Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх Монгол”-ынхон суулт хийнэ

“Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүд өнөөдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд суулт хийж, иргэдийн гарын үсгийг цуглуулахаар болжээ. Энэ тухай “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан “Ерөнхийлөгчийг огцруулах, Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй байх, Ноён уулаа аварч үлдэх болон Ц.Мөнхбаярыг суллуулах асуудлыг дэмжиж байгаа иргэдийн гарын үсгийг цуглуулах гэж байна. Иргэдийн гарын үсгийг цуглуулж, санал бодлыг нь сонсоно. Бид мөн Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Манай байгууллагаас Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар өчигдөр Үндсэн хуулийн цэцэд хандсан. Ерөнхийлөгч ард түмний итгэлийг алдсанаас гадна АНУ-ын иргэн Жастин Капла тэргүүтэй хүмүүст уучлалт үзүүлсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй оношлогоонд хамруулж байна

“Авто тээврийн үндэсний төв”-ийн Баянгол дүүрэг дэхь салбар өнөөдөр 11-17 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээ зохион байгуулж байна. Автомашиныхаа татварыг төлөөгүй болон даатгалыг хийлгээгүй мөн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнд ирсэнээрээ бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой аж. Мөн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношилгоонд хамруулах юм байна. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болоод тээврийн хэрэгсэлдээ шинээр улсын дугаар авах бол нэг цэгийн үйлчилгээнд ирсэнээрээ энэ бүх төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхайн байдлаар авч болох аж.

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхорол сайдын тушаалаар дөчөөд хүнийг халсан гэв

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар усны салбарын 40 гаруй хүн ажлаасаа халагдсан гэнэ. Ажлаасаа халагдсан хүмүүсийн төлөөлөл өнөөдөр МҮОНРТ-ийн мэдээллийн танхимд ирж байр сууриа илэрхийлсэн юм. Онги голын сав газрын захиргааны дарга Рэгзэн “Сав газрын дарга нар нийлсэн 40 гаруй хүнийг ажлаас нь халаад байна. Өмнө нь 17 хүнийг халсан. Нэмээд 24 хүнийг халах тушаал гарчихсан. Ямар ч шалтгаангүйгээр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн зорилгоор халлаа. МАН-ын хүмүүсийг бидний оронд үүрэг гүйцэтгэгчээр томилж байна” гэж ярилаа. Тэд Төрийн албаны зөвлөлд хандаад байгаа юм байна. Мөн захиргааны хэргийг шүүхэд хандахаа ч дуулгав.

Categories
мэдээ нийгэм

555 мянган мал төллөөд байна

Орон нутгаас мал төллөлт, төл бойжилтын мэдээ иржээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 555.8 мянган эх мал төллөж, 546.3 төл буюу 1369 ботго, 1821 унага, 12.2 мянган тугал, 245.7 мянган хурга, 285.3 мянган ишиг хүлээн аваад байна. Төл бойжилт 98.8 хувьтай. Харин Ховд аймгийн төллөвөл зохих эх малын 22.5 хувь төллөн тэргүүлж байна гэж ХХААЯ-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Сара Брайтмэн задгай сансарт тоглолт хийнэ

Их Британийн шилдэг сопрано дуучин Сара Брайтмэн задгай сансарт тоглолтоо хийхээр болжээ. Энэ тоглолт ирэх оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болох аж. Тэрээр тоглолтондоо зориулж газрын гадаргуугаас 420 км-ийн өндөрт бэлтгэлээ хийж байгаа юм байна. Дуучин тоглолтоо хийхийн тулд Олон улсын Сансар судлалын хүрээлэнд 51 сая ам.доллар төлж байгаа гэнэ. Тэрээр нөхрийн хамт ирэх есдүгээр сарын 1-11-ний өдрүүдэд задгай сансарт аялах нь. Задгай сансарт 11 хоногийн турш аялахын тулд 22 сая ам.доллар төлсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Архив, бичиг хэргийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт боллоо

Нийслэлийн Архивын газраас 2015 онд салбарын хэмжээнд зохион байгуулах сургалт, арга зүйн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны гуравдугаар сарын 05, 06-ны өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны 70 байгууллагын Архив, бичиг хэргийн 103 ажилтанд сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнууд байгууллагын дотоодод болон харьяа газруудын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр арга зүйн заавар, зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн Архивын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим тендерийн нээлт боллоо

Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан энэ оны хамгийн эхний цахим тендерийн нээлт боллоо. Дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжих “Хан-Уул” дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх тасгийн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийн нээлт 2015 оны гуравдугаар сарын 11-ны өдрийн 11.30 цагт Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны өрөөнд болсон юм. Нээлтэнд хоёр компани оролцов.

Categories
мэдээ нийгэм

Лениний музейг Буддын шашны музей болгоно гэв

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгоход тохиромжгүй гэж үзэж байна. Тус газраас уг обьектыг Буддын шашны соёлын музей болгох талаар мэдээллээ. Харин Үлэг гүрвэлийн буюу палеонтологийн музейг Тэрэлж хүрэх замд байрлах Мэлхий хадны хойно барихаар төлөвлөжээ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж “Буддын шашны соёлын музей байгуулахад гурван тэрбум төгрөгийн засвар, тохижилтын ажил хийхэд болно. Харин Палеонтологийн музейг байгуулахад ойролцоогоор 27 тэрбум төгрөг шаардана гэсэн тооцоо бий. Манайд буддын шашин орж ирээд олон зуун жил болсон. Буддын шашны үзмэрүүд их байдаг ч үнэ цэнийг нь мэдрэхгүй хил дамнуулан худалдаалах тохиолдол их байна. Лениний музейн байранд ийм музей байгуулбал Азидаа томоохонд тооцогдох музей болно” гэсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Тогмид: Бичиг үсгийн маргааны цаана Цэрэнпилийн Гомбосүрэн байгаа юу, үгүй юу гэдгээ өөрөө хэлэх цаг болсон

Шинэ бичгийг хамгаалах хороо”-ны тэргүүн зохиолч Маналжавын Тогмидтой ярилцлаа.

М.Батчимэг нарын гишүүдийн санаачлан батлуулсан Монгол хэлний тухай хуулийн талаар тантай ярилцах гэсэн юм. Та бол “Шинэ бичгийг хамгаалах хороо”-г байгуулсан хүн. Ерээд оны эхэн үеийн маргааныг таслан зогсоосон хүн гэдэг. Эхлээд өмнө нь юу болсныг тодорхой ярихгүй юу?

-Бичиг үсгийн энэ маргаан бол манай эрдэмтэн судлаачдын хоорондын асуудал биш. Энэ бол улс төрийн маш ноцтой асуудал. Үндэстэн хоорондын асуудал. Олон улсын сонирхлыг хөндсөн ийм зүйл. 1994 онд шинэ бичгийг хамгаалах хороо байгуулагдаад Улсын бага хурлын 36 дугаар тогтоолыг хянан хэлэлцэх асуудалд шууд татагдан орсон. Тэгэхэд уйгаржин бичгийг нэгдүгээр ангид үзэж, албан бичгийг уйгаржин бичгээр хөтлөхөөр бэлтгэж байсан үе. Энэ асуудал хурцаар яригдаж байсан. Тэр ч бүү хэл 100 гаруй хүн албан байгууллагад уйгаржин бичгийн эх зохиогчоор орж байна гэсэн яриа чих дэлсэж байлаа. Ямар ч бэлтгэлгүй уйгаржин бичгийг найман настай хүүхдүүдэд зааж эхэлсэн нь туршилтын туулай болголоо гэсэн гомдол санал маш их байсан. Ингээд УИХ, байнгын хороо Улсын бага хурлын 36 дугаар тогтоолын биелэлтийг хянах тухай яригдсан. Энэ асуудлыг улс төрийн дөрвөн хүчин гаргаж тавьсан.Бага хурлын дарга байсан Р.Гончигдорж “Уйгаржин бичгийг дэмжсэн маань алдаа болсон. Үүнд өөрчлөлт, залруулга хийх хэрэгтэй” гэж хэлж байсан. Гэвч тэр хүн одоо эргээд уйгаржин бичигтэй болох хэрэгтэй гээд явж байх юм даа.

Өмнө нь чухам болсныг тодорхой өгүүлье. Их хурлын байнгын хорооны дарга Дэмбэрэл уг асуудлыг дагнан хариуцаж байв. 36 дугаар тогтоолыг залруулахад, тухайн үеийн МАХН болоод Ардчилсан нам, Үндэсний дэвшлийн нам, Социал демократ намууд санал нэг байсан. Хуулиараа Засгийн газар бичиг үсгийн асуудлыг оруулах журамтай байв. Гэвч улс төрийн ээдрээтэй нөхцөл байлаа. Ерөнхий сайд П.Жасрайг огцруулна гээд жагсаал цуглаан болж байсан үе. Жасрай хөдөлж өгөхгүй, намын шугамаар Даш-Ёндон шахаад ажрахгүй байв. Бид Монголд байгаа дипломат элчингүүдтэй уулзаж санал авсан. Академийн хүрээлэнгүүд бүгд шинэ бичгийг дэмжиж байсан. Нэр бүхий 12 академич гарын үсгээ зурж биднийг дэмжиж байсан. Миний бие гурван эрдэмтэнтэй ОХУ-ын ЭСЯ-нд орж санал бодлоо солилцож байлаа. Аль ч улсын ЭСЯ-ныхан “Танай дотоод асуудал. Гэхдээ тийм амар биш. Танайх одоо бичиг үсгээ сольж чадахгүй” гэдэг байлаа.Их хурлын гишүүдийг бид хуваарилж аваад тус тусад нь уулзаж байлаа. Ингэж шинэ бичиг үсгээ хамгаалах хөдөлгөөн өрнөсөн юм. Гэхдээ бид маш нууц, сүр бадруулалгүй явуулж байснаа хэлэх хэрэгтэй болов уу.

Мэдээж та бүхэнд дарамт шахалт ирж байсан байх?

-Уйгаржин бичгийн тал тун бүдүүлэг зүйлийг гаргаж байсан.Нэг хүн утсаар ална тална гээд л ярьдаг байлаа. Шинэ бичгийг хамгаалж байгаа эрдэмтэн докторууд руу тэр хүн утсаар заналхийлдэг байсан юм билээ. Кирилл бичгийг илэрхий дэмжиж байгаа Их хурлын гишүүдийн хаалган доогуур бичиг хийж сүрдүүлдэг байсан. Тухайлбал, Ж.Бямбадоржийн хаалган доогуур тийм бичиг хийсэн байдаг. Харин тэр сүрдүүлэгч этгээд Ү.Хүрэлбаатар руу мөн ярьсан байдаг. Хүрлээ түүний яриаг бичиж авч бидэнд сонсгож байв. Тэр нөхөр баруун аймгийн хүн байсан. Ингэхэд бичиг үсгийн маргаанд дандаа баруун аймгийн хүмүүс оролцдог. Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хүмүүс оролцдог. Тэд уйгаржинг ч дэмжинэ. Кириллийг ч дэмжинэ. Жишээлбэл Увсын Галдан, Мөөмөө, Ховдоос би, Говь-Алтайгаас Чоймаа, С.Галсан, Баянхонгороос Тангадын Галсан нар. Халх Ойрадын дайн дэгдээх гэж байна уу хэмээн заримнэг нь биднийг дамшиглана. Наад маргаанаа таслан зогсоо гэж илтээр дургүйцэх хүн ч байсан. Бид маргалдаагүй. Зөвхөн завхралыг засах гэж хичээж байлаа.

Нөгөө тал гэхээр ямар хүмүүс байна?

-Гол хүмүүс нь Чоймаа, Т.Галсан нар юм. Эд нарын цаана Ц.Гомбосүрэн, Чой.Лувсанжав нар байсан гэдэг юм билээ. Бичиг үсгийг сайн муу гэж ярьж болохгүй. Энэ тухай би Жасрай гуай дээр ороод хэлж л байсан. Их сургуулийн багш нар одоо хэр нь тэгж ярьдаг. Буянтогтох, Чулуунбаатар гэсэн хүмүүс муу бичиг уншихаар толгой эргэдэг, бичиж болохгүй гэдэг. Их сургуулийн багш хүн оюутнууддаа төрийн бичгээ муу бичиг гэж ярьж болох уу. Харин МУБИС-ийн багш нар ингэж ярьдаггүй. 1994 оны долдугаар сарын эхээр Их хурал хуралдаж 64 дүгээр тогтоол гарсан. Түүнд нэгдүгээр ангид уйгаржин бичиг үзэхгүй. Албан бичгийг уйгаржингаар бичихгүй гэсэн. Энэ бол бидний гол зорилт биелсэн юм.

Бас энэ хоёр бичгийг юу гэж нэрлэх юм бэ гэх асуултад кирилл монгол бичиг, уйгаржин монгол бичиг гэх нь зүйтэй гэсэн бидний санал батлагдсан.

Одоо босоо бичиг, монгол бичиг, үндэсний бичиг гэж тодорхой бус юм ярьдаг. Монгол бичиг гэдэг нь кирилл, уйгаржин, тод гэж байгаа. Монгол бичгийн баяргэдэг нь энэ гурван бичгийн баяр байх ёстой. Дээр нь түрэг, түвд, латин, барайль, ханз бичиг бас хэрэглэгдэж байна. Өнөө жил бичиг үсгийн баяраар энэ бүх бичгийн баярыг хамтатган хийнэ. Ялангуяа хараагүй хүмүүсийн дунд барайль бичгийн уралдаан явуулна. Муу муухай бичиг гэж энэ ертөнцөд нэгээхэн байхгүй. Бүгд оюуны гайхамшигт бүтээл. Тэр тусмаа Монгол Улс төрийн бичгийг эрхэмлэх ёстой. Төрөө дээдэлж буй нэгэн илэрхийлэл болно.1994 онд П.Очирбат Ерөнхийлөгч 64 дүгээр тогтоолд хориг тавих гэж ихэд хичээсэн.Бүр урьдчилаад төлөвлөчихсөн байсан. Ообо Ерөнхийлөгч уйгаржин талыг дэмждэг хүн шүү дээ. 1994 оны улсын баяраар бид баярлаж чадаагүй.

Яагаад?

-Хориг тавьчих болов уу яах бол гэж түгшээд. Гэвч хориг тавих журам нь хэтэрчихсэн л дээ. Үүний дараа маш ноцтой асуудал гарч ирсэн. Тэр намар 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Их хурлын гишүүн Чунаг удирдаж байсан. Өнөөдөр яригдаж их дээд сургуульд элсэгчдээс уйгаржингаар шалгалт авна, ажилд орж буй хүмүүсээс мөн шалгалт авна, албан байгууллагын хаяг, тамга уйгаржин байна гэх асуудлууд нөгөө тал тавьсан юм. Чунаг “Шинэ бичгийг хамгаалах хорооны тэргүүн татгалзсан учир энэ маргаантай асуудлыг хэлэлцэх боломжгүй” гээд орхидог байлаа. М.Батчимэг нар 1994 оны УИХ-ын 64 дүгээр тогтоолын биелэлтийг дүгнэж байж хуулийн төсөл санаачлах байсан. Ядахдаа Бага хурлын 36 дугаар тогтоолын биелэлтийг эргэж харах байсан. Саяын Монгол хэлний хууль нь тэр чигээрээ олон үндэстний ашиг сонирхлыг зөрчсөн. Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Ерөнхийлөгч маань дуугарсангүй. Хэрэв аль нэг талд нь байвал ноцтой алдаа болох байх. Үүнд зөвлөхүүд нь буруутай гэж бодож байна. Тухайн үед бас нэг ноцтой асуудал яригдсан нь тэр үеийн казах гишүүд хэрвээ монгол уйгаржин бичигтээ орвол бид түрэг бичгээрээ явна гэж дахин дахин мэдэгдэж байсан. Мөн Ойрадууд “Бид тод үсгээрээ явна” гэсэн яриа хүртэл гаргасан. Саяын хуулинд тод, түрэг бичгийн ганц үг байгаагүй нь улс төрийн ноцтой алдаа юм.

Тухайн үеийн маргаан хэдэн оноос зогссон бэ?

-1995 оны нэгдүгээр сарын Их хурлын байнгын хороон дээр хатагтай Мөнхөө энэ асуудлыг хурцаар тавьсан. “Та нарын энэ маргаанаас болж үндэстэн хоорондын маргаан газар авах шинжтэй боллоо, нөхөд минь. Халх, ойрадаар талцаж эхэллээ.Энэ асуудлаа зогсоо” гэж хатуухан хэлсэн. Ингээд ерэн таван оноос хойш уг асуудал намжиж, миний бие ч чимээ аниргүй 20 жил боллоо. Босго давбал бид дуугарна гэсэн бодолтой байсан. Сая тэгээд Батчимэг нарын энэ санал босго давлаа. Одоо бид дуугарна, манай ажлын хэсгийнхэн ажлаа эхэлнэ. Хуулийг хэлэлцэж батлах явцад Их хурлын гишүүд янз бүрийн юм ярьцгаасан. МАН өөрийн бахархал, жанжин шугамаасаа ичгэвэртэйгээр ухарсан. М.Энхболд туйлбартай биш юм байна. Н.Энхболд увайгүй зан гаргаж байна лээ. Харин АН-ын Д.Ганбат дуу цөөтэй хэрнээ жинтэй үг хэлж нэршлийн хувьд зөв байсан нь анхаарал татаж байлаа. Харин казах гишүүд үндэснийхээ эрх ашгаас шууд урвасан. Одоо Наурызын баяраар очиж уучлал гуйж гэмээ цайруулахыг хичээх хэрэгтэй байх.

1994 онд нэг сонирхолтой мэдээлэл би хүлээж авч билээ.

Тийм үү, ямар мэдээлэл вэ?

-Ельцин Грект айлчилж “Бид танай цагаан толгойноос үүсэлтэй бичигтэй” гэж ярьжээ. Грекийн Ерөнхийлөгч “Үгүй ээ, энэ чинь төв Азийн нүүдэлчдийн тамганаас үүдэлтэй бичиг байгаа юм” гэжээ. Тэр үед Москвад суугаа Монголын ЭСЯ-ны Түмэндэлгэрт хандахад, долоон хоногийн дараа хоёр Ерөнхийлөгч албан бус арга хэмжээн дээр ярилцсан нь үнэн байна гэсэн хариу өгсөн. Кирилл үсгийн ихэнх нь Хэнтий аймгийн Рашаан хадны хадан дээр сийлэгдсэн, айл бүхэнд адууны тамга болон хадгалагдаж байна. Жишээлбэл, онги тамга О, алхан тамга Т, шатан тамга Н үсэг гэх мэт. Мөн Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевтай хамт манайд ирсэн уйгар хүн “Танай монголчууд манай уйгар бичгийг өдий хүртэл эрхэмлэн авч яваад нь баярлаж байна” гэж мэдэгдсэн юм. Эзэн нь тэр хүн байна.

Батчимэгийг маш сайн улстөрч болох юм байна, эмэгтэй Ерөнхийлөгч ч болох байх гэж харж байтал итгэл эвдлээ. Аалзны тор шиг ийм маргаанд өөрийгөө аваачаад хийчихлээ. Өмнөөс нь ямар их харамсаж байна. Тэр хүн одоо хаашаа ч хөдлөх аргагүй, гарах гарцгүй болчихлоо. Гэхдээ Батчимэг үүнийг санаачлаагүй болов уу. Цаана нь захиалагч байгаа гэж бодож байна. Монголын ард түмний туулсан зам, тусгаар тогтнолын үнэ цэн бахархал бүхэн кирилл бичигтэй холбоотой. Агданбуугийн Амар өөрөө уйгаржин бичигт сүрхий хүн байсан ч барууны соёл хүн төрөлхтний бичиг гэдэг утгаар нь латин бичгийг авч үзсэн. Гэвч манай бүх харилцаа Зөвлөлт улстай холбоотой байсан учир кирилл бичгийг дараа нь авсан байдаг. Энэ нь цаанаа стратегийн ач холбогдолтой зүйл байсан л даа. 2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа латин бичиг хэрэглэх тухай ярьсан. Ардын багш Дашцэдэн бид хоёр мэдээллийн хэрэгслээр “Латин бичгийг авч болохгүй” гэж яриад асуудал намжсан.

Төрийн бичгээсээ урвасан хүн эхлээд төрийн албанаас татгалзах хэрэгтэй гэж та түрүүнд хэлсэн дээ?

-Энд ганц нэг баримт хэлье. Баянхонгорын нэг сур­гууль бүх номын сангаа шатаасан байдаг. Кириллийн орчинг устгаж байна гэж тэнэглэсэн юм билээ. Хэрвээ төрийн бичгээсээ татгалзаж байгаа бол төрийн албанаас өөрөө эхлээд гарах хэрэгтэй. Сэлэнгийн Хөтөл тосгонбүх хаягаа уйгаржин бичигтэй болголоо гэж нийтэд зарласан. Бид төрөө хүндэтгэж төрийнхөө бичгийг оройдоо залж байж төр төмбөгөр ёс ёмбогор болно. Зарим нэг сайд дарга нар гадагшаа дотогшоо явахдаа уйгаржингаар бичдэг тухай дуулддаг. Тэр бол улс гүрнээ тохуурхаж байгаа хэрэг юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн гэрчилгээ болоод төрсний гэрчилгээг уйгаржин кирилл бичгээр хослуулж хийж байгаа нь завхрал. Харин үүнээс том нэг завхрал байна. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс уйгаржин бичгээр шалгалт авч байна.Энэ бол үнэхээр бүдүүлэг алдаа. Яагаад гэвэл бүрэн программ тэд үзээгүй. Цөөхөн цаг л уйгаржинг заалгасан байх. Сод авьяастай, улс орны ирээдүй болох инженер, нарийн мэргэжил эзэмших хүүхдүүдээс бид уйгаржин бичгээр шалгалт аваад хясаж боож болохгүй.

Монгол Улс Улаанбаатар төвтэй үндэстэн бий болоход кирилл бичиг хамгийн их нөлөөлсөн гэдэг. Үндсэндээ жалга жалгын ярианы аялга арилж байгаа?

-Улс гүрэн оршин тогтнох нэгдмэл бичгийг устгаж үгүй болгох гэж байна. Энэ хууль бол хэрэгжихгүй л дээ. Гэхдээ цаанаа ашиг сонирхлын бизнесийн зүйл байгаа нь нууц биш. Энэ бичиг үсгийн маргааныг хэн гаргасан юм бэ. Засгийн газар, Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн санаачилсан уу. Боловсролын яам нь санаа­чилсан уу, үгүй. Гадаад хэргийн яамны сайд байсан Цэрэнпилийн Гомбосүрэнгэнэ хуулийн цаана байгаа нууц ноёнтон нь гэж ярьцгаадаг юм билээ. Би бас тэгж хардаад байгаа. Ер нь тэгээд уйгаржин бичигтэй холбоотой яриаг Ц.Гомбосүрэн, Чой.Лувсанжав хоёрын худ ургийн бизнес гэж ярьцгаадаг юм. Үнэн эсэхийг мэдэхгүй. Гомбосүрэн “Монгол бичгийн сан”-гаа одоо хэр ньудирдсан хэвээр байгаа байх. Уг хуулийн цаана байгаа нууц ноёнтон нь Гомбосүрэн мөн юм уу, үгүй юм уу гэх олны хардлага төөрөгдлийг арилгах цаг нь болжээ.Гомбосүрэн одоо олны өмнө гарч үгээ хэлэх хэрэгтэй. Тэр хүнтэй холбоотой янз бүрийн яриа хөөрөө их байдаг. Японы гурван компаниас ихээхэн хэмжээний мөнгө авсан гэх дам сураг дуулддаг. Мөн өнгөрсөн жил 800 мянган юань авлаа гэж сонин хэвлэлд гарч байсан. Энэ үнэн үү, үгүй юу гэдгийг өөрөөс нь асуумаар байх юм. Боловсролын яамнаас 240 сая төгрөг авсан гэж мөн дуулдсан. Энэ бас үнэн үү.

1991 оны эхээр банкнаас Гомбосүрэн сая доллар авсан гэж яригддаг байв.

Энэ тухай Гомбосүрэн олон нийтэд хэвлэлийн хурал зарлаж мэдэгдмээр байна. Ерэн саяыг авсан Гансүхийн амьдрал шороотой хутгалдсаныг бид мэднэ дээ.

Машины ченж ганц боолт хийж чадахгүй хэрнээ машин зараад баяждаг. Түүн шигөөрөө уйгаржин бичгээр нэг ч өгүүлбэр бичиж чадахгүй байж бичиг соёлоороо бизнес хийж болох уу. Одоо Гомбосүрэн та хар шилээ авч байгаадүнэн мөнийг Монголын ард түмэндхэлэх цаг болсон. Бид нэг ширээний ард суух цаг ирсэн байна. Ингэж хэн нэгэн этгээдээр ард түмнээ, ирээдүй хойч үеэ тоглуулж болохгүй ээ. Өөр онц ноцтой гэмт хэргийн сэжүүр яригддаг. Энэ жил хүчирхийлэл гарах вий.

Та “босго давбал дуугарна” гээд хууль батлагдах үед чимээгүй байсан. Тэгж хүлээх хэрэгтэйбайсан юм уу?

-Манай эрдэмтэд хэнээс ч юм маш их айдаг. Би бол юмнаас айдаггүй. Ухарч үзээгүй, тэмцэнэ. Ер нь айгаад дуугүй болсон ч юм биш. Миний нэр дээр хэн бичсэн нь тодорхойгүй материал гардаг байсан. Бичиг үсгийн олон жил сунжирсан хэрүүл тэмцэлд хоёр хөршийн нөлөө байхгүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдье. Иргэн Ламжав, Их хурлын орлогч дарга асан Жамбын Гомбожав, Гүнжийн Сүхбаатар, эрдэм­тэн Дандарын Ёндон, Хорлоогийн Сампилдэндэв, Бат-Очирын Осор, Мөөмөө нарын олон хүмүүс кирилл бичгийн төлөө зүтгэж ирснийг бахархан тэмдэглэх хэрэгтэй. Манай Л.Түдэв гуай хүртэл уйгаржнаас татгалзсан хүн. Тэрээр “кирилл бичиг үсгээ адалж болохгүй” гэж олон хэлсэн. Эрдэмтэн зохиолч Шанжмятавын Гаадамба байна. Нууц товчоог судалж төрийн шагналавсан. Гэвч тэр хүн өнгөрөхийнхөө өмнө­хөн надтай уулзаад “Кирилл бичгээ л хамгаална шүү. Тэгж байж Монголын соёлын түүх дараа дараагийн он жилүүддээ үлдэх юм шүү” гэж аминчлан хэлж байлаа.

Ярилцсан

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ нийгэм

Банкуудын хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ

ШӨХТГ-аас шимтгэл, зээлийн хүүг болиулахыг банкуудаас шаардсан. Харин банкууд ШӨХТГ-ын дүгнэлтийг эсэргүүцэж шүүхэд хандсан юм. Тус шүүх хурал боллоо. Хуралдаанаар улсын байцаагчдын зөрчил арилгуулах албан шаардлагыг хүчингүй болгуулахаар хандсан банкуудын хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон байна. ШӨХТГ-аас банкуудын зээл олгохдоо авдаг шимтгэл болон хураамж нь нэг төрлийн, нэг удаагийн төлбөр байхаар журамлагдсан ч зээлдэгчдэд өөр зардал гэх ойлголтыг төрүүлж үнэн байдлыг үнэн байдлыг гуйвуулсан гэж буруутгаад байгаа аж.