Categories
мэдээ нийгэм

“Үндэсний супер лигийн бүх оддын 2015” тоглолтын талаар мэдээлэл хийнэ

09:00 цагт “Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнд холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болно. Утас: 96664674

10:00 цагт ШӨХТГ-ын хэвлэлийн танхимд дарга Т.Аюурсайхан сэтгүүлчидтэй танилцах уулзалт зохион байгуулах бөгөөд цаашид хийх ажлын талаараа ярилцана. Утас: 95521020

12:00 цагт “Blue Moon” арт галлерейд Ө.Баттайвангийн “Project 12” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12:45 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооноос “Үндэсний супер лигийн бүх оддын 2015” тоглолт болох гэж буйтай холбогдуулан “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Хуралд зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдээс гадна легионер тоглогчид оролцоно.. Утас: 88023710, 99991273

Categories
мэдээ спорт

“Харцага”-ын Б.Одбаяр багтаа эргэн нэгдлээ

Лигийн дөрвөн удаагийн аварга “Харцага” баг супер лигийн тэмцээнийг зургаан хожил таван хожигдолтойгоор үргэлжлүүлж байгаа билээ. Тэгвэл тус өнөө жил хоёр легионер тамирчнаас хүчээ зузаатган лигийг үргэлжлүүлж байгаа ч багийн түлхүүр тоглогч Бат-Очирын Одбаярын орон зай үгүйлэгдэж байсан юм. Анхдугаар супер лигийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч байсан түүний хувьд өнөө жил лигийн тэмцээнийг Австрали улсад интернэтээр үзэж байв. Тэгвэл тэрбээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд ирэх даваа гаригт “Харцага” багийнхантайгаа анхны тоглолтоо хийхээр болоод байгаа юм. Түүнийг хүлээж байсан хөгжөөн дэмжигчдийнх нь одоо л нэг нар нь гарах байх даа.

Categories
мэдээ спорт

Хакүхо Хацү башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж буй Хацү башёгийн 11 дэх өдөр буюу өчигдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Гойэдог цүкидаши мэхээр өвдөг шороодуулж башёг итгэл төгс хошуучилж байна. Тэгвэл түүний араас ганц унаатай нэхэж явсан Харүмафүжи сэкивакэ Аойямад өвдөг шороодон хоёр унаатай болж тэргүүлэгчийн байрнаас ухарлаа. Тэгвэл отгон ёкозүна Какүрюү озэки Котошёгикүд мөн дийлдсэн юм. Ингэснээр Котошёгикүгийн хувьд тавин хувийн амжилтаа хийлээ.

Энэ өдөр озэки Кисэносато Аминишикигээр ес дэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил найм дахь даваагаа авлаа. Харин сэкивакэ Ичиножёо Точиношинд унаж, үлдсэн өдрийн барилдаануудад унах эрхгүй боллоо.

Монголын бөхчүүдээс: (11 өдрийн дараах байдлаар)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 11-0

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 9-2

Ёкозүна Какүрюү М.Ананд 8-3

Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-7

М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-5

М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-6

М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-3

М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-4

M-13 Араваши Э.Дөлгөөн 6-5

M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 7-4

Жюүрёо:

Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 2-9
Барууны 4 Таканоива А.Баасандорж 3-8
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 4-7
3үүний-9 Сэйро А.Өнөболд 5-6
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 5-6
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-8 гэсэн амжилттай явна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хямралын сайхан бэлгүүд

Баабар ингэж өгүүлэв

Шинэ Засгийн газрыг буй болгохдоо “хямралаас гаргах авралын” гэсэн нэр бараг л албан ёсоор өгсөн. Томилсон гишүүд чухам ийм л ерөөл нэгэн дуугаар өргөж байлаа. МАН хямралаас улс орноо гарган аврахын тулд л нэгдлээ гэж тунхаглаж байв. Шинэ засаг ч ердөө ганцхан ийм зорилготой гэдгээ тангараглав. Сар өнгөрлөө, самарч гарлаа. Сахил хүртээд шал дордов гэгчээр Шинэ Засгийн газар ба түүний авч эхэлсэн арга хэмжээ нь гишүүд болон горилогсдын 2016 оны сонгуульд бэлтгэх сайхан дэвсгэр болж өргөсөв. Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох хууль санаачлан батлуулсан гайхал “ямар ч халамжийг хасч болохгүй, тэрний оронд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмье” гээд хээвнэг авч байх юм. Гудамжнаас орж ирсэн хорлон сүйтгэгчид төдийгүй юм ойлговол ойлгох ромбо дипломтой бас бизнес хийдэг учир юу болохгүйг гадарладаг гишүүд ч энэхүү ард түмнээ хайрлан тас тэвэрч амийг нь таслах хөнөөлт кампанит ажилд нэгдэв. Эдийн засгийн хямралын цаад шалтгаан болсон гудамжны рэкэтчид маань хөрөнгө оруулагчид гараад явчихсан учир дарамтлах объектгүй болж, сүүлийн хоёр жил хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байснаа газрын гаваар гарч ирэн идэвхижлээ. Өлгийтэй нярай нарыг хөхөө өвлийн хүйтэнд талбай дээр эгнүүлэн хэвтүүлж нүүрийг нь бүтээдэг шоу л арай харгис юмаа даа. Гиннест бүртгүүлэх гэсэн юм болов уу? Үхсэн хүний нүүрийг л бүтээдэг дээ, манай Монголд.

10 жилийн өмнө бивээр “Байгалийн баялгаар дамжсан энэ их гэнэтийн баялаг мөнгө бидэнд арай л эрт ирж байна даа. Бид мөнгө олж чадах ч түүнээ зөв зарцуулах чадвар суугаагүй байна. Байгалийн баялгийн хараал гэдэг нь мөнгөтэй болсонд биш, түүнээ буруу зарцуулснаас болдог” гэж бичиж байсан. Мэргэн түргэндээ ч биш, ерөөсөө л гэнэт мөнгө олж баяжсан хоцрогдсон орон дандаа л ингэдэг нь хаана ч харагддаг, бичигддэг судлагдахуун. Аль ч орон аль нэг цагт нийгэм-улстөр-эдийн засгийн хямралд нэрвэгддэг, гэхдээ үүнээсээ ухаалаг бодлоготойгоор гардаг. Бид хямралаас гарах уриа лоозонгоо тавьсан боловч мөнөөх “ухаалаг бодлоготой” болж амжаагүй учир бас л арай эртдэж буй мэт.

Аль ч нийгэм хүүхэд хөлд орж буй мэт бүхий л унаж тусах, гэмтэх шархтах процессийг давтан туулдаг юм байна. Мөн эсэргэнэ, ам гэмтэх, улаан бурхан, салхин цэцэг зэрэг өвчний “дамжаагаар” орж байж дархлаатай болно. Үүнийгээ аль зэрэг хурдан туулав гэдэгт л асуудлын гогцоо бий. 1789 оны Францын хувьсгалаас 1871 оны Франц-Пруссын дайн хүртэлх бараг зуун жилийг туулж байж Францын ард түмэн ардчилсан чөлөөт нийгэмд бултаараа зохицон дассан. Энэ хооронд хоёр хувьсгал, найман дайн, хэд хэдэн хядлага, гурван янз хаант засаглал, гурван бүгд найрамдах засаглалыг дамжжээ. Ингэхээр хоёр сартай нярайг “улстөрийн”, “шударга” гэх мэт рэкэт ажиллагаандаа оролцуулж болохгүй гэдгийг ойлгох, яагаад гэдгийг нь Достоевскийгаар дамжуулж мэдрэн гэмших хүртэл нэлээд том зай, хугацаа бидэнд хэрэгтэй.

Мэргэжлийн засаг байгуулж хямралаас гарах төлөвлөгөө маань төрийн аппаратыг бужигнуулж, өлссөн эх орончид хоёрдугаар ээлжинд хоолондоо орж ирэх өргөн үйлс боллоо. Нэг амьсгаагаар 30-40 хүн халж мөн тооны “өөрийн командыг” авчирч зална. “Өөрийн команд” гэж нэг сонин ухагдахуун 2000 оноос буй болсон юм. Мунхаг жишээ халдвартай. Өөрийн команд гэдэг амархан л даа, авгай хүүхдээ, хадам хүргэнээ, багын найзаа, нууц амрагаа гэх мэт. Түрүүчийн сайд даргатай холбоотой бүхнийг үтэр өшиглөнө. Бодлоготой нь, бичиг баримттай нь, хэлсэн тохирсонтой нь хамт ногоон уутанд хийгээд Хамбын овоо руу явуулна. Хувьсгал гарав уу, байгалийн сүйрэл болов уу? Гадаад яам, Батлан хамгаалах, Эрүүл мэндийнхэн түрүүчийн “өөрийн команд” өөрсдийг нь хоол тэжээлд ойртуулаагүй удаасанд илүүтэй хорссон тул “өөрийн командын” кампанит ажиллагаанд илүү идэвхийлнэ. Өлсч байгаа л даа зайлуул, хүн юм болохоор! “Эрх мэдэлтэй болоод доорхи албан тушаалдаа мунхаг болон увайгүй хүмүүс олж тавибал эцэст нь тэдний тэнэглэлийн төлөө даргын хувьд чамайг л буруутгана” гэж эртний Герегийн суут Солон хэлсэн нь өнөөгийн бидний орой руу орох болоогүй л байна.

АНУ-д шинэ Ерөнхийлөгч сонгогдоход улс даяар гурван мянган ажилтан солигддог гэнэ. Гэтэл 1860 онд сонгогдсон Линкольн төрийн ажилтны 30 хувийг сольж байжээ. Түүнээс өмнө сөрөг болсон намынхан болон холбоотнуудыг хуйгаар нь халдаг байж. Энэ гажиг одоо засарсан, төр гэдэг сонгогдсон “түр сайд даргаас” биш тогтвортой аппарат дээр тогтдог гэдгийг тэд ойлгож засахад олон жил зарцуулжээ. Өдгөө тогтворжиж төлөвшсөн аль ч орны төр аппаратан дээрээ тогтдог ба сонгуулийн дүнгээр гарч ирсэн сайдыг төрд түр хугацаагаар ирсэн “зочин сайд” гэж үздэг. Ингэхээр бидэнд ч үүнийг ойлгоход нэлээд зай хугацаа хэрэгтэй.

Энд тэндгүй голлох хоёр намын дотор бослого үймээн гараад эхэллээ. Аль аль нь коммунист намын бүтэц тогтолцоотой популист намууд шүү дээ. Ихэр ахан дүүс. Улс төрийн нам гэдэг бол төрөөс тусгаарлагдсан үзэл санаа. Зөвхөн коммунист болон Гитлерийн нацист, Муссолины фашист, өнөөгийн үед Путины Нэгдсэн Орос намууд л улс төрийн намыг төрийг эзэгнэх зэвсэг багаж маягийн инстүүц болгон хувиргадаг. Монголын ах дүү хоёр ч яг ийм загвартай. Уул нь номоороо бол намын төв аппарат УИХ-ын суудлын төлөө, аймаг хот, сумынх болохоор тэндэхийнхээ иргэдийн хурлын суудлыг эзэгнэхийн төлөө гэх мэт сонгуулийн тойргоо дагасан бүтэцтэй байх ёстой л доо. Бүгд өөр өөр зорилготой учир бие даасан байх шаардлагатай. Одоо энэ хоёр нам төрийн захиргаа дагасан нэгж бүтэцтэй. Ингэхээр төрийн захиргаагаа дагасан бяцхан муссолинууд намаар дамжуулж жалгынхаа дарангуйлагч болдог. Иймээс л Баянгол дүүргийн намын дарга дүүргийн сонгуульд намынхаа нэрээр “өөрийн командын” 16 элгэн саднаа дэвшүүлэн намын нэрээр ялж аваад төрийн машины далайлтаар жалгын эмир, султан, фараон, дүчэ, фюрэр, вождь, царь болоод авч байгаа юм.

Ингэхээр тухайн жалган дахь намын гишүүн дэмжигчид байтугай ердийн иргэд төрийн үйлчилгээ болон элдэв шалгаруулалтад гадуурхагдахаасаа айн, Хаекийн нэрлэсэнчлэн “боолчлолд хүрэх зам” руугаа орох аж. Айдас амархан жигшил болдог. Энэ нь сонгуулиар тухайн нам хаа хамаагүй иргэдээс байтугай гишүүд дэмжигчдээсээ салан жигшлийг нь хүргэнэ. Намуудын дотор бослого гараад ирсэн нь сайшаалтай, учир нь олон жил урхагшсан энэхүү коммунист намын тогтолцоо задран унах тавилантай. Энэ бол мөн л улаан бурхан, салхин цэцгээ тусч, халуун зууханд гараа түлээд туршлагажиж буй зам мөр. Намын удирдлага солигдлоо, чөлөөт нийгэмд тохирсон шинэ бүтэц буй болгох зам нээгдэж байна. Намын шинэ дарга механизмаа солих байх, ингэснээр намдаа гэхээсээ төр нийгэмд илүү ашигтай. Унаж байж л хүн болно шүү дээ. Улс төрийн нам шинэчлэгдэн нийгмийн тогтолцоондоо таарч тохирч байж л төрийн инстүүц төлөвшинө. Ардчилсан, эрх чөлөөт нийгэмд шүү дээ. Энэ замаар цааш явах гэж байгаа л бол шинэчлэл улс төрийн намаас эхлэхээс өөр аргагүй. Зөндөө л унаж бослоо, зөндөө л өвчин туслаа, одоо болоо биз дээ!

2001 онд манай ДНБ 1,5 хувиар унаж байсан, тэгэхэд нийт ДНБ ганц тэрбум доллар байлаа. Энэ уналт бараг ажиглагдаагүй, учир нь бид нэг давхраас унаж байжээ. Одоогийн уналт бол 17 хувийн өсөлтөөс уруудаж байна. Эдийн засаг 10 тэрбум болсон болохоор бид 10 давхраас унаж байна гэсэн үг. Үхэж болох эрсдэл шүү дээ. Улсын төсвөөс дор хаяхад нэг их наяд төгрөг буюу 25 хувийн таналт хийх нь хямралаас гарах анхдагч арга хэмжээ. Гэтэл ердөө 7-8 хувийн таналт хийчихээд араас нь бөөн бослого самуун. Хардаа, нөгөө талаас Төв банк 12 сарын дүнгээр 1,3 их наяд төгрөгийн тэлэлт хийгээд хаяж байгаа юм. Тэгвэл ерөөсөө танах ямар хэрэгтэй юм? Ингэнгүүт төрөөр тэжээлэгсэд цалингаа 60 хувь нэмүүлнэ хэмээн талбай дээр нярай хүүхдүүд авчраад эгнүүлэх жишээтэй. Төв банк Чингисийн зурагтай цаас үйлдвэрлэж тараагаад байвал цалинг мянган хувь ч нэмэгдүүлж болно. Харин цалингийн худалдан авах чадвар унаад л байх болно. Зөвхөн 2007 онд үйлдвэрчний сүгсэлзүүрүүдийн шаардлагаар ганц жилийн дотор багш нарын цалинг л гэхэд 300 хувь нэмж байсан. Олдсоныхоо хэрээр тэгж гударч байсны шан өнөөдөр гарч байгаа нь энэ. Их наядаар нь хэмнэх шаардлагатай боллоо гэхээр төсвийн зарлагатай машин унахгүй, дугуйгаар болгоно ч гэх шиг. Тэгж байж машинд дайруулж үхэх нь, төрөөс гарах оршуулгын зардал чинь наад хэмнэлтийг чинь хэдэн зуу нугална шүү дээ.

Эндээс ямар дүгнэлт хийх вэ? Ийм дүгнэлт хийгээд болох болохгүй заагийг ойлгодог шийдвэр гаргагчдыг сонгож чаддаг болохын тулд манай ард түмэнд хэдэн жил хэрэгтэй вэ? Унаж онхолдож турж эцэж байж л амьдралын туршлагаар бид сурах болно. Унаж буй хүнийг татах биш түлхэх хэрэгтэй гэсэн Ницшегийн философи эхлээд сонсоход муухай юм шиг мөртөө үнэндээ авралын ганц зам энэ л бололтой. Туул, зов, хашир – тэгээд бүү давт. Бид туулаа ч үгүй, зовоо ч үгүй учир хашраа ч үгүй байна. Тийм учраас түрүүн унасан нүхэндээ дахин дахин эргэж унаад буй хэрэг. Дахиж давтахгүй болтлоо хаширна гэдэг бурханаас өгч буй асар том бэлэг. Энэ бол ямар ч таналт, ямар ч их хөрөнгө оруулалт, ямар ч гайхамшигт аз олзтой зүйрлэшгүй том бэлэг. Халуун зуухан дээр гараа тавиад сайн түлээд авсан хүүхэд насан туршдаа галтай үргэлж болгоомжтой харьцана. Сайхан бэлэг гэж үүнийг л хэлнэ.

2015.1.18

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утсандаа номын сантай болцгооё

Орчин цагт хүмүүс гар утасныхаа тусламжтайгаар амжилтад хүрсэн олон жишээ байна. Наад захын жишээ гэхэд махлаг хүмүүс жингээ хаялаа л гэнэ. Эзнийхээ эрүүл мэндэд бүрэн анхаардаг программ ухаалаг утаснуудад бий. Алхам бүрийг нь тоолж, хөдөлгөөнийг нь хяначихаж байна. Сахартай хүмүүсийн идэх хүнсийг хяначихна. Гар утаснаасаа интернэтэд орж дэлхийн хаана ч байгаа хүмүүстэй холбогдож, мэдээлэл авч болж байна. Энэ мэтчилэн гар утас холыг ойртуулж, хоёрыг учруулахаас гадны хүний эрүүл мэндийн хувийн зөвлөгч болжээ. Тэгвэл мэдлэг боловсролд нэмэрлэсэн хувийн номын сантай болцгооё.

Хаа ч явсан тантай цуг байдаг гар утсандаа номын сан суулгавал хэдийд ч хүссэн цагтаа номынхоо хуудсыг эргүүлчихэж болж байна. Монголын зохиолчид, ном бүтээгчид, хэвлэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд энэ боломжийг нээж иргэдийн номын санг баяжуулаасай. Тухайлбал дэлгүүрийн лангууны ард суудаг хүмүүс тэр болгон нийтийн номын санд очихгүй. Иймд иргэдийнхээ мэдлэг боловсролд анхаарсан энэ төрлийн үйлчилгээг манай мэдээлэл, технологийн салбарын мэргэжилтнүүд ч дэлгэрүүлээсэй. Ухаалаг утсыг бүрэн утгаар нь ашиглаж чадвал бидний хэрэглээний бүх юм тэнд бий.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Шар нохой өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 22. Бархасвадь гариг. Билгийн тооллын 2. Тооно одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 08.25 цагт мандан, 17.25 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цагнь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ улс-төр

Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж Ерөнхий сайдыг хүлээж байна

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 841 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 181 нь ажлаас үндэслэлгүй халагдсан агуулгатай хөдөлмөрийн эрх зүйн маргаан байна. Үүний 65.7 хувь буюу 119 нэхэмжлэлийг шүүхүүд үндэслэлтэй гэж үзэж, ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн байна. Эдгээр хэрэгт хийсэн судалгаагаар бол 80 нь буюу ихэнх нь төрийн байгууллагатай холбоотой гэсэн дүн гарчээ. Мөн 397 сая төгрөгийг төсвөөс ажлаасаа хууль бусаар халагдсан хүмүүст олгох тооцоо гарчээ. Үүний нэг жишээ нь ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатар юм.

Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болжээ. Уг шүүх хурлаас Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.Хатанбаатарыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 18 сая төгрөгийг хариуцагч Монгол Улсын Засгийн газраар гаргуулж, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарт олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгасугай гэсэн утга бүхий шийдвэр гарчээ.

Шүүхий энэ шийдвэр гарснаас хойш нэг сар болж байгаа бөгөөд давж заалдах хугацаа дууссанаас хойш дахин бас нэгэн шийдвэр гарчээ. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Т.Энхжаргал шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг өнгөрсөн долоо хоногт буюу нэгдүгээр сарын 14-нд гаргасан байна. Тодруулбал, дээр дурдсан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг захирамжилжээ.

Өнгөрсөн 2013 оны долдугаар сард Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Хатанбаатарыг ажлаас чөлөөлсөн юм. Төрийн нарийн бичгийн дарга, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд тодорхойгүй шалтгаанаар халагдсан Ж.Хатанбаатар тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийг шүүхэд өгсөн байсан юм. Н.Алтанхуягийн хариуцагчаар татагдсан шүүх хурал өнгөрсөн нэг жил хагас шахам хугацаанд байнга хойшилон явсаар байгаад өнгөрсөн оны сүүлчээр болсон юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн авсан билээ. Түүний энэ алхамыг Ерөнхий сайд ажлаа алдаа засах, буруу шийдвэрийг залруулахаас эхэллээ гэж хэвлэлүүд дүгнэж байсан билээ. Харин одоо түүнд хаягласан нэгэн шүүхийн шийдвэр бүр албадан хэрэгжүүл гэдэг захирамжтайгаар түүний ширээн дээр хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

Налайх, Багануур дүүргийн санал асуулгын 17 цагийн ирцийн мэдээ

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга үргэлжилж байна. 17 цагийн байдлаар Налайх дүүргийн иргэдийн 33,9 хувь нь буюу 6626 иргэн, Багануур дүүргийн 28,6 хувь нь буюу 4644 иргэн саналаа өгчээ. Налайх дүүргийн иргэдийн саналыг өнөөдөр 21 цаг хүртэл 7 хэсгийн хорооны байранд авна. Харин Багануур дүүргийн иргэдийн саналыг маргааш 20 цаг хүртэл 5 хорооны хэсгийн байранд авна. Дараагийн ирцийн мэдээг 19 цагийн байдлаар танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элэгний B, C вирусийн асуудал улс төрчдийн PR-ын хэрэгсэл болоод байна гэв

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд”-аар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгийн эхэнд тархины мэс заслаар Монголд тэргүүлэгч, Ардын эмч Ж.Хайрулла “Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад баярлаж байна. Өнөөдөр эрх баригчид эрүүл мэндийн салбарыг нүд үзүүрлэж байна. Эрүүлийг хамгаалах салбар өнчин болсон. Хэдэн өвчтөнтэй зууралдахаас өөрийг хийх боломж алга. Нам хүчнүүдээс эрүүл мэндийн яаманд ажиллах хүн алга. 2015 оны төсөв хэлэлцэхэд ганц өргөтгөл, засварын мөнгө төлөвлөгдөөгүй” гэв. Өнөөдрийн хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг хөндөн ярилцсан юм.

-Элэгний B,C вирусийн эсрэг эм, эмчилгээ

-Хүүхдийн эмнэлэг

-Мэдрэлийн мэс засал

-Хорт хавдар зэрэг асуудлуудаар салбар салбарын төлөөллүүд өөрийн байр сууриа илэрхийллээ.

-Засгийн Газар үнэнээ хэлээд элэгний B, C вирустэй тэмцэх ёстой

Хэлэлцүүлэгт ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, ардын эмч Ж.Хайрулла, Д.Малчинхүү, АШУИС-ийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа, ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн, III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Костя нарын хүмүүс оролцсон. Хэлэлцүүлэгийн үеэр хүн амын дунд элбэгших хандлагатай байгаа элэгний С вирусын эсрэг гаргасан Софосбувер эмийг нэн яаралтай эмийн жагсаалтад бүртгэх асуудлыг онцлон ярилцсан.

ЭМСЯ-ны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр:

-ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭМИЙГ 30 ХОНОГИЙН ДОТОР ЭМИЙН ЖАГСААЛТАД БҮРТГЭХ АСУУДАЛ ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН-

Тэрээр ярихдаа “Шинээр байгуулагдсан ЭМСЯ маань нийгэмд тулгараад байгаа энэ асуудлыг анхааралдаа авч, шуурхай ажиллаж байна. Ингэснээр тодорхой шийдвэр гаргасан. Тухайлбал, эмийн асуудалд маш хатуу бодлого баримталдаг 45 орон үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар судаллаа. Энэ 45 орон хүртэл элэгний С вирусийн Софосбувер эмийг жагсаалтандаа оруулсан байна. Тиймээс манай улс ч гэсэн энэ асуудалд цаг алдаад байх шаардлагагүй гэж үзсэн. Өмнө нь элэгний вирусын эсрэг хэрэглэж байсан эмтэй харьцуулахад гаж нөлөө гэх зүйл илрээгүй. Тиймээс энэ эмийг манай улс 30 хоногийн дотор эмийн жагсаалтандаа бүртгэх асуудал яригдаж эхэлсэн. Софосбувер эмийг оруулж ирдэг албан ёсны байгууллагаас өнгөрсөн долоо хоногт бүртгэлд оруулах эмийн дээжээ явуулсан. Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд дагаж мөрдөх эмийн журманд ч шинэчлэл оруулсан байгаа. Элэгний C вирус бол зөвхөн Монгол Улсад биш дэлхий нийтээр тулгамдсан асуудал. Архагшсан тохиолдолд дунджаар 20 жилийн дараа элэгний хавдар, хатуурал үүсгэдэг. C вирусээс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй учир эмчилгээ нь их чухал байдаг. Өмнө нь C вирусийн эсрэг хэрэглэж байсан “Интер-фрон” маш их гаж нөлөөтэй арга байсан. Харин 2012 онд АНУ-ын эрдэмтэд “Софосбувер” /Sovaldi/ гэдэг эмийг бүтээсэн. Энэхүү эм нь сөрөг нөлөө багатай бөгөөд үр дүн сайтай. Энэ эмийг сая шинээр бүрэлдсэн ЭМСЯ анхааралдаа авсан. Үнийн хувьд гадны орнуудад гурван сарын эмчилгээ нь 90 мянган ам.доллар байдаг. Гэхдээ C вирусийн түвшин өндөр, хөгжиж байгаа Египет, Монгол зэрэг орнуудад эм үйлдвэрлэгчдийн зүгээс “Access” буюу хүртээмжийг нь нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлснээр энэ эмийн гурван сарын хэрэглээ нь 900 ам.доллар, зургаан сарын хэрэглээ нь 1800 ам.долларын үнээр зарагдах боломжтой байгаа юм. Хэл ам дагуулаад буй үнийн асуудал хугацаандаа л байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэв.

ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн:

-С ВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮСИЙН ИХЭНХ НЬ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД БАЙДАГ-

“Элэгний B, C вирусийн асуудал улс төрчдийн аманд орсон яриа, PR-ын хэрэгсэл болоод байна. Яг эмч болон өвчтөн хүнд энэ маш чухал асуудал бөгөөд нэг мөр шийдвэл маш сайн байна. Шийдэхийн тулд зөв гарц байх ёстой. О.Баяр даргын хэлснээр энэ эмийн үнэ бол цаг хугацааны асуудал буюу хоёр хүний маргаан л байсан. Тийм учраас энэ асуудлыг онцгой анхаарч, яаралтай шийдэхгүй бол Монголын хүн амын дунд С вирус “тахал” болчихсон. Энэ вирусийн гарал үүсэл нь эрүүл мэндийн тогтолцооны алдаатай холбоотой. Тийм учраас манай улс өөрөө анхаарал тавих ёстой. С вирусээр өвчилсөн хүмүүсийг ажиглаж байхад эмч, эмнэлгийн ажилтнууд их өртсөн байдаг. Энэ вирусийн гарал үүсэл нь эрүүл мэндийн тогтолцооны алдаатай холбоотой. Энд сууж байгаа манай багш нар хагалгаа хийхдээ нүцгэн гараараа, цустай зууралдаж ажилладаг байсан. Мөн эрүүл мэндийн салбарын ариутгалын тогтолцоо буруу байсан учраас өөр өвчнөөр өвдөөд эмнэлгийн туслалцаа авч байсан хүмүүс С вирусийг асар ихээр авсан. Одоо 20 жилийн дараа энэ нь бидний тулгамдсан асуудал боллоо. Тиймээс Засгийн Газраас ард иргэддээ үнэнээ хэлээд энэ өвчнийг эмчлэхийн тулд бүхий л бололцоогоо дайчилж ажиллана гэдгээ мэдэгдэх ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зөрчил гаргасан эмэгтэйг 1500 төгрөгөөр торгосон талаараа ЗЦГ-аас тайлбар өглөө

Дугаарын хязгаарлалтгүй өдөр зорчиж, улмаар шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн эрхэнд халдсан 01-64 УБҮ улсын дугаартай Бенз G-500 маркийн автомашины жолооч эмэгтэйг 1500 төгрөгөөр торгосон тухай torguuli.mn сайтад мэдээлсэн билээ.

Зөрчил гаргасан жолоочийг 1000-10000 төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалт байдаг ч цагдаагийн алба хаагчид бодит байдал дээр доод тал нь 5000 төгрөгөөр торгодог. Гэтэл УИХ-ын гишүүн асан, “Нарантуул” худалдааны төвийн захирал Ш.Сайхансамбуугийн хамаатан хэмээн сайтуудаар мэдээлэгдсэн эмэгтэйг 1500 төгрөгөөр торгон явуулсанд иргэд ихээн бухимдаж, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байна.

Харин энэ талаар ЗЦГ-аас 01-64 УБҮ улсын дугаартай Бенз-G маркийн автомашины жолоочийн бичиг баримтыг түр хураан авсан байгаа. Торгуулийн арга хэмжээ аваад явуулсан гэх ташаа мэдээлэл цацагдаж байгаа шалтгаан нь torguuli.mn сайтад алдаатай бүртгэгдсэнээс үүдэлтэй. Тухайн жолоочийн гаргасан зөрчил нь дугаарын хязгаарлалт зөрчсөн, зохицуулагчийн дохио зөрчсөн, дуут дохио хэрэглэх журам зөрчсөн, жолоочийн үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлүүд болно” гэж тайлбарлалаа.