Categories
гадаад мэдээ

Рианнагийн зургийг зөвшөөрөлгүй хэвлэж, торгуульд унажээ

Topshop компанийнхан дуучин Рианнагийн зургийг өөрийн бүтээгдэхүүн дээр хэвлэснийхээ төлөө шүүхэд дуудагдаад байсан билээ. 2013 онд дуучин бүсгүйн зургийг зөвшөөрөлгүйгээр ханцуйгүй цамцан дээр хэвлэн худалдаанд гаргаснаас хойш хоёр жилийн турш үргэлжилсэн хуулийн маргааныг шүүх байгууллага эцэслэн шийдвэрлэж, Рианнад 3.3 сая фунт стерлинг төлүүлэхээр болжээ.

Topshop болон түүний толгой компани Arcadia нь шүүхээс тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулан, нэг сая доллар болгохоор заргалдаж байсан билээ. Гэсэн ч шүүхээс энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөгүй аж. Уг цамцыг дэлгүүрт худалдахыг хориглосон шийдвэр гарснаас хойш хэдэн долоо хоногийн дараа ийнхүү шүүхийн тогтоол гарсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

MIXX хамтлаг Дархан хотод тоглолтоо хийнэ

“MIXX” хэмээх нэрэн дор хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн залуус анх удаа Дарханд хотод аялан тоглолтоо хийхээр товоо гаргажээ. Энэ удаагийн тоглолтоо “Хаалгаа нээ” нэртэйгээр хийх аж.

Тоглолт Дархан хотын хүүхэд залуучуудын театрт хоёрдугаар сарын 13-ны 16:00, 19:00 цагаас болно. Ийнхүү багагүй хугацаанд чамлахааргүй амжилт үзүүлж чадсан тус хамтлагийнхан Гэгээн хайрын баярыг тохиолдуулан “Хаалгаа нээ” тоглолтоороо залуусын хотод зочлох нээ.

Categories
гадаад мэдээ

Украины асуудлаар Путинтэй уулзахаар болжээ

Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар өнөөдөр 19.00 цагийн үеэд Украинд ажлын айлчлал хийхээр болжээ. Тэд тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзаж, зүүн хязгаарын асуудлаар байр сууриа солилцох гэнэ. Канцлерийн хэвлэлийн төлөөлөгч “Меркел, Олланд нар энэхүү айлчлалаа өндөрлүүлсний дараа Орост айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар болсон” гэж ярьжээ.

Канцлер энхийн аргаар зүүн хязгаарын хямралын дуусгах хүсэлтэй байгаа бөгөөд Петр Порошенког АНУ-ын Батлан хамгаалах яамнаас өгөхөөр амлаад буй зэр зэвсгээс татгалзахыг уриалжээ. Тэрбээр “Украин, АНУ-аас зэвсэг авбал энэ хямрал хэзээ ч дуусахгүй” гэж хэлжээ. Харин Олланд сүүлийн үеийн зэр зэвсгийн тусламжтай зүүн хязгаараас салан тусгаарлагчдыг хөөх нь зөв алхам хэмээсэн байна.

Украиныг хямралаас нь гарахад Франц туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн ч зэвсэг нийлүүлэхээс эрс татгалзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ сарын эхээр Обама, Украинд зэр зэвсэг болон цэрэг илгээх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.

Categories
мэдээ улс-төр

Маршал Х.Чойбалсангийн зээ охинд хүндэтгэл үзүүлэв

МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгал, МАН-ыг үндэслэгч анхны долоогийн нэг, маршал, өрлөг жанжин Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан маршалын зээ охин Ч.Халиуныг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. МАН-ын дарга М.Энхболд улс төрийн нөхцөл байдал амаргүй байсан үед маршал Х.Чойбалсан нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтэн, цэргийн жанжин хүн байсныг онцлоод он цаг улирах тусам түүхийн үнэн, маршалын үйл хэрэг улам бүр тодорч байна гэлээ. Тэрээр “Сүүлийн үед зарим нэг хүн түүхэн бодит үнэнийг гуйвуулж байгаад харамсдаг. Түүхийг хэзээ ч мушгин гуйвуулж болохгүй. Монгол Улсын тусгаар тогтнолын түүх бол МАН-тай салшгүй холбоотой. Маршал Х.Чойбалсан бол орчин цагийн ардын арми, батлан хамгаалах салбарыг үндэслэгчдийн нэг байсан. 1921, 1939 онд эх орноо харийн булаан эзлэгчдээс чөлөөлж, 1945 онд эх орноо тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг хүлээн зөвшөөрүүлсэн манай эх орны түүх нь маршал Х.Чойбалсангийн түүхэн үүрэг, гавьяа замналтай салшгүй холбоотой, хойч үеийн бахархан дуурсах үйлс мөн юм. Маршалын мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан танд болон таны төрөл төрөгсдөд МАН-ын дарга болон МАН-ын Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Халиун МАН-ын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархлаа илэрхийлээд өвөөгийнхөө үйл хэргийг мөнхжүүлэх, олон нийтэд таниулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд МАН-аас өнөөдөр “Монгол Улсын тусгаар тогтнолд маршал Х.Чойбалсангийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний бага хурал, Монголын үндэсний музейтэй хамтран “Маршал Х.Чойбалсан” үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн ойн үеэр маршалын үйл хэргийг харуулсан баримтат кино, ном товхимол бүтээх юм байна.
Categories
мэдээ спорт

Эмэгтэй супер лигт легионер тоглогч хөл тавилаа

МҮСБХ-ны Бүх Оддын долоо хоног өндөрлөж, тойргийн тоглолтууд үргэлжилж байна. Хоёрдугаар сарын 4-ний тоглолтын тойм:

“Баянгол Фалконс” vs “СБЛ Хасын хүлэгүүд”-62:68

Энэ жил анх удаагаа зохиогдож буй “Эмэгтэй Үндэсний Супер Лиг”-т легионер тамирчин хүрэлцэн ирлээ. СБЛ Хасын Хүлэгүүд багт ирсэн холбон тоглогч Destiny Mason, өчигдөр лигийн хамгийн хүчирхэг багуудын нэг Баянгол Фалконс багийн эсрэг тоглолтод гарч тоглолоо. Destiny Mason 20 минутыг талбай дээр өнгөрүүлэхдээ 7 оноо, 4 бөмбөг самбараас авлаа.

Фалконсчууд энэ улиралд ШУТИС Шаркс багт Майжаргалын “баззер шот”-оор хожигдож, цорын ганц ялагдлаа амсаад байсан. Өчигдөр болсон тоглолтонд тэднээс Ж.Мөнхсувд 24 оноо, 11 самбар, Д.Ганзул 11 оноо, Б.Солонго 8 оноо, 17 самбар авсан.

Гэсэн ч шинэ эрч хүч сэлбэсэн Хүлэгүүд баг энэ өдөр гайхалтай байж чадлаа. Тэднээс багийн лидер Б.Ундрах 26 оноо, 5 бөмбөг таслалт, ахлагч Булбул 9 оноо, 10 самбар, Энэрэл 8 оноо, 10 самбар авсан. Улмаар 68:62 харьцаатай Хүлэгүүд ялалт байгуулж, улирлын тав дахь хожлоо авлаа.

Харин Фалконсчууд улирлын хоёр дахь хожигдлоо хүлээж байна. Ингэснээр эдгээр багууд ижилхэн 5 хожил, 2 хожигдолтой болж, эмэгтэй Үндэсний Супер Лигийг тэргүүлж байна.

“Хэнтий Чингис Сити” vs “Их өргөө аравтууд”- 105:93

Эрэгтэй Үндэсний Супер Лигийн сүүл мушгиж байсан “Чингис Сити” баг энэ өдөр Их Өргөө Аравтууд багийн эсрэг тоглолоо. Тоглолтын эхлэлийг Аравтууд баг тун сайн хийж, 15 гаран оноогоор тэргүүлж эхэлсэн.

Гэсэн ч Супер Лигт амархан баг гэж байхгүй гэдгийг энэ тоглолт харууллаа. Хэнтий Чингис Сити баг бөмбөг болгоны төлөө тэмцэл гарган тоглож, мөн торгуулийн шидэлтүүдээ найдвартай гүйцэтгэж байлаа. Тэднээс Afam Moujeke 29 оноо, 18 самбар, Gabe Moton 23 оноо, 10 самбар, Н.Улаанхүү 19 оноо, 10 самбараар багаа тэргүүллээ.

Харин эсрэгээрээ Аравтуудын торгуулийн шидэлтүүд амжилтгүй болж байсан. Тэд 44 шидэлтээс 24-г нь хийж, 20-г нь алдлаа. Ингэснээр тэдний хожигдлын үндэс нь энэ боллоо. Тэднээс Д.Мөнхтүвшин 22 оноо, Aundre Williams 20 оноо, 20 самбар, С.Батбямба 19 оноо авсан.

Ингэснээр Хэнтий Чингис Сити баг 105:93 харьцаатай хожиж, улирлын дөрөв дэх хожлоо авсанаар, удаан үргэжилсэн хожигдлын хар цуврал нь зогслоо.

Харин Их Өргөө Аравтууд баг Ирвэсүүд, Лидер, Чингис Сити гэсэн багуудад гурав дараалсан хожигдол хүлээж, улирлын долоо дах хожигдлоо амслаа. Ингэснээр багуудын плэй-оффын төлөөх өрсөлдөөн улам ширүүсч байна.

“Сентоза Арслангууд” vs”Гэгээн Хангайн лидер”-101:95

Энэ өдрийн сүүлийн тоглолт аль аль нь Плей-оффийн өрсөлдөөнд эргэн ирээд байгаа хүснэгтийн 9 болон 10-р байруудад бичигдэж байсан “Гэгээн хангай Лидер”, “Сентоза Арслангууд” багийн хооронд болсон.

Хэрвээ уг тоглолтонд Арслангууд хожил байгуулвал Плей-оффийн наймдугаар байранд бичигдэх бол Лидер хожил байгуулсан тохиолдолд адилхан зургаан хожилтой тэмцэж ирэх юм. Улмаар А.Сэсэнжав дасгалжуулагч гарааны бүрэлдэхүүндээ төвийн тоглогч О.Очирбатыг гаргаж тэр нь ч үр дүнгээ өгч тоглолтын төгсгөл үед найман онооны зөрүүг үүсгэж чадсан юм.

Гэхдээ дөрөвдүгээр үеийн төгсгөлийг Арслангууд арай илүү тавьж чадсанаар 101:95-аар долоо дахь хожлоо байгуулсан. Тэднээс хоёр тоглогч Трибль Дабль гэсэн хос үзүүүлэлтийг хийж, супер лигийн нэгэн шинэ амжилтыг тогтоосон.

Холбон тоглогч Chris Lawson 20 оноо 10 самбар 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол хамгаалагч Б.Батзолбоо 13 оноо 12 самбар 10 оновчтой дамжуулалтыг хийсэн байна. Мөн энэ өдөр сэлгээнээс гарч тоглосон Б.Тамжид 24 оноо 5 самбар, Torin Walker 18 оноо 8 самбар О.Нямбар Б.Баатарсүрэн нар тус тус 10 оноо авсан юм.

Харин тун харамсалтай хожигдол хүлээсэн “Гэгээн хангай Лидер” багаас Jonathan Blake 35 оноо 8 самбар авч багаа тэргүүлсэн бол О.Очирбат 21 оноо 10 самбар Э.Дөлгөөн 18 оноо 15 самбар авсан байна.

Ингэснээр “Сентоза Арслангууд” долоон хожил, найман хожигдолтой хүснэгтийн наймдугаар байранд бичигдэж эхэлсэн бол “Гэгээн хангай Лидер” таван хожил, есөн хожигдолтой 10-р байрандаа хэвээр үлдлээ.

Үндэсний супер лигийн дараагийн тоглолтууд ирэх ням гарагт болох бөгөөд эхний тоглолт “Эрдэнэдрийлинг Ригс” vs “Хан Талстын Ирвэсүүд” багын хооронд болох бол сүүлийн тоглолт “Дорнод Танан Гарь” vs “Төв ургац” багуудын хооронд болно.

Categories
гадаад мэдээ

Уитни Хьюстоны охиныг аппаратнаас салгалаа

Дуучин, жүжигчин агсан Уитни Хьюстоны охин Бобби Кристина Брауныг таван өдрийн турш комын байдалд байсан тул амьсгалын аппаратнаас салгасан байна.
Брауны хэвтэж буй Атлантын эмнэлгийн эмч нар түүнийг сэргэх найдваргүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэхдээ аппаратнаас салгаснаас шууд үхэлд хүргэдэггүй, амьдрах магадлал бага ч болов байдаг аж.
Охины аав Бобби Браун ирэх даваа гарагаас өмнө охиноо яах талаар шийдвэр гаргах ёстой байжээ. Түүнчлэн эмч нар Брауны тархины үйл ажиллагаа бага ч гэсэн сэргэж, үл ялиг хөдөлсөн тухай тэмдэглэж байсан юм.
Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дэд даргад Ц.Нямдоржийг дэвшүүллээ

Авлигатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилсон. Түүнээс хойш АТГ-ын дэд даргын суудал эзэнгүй байгаа гэж хэлж болно.

Тэгвэл энэ албан тушаалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д өргөн барьсан байна. Ц.Нямдорж нь 2013 онд АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар томилогдсон бөгөөд өмнө нь тус албаны төсгийн даргаар ажиллаж байсан юм.

Авлигын эсрэг хуульд “АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой” гэж заасан байдаг. Харин Ц.Нямдоржийн хувьд дээрх шалгуурыг хангасан гэж Ерөнхийлөгчийн зүгээс үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын 4 дүгээр улирлын зөвлөгөөн боллоо

Цагдаагийн газрын 2014 оны 4-р улирлын нэгдсэн сургалт, зөвлөгөөн батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу явагдан, газрын нийт 108 алба хаагч хамрагдаж, “Харилцааны соёл, сэтгэлгээ хандлага өөрчлөх нь”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахад гаргаж байгаа алдаа, дутагдал, цаашид хамтарч ажиллах”, шинээр батлагдсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код/, “Харилцах урлаг” “Хүн барьцаалах гэмт хэрэг”, “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах”, “Байгууллагын болон хувь хүний аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарах”, “Нэг хүнд болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх арга, ажиллагаа, анхаарах асуудал” -аар тус тус сургалт мэдээлэл өгч дадлага хийсэн. Мөн алба хаагчдын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат “2014 оны ололттой тал, дутагдалтай тал” сэдвээр мэдээлэл хийж, Рашаант суман дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Х.Мөнхжаргал, Хишиг-Өндөр суман дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Батжаргал, Хангал сум дах цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Т.Норпил нар хариуцсан цагдаагийн хэсгийн хэмжээнд зохион байгуулсан ажлын талаарх тайланг тус тус тавьж, алба хаагчдын дунд санал шүүмжлэл өрнүүлсэн.
Сургалт зөвлөгөөнд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Д.Эрдэнэчимэг, ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн ахлах сургагч цагдаагийн хошууч Э.Тэмүүжин, ахлах сургагч багш, цагдаагийн ахмад Б.Ганбаяр, ГХТГ-ын МШАДГ-ын ахлах төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Доржзаяа нар урилгаар ирж сургалт явуулсан.
Зөвлөгөөний төгсгөлд алба хаагчдын ажлын стресс, алжаал ядаргааг тайлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Цасны баяр” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд арга хэмжээний үеэр “Цасны хөл бөмбөг”, “Мөсний шагай”, “Олс таталт”-ын тэмцээнүүд явагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Алимнаас хачиг илэрчээ

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Цагаан сар–Таны оролцоо” аяны хүрээнд Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны бөөний төв, дэлгүүрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт хийжээ. Хяналт шалгалтын үеэр Ховд аймгийн Ярантын боомтоор импортлон оруулж ирсэн алимнаас дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторид шинжлүүлэхэд жимсний улаан хачиг илэрчээ. Хачигтай алим худалдаалж байсан газарт нь ариутгал хийлгэн, алимыг хурааж битүүмжлэн, устгахаар болжээ.

Жимсний улаан хачиг нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй, хөнөөлт шавж бөгөөд энгийн нүдээр бараг харагддаггүй аж. Уг хачиг нь алимны ишний хонхор хэсэгт байрладаг тул сайтар шалгаж, харласан, аалзны шүлс шиг саарал торлог үүссэн байвал болгоомжлох хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Чанарын баталгаагүй, гарал үүсэл тодорхойгүй, ил задгай худалдаа, гудамж талбайгаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг мөн анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Занданшуулсан шарил ямар хүнийх байсныг тогтоов

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжинд суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарил байхыг цагдаагийн байгууллагынхан илрүүлээд байсан. Улмаар энэхүү шарилыг шинжилгээнд оруулж, хэдий үеийн, ямар хүнийх болохыг тогтоохоор ажлын хэсэг гарч ажилласан байна. Тэгвэл бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг тогтоожээ. Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байсан аж.