Categories
мэдээ нийгэм

13 улсад шүлхий гарчээ

2015 он гарснаас хойш Ботсван, Хятад, БНСУ, Кыргыз, ОХУ, Вьетнам, Монгол, ӨАБНУ зэрэг 13 оронд шүлхий гарчээ. Ховд аймгийн Булган, Үенч суманд өнгөрсөн хоногт хоёр мал нэмж өвчлөн, шүлхийтсэн малын тоог 850 болгосон байна. Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакциныг Ховд, Баян-Өлгий аймагт хүргэн, адуунаас бусад малд тарьж эхэлсэн байна. Энэ сарын 10-ны байдлаар Ховдын Үенч, Булган, Алтай суманд 154.978, Баян-Өлгийн Булган суманд 26.582 мал вакцинжуулаад байна. Ховдын Үенч, Булган, Алтай сумын вакцинжуулах малын 49, Баян-Өлгийн Булган сумын тарих малын 74.7 хувь вакцинд хамрагдаад байгаа аж. Баян-Өлгий аймгийн Булган сумын Хужирт гэдэг газарт шүлхийн вирус илэрсэн байж магадгүй гэсэн сүүлийн үеийн мэдээ байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Дэлгэрмөрөн Европын орнуудад тоглоно

СТА, дуучин Т.Дэлгэрмөрөн Европын орнуудад амьдарч байгаа Монголчууддаа зориулан айлчлан тоглолт хийхээр хилийн дээс алхжээ.

Тэрээр амьд хөгжмийн HEAVEN хамтлагтай хамтран тоглох аж. Тоглолт энэ сарын 13-нд Германы Берлин хотод, 15-нд Швейцарийн Женевт, 18-нд Испанийн Сан-Себистяан хотод, 20-нд Францын Rennes-д, 21-нд Белгийн Antwerpen-д, 28-нд Шведийн Стокгольмд, ирэх сарын 4-нд Туркийн Истамбул хотод тус тус болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Тариаланчид хаврын бэлтгэлээ хэлэлцэж байна

Тариаланчид хаврын тариалалтын бэлтгэл ажлынхаа талаар ХХААЯ-н дээр зөвлөлдөж байна. Зөвлөлдөх уулзалтад Газар тариалангийн холбоо, Фермерийн холбоо, Чацаргана тариалагчдын холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Дарханы УГТЭШХ, Хөдөө аж ахуйн бирж, ТЭДС -гийн болон яамны төлөөлөл оролцож байгаа юм. Уулзалтаар тариаланчид бэлтгэл ажлаа эрчимжүүлэх, төрөөс тариалангийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх ерөнхий ойлголтыг ТББ болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд өгөх гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эгийн голын усан цахилгаан станц төмөр замын хувь заяаг давтах вий дээ

Хувийн компаниуд таван жилийн өмнө тавьчих байсан төмөр замыг Оросын шахалтаар монголчууд өөрсдөө хойшлуулсан. “Хэрэв нарийн төмөр зам тавибал Хятадууд танкаа оруулж ирнэ. Улмаар Монгол Улс террорист аюул заналхийлэлд өртөнө” гэх шиг дэмий сэтгэхүйгээр ард түмний үндсэрхэг үзлийг нь албаар хөөргөж, аль хэдийнэ дуусчих байсан ажлыг зогсоосон. Улсын хөгжил дэвшилд халгаатай энэ үйл ажиллагааг хэн зохион байгуулж, өдөөн турхирсан гэдэг нь тодорхой болсон. Тэртээ тэргүй өчнөөн олон тэрбум төгрөгөөр төмөр замаа барих л байсан шүү дээ. Харамсалтай нь улсын ажлыг зогсоосон хүмүүс ч одоо том, том дарга нар хэвээрээ л байна. Тэд ямар ч ял шийтгэлгүй хоцорсон. Эх орноо гэсэн сэтгэлээ харийнханд худалдаж, төмөр замын бүтээн байгуулалтыг хүчтэй эсэргүүцсэн тэдгээр “ноёд”-д хариуцлага тооцож, ял шийтгэл оноохгүй юм уу.

Одоо Эгийн голын усан цахилгаан станц баригдах өнгөндөө орлоо. Энэ бол манай улсын хувьд маш том бүтээн байгуулалт. Уг усан цахилгаан станц ажиллаж эхэлбэл төсөвт хэмнэлт авчрахаас гадна цаг уурыг “уяраахад” ч нөлөөтэй. Хөвсгөлөөс дутахааргүй нуур тэнд үүснэ. Ингэснээр байгаль орчны уур амьсгал зөөлөрч, хуурайшилт тодорхой хэмжээгээр багасана. Хамгийн гол нь ОХУ-аас авдаг эрчим хүчний хараат байдлаас нэг алхам холдох юм.Эдийн засагт маш том ололт, амжилт авчрах Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг ард түмэн дэмжих хэрэгтэй. Харин энэ ажлыг эсэргүүцэгчид тэмцлээ өрнүүлэхээр бэлтгэгдээд, хөлс мөнгөө аваад, хөдлөхөд бэлэн болсон сурагтай. Гол будлианыг өдөөгч эзэд нь тэднийг турхирахад бэлэн болсон гэлцэнэ. За, тэгээд тэмцэгчид ямар сураагүй биш дээ,дээр үеийн булш бунхан яриад эхэлнэ биз. Цагаан хоолой, уриа лоозон барьж жагсаал хөдөлгөөн өрнүүлж байгаад өлсгөлөн зарлаад хэвшчихнэ дээ. Энэ хөдөлгөөн яавч Монгол Улсын эрх ашгийн төлөө биш гэдгийг ард түмэн таних хэрэгтэй. Төр төмөр нүүрээ харуулж, бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн хөдөлгөөн, тэмцэл өрнүүлэгчдэд хатуу арга хэмжээ авмаар юм.Ард түмэн ч гадаадын гар хөл бологчдыг ялгаж, таньж, Монголдоо хайртай, сонор сэрэмжтэй байцгаая. Төмөр замын хувь заяаг Эгийн голын усан цахилгаан станц дээр давтуулахгүй юм шүү.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хануй голын ганган хүүхнүүдтэй хамт мартлаад…

Хөдөө очиж Мартын 8-ны баяр тэмдэглэх, хөдөөгийн эмэгтэйчүүд хэрхэн баярлаж байгааг сурвалжлахаар Арын сайхан хангай нутгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зорин гарав. Хүрэх газар гэвэл хот, аймаг сумаас алс хол, уулсын бөглүүд орших Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг. Улаанбаатар хотоос 600 гаруй километрийн зайтай. Харин Архангай аймгаас 102, Өндөр-Улаан сумаас 90 гаруй километрийн зайд оршдог алслагдсан газар. Эрдэнэмандал, Чулуут сумын иргэд аймаг явахдаа дайран гарахаас өөр хөл хөдөлгөөн тэнд барагтай байхгүй. Бригадын төв дээр 40 гаруй айл өрх аж төрдөг юм байна. Нутгийн иргэд Хануй баг гэж ярихаасаа илүүтэй Хануйгийн бригад гэнэ. Бага сургууль, цэцэрлэг, улаан булантай, мянга гаруй хүн амтай, 400 орчим айл өрхтэй Монголын томоохон багуудын нэг. Архангай аймгийн төвөөс цасаар шуурч байхад Хануй руу хөдөллөө. Жолооч “Шөнөд оройгүй, Шөлөнд дээжгүй гэдэг биз дээ. Цасан шуурга намдаана” гээдбүрэнхий болсон хойно гарав. Ийн явсаар шөнө дундлаад Хануй бригадын төвд очлоо. Багийн төв гэж хуучны хөнд­лөн цагаан байшингууд, бан­зан хашаан дотор хүрэн дүнзэн байшинтай буйдхан газар харагдав. Бид багийн Засаг дарга А.Батдэлгэрийн гэрийг сурсаар хойд энгэрийн өвөлжөөнд байх гэрт нь очлоо.

ХООЛ ХИЙЖ ӨГСНИЙГ ХҮНД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ”

Нүүр нүдгүй цасаар шуурч байсан тэнгэр цэлмээд хоножээ. Хаашаа л харна цав цагаан цас, цэв цэнхэр тэнгэр. Хануй голын бургасны захаас бараан морьтой хүн бригадын төвийг чиглэн ирж яваа нь холоос цагаан цаасан дээр хар цэг тавьчихсан юм шиг л бүртэлзэн үзэгдэнэ. Бригадын төвийнхөн өглөө эртлэн босчээ. Айл болгоны гэрийн яндангаар цагаан утаа суунаглана. Багийн дарга А.Батдэлгэр саравчиндаа орчихсон өвлийн уралдаанд уясан хурдан морьдынхоо тэжээлийг өгч байгаа харагд­лаа. Харин саахалтын зайд өвөлжиж байгаа Ц.Болдбаатар үхрийнхээ хөл­дүү­сийг ганцаараа арилгаж байв. Мөн сургуулийн галч Д.Мөнхтөр ч өглөөнийхөө ажлыг хийж байгаа бололтой. Уулын суганд таран буусан айлуудын гадаа дандаа л эрчүүд өглөөнийнхөө ажлыг амжуулж, малаа аялуулж байгаа нь Хануй бригадын эрчүүд ямар ажилтай хүмүүс байдаг юм бэ гэж бодогдохоор. Тэр өглөө нэг ч эмэгтэй хашаа хороогоо цэвэрлэж, хөлдүүс арилгаж харагдсангүй. Мартын 8-ны өглөө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийнхан эрчүүд нь ажлаа хийж, эмэгтэйчүүд нь амралтын байдалтайгаар өглөөг угтаж байгаа нь энэ. Багийн төвийн эрчүүд эхнэр, охидоо баярлуулах гэж өглөөний уламжлалт ажлаа хурдан амжуулж, гарынхаа цай, хоолыг хийж эхэлсэн нь энэ аж. Эрчүүдхээр хоносон үхэр, адууныхаа сургийг гаргахаар бие биенийхээгар утас руу залгах юм. “Адуундаа явсан уу. Манай хээрийн адуу харагдаж байна уу. Тарлан монголтой хэдэн үхэр голын бургасанд хоносон байна уу. Гол дээр үхсэн гурван сарлаг хэнийх вэ” гэх.Мөн “Яагаад малдаа явахгүй байгаа. Эхнэрээ баярлуулж байна уу” гэжнэгнээсээ асуухаар нөгөөх нь тас нэрэлхэх. “Мотоцикль асахгүй байна. Унтчихсан байна. Одоо ингээд явах гэж байна” гээд лянз бүрийн шалтаг олж хэлээд гэргийгээ баярлуулж байгаагаа нуугаад байх юм. Харин гэрт нь шал өөрүйл явдал өрнөж байлаа. Ээжүүд үс зүсээ янзалж, тэр хавиархаа цэгцэлж, охид, хүүхдүүд цэвэрхэн хувцсаа өмсөж, аав нь орж гарахдаа зөөлөн зөөлөн дуугарах нь баярынх нь бэлэгний нэг гэл­тэй.

Хануйд ганцхан Жи Мобайл”-ын сүлжээ барина. Жи 20-ын нэгжээр утсаа цэнэглэчихээр сүлжээндээ үнэгүй ярьдаг. Хануй брига­дынхан хоорондоо бүгд үнэ­гүй ярина. Тийм болохоор бригадад болж байгаа үйл явдал нэгэндээ хурдан хүрнэ. Эрчүүд гэртээ хоол хийж байгааг, хоол хийх үйл явц хэрхэн өрнөж байгааг хүүхнүүд бие биендээ сонирхуулан гайхуулна. Сургуулийн захирал С.Монголмаад нөхөр Б.Гантөмөр нь банштай цай хийж өгсөн гэнэ. Харин бага ангийн багш Д.Буянхишигт нөхөр Д.Өлзий-Орших нь хуу­шуур хайрч өгсөн бол Д.Должинжавын нөхөр Г.Дамдиндорж мах шарж өгчээ. Багийн эмч Д.Батмөнхийн нөхөр Л.Тамир гараа гарган цуйван хийж байгаа сураг дуулдав. Хоолныхоо давсыг ихдүүлж шорвог болгочихоод дахиж хоол хийсэн хүн ч байгаа талаарх инээд наргиантай зүйлс яригдав. Бригадын хүүхнүүд “Нөхөрхоол хийж байна. Ойрд гал тогоонд орол­цоогүй юм. Намайг хоол хийж байгааг хүнд битгий хэлээрэй гээд байх юм. Хэнээсээ ичдэг байна аа” гээд л тас тас инээд алдах. Айл болгоны гэрт гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэж, адуу мал гээд өглөө гараад орой ирдэг эрчүүд гэр бүлийн хүнээ баярлуулж байгаа нь цаанаа л сайхан санагдана. Хануй бригадын хүүнүүдийн баяр ингэж л эхэлдэг юм байна. Нөхрийнхөө гарын хоол, цайг зооглосон эмэгтэйчүүд өдөр нэгнийдээ цугларч, баяраа тэмдэглэх гэнэ. Харин залуус багийн улаан буланд болох цэнгээнт бүжигт орох гэнэ. Эмэг­тэйчүүдийн баярын үйл ажиллагааны талаарх урьдчилсан мэдээлэл ийм.

ЧИН СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ ХИЙСЭН БОЛГОН БУСДЫН ЗҮРХ СЭТГЭЛД ХҮРДЭГ БУЮУ ГАРААР ХИЙСЭН МЭНДЧИЛГЭЭ

Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд баасан гаригт охи­доо баярлуулжээ. Цэцэр­лэ­­гийн хүүхдүүд ээждээ зориулж цаасан дээр зураг зур­­сан байна. Багш нь гараараа мэндчилгээ бичээд хүүхдүүдийн ээждээ зориулж хэлсэн үгийг нь цэвэрхэн, сайхан бичиж өгчээ. Хүүхдүүд “Аав шигээ машин унадаг хүн болно. Ах шигээ барилга барина. Хурдан морь унадаг хүн болно” гэж багшдаа хэлж бичүүлжээ. Цэцэрлэгийн багш нь хүүхдүүдийн мэнд­чил­гээний цаасан дээр ихэд хичээнгүйлэн зураг зураад, хажууд нь жижигхэн хиймэл цэцэг наасан байгаа харагдлаа. Харин сургуулийн хүүхдүүд ээж нартаа зориулан захиа бичжээ. Захиагаа ээж нартаа баярынх нь өдрөөр бэлэглэсэн гэнэ. Харин сургуу­лийн багш нартаа зориулан 4А ангийнхан ханын самбар гаргажээ. Хүүхдүүд өнгийн харандаагаар “Багш нартаа Мартын 8-ны баярын мэнд хүргэе” хэмээн бичээд, сарнай цэцгийн баглаа барьсан дээлтэй охины зураг зурж, үлдсэн зайг нь тэнгэр болгон цэнхэр өнгөөр буджээ. Мөн багш болгонд сурагчид нь мэндчилгээ хийж бэлэглэжээ. Зарим нь дөрвөлжин шугамтай дэвтрийн гол цаасыг дөрөв хувааж нугалаад, өнгө өнгийн харандаагаар сэтгэлийн үгээ бичсэн байхад зарим нь тууш дэвтрийн хуудсан дээр дөрвөн мөрт зохиосон харагдав. Гэхдээ мэндчилгээ бүрийн буланд ваартай, эсвэл газраас ургасан цэцэг зурсан нь улам чимнэ. Хүүхдүүд ямар ч алдаагүй, цэвэр ням­бай бичжээ. “Ээжээ таныг ганцааранг нь орхиод аав­тай хамт наадамд явсанд уучлаарай” гэж нэгэн хүү бичсэн байхад хоёрдугаар ангийн охин “Багшаа би таныг дуурайсан багш болно. Тэгээд сургуульдаа багшилна” гэж хүсэлмөрөөдлөө бичсэн байлаа. Чин сэтгэлээ зо­риулж хийсэн болгон бус­дын зүрх сэтгэлд хүрдэг. Хануй бригадын ээж, багш нар хүүхэд, шавь нарынхаа өгсөн бэлгийг аваад зөндөө их баярлаж, зарим нь баярын нулимс унагасан гэнэ.

МАРТ-8-НЫГ ТЭМДЭГЛЭХЭЭР ДЭЛ­ГҮҮР ЗОРИН ИРЭХ МАЛЧИНЗАЛУУС

Хануй багт Б.Ганчулууных л дэлгүүр ажиллуулдаг. Мөн аймгийн төвөөс шатахуун, дизель зэргийг 200 литрийн поошигт хийж авчраад зардаг юм байна. Өөрөөр хэлбэл, багийнхаа иргэдийг шатахуун түгээх станц, хүнс, бусад бүтээгдэхүүнээр хангадаг ганц газар нь энэ аж. Дэлгүүр рүү яваад орлоо. Жижигхэн дэлгүүрийн лангуунд юм бүхэн өрөөтэй. Гэрийн эзэн Б.Ганчулуун дэлгүүртээ зог­сож байна. “Манай багийн залуус өглөөнөөс хойш цувран ирж, эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх зүйлсээ худалдаж аваад явж байна” гэлээ. Айл саахалт өвөлжиж байгаа залуус нийлж багийн дэлгүүрт ирэх ажээ. Ойролцоо өвөлжиж байгаа гурван залуу хонины бэлчээр дээр мотоцикльтой таарч нэгнээрээ хонио харуулаад хоёр нь ширээ засах зүйлс худалдан авахаар иржээ. Тэд чихэр, жигнэмэг, ундаа, дарс, пиво, хиам, өргөст хэмх зэргийг худалдаж аваад гарцгаав. Тэдний дараа үстэй дээлний гадуур хүрэм өмсөж, ноосон малгайг баг болгоод өмсчихдөг хэн болох нь танигдахгүй залуус орж ирэв. Дэлгүүрийн худалдагч тэднийг хэдийнэ таньсан бололтой мэнд мэдэлцэхэд залуус малгайгаа авч “За нөгөө хэдийгээ баярлуулах гээд л явж байна. Өдөр нэгнийхээ гэрт цугларчихаад, орой хонио хотлуулчихаад бүжгэнд ирнэ”гэж ярилцаад авах зүйлсээ худалдан авах юм. Б.Батбилэг гээд 20 гаруй насын залуу эхнэр Энхжаргалын хамт иржээ. Гадаа 20 гаруй хэмийн хүйтэн байсан ч баяраа тэмдэглэх зүйлс худалдан авахаар 30 гаруй километрийн цаанаас мотоцикльтой ирцгээжээ. Мөн Ц.Очирбат, Отгонтуяа нар ч ирж таарав. Багийн дэлгүүрт байх хамгийн үнэ­тэй чихэр, дарс, пиво зэрэг зүйлсийг худалдаж аваад цаасан хайрцагт хийн мото­цикль­доо ганзагалаад хөдөлц­­гөөв. Залуу хосууд их цасан дунд хүйтнийг үл ажран холоос дэлгүүрийг зоринирж байгаа нь мартын 8-ны баярыг найз нөхдийн хүрээнд тэмдэглэх аж. Тэдний дараа гурван залуу орж ирлээ. Дэлгүүрийн Жи-Мобайлын нэгж дууссаныг сонсоод “Өө, ахиухан авчихгүй. Нэг дөхсөн дээрээ овоо хэдэн нэгжтэй болоод авъя гэж бодсон юм. Тэгсэн 1000 ч байхгүй шүү. Та утсандаа байгаа нэгжээ явуулчих аа. Ээж, эгч нар руугаа ярьж, мэнд мэдмээр байна ш дээ” гэхэд худалдагч “Надад ч нэгж алга аа. Маргаашнаас ирнэ. Мөнгөө үлдээчих. Би чам руу залгаад кодыг нь хэлээд өгье” гэв. Залуус “Хотынхоншиг цэцэг навч өгөөд байж чадах биш. Байгаагаараа л, тэрүүхэн тэндээ цомхон тэмдэглэж байна. Мал төллөхөөс өмнө найз нөхөдтэйгөө уулзаж нэг оройг инээж, баярлаж өнгөрөөх гэсэн юм” гэж ярьж байна. Мөн хиам худалдаж авахдаа “Яанаа энэ хиамыг чинь нарийн хэрчиж чадахгүй байх. Идэх л юм чинь бүдүүн хэрчээд л өгчихнө биз. Цаад гурав чинь анзаарахгүй ээ” гээд инээлдэв. Мөн “Өнгөрсөн жил цаадуул чинь эмэгтэйчүүдийн баяраар та нар баярласан. Та нарын баяр болсон гэж гомдол мэдүүлээд байгаа шүү дээ. Уух зүйлсээ бага авсан нь дээр байх. Дарсаа харин ахиухан авчих” гээд авсан зүйлсээ хайрцагтхийж аваад, нэг ньгарч одов.

Их үдийн алдадХануй бригадын хүүхнүүд тал талаас цугларав. Бүгд л торгон дээл өмсөж, одон медаль зүүсэн байгаа харагдав. Бригадын төвийн хижээл насны хүүхнүүд жил бүрийн гуравдугаар са­рын 8-нд нэгнийдээ цуг­ларч, марталдаг уламжлалтай аж. Д.Үрчгэр, Багийн эмч, Д.Батмөнх, Л.Чимгээ, Д.Од­гэрэл гээд багийн хүүхнүүд цугларч эхэллээ. Торгон дээл өмссөн хүүхнүүд “Алдарт эхийн одонгоо зүүх газаролдохгүй юм. Төр засгаас өгсөн юм чинь ганц эрхийнхээ өдөр зүүе. Тэр болгон гангарч, гоё дээлээ өмсөөд байж чадахгүй юм. Нийллэгэнд ирэхдээ л үс гэзгээ будуулж, нүүрээ будаад ирж байна” хэмээн ярив. Хотоос ирсэн сонинысэтгүүлч нийллэгэндорно гэдгийгдуулаад санаа зовж байгаа бололтой байлаа. Д.Оюунбилэг, Д.Сувдмаа, Т.Цэнд-Аюуш, Л.Цэрэнлхам, Д.Хажид нар ирцгээлээ. Ин­­гээд Хануй бригадын эмэг­­тэй­чүүдийн баярыннийл­­­лэг эхэллээ. “1992 онд мартын баярыг ёстой мартагдахааргүй тэмдэглэж байсан шүү” гэлээ. Тэр үед сургуулийн багш нар мартын 8-ны баяраар хүрч ирээд айл саахалтын айлуудыг нэгнийд нь цуглуулж байгаад урлагийн тоглолт хийдэг байсан гэнэ. “Баасандолгор гэх багш гоё дуулдаг байлаа” хэмээн хүүх­нүүд ярилцах ажээ. Нийллэгт ирсэн хүүхнүүд дэлгүүрээс дарс, 300-400 грамм чихэр худалдаж авсан гэнэ. Хүн болгон энэ жишгээр явсаар арав гаруй шил дарс, чихэр, жигнэмэг зэрэг цугларав. Гэрийн эзэд бууз жигнэж өглөө. Тал талаас цугларсан чихэр таваг дүүрэн болох юм. Мөн набор ч төрөл төрлөөрөө цугларчээ.Арав гаруй шил дарсны үйсэн бөг­лөөг задлах болов. Дарс онгойлгогч байхгүй тэнд байсан багийн дарга, дэлгүүрийн эзэн Ганчулуун дээр миний бие нэмэгдээд өнөөхийг нь онгойлгох юм болов. Уруулын будгаар онгойлгох гэсэн болохгүй юм. Хүчтэй дарах гэхээр шил нь хагарчих гээд бид гурав хэрэндээл “юм” болж байж арай гэж хоёр дарс онгойлгож өглөө. Хаалганы бариул, автийрк зэргээр дарс онгойлгох багаж хэрэгсэл болгож авсан юм. Дарс уусан эмэгтэйчүүд хууч хөөрч “Манай багт Нэгдэл дундын үйлдвэр, худалдаа бэлтгэлийн анги байхад мөн л олон хүн байдаг байсан. Адилбиш захирал багийнхаа хүүхнүүдэд 1996 онд мэнд­чилгээ гараараа бичиж өгөөд уулзахад их сайхан нийллэг болсон шүү” хэмээн ярив. Тэгснээ түрүүчийн бид гурвын будилан байж онгойлгосон дарсны ижлийг нэг нь аваад, ядах юмгүй бөглөөг түлхчихээд “Ингэдэг юмыг та нар яагаад байв аа, түрүүнд” гээд тэрүүгээр нэг инээд болгов.

Төд удалгүй нийллэг дуу хуураар эхэлж“Хөөрхөн борлог мориороо хөндийг туулах сайхансан. Хөгшин буурал ээжийгээ хүндлэн асрах сайхан даа” гээд хоолой нийлүүлэндуулж гарлаа. Цомхон эхэлсэн нийллэг дэлгэр сайхан боллоо. “Хүрэн үнээгээ саах уу даа” гээд тас тас хөхрөлдөөд дэлгүүрээс 2.5 литрийн пиво нэмж авчруулав. Дэлгүүрийн агуулах буюу га­даах амбаарт хадгалаад хөлдчихсөн шар айргийг тэд савыг нь хагалж, доторхийг нь цагаан төмпөнд хийгээд гал дээр халааж жаврыг нь гаргаад аягалж уух юм.Хөгжөөн наргиан, дуу хуураар дүүрэн Хануй бригадын хүүхнүүдийн нийллэг үдэш болтол үргэл­жиллээ. “Хануй голын хүүхнүүд царайлгаараа алдартай шүү дээ. Ирсэн хүн хоргодоод байдаг сайхан нутаг шүү” гээд хүүхнүүд нь намжирдан биенээ тохойгоороо ёворч ирээд л хөхрөлдөх юм.

Бүрий болж одод түгжээ. Энд тэндээс гэрэл гарч байлаа. Багийн бүжигт оролцох залуус мотоцикльтой, поортертой гээд унаа унаагаа хөлөглөн ирж байгаа нь тэр.

Үргэлжлэл бий

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Ураны ордоос үйлдвэрлэл хөгжүүлсэн Францын Бессин

Зам дагуу өндөр өндөр модод навчсаа дааж ядан ногоорон сүг­лийж, модны мөчирт шувуудын үүр энд тэндгүй харагдан, хаа нэгтээ шувуудын ганганаа сонсог­дон, голын усанд хөвөх хун, талд бэлчээрлэх мал сүрэг, хоёр давхар хувийн байшингуудын хана дагуулан ургуулсан өнгө өнгийн цэцэгс гээд энэ бүхэн Францын тосгон газрын дүр төрх бололтой. 30 жилийн турш хүнд даацын ма­шин техникийн хүнгэнэх дуу хадаж, сайр сайраар нь газар шороо сэндийчэн уурхайн ажил явагдаж байсан гэж бодоход нэг л итгэмээргүй ч юм шиг.

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ), биз­нес, төрийн бус байгууллагын төлөөлөгчид манайд охин компани Кожеговиороо дамжуулан ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа, дэлхийд тэргүүлэгч Фран­цын “Арева” группийн үйл ажиллагаатай танилцсан юм.

“Арева” группийн үйл ажиллагаа­тай танилцах хөтөлбөрт хуучин ураны уурхайн тосгон байсан Фран­цын баруун хэсэгт орших Лимузин мужийн багавтар хот Бессин багтжээ. Бессиний төвд ирж Бессиний хотын захиргааны байранд Бессиний захирагч хатаг­тай А.Бруи Дорноговь аймгийн төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч, уулзсан юм. Бессиний Захирагч А.Бруи ярихдаа: “1958 онд тухайн үед Францын Ерөнхий сайд байсан Францын Ерөнхийлөгч агсан Чарл дэ Голь ураныг Францын төрийн тэргүүлэх салбар гэж тодорхойлсон юм. Бессин дэх ураны уурхай анх 1958 онд олборлолт эхлээд 1990 онд үйл ажиллагаа нь дууссан” хэмээж байлаа.

Бессин 3000 хүн амтай. Уур­хайч­дын төв газар аж. Энэ мужид уурхайчид, уурхайчдын үр хүүхэд өнөөг хүртэл өв залгамжлан амьдарч, уул уурхайн техник бус мал аж ахуй, газар тариалан, машины сэлбэг засвар гээд лзах зээлд эрэлт, ойр орчмын муж төдийгүй Францдаа, олон улсад өрсөлдөхүйц үйлдвэрлэл эрхлэн аж төрсөөр.

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар “Ураны олбор­лолтын үйл ажиллагаа явуулж байх болон олборлолт дууссанаас хойш хүн, малын эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлсэн бэ?” гэдгийг тодруулсан юм. Бессиний захирагч, хатагтай А.Бруи “Ураны үйл ажиллагаанаас хүн, малд ямар нэг сөрөг нөлөөлөл илрээгүй” хэмээн хариулж байлаа.

Ц.Гантулга, Б.Цэрэндорж, Т.Аз­баяр нарын Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид “Үхрийн үйлдвэрлэл байгуулах нь эдийн засагт хэр ашигтай, эдийн засгийн эх үүсвэрийн санхүүжилт ямар байдаг, орон нутгийн төсвөөс болон “Арева” группээс хэд нь санхүүждэг, иргэдээ ажилтай, орло­готой байлгахын тулд тус группээс ямар төслийг дэмждэг” зэргийг сонирхон асууж байлаа.

Бессиний захирагч, хатагтай А.Бруи “Манай ард иргэдийн сэт­­гэл амьдралдаа хангалуун бай­даг. Манай иргэдийн зарим ньцөмийн эрчим хүчний судалгааны чиглэлээр Бессинд байдаг АРЕВА-гийн геологийн төв лаборатори болох СЕПА-д ажилладаг. Мөн машины сэлбэг угсарч, га­зар тариалан эрхэлж байна. Уур­хайн олборлолт дууссаны дараа­гаар автомашины сэлбэгийн үйлдвэр­лэл энэ нутагт хөгжсөн. Тиймээс уурхайн хуучин ажилчид уурхай хаагдсаны дараа энэхүү үйлдвэрлэл рүү ихэнх нь шилжсэн. Төмрийн үйлдвэр, барилгын салбар хөгж­сөн. Манай энд ураны үйл ажиллагаа явуулсанаар иргэд бүгд ажилтай болсон” гэсэн юм. Мөн “Арева”-гаас орон нутгийн иргэдэд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг талаар Дорноговийн ИТХ-ын тэр­гүүлэгчид асууж байлаа. Харин орон нутгийнхан өөрсдийн хүсэлтээ тус группт санал болгон тавьж, ажил хэрэг болгон хэрэгжүүлдэг гэх туршлагаасаа хуваалцсан юм.

Лимузин үүлдрийн үхрийн аж ахуй

Мужийн захирагч хатагтайтай уулз­саны дараа ойрхон байх лимузин үүлдрийн махны чиглэлийн үхрийн фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Францад фермийн аж ахуйг гэр бүлээрээ эрхэлдэг ажээ. 450 үхэртэй, мөн үхрийн нүд тариалдаг нэг фермд гэр бүлийн дөрвөн хүн ажилладаг байна. Ой зургаан сартай нэг үхрийн амьдын жин нь 800 кг хүрдэг. Махлахад 550 кг болох бөгөөд нэг үхрийг худалдаалах дундаж үнэ нь 2000 евро гэнэ. Лимузин үхрийг манай “Гацуурт” компани худалдан авч монгол үхэртэй эрлийзжүүлэн өсгөж байгаа. Эрлийзжүүлсэн 8 сартай тугал 250 кг жинтэй байдаг бол монгол тугал 120 кг жин татдаг байна. Лимузин үхэрт өдөрт 20-25 кг тусгайлан бэлтгэсэн тэжээл өгдөг байна.

Тус ферм сүүний чиглэлийн 250 ямаатай, ямаа тус бүрийг өдөрт 2 удаа саадаг, нэг ямаанаас өдөрт нийт 6 литр сүү саадаг байна. Сүүгээ бяслагны үйлдвэрүүдэд нийлүүлдэг аж. Харин Францад ямааны мах иддэггүй, зөвхөн сүүг нь хэрэглэдэг. Тиймээс сүүний чиглэлээр тэжээдэг дээрх үүлдрийн нэг ямааг 15 еврогоор худалддаг гэнэ.

Ураны хуучин уурхайн талбайтай танилцсан нь

Үүний дараа Бессин дэх АРЕВА-гийн ураны уурхайн хуучин талбайнууд болох Бельзан, Пүи дө Лаж-тай Дорноговийн ИТХ-ын төлөөлөгчид танилцсан юм.

Уурхай хаагдсанаас хойш эдүгээ 25 жил өнгөрсөн ч энэ нутагт нөхөн сэргээлтийн ажиллагаа үргэлжлэн явагдаж, хяналт хийгдсээр бай­на. Францын хуучин уурхайн талбайнуудыг хянахад АРЕВА жилд 6,3 сая евро зарцуулдаг аж. Ил аргаар олборлолт явагдаж байсан тус нутаг эдүгээ байгалийн унаган төрхөндөө эргэн оржээ.

“Арева”-гийн үйл ажиллагаатай танилцаж байгаа Дорноговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, бизнесийнхэн хуучин уурхайн нө­хөн сэрээлтийг биеэр үзэж, тухайнорон нутгийнхнаас туршлага суд­­лах зорилго ч агуулж байсан бололтой.

Бессиний ураны олборлолт явагдаж байсан уурхайн ордын хэсэгт мод, тарьц суулган, хиймэл нуур байгуулсан байна. Нуурын усанд ангир, галуу шувууд ганганан хөвж, байгалийн заяамал нуур шиг салхи сэвэлзэнхэн байгаа нь сэтгэлд нэн таатай. Нуурыг тойруулан хашаа татжээ. Нуурын ус болон эргэн тойронд байнга хяналт тавьдаг байна. Гэхдээ энэ ус одоо ямар ч хоргүй гэдгийг АРЕВА-гийн мэргэжилтнүүд хэлж байлаа. АРЕВА-гийн Франц дахь уурхайн талбайнуудыг хариуцсан захирал Кристиан Андрес хиймэл нуурын уснаас гараараа хутган авч ууж Дорноговь аймгийн зочиддоо үзүүлж, биеэрээ нотолсон юм.

Бессинд ураны ил уурхайн ол­бор­лолт явагдаж байсан он жилүүдэд ч иргэд өөрсдийн эрхэлдэг салбар­таа тус хотдоо ураны уурхайгаас холгүйхэн ажиллаж, амьдарсаариржээ. Бусад хот тосгоны адил захиргааны байрнаас гадна зочид буудал, ресторан, супермаркет, сэлбэгийн дэлгүүр гээдзам дагуу тааралдана.

Дараагийн зогсоол АРЕВА-гийн “Урека” музей байлаа. Уурхайчдын нэр алдрыг дуурсах үүднээс музей байгуулж өгөх амлалтаа “Арева” группын Ерөнхийлөгч биелүүлсэн гэнэ. “Урека” музейдхөдөлмөрийн үр шим, техник технологийн хөгжил дэвшил, олборлолтын үеийг харуулсан техникэн хөдөлгөөнт жүжиг, гэрэл зураг, дүрс бичлэг тус ураны уурхай болон уурхайчдын түүхийг бодитоор өгүүлжээ. Музейд манай Дорноговь аймгийн Дулаан Уул, Зүүвч Овоо дахь ураны ордуудын талаар ч дүрс бичлэг, ураны хүдрийн дээжсийг тавьсан байлаа.

Франц айл

Орой болж Бессин мужийн “Hotel de France” буудлын эзэн айлаар зочиллоо. Францын жи­рийн л нэг айл.Гэр бүлээрээ ресторан, буудал ажиллуулдаг. Гэрийн эзэгтэй М.П.Пиерри “Ма­найх бизнесээ гэр бүлээрээ ажил­луулдаг. Өвөөгийн маань нээсэн рестораныг аав маань өвлөн авч ажиллуулж байсныг би өвлөн ав­сан юм. Гэр бүлээрээ ресторанаа ажиллуулахын дээр нэмж зочид буудал барьж, ажиллуулж байна. Манай ресторан, буудал “Арева”-гийн зочид төлөөлөгчдөд ч үйл­чил­сээр ирлээ. Манайхаар монголчууд ирж үйлчлүүлж байсан. Монголчуудад дахин үйлчлэхдээ баяртай байна.

Манай энд дээр үеэс ураны олборлолт явагдсан. Харин иргэд нь эндээ амьдарсаар ирлээ. Уранаас үүдсэн ямар нэг өвчлөл гарч байсангүй. Бессин эдийн засгийн хувьд сайн бэхэжсэн” хэмээн өөрсдийн бизнес болон орон нут­гийн­хаа талаар сонирхуулсан юм.

Ийнхүү 30-аад жилийн турш ураны ордын ил уурхайн олборлолт явагдаж байсан энэ газар өнөөдөр үхрийн ферм, газар тариалан хөгжиж, нутгийн иргэд үе залгамжлан суурин амьдарсаар иржээ.

Дорноговь аймгийн ИТХ, бизнес, тө­рийн бус байгууллагын төлөөлөл 10 гаруй хүн ийнхүү “Арева” группын уран олборлож дууссан уурхайн хот, мужаар зочилж, ураны үйлдвэрлэл хэрхэн явагдаж байсан, нө­хөн сэргээлт хэр хийгдсэн, ту­хайн орон нутгийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар биеэр үзэж, танилцан, иргэдийнх нь хэлж ярихыг сонслоо.

Ер нь Дорноговь аймгийн тө­лөө­лөгчид ураны олборлолтоос хүн, малд үүдсэн сөрөг нөлөөлөл байгаа эсэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийсэн, тухайн орон нутгийн эдийн засаг хийгээд иргэдийн амьжиргаанд ураны уур­хай хэрхэн нөлөө үзүүлсэнийг АРЕВА группийн удирдлага, ал­бан хаагчдаас төдийгүй нутгийн иргэдээс ч давтан асууж байсан юм. Харин хуучин ураны уурхай байрладаг Бессин мужийн өнөө­гийн байдал, эдийн засаг, бизнес, хүмүүсийн амьжиргаа, тэдний хэлж ярьж буй нь АРЕВА группийн хүмүүсийн хариултыг бататгасан юм. Дорноговь аймгийн төлөөлөгчид Фран­цын Бессинд өөрсдийн үзэж, харсанаа нутагтаа очоод иргэддээ тайлагнана гэж байлаа.

Энэ бүхнээс төлөөлөгчидуул уурхайн үйл ажиллагааг хэрхэн хянах, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн ямар төсөл хөтөлбөрийг тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран хэрэгжүүлж болох, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд юуг анхаарах гээд үзсэн харсан бүхнээсээ нэгийг бодож, нөгөөг тунгаасан нь лавтай.

Н.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Бодлоо цэгцлэе. Зорилгоо тодорхойлъё

ФРИКОНОМИКС.Эсэргүү эдийн засагч юмс үзэгдлийн далд холбоосыг тайлбарлаж байна. С. Левитт & C. Дабнэр

Эдийн засаг бол зүгээр л амьдрал юм. Залуу эдийн засагч нийгмийн амьдралд тохиож буй юмс үзэгдлийн уялдаа холбоог онолын хүлээсэнд баригдахгүйгээр судалж, хэний ч санаанд ороогүй гайхалтай үр дүнгүүдэд хүрчээ. Ийнхүү судлах нь мэдээлэл боловсруулах өндөр чадамж буй болсон өнөөцаг үед бүрэн боломжтой, бас хэчнээн сонирхолтой болохыг та энэ номноос олж харна.

Гарсан даруйдаа хамгийн их борлуулалттай ном болж, олныг шуугиулан, дэлхийн 40 гаран хэлнээ хөрвүүлэгдсэн энэ ном эдийн засгийг хэрхэн судлах вэ гэдэгт шинэ санаа, сэдлүүдийг өгнө.

Бид ардчиллыг нэгэнтээ сонгосон. Харин ардчилсан нийгэм эрчтэй хөгжихөд засаглал нь сайн байх шаардлагатай. Засаглал сайн байхын тулд сонголт зөв байх ёстой. Харин сонголт зөв байхын тулд нийгмийн олонхийн мэдлэг боловсрол нийгэмшиж амьдрахтүвшинд байх ёстой гэсэн энгийн гаргалгаа бий ажээ.

Ардчиллын буянаар бид бүгд улс орны эдийн засгаамэддэг”, ярьдаг, оролцдог болцгоосон. Гэсэн ч заримдаа суурь ойлголт, зорилгоо мартчихаад, салхины аясаар хийсэх цаасан шувуутай хөөцөлдөөд байна уу даа гэж бодогдох. Тиймээс эргэж нэг харъя.

Эдийн засаг гэхээр “Хязгааргүй хэрэгцээг (1) хязгаарлагдмал нөөцийг ашиглан (2) хамгийн үр ашигтайгаар хангах (3) асуудлыг л судалдаг ухаан” гэж хэн бүхний толгойд бууна. Энэ юу гэсэн үг вэ?

НЭГ. ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭ ХЯЗГААРГҮЙ Л ГЭНЭ.

Энд зөвхөн материаллаг хэрэгцээний тухай яриагүй нь ойлгомжтой.

ХОЁР. ХЯЗГААРЛАГДМАЛ НӨӨЦ.

Энд мөн л зөвхөн материаллаг нөөцийн тухай асуудал яриагүй. Энд хүний нөөц, тэр тусмаа чадвартай, мэдлэгтэй, хөгжсөн оюунтай хүний нөөцийн тухай асуудал байгаа, энэ нь хамгийн тэргүүлэх ач холбогдолтой, хамгийн тэлэх, өсөх чадвартай нөөц болохыг харин мартамгүй!

Тэгэхээр Монголд, монголын өнөөгийн эдийн засагт юу байна вэ? Ямар нөөц байна вэ? 1. Өргөн уудам газар нутаг байна. 2. Газрын хэвлийд ашигт малтмалын ихээхэн нөөц байна. (Энд би “баялаг” гэдэг үгийг зориудаар тойрч байна. Учир нь К. Марксын тодорхойлсоноор “Алив юм зөвхөн, хүний амьд хөдөлмөрийг шингээж байж л баялаг буюу таваар болдог” тухай социализмын ч бай, капитализмын ч бай бүх эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг тодорхойлолтыг бас эргэн санацгаая. Чухамдаа хөлд хөглөрөх чулуу үнэ цэнэгүй, харин түүнийг аваад засч янзлаад (хөдөлмөр шингээгээд) хүний хэрэгцээнд нийцүүлчихвэл сая ба бараа бүтээгдэхүүн, баялаг болох боломжтой. 3. Гурван сая хүн байна, тоон үзүүлэлтээр. Чанарын хувьд аваад үзвэл, эдийн засгийн идэвхтэй хүн ам 1,2 сая. Боловсролын түвшний индес 2013 оны байдлаар 0,94 байна. Хамгийн багаар бодоход насанд хүрсэн бараг бүх хүн бичиг үсэгт тайлагдсан гээд хялбарчлаад ойлгочихъё. Харин өнөө цагийн даяаршсан дэлхийд өрсөлдөх мэдлэг чадвар бидэнд байна уу гэвэл, учир дутагдалтай. Байхгүй гээд шулуухан хэлчихэж болно. Хэрэв ийм мэдлэг байсансан бол бид өнөөдөр газрын хэвлийд байгаа ашигт малтмалын ихээхэн нөөцөө ашиглах гэж, ингэж яахаа мэдэхгүй мунгинахгүй л байсан болов уу? Ядаж л харилцан ашигтай гэрээ хийчих мэдлэг чадвар бидэнд байсансан бол өнөөдөр бие биенээ харааж зүхээд сууж байхгүй л байсан даа. Өөр бусад нийгмийн чанартай юмнууд бий бий. Хялбарчлахын тулд тэр бүхнийг орхиё.

ГУРАВ.ХЭРХЭН

ХАНГАХ ВЭ?

Үүнийг нөөцийн маш чухал бүрэлдэхүүн болох хүн, хүний чадвар л шийднэ. Харин энэ нөөц хүрэлцэхгүй байгаа тухай дээр ярьсан. Тэгэхээр одоо яах вэ? Хүнээ сургах шаардлагатай. Сургаж чадах газар нь. Улмаар дотооддоо сургаж чадах багш, сургуулиа бэлтгэх хэрэгтэй. Харин ингэхийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө хаанаас авах вэ? Өөр ямар нөөц бидэнд байна? Мэдээж газар дор байгаа ашигт малтмалын нөөц. Үүнийхээ тодорхой хэсгийг, мэдлэг чадваргүйгээсээ болж асган цутган байж ч болов зарж байж л энэ асуудлыг шийднэ. Өөр ашиглачихмаар, зарчихмаар, хурдан эргэлтэнд орчихмоор нөөц бидэнд алга.

МАЙКЛ ПОРТЕРИЙГ ОЙЛГОХУЙ. Өрсөлдөх стратегийн үндсэн зарчим. Гарын авлага.

Жоан Магретта.

Майкл Портерийн санаа эдийн засгийн онолоос бизнес практикт шилжжээ. Түүнийг бүх дэлхийн томоохон компанийн удирдагчид ч, төрийн зүтгэлтнүүд ч ашигладаг. Харамсалтай нь Портерийн сургаалын тухай мэдлэгийг дам байдлаар олж авах нь элбэг бөгөөд энэ нь нэг бол бүрэн дүүрэн бус, нөгөө бол бүр гуйвуулагдсан байх нь бий. Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Жоан Магретта М. Портертой 20 шахам жил хамтран ажиллаж буй бөгөөд түүний санааг маш товч бөгөөд цэгцтэй илэрхийлж чадсан нь номыг ихээхэн практик ач холбогдолтой болгосон байна.

Андхагч өгөгдлийн тухай ийм байж. Харин одоо зорилгынхоо тухайд ярилцацгаая. Бидэнд,энэ нийгмийн хүн бүрт ойлгомжтой, тодорхой, хэмжиж болохуйц зорилго байна уу? Надад бол их л бүдэг бадаг ерөнхий үгс санагдах. Тэгэхээр үүнийг тодорхой болговол яасан юм? Ойлгомжтой бас хэмжиж болохуйц. Учир нь байгууллагын хүн нэг бүр хүрэхээр хичээж буй зорилгоо тодорхой ойлгож байвал гүйцэлдүүлэх нь хавьгүй хялбар байдаг гэж удирдлагын онол заадаг. Тухайн тохиолдолд улс нийгмийг ч нэгдмэл зорилготой нэг байгууллага мэтээравч үзэж яагаад болохгүй гэж?

Бидний зорилго юу юм бэ?

Маш олон хариулт хэлэх боломжтой биз. Түүний дотор “Эх орноо хөгжүүлэх, мандуулах”, энэ, тэр гэсэн яг юуг хэлж буй нь ойлгогдохгүй, өнөө цагт ихээхэн дэлгэрсэн үгээр бол популист маягийн, олны тархийг гоё үгээр хий угаасан хийсвэр зорилгууд ч олон гарч ирэх биз. Би энд зүгээр л өөрийнхөө нэг хувилбарыг хэлсүгэй.

Нийгмийн зорилт гэдэг эцэстээ хүний л хүсэл зорилго. Энэ дэлхийд хүн болж төрсөн хүний зорилго юу байдаг юм бэ? Бодоод байвал хүн, хүнтэй л адилхан, хүнээс дутуугүй, хүлээн зөвшөөрөгдөж амьдрахыг л хүсдэг. Өнөөдөр хажуу айлтайгаа өөрийгөө харьцуулж хараад болж байнаа гэж бодох хүн бий. Нийгмийн өөр нэг бүлгийнхнийг хараад ингэж амьдрахсан гэж мөрөөдөх хүн бий. Гадагшаа гараад харьцангуй өндөр хөгжилтэй орны хүмүүсийн дунд орохдоо, ичиж зовж, шоовдорлогдох аюулгүй, энэ дэлхийн хэнд ч эн тэнцүү хүлээн зөвшөөрөгдөх нэгэн байхсан гэж хүсдэг нь ч бий. Тэгэхээр сүүлийнхийг нь энэ даяаршсан цаг үед амьдарч байгаа монгол хүний нийтлэг зорилго гэж үзэж болох юм.

Одоо зорилгыг хэмжих хэмжүүрээ тодорхойлъё. Улс орны эдийн засгийг харьцуулан хэмждэг хэд хэдэн үзүүлэлт бий. Хэдийгээр хүний хөгжлийн индекс гэх мэт илүү нарийн үзүүлэлт бий, бас хэдийгээр хуваарилт тэгш бус явагдсан тохиолдолд баахан гажигтай харагддаг нь үнэн ч (энэ харин засаглалтай их холбоотой асуудал бөгөөд үүний эдийн засагтай холбогдох сэжмийг би хожим бас хөндөхийг хичээнэ), эдийн засгийг бүхэлд нь харахад хамгийн тохиромжтой – Дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтийг хэмжүүрээ болгох нь зүйтэй биз.

Одоо харин зорилгоо, сонгосон хэмжүүрээрээ илэрхийлсэн тоон утгатай болгоё. Нэг хүнд ногдох ДНБ-ний үзүүлэлтээр жагсаасан улс орнуудын жагсаалтаас харвал өнөөгийн гайгүй хөгжилтэй орны нэг хүнд ногдох ДНБ-ийг дунджаар 30,0 мянган ам долларгэж үзэж боломжтой. Бид энэ түвшинд хүрье гэвэл ДНБ-ээ 90 тэрбум ам долларт хүргэх шаардлагатай. (Хүн амын өсөлтийг тооцохгүйгээр авлаа.) 2013 оны үзүүлэлтийг багцаагаар 7-8 дахин өсгөсөн эдийн засаг гэсэн үг л дээ.

Ингээд бид зорилготой боллоо гэж үзье. Харин энэхүү зорилгодоо хэзээ, ямар замаар хүрэх бэ гэдэг хамгийн чухал асуудал бизээ. Энэ 90 тэрбум ам долларын эдийн засгийг ямар өртгөөр, ямар бүрдүүлбэрээр, ямар үе шаттайгаар, хэдий хугацаанд, яаж бий болгож болох тухайд өчнөөн хувилбар байж болох. Түүний дундаас оновчтойг нь сонгох нь бидний толгой мэдэх асуудал юм. Юутай ч зарчмын хэдэн асуудлаа эхлээд шийдчих хэрэгтэй.

Хэрэв бид уул уурхайгаа л түшиж босохоос өөр арга алга гэж үзвэл (үнэндээ тийм л байна) энэ дүнгийн хэдэн хувийг уул уурхайгаас хангах вэ? Үүнээс үүдээд бид хэдэн орд ашиглаж, ямар хугацаанд хэдий хэмжээний хүчин чадал ашиглалтад хүргэж, хэдэн он гэхэд зорилтоо хангах вэ? гэсэн асуултад хариулах тооцооллыг хийж болох. Мөн манай газар дорх өнөө мэдэгдэж буй ашигт малтмалын нөөцийн хэмжээг зах зээлийн дундаж үнээр, зохих тохируулгуудыг хийж тооцвол, бид үүний тулд нийт ашигт малтмалын нөөцийнхөө хэдэн хувийг ашиглах болох юм? Зах зээлийн хандлага, дотоод нөөц бололцоогоо харвал бид юуг нь түрүүлж ашиглавал зүйтэй юм? Үүний тулд хичнээн Хөрөнгө оруулалт татах хэрэгтэй юм бэ? гэх мэт тооцооллуудыг багцаалан хийх боломжтой л байж таарна.

Энд бидний баримтлах ёстой ганцхан чухал зарчим бий. Ашигт малтмалын нөөц ашиглалтаас олсон орлогыг шууд хэрэглээнд зарцуулахгүй байх, мөн төлөвлөснөөсөө хэтрүүлж, буцаан уул уурхайн салбарт оруулахгүй байх.

Хэрэв бид энэ мэтээр асуудлаа тодорхой болгочихвол өнөөдрийн “ашиглана”, “ашиглахгүй” гэсэн барьцгүй маргаан ч дуусгавар болох буйзаа.

ДАШРАМД НЬ УУЛ УУРХАЙ ДАГАСАН МАРГААНЫ ТУХАЙД.

Оюутолгой. Манай хамгийн анхны том гэрээ. Дуншиж дуншиж гарсан гэрээ. Магадгүй бид алдаа хийсэн байх. Учир нь бид туршлагагүй. Мэдлэггүй. Уг нь бид Дэлхийн банк чюм уу, ОУВСан ч байдаг юм уу, дэлхийн нэр хүндтэй байгууллагуудаас гэрээ хийх тал дээр техникийн туслалцаа хүсч болох л байсан байх л даа. Магадгүй хүссэн ч байж мэдэх, би мэдэхгүй. Бас манай хууль зүйн яамныхан энэ чигийн гэрээ хэлцэл дээр ажилладаг дэлхийн нэртэй пүүсүүдийг судалж жагсааж байгаад хэн хэнд урилга өгөхөө шийдээд, тендер зарлаад хамгийн ашигтай нөхцөлөөр бидэнд туслах хуулийн фирмийг сонгочихож болоогүй л юм байх даа…Нэгэнт гэрээ хийгдсэн. Тэр тусмаа хувь эзэмшихээр гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл энэ бизнесийн эцсийн ашгиас хувь хүртэх нэг эзэд нь бид. Хувь оролцоотой бизнесийн эзэн яадаг вэ? Ажил хурдан жигдрээсэй, ашгиа хурдан хувааж эхлээсэй л гэж хүсдэг. Ажилд садаа болох биш, харин чадвал нэмэр тус болох, чадахгүй бол нэрмээс болохгүй байхыг боддог. Бид яагаад ч юм эсрэгээрээ.

Хэрвээ би үлдвэл… ГейлФорман

Үхэл, амьдралын зааг дээр эргэн дурсагдаж, амьдралын үнэ цэнийг тодруулах мөчүүд. Хайр, хөгжим. Номын үйл явдал гэхээс илүүтэй, орчин цагийн, арван долоохон настай, морин хийлч охины амьдралын эргэн тойрондох харилцааны адармаа болон тайлалууд нь залуу эцэг эхчүүдэд ч, өсвөр насныханд ч сургамжтай, хүмүүжил ёс зүйн ач холбогдолтой.

Дэлхийд бэстсэллер болсон энэ ном удахгүй монгол хэлээр, гарах гэж байна.

ЗАЛРУУЛЖ ЧАДАХ ЮМ БАЙВАЛ ЗАЛРУУЛАХ, ҮГҮЙ БОЛ ЗҮГЭЭР

ХЯНАЛТАА Л САЙН ХИЙЕ.

Хяналт гэснээс…

Өнөөдөр бид уг компанийн 34%-ийг эзэмшдэг учраас бүрэн тайланг авч үзэх, томоохон хэлцлүүд дээр саналаа өгөх эрхтэй байгаа нь мэдээж. Өнөөгийн, бараг л хүссэн мэдээллээ олоод үзэх боломжтой интернэтийн эрин зуунд, бусад ижил төстэй уул уурхайн зардлуудтай харьцуулж шинжлээд ямар зардал яагаад хэт өндөр байгааг тодруулах эрхтэй байгаа байх. Гэтэл татварын хэдэн тоогоо ч үндэслэлтэйгээр баталж чадахгүй, эргэж буцаад л… Нөгөө л мэдлэг чадварын дутагдал. Өнөөдөр Санхүүгийн олон улсын стандартын түвшинд тайлан бэлтгэж чаддаг, тэдгээрийг удирдлага болгон бүртгэлээ хөтөлж чаддаг, ийм тайланг уншиж, шинжилж чаддаг, зохих асуултыг тавьж чаддаг мэргэшсэн нягтлан бодогч, санхүүч хэд байна вэ? Эрхбиш хэд гурав бий гэж найдна. Тэднийг том төслүүддээ татаж ашиглаасай билээ. Өнөөдөр дурын дэлгүүр, ресторан, баарны эзэн бичил камеруудын тусламжтайгаар дэлхийн аль ч өнцгөөс үйл ажиллагаагаа хянаад, тооцоод явж чадаж байхад бид энэ том уурхайнхаа үйл ажиллагааг, ядаж гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээг баталгаатай бүртгэж, хянаж чадмаар даа?

Ер нь бид яагаад энд маргаад байдаг юм бэ? Баярцогт гишүүний, оффшор данснаас үүдээд, энэ гэрээг хийсэн нөхдүүд идсэн нь магадлалтай гэсэн хар хороос болдог юм уу? Баталж чадвал Баярцогтыгоо л шийтгэе. Тэрнээс өөрсдийгөө шийтгээд яах вэ та минь.

ТАВАН ТОЛГОЙ.

100 жил ашиглах нөөцтэй энэ уурхайг бид өртгөө нөхөж чадаж л байвал ашиглах л ёстой баймаар. Мэдээж өртгөө нөхөх гэдэг дотор би унаган байгалаа нөхөн сэргээхийг ч оруулж байгаа. Үгүй бол орхихоос өөр аргагүй. Ер нь тэгээд биднийг хэрэлдээд сууж байх хооронд нүүрс гэдэг юм зүгээр л үнс болчих гээд байна уу даа? Үгүй дээ л, түүний агаарын бохирдолд оруулж буй хувь нэмэр нь улс орнуудыг, түүний дотор гол хэрэглэгч болох Хятад улсыг энергийн өөр эх үүсвэр хайх, ядаж л нүүрсний хэрэглээгээ багасгах сэдэлд хүргэж буйг бид харж л суугаа билээ. Ийм цаг үед хэн чадах, хэн бидэнд арай илүү ашигтай нөхцөл санал болгосонтой нь л хамтарчихаж болдоггүй юм уу? Бизнесийн л дүрэм шүү дээ. Энэ даяаршсан нийгэмд эдийн засгийн хүч чадал л бидний өөрийгөө хамгаалах бамбай болно уу гэхээс хана хэрэм, хашаа хороо, нарийн, бүдүүн цариг биднийг хамгаална гэж юу байхав дээ.

ГАЦУУРТЫН ОРД.

Энэ орд 10 жил ажиллаж, өнөөгийн ханшаар 3 их наяд төгрөгийн борлуулалт хийж, бидэнд 659,8 тэрбум төгрөгийн татварын орлого өгөх юм байна. Энэ л бидний цэвэр ашиг шүү дээ! Яагаад манайхан дээр дооргүй л, өөрийн санд орох энэ мөнгийг биш, хүний халаасанд орох200,0 сая ам долларын тухай л онцолж яриад байна вэ? Хэрэв бид хувь эзэмшвэл, энэхүү 200,0 сая ам долларын ашгаас нэмж ашиг хүртэх л юм биз дээ.Гэхдээ татвараар хураах 660 тэрбумтай харьцуулахад юу шалив гэж?

Ашиглахын эсрэг байгаа хүмүүсийн яриаг сонсвол тэнд бидний өвөг дээдсийн булш бунхан, түүхэн олдворууд байгаа гэнэ. Харин бодит байдлыг ухваас ил хөрсийг аль хэдийнэ эргүүлээд хаячихсан, хэрэв булш бунхан байсан бол (байсан бол шүү!) аль хэдийнэ шороон ордыг ашигласан хүмүүсийн гараар ороод дууссан гэдэг нь илэрхий ажээ. Одоо тэгэхээр нэгэнт сэндийчсэн талбайн дор нь байгаа, хөрөнгө хүч илүү их шаардах хүдрийг ухаж ашиглая гэж байгаа, ойрмогхон, өөрийн суурилагдсан, баяжуулах үйлдвэртэй, тиймээс ч арай бага өртгөөр үйлдвэрлэл явуулах боломжтой нөхдүүдээр энэ ажлыг хийлгээд дараа нь байгаль орчноо сэргээлгэж авах уу, эсвэл энэ чигээр нь орхиод, шүлсээ гоожуулсан хэдэн нинжа наанадаж хүний мөн чанараа, цаанадаж амь насаа ч алдах магадлалтайгаар болсон, болоогүй технологиор оролдог гээд орхих уу? Хэн нөхөн сэргээлтийг хийх вэ? Ашигтай ажиллаж чадах давуу нөхцөлтэй хүнтэй гэрээ хийсэн нь дээргүй юу?

Дашрамд дурьдахад хоёр жилийн өмнө билүү дээ манай сүлжээний инженерүүд Бороогийн уурхай дээр үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан юм. Дэг журам, сахилга бат, стандарт сахина гэж юу байдгийг тэнд л бүрэн утгаар нь үзлээ гэсээр ирж байсан юм даг. Бидэнд ч сурах юм их бий шүү.

Уран. Мэдээж аюултай. Гэхдээ хорвоо дэлхийд үүнийг ашигладаг, өндөр хөгжилтэй улсууд байнаа байна. Бид ч социализмын үед орос ах нараараа зөндөө л ухуулсан даг. За тэр авсан өгсөн мөнгө төгрөг ч дүүрч. Харин манай нутаг оронд үзүүлсэн муу нөлөө нь юу байсан бол? Тэрийг л яривал ярих юм даа. Бас орчин үеийн технологи тэр эрсдийг хэр бууруулж чадсаныг. Үнэндээ Япон зэрэг, атомын цахилгаан станцийн үр шимийг ч, эрсдлийг ч үүрээд энэ чигт маш нарийн технологитой болж буй улсаар ганц үйлдвэр бариулаад авчихдаг болж ч, юун яасан “утаа мутаа” л гэж санагдаж байна шүү. Тэгээд утаанаас хордож байгаа, өвдөж өвчилж байгаа, цусан дахь хүнд элементийн хэтрэлтээс шалтгаалаад бодох сэтгэх чадвар нь муудаж буй хүний тоог гаргавал юун уранаас болж хордох хүний тоо л байх шүү. Тэгээд ч нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд толгой цохидог газартай улс өөрийнхөө хог хаягдлыг аюулгүй байлгахадхэдэн километр хавтгай дөрвөлжинг зарцуулах шаардлагатайг тооцож үзсэн хүн ер нь байдаг л байх даа?

БУСАД.

Төмрийн хүдэр, газрын тос, хий, ховор элементүүд бас бус. Мэдээж цөөн төрлийн бүтээгдэхүүний үнийн уналтад өртөөд байхгүйн тулд, нэр төрлөө олшруулах л хэрэгтэй. Тэр тусмаа импортын гуравны нэгийг дангаараа эзэлдэг бензин шатахуунаа дотоодоосоо хангадаг болчихвол ч учир бий дээ.

ЭЦЭСТ НЬ, ҮР УДАМДАА БАЯЛГАА ҮЛДЭЭНЭ ГЭДЭГ ЯРИАНЫ ТУХАЙД.

Тиймээ гэж хэлж болно. Ер нь байгаа болгоныг ашиглана гэж шуналтаад байх ч шаардлага байхгүй л дээ. Гурав, дөрөвхөн сая хүн, тархины нөөцөө баялаг болгох чадвартай болох хүртэл хэд хэрэгтэй байгаа юм, түүнийг л ашиглая. Харин огт ашиглахгүй ээ гэвэл, уучлаарай. Хойч үе маань улс орноо аль эрт хөгжүүлчих боломжийг хойш нь тавьсныг, бидний залхуу хойрго, арчаагүйг гайхан шагширч байг гэж би лав хүсэхгүй байна. Эсвэл өнөөгийн бидний “гэнэхэн” сэтгэлгээ үр удам даган удамшиж, үүрд мөнх ….,За за больё.

Дээр дурдсан санаагаа давтаад хэлэхэд үр удамдаа, ирээдүй хойчдоо, газрын доорх баялаг гэхээсээ илүүтэй, боловсрол чадвартай тархи толгой, энэ дэлхийн өндөр хөгжилтэй, тийм дээ ч их зантай олны дунд орохдоо ижил тэгш гэдгээ мэдэрч чадах тийм л НЭР НҮҮР үлдээмээр байна. Одоо бол, хил дамнаад бусдын онгоцонд суухдаа л, утааны үнэр бие хувцаснаас нь ханх тавьсан, ядуухан орны ядруухан иргэн, хоёрдугаар “сортын” хүн гэдгээ мэдрэх таатай бус мэдрэмж амсцгаадаг маань энгийн үнэн билээ. “Алтан дээр суусан гуйлагчин” ч сайхан нэр биш, уучлаарай. Залхуу хүн завагт дүүжилсэн будаандаа хүрч чадалгүй өлсөж үхсэн үлгэр байдаг даа. Тэрэн шиг л юм болохгүйм шүү.

Цааш нь, даяаршил ба өрсөлдөх давуу тал, эдийн засаг ба хуулийн засаглал гэх мэт ул суурьтай хөндөж ярилцууштай олон сэдэв байна даа бидэнд.

А. ОЮУНЧИМЭГ

Categories
мэдээ нийгэм

03 дугаар сарын 11-ний өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 11-ний өдөр 233 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 83 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 150 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

PassDate

PlateNumber

Violation Info

ReasonCode

1

2015/03/11 14:50:14

0013УНА

88km/h

SPEED

2

2015/03/11 09:39:11

0020УБЗ

71km/h

SPEED

3

2015/03/11 11:50:50

0025УБК

72km/h

SPEED

4

2015/03/11 13:39:26

0046УНҮ

68km/h

SPEED

5

2015/03/11 18:49:11

0115УНО

73km/h

SPEED

6

2015/03/11 21:01:29

0311УНО

76km/h

SPEED

7

2015/03/11 07:15:04

0479УБЗ

78km/h

SPEED

8

2015/03/11 12:22:09

0499УНО

66km/h

SPEED

9

2015/03/11 23:23:55

0502УБА

68km/h

SPEED

10

2015/03/11 11:35:38

0535УНГ

66km/h

SPEED

11

2015/03/11 02:19:39

0572УНТ

81km/h

SPEED

12

2015/03/11 02:54:13

0596УНД

74km/h

SPEED

13

2015/03/11 01:51:17

0597УНК

70km/h

SPEED

14

2015/03/11 23:17:30

0625УБҮ

76km/h

SPEED

15

2015/03/11 03:35:48

0657УНӨ

72km/h

SPEED

16

2015/03/11 21:58:11

0677УНК

77km/h

SPEED

17

2015/03/11 21:35:39

0699УНМ

69km/h

SPEED

18

2015/03/11 01:01:42

0702УНЛ

76km/h

SPEED

19

2015/03/11 05:27:18

0705УНЦ

89km/h

SPEED

20

2015/03/11 22:14:47

0706УНИ

77km/h

SPEED

21

2015/03/11 00:27:09

0722УНН

78km/h

SPEED

22

2015/03/11 02:24:22

0732УБЧ

66km/h

SPEED

23

2015/03/11 09:46:58

0767УНБ

74km/h

SPEED

24

2015/03/11 07:30:13

0772УБЗ

77km/h

SPEED

25

2015/03/11 16:38:32

0786УНТ

74km/h

SPEED

26

2015/03/11 11:04:46

0812УНА

71km/h

SPEED

27

2015/03/11 15:30:51

0999УБУ

73km/h

SPEED

28

2015/03/11 22:02:38

1112УНР

79km/h

SPEED

29

2015/03/11 22:35:00

1125УНА

71km/h

SPEED

30

2015/03/11 20:53:12

1197УНН

73km/h

SPEED

31

2015/03/11 23:03:11

1207УБТ

71km/h

SPEED

32

2015/03/11 14:12:22

1212УНЯ

70km/h

SPEED

33

2015/03/11 05:22:15

1226УНР

76km/h

SPEED

34

2015/03/11 16:38:37

1279УНЦ

66km/h

SPEED

35

2015/03/11 13:27:06

1314УНТ

70km/h

SPEED

36

2015/03/11 11:28:24

1321УНП

72km/h

SPEED

37

2015/03/11 04:16:10

1331УНЗ

74km/h

SPEED

38

2015/03/11 01:14:41

1332УНА

68km/h

SPEED

39

2015/03/11 23:33:00

1366УБА

67km/h

SPEED

40

2015/03/11 11:08:43

1389УНХ

68km/h

SPEED

41

2015/03/11 21:06:24

1522УНЧ

71km/h

SPEED

42

2015/03/11 17:21:11

1547УБД

83km/h

SPEED

43

2015/03/11 06:51:23

1614УНП

71km/h

SPEED

44

2015/03/11 12:00:24

1639УНБ

70km/h

SPEED

45

2015/03/11 07:31:39

1694УНЭ

84km/h

SPEED

46

2015/03/11 11:48:49

1699УБК

84km/h

SPEED

47

2015/03/11 05:00:10

1723УНӨ

85km/h

SPEED

48

2015/03/11 03:48:23

1723УНӨ

73km/h

SPEED

49

2015/03/11 22:33:14

1756УНЧ

64km/h

SPEED

50

2015/03/11 00:34:32

1815ТӨА

69km/h

SPEED

51

2015/03/11 07:00:28

1822УНЧ

77km/h

SPEED

52

2015/03/11 03:49:01

1829УНТ

71km/h

SPEED

53

2015/03/11 16:14:05

1866УНК

66km/h

SPEED

54

2015/03/11 21:50:53

1895УБА

67km/h

SPEED

55

2015/03/11 01:19:40

1915УНЭ

68km/h

SPEED

56

2015/03/11 23:40:29

2102УБТ

70km/h

SPEED

57

2015/03/11 01:01:20

2130УБҮ

71km/h

SPEED

58

2015/03/11 09:46:19

2327УБҮ

68km/h

SPEED

59

2015/03/11 23:12:32

2512УБЕ

75km/h

SPEED

60

2015/03/11 21:08:41

2600УНӨ

72km/h

SPEED

61

2015/03/11 13:21:46

2737УНА

67km/h

SPEED

62

2015/03/11 13:41:32

2826УНО

68km/h

SPEED

63

2015/03/11 14:28:32

2910УБҮ

72km/h

SPEED

64

2015/03/11 09:21:37

3099УБВ

71km/h

SPEED

65

2015/03/11 11:10:32

3174УНИ

74km/h

SPEED

66

2015/03/11 21:40:55

3433УНИ

69km/h

SPEED

67

2015/03/11 22:12:13

3500УНО

68km/h

SPEED

68

2015/03/11 12:08:53

3500УНҮ

76km/h

SPEED

69

2015/03/11 10:22:09

3535УНР

71km/h

SPEED

70

2015/03/11 06:18:27

3631УБД

75km/h

SPEED

71

2015/03/11 00:56:55

3656УНД

83km/h

SPEED

72

2015/03/11 10:56:23

3785УНД

67km/h

SPEED

73

2015/03/11 23:29:50

3792ТӨА

75km/h

SPEED

74

2015/03/11 16:27:12

3977УБА

67km/h

SPEED

75

2015/03/11 13:56:58

3985УНХ

73km/h

SPEED

76

2015/03/11 23:42:59

4029УБВ

71km/h

SPEED

77

2015/03/11 04:25:34

4138УНЛ

73km/h

SPEED

78

2015/03/11 20:22:36

4148ХЭҮ

70km/h

SPEED

79

2015/03/11 21:18:20

4177УНТ

67km/h

SPEED

80

2015/03/11 11:04:05

4386УНЭ

68km/h

SPEED

81

2015/03/11 10:46:55

4444УНҮ

70km/h

SPEED

82

2015/03/11 10:42:50

4454УНҮ

70km/h

SPEED

83

2015/03/11 01:19:50

4462УНӨ

81km/h

SPEED

84

2015/03/11 06:27:07

4565УБВ

70km/h

SPEED

85

2015/03/11 10:45:10

4602УБВ

67km/h

SPEED

86

2015/03/11 23:02:27

4703УНП

87km/h

SPEED

87

2015/03/11 00:43:01

4712ДАХ

75km/h

SPEED

88

2015/03/11 01:45:08

4715УНР

72km/h

SPEED

89

2015/03/11 23:15:03

4856УБВ

70km/h

SPEED

90

2015/03/11 22:22:48

4924УБҮ

78km/h

SPEED

91

2015/03/11 10:13:52

5007УНС

81km/h

SPEED

92

2015/03/11 14:12:22

5042УНЦ

67km/h

SPEED

93

2015/03/11 02:25:38

5053УНУ

70km/h

SPEED

94

2015/03/11 02:06:06

5152УБВ

73km/h

SPEED

95

2015/03/11 03:22:21

5211УНҮ

75km/h

SPEED

96

2015/03/11 07:04:59

5304УНЕ

71km/h

SPEED

97

2015/03/11 09:43:33

5355УНЧ

68km/h

SPEED

98

2015/03/11 05:49:42

5358УБА

73km/h

SPEED

99

2015/03/11 10:20:40

5412УНЯ

66km/h

SPEED

100

2015/03/11 00:45:01

5505УНБ

76km/h

SPEED

101

2015/03/11 16:29:39

5532УНК

73km/h

SPEED

102

2015/03/11 00:06:42

5615УНР

71km/h

SPEED

103

2015/03/11 07:03:08

5656УНР

89km/h

SPEED

104

2015/03/11 00:11:22

5700УНҮ

83km/h

SPEED

105

2015/03/11 10:22:28

5730УНВ

70km/h

SPEED

106

2015/03/11 17:19:38

5755УБҮ

75km/h

SPEED

107

2015/03/11 06:34:49

5794УНЧ

70km/h

SPEED

108

2015/03/11 21:34:34

5884УНҮ

73km/h

SPEED

109

2015/03/11 04:41:23

5937УБГ

77km/h

SPEED

110

2015/03/11 04:34:16

5943УБҮ

89km/h

SPEED

111

2015/03/11 00:50:17

5963УНГ

75km/h

SPEED

112

2015/03/11 06:33:36

6027УБА

70km/h

SPEED

113

2015/03/11 00:07:54

6060УНЧ

70km/h

SPEED

114

2015/03/11 20:22:30

6166УНЯ

68km/h

SPEED

115

2015/03/11 01:30:24

6179УБЕ

68km/h

SPEED

116

2015/03/11 13:31:20

6217УБҮ

76km/h

SPEED

117

2015/03/11 23:57:34

6265УНД

82km/h

SPEED

118

2015/03/11 00:01:34

6344УБТ

71km/h

SPEED

119

2015/03/11 09:43:21

6472УНӨ

70km/h

SPEED

120

2015/03/11 21:52:04

6500УБА

74km/h

SPEED

121

2015/03/11 02:21:27

6616УНЦ

70km/h

SPEED

122

2015/03/11 01:49:44

6862УНЯ

70km/h

SPEED

123

2015/03/11 09:54:04

7062УНК

70km/h

SPEED

124

2015/03/11 18:33:33

7149УБВ

70km/h

SPEED

125

2015/03/11 10:56:06

7196УНУ

67km/h

SPEED

126

2015/03/11 12:00:59

7334УНУ

74km/h

SPEED

127

2015/03/11 16:20:36

7377УНХ

80km/h

SPEED

128

2015/03/11 22:58:52

7429УБҮ

69km/h

SPEED

129

2015/03/11 10:28:21

7490УНЦ

72km/h

SPEED

130

2015/03/11 04:15:15

7531УНЯ

74km/h

SPEED

131

2015/03/11 06:14:46

7647УБГ

70km/h

SPEED

132

2015/03/11 01:04:23

7674УНД

77km/h

SPEED

133

2015/03/11 03:11:42

7777УБЛ

83km/h

SPEED

134

2015/03/11 18:31:35

7881УНХ

72km/h

SPEED

135

2015/03/11 09:32:25

7980УНЗ

75km/h

SPEED

136

2015/03/11 12:57:04

7999УНВ

71km/h

SPEED

137

2015/03/11 05:57:56

8075УНҮ

73km/h

SPEED

138

2015/03/11 06:34:55

8161УНД

74km/h

SPEED

139

2015/03/11 11:32:22

8210УНЗ

70km/h

SPEED

140

2015/03/11 00:44:12

8425УНК

76km/h

SPEED

141

2015/03/11 10:09:51

8451УБТ

71km/h

SPEED

142

2015/03/11 22:52:43

8554УНМ

79km/h

SPEED

143

2015/03/11 21:38:59

8609УНГ

66km/h

SPEED

144

2015/03/11 06:03:56

8642УНГ

67km/h

SPEED

145

2015/03/11 02:03:12

8666УНЗ

72km/h

SPEED

146

2015/03/11 13:34:54

8675УНЛ

66km/h

SPEED

147

2015/03/11 05:57:20

8692УНП

77km/h

SPEED

148

2015/03/11 12:40:08

8800УНЧ

68km/h

SPEED

149

2015/03/11 11:41:11

8871УНЕ

67km/h

SPEED

150

2015/03/11 06:45:18

8886УБР

93km/h

SPEED

PassDate

PlateNumber

ReasonCode

Violation Info

1

2015/03/11 13:16:01

0092УНӨ

SIGNAL

RED / 0.154

2

2015/03/11 14:27:18

0149УНЯ

SIGNAL

RED / 0.042

3

2015/03/11 14:42:55

0217УНЯ

SIGNAL

RED / 0.385

4

2015/03/11 13:43:23

0247УНВ

SIGNAL

RED / 0.133

5

2015/03/11 14:51:59

0330УНҮ

SIGNAL

RED / 0.041

6

2015/03/11 15:43:59

0485УНТ

SIGNAL

RED / 0.075

7

2015/03/11 01:09:21

0584УНЧ

SIGNAL

RED / 0.505

8

2015/03/11 09:28:04

0750УНА

SIGNAL

RED / 0.144

9

2015/03/11 03:04:41

0839УНУ

SIGNAL

RED / 0.19

10

2015/03/11 12:50:06

1102УНҮ

SIGNAL

RED / 0.285

11

2015/03/11 12:40:59

1140УНЕ

SIGNAL

RED / 0.698

12

2015/03/11 09:52:04

1421УНУ

SIGNAL

RED / 0.068

13

2015/03/11 07:32:54

1483УНС

SIGNAL

RED / 0.261

14

2015/03/11 23:14:41

1750УБҮ

SIGNAL

RED / 0.141

15

2015/03/11 12:58:00

1962УНА

SIGNAL

RED / 0.091

16

2015/03/11 08:34:04

2254УНТ

SIGNAL

RED / 0.069

17

2015/03/11 03:31:13

2406УНЧ

SIGNAL

RED / 3.64

18

2015/03/11 14:21:08

2454УНР

SIGNAL

RED / 0.495

19

2015/03/11 22:35:28

2492УБЕ

SIGNAL

RED / 0.372

20

2015/03/11 12:34:00

2505УБА

SIGNAL

RED / 0.104

21

2015/03/11 13:24:00

2595УНП

SIGNAL

RED / 0.142

22

2015/03/11 18:03:18

2605УНӨ

SIGNAL

RED / 0.368

23

2015/03/11 18:53:53

2646УНЯ

SIGNAL

RED / 0.179

24

2015/03/11 12:08:55

2696УБЦ

SIGNAL

RED / 0.272

25

2015/03/11 11:00:56

2751УБВ

SIGNAL

RED / 0.418

26

2015/03/11 15:22:54

2832УНГ

SIGNAL

RED / 0.284

27

2015/03/11 13:17:20

2858УНП

SIGNAL

RED / 0.065

28

2015/03/11 10:33:58

2891УНГ

SIGNAL

RED / 0.177

29

2015/03/11 16:37:48

2914УНО

SIGNAL

RED / 0.078

30

2015/03/11 09:58:03

2976УНЕ

SIGNAL

RED / 0.05

31

2015/03/11 15:14:01

3337УНП

SIGNAL

RED / 0.231

32

2015/03/11 07:42:55

3551УБВ

SIGNAL

RED / 0.722

33

2015/03/11 14:29:19

3607УБЕ

SIGNAL

RED / 0.111

34

2015/03/11 10:24:53

3630УНЕ

SIGNAL

RED / 0.166

35

2015/03/11 10:26:32

3652УБЕ

SIGNAL

RED / 0.086

36

2015/03/11 08:17:19

3672УББ

SIGNAL

RED / 0.075

37

2015/03/11 13:26:00

3810УБТ

SIGNAL

RED / 0.106

38

2015/03/11 18:41:42

3916УНА

SIGNAL

RED / 0.167

39

2015/03/11 07:44:54

4139УНҮ

SIGNAL

RED / 0.288

40

2015/03/11 12:45:43

4167УНД

SIGNAL

RED / 0.124

41

2015/03/11 12:28:00

4190УНН

SIGNAL

RED / 0.044

42

2015/03/11 09:57:20

4191УНЛ

SIGNAL

RED / 0.095

43

2015/03/11 11:17:59

4207УНТ

SIGNAL

RED / 0.057

44

2015/03/11 15:38:00

4219УНТ

SIGNAL

RED / 0.108

45

2015/03/11 09:08:04

4324УНИ

SIGNAL

RED / 0.057

46

2015/03/11 18:51:39

4569УНО

SIGNAL

RED / 0.063

47

2015/03/11 09:37:51

4665УНД

SIGNAL

RED / 0.286

48

2015/03/11 08:56:04

4734УНВ

SIGNAL

RED / 0.092

49

2015/03/11 11:08:16

4824УНБ

SIGNAL

RED / 0.332

50

2015/03/11 15:26:00

4876СҮА

SIGNAL

RED / 0.048

51

2015/03/11 08:46:52

4899УНЕ

SIGNAL

RED / 0.219

52

2015/03/11 15:33:18

4917УБҮ

SIGNAL

RED / 0.074

53

2015/03/11 13:05:15

5040УНХ

SIGNAL

RED / 0.231

54

2015/03/11 21:36:39

5304УНЗ

SIGNAL

RED / 0.066

55

2015/03/11 13:52:00

5455УНЦ

SIGNAL

RED / 0.088

56

2015/03/11 09:12:22

5590УНЯ

SIGNAL

RED / 0.065

57

2015/03/11 09:36:11

5591УБҮ

SIGNAL

RED / 0.077

58

2015/03/11 12:26:00

5985УБИ

SIGNAL

RED / 0.07

59

2015/03/11 15:31:22

6022УНО

SIGNAL

RED / 0.374

60

2015/03/11 12:41:23

6232УБЛ

SIGNAL

RED / 0.119

61

2015/03/11 13:03:19

6252УНН

SIGNAL

RED / 0.054

62

2015/03/11 03:16:53

6413УНУ

SIGNAL

RED / 2.569

63

2015/03/11 12:15:20

6564УНИ

SIGNAL

RED / 0.131

64

2015/03/11 13:48:00

6720УНҮ

SIGNAL

RED / 0.073

65

2015/03/11 10:55:03

7053УНЕ

SIGNAL

RED / 1.617

66

2015/03/11 10:36:28

7135УНТ

SIGNAL

RED / 0.253

67

2015/03/11 01:52:03

7559УНВ

SIGNAL

RED / 2.314

68

2015/03/11 10:40:00

7629УНХ

SIGNAL

RED / 0.076

69

2015/03/11 16:17:48

7630УБД

SIGNAL

RED / 0.048

70

2015/03/11 01:27:25

7873УНЕ

SIGNAL

RED / 2.829

71

2015/03/11 14:20:01

7926УНХ

SIGNAL

RED / 0.154

72

2015/03/11 12:46:00

7965УНМ

SIGNAL

RED / 0.133

73

2015/03/11 08:39:18

8237УНҮ

SIGNAL

RED / 0.107

74

2015/03/11 22:31:55

8345УБҮ

SIGNAL

RED / 0.241

75

2015/03/11 10:00:04

8771УНҮ

SIGNAL

RED / 0.181

76

2015/03/11 03:48:50

8844УНӨ

SIGNAL

RED / 3.47

77

2015/03/11 08:32:04

9355УНВ

SIGNAL

RED / 0.219

78

2015/03/11 18:51:42

9429УНК

SIGNAL

RED / 0.292

79

2015/03/11 16:33:48

9645УБҮ

SIGNAL

RED / 0.054

80

2015/03/11 07:05:37

9725УНЯ

SIGNAL

RED / 5.188

81

2015/03/11 23:10:51

9898УБП

SIGNAL

RED / 0.715

82

2015/03/11 15:36:00

9925УБА

SIGNAL

RED / 0.095

83

2015/03/11 12:12:00

9966УНО

SIGNAL

RED / 0.097

Categories
мэдээ нийгэм

Далан сувгийн цэвэрлэгээ эхэллээ

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 350 гаруй зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг өдөр бүр цэвэрлэж байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт өдөрт дунджаар 1360 тонн хог, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 790 тонн хог, Мориндавааны төвлөрсөн хогийн цэгт 250 тонн хогийг тээвэрлэн хүргэж устгалд орууллаа.
Хавар болж цас, мөс хайлж уруйн үер буухаас урьдчилан сэргийлэн далан сувгийн цэвэрлэгээг эхлүүллээ. Дэнжийн 1000-ийн 1-р сувгийг найман хүний бүрэлдэхүүнтэй баг гарч 650 урт метр суваг татаж, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Толгойтын даланд 1560 м3 мөсийг дөрвөн машин механизмаар гаргаж, нийт 10 рейсээр 60 тн мөс зөөвөрлөв. Мөн өдөр бүр далан сувгийг цэвэрлэн зам талбай, айл өрхүүд рүү цас, мөс хайлж урсахаас сэргийлж байна.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд МУБИС – ийн урд 3 никль хайс, Баянхошуу хөтөлийн гарцанд 2 хайс, Сонгинохайрхан дүүрэг 11-р байрны урд замд 20 уян түмбэ, Чингэлтэй дүүрэг Дамбын хуучин эцэст 1 туузан хайс, Богд уулын арын замд 2 туузан хайс тавьж, 1-р эмнэлэг, Гандийн гудамж, Замын цагдаагийн уулзвар, Сүхбаатар дүүрэг 32-ын тойрог, Баянгол дүүрэг Эх нялхасын тойрог, Баянзүрх дүүрэг Таван буудал зэрэг газруудад тэмдгийн арчилгаа хийлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ичигсэд ч хөдөлчихлөө …

…Ичигсэд ч хөдөлчихлөө. Зарим нь ерөөсөө ичихээ ч байсан, бас зарим нь ичсэн дүр үзүүлээд сэрүүн хэвтэж байдаг болсон гэх. Бас ичигсэд ерөөсөө хөдөлдөггүй, ичихээ больсон нь хөдөлдөг ч гэх.

Харин Монгол оронд сонгуулийн уур амьсгал ч нэгэнт орчихлоо. Хойтон, зуны эхэн сар гартал хэн ч ичээндээ орохгүй. Жил хагас үргэлжлэх шаналгаат улирал ирлээ. Засаг төрөөс ямар нэгэн бүтээн байгуулалт горьдолгүй болов. Зайлуул хөөрхий, төр засгийнх нь бүтээж байгаа том юм нь цаг ухраах энээ, тэрээ. Тэр нь ч бүтэхгүй дээ. Цаана нь эсэргүүцчихмээр дэл сул юм хайсан гарууд зөндөө байгаа, тэд ийм боломжийг алдахгүй.

Учир нь сонгуулийн улирал бол нураалтын улирал билээ. Сонгууль бол улс төрчдийн “хайрын улирал” билээ. Үлдсэн 18 сарын турш “хэн нь Монголдоо илүү хайртай вэ” гэсэн уралдаан болно. Хүн төрөлхтөн хайраа илэрхийлэхдээ бүтээж, хамгаалж, энхрийлэн ургуулж байдаг. Харин монголчууд юмыг хайрлахынхаа хэрээр хөнөөн нурааж, сүйдэлж дуусдаг. Учир нь бид нүүдэлчид, өөрсдийнх нь бахархдагаар дайнч баатрууд учраас бүтээн босгохын оронд нурааж сурсан.

Улс төрчдийн ч буруу биш. Ард түмэн нь босгогчдоос илүү нураагчид хайртай юм чинь яая гэх вэ. Юмыг урагшлуулсан зүтгэлтнээс илүү гацаан зогсоож чадсан баатарт бид хайртай. Хүүхдийн цэцэрлэг байгуулсан менежэрээс илүүтэйгээр яаж ийгээд “Барилга нь хүүхдэд хортой, хужаа нар хананд нь хортой тоосго өрсөн” гэхчлэнгээр гөрдөн ухуулж, ятган гуйвуулаад цэцэрлэгийн барилгыг нураасан этгээд хайрлагдана.

Зам тавьсан хүнээс илүүтэй “замаар дайсан ороод ирнэ” гэж мэтгэн дэд бүтцийн төслийг нураасан нь баатар болно. Ямар ард түмэн байна, тийм л улс төр ба улс төрч байдаг. Тийм болохоор ард түмэн төр хоёр хэн хэндээ хээнцэрдээгүй, улс төрч сонгогч хоёр аль алиндаа гологдоогүй гэсэн үг. Тийм учраас улс төрчдөө жигших нь, эрх баригчдаа зүхэх нь илүүц юм. Хэрвээманайхан “Ингэхэд бид улс төрчдөөс яг юуг хүсдэг билээ” гэдгээ эргэж харж, эргэцүүлэн бодохгүй бол байдал энэ л хэвээрээ цааш явна.

Ийм учраас айсуй жил хагасын хугацаанд хэн хамгийн том бүтээн байгуулалтыг нураасан, хэн хамгийн мундаг төслийг гацааж чадсан,хэн нийгэм, хэн улс төрийн байдлыг хамгийн жигшмээр утгаар төсөөлүүлж чадсаныг үзэх их сорилго эхэллээ. Ард түмнээ хайрлах улс төрчид, зэрэг нэмэхийг горилогчдын түйвээн. Манай улс төр нийгмийн амьдралд тохиолддог хамгийн том “байгалийн гамшиг” бол сонгуулийн улирал юм.

Бид яагаад юмыг нурааж хайрладаг юм бэ? Бидэнд “хайрлагдсан” бүхэн цэцэглэхийн оронд гандан нурдаг юм бол?

Монголчууд гайхамшигтай түүхтэй. Гэхдээ бидний энэ гайхамшигт түүх маань байлдан дагуулалт, дуулиант ялалтуудаас үндсэндээ бүрэлдэнэ. Бид Москваг байгуулж, Бээжинг босгож, Краковыг цэцэглүүлж, Самаркандыг сүндэрлүүлээгүй. Харин Москваг түйвээж, Бээжинг тонож, Краковыг нурааж, Самаркандыг самарч явсан. Тийм болохоор монгол баатрын үнэлэмж Багдадыг дайлж, Иракийг буулгаж, Сүн улсыг сүйдэлж чадсанаар хэмжигдэж ирсэн. Монгол хүн, монгол нутагтаа байгуулаад одоо болтол байгаа юм гэхээр Өндөр гэгээний үндэслэсэн гэр хүрээнээс эхтэй Улаанбаатараас өөр нэр орж ирж өгөхгүй байна. (Монголчууд алдарт Хархорумыг байгуулж байгаад хаяад явсан ба хожим Хархорины сангийн аж ахуйг Ю.Цэдэнбалын үед байгуулжээ)

Ер нь босгосон жаахан юм нь нөгөө томыг нь нураасан үйлдэл болдог. Эрдэнэ-зуу хийдийг байгуулахын тулд Хар хорумаа нураан зөөсөн ба ХХ зууны суурингууд болох 300 орчим сумын төвийг босгохын тулд 500 гаруй хүрээ хийдээ буулган, барилгын материалыг нь ашиглажээ. 300-г барихын тулд 500-г нураах !

Ийм үүх түүхтэй үндэстний шинэ үеийн баатрууд өөрийн гэсэн Багдадыг нурааж, хэрдээ таарсан Самаркандыг самарч, бярдаа тэнцэх Бээжинг сүйдэлж алдаршихыг хүсэх нь зүй юм. (Хэн нэгэн эх оронч ийм тийм юмыг аварна гэхийг сонссон сүсэгтэй хүмүүс “За хөөрхий, ямар үйлтэй юм нь тэмбэржүржиг болох ээлж ирсэн юм бол доо” хэмээн таравчамба уншдаг болсон ч гэх шиг)

Ганцхан улс төр нь ч ийм байдаг юм биш. Саяхан Жан Жак Анногийн “Чонон сүлд” кино гарлаа л даа. Гэтэл яасхийн ийм замаар дэлхийн тавцанд гарах вэ, яаж байгаад Холливудын найруулагч нарын анхаарлыг татмаар сценари бичих вэ, хэрхэн Анхням, Амраа эд нар шиг дэлхийн киноны ертөнцийн зах руу хөл тавих вэ гэдгийг эргэцүүлсэн нь нэн цөөн. Харин уг киног аль талаас нь гутаасан нь дээр вэ, хэрхэн жигшүүлж олны анхаарлыг татах вэ, ямархуу деталийг нь монголчуудыг гутаасан болгож гуйвуулах вэ гэсэн томоохон уралдаан өрнөх аж. Зүгээр ч нэг кино үзэж чадахгүй, лайтай үндэстэн ажгуу.

Никита Михалков “Уурга” киногоо хийх санаа анх сэдээд Монгол руу хүн илгээж. Нөгөөдөх нь арай л толгойгоо хага цохиулалгүй буцсан гэсэн. Ингээд Өвөрмонголд алдарт “Уурга” хийгдсэн түүхтэй. Дараа нь биднийг хүнтэй л адилхан хүн байх гэж итгээд хамтран уран бүтээл туурвихаар ирсэн “эцэг” Бодровыг бид “Чи муу монголчуудын тухай кино хийнэ гэнээ” хэмээн зад загнан хөөж явуулсан. Харин Бодров киногоо өөр газар очиж амжилттай хийсэн. Дэлхий нийт үүнийг харсан учраас Жан Анно киногоо бидэнтэй бус Хятадтай хамтарч хийсэн. Одоо цаашдаа монгол хүний тухай кино хийхээс, Монголд бүтээлээ үзүүлэхээс дэлхий нийт жигших л үлдсэн дээ.

Аливаа үзэгдлийн, сайн муу, сайхан муухай эсэх нь түүнийг хүлээн авч буй хүний хандлагаас хамаардаг. Хэрвээ, юм болгоноос ингэж доромжлол хайх юм бол, өглөө наран чамайг доромжилсоор мандаж, үдшийн одод чамайг гутаасаар түгэх болно…гэдгийг гэгээрсэн Будда захисансан.

Чингис хааны онгон хаана байгааг тогтоохоор япончууд экспедиц санхүүжүүлж гаргаад хөөгдсөн. Уг нь Чингис хааныхаа онгоныг олчихвол ядаж л энд байгаа гэж мэдэж хамгаална. Хаана байгааг мэдэхгүй юмаа яаж хамгаалах билээ дээ. Хятадууд Цин Шихуандигийн булшийг олоод талыг нь гарган нийтэд үзүүлж, түүх соёлоо сурталчилдаг. Цэрэг цуухын дүрс бүхий хэсгийг нээгээд жинхэнэ шарил бүхий нөгөө талыг нь үлдээсэн. Хойч үедээ бүрэн бүтэн булш нэгийг үлдээх гэсэн юм биш ээ. Харин жинхэнэ шарилыг гэмтээлгүй авах технологи гарахыг хүлээж байгаа юм гэдэг.

Манайхны төсөөлснөөр бол тэд Чингис хааны шарилыг ухаж, шуудайлаад арлын орондоо одох ба бид энд шарилгүйдэн хэцүүдэх аж. Гэтэл шинжлэх ухаан тонуул хоёр тусдаа. Тонуулаар булшийг сүйтгэж, шинжлэх ухаанаар судалгааны эргэлтэд оруулдаг. Даанч тонуул нь манайд байсан ч шинжлэх ухаан нь байсангүй. Тал нутгийн нүүдэлчид бунх шарилын эрээ цээргүй тонуулчид байсныг хожуу үеийн археологичдын олдог хоосон булшнуудаас эхлээд бурхан болоочийг хөндөхийг цаазлан тэмцсэнхуулиуд, дээрхийн лүндэнгүүд гэрчилнэ. (Хутагт лам нарынхаа 200 жилийн настай шарилыг ухаж аваад, зарах санаатай хашаандаа хадгалж байсан үндэстнийг арай муухайгаар гүтгэчихсэн юм биш байгаа?!)

1990-ээд оноос социалист систем нурсны дараа тэндээс үлдсэн орнуудын “тэжээгчээ алдсаны тэтгэвэр”-ийг Олон улсын валютын сан нөхөн олгох болсон. Монголд ногдох тусламжийн хэсгийг Их долоогийн даалгавраар Япон хариуцсан байна. Газрын ойроор л ингэснээс биш 1939 онд Халх голд байлдаж “ялагдан” айсандаа ингэсэн ч юм биш.Ингээд зах зээлийн эхний 10 жилд тэрбум гаруй доллар Японоор дамжин Монголд иржээ. Манайхан яасан гээч? Хандивлагчдад “баярлалаа” гэхийн оронд “Сайндаа ч биш, япончууд арал нь живэх гээд манай нутгийг сонирхож байгаа учаас л ингэж байгаа юм” гэж ярилцсан.

…Хүн ирэхээр “хорлох гэж ирсэн байх” гэж харддаг, хамтрах гэхээр “Дээрэмдэх нь бололтой” гэж таадаг, монголоор мэндэлж байгаа гадны удирдагч харагдвал “геополитикийн үүднээс манайхыг сонирхож байна” хэмээн дайсны жагсаалтандаа бүртгэдэг үндэстэн өөр олон болуу, цөөн болуу? Бидний ийм өвчинг жигшсэн соёлт үндэстнүүд нүүрээ буруулна. Соёлт ертөнцөөс гадуур хагдагчдыг хонжоо хайсан ичгүүргүй амьтас л сонирхож үлдэнэ.

Харин бид өөрснийгөө жигшлээ гээд хаачих ч билээ. Анус өмхий ч гэсэн амны нөгөө үзүүр, унгадаг газар муухай ч уруулын нөгөө амсар. Хамтдаа л засрахаас өөр ямар ч гарцгүй. Жил хагасын дараа шинэ засаг гарна. Эхний хоёр жилдээ юм хийвэл хийнэ. Харин үлдсэн хоёр жилд нь хийснээ нураалгана. Манай хөгжлийн мөчлөг нэг иймэрхүү л байна.