Categories
мэдээ улс-төр

Хотын удирдлагууд МАН-ыг буруутгав

НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Улс төрийн намууд Монгол Улсаа, нийслэлээ хөгжүүлэх нэг эрх ашиг, нэгэн зорилгын дор ажиллах учиртай. Гэвч сүүлийн үед МАН-аас аливаа асуудлыг зориуд улстөржүүлэн, нийслэлээс хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтын ажлыг харлуулж, иргэдийн бодол санааг төөрөгдүүлэх мэдэгдэл, үйлдлийг тодорхой төлөвлөгөөтэйгөөр хийх боллоо.

НИТХ-аас хамтаараа баталсан “Хог хаягдлын шинэ менежментийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд зориулалтын уут ашиглан дэлхийн өндөр хөгжилтэй бусад хотод нэгэнт тогтсон жишгийн дагуу хогны асуудлыг шийдвэрлэх оролдлогыг зохион байгуулалттайгаар харлуулж, иргэдийн итгэл, урмыг хугалан алс хэтийн ач холбогдол, учир утгыг нь алдагдуулсан. Нийслэлд хаа дуртай газраа бусдын саадгүй чөлөөтэй зорчих эрхийг зөрчин байрлуулсан машиныг ачиж шилжүүлэх, дугуйг түгжих зэргээр иргэдийн хүсэлтээр хэрэгжүүлж буй ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан мөн л улстөржүүлж, ямар ч үнээр хамаагүй хүчгүйдүүлэхээр улайран зүтгэж эхлэв. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Д.Сумъяабазар “Гэр хорооллын дахин төлөвлөлт бол шоу, энэ бол бүтэхгүй”, “Нийслэлийг яаралтай нүүлгэе” гэх зэргээр дахин төлөвлөлтийн ажлыг гацаах, иргэдийн санаа сэтгэлийг үймүүлэхийг оролдож байна.

Сонгууль угтсан энэ мэт хариуцлагагүй улс төр нийслэлд хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтад хор хохирол учруулж мэдэхээр хэмжээнд газар авч байгаа тул бид олон нийтэд хандахаас аргагүй болж байна. Гуравхан жилийн өмнө нийслэл Улаанбаатар хот ямар байдалтай байсныг сануулах хэрэгтэй боллоо. МАН-ынхан нийслэлийг сүүлийн 25 жилд мөнгө, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг тогтолцоог дархалж, газрын наймааг дээд цэгтээ тултал цэцэглүүлж, хогондоо дарагдсан, түгжрэлдээ дарлагдсан хот болгосныг олон нийт мэднэ. Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын хэрэгцээ шаардлагыг үл тоон хотыг гамшгийн байдалд хүргэсэн түүхийг нь нийслэлчүүд мартаагүй байгаа.

Улаанбаатарын хөгжлөөс хойш чангааж дордуулсан хариуцлагаа засч залруулахын оронд МАН-ынхан хотдоо урьдын адил хоноцын сэтгэлээр хандаж, Улаанбаатарыг бүх асуудалтай нь орхин явах замаар хариуцлагаас зугтах санаархлаа ил тодоор илэрхийлж байгаа нь нийслэлчүүдийн дургүйцлийг төрүүллээ. Ар шилээ харуулан зугтааж асуудлыг шийддэггүй.

Харин АН хотоо хот шиг болгоно гэсэн зорилтыг нийслэлчүүддээ дэвшүүлэн ажилласан билээ. Ийм учраас хотоо хот шиг болгохын тулд нийслэлчүүд бидэнд итгэл хүлээлгэсэн юм. Сүүлийн 3 жилд бид нийслэлд анх удаа гэх тодотголтой олон ажлыг эхлүүлэн, өмнөх удирдлагуудын “ажлын үр дүнд” бий болсон хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр хичээн ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын ажил бүх салбарт эрчимжиж, зам барилгын ажлын хурд өмнөх жилүүдээс 2,5 дахин нэмэгдэж, МАН-ынхны шоу гээд байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд өнгөрсөн жил инженер, дэд бүтцийн шугаманд холбогдсон 588 айлын орон сууц ашиглалтад орж, эхний ээлжийн айлууд тохилог орон сууцандаа амьдарч байгааг нийслэлчүүд хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэднэ. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд ажил үргэлжилж, энэ онд хамгийн багадаа 1800 айлыг инженерийн шугам сүлжээнд холбосон тохилог орон сууцанд оруулахаар төсөл хэрэгжүүлэгчид цаг нартай уралдан зүтгэж байна. Хувийн хэвшлийнхнийг нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох таатай боломжийг хангаж ажилласнаар 2013 онд 14 600, 2014 онд 20 000 айлын орон сууцыг Улаанбаатарт ашиглалтад орууллаа.

Хотын инженерийн байгууламжийг өргөтгөх, шинэчлэх талаар анхааран дулааны 27,5 км, цэвэр усны 25 км, бохир усны 20,6 км шугам татаж, ус, дулаан дамжуулах 27 төвийг барьж ашиглалтад оруулсан. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 29 км үерийн даланг шинээр барьж, 5,5 км даланг сэргээн засварлалаа.

Мөн цахилгааны хүчдэлийг сайжруулах “Их тойрог” төслийн хүрээнд шинээр 3 дэд станц барьж, 118 км шугам татлаа. Алслагдсан дүүргийн гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг эрчим хүчээр хангах ажлыг эрчимжүүлж агаарын 90, хаалттай 62 дэд станц барьж, 104 км шугам татсанаар 2013 онд 7 000, 2014 онд 16 200, 2015 онд 1 460 айл буюу нийтдээ 24 700 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангалаа. Гэр хорооллын ихэнх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байсныг өнгөрсөн хоёр жилд бага сургууль-цэцэрлэгийн цогцолборуудыг шинээр барьж ашиглалтад хүлээлгэж өгснөөр хоёр ээлжээр хэвийн хичээллэх боломжтой боллоо.

МАН нийслэлд засаглаж байхдаа үлдээж хуримтлагдсан олон бэрхшээл, асуудал харамсалтай нь шидэт дохиураар дохисон юм шиг алга болчихгүй байна. Бид шат дараатайгаар ажлаа төлөвлөн урагшлуулсаар байна. Хот хур хогноосоо салж, хуримтлагдсан асуудлаа иргэдтэйгээ хамтран шийддэг шинэ зарчимд шилжсэн. Бас дүрэмтэй, журамтай болох эхлэл тавигдлаа. Нийслэлийн иргэд ч Улаанбаатар өдрөөс өдөрт өнгө засч өөрчлөгдөж байгааг хэлж, урмаар хүч нэмж байна.

Улаанбаатарыг эрүүл, аюулгүй орчинтой, дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй нийслэл болгох чин зорилгоосоо бид ухарч няцахгүй. Нэг ч төгрөгийн хариуцлага хүлээхгүй хүмүүс нийслэлийн их бүтээн байгуулалтын ажлуудыг хорлон гацааж, иргэдийг хохироож болзошгүй байна. Хэрэв энэ хариуцлагагүй үйлдлүүдээс болж иргэд, хөрөнгө оруулагч нарт ямарваа нэг хохирол учирвал хариуцлагыг МАН хүлээх ёстой гэдгийг мэдэгдэж байна.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ

Categories
мэдээ нийгэм

Үүрээр дөрвөн айл шатжээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр үүрийн 15.48 цагт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41 дүгээр гудамжинд шар өвс, гэр, байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10, 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход хоёр гэр галд өртөж бүрэн шатаж дууссан, хоёр байшингийн дээврийн хэсэг, гадна тал шатаж байсан аж. Гал унтраах багийнхан шуурхай ажилласны дунд байшингийн галыг бүрэн унтрааж амжжээ. Энэ мэтчилэн сүүлийн үед иргэд хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдаж орон гэргүй болох тохиолдол гарсаар байна. Иймд Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг хаврын хуурайшилтын энэ үед галын аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой байж, хашааны өвсөө шатаахгүй байх, ил гал гаргахгүй, цогтой үнс нурмыг тусгай зориулалтын тагтай төмөр саванд хийх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр орхихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Хашааны шар өвсөө шатаах нь хууль зөрчсөн үйлдэл тул хариуцлага тооцно

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 99 дуудлага иржээ. Ирсэн дуудлагын дийлэнхийг буюу 77 дуудлага нь гэр хороолол, зуслангийн чиглэлд иргэд хашааны шар өвсөө шатааснаар салхины хүч нөлөөлөн гэр, байшин нь шатсан хэрэг гарсан байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1-д “Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн, гал түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай барилгын хийц, бүтээц болон орон сууцны агааржуулах төхөөрөмжийг дур мэдэн өөрчилсөн, галын автомат дохиолол, гал унтраах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг санаатайгаар гэмтээсэн, тоносон, түүнчлэн шатах тослох материал, тэсэрч дэлбэрэх бодисыг зориулалтын бус газар хадгалах, ой, хээрийн түймэр тавих зэргээр гал түймрээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан иргэнийг 1000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэжээ.

Ил гал гарган, өвс, хогоо шатаасан тохиолдолд холбогдох хуулийн хүрээнд хариуцлага тооцно. Иймд аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал асаахгүй байх, хашааны шар өвсөө шатаахгүй байхыг

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн хэргийг дахин АТГ-т шилжүүлжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг дахин АТГ-т шилжүүлжээ. Тодруулбал, түүний хэргийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлээд байсан юм. Харин прокурорын байгууллагаас даалгавар бичиж, АТГ-т буцаажээ.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Эд хөрөнгө завшсан хэргээр шалгагдаж буй Л.Гансүхийн хэргийг прокурор хэд хэдэн даалгавар бичээд манайх руу буцаасныг хүлээн авсан. Даалгаварт заасан үндэслэлийн дагуу шуурхай шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр дахин прокурорын байгууллагад шилжүүлнэ” гэв.

АТГ-аас Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.5 тэрбум төгрөг завшсан хэмээн мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгджээ

2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 337 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 233 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 14 бүртгэгдэж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 7 хүүхэд өртснөөс сургуулийн насны 5, сургуулийн өмнөх насны 2 хүүхэд Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 5 үүүнээс жолооч 3, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулалт 72 сая долларын алдагдалтай гарчээ

Монгол банкнаас гаргасан энэ оны нэгдүгээр улирлын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Өнгөрсөн оны эхний улиралд 294 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад орж байсан бол энэ оны эхний улиралд 366 сая доллараар буурч, 72 сая долларын алдагдалтай болсон байна. Үүний гол шалтгаан нь нэгдүгээр сард гадаадын шууд хөрөнгө оруулалт 88.1 сая долларын алдагдалтай гарсантай холбоотой аж. Хөрөнгө санхүүгийн тэнцэл өнгөрсөн оны мөн үед 258.4 сая долларын ашигтай байсан бол энэ оны эхний улиралд 89 хувиар буурч, 28.9 сая доллар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболдын хүсэлтээр Тавантолгойн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Монгол Улсын сайд М.Энхсайхан “Эдийн засгийн байнгын хороо Таван толгой төслийг хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын хүсэлтээр хойшлууллаа. Ажлын хэсэг байгуулах гэнэ” хэмээн жиргэлээ.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм. Хэлэлцүүлэг УИХ-ын дарга З.Энхболдын хүсэлтээр хойшилжээ. Уг асуудлыг Ажлын хэсэг байгуулж хэлэлцэхээр болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Ажилтнуудаа халсан гэх хоёр сайдын тайлбарыг сонсч байна

УИХ-ын “Нээлттэй сонсголын танхим”-д Өргөдлийн байнгын хорооны хурал болж байна. Уг хуралдаанаар Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай асуудлыг авч хэлэлцэж байгаа юм. Хуралдаанд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх ажилчид болон Д.Оюунхорол, С.Чинзориг сайд оролцож асуудлаа ярилцаж байна. Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны гишүүн Д.Хаянхярваа “Энэ асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол бүх сайд нарыг байлцуулах хэрэгтэй. Тухайлбал, Гадаад хэргийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайдыг яагаад оролцуулаагүй юм бэ. Д.Оюунхорол, С.Чинзориг гэсэн МАН-ын хоёр сайдыг суулгаад байцааж байгаа нь ямар учиртай юм” гэж байлаа.

Categories
гадаад мэдээ

Газар хөдлөлтөд 5000 хүнээ алдсан Балбад гашуудал зарлажээ

Балба улсын нийслэл Катманду болон Похаро хотноо энэ амралтын өдөр 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтөөр 5000 хүн амиа алдсан байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Рам Баран Ядав орон даяар гурван өдрийн гашуудал зарлажээ. Балбын Онцгой байдлын дарга Бан Диа Ган амиа алдагсдын тоо 10 мянгад хүрч болзошгүй хэмээн мэдэгдсэн аж. Катманду хотын 4188 барилга, байгууламж нурсан байна. Гамшгийн бүсэд олон улсаас илгээсэн 2500 гаруй аврагч, 100 гаруй үнэрч нохой ажиллаж, иргэдийг хайж эхэлжээ.Газар хөдлөлтийн үеэр Балбад 20 мянга гаруй жуулчин байсан тухай Аялал жуучлалын яамнаас мэдэгдсэн байна. Тус улсад Хятадын 5000, Энэтхэгийн 4000, Индонез, Украин, АНУ, Их Британи, Канад, Өмнөд Солонгосын 2000 гаруй жуулчин байсан ба одоогоор 250 гаруй жуулчнаас холбоо тасарчээ. Хятадын 4, Энэтхэгийн 10, Индонезийн 2, АНУ-ын 4, Их Британийн 7 иргэн амиа алдаад байгааг Онцгой байдлын яамнаас нь мэдээлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Оюунгэрэл: Төр хуулиар дарангуйлан хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг устгахаар санаархаж байна

Мэдээллийн сайтуудын ассоциацийн Удир­дах зөв­лөлийн гишүүн Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Авлигатай тэмцэх нэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг үгүй хийх гэсэн тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Ер нь хэвлэлийн эрх чөлөөг хумьж, боомилох гэсэн оролдлого хаа, хамаагүй хуулийн төслүүдэд хавчуулагдаад сэмхэн орж ирдэг болж?

-Манай улс ардчилсан нийгэмд шилжээд 25 жил боллоо. Сүүлийн таван жилд хэвлэл мэдээллийн байгууллагууд руу хандсан олон хууль тогтоомж, тогтоол, шийдвэр удаа дараа гарч байгаа. Ардчилсан нам засаг барих хугацаандаа өөрсдийнхөө бий болгосон ардчиллыг үгүй болгож байгаад маш их харамсч байна. Өнгөрсөн 2014 онд гэхэдсайтуудын сэтгэгдлийг хориглосон журмыг Засгийн газраас гаргаж байсан. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ)-үүд эсэргүүцсэний үр дүнд тэр тогтоолыг хүчингүй болгуулж чадсан. Дараагийн алхмууд нь Зөрчлийн тухай хуулиас улбаалаад одоо авлигатай тэмцэх нэрээр хэвлэлийн эрх чөлөөг боомилсон тогтоолын төслөөр ороод ирлээ.Энэ утгаар ХМХ-үүдийн эрх чөлөөг боомилох гэсэн оролдлого хэдэнтээ гарч байна.

МОНРТВ-ээс бусад ХМХ-үүд хувийн эзэмшлийнх. Тэр утгаараа төр хувийн бизнест халдаж байгаа хэрэг биз дээ?

-Төрийн энэ үйлдэл хэвлэлийн эрх чөлөөнд халдахын зэрэгцээ өмчийн асуудал давхар яригдана. Гэтэл нийт арилжааны ХМХ-ийг олон нийтийн статустай юм шиг байдлаар хуульчилж, тогтоол гаргаж өгч байгаань хэвлэлийн эрх чөлөөнд шууд утгаараа халдсан үзэгдэл. Төр хуулиар дарангуйлан хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг устгахаар санаархаж байна.

Авлигаас ангижрах гэсэн зорилготой УИХ-ын тогтоолын төсөлд ХМХ-үүд авлигын эсрэг соён гэгээрүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй олонд түгээхийг үүрэгдсэн байна л даа. Үүнийг биелүүлэх боломж бий юу?

-Энэ тогтоолыг санаач­лагчид нь ХМХ-үүдийг олон нийтийн өмч гээд ойл­гочихсон бололтой. Хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн байгууллагыг “Одоо та нар энэ материалыг тавь, ингэж бич, ийм зүйлийг нийтэл, тэр сэрэмжлүүлгийг түгээх ёстой” гэх маягаар албажуулсан тогтоол журам гарах юм бол хувийн ХМХ-үүд олон нийтийнх юм шиг болж харагдана. Яг энэ үүргийголон нийтийн статустай хэвлэлийн байгууллага биелүүлэх хуультай. МОНРТВ-д хуулийн дагуу соён гэгээрүүлэх үүрэг нь байж байдаг. Гэтэл арилжааны телевиз, сонинг авлигатай тэмцэх соён гэгээрүүлэх ажлыг үнэ төлбөргүй цацах ёстой гэдэг бол хүний өмч рүү шууд халдсан явдал болно. Хуулиараа ч ийм зүйл заалт байж болохгүй. Магадгүй нэг хүний дэлгүүрт ороод “Чи энэ дэлгүүртээ ийм талх зар. Харин энэ талхыг болохгүй” гэдэгтэй утга дүйцэхүйц болж байгаа юм.

-Иргэн, аж ахуй нэгжийн хэвлэлтэй байгуулсан гэрээг ил болгох ёстой гэсэн заалт мөн тогтоолын төслийн 4.8.6-д тусгагдсан байна л даа?

-Сүүлийн үед хэвлэлийнхэн төрийн байгууллагуудтай гэрээ байгуулдаг, хүмүүсээс мөнгө авдаг гэж маш их яригдаж байна. Дэлхий нийтэд ХМХ-үүд төр засагтайгаа хамтарч ажилладаг, тэдний гаргасан тогтоол шийдвэрүүдийг олон нийтэд түгээдэг. Энэ бол байдаг үзэгдэл. Өнөөдөр Шилэн дансны тухай хуулиар ХМХ-үүдийн яам, тамгын газруудтай байгуулсан гэрээ нийтэд ил байгаа. Гэтэл тухайн хэвлэлийн байгууллага болоод иргэн, аж ахуй нэгжтэй байгуулсан гэрээг ил болгох асуудал компанийн нууц руу халдсан хэрэг болно.

-Мөн ХМХ-үүдийн хөрөнгө оруулагчдыг ил болгож, зарла гээд байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Өмнө ийм зүйл заалттай хуулийн төсөл явж байгаад татагдаж байсан. “Хэвлэлийн цаад эзэд бол улстөрчид байна. Хөрөнгө оруулагчид нь маш их мөнгө төгрөгтэй байна” гэдэг байдлаар эздийг нь ил болгох гэж оролдож байсан. Энэ заалт авлигаас ангижрах нэрээр дахиад л зүсээ хувиргаад ороод ирлээ. Өөрийн сонирхлоороо хэвлэл мэдээллийн салбарт хүчин зүтгэж байгаа хүмүүс байна. Гэтэл яагаад заавал хэвлэлийн байгууллагынхны цаана ямар хөрөнгө оруулагч байна, тэрийг ил болго гээд байгаа юм бэ. Бид бусад компаниудын адилаар татвараа төлөөд үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл бусад компаниудын хөрөнгө оруулагчдыг ил болго гээгүй мөртлөө зөвхөн хэвлэлийнхнийг оролдоод байгаа нь сонирхолтой. Тэгвэл уучлаарай, нийгмийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч компаниудын хөрөнгө оруулагчдыг ил болгох хэрэгтэй. Өнөөдрийн зах зээлд иргэддээ эрх тэгш, хөрөнгө оруулагч нартайгаа компани үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээлгүй, бүгдэд нь тэгш үйлчилдэг хууль байгаасай гэж хүсч байна. Аливаа бизнес итгэлцэл. Тэр утгаараа хэн ч гэсэн итгэсэн хүндээ л хөрөнгө оруулна шүү дээ.

-Ер нь авлигын эсрэг нэрээрулс төрчид өөрсдийгөө тагнаж, чагнахын тулд хэвлэлийн салбарыг золиосолж байгаа бололтой юм?

-Төр бусад компаниудын хөрөнгө оруулагчдыг ил болгохыг шаарддаггүй хэрнээ зөвхөн хэвлэлийн салбарыг цаад эздээ зарла гээд байдаг нь цаанаа өөр ашиг сонирхол байгааг харуулдаг. Үнэхээр Монголд бүх компанийн эзэд ил тод байх ёстой гэдэг хууль гарсан бол хэрэгжүүлж болно. Гэтэл улстөрчид өөрсдийнхөө сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд хэвлэлийн салбарыг агнаж байна.

-ХМХ-үүдийн эзэд буюу хөрөнгө оруулагчид нийтлэл, нэвтрүүлгийн бодлогод нөлөөлөхгүй байхыг энэ тогтоолын төсөлд тусгасан. Барууны өндөр хөгжсөн улс орнуудад энэ заалт үйлчилж болох. Харин манайх шиг жижиг зах зээлтэй улсад ийм хууль үйлчлэхгүй гэдэгт хэвлэлийн мэдээллийн салбарынхан санал нэгтэй байдаг?

-Яг тийм. Жишээлбэл, би барилгын компанийн хувьцаа эзэмшигч байя гэж бодъё. Мэдээж, компанийнхаа үйл ажиллагаанд оролцоно. Нэг барилга барилаа гэхэд хэдэн давхар байж, ямар үнээр борлуулах, хэдий хэмжээний талбайтай байх зэрэг бүх зохион байгуулалтыг хувьцаа эзэмшигчид оролцож байж шийддэг.Тэрнээс би ямар ашиг хүртэх нь ойлгомжтой болно шүү дээ. Хувийн хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдаад явж байгаа хүн үүнтэй л ижил. Гэтэл тэднийг өмчдөө санаа тавьж, анхаарал хандуулж, удирдах эрхгүй болгох гээд байгаа нь хачирхалтай. Ардчиллын үнэ цэн нь хүн өмчтэй байх шүү дээ. Гэтэл энэ өмчтэй байх эрх рүү төр халдаж байна. Нөгөө ардчилал, хүний эрх чөлөө, үнэт зүйл хаана байна вэ. Компани байгуулаад, тэнд хөрөнгө оруулж, цаг зав, залуу насаа, бүх амьдралаа зориулж байгаа ямар ч хүн үйл ажиллагаагаа удирдаад, бодлогоо тодорхойлоод явах нь зүйн хэрэг. Гэтэл яагаад үүнийг нь буруутгаж, цензур тавьж, хөөх гээд байгаа юм бэ. Ямар ч компани өөрийн гэсэн засаглалтай, дотоод журам гэж бий. Хөрөнгөө гаргаад компаниа удирдаад явж байгаа хэвлэлийн байгууллагын эзнийг бодлогоо тодорхойлж болохгүй гэдэг хэрнээ хариуцлага хүлээлгэх асуудал яригдахаар тэдэн рүү л хамаг бурууг тохдог шүү дээ.

-Нэгдмэл үзэл бодолтой хүмүүс хамтрахгүй гэсэн санаа энд яваад байгаа л даа. Тухайлбал, таныг нөхөртэйгээ хамтарч хэвлэлийн байгууллагыг удирдах эрхгүй, гуравдагч этгээд байх ёстой гээд байна. Үндсэн хуулиар хүн бүр хуулийн этгээд байх ёстой гэсэн заалт зөрчигдөж байх шиг…

-Энэ бол Үндсэн хууль болоод хүний өмчлөх эрхийн хуультай ч зөрчилдөнө. Бүх хуулиудын эцэг Үндсэн хуулийг байхгүй болгох ийм заалт оруулж ирээд байх юм бол Үндсэн хууль байхын хэрэг юу байна вэ. Бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Энэ салбарт олон жил ажилласан хүн сонирхлоороо санаа нийлсэн ойр дотнынхоо хүмүүстэй итгэлцэл дээр тулгуурлан компани байгуулах нь гэмт хэрэг гэж үү. Үгүй ээ, энэ бол Үндсэн хуулиар олгогдсон миний эрх. Би хэнтэй хамтарч, ямар компани байгуулаад, ямар үйл ажиллагаа явуулах нь мэдээж хуулийн дагуу байх ёстой. Гэтэл одоо “Чи нөхөртэйгээ, дүүтэйгээ хамт нэг байгууллага удирдаж болохгүй. Энэ найзтайгаа их ойр дотно юм байна, хамтарч ажиллахыг чинь хориглоно” гэж өмчөө эзэмшиж, удирдах эрхийг минь хуулиар хорьж цагдаж болохгүй. Хувийн хэвшлийн ХМХ бол бусад бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай адилхан. Тэгсэн атлаа нийгэмд хүлээсэн үүргээрээ тэднээс ялгардаг онцлогтой. Тэр нь мэдээж, нийгмийн өмнө хүлээсэн соён гэгээрүүлэх үүрэг. Энэ үүргээ хэвлэлийнхэн хуульчилсан, хуульчлаагүй ухамсарлаад, биелүүлээд явдаг. Хаана гал гарч, аюул болов, хэнд тусламж хэрэгтэй байгаа тэр бүгдэд хэвлэлийн салбар түүчээ болдог. Бусад салбарынхныг бодвол хамгийн хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг. Хагас цэрэгжсэн байдалтай, өглөө, орой, баяр ёслол гэхгүйгээр ямар ч үед байнгын бэлэн байдалд зогсдог хүмүүс шүү дээ, хэвлэлийнхэн. Уг нь ардчилсан нийгэмдэнэ салбарын эрх чөлөөг боомилохоос илүүтэй, ХМХ-ийг яаж санхүүгийн хувьд хараат бус байлгах уу гэдэгт анхаарлаа хандуулж ажиллавал дээр сэн. Дэлхийн улс орнуудын жишээг хар л даа. ХМХ-үүдээ санхүүгийн хараат бус болгохын тулд маш олон төрлийн татвараас чөлөөлсөн байдаг. Эргээд тэр ньХМХ хэн нэгний халаасанд орж, худалдагдахгүй гэсэн үг. Гэтэл манай төрсанхүүгийн хувьд улам хумьж, хараат болгож, олон янзын хуулиар төрийн эрх мэдэл рүү аваачиж, хүссэнээрээ хэвлэлийг хөдөлгөх гээд байна. Социализмын үед даргын илтгэлийг яг тэр чигээр нь бич гэдэг байдал руу буцаад орж байна шүү дээ.

-Уг нь авлигатай тэмцэх энэхүү тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхийг нь дэмжээгүй. Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн хэн нь ч хэвлэлтэй холбоотой заалт орсон тухай ам нээгээгүй. Гэтэл дунд нь ийм ноцтой заалтууд явж байсан нь таны дээр хэлсэн шиг ёстой зүсээ хувиргаад ороод ирнэ гэдэг болжээ?

-Ер нь бол ийм зальжин зүйл яваад байгаа. Зөрчлийн тухай хуулийг гэхэд хэвлэлийнхэн анзаарахгүй. Гэтэл дунд нь хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хоёр гурван заалт шигтгээд өгчихсөн. Харин энэ удаад авлигатай холбоотой хууль тогтоомж гэнгүүт хэвлэлийг баалж, хавчсан заалт байх жишээний. Ийм зальтай аргаар дундуур нь хэвлэл рүү дайрсан хуулийн зүйл заалт орж ирээд батлагдвал хэвлэлийн салбар мөхөх аюултай. Мэдээж, хэвлэлийн эрх чөлөөний хуулиар ямар зүйл заалт явж байгааг энэ салбарынхан маань бүгдээрээ анзаараад хараад сууж байгаа. Гэтэл шал өөр статустай байгууллагын тэс хөндлөн хууль дунд хэвлэлд халтай заалт оруулаад ирж. Авлигатай тэмцэхэд хэвлэлийг цензурдах шаардлагатай гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Авлигатай арай өөр аргаар тэмцэх ёстой. Нэн түрүүнд иргэдээ соён гэгээрүүлэх гэж хамгийн том ажил байна. АТГ соён гэгээрүүлэх ажлаа хэрхэн хийж байгааг иргэд сайн мэднэ. Гэтэл авлигаас ангижрахын тулд өөрсдийнхөө үндсэн үүргийг сайн биелүүлээгүй мөртлөө хөндлөнгийн мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хэвлэлийн байгууллага руу чичилж, дотоод үйл ажиллагаанд нь хуруугаа дүрнэ гэдэг бол байж болохгүй зүйл.

-Зөрчлийн тухай хуулийн төсөлд хэвлэлийн эрх чөлөөг хумих гэж оролдсон хэд хэдэн ойлгомжгүй заалт орсон байна лээ?

-Энэ хуулийн төслийн 10.4.3-т “…мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гээд заачихсан байна лээ. Өөрөөр хэлбэл сэтгүүлчдийг төлбөртэй мэдээ, нийтлэл, ярилцлага, тойм хийж болохгүй ээ гэж хориглож байгаа хэрэг. Зар сурталчилгааны бус нийтлэл гэдгээ яаж тайлбарлах, тооцооны нэгжээ яаж үнэлээд байгаа нь ойлгомжгүй юм. Мөн хуулийн 10.4.1-т “сэрэмжлүүлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол хувийн өмч. Хувийн өмчийн үйл ажиллагаанд төр дахиад л шууд хутгалдан орж байна. Бас дуртай шийдвэрээ гаргуулчихаад түүнийгээ сэрэмжлүүлэх зар сурталчилгаа нэрээр хүссэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ явуулах эрхийг нээх гэж байна. Хэрэв гал ус, байгалийн гамшгаас олон нийтийг сэргийлсэн мэдээллийг хэлж байгаа бол түүнийг хуульчлах шаардлага байхгүй. Хэвлэл мэдээллийнхэн маань өөрсдөө сайн дураараа нийгмийн сайн сайхны төлөө хамгийн түрүүнд дуугарч ирсэн. Ийм зүйлийг хуульчилдаг улс орон гэж байхгүй.

-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тун удахгүй болох гэж байна. Салбарынхан маань эрх чөлөөнийхөө төлөө дуу хоолойгоо нэгтгээсэй гэж МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа уриалсан.

-Тийм шүү. Тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болно. Хэвлэлийн индексээр Монголын хэвлэл мэдээллийн салбар нэлээд хойгуур жагсдаг.

Хагас эрх чөлөөтэй орны тоонд байдаг. Нэг байр урагшилдаг, хоёр байр ухардаг. Ялангуяа хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байгаатай холбогдуулаад хэвлэл рүү дайрсан тогтоолын төсөл, хуулиуд төрж байгаад маш их харамсч байна. Үүнийг ХМХ-үүд анзаарч байгаа байх.

М.МӨНХЦЭЦЭГ