маань баяр наадам болохоор өөрсдийнхөө соёл урлагаар, өөрсдийнхөө дээл хувцсаар гоёж, харин ч гадаадынханд өөрсдийгөө сурталчлах ёстой. Долдугаар сарын 14-ний орой Монголын хамтлаг дуучид маань тоглолтоо хийнэ шүү гэдгийг албан ёсоор хэлье. Нэг юман дээр цэг тавьж байна. Гадны хамтлаг ирж тоглоно гэдэг тийм зүйл байхгүй ээ. Өөрсдөө тоглоно. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжинэ. Дотоодынхоо соёл урлагийн байгууллагуудыг дэмжинэ.

Энэ үеэр Шадар сайдаас зарим асуултад хариулт авлаа.

-Наадмын үеэр бөхчүүдийн сэргээшийн асуудал анхаарал татдаг. Өнөө жил сэргээшийн шинжилгээг хэрхэн авах вэ?

-Хоёр бөхийн цолыг хасчихсан шүү дээ. Энэ жил бас л сэргээшийн шинжилгээг авна. А, Б гэсэн хоёр шинжилгээ авдаг. А-гийн хариуг тухайн бөх зөвшөөрөхгүй бол Б-г шинжилгээнд явуулдаг. Ер нь бол нэг зүйл дээр хатуу хандаж байгаа. Сэргээш хэрэглэж барилдаж болохгүй. Энэ бол залилан. Зарим хүмүүс наадмын маргаашнаас эхлээд л бэлтгэл хийсээр дараа жилийнхээ наадамдаа бүх хөлс хүчээ гарган байж барилдаж байхад зарим нь хэдхэн хоногийн өмнө сэргээш хэрэглэж орж ирээд л барилдаад даваад явчихна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Энэ бол шударга зүйл биш. Тийм учраас хоёр бөхийн цолыг хассан. Та бүхэн санаж байгаа байх. Олимпоос медаль авсан тамирчны сорьцоос сэргээш илэрвэл медалийг нь шууд хурааж авдаг. Багийн спортын хэн нэгнээс нь сэргээш илэрвэл тэр багийн бүгдийнх нь медалийг хураадаг. Манай спорт шударга байх үүднээс, ард түмнийхээ өмнө үнэнхүү хүчийг үзэж барилдъя гэдэг биз дээ. Түүнээс биш сэргээш хэрэглэж барилдаж болохгүй. Тиймээс сэргээшийн шинжилгээ авна. Хэрвээ сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тэр цол нь хасагдана. Барилдах эрхийг нь хасна. Наадмын комисс ингэж шийдсэн, үүн дээр их хатуу байгаа.

-Сорьцыг яаж авах юм. Өмнөх шигээ авах юм уу. Сорьц авах үйл явцыг хянаж, камераар бичих үү?

-Урьд нь яаж авдаг байсан бэ, тэрэн шиг ээ л авна. Сэргээшийн асуудал дээр их хатуу байгаа шүү гэдгийг бөхчүүддээ анхааруулж хэлье. Энэ бол байж болохгүй зүйл.

-Резинэн зүлгэн дээр наадна, бөхөө барилдуулна гэхээр зарим хүнд хиймэл санагдаж байх шиг. Хиймэл зүлгийг амьд биш гэдэг талаас нь хараад байна уу даа?

-Амьд зүлгэн дээр хэдэн бөх гарч ирээд барилдахад зүлэг зулгараад уначихдаг байхгүй юу. Та нар мэднэ ш дээ. Наадмын нээлтэд 3000 хүн гарч ирээд бүжиглэхэд маргааш нь зүлэг нь алга болчихдог. Хөлийн гишгэлтээр алга болчихдог. Гэтэл энэ зүлэг байж л байна. Ер нь тэгээд одоо нэг юм байна. Юм хийж байгаа хүмүүсээ юм хийдэггүй зарим нэг амьтад байнга шүүмжилдгээ болих хэрэгтэй, за юу. Тийм ээ. Улс орондоо юм хийхгүй, юм хийж бүтээхгүй. Тэгээд хүний хийсэн юмыг ингээд л тэр нь ч болохгүй байна, энэ нь ч болохгүй байна гээд. Наадмаа сайхан хийх нь зүй ёсны асуудал шүү дээ. Наадмаа сайн хийхгүй бол бас шүүмжилнэ. Жилдээ ганц болдог наадмаа сайхан хийчихгүй, энэ Монголын төр арай ч дээ гэнэ. Олигтойхон хийчихээр хөрөнгө мөнгө байхгүй байхад яахаараа ийм наадам хийдэг юм гэнэ. Тэр зүйлийг болих хэрэгтэй.

-Танаас бас нэг зүйл асуух гэсэн юм?

-Танайх аль сонин бэ?

-“Өдрийн сонин”.

-За.

-МАН засгаас гарах нь, энэ тэр гэсэн асуудал яригдаад байна?

-Ажил ярьж байхад юун улс төр яриад байна аа. Наадам болох гэж байхад улс төр ярих шаардлага алга байна ш дээ. Төр засаг нь тогтвортой, ажлаа хийгээд явах нь хэрэгтэй биз дээ. Зөндөө л гарлаа, орлоо. Одоо боллоо ш дээ. Ажлаа хийж, амьдралаа сайжруулцгаая, за юу. Наад нэг хогийн улс төрөө боль гэлээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн зарим хэсэг нь л саравчтай. Бүгдийг нь саравчтай болгож болдоггүй юм уу гэсэн асуултад “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Нямдаваа “Болгоод л явж байгаа. Жил жилд ахиулаад л явж байна. Энэ жил ахиулах боломж байсангүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас. Санаагаар бол бүгдийг нь гүйцээгээд л саравчтай болгочихмоор байна” гэсэн хариулт өгсөн юм.

Үндэсний их баяр наадмын соёл урлагийн үйл ажиллагааны талаар Боловсрол, соёл, шинж-лэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар дараахь мэдээллийг өгөв.

-Баяр наадмаар наадамчид нэлээд хэд хоног амарна. Үүнтэй уялдуулан соёл урлагийн арга хэмжээг долдугаар сарын нэгнээс эхлүүлж байгаа. 15-ныг дуустал соёл урлагийн чиглэлээр үндсэн 16 арга хэмжээ зохиогдоно. Төрийн хүндэтгэлийн концертыг төв талбайд 10-ны 15 цагаас эхлүүлнэ. 5000 сандал байрлуулна. Тэр өдөр Төрийн далбааны өдөр гэдгийг манай ард түмэн мэднэ. Тийм учраас төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх, залах ёслолын ажиллагаа болно. Мөн 11, 12-нд төрийн далбаагаар бахархах үйл ажиллагаа Улаанбаатар хот, Хүй долоон худагт болно.

-Өнгөрсөн жилийн наадмын нээлтийн ажиллагаа хүмүүсийн сэтгэлд төдийлөн нийцээгүй. Энэ жил нээлтийг хэрхэн хийх вэ?

-Нээлтэд 5000 гаруй хүн оролцоно. Энэ жил нийт массыг хамарсан арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр Төв цэнгэлдэхийн ажилтайгаа танилцаж байна. 25-наас (өнөөдрөөс) нэгдсэн бэлтгэл эхэлнэ. Өмнөх жилийн наадам ямар болсон тухай биш, монголчууд минь өмнөхөө биш ирээдүйгээ харж ярья. Өмнөх жилийн наадам наадамчдын сэтгэлд хүрээгүй гэдэг тийм юм хэвлэл мэдээллээр явсан, манай наадамчдын дунд ч тийм яриа байсан. Энэ жил улс төрөөс ангид. Аль нэг улс төрийн нам эвслийн дуу хөгжим, тэрнийг илэрхийлсэн соёл урлагийн арга хэмжээ байхгүй. Энэ жилийн үндэсний их баяр наадам их эв нэгдлийн уриан дор, энэ үзэл санаан дор болно. Аль нэг улс төрийн нам, эвсэл холбооны дуу хөгжим эгшиглэхгүй, явахгүй. Тийм үзүүлбэр болохгүй гэдгийг хатуу ойлгож байгаа.

-Соёл урлагийн 16 арга хэмжээ тус бүртээ найруулагчтай гэв үү?

-Соёл урлагийн салбар хороо бүх арга хэмжээний найруулагчдыг сонгон шалгаруулсан байгаа. Үүнд 16 өөр найруулагч байгаа юм. Өмнө нь нэг найруулагч хоёр, гурван арга хэмжээг найруулдаг байсан бол энэ жилээс больж байна. Харин ерөнхий продюссор ажиллуулж байгаа.

-Зохион байгуулалтад БНСУ-аас найруулагч урьж авчруулсан гэх юм. Ямар учиртай хүн юм бэ?

-Найруулагчаар авчраагүй. Соёл урлагийн хороо дөрөв, таван улсад санал тавьсан юм. Хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглахад зөвлөгөө өгөөч гээд хэд хэдэн улсад хандсанаас БНСУ-аас хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн бөмбөрийн тоглолтыг зохион байгуулж байсан хүнийг ирүүлсэн. Тэр хүн ирээд зөвлөгөө өгөөд долоо хоноод буцсан. Тэр хүн зөвхөн бөмбөрийн үзүүлбэр дээр л зөвлөгөө өгөөд буцсан.

Сур, шагайн асарт Шадар сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Монгол наадам цогцолборын талаар ярилцаж, АСЕМ-ийн үеэр Монголын XIII зууны үеийн амьдралыг тэр чигээр нь гадныханд харуулбал үнэхээр сонирхолтой байх нь мэдээж гэцгээж байлаа. Э.Бат-Үүл “Хүй долоо худагт баригдах шагай, сурын асар, бөхийн өргөө нь дөрвөн улирлын ажиллагаатай байх юм. Хагас бүтэн сайнд тийш очицгоогоод шагай харвах нь шагайн асартаа, сур харвах нь сурын асартаа очих л тийм ордонтой болцгоох юм. Зам нь гайгүй. Railbus-аараа явчихна. Машинаа паркалчихна. Хойд талынх нь тэр спа парк нь ашиглалтад орчихвол хагас бүтэн сайнд хүмүүс тийшээ явдаг болчихно” гэж ярив.

Д.САРУУЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Угсраа автобусыг өнөөдөр хүлээж авна

Нийслэлийн нийтийн тээвэрт шинээр нэвтэрч байгаа “Угсраа автобус”-ыг өнөөдөр хүлээн авна.Угсраа автобусыг Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байгааг албаныхан хэлсэн.Уг автобус Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн уг автобус 120 хүний багтаамжтай, 21 метрийн урттай юм.