“Бөмбөгөр” худалдааны төвд цай зардаг Хорлоо эмээд залуучууд орон сууц барьж өгсөн билээ. Тэгвэл facebook-т Ачит Чойжилжав Байгалмаа хаягтай залуу өчигдөр Хорлоо эмээд телевизор бэлэглэжээ. Тэрбээр энэ тухайгаа “
Month: December 2014
Энэ шинэ жилээр олон хоног амарч байгаа. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагын хувьд барилга байгууламжийн дулааны шугам сүлжээний эвдрэл, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, өдөр тутмын хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэрэг аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Нэгдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд бүх нийтээр амрахтай холбогдуулан Онцгой байдлын албаны албан хаагчид улс эх орон, иргэдийн аюулгүй байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.Иргэдэд гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэх, шаардлагагүй бол хөдөө явахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг тус газраас зөвлөлөө.
МУИС-ийн захирал А.Галтбаяр ажлаа өчигдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Түүний албыг БСШУЯ-ны газрын дарга н.Бат-Эрдэнэ хүлээн авчээ. Түүнийг удаа дараа дүрэм журам зөрчиж, буруутай үйл ажиллагаа явуулсан гэдгийг АТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тогтоосон байдаг. А.Галтбаяр нь МУИС-ийн захирлын албан тушаалыг нэг жил гаруй хугацаанд хашсан бөгөөд энэ хугацаандаа тус сургуулийн шинэчлэлийг эхлүүлсэн нэгэн гэдэг. Түүний хийсэн шинэчлэл нь МУИС-ийн багш нар болон оюутнуудын зүгээс нэлээд шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Уг зөрчил нь МУИС-ийн бүрэлдэхүүн 16 сургуулийг нэгтгэхээс эхэлсэн бөгөөд багш нарын зүгээс түүнийг сонгон шалгаруулахдаа хууль зөрчсөн хэмээн тайлбар хэлж байсан билээ.
Гандантэгчэнлин хийдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор Бурханы шашны төрийн бус байгууллагуудаас “Өв хамгаалагч ЭРГҮҮЛ 2014” аяныг санаачлан зохион байгуулж эхэлжээ.
Гандантэгчэнлин хийдийн орчинд тагтаа хооллох будааг жижиглэнгээр зарж амьдралдаа нэмэр болдог байсан хүүхдүүд энэхүү аяныг дэмжин түүхийн дурсгалт газрын хадгалалт хамгаалалтад сөргөөр нөлөөлөх орчныг дахин үүсгэхгүйн тулд тус хийдийн орчинд гар дээрээс наймаа хийхээ зогсоож, нийгмийн сайн сайхны төлөө нэгдсэн аж. Тэдгээр хүүхдүүдэд Гандантэгчинлэн хийдийн зүгээс бэлэг тараажээ.
Өвлийн өвгөн аавын бэлгийг бэлдэж, хүргэж өгөхөд “Жавзандамба хутагт төв” ТББ, “Гурван Эрдэнэ Сүсэгтний Холбоо” ТББ, “Асрал” ТББ, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн “Билгийн Мэлмий” сонин, “Таны Буянд Даган Баясъя” төв, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам н.Цэрэнгончиг, сүсэгтэн Чимэдрагчаа нар тусалсан гэнэ.
Монголын нэрт сэтгүүлч Жамбалын Гангаа агсны санаачилгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, ард иргэд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх зорилго агуулсан шинэ оны анхны өглөөний нар харах ёслолыг эхлүүлж байсан билээ. Манай улсад анх удаа “Өдрийн сонин”, Зам тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулсан эл сайн үйл хэрэг жил ирэх тусам өргөжин тэлж, гадаад дотоодынхны сонирхдог нэг сайхан баяр болсон гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Энэ жилийн нар харах ёслолыг Багахангай дүүрэг, Багахангай дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт зохион байгуулах аж. Маргааш буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нд зохион байгуулах уг ёслолын үеэр галын наадам, чөлөөт үзүүлбэр, төрөл бүрийн хөгжөөнт тоглоом зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болох юм байна.
Монголын цагаан сарыг тавгийн идээ, тарган ууц, бэлэг сэлтгүйгээр төсөөлдөггүйн адил Монголын шинэ жилийг ёлка, мандарин, “Ирония судьбы” гэх гурван орос үгтэй хамт угтахгүй бол болохгүй болсоор уджээ. Содон юм ховор социализмын үед зөвхөн шинэ жил ойртох үед л мандарин худалдаанд гардаг байлаа. Түүний жимсийг нь идчихээд хальсыг нь хамаг байдгаараа шахаж өрөө тасалгаа дүүрэн анхилуун исгэлэн үнэрийг ханхлуулах нь заавал гүйцэтгэх уламжлал гэлтэй байв. Оны сүүлчийн өдрийн орой гэр бүлээрээ тойрч суугаад нөгөө “Ирония судьбы” хэмээх хоёр ангит киног заавал үзэх. 1976 оноос эхлээд өдийг хүртэл он алгасалгүй гарч байгаа энэ кино өнөөдөр ч гэлээ Орос, Монголын телевизийн сувгийн аль нэгээр нь заавал гарна. Эхлэл төгсгөл хоёрыг нь нэг үзчихсэн байхад тэр жилийнхээ заслыг хийлгэчихсэн мэт сайхан болчихдог “золиг” доо. Энэ киноны нэрийг хөврүүлбэл “Хувь заяаны егөөдөл буюу ууранд зөөлөн суугаарай” гэх хавьцааны, бодит байдал дээрээ “Ирония судьбы или С лёгким паром” гээд орос нэртэйгээ байхад монгол хүн бүр шахуу ойлгодог, мэддэг болчихсон бүтээл билээ. Кино найруулагч Эльдар Резанов уг бүтээлийнхээ санааг бодит түүхээс олж авсан гэлцдэг юм билээ. Омск хот руу шатрын тэмцээнд оролцохоор явж байсан сонсголын бэрхшээлтэй тамирчдын онгоц цаг агаарын хүндрэлээс шалтгаалан Новосибирск хотод түр буудаллажээ. Нөгөө шатарчид очих газраа иржээ хэмээн бодоод таксины жолоочид гудамжны нэр, байшингийн дугаар бичсэн цаасаа өгөхөд яг тэр хаягаар нь хүргэж өгсөн гэх түүхийг Резанов сонсоод кино зохиол болгосон гэлцдэг юм билээ. Зарим нэг хүн энэнээс өөр түүх ч ярина. Аргагүй шүү дээ, кино хэтэрхий алдартай болсон тул өөрт хамаатуулах сонирхол байлгүй яахав. Энэ киног шинэ жилийн үдэш Монголоос гадна Зөвлөлтийн гэдэг хаягтай улсууд бас үздэг гэнэ. Мөн 1992 оноос хойш тайваньчууд 2007 оноос энэтхэгүүд “ёолктой үдэш” үздэг уламжлалтай болжээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд хийсэн “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтынхоо орлогоос Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогийн цэг дээр ажиллаж байгаа 200-300 иргэд, хүүхдүүдэд монгол үнээний сүү бэлэглэжээ.
С.Жавхлан “Монгол өлсөх учиргүй” хувьсгалт тэмцлийн тоглолтын орлогоосоо та нартаа сүү авч ирлээ. Энэ бол миний Монголоо гэсэн цагаан сэтгэлийн минь илэрхийлэл юм. Өнөөдөр та нарыг нийгэмд Ядуучууд залхуучууд аминдаа арчаагүй хүмүүс л хог түүдэг гэж… Тархи нь тураалд ороод гэдэс нь хагарч, цадахаа мэдэхээ больсон энэ төрд шургалсан цагаан гартан ямбатангууд түмэн олонд ингэж ойлгуулж сурталчилж байна. Тэгвэл би түрүүн ирэхдээ одоо ч та нартай уулзаж хараад та нарыг огтхон ч залхуу биш гэдгийг та нарын гэдэс дундуур ч тархи чинь дэндүү баян, хүнд хэцүү байгаа ч сэтгэл чинь цагаан байгааг харж олж мэдэрлээ. Тэгэхээр жинхэнэ залхуучууд Төрийн ордон дотор байна. Бид тэр залхуучуудыг хөөн зайлуулж төрт улсаа цэвэрлэж түмэн Монголоо аврах сэтгэлтэй тэр хүмүүсийг олж тавих ёстой цаг ирснийг хэлмээр байна. Бид энэ хэцүү үед оюун сэтгэлийн галаа нийлүүлж нэгдэх цаг иржээ. Ингээд элэг зүрх нэгт Монгол ахан дүүс та нар минь энэ 31-ний орой Монгол улсын Ерөнхийлөгч мөнгөн аяга мэлтэлзүүлээд сүү бариад уран цэцэн үг хэлэхэд нь бид хоосон сууж байж болохгүй миний өгсөн энэ сүүг цаасан шаазан аягандаа ч болтугай хийгээд бариарай. Бид энэ эх орондоо тэгш эрхтэй байх ёстой өлсвөл адилхан өлсдөг баярлавал хамтдаа баярладаг байх ёстой болохоос биш нэг хэсэг нь задарч нөгөө хэсэг нь ядарч байдаг байж болохгүй ээ” гэжээ.
Худалдаа, үйлчилгээний төвүүдийн өнөөдөр ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
“Улсын их дэлгүүр” – 08:30-22:00,
“Номин” их дэлгүүр – 08:30-22:00,
“Мах мall” – 10:00-21:00,
“Grand plaza” – 09:00-21:00,
“Минж плаза”-10:00-22:00 ,
“Наран mall”- 10:00-22:00 цагуудад ажиллана.
Харин “Нарантуул” зах, “Баянзүрх” худалдааны төв, “Баянгол” худалдааны төв, “Меркури”, “Саруул” төвүүд жирийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Бөмбөгөр” худалдааны төв 16.00 цаг хүртэл ажиллана. Харин маргааш бүх нийтээр амарна.
Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг шинээр байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Харин шинэ эмнэлэгт ажиллах боловсон хүчин дутагдалтай байгааг Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээлсэн билээ. Тэгвэл шинэ эмнэлэгт ажиллах боловсон хүчинг төрийн санхүүжилтээр сургахаар болжээ. Тодруулбал, хүүхдийн мэргэжлийн чиглэлээр үндсэн /резидент/ болон төрөлжсөн мэргэшлээр эрчимжүүлсэн сургалтанд төрийн санхүүжилтээр сургана. Үүнд Ерөнхий мэргэжлийн эмч, хүүхдийн эмч, сувилагчаар сургах юм байна. Сургалтанд хамрагдахыг хүсвэл
Иргэний цахим үнэмлэх
Бакалаврын болон мэргэжлийн диплом, үнэмлэх
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
Тухайн мэргэжлээрээ Эрүүл мэндийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан тодорхойлолт
Нийгмийн даатгалын дэвтэр /ажил хийдэг бол/
Албан хаагчийн анкет зэргийг бүрдүүлэх аж.
Хүүхдийн эмч мэргэжилтэй эмч, сувилагч нарыг ажилласан жил харгалзахгүй бүртгэнэ. Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд” ордон 901 тоот өрөө 2014.12.24-нөөс эхлэн ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд бүртгүүлэх боломжтой ажээ.