Categories
мэдээ соёл-урлаг

“Гамлет” жүжгийг маргааш тоглоно

УДЭТ-ын жүжигчид энэ сарын 22-нд 17:00 цагаас, 23-нд 19:00 цагаас “Гамлет” жүжгийг дахин тоглох гэж байна. Уг жүжгийг 1979 онд анх УДЭТ-ын тайзнаа анх тоглож байсан юм. “Гамлет” жүжгийг дэлхийд анх удаа 1601 онд тайзнаа тавьсан байдаг аж. Жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь, А.Ганчимэг нар тоглохоор болжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболдын айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичтэй уулзалт хийв. Сенатын Маршал Богдан Борусевич “Энэ удаад таны хийж буй айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөн агуулгаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд амжилттай шилжсэн нь бусад орнуудад сайн үлгэр жишээ гэж үздэг. Европын холбооны гишүүн орны нэг Польш Улсын Сенатын Маршалын хувиар хэлэхэд, Европын холбооны орнуудын хөрөнгө оруулагчид танай улсад хөрөнгө оруулалт хийх сонирхол их байна. Хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсье. Польш-Монгол улсын хамтарсан бизнес форум зохион байгуулагдсан нь хоёр талын бизнесийг хөгжүүлэхэд чухал болсон. Бид Монголд бизнес хийх боломж асар их байна гэж харж байна. Өнгөрсөн хугацаанд Польшийн иргэд Монгол Улс руу визгүй зорчиж ирсэн бөгөөд 2015 онд хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь Монголд жуулчлах Польш иргэдийн тоо өсч байна. Таны айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил тохиож байгаад баяртай байна” гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2013 оны нэгдүгээр сард байгуулснаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг хөгжүүлэхэд чухал алхам боллоо. Монгол иргэдийн Польшийн виз авах, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд Польшийн Дипломат Төлөөлөгчийн газар байхгүй байгаа нь хүндрэлтэй байгааг анхаарах шаардлагатай байна. Польшийн тал 2015 онд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм. Уг уулзалтын дараа З.Энхболд дарга Сеймийн Маршал Родаслав Шикорскитой уулзалт хийв. УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улс Европын холбоотой 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон баталсанд талархал илэрхийлье. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комисс чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд анхдугаар хурлын үеэр тохиролцсон ажлыг хэрэгжүүлэх нь чухал байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлж, шатдаг занар, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх, судалгааг хийх”-ээр тусгагдсан.

Энэ хүрээнд АНУ-ын “Жени Ойл Монгол” компанитай шатдаг занарын туршилтын үйлдвэр барихаар төлөвлөгдөж байна. БНПУ нь шатдаг занар боловсруулах талаар ихээхэн туршлагатай тул энэ чиглэлээр Польш Улсын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй танилцах, Польшийн талтай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Мөн тэд шатдаг занар боловсруулахтай холбогдсон Польшийн хууль тогтоомжийн талаар санал солилцов. Түүнчлэн Польш улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына бараалхсан бол УИХ-ын дарга Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд, Эдийн Засгийн сайд Януш Пехочиньскитэй уулзалт хийсэн бол Польшид амьдарч байгаа иргэдтэйгээ уулзалт хийсэн байна.

УИХ-ын даргын айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Боловсролын сайд морин хуурчдад бөхөлзөх биш гэдэлзэх байсан юм

БСШУ-ы сайд Л.Гантөмөр Завхан аймагт ажиллажээ.Түүнийг очиход нь Завханы хүүхдүүд хэрхэнбүжиглэж сурснаа гайхуулж, 250 сурагч морин хуур тоглож үзүүлсэн байна. Ер нь энэ нутгийн хүүхдүүдийг морин хуурч болгох төсөл хэдэн жилийн өмнөөс эхэлснийг хүмүүс мэднэ. Хамгийн анх аймгийнЗасаг дарга нь дэргэдээ морин хуурын хамтлаг байгуулсан юм гэнэ лээ. Тэр цагаас хойш сургуулийн сурагчдыг морин хуурч болгох эцэс төгсгөлгүй ажлууд үргэлжилсэн байна.

Энэ чиглэлийн уралдаан тэмцээнодоо тоогоо алдсан.Завхан аймгийн багш нар зөвхөн морин хуур сурталчлагч болон хувирч, сумдаа тойрдог болсон гэхэд хилсдэхгүй. Тэр байтугай хүүхдүүдийг маш олноор нь морин хуурч болгож байгаа сумыг алдаршуулдаг моод дэлгэрсэн байна.

Ерөөсөө морин хуургүй юм гэж Завхан аймагт байхгүй. Наадмын нээлт, уулын тахилгаас эхлээд ямар л арга хэмжээ болно тэндхялгас хөрөөдөж морин хуур тоглуулна. Хүүхдүүдийг хичээл хийлгэхгүй.Дарга нар нь хурлаа хийхдээ чсурагчдыг авчирч хуурдуулахын наагуур юм болно.

Ингээд одоогийн байдлаар завханчууд 2500 хүүхдийг математикаар биш морин хуурааргүнзгийрүүлэн сургаж байна. Үүний төлөө мөнгө төгрөгийг хайр харамгүй цацдаг бололтой юм. Цаашлаад хүүхэд бүрийг ийм хөгжимчин болгох мастер төлөвлөгөө гаргачихсан ч юм уу хэн мэдлээ.

Ямартай ч энэ бол Завхан аймагт өрнөж байгаа кампанит ажил. Ард нь хэн байгаа нь тодорхой, УИХ-ын гишүүн Я.Санжмятав. Сонгууль бүрээр сонгогдож байх эрхээ баталгаажуулахын тулд ийм зүйл сэдэж, зохион байгуулж явна. 2011 онд билүү 999 хүүхдийг Улаанбаатарын төв талбайд морин хуур тоглуулж байв.Дараа нь Хүннү гүрэн, Завхан аймаг байгуулагдсаны ойгоор 2222 морин хуурч хүүхдийг “үзүүлбэр” болгож байлаа. Өөрийнхөө ивээл дор дэргэдээ морин хуурын хамтлаг байгуулж явсан Засаг дарга нь ч тэр байсан юм.

Я.Санжмятав гишүүн аман дээрээ Завханы хүүхдүүдийг морин хуурч, компьютерчин, шатарчин болгоно гэдэг гурван цогц бодлого дэвшүүлсэн юм билээ. Гэхдээ тэр хүүхдүүд морин хуурын энэ их бэлтгэлийн хажуугаар компьютер үзэх үү. Бас дээрээс нь хичээл сурах уу. Зүгээр амраар нь морин хуураа тэвэрч мод хялгасаа хөрөөдөж л байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй.Уг нь хүүхдүүдийг амьдралд нь хэрэгтэй мэргэжилд хөтлөх аян өрнүүлсэн бол юу хэлэхэв. Сайн мужаан, инженер болгоё гэвэл болж л байна.

Эрхэм гишүүн сая Л.Гантө­мөр сайдыг тойрогтоо аваачиж, морин хуурч хүүхдүүдээр “бэлэг” барив. Боловсролын сайд ч гэж сайд. Яасан сайхан юм бэ гэж шүүрс алдаад, та нараараа бахархаж байна гэж алга ташаад баахан бөхөлзөж тонголзсон байна. Өөрөө“Авьяас” гэдэг хөтөлбөр зарлаж, түмний хүүхдийг дуулж, бүжиглүүлэх аян эхлүүлчихсэн болохоор тэгсэн байх. Уг нь Боловсролын сайд бөхөлзөх биш гэдэлзэх байсан юм. Яагаад гэдгийг одоо тайлбарлая.

Морин хуур гэдэг хөгжмийг үгүйсгээд, үзэн ядаад байгаа юм биш шүү. Монголын хүүхдүүдийг дуулж хуурдахаас өөрийг мэдэхгүй хөнгөн амьдралтай болгон хүмүүжүүлэх гээд байгааг нь эсэргүүцэж байна. Монголд хөгжмийн аугаа авьяастан Н.Жанцанноровбайна. Түүн шиг авьяастнууд төрөхөө хүрвэл он цагаа олоод мэндэлнэ. Энэ л хангалттай. Ийм олон морин хуурчаар Монголяах юм бэ. Тэднийг багтааж, шингээж, цалинжуулж ажиллуулах байгууллага Монголд хангалттай бил үү. Багцаагаар буюу бүдүүн баргаар хэлэхэд Улаанбаатарт гучин морин хуурч, Завханд гурван морин хуурч л хуураар хоолоо олж иднэ шүү дээ. Бусад нь тэгээд юу хийх юм бэ. Хар багаасаа урлаг хөөцөлдөж, хөнгөнөөр амьдарч болдог юм байна гээд ойлгочихсон хүүхдүүд барилга барих уу. Техник зохион бүтээх үү. Бас тариа тарьж,мал маллах гэж шороо тоос малын шивтэр шинхэгтэй холилдох уу. Бараг үгүй дээ. Зүгээр л хөнгөн толгойтой хөөргөнзантайажил хийдэггүй хүмүүс болж өснө.

Шал дэмий түмний хүүхдийгхичээл, сургуулиас нь завсардуулжяах гэсэн юм. Сурсан эрдэмгүй, эзэмшсэн мэргэжилгүй болсон хойноо харамсах зүйл битгий хийлгээч. Эрдэм сурах насаа хоёр чавхдастай, морин толгойтой хуур татаж сурахад зориулчихсанаа тэд хожим ойлгоод толгойгоо шаах вий гэдэг болгоомжлол төрөөд байна. Нэг хүнийг УИХ-ын гишүүнээр мөнхлөхийн төлөө хүүхдүүдээрээ наадаж, хичээл, сургуулиас нь хөндийрүүлж, ажил амьдралыг нь баллах хэрэггүй.

Сурагч байхад урлагийн үзлэгт бэлтгэнэ гэж бөөн юм болдог байлаа. Хичээл давтана гэдгийг тэр өдрүүдэд ор тас мартана. Тэгж дуулна, ингэж бүжиглэнэ гэхээс өөрийг мэдэхгүй дэвнэ. Зарим үед хичээл “цонхолно”. Тэр цаг дээр урлагийн үзлэгтээ л бэлтгэнэ. Хичээл давтахдаа ч тийм цаг гаргадаггүй хэрнээ шөнө дөл хүртэл бүжгийн хөл нийлүүлж, дууны ая тохируулна. Ердөө тавхан минут тайзан дээр гараад буухын төлөө хэдэн өдрийн хичээлийг цалгардуулж, найран дундаа назгайрдаг байж.

Зөвхөн манай ангийнхан ч тэгдэг байсан юм биш сургууль даяараа өрнөдөг хавтгай үзэгдэл энэ байв. Эндээс авьяас нь тодорч, хожим дуу бүжгээрээ хоолоо олж идэх авьяастнууд төрсөн л байх. Гэхдээ цөөхөн. Хичээл хийж өөрийгөө зовоосноос цэнгэл хөөцөлдөж, хөнгөн амьдрах нь сайхан гэдэг төлөвшлийг авсан хэсэг ч бий. Тэр нь арай олон. Гэхдээ өнөөдөр тэд төгссөн сургуульгүй, эрхэлдэг ажилгүй, яаж амьдрах нь тодорхойгүй хүмүүсийн эгнээнд шилжчихсэн явна.

Морин хуурч болгоно гээд Завханы хүүхдүүдийн хувь заяаг ийм болгочих вийЛ.Гантөмөр сайд аа.Бид таван минутын урлагийн үзүүлбэр бэлтгэхийн тулд арван өдрийн хичээл хөсөрдүүлдэг байж. Тэгээд үр дүнд ньхичээл давтаж сууснаас ингэж бужигнаж байх нь сайхан гэсэн ойлголттой үлдсэн.

Морин хуурч болохын төлөө наад хүүхдүүд чинь таван жилхичээлээсээ завсардчихсан яваа юм биш биз. Үр дүн нь хичнээн санаанд багтамгүйхор учруулна гэж та бодож байна. Цаана чинь Увсын хүүхдүүд зөвхөн математикаар гүнзгийрч байна. Юун дуу, хуур. Математикч хүний ухаан задардаг, алсыг хардаг, томоор сэтгэдэг, логик сэтгэлгээтэй болдог, адаг сүүлд нь төр удирдах хэмжээний хүн болон төлөвшдөг гэдгийг ойлгочихжээ. Ийм хүмүүс л Монгол Улсад хэрэгтэй.

Гэтэл Я.Санжмятав гишүүн та хоёр хүүхдүүдийг хичээлээс нь хөндийрүүлж,хөгжим тоглуулаад баясч суух юм.Сонгуулийн төлөө ингэж хүний хүүхдүүдийг хөлдөө чирэх хэрэг байна уу. Эцэг эхчүүд та бүхэн үүнийг тэгээд зөв гэж үзээд байгаа юм уу. Ноён уулаа ухуулахгүй гээд иргэний тэмцэл хөдөлгөөн өрнөж, гадуур бөөн юм болж байна. Тэгвэл энэ хичээл сургуулиас нь хөндийрүүлж хууртай ноцолдуулж суух ньНоён уулаас ноцтой зүйл болчихоод байна. Тэр уулын булш, бунханяах вэ.Хэрэв тийм их хэрэгтэй юм бол ухаж аваад музейд тавиад, тэгж их хайрлаад байгаа юм бол шүтээн болгожшүтэхэд л болох биш үү.Монголын хүүхдүүдийг гадаад хэл сургахгүй, кирилл бичиг үзүүлэхгүй. Орчин үеийн технологи гэж юу байдгийг мэдүүлэхгүй.Зөвхөн морин хуурч, морь унаач, малчин болгож дэлхийгээс таслах бодлого яваадбайна.Ийм байхад Ноён уулын булш ямар хамаатай юм.

Тэгээд ч ардын хүүхдийг хурданморь унуулж байгаа нь хүнд хөдөлмөр хийлгэж, эрхийг нь зөрчиж байгаа хэрэг. Морин хуур тоглуулж байгаа нь ч хүүхдийн сурч боловсрох эрхийг хааж, боож байгаа үйлдэл.Тиймээс үүнийг л Боловсролын сайд та ухаж ойлгож, олж харах ёстой байлаа. Үүнийг таслан зогсоож, монгол хүүхдийг боловсролтой дэлхийн хүн болгож хөгжүүлэх чиглэлд хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүүхдийг морин хуурч, морь унаач болгохыг хатуу хориглох шаардлагатай байна.Ийм учраас л та бөхөлзөх биш гэдэлзэх хэрэгтэй байсанюм. Тэгээд энэ нь явж явж нэг нөхрийггишүүн болгох л гэсэн зорилготой гэхээс арга тасармаар санагдах юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн шалгалт эхэлж байна

Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын нэг хэсэг болсон Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр орон даяар явуулж байна. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон байгаа. Өнөөдөр эхний шалгалтыг авч, дөрөвдүгээр сарын 25-нд дахин хэл, бичгээр шалгалт явуулах юм. Хоёр дахь шалгалтад эхний шалгалтад хангалтгүй оролцсон буюу босго оноо хүрээгүй элсэгчид хамрагдах боломжтой аж. Өнөөдөр авч буй эхний шалгалтад ороогүй бол дөрөвдүгээр сард болох хоёр дахь шалгалтад орох боломжгүй юм байна.

Categories
мэдээ спорт

Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ их аварга хакухо М.Даваажаргалыг давлаа

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн болох Харү башё Осака хотноо өндөрлөхөд хоёрхон өдрийн барилдаан үлдээд байна. Өнөөдрийг хүртэл буюу 12 өдрийн дараагаар их аварга Хакухо М.Даваажаргал нэг ч унаагүй башёг тэргүүлсэн хэвээр байсан бол өнөөдөр сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд өвдөг шороодлоо. Хэрэв өнөөдрийн барилдаанд Хакухо давсан бол Харү башёд тэргүүлэх нь нэгэнт тодорхой болох байсан юм. Учир нь түүний араас сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваатайгаар нэхэж явсан юм. Ийнхүү 13 өдрийн барилдааны дараа Хакухо 12 даваа нэг унаатайгаар башёг тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас 11 даваа, хоёр унаатай сэкивакэ Тэрүнофүжи бичигдэж байна. Тиймээс Харү башёгийн тэргүүн байрын төлөөх өрсөлдөөн Хакухо болон Тэрүнофүжи нарын хооронд өрнөх нь тодорхой боллоо. Сэкивакэ Тэрүнофүжи озэки Кисэносато, маэгаширагийн зургаагаас барилдаж буй Кайсэй нарт тус тус өвдөг шороодсон билээ.

М.Ууган

Categories
мэдээ нийгэм

Нар бүтэн хиртэв

Өнөөдөр эх дэлхий дээр нарны бүтэн хиртэлт болж байна. Энэхүү байгалийн үзэгдэл нь Хойд Атлантад орон нутгийн цагаар 07.40 минутад эхэлсэн бөгөөд Скандинаваас Гренланд хүртэл үргэлжилсэн байна. Эрдэмтдийн тооцоолсноор нарны бүрэн хиртэлт дөрвөн цаг есөн минут 21 секунд үргэлжилнэ гэж байв. Энэ талаарх бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан аж. Нарны бүтэн хиртэлт Данийн Фарерийн арал болон Шпицбергены арлуудад илүүтэй ажиглагдсан байна. Тиймээс эдгээр газрууд дахь зочид буудлууд жуулчдаар дүүрэн байсан гэнэ. Нарны хиртэлт жилд 2-5 удаа болдог байна. Энэ жилийн хувьд байгалийн энэхүү үзэгдлийг ирэх есдүгээр сарын 13-нд дахин харж болох гэнэ. Тухайн үед нар хиртэлт Африкийн өмнөд хэсэг, Мадагаскар, Антарктидад илүүтэй ажиглагдах болно хэмээн эрдэмтэд үзэж байна. Харин нарны бүтэн хиртэлт ирэх оны гуравдугаар сарын 9-нд дахин болох гэнэ.

Нар хиртэлийг доорх бичлэгээс үзнэ үү

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт галт тэрэг осолдож 150 хүн амь үрэгджээ

Энэтхэгийн хойд нутагт галт тэрэг осолдсоны улмаас ойролцоогоор 150 хүн амь үрэгдэж, 150 хүн гэмтэж бэртсэн байна. Өнөөдөр өглөө Варанаси мужийн Дехрадун хотоос Уттар-Прадеш мужийг зорьж явсан галт тэрэг замаасаа гарчээ. Зүтгүүрболон гурван вагон замын хажуу руу унасан тухай мэдээлсэн бөгөөд хөдөлгүүр нь эвдэрснээс осолдсон бололтой. Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт аваачиж яаралтай тусламж үзүүлсэн байна. Харин Уттар-Прадеш мужийн захиргаанаас хохирогсдод нөхөн төлбөр олгоно гэдгээ мэдэгджээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Аргентиний зорчигч тээврийн онгоц осолджээ

Аргентиний зорчигч тээврийн онгоц Уругвайн газар нутаг дээгүүр нисч яваад осолдсон байна. “Beechcfraft-90“ онгоцонд найман хүн сууж явсан бөгөөд доод тал нь гурван хүн амь үрэгдсэн тухай мэдээллээ. Уругвайн Пунта-дель-Эстэ хотын ойролцоо нисч яваад ийнхүү осолдсон байна. Одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй аж.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ спорт

Тэшүүрчид “Olympic Oval Finale”-д уралдаж байна

“Olympic Oval Finale” тэшүүрийн залуучууд, насанд хүрэгчдийн А, В, С ангилалын тэмцээн өчигдөр Канадын Калгари хотод эхэллээ. Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг тэмцээнд манай улсын баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Спортын мастер Ж.Долгорсүрэн, Л.Энхбат нарын удирдлага дор ОУХМ А.Зул, спортын мастер Я.Зоригтбаатар, Б.Батгэрэлт, Б.Сумъяа нар тус бүр дөрвөн зайд хурд сорих юм.

Мөн энэ үеэр 16 настай Я.Зоригтбаатар, Б.Сумъяа нар өсвөр үеийнхний өвлийн олимпийн II наадмын эрхийн төлөө уралдана.

Норвегийн Лиллехамер хотноо залуучуудын өвлийн олимп 2016 оны хоёрдугаар сарын 12-21-ний өдрүүдэд болно.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд Харвардын оюутнуудтай уулзлаа

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Монгол Улсад танилцах аяллаар хүрэлцэн ирсэн, дэлхийд нэр хүндтэй Харвардын их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Жил бүрийн хаврын амралтаар болдог тус сургуулийн энэхүү аялал анх удаа манай улсад болж байгаа ажээ. Аяллын бүрэлдэхүүнд Харвардын их сургуулийн Ази, Номхон далайн бүсийн сургалт, танилцах аялал, оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан газрын захирал Саммеул Хингсо Ким болон 10 орны 14 оюутан багтжээ.

УИХ-ын дэд дарга М.Энхболд дэлхийд нэр хүндтэй сургуулиас энэхүү аяллыг анх удаа Монголд зохион байгуулж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байдал, парламентын бүтэц болон намрын ээлжит чуулганы талаар Харвардын оюутнуудад танилцуулсан юм. Мөн цаашид оюутнууд туршлага судлах чиглэлээр Монгол Улсын Их хурал, Засгийн газрын төвшинд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Харвардын их сургуулийн оюутнууд манай улстай танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад учирч буй сорилтууд, Засгийн газарт намууд хэрхэн хамтарч ажиллаж байгаа болон гадаад харилцаа, бондын талаар сонирхон асууж байв.

Аяллын багт Харвардын их сургуульд Монголоос суралцдаг НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ, оюутан Н.Батнайрамдал нар багтжээ. Энэхүү аялал жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд энэ оны зургадугаар сард оюутан солилцооны хөтөлбөр эхлэх боломжтой юм байна.