Categories
мэдээ нийгэм

Ой, хээрийн түймэр олширч байна гэв

Сүүлийн үед ой хээрийн түймэр олширч байгаа юм байна. Өмнө нь тал хээр нутгаар голчлон түймэр гарч байсан бол Архангай, Булган, Увс аймагт ч ой хээрийн түймрийн дуудлагатай өнжжээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын долдугаар баг Арын хоолой гэдэг /сумаасаа зүүн хойшоо 45 км/ газарт хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б гуравдугаар сарын 29-ний өдрийн 14:50 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, АТА-иас 12 албан хаагч, сумаас 36 хүн, нийт-60 хүн, зургаан автомашинтай ажиллаж, өнөө өглөөний 6:45 цагт цурамд оруулсан байна. Түймэр унтраах ажиллагаа одоо ч үргэлжилж байна.

Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сум нэгдүгээр баг Хавтгай /аймгийн баруун зүгт төвөөс 1.5 км/ модны энгэрт 2-3 хэсэг газар хээрийн түймэр гарч байна гэсэн мэдээллийг иргэн Н гуравдугаар сарын 29-ний өдрийн 18:20 цагт онцгой байдлын газарт өгчээ. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс 11 албан хаагч, сум орон нутгаас 12 хүн, нийт-23 хүн, гурван автомашинтай ажиллаж 18:50 цагт цурамд оруулж 20:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэр нэг га газрыг хамарсан бөгөөд гал алдаж түймэр гаргасан этгээдийг илрүүлсэн байна. 25 настай З гэгч нутгийн иргэн гал алдсан байжээ.

Харин Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Шувуут” гэдэг /сумаас баруун хойд зүгт 30 км-т/ газарт гарсан хээрийн түймрийг унтраах гэж 114 хүн, 13 автомашинтай ажиллаж 18:50 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогч Б-д хүлээлгэн өгсөн байна. Булган аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн нутаг “Бор булан” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 22 км-т/ хээрийн түймэр гарсан байна. Түймрийг унтраахын тулд нийт 64 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Увс аймгийн Тэс сумын наймдугаар багийн нутаг “Ногоон морин” гэдэг газар /сумаас зүүн өмнө зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан бөгөөд эл түймрийг сум орон нутгаас 25 хүн, нэг автомашинтайгаар шөнөжин ажиллажээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг онцолно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт товлогджээ. Түүгээр нийт 17 асуудал хэлэлцэн шийдвэрлэх бол есөн асуудалтай танилцах юм байна.

Хэлэлцэх асуудалд Татварын тухай хуулийн төслүүд багтаж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд татварын хувь хэмжээг бууруулахтай холбоотойгоор өмнө нь хуулийн төслүүд өргөн мэдүүлж байсан ч УИХ-ын даргын зүгээс энэ асуудлыг Засгийн газар цогцоор нь оруулж ирэх ёстой. Татварын асуудлыг хэсэгчилж хэлэлцсэнээр бүрэн шинэчлэл болохгүй гэж мэдэгддэг байв. Энэ дагуу Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ажээ. Татвартай холбоотой асуудлыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат хэлэлцүүлэх юм байна.

Мөн МИАТ компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийн тухай зэрэг хэд, хэдэн анхаарал татах асуудал багтжээ. Түүнчлэн нууц асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт энэ өдрийн хуралдаанд оруулж хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Хөрөнгө гаргах тухай

Д.ОЮУНХОРОЛ

2.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт оруулах тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

3.

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

4.

Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөний тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

5.

Төслийн гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай*

(Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улс)

Ж.ЭРДЭНЭБАТ

6.

Татварын алданги, хүү торгуулийн асуудлыг өөрчлөн боловсронгуй болгох тухай*

Ж.ЭРДЭНЭБАТ

7.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Д.ДОРЛИГЖАВ

8.

Түрээсийн орон сууцны төслийг хэрэгжүүлэх тухай

Д.ЦОГТБААТАР

9.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих тухай

Л.ГАНТӨМӨР

10.

“МИАТ” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай*

Н.ТӨМӨРХҮҮ

11.

Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцийн тухай*

Н.ТӨМӨРХҮҮ

12.

“Богдхан” төмөр замын трассыг тогтоох тухай*

Н.ТӨМӨРХҮҮ

13.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай

Р.ЖИГЖИД

14.

Журам батлах тухай*

Р.ЖИГЖИД

15.

Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай

С.ЭРДЭНЭ

16.

Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын тухай

Р.БУРМАА

17.

Нууц асуудал*

С.БАЯРЦОГТ

Танилцуулах асуудал

18.

Санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийн тухай

У.ХҮРЭЛСҮХ

19.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай1

С.БАЯРЦОГТ

20.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайлан1 (2014 он)

С.БАЯРЦОГТ

21.

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн явцын тухай

Ж.ЭРДЭНЭБАТ

22.

Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн хэрэгжилтийн тухай

Н.ТӨМӨРХҮҮ

23.

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын удирлагыг хэрэгжүүлэх хувилбарын тухай

Н.ТӨМӨРХҮҮ

24.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

С.ЭРДЭНЭ

25.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын гадаад томилолтын дүнгийн тухай

Categories
гадаад мэдээ

138 хүнтэй онгоц газардахдаа осолджээ

Канадын “Air Canada” компанийн 138 хүнтэй “Airbus A320” онгоц Торонто хотноо газардах үедээ буух зурвасыг хэтэрч, осолджээ. Үүний дараа 23 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хоёр хүнд яаралтай тусламж үзүүлжээ. Торонто хотоос ирсэн “AC624” нислэг орон Халифакс олон улсын нисэх буудалд газардахдаа буух зурвасыг хэтэрч, цахилгааны шон мөргөсөн аж. Ослын улмаас Халифакс олон улсын нисэх буудлын гэрэл, цахилгаан тасарсныг Нова Скоша мужийн цахилгааг шугам сүлжээний төвөөс сэргээн засварлажээ. Онгоц газардах үед шуургатай, буух зурвасын орчим цастай байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг эмч шалгаруулах ёслол болно

Дэлхийн эмч нарын өдөр тохиож байгаатай холбоотой өнөөдөр 14:00 цагт МҮЭСТО-д “Алтан чагнуур” шилдэг эмч шалгаруулах ёслол болох гэж байна.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношлогоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор “Алтан чагнуур” шагналын эздийг шалгаруулдаг юм.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газар хуралдаана

Монгол Улсын Засгийн газрын XVIII ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Тус хуралдаанаар ЗГ-ын гишүүн С.Баярцогт Нууц асуудал хэлэлцүүлэх бол Д.Оюунхорол Хөрөнгө гаргах тухай, Ж.Эрдэнэбат Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 17 асуудал хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл рүү анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эд оруулахгүй

Нийслэлийн Засаг дарга “Ноос боловсруулах үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/230 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийн дагуу малын гаралтай анхан шатны боловсруулалт хийгээгүй ноосон түүхий эдийг Улаанбаатар хотод 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оруулахгүй байх шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын Цагдаагийн газарт тус тус үүрэг болголоо.
Мөн Аж үйлдвэрийн яам, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран Улаанбаатар хотоос ноос угаах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэхийг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Жолооны шалгалтаа хүссэн үедээ өгөх боломжтой болох нь

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг Замын цагдаагийн алба эрхлэн хариуцдаг. Гэвч жолооны курсын үйл ажиллагаа тус албаны үндсэн чиг үүрэгт нийцэхгүй байгаа юм байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн төсөлд уг асуудлыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хөдөлмөрийн яам мэргэжлийн сургалтыг удирдлага зохицуулалтаар хангах зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр заажээ. Үүнээс гадна онолын мэдлэгийг иргэн бие дааж сурч болох, аюулгүй байдлын үүднээс дадлагыг заавал танхим, талбайд гүйцэтгэж сурдаг байх, шалгалтын мэдлэг, дадал чадварыг эзэмшсэнийхээ дараа боломжтой үедээ өгдөг байхаар төсөлд тусгажээ. Цаашлаад эрх сэргээхэд давтан шалгалт өгдөг байдлыг болиулж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд нээлттэй хаалганы өдөрлөг болно

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газар гаалийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, гаалийн харилцаанд оролцогчдод хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх, хууль сахилтын түвшинг дээшлүүлэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд тухайн өдөр гаалийн байгууллагаар үйлчлүүлж байсан иргэд ААНБ оролцсон юм. “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийн арга хэмжээний хүрээнд гаалийн хууль тогтоомжтой холбоотой ном, товхимол, гарын авлага, үзүүлэн таниулах материал, БТКУС-ын холбогдолтой бараа материал, Гаалийн зөрчлөөр илэрсэн зэрлэг амьтадын арьс, баавгайн савар, байгалийн үнэт чулуу, хар тамхи мансууруулах бодисын сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, өнгөт тараах материал зэргээр үзэсгэлэн гарган, хилээр нэвтрэх зорчигчдод гаалийн хууль тогтоомж, өөрсдийн явуулж буй үйл ажиллагааны талаар чөлөөтэй мэдээлэл өгч байлаа.

Мөн гаалийн албаны эрэлч нохойгоор хар тамхи мансууруулах бодисыг хайж олуулах ажиллагаа явагдаж, хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийг танилцуулан ажиллав.Мөн гаалийн байгууллагын санхүүгийн ил тод байдлыг таниулах зорилгоор “Шилэн данс“-ны хуулийн хэрэгжилтийн талаар зорчигч үйлчлүүлэгч нарт танилцуулж, гаалийн байгууллагаар үйлчлүүлэгч харилцагчдаас “Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа” авч, дүгнэлт хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эмч нарын эрхээ хамгаалах өдөр

Гуравдугаар сарын 30-ны өдрийг дэлхий нийтийн хэмжээнд эмч нарын эрхээ хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. 1933 оны энэ өдөр Eudora Brown гэгч Америк эмч мэдээгүйжүүлэх тариа хэрэглэн өвчтөнд юу ч мэдрүүлэлгүйгээр хоолойн хавдрыг авсан аж. Энэ арга түүхэнд шинэ нээлтийг хийж мэс заслын шинжлэх ухаан хөгжсөн түүхтэй. 1991 онд АНУ-ын ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр гуравдугаар сарын 30-ны энэ өдрийг эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг болжээ. Олон улсын хэмжээний тэмдэглэлт энэ өдөр эмч мэргэжлээрээ бахархах, олон нийтэд таниулан сурталчлах, эдгэрсэн хүмүүс эмчдээ чин сэтгэлийн үгээ хэлдэг өдөр болгон өргөжүүлэн тэмдэглэсээр иржээ. Энэ өдрийг манай эрүүл мэндийн байгууллагууд өргөнөөр тэмдэглэж, эмч нартаа талархал илэрхийдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа

Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна. СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд оруулсан байна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ Улаанхуаран, ХУД, 120-н уулзвар, Гандийн гудамж, Дүнжингаравын уулзвар, Их тэнгэрийн ам, Маршал town, Циркийн урд замын нийт 240 м3 борооны тогтсон усыг 2 машинаар соруулсан. Мөн шугам сүлжээний 500 м3 усыг 2 удаа соруулж Чингэлтэй дүүргийн 17-р хороо,Чингэлтэй уулын нарийн сувагт сувгийн цэвэрлэгээ хийлээ. Чингисийн талбай,Сансарын тунель, ,Доржийн гудамж, Айдас, Морин, Эмээлт, Баруун турууны даваанууд, Баянхошуу, ,Орбит, ,Найрамдал зуслангийн зам, ,Богд уулын арын зам, Зайсан, БГД-н өгсүүр замууд,Нарны гүүр,Нисэх,Яармагийн замын цасыг хусаж, шүүрдэж, зарим мөстсөн хэсгүүдэд нийт 4.5тн бодис цацлаа гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.