Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банк нэг их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийжээ

Засгийн Газрын 11-11 төвийн цахим уулзалтад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн ярилцлага Нийслэлийн 375 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар өрнөлөө.

Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш бүтээн байгуулалт болон бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд зориулан 3 их наяд төгрөг гаргажээ. Үүний гуравны нэг хувь буюу 1,1 их наяд төгрөгийн санхүүжилтийг нийслэл хотод хийсэн байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, хот өргөжиж байгаа ч дэд бүтцийг сайжруулах дорвитой ажил хийгээгүй ирсэн гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал хэллээ. Тус банкнаас нийслэлийн авто замыг сайжруулах төсөлд зориулан 92,9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын 33 уулзварыг шинэчлэх ажлыг 81,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр тус төслийн нийгэм, эдийн засгийн шууд бус үр өгөөж нь жилийн 20 тэрбум төгрөг болно гэж тооцоолж байна.

Инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төслүүдийг 202,3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсний үр дүнд нийслэлийн 7 байршил, дахин төлөвлөлтийн 8 бүсэд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой боллоо. Дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар санхүүжүүлж ашиглалтад оруулснаар 1 Квт цахилгаан үйлдвэрлэх өртөг 74 төгрөгөөс 36 болж буурлаа. Дулааны IV цахилгаан станцын 100 МВт-ын өргөтгөлийн ажлыг 57,3 сая ам.доллараар санхүүжүүлснээр тус өргөтгөл дотоодын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангана. Амгалангийн 348 МВт-ын дулааны станцын санхүүжилтэд зориулан 25 сая ам. доллар гаргаснаар хотын зүүн бүсийн хэрэглэгчид дулааны найдвартай эх үүсвэртэй боллоо.

Улаанбаатар хотын цахилгаан станцууд болон гэр хорооллын оршин суугчдыг нүүрсээр хангадаг гол эх үүсвэр болох Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөх төслийг 16,2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр нүүрс бутлах, ачих хүчин чадал жилд 4,5 сая тонноор нэмэгдэж, нүүрс олборлолт 10 хувиар, хөрс хуулалт 11 хувиар өснө гэж тооцоолж байна гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Япон залуу Эбола вирусын халдваргүй нь эхний шинжилгээгээр тогтоогдов

Японд “Эбола” халдварт өвчин гарахад бэлтгэх зорилгоор Японы Эрүүл мэндийн яам ажлын хэсэг байгуулахаар төлөвлөжээ. Баруун Африкийн Либери улсад хоёр сар байсан залуу Токио хотын Ханэда онгоцны буудалд буухдаа халуунтай байсан учраас Эрүүл мэндийн яам ажлын хэсэг гаргах шийдвэр гаргажээ.

Уг залууг онгоцны буудлаас шууд Токиогийн төв эмнэлэгт хүргэсэн байна. Түүнд хийсэн анхны шинжилгээний хариу халдваргүй гэж гарчээ. Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр, түүний халуун бууж, биеийн байдал тогтвортой байна. Халдварын шинж тэмдэг далд үедээ байж магадгүй хэмээн пүрэв гараг хүртэл түүнийг ажиглана гэсэн байна. Ажлын хэсэг пүрэв гарагаас ажиллаж эхэлнэ. Ажлын хэсэг Японы бүх эмнэлэгийг хамгаалалтын төхөөрөмжөөр хангахаар төлөвлөсөн аж. Төхөөрөмжөөр хангагдсан эмгнэлэгүүд рүү халдвартай өвчнийг хэрхэн тээвэрлэх талаар ажлын хэсэг хэлэлцжээ.

Япон улсад “Эбола” халдварт өвчин нэвтрэхээс урьдчилан сэргийлэх болон хэрвээ нэвтэрсэн тохиолдолд хэрхэн тогтоон барих тал дээр Эрүүл мэндийн яам чадах бүхнээ хийх болно гэж тус яамны сайд Ясухиса Сиодзаки мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Явуулын гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон Улаанбаатар хотын музейтэй хамтран “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл” нийслэлийн түүхийн гэрэл зургийн явуулын үзэсгэлэнг дэлгэлээ. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр нийслэлийн 140 жилийн түүхийг харуулсан 180 гаруй гэрэл зургийг олны хүртээл болгожээ. Энэ зургууд нь 1874 оноос өнөөгийн Улаанбаатар хотын иргэдийн амьдрал, аж байдал болон нийслэлийн өөрчлөлтийг 5 үечиллээр харуулсан байна. Мөн 1874 онд Богдын шар ордны зүүн талаас авсан ховор зургуудыг ч тавьсан байна. Үзэсгэлэнд тавигдсан нийслэлийн түүхийг сэргээсэн зургуудыг тухайн үед Монго Улсад ирсэн гадны жуулчид судлаачдын гэрэл зургийн хальсанд буусан зургаас авчээ.

а Эсгий гэр, модон хашаагаар эхэлж байсан нийслэл хүрээ өнөөдрийн бидний амьдарч буй Улаанбаатар хот болоход түүхийн замналыг туулсан бэ гэдгийг явуулын үзэсгэлэнд дэлгэгдсэн сонирхолтой гэрэл зурагнаас харах боломжтой юм. Тус явуулын гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын төв цэцэрлэгт хүрээлэн буюу Central tower-ийн урд хэсэгт байрлаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Хүүхэлдэйн киноны Олон улсын наадам болно

Хүүхэлдэйн киноны Олон улсын наадам энэ сарын 30-наас ирэх сарын 10 хүртэл Москва хотноо болно. Уг наадмаар хорь гаруй орны 400 орчим хүүхэлдэйн кино гаргах ажээ. “Энэ удаагийн наадмын сэдэв нь хамгийн өргөн хүрээг хамарч болох шинжлэх ухаан болон супер баатрууд гэх мэт сэдэвтэй хийгдсэн уран зөгнөлт хүүхэлдэйн кино байх болно” гэж наадмыг зохион байгуулагчдын нэг Мария Терещенко хэлжээ. Наадам нь Оросын өнгөрсөн оны шилдэг хүүхэлдэйн кино, дэлхийн хамгийн нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртэж байсан гадаадын хүүхэлдэйн кино, мөн гэр бүлээрээ үзэж болох хүүхэлдэйн кино гэсэн гурван хэсгээс бүрдэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

NBA-гийн шинэ улирлын тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд үзүүлж байна

NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирлын тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр 08.00 цагт эхэллээ. “Бүгд босно уу”(Every-body up) уриатайгаар болж буй тус тэмцээнд шилдэг 30 баг оролцож байна. Нээлтийн тоглолт 2013-14 оны аварга “Сан Антонио Спөрс”, “Даллас Маверикс” багуудын хооронд болж байна. Тоглолтыг “Боловсрол” телевиз шууд дамжуулан үзүүлж байна. Мөн NBA TALK групп-ээс нээлтийн хоёр тоглолтыг Тусгаар тогтнолын ордонд үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хамгийн царайлаг хүмүүстэй улс тодорлоо

АНУ-ын Үндэсний географийн нийгэмлэгийн захиалгаар хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн царайлаг улс үндэстнийг тодруулжээ. Уг судалгаанд 200 орноос 3500 хүнийг хамруулсан байна. Хүмүүсийн чөлөөт байдлаар авахуулсан зургийг авч үнэлгээ өгсөн аж. Тус зургуудад өгсөн үнэлгээгээр Алматы, Астана хотын иргэдийн зураг хамгийн их санал авсан бол Бразилчууд удаалж Итали, Испанийн оршин суугчид гурав, дөрөвдүгээр байранд орсон гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хонины махны үнэ өмнөх сараас 9.1 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр махны үнэ өмнөх сартай харьцуулбал буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, хонины ястай махны үнэ өмнөх сараас 9.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.8 хувь, адууны махны үнэ 3.5 хувь, ямааны махны үнэ 6.4 хувиар буурсан байна. Харин үхрийн цул махны үнэ 2.3 хувиар өссөн байна. Өнөөдрийн байдлаар нэг кг хонины ястай мах дунджаар 5815 төгрөг, үхрийн ястай мах 7495 төгрөг, үхрийн цул мах 9630 төгрөг, адууны мах 5465 төгрөг, ямааны мах 5265 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” боллоо

Нийслэлийн 375 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын “Хүндэт чуулган” боллоо. Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ыг дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн ИТХ-ын дарга нар болон Улаанбаатар хоттой ах дүү найрамдалт харилцаатай хотуудын удирдлагууд, Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдууд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Хүндэтгэлийн чуулганд оролцож байгаа нийт зочид төлөөлөгчдөд нийслэлийн 375 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргээд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын талаар товч танилцуулсан юм. Тэрээр “Нийслэлийн шинэчлэлийн баг өнгөрсөн хугацаанд 2013 оны 02 дугаар сард УИХ-аар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн дагуу томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж эхлэлээ. Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотыг нэг төвтөөс 8 дэд төвтэй хот болгох зорилгын хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, ирэх онд барилгын ажил эхлэхээр боллоо. 2 014 онд Улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 40,94 км автозамыг шинээр тавьж, 70 км автозамыг өргөтгөн шинэчиллээ. Өнгөрсөн жил ажлаа эхэлж байсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний 168 айл үр шимийг нь хүртэж, тохилог орон сууцандаа орсон байна. Иргэдийн оролцоон дээр тулгуурлаж орчноо тохижуулж, иргэдээрээ хэлэлцүүлж төсвөө баталсан” гэдгийг тодотгон хэллээ. Мөн Улаанбаатар хотын үе үеийн удирдлагууд, УИХ, Монгол Улсын Засгийн газар, хамтын ажиллагаатай улс орнуудад тэр дундаа Улаанбаатар хотыг орчин цагийн хот болгон хөгжүүлэхэд шууд дэмжиж тусалж байсан ОХУ блон БНХАУ-ын ард түмэн, Засгийн газарт талархал илэрхийлсэн юм.

Хүндэтгэлийн чуулганаар Улаанбаатар хоттой ах дүү, найрамдалт харилцаатай хотуудын дарга, орлогч нар баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим гудамж, замыг 00:00 цаг хүртэл хаана

Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 375 жилийн ойд зориулсан баяр ёслолын ажиллагаа өнөөдөр болно. Энэ үеэр олон нийтэд зориулсан парад, цэнгүүний үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотойгоор Улаанбаатар хотын зарим гудамж замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсныг нийслэлийн Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Тодруулбал, Чингис хааны нэрэмжит төв талбайн баруун талын уулзварыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 24:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн оройн 00:00 цаг хүртэл, талбайн зүүн талын уулзварыг 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 – 13:00 цагийн хооронд түр хаана. Мөн Амарын гудамжнаас МУБИС-ийн уулзвар хүртэлх замыг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас 10 дугаар сарын 29-ний өдрийн 14:00 цаг хүртэл тус тус хаах юм.

ө Иймд замын хөдөлгөөнд оролцогчдыг бусад замыг сонгох болон онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр хөдөлгөөн хязгаарласан замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Их хотын хямдрал” бүх дүүрэгт зэрэг эхэлнэ

Өнөөдөр Нийслэлийн 375 жилийн ойн өдөр. Их эзэн Чингис хааны талбайд Их хотын хямдрал үзэсгэлэн худалдааг 13.30 минутаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат- Үүл мэндчилгээ дэвшүүлж нээлтийн цан цохиж эхлүүлнэ. Цан цохихтой зэрэгцэн төвийн зургаан дүүргийн талбайд их хотын хямдралд нэгэн зэрэг эхлэх юм. Дүүргүүдэд х Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ” Ажилчны алдар” талбайд ха Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Цэрэндоржийн гудамж х Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд х Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Ард-Аюушийн гудамж “Смарт” худалдааны төвийн гадна талбайд х Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тусгаар тогтнолын талбай х Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын нэрэмжит талбайд болно. х Чингис хааны талбайд зохион байгуулагдах “Их хотын хямдрал 375” үзэсгэлэн худалдаанд үндэсний томоохон үйлдвэрлэгч, импортлогч худалдаа, үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж, “Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд оролцож тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд дараах хямдралыг зарлана. Үүнд: х – Арьс шир үйлдвэрлэлийн холбоо – Бараа бүтээгдэхүүнийг 30-50%- аар хямдруулна. х – “Буян” ХХК өөрийн үйлдвэрийн 100 нэр төрлийн барааг- 50% х – “Вест shoes” ХХК өөрийн үйлдвэрлэсэн барааг /гутал/- 50% х – “Эксклюзив” ХХК /оёдлын үйлдвэр/ нэрийн барааг 50% -ийн хямдралтайгаар худалдана. х Хүнсний үйлдвэрүүдээс: “Талх чихэр” 10м – ын урттай баярын бялуу, “Багет” талхны амталгаат худалдаа х “Өгөөж чихэр боов” ХХК “Өгөөж –Боорцогны хорхойтон” тэмцээн х Батбайгаль ХХК Нийслэлийн ойд зориулсан Баярын бялууны амталгаат худалдаа х “НВЦ” ХХК Шарсан өндөгний амталгааг тус тус зохион байгуулна. ө Мөн “Саян-Уул” ХХК, Мах маркет ХХК-иуд мах, махан бүтээгдэхүүнийг 10-20 хувиар хямдруулна. Чансаа- Хан хөхий холдинг ХХК – Хавар, намар, өвлийн гутлаа 20-50%- иар хямдруулан, худалдан авалт тутамд автомашины хонжвортой сугалааг явуулна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд энэ өдөр Чингис хааны талбайд халуун хоолны амталгаат худалдаа, үйлчилгээг зохион байгуулна. ингис хааны талбайд худалдаа үйлчилгээ гаргах асар, тайз засалтыг Ай концепт ХХК хариуцан гүйцэтгэнэ. Чингис хааны талбайд зохион байгуулагдаж буй худалдаа үйлчилгээнээс гадна аж ахуйн нэгжүүд өөрсдийн салбаруудаар 10-50 %-ийн хямдралтай, бэлэгтэй, хонжвортой худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм. Аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүндээ доорх хямдралыг зарлаж их хотын иргэддээ бэлэг барина. ө НИЙСЛЭЛИЙН ӨДРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ – 375 ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ААН-ҮҮД

АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭРС ТАЙЛБАР
1 2 3
11 ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ТАЛБАЙД
Худалдаа:
1.Алтан жолоо трейд ХХК 2014.10.20 -2014.10.31 “Сансар” худалдааны бүх сүлжээгээр “Намрын найрсаг худалдаа” хямдралтай, бэлэгтэй үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.30 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний амталгаат худалдаа, 70 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний бэлэгтэй худалдаа, 160 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 5 -10% хямдралтай худалдааг зохион байгуулна.
2.Грийн сити ХХК Бараа бүтээгдэхүүнд 10-20% хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдааг зохион байгуулна.
3. Cтарри скай ХХК Бүх бараандаа 10 -20% хямдрал зарлана.
4.Чансаа- Хан хөхий холдинг ХХК Бүх салбараар 10 -20% хямдралтай.Чингисийн талбай дээр хавар намар, өвлийн гутлаа 20 -50% хямдралтай бэлэгтэй худалдааг зохион байгуулна.
5.Монгол контент ХХК Хүүхдийн “Ногун” коммек цуврал номыг хямдруулж 5000 төгрөгөөр худалдана.
6. Аз хур ХХК Үзэсгэлэн худалдаанд гаргах номондоо 10-20%- ийн хямалтай худалдааг гаргана.
7.Таван богд интернейшнл ХХК Гоо сайхан, ахуйн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүнээ 10 -20% хямдралтай, бэлэгтэй худалдааг зохион байгуулна.
8.Боса ХХК Боса сүлжээ дэлгүүрүүдээр 160 гаруй нэр төрлийн барааг 5-50% бонус худалдаа, гадаа талбайд амталгаат болон урамшуулалт худалдаа зохион байгуулна. Мөн нэрийн барааг бөөний үнээр худалдан борлуулна.
9.Номин – 5 трейд ХХК Өргөн хэрэглээний цахилгаан барааг 5-50% хямдруулж, хүнсний бараа бүтээгдэхүүний амталгаат худалдааг зохион байгуулна.
10. ҮСАХ ” Зун цаг” Хүүхдийн тоглоом, бэлэг дурсгалын барааг 20-80% хямдруулна. Сугалаат бэлэгтэй худалдаа зохион байгуулна.
11. Бимекс ХХК 3 брендийн бараа бүтээгдэхүүнийг 10-20% хямдруулан , урамшуулалттай, бэлэгтэй худалдааг зохион байгуулна.
Нийтийн хоол:
1. Сумобургер ХХК 5 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
2. Сэрж интернэйшнл ХХК 8 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
3. Тэнгэрийн хишиг ХХК 2 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
4. Хулан –Уул ХХК 3 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
5. Про Арт ХХК 3 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
6. Дэвжих интернэйшнл ХХК 4 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
7. Макс импекс ХХК 3 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
8. Номадс хоспиталити ХХК 10 салбараар гэр бүлийн хямдрал 20 хувиар хямдруулна.
9. ҮСАХ 5 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
10. Ай концепт ХХК 2 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
11. Интеркюзин ХХК 4 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
12. Look Mongolia ХХК 6 нэр төрлийн хоолыг 5 хувиар хямдруулна.
13. Гранд айриш паб ХХК Халуун хоол, ундаагаар үйлчлэнэ
14. Блүфин ХХК Халуун хоол, ундаагаар үйлчлэнэ
15. Явуулын үйлчилгээ Нийтийн хоолны үйлчилгээ
16. Явуулын үйлчилгээ Нийтийн хоолны үйлчилгээ
Үйлдвэр :
1. Дархан нэхий ХК Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны хөтөлбөрөөр
2. Дархан минж ХХК Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны хөтөлбөрөөр
3. Гоёо ХХК 30-50 хувийн хямдралтай, гарын бэлэг гаргана.
4. Буян ХХК 100 төрлийн бараа 50-70 хүртэлх хувийн хямдрал
5. Вест shoes ХХК Бүх бараандаа 30-50 хүртэл хямдрал, гарын бэлэг
6. Эксклюзив ХХК Бүх бараандаа 50 хувийн хямдрал, сугалаат худалдаа, зам талбайн үйлчлэгч нарт ажлын хувцас бэлэглэнэ
7.Хөгжил трейд ХХК 40 төрлийн бүтээгдэхүүн 10-20 хувийн хямдрал
8. Алтан тариа ХК Үйлдвэрийн үнээрээ, 10 сугалаат худалдаа
9.Траст трейд ХХК Амталгаатай, 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 10-20 хувйин хямдралтай зарна.
10.Мах- Импекс ХК 8 нэрийн бүтээгдэхүүндээ амталгаатай, 40 нэрийн бүтээгдэхүүнээ 10-20 худалдаа
11.Очир дагинас ХХК Амталгаат, үндсэн үнээсээ 10 хувийн хямдралтай худалдаа
12.Саян – уул ХХК 10-20 хувийн хямдрал, 10 сугалааны хонжвор олгоно.
13.Дэвшилтрейд ХХК 10-20 хувийн хямдрал, амталгаа явуулна.
14.Сүү ХК Сугалаа, үйлдвэрийн үнээрээ, шинэ бүтээгдэхүүний амталгаат худалдаа
15.Тэсо трейд ХХК 10 сугалаа, Милко нэрийн бүтээгдэхүүндээ 50 хувь, агь импкес нэрийн бүтээгдэхүүндээ 50 хувийн бусад бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан борлуулна. Гарын бэлэг өгнө. Сугалаа гаргана.
16.Өгөөж чихэр боов ХХК “Өгөөж – Боорцогны хорхойтон” тэмцээн, гарын бэлэг, сугалаа,хямдралтай худалдаа
17. Миш маш ХХК Амталгаа, үндсэн үнээсээ 20 хувийн хямдралтай
18.Талх чихэр ХК 10 м урттай баярын бялуу, Багет талхны амталгаа, хямдралтай худалдаа
19.Хөвсгөлийн Их тайга ХХК 40 төрлийн бүтээгдэхүүн 20 хувийн хямдрал
20.Батбайгаль ХХК 375 ойд зориулсан баярын бялуу хийнэ, амталгаат, хямдралтай худалдаа
21. Янмал ХХК Өвлийн бүх загварын оймсыг 20 хувийн хямдралаар
22. МCS кока кола Хямдралтай худалдаа, ирсэн хүмүүст гарын бэлэг, шинээр гарсан бүтээгдэхүүндээ амталгаа зохион байгуулна.
23. НВЦ ХХК Хямдралтай худалдаа, Шарсан омлетын амталгаа явуулна.
24. АПУ ХК 10-20 хувийн хямдралтай, урамшуулалтай, амталгаат худалдаа, хонжворт сугалааны үйл ажиллагаанд оролцоно.
25. Есөн-од фүүд ХХК 49 нэр төрлийн бүтээгдэхүүн 10-20 хувийн хямдралтай
26. Ариун ган ХХК 10-20 хувийн хямдралтай
27. Жимекс ХХК 10-15 хувийн хямдралтай, гарын бэлэгтэй
28. Ажигана ХХК 10-20 хувийн хямдралтай, нэрийн бүтээгдэхүүнээ тусгайлан 2200 төгрөгөөр худалдан борлуулна.
29. Мах маркет ХХК Бүх барааг 10- 20 хувийн хямдралтай худалдана.
30. Монос хүнс ХХК Бүх барааг 10 – 20 хувийн хямдралтай худалдана. Цайны амталгаа хийнэ. Гоолингоо цайг үнэгүй тараана. Гарын бэлэг тараана.
31. Хэвлэлийн холбоо Номын худалдаа
32. Дашваанжил ХХК Бүх төрлийн халаагуурын худалдаа
33. ХХЭ иргэн Ноос ноолуурын худалдааг хямдруулна.
34 ХХЭ н.Мөнхзул Бүх төрлийн цоожийг % хямдруулна.
34. Дээдсийн гоёл ХХК Хүүхдийн болон гоёлын хувцсыг 10-20%-иар хямдруулна. Супер сугалаанд дээл оёулах эрхийн бичиг өгнө.
35.Техник – импорт ХХК
36. Жи -Эн – бевержис ХХК “1+1” худалдаа болон амталгаат худалдаа зохион байгуулна.
37. Хүнс комплекс ХХК
Мэргэжлийн ТББ – ууд:
1. Ноос, ноолуурын холбоо Бараа бүтээгдэхүүнээ 30-70 хувийн хямдралаар худалдан борлуулна, холбооны нэрэмжит дуудлага худалдаа зохион байгуулна.
2.Арьс шир үйлдвэрлэлийн холбоо Бүх барааг 30-50 хувийн хямдралаар худалдана, Сугалаа гаргана.
КИНО ТЕАТР:
Тэнгис кино театр 10 сарын 29-ны өдрийн бүх үзвэрүүд 50% хямдрал үзүүлж иргэддээ үйлчилнэ
Өргөө кино театр 10 сарын 29-ны өдрийн бүх үзвэрүүд 50% хямдрал үзүүлж иргэдэд үйлчилнэ
МУЗЕЙ
Монголын үндэсний музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Чойжин ламын сүм музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Богд хааны ордон музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагын музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Уран зургийн галлерей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол театрын музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарын музей 10 сарын 29-ны өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ