Шинэ жилийн баярын өдрүүдэд банкуудын ажиллах цагийн хуваарийг доорх хүснэгтээс харна уу.
Month: December 2014
Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mn хаягтайгаар Үндэсний дата төвд байрших юм. Нэгдсэн цахим хуудсанд дараахь боломжуудыг бүрдүүлсэн байна. Дээрх цахим хуудаст
• – Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, агентлагууд, орон нутгийн бүх шатны төсөвт байгууллагууд, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд зэрэг нийт 6088 байгууллагыг холбосон.
• – Дээрх байгууллагууд мэдээллээ төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, үнэт цаас, байгууллага гэсэн 5 бүлэг, 19 маягтаар оруулна.
• – Одоо ашиглаж буй Төрийн сангийн мэдээллийн системд хандах эрхийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд шууд ашиглахаар зохицуулсан тул төрийн байгууллагууд богино хугацаанд хэрэглэж дадна.
• – Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт, урсгал зардлыг харуулах боломжтой.
Ашиглалтад орж байгаа нэгдсэн цахим хуудсыг төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар өргөн хүрээтэй мэдээлэл агуулсан цахим засаглалын томоохон веб порталын эхний хувилбар гэж үзжээ. Цаашид нууцад хамаарахаас бусад гүйлгээний мэдээллийг хүний оролцоогүйгээр real-time горимд гаргах, шилэн дансны өгөгдөлд дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагаас бизнесийн салбарт хийж байгаа хяналт шалгалт, дарамтыг шилэн дансны зарчмаар бүртгэх модуль хөгжүүлэх чиглэлээр сайжруулахаар зорьж байгаа аж. Шилэн дансны хуульд зааснаар шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг Сангийн яам эрхлэн хөтөлнө.
Энэ сарын 29-нд нийслэлд цас ихээр орсноор зам халтиргаатай болж, зам тээврийн осол нэмэгджээ.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас энэ сарын 29-ний өдрийн 17 цагаас эхлэн Автогрейдер, Камаз, Ковш зэрэг тусгай тоноглол бүхий 13 машинаар, өчигдөр өглөөний 04 цаг хүртэл даваа, гүвээ, гүүр, өгсүүр зам, уулзвар, шулуун зам гэсэн дөрвөн чиглэлээр маршрутын дагуу 85 тонн бодис цацсан аж. Гэсэн хэдий зам халтиргаатай байгаа тул жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож, осол гэмтлээс сэргийлэхийг зөвлөв.
Facebook хаягаараа бусадтай холбоо тогтоон, мэдээллийг нь авсны дараа дарамталсан, хүчирхийлсэн хэрэг гарсан. Энэ төрлийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд 4-5, цаашлаад 7, 8 хаяг зэрэг ашигладаг болох нь тогтоогдож байна. Энэ нь юуг илэрхийлж байна гэхээр өөрийн үнэн нүүр царайг далдлах, гэмт үйлдлээ хуурамч хаягийн тусламжтай гүйцэтгэх, бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дунд буруу үлгэр дуурайлал, үг яриа гаргах, тэднийг гэмт үйлдэлд татан оруулах зэрэг томоохон эрсдлүүд бий болоод байгаа тул эцэг эх, асран хамгаалагчид өөрийн үр хүүхдийн интернэт хэрэглээнд хяналт тавих, хүүхэд рүүгээ чиглэсэн сурган хүмүүжүүлэх арга хэмжээг авч байх нь дээрх эрсдлүүдээс урьдчилан сэргийлэх бас нэгэн боломжийг бий болгох юм.
Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” уншигч захиалагч, бүх харилцагч байгууллагууддаа Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж байна. Та бүхний улс орондоо бүтээн байгуулж буй ажил үйлс тань дэвшин дээшилж, бизнесийн үйл ажиллагаа тань улам амжилтад хүрсэн сайхан жил болох байх болтугай.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/965 захирамжийн хүрээнд 2014 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогын явагдаж дууслаа. Урьдчилсан дүнгээр нийслэлийн мал сүргийн тоо 385161 тоо толгойд хүрч, өмнөх 2013 оныхоос 17.0 хувь буюу 56072 толгойгоор өсчээ. Тодруулбал, адуун сүргийн тоо толгой 33862, үхэр 76561, тэмээ 154, хонь 178755, ямаа 115829 хүрчээ. Мал, тэжээвэр амьтдын тооллогын эцсийн дүн мэдээ 2015 оны 1 дүгээр сарын 10-нд гарах аж.
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад хэдхэн хоног үлдсэн энэ мөчид аймшигт осол дахин гарлаа. Малайзын гэх тодотголтой, “Эйр Ази” компанийн162 хүнтэй “Аirbus A320” онгоц өнгөрсөн ням гаригт Индонезийн Субарая хотоос Сингапурыг зорьсон юм. Замдаа сураггүй болоод байсан тус онгоц хэдэн цагийн дараа Белитунг арлын орчим сүйрсэн болохыг тогтоосон байна. QZ8501 нислэгийн онгоц орон нутгийн цагаар Сингапурт өглөөний 08.30 цагт газардах ёстой байв. Онгоцонд нисэх багийн долоон хүнээс гадна 155 зорчигч байсны 16 нь хүүхэд бас нэг нярай байжээ. Мөн онгоцонд Өмнөд Солонгосын гурав, Малайзын нэг, Сингапур болон Францын нэг, нэг зорчигчоос гадна 156 Индонезийн иргэн байсан байна. Онгоцны ослын шалтгааны талаар хоёр ч таамгийг дэвшүүлээд байгаа аж. Үүнд, цаг агаарын таагүй байдал болон онгоцны түлш дууссанаас гэж үзэж байна. Учир нь тухайн үед аадар бороо орж байсан. “Аirbus A320″онгоцны нисгэгч осол гарахаас өмнө чиглэлээ өөрчлөх зөвшөөрөл авахаар диспетчерт хандсан байжээ. Урьдчилсан байдлаар онгоц агаарын ширүүн урсгалтай тулж, түүнээс гарах гэж түлшээ барсан бололтой. Индонезийн тээврийн аюулгүй байдлын Үндэсний хорооны тэргүүн Татанг Курнады энэ талаар мэдээлэв. Тэрбээр диспетчерүүд онгоц хяналтын дэлгэцээс сураг тасрахын өмнө нисгэгчдэдхандан байгаа өндрөөсөө 2-3 километрийн дээш гарахыг зөвлөсөн гэнэ. Т.Курнадын онцолсноор онгоцны ахмад болон хоёрдугаар нисгэгч аль аль ньтуршлагатай нисгэгчид байжээ. Гэхдээ зарим хэвлэлд онгоц сураггүй байна. Эрлийн ажлыг үргэлжлүүлж байгаа талаар ч бас мэдээлсээр байгаа аж.
Агаарын тээврийн компаниудын дотор зүүн Өмнөд Азидаа дээгүүрт ордог “Эйр Ази” компани осол гарсан газарт эрлийн ажлыг эхлүүлсэн талаар албан ёсоор мэдэгдсэн байна.Тус байгууллага нь Малайз, Индонез, Тайланд, Филиппин, Энэтхэг зэрэголон оронд салбартай. Дээрх осол нь тус компанийн түүхэнд гарсан анхны осол болоод байна. “ЭйрАзи” нь Малайз дахь агаарын тээврийн салбарын 49 хувийг эзэмшдэг аж.
МАЛАЙЗЧУУДАД ХАЛТАЙ 2014 ОН
Малайзын хоёр ч онгоц осолдон535 хүн амиа алдсан гэх дуулиан намжаагүй байхад дахин ийн Малайзын онгоц осолдсон нь дэлхий нийтийг цочирдуулав. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ндагаарын тээврийн “Малайзын Эйрлайнез” компанийн “Куала-Лумпур-Бээжин чиглэлийн “Боинг-777-200” онгоц нислэг үйлдэж байхдаа сураггүй болсон. Онгоцонд нисэх багийн 12 гишүүнээс гадна 227 хүн байсны дийлэнх нь хятадууд. Онгоц хөөрснөөс нэг цагийн дараа радараас тасарч сураггүй болсон гэдэг. Урьдчилсан байдлаар онгоц Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн байж болзошгүй гэж таамаглаж байв. Гэвч энэ таамаг батлагдаагүй юм. Олон сараар үргэлжилсэн олон улсын эрлийн багийнхны ажил талаар өнгөрсөн. Уг ажилд26 орны 6000 гаруй хүн дайчлагдан Энэтхэгийн далайд7.7 сая ам дөрвөлжин километр талбайд самналт хийсэн ч үр дүнгээ өгөөгүй билээ. Эрэл хийсэн талбайг харьцуулбал Австралийн нутаг дэвсгэртэй тэнцэх юм. Ийнхүүиргэний агаарын тээврийн түүхэнд урьд хожид гаргаж байгаагүй хамгийн өндөр зардалтай эрлийн ажил үр дүнд хүрэлгүй талаар болсон нь энэ. Осолтой холбоотой ямар ч сэжүүрийг олж чадаагүй нь харамсалтай.
Энэхүү хэрэг намжиж амжаагүй байхад дахин осол гарсан юм. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 17-нд мөн “Малайзын Эйрлайнез” компанийн МН17 дугаартай Амстердамаас Куала-Лумпур чиглэлийн онгоц Украины нутаг дээгүүр нисч байхдаа сүйрсэн. Урьдчилсан таамгаар гадны нөлөө бүхий сөнөөгч онгоцонд өртөж сүйрсэн гэж үзэж байгаа. Хэргийг мөрдөх явцад онгоцыг буудаж сөнөөсөн гэдэг нь батлагддаг ч өдийг хүртэл хоёр тал бие бие рүүгээ бухсаар ирсэн билээ. Тухайн үед онгоц Украины мөргөлдөөнтэй бүс нутагт буюу Донецк мужид унасан. Онгоцонд 298 хүн байсан бүгд амь үрэгдсэн билээ. Киевийн эрх баригчид уг осолд Донбассын салан тусгаарлагчдыг буруутгадаг. Харин тэд хариуд нь 10 мянган км-ийн өндөрт нисч буй онгоцыг сөнөөх техник байхгүй гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл саяхан буюу арванхоёрдугаар сарын 24-нд “Украины цэргүүд “МН17″-г устгасан” гэсэн гарчигтай нийтлэл “Комсомольская правда” сонинд гарчээ. ОХУ-ын Мөрдөн байцаах хороо тус нийтлэлд бичигдсэн зүйлийг хянаж, ослын шалтгааныг илрүүлэхээр болсон байна. Энэ тухай тус хорооны төлөөлөгч Владимр Маркин мэдэгджээ.
Тэрээр “Нийтлэлд бичигдсэн бүхэн хэргийг тайлах зангилаа ч байж болох юм. Тиймээс үүнийг анхааралдаа авах болно.Юуны өмнө бидэхний ээлжинд дээрх нийтлэл үнэн эсэхийг тодруулна. Уг нийтлэлийг бичсэн сэтгүүлчтэй ч уулзах санал тавиад байгаа” гэсэн байна.Өөрийгөө Александр гэж нэрлэсэн эр “Малайзын агаарын тээврийн”МН17” нислэгийг Украины армийнхан устгасан. Түүнийг “Су-25” гэх байлдааны онгоцны нисгэгч В.Волошинпуужингаар харвасан гэжээ. Мөн тэрээр цааш нь “МН17″ сүйрэхээс хэдэн минутын өмнө Украины Днепропетровск хотоос байлдааны гурван онгоц хөөрсөн юм. Тэдний нэг болохагаар-агаар ангиллын пуужингаар тоноглогдсон”Су-25” нь зорчигч тээврийн онгоцыг харвасан хэмээн ярьжээ. Тэрээр цааш нь онгоц сүйрэх өдөр нисэх онгоцны буудал дээр ажиллаж байсан. Онгоцны нисгэгч буух үедээ “Буруу онгоц байна” гэж хэлснийг онцолсон байна. Дээрх нийтлэл гарсны дараа “Комсомольская правда” сонины уншигчид Малайзын онгоцны осолтой холбогдож буй нисгэгч нь В. Волошин гэгч мөн болохыг тогтоожээ. Тэрээр Украины зүүн хэсэгт явуулсан “алан хядахын эсрэг ажиллагаа”-нд хувь нэмэр оруулсныхаа төлөө шагнагдаж байжээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР
Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг. Энэ жилийн цэнгүүний найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч E.Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд шинэ оны үдшийн цэнгүүнд “Шар айраг”, “Ньюанс”, 3 охин, Чинбат, Наран, Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Мөн он солигдох мөчид нийслэлийн 4 цэгт буюу Чингисийн талбай, Маахуур толгой, Баянхошуу, Дамбын гүүрнээс ёслолын буудлага хийнэ. Цэнгүүний үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд худалдаа үйлчилгээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавин ажиллана. Баярын цэнгүүний бэлтгэл бүрэн хангагджээ. Та бүхэн шинэ оноо сайхан угтаара.
Хуурамч архи худалдан авч хэрэглэсний улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэн цагдаагийн байгууллагад ханджээ. Мэдээллийн дагуу шалгахад “Сангийн далай” нэртэй хуурамч архи худалдаалж байсан хэрэг илэрчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Иргэдэд хуурамч архи худалдаж авахгүй байхыг санууллаа. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө шинэ жилийн баярын үеэр Багануур дүүрэгт “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордож амиа алдаж байсан харамсалтай түүх бий.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Мөнгөн үдэш” арга хэмжээ 2014 оны 12 дугаар сарын 31-ний орой 21.00 цагаас эхэлж 00.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тэгвэл энэ үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингэсийн талбайн зарим хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлах аж. Тодруулбал, Чингэсийн талбайн баруун, зүүн талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 20.00 цагаас 01.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм байна.
Б.ЦЭЦЭГ