Categories
мэдээ улс-төр

Р.Амаржаргал Ерөнхий сайдад асуулга тавив

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА

Асуулга тавих тухай

Сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн чухал ажил бол концессын гэрээ билээ. Шинэчлэлийн Засгийн газар Эдийн Засгийн Хөгжлийн Яамны эрхлэх асуудлын хүрээнд концессын хуулийн дагуу дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор концесс хариуцсан хэлтэс байгуулж, концессын гэрээгээр хийгдэх үйл ажиллагааны жагсаалтыг шинэчлэн баталж, зарим томоохон гэрээнүүдийг байгуулсан.

Иймд Концессын тухай хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13; 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна. Үүнд:

  1. Концессын тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын Засгийн газар ямар салбарт, хэчнээн концессын гэрээг байгуулаад байгаа болон түүний хэрэгжилтийн явц байдал, үр дүнгийн талаар,
  2. “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто зам, “Дулааны V цахилгаан станц төсөл” болон Нийслэл Улаанбаатар хотыг зарим аймагтай холбох авто замын барилга байгууламжийн төсөл зэрэг концессын гэрээгээр хийгдэж буй ажлын явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус тус ирүүлнэ үү.

Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан хугацаанд бичгээр ирүүлж, улмаар Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье.

Хүндэтгэсэн,

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Р.АМАРЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“Монголоороо гоёцгооё” үзэсгэлэн худалдаа болно

Сар шинийн баяртай холбогдуулан Монголын залуучуудын холбооноос “Монголоороо гоёцгооё” үзэсгэлэн худалдааг Залуучуудын бизнес төв, Сургалт судалгааны “Полиси” төвтэй хамтран зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа МЗХ-ны байранд хоёрдугаар сарын 02-08-ны өдрүүдэд үргэлжилнэ.

“Монголоороо Гоёцгооё” үзэсгэлэн нь үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин Монгол бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, чанартай, баталгаатай, эдэлгээтэй бүтээгдэхүүнийг дэлгэж, Монгол ёс заншлаа дээдлэх, бахархах сэтгэлгээг залуучуудад түгээх зорилготой гэнэ.

Үзэсгэлэнд оролцох байгууллагууд бүтээгдэхүүндээ 30-40 хувийн хямдрал зарлаж, хэрэглэгчдэдээ бэлэг барих аж.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт шинэчлэл хийгдэж, цахим картаар зорчдог болох нь

Ирэх дөрөвдүгээр сараас нийслэлийн нийтийн тээвэрт шинэчлэл хийгдэх бололтой. Тухайлбал, иргэд автобусанд суухдаа цахим карт уншуулж үйлчлүүлдэг болох юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд 500 цэг дээр карт цэнэглэх төхөөрөмж суурилуулж, тэр цэгүүдээс картаа цэнэглэн автобусанд суурилуулсан төхөөрөмжид уншуулж зорчих аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийтийн тээврийн “Ухаалаг Улаанбаатар” төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан “Дата Карт консерциум”-ын удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрсөн есдүгээр сард байгуулсан билээ.

Тус төслийн хүрээнд Нийтийн тээврийн хяналт удирдлагын систем, Мэдээлэх систем, Автомат төлбөр хураалт гэсэн 3 дэд төслийг хэрэгжүүлэх гэнэ. Ингэснээр нийтийн тээврийн автобусуудад GPS суурилуулж, хаана, хэдэн цагт, ямар маршрутаар явж байгаа талаар бүрэн мэдээллийг нэгдсэн төвөөс авах нөхцөл бүрдэх юм.

Мөн цахим картын үйлчилгээтэй холбоотойгоор цахим төлбөрийн картыг цэнэглэх, борлуулах цэгийг автобусны буудлын ойролцоох хүнсний дэлгүүр, сонин борлуулах мухлаг зэрэгт байгуулах аж.

Төслийг хэрэгжүүлснээр автобусны жолооч нарт эвдрэл, саатал гарсан тохиолдолд товчлуур даран үйлчилгээний төв рүү мэдээлэл илгээх, бууж сууж байгаа болон доторхи бүх зорчигчдоо бүрэн хянах, хаалга онгойх, хаагдах мэдээлэл ирэх зэрэг давуу талтай гэнэ. Харин зорчигчдод автобус буудал дээр ирэх, хөдлөх цагийн бодит мэдээллээр хангагдаж, автобусан дотор чиглэл, буудлын нэрийг зарлах, цагийн хуваарь графикийн дагуу үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобус, автобусны буудлыг камержуулж орчин үеийн нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлөөр бүрэн хангана гэж төсөл хэрэгжүүлэгч тал онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Багануур дүүргийн санал өгсөн иргэдийн 95,7 хувь нь хот байгуулахыг дэмжлээ

Багануур дүүрэгт хот байгуулах иргэдийн санал асуулга 2 өдөр үргэлжилж өчигдөр /01 дүгээр сарын 20:00 цагт дууслаа. Санал өгөх нэрсийн жагсаалтад 16260 иргэн бичигдсэнээс санал асуулгад 77,85 хувь буюу 12659 иргэн санал өгчээ. Үүнээс 95,76 хувь нь буюу 12094 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжсэн бол 4,2 хувь буюу 532 иргэн “Үгүй гэсэн санал өгсөн бол 0,1 хувь буюу 32 иргэний санал буруу дугуйлагдсан тул хүчингүйд тооцжээ. Ингэснээр Багануур дүүргийн иргэдийн олонхийн саналаар тус дүүрэгт хот байгуулах асуудлыг дэмжсэнд тооцож дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар боллоо. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа УИХ, Засгийн газарт хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөж байгаа юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Багануур дүүрэгт хот байгуулсанаар нүүрсний уурхай, эрчим хүч, нүүр боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр байнгын хороо болон чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1.Чуулганы нэгдсэн хуралдаан Байнгын хорооны хуралдааны дараа :

  • Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Байнгын хороо санаачилсан, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Байнгын хороо санаачилсан, эцсийн хэлэлцүүлэг/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан Чуулганы нэгдсэн хуралдааны дараа “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Байнгын хорооны хуралдааны дараа Чуулганы нэгдсэн хуралдаан:
  • Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Байнгын хороо санаачилсан, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ТАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан Чуулганы нэгдсэн хуралдааны дараа “А” танхимд :

Хэлэлцэх асуудал:

ЗУРГАА.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Байнгын хорооны хуралдааны дараа Чуулганы нэгдсэн хуралдаан:

Categories
мэдээ нийгэм

Гурван сая дахь иргэнтэй болохыг бэлгэдсэн логотой боллоо

Монгол Улсын хүн ам тун удахгүй гурван сая болох гэж байна. Гурван саяулаа болохыг бэлгэдсэн логог саяхан батлаад байгаа юм. Гурван сая дахь иргэнийг хүндэтгэн угтах Үндэсний ажлын хэсэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам зэрэг олон байгууллага энэхүү логог бүтээх, батлахад оролцжээ.

Уг логог гурван сая дахь иргэн мэндэлсний дараа Монгол Улс гурван сая иргэнтэй болсныг бэлгэдэж улсын болон хүнс, эрүүл ахуйн аюулгүй байдалд үл харшлах үндэсний нийт бараа, бүтээгдэхүүн, ТВ нэвтрүүлэг, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр түгээх мэдээ, нийтлэл, материалд бүтэн жилийн туршид үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой юм.

ЛОГОНЫ ТАЙЛБАР:
1. Монгол Улсын 3 сая дахь иргэн дэлхийн бамбөрцгийн хаана ч тодорч
болохыг илэрхийлэх үүднээс дэлхийн бөмбөрцгийг дэвсгэр болгон зурсан.
2. Бөмбөрцөг дотор бие биедээ багтсан гурван хүнийг харуулсан нь 2
утгатай: (1) хүүхэд гэр бүлд өсч хүмүүжих, (2) 3 сая дахь иргэн маань
бие бялдрын хувьд өсч том болсон ч Монгол Улсын 3 сая дахь иргэнээр
мөнхөд алдаршиж үлдэж байгааг илэрхийлэх байгаа,
3. Амуу буудайгаар хүрээлүүлсэн нь хүн ам өсч олуулаа болохыг бэлгэдсэн
4. Дээд талд Монгол Улсын соёмбо байрлуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хог”-ийн улс төр-1

Нэг. ХОНЬЧИН ХҮҮ БА НОГООН УУТ

Зай байз уу, “Хог бол манай улс төрийн үндсийн үндэс мөн” гэдгээр эхэлсэн нь дээр үү! Бидний мөн чанарыг тодорхойлсон үлгэрээс эхэлсэн нь дээр ч юм уу?

…”Би ингэж сонссон юм”. Тэр нэгэн цагт олон хүүхэдтэй айлын жаалууддотроос хонь хариулах ажилд ээлжгүй томилогдсон нэгэн хүү байж. Өөр ажил даалгавал “муу хүнийг зар, зарсан хойноо өр” болгож хашраачихсан л амьтан байсан уу, бүү мэд. Хөөрхийд хоолны бага оногдох. Уул нь малчин монгол айл тэр өдрийнхөө хоолны ихийг хонь хариулсан хүнд ногдуулдагсан. Тэгэхээр хүүд өөрт нь жаахан учир байсан шиг байгаа юм.

Гэр бүлээрээ нэг өдөр жигтэйхэн хүмүүнлэг ажил сэджээ, тэр нь хоньчин хүүгээ баярлуулах. Ингээд аягыг нь сольж томруулаад, дотор нь идээ будааныхаа дээжийг алаглуулж дүүргээд хүлээсэн гэдэг. Хоньчин хүүгийнхээ баяр хөөр, талархлыг хүлээсэн улс нарыг жаргаав гэнэ. Хүү оройхон орж ирээд аягатай хоолыг харснаа учир зүггүй уйлаад эхлэв. Дүүгийн баярын нулимсыг харж сэтгэл хөдөлсөн ах, эгч нар нь түүнийг аргадаж, үүнээс хойш хоолны хамаг дээжийг чамд өгдөг болно хэмээн амлажээ. Гэтэл хоньчин дүү яасан гээч! Бүгдийг нь үзэн ядсан харцаар тойруулан харснаа “Та нар надад ийм ихийг өгч байгаа юм чинь, өөрснөө яасан ихийг идсэн бол оо? Тануус ийм муухай” гэж ирээд улам хорсолтойгоор гиншин уйлсан гэдэг. Үлгэр ингээд болоо.

Хотын захиргаанаас айл өрх бүрт хог хийх уут тараажээ. Уутны мөнгийг баруун, зүүнээрээ сольсонгүй. Чухам ингэж наймаалцаагүйгээс болоодөнөө “авсан өгсөндөө өлзий” гээч болсонгүй.

Хогийн хураамж гэж айл бүрээс, албан байгууллагаас мөнгө хураачихаадяасан нь бүү мэд болдог. Хог, хогийн мөнгө хоёрт ялгаа байхгүй, хээр аваачаад хаячихдаг юм гээд ойлгуулчихсан үеийг халахаар шийдсэн хэрэг. Ингээд тэр мөнгөнөөс нь уут аваад “ямар ч байсан хогоо уутлаад сурчих” гээд тарааж л дээ.

Ерөөсөө үнэгүй ч юм биш. Чамаас ногоон байтугай номин уут хийж болох мөнгө авчихсан. Чи үнийг нь урьдчилаад төлчихсөн. “Хайран мөнгөөрөө уут аваад надад үнэгүй өглөө” гэхийн “Ингээд л болоо юу? Үлдсэн мөнгө нь хаана байна” гэж заргалдах учиртайбизнес байсан.

Хэрвээ танай хогийн хураамжийг нэмсэн бол дуугарахгүй байсан, ногоон уутыг номин уутаар үнэлээд тэрийгээ нугалаад төлүүлсэн ч ажрахгүй байсан. Харин бидэнд юм өгөхөөр л асуудалд унадаг. Оюутанд тэтгэлэг өгөхөд юуны өмнө “Манай хүүхдэд ийм ихийг өгч байгаа юм чинь, өөрсдийнхөө хүүхдэд яасан ихийг олгоо бол” гэж бодогдсон. Хүний хөгжлийн мөнгө тараахад “Дарга нар өөрснөө авснаасаа хамаагүй багыг лбидэнд өгч таараа” хэмээн хардсан. Тийм учраас “Монгол хүнд үнэгүй юм өгч болохгүй, харин монгол хүний юмыг үнэгүй авч болно” гэсэн логик гарсан гэдэг.

Хотын дарга Бат-Үүл ч батүүл, сонгууль болох гээгүй байхад юмыг үнэгүй тарааж л явдаг.(Сонгуулийн өглөг ч цаанаа өндөр үнэтэй тараагддаг бөгөөд сонгогчид түүний өртгийг дөрвөн жилийн турш аж амьдралаараа дамжуулан төлдөг) Доодуул ч нь доодуул, хогны мөнгийг нь хог болгох уламжлалыг үргэлжлүүлэхийн сацуу, уутныхаа мөнгийг нэмж хураагаад “бүүр их хог” болгон ашиглаж болох юм гэдгийг ятгаж чаддаггүй, хээцсс!

Үнэгүй уут авсан иргэд яг л хоньчин хүүгийн үлгэрээр сэтгэж бидэндхэдэн ширхэг үнэгүй уут өгч байгаа юм чинь өөртөө хичнээн живааг аваа бол доо хэмээн уйлалдаж эхэллээ. Ийнхүү “Хогийн уут” 2014 оны үндэсний сэдэв боллоо. Мөнгөний нэгж, тооцооны итгэлцүүрийг “ногоон уут” орлох болов.Дутагдаж байгаа хүүхдийн цэцэрлэгт хэрэгтэй хөрөнгө оруулалтыгтэрбум, их наядаар илэрхийлэхэд ойлгож өгөхгүй. Харин төчнөөн “хогны уут” гээд хэлбэл нийтээрээ сэнхрээд явчих жишээний.

Хогийн уут нь үндэсний гашуудлын өгөгдөхүүн ч болоод ирэв. Гал түймэр гарлаа гэхэд “Хэрвээ хогийн уутанд мөнгө зараагүй бол галын хор авчих байсан”-д итгэж, нялхас эндэхэд “Ногоон уутнаас л боллоо. Тэр мөнгөөр төрөх тасаг байгуулсан бол” хэмээн гасалж,хувийн өмчийн пүүс дампууран хаалгаа барихад учир шалтгааныг “Бат-Үүл үүлээс болж байгаа юм. Хайран ногоон уутнаас болохгүй юу” хэмээн ядах юмгүй тодорхойлж байна.

Сайн муугийн жишгийг ч “ногоон уут” нэгжээр илэрхийлнэ. Дээр үед бага шиг алдаа, эндлийг”За яршиг, хүн алж хүрээ талсан биш” хэмээн цайруулдаг байж. Харин өнгөрсөн жилээс олон долоон юм ярьж гоншгоноод байгаа этгээдийг “Чамд ногоон уут үнэгүй өгчихөө юу, битгий сүржигнээд бай” гэж ирээд л хандыг нь хага дарах жишээний.

Орон нутгийнхан ч гэсэнөнгөрсөн жилийн хоёр аймшгийг “Африктэбола үнэгүй тарсан, Улаанбаатарт ногоон уут үнэгүй тараасан”хэмээн төсөөлцгөөж байна.

Харин хэрэг дээрээ дараахь байдалтай. Монгол Улсын төсөв яагаад их хурлаар батлагддаг вэ? Хууль учраас тэр.Төсөв нь хууль учраас түүнийг дутаах ч хориотой, өсгөх ч цаазтай.Яг л хуулийг гоёор зөрчвөл өршөөгдөөд, муухайгаар зөрчвөл цээрлүүлэгдэнэ гэж байхгүйтэй агаар нэг.

Яг түүн шиг “Чи хог тарьж байна. Үүнийг чинь цэгцэлнэ” хэмээн айлаас хураасан мөнгөөр тарьсан хогийг ньл янзлах ёстой. Тэр мөнгөөр хогарилгахын оронд хүний амь аварсан байсан ч буруутна. Бид хууль ёсыг дагаж мөрдөхийг шаардахдаа, хуулийн иймэрхүү “хүн чанаргүй” байдлыг өөрснөө ухамсарлах учиртай юм. Хотын удирдлага иргэнээсээ “Тарьсан хогийг нь янзлах”сэдвээр хурааж авсан мөнгөөр төрөх газар байгуулбал гэмт хэрэг болно. Хууль ийм л муухайэд дээ.

Толгой дээрээ “Ногоонтугийг намируулан, номын сүрийг бадруулан” явагчдын олонхи нь энэ учрыг мэднэ. Гэхдээүнэгүй юмнаас сэжиглэдэг хоньчин хүүгийн зангаа тавиагүй яваа олон нийтийг турхирах,эрүүлийг хамгаалах, боловсролд олгохоор хуульчлагдсан төсвөөс хасаад хогийн уут тараагаад яваа мэтээр мушгих нь тэдэнд ашигтай байгаа.

Асуудал ерөөсөө уутанд ч байгаа юм биш.Асуудлыг санасан зоргоор нь шийдээгүй, олзын үүдийг нь хаасан, жаран жилийн жаргал, наян жилийн найрыг нь тасалдуулсны хариуг авах л хөтөлбөрийн нэг хэсэг болов уу? Монгол хүн асуудлыг хичнээн алсаас эхлэхийн хэрээр цаад зорилго нь биед нь ойрхон байдаг, сэдвийг хичнээн эх орны өмнөөс гаргаж тавина, сонирхсон ашиг нь төдий чинээ амин зуулга руу нь чиглэдэг хойно доо.

Харин хотын удирдлага учрыг ингээд хэлээд өгчихийг нэг их яарахгүй байгаа нь сонин санагдана. Бат-Үүл ном уншихдаа ойрын хараанышил зүүдэг болсон ч улстөрчийн хувьд ойрын хараатай хүн огт биш.

Харин ногоон уутны дажин дэгдэхийн хэрээр “Энэ мөнгө хаанаас гарав” гэдэг асуултын хариу нэхэгдэнэ. Ингэснээр иргэдийн хогийн хураамж хэмээн авдаг мөнгөний тодорхой хэсэг болох тухай олон нийт мэдэж авна. Тэгээд “Төдөн тэрбумаар уут хийгээд тарааж байна” гэсэн тоог ба “Хураамжийн тодорхой хэсэг”-тэй харьцуулан цаад хэмжээгтөсөөлнө. Аймаар тоо харагдана. Ингээд “Энэ их мөнгийг ер яадаг байсан бэ” гэсэн асуултын хариу нэхэгдэнэ. Гарах хариу одоогийнхоос өмнөх үед ээлж халаагүй засаглаж байсан МАН-ынхантай, зөвхөн тэдэнтэй л холбогдоно.

Хашир баатар, өөрсдийнх нь юмыг өөрсдөөр нь ухуу­лаад, өөрсдөөр нь гаргуулж, өөрсдийнхөө бульхайг өөрсдөө дэлгээд ирэхийг хүлээгээд, хөх инээд нь хүрсэн шигээ суугаа юм биш байгаа!Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг шиг.

Categories
мэдээ нийгэм

Багануурын иргэдийн 77 хувь нь санал асуулгад оролцжээ

Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга 2 өдөр үргэлжилж, өчигдөр 20:00 цагт дуусчээ. Нийт санал өгөх ёстой нэрсийн жагсаалтад орсон иргэдийн 77,85 хувь нь буюу 12659 иргэн дүүрэгтээ хот байгуулах санал асуулгад оролцсон байна. Хэсгийн хороод саналын дүнг тоолж, хичнээн хүн дүүргээ хот болгохыг дэмжсэн эсэхийг өнөөдөр нийтэд танилцуулах юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар шиг өвлийн өдрүүд

Яруунайрагч Л.Моломжамцын “Хавар шиг тийм хонгор” гэсэн нэртэй сайхан ном бий. Эл номын нэр шиг сэтгэлд нэг л өегхөн, хавар шиг өвлийн дулаахан өдрүүд үргэлжилж байна. Уг нь өдийд идэр гурван есийн хүйтэн ид тачигнаж, ташуур алдам жаварлаж байдаг сан. Уурга бариад адуунд мордоход хурууны үзүүр чимчигнэж, үнэгэн нударга буулгахаас аргагүйднэ. Үхэр мал борвио хавиран хавчигнаж, мөстсөн хот зэлэндээ хэвтэхээс ч тойвшоосон янзтай, хөлөө ээлжлэн өргөх нь хүйтний эзний мөсөн шилбүүрт тас няс ороолгуулж байх шиг санагдана. Үнэгэн лоовуузаа хулгавчлан бүчлэхгүй л бол чихний үзүүр хайрагдан часхийж, хацар тэсэхийн аргагүй чичвэлзэнэ. Харин нэгэнтээ часхийлгээд авсан байхад хэсэгтээ мэдээ алдасхийснээ халуу оргиж хорсож эхэлнэ. Монгол орны дүн өвлийн цаг агаарын хэм ийм л хүйтэн цэвдэг байдаг. Яг ийм үеэр хүүхэд, хөгшид өдрийн цагаар ч гарахаас халширч, галынхаа эргэн тойронд будаатай цайгаа бужигнуулсан шигээ сууна даа.

Би хөдөөгийн хүүхэд болохоор нутгаараа жишиж байгаа царай нь энэ. Харин энэ жил урьд жилүүдийнхээс онцгой тогтуун сайхан байна. Ихэнх нутаг намраараа, мал ундны ч усгүй болох шинжтэй гэцгээн тэнгэрээс цагаахан будраа хүсэмжилнэ. Цас орлоо гэхэд өдөртөө л хайлмагтаад арилчихаж байна. Бүүр нэмэх хэмтэй газрууд ч байгаа дуулдав. Хавар шиг энэ өдрүүд хот суурингийнханд жаахан ч болтугай ээлээ өгч байгаа. Үгүй ядахнаа л халтиргаа үүсэж, замбөглөрөхгүй болохоор ажил сургуулиасаа хожимдох нь харьцангуй бага байгаа. Дулаавтар байгаа болохоор нүүрсний үнэ ч тогтвортой. Нүүрсээ тэр гадаад улс орондоо л үнэд хүргэж зардаг юм байгаа биз, жирийн олон түмэнд ханш нь нэмэгдэхгүй тусмаа л амьдралд нэмэртэй. Нэг л гэм нь агаар цэвэршиж өгөхгүй шинжтэй. Энэ өдрүүдэд жаахан л цас орчихвол хавар шиг өвлийн өдрүүдийн жинхэнэ чимэг нь болно доо.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ улс-төр

Цалин нэмэхийг дэмжлээ

Энэ оны улсын төсвийн тодолтголын хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Засгийн газраас цалин нэмэхгүй гэж улсын төсвийн тодотголын төсөлд тусгасан. Гэвч Төсвийн байнгын хорооны хуралдаанаар цалин нэмж, ХАОАТ-ын 10 хувиар нэмэгдүүлэхээр санал оруулж иржээ. Цалин нэмэгдэхтэй холбогдуулан Хувь хүний орлогын албан татварыг мөн 200 гаруй сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан байлаа. Чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад мөн дэмжигдэв.

Улсын төсөвт төвлөрүүлэх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг мөн 60,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан байлаа. Чуулганаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарим гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй санал хуулийн төсөлд тусгагдаагүй байсан учир маргаан дэгдлээ. Тиймээс УИХ-ын дарга чуулганы хуралдааныг түр завсарлуулаад, орхигдсон саналуудыг нэмж оруулж ирэхээр боллоо.