Categories
гадаад мэдээ

“АЛИБАБА” компанийг үүсгэн байгуулагч Хятадын хамгийн баян хүнээр тодорчээ

Цахим худалдааны томоохон компани болох АЛИБАБА-г үүсгэн байгуулагч Жак Ма Хятадын хамгийн баян хүнээр тодорчээ. Форбс сэтгүүлийн мэдээлснээр түүний хөрөнгө 19.5 тэрбум ам доллараар үнэлэгджээ. Өнгөрөгч есдүгээр сард АЛИБАБА компаний хувьцаа борлуулатаараа тэргүүлж ноён Магийн хөрөнгө өнгөрсөн жилээсээ 2 дахин нэмэгдсэн байна.Тэрээр өмнө нь англи хэлний багш байсан бөгөөд 15 жилийн өмнөөс тус компанийг байгуулжээ. АЛИБАБА нь Хятадын цахим худалдааны салбарт тэргүүлэх байр суурийг эзэлсэн томоохон компани юм.

Форбс сэтгүүлээс гаргасан Хятадын тэрбумтнуудийн жагсаалтад Baidu-гийн захирал ноён Робин Ли 14.7 тэрбум ам долларын хөрөнгөөр хоёрт бичигдсэн. Харин гуравдугаарт Хятадын хамгийн том онлайн компани гэгддэг Tencent-ийн захирал Ма Хуатэнг оржээ. Тэрээр 14,4 тэрбум ам доллартай тэнцэх хөрөнгөтэй аж.

2013 онд БНХАУ-ын тэрбумтний тоо 168 байсан бол энэ жил 242 болж өссөн байна.

Б.Анужин

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун 10 хүнийг цаазалжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын Хөдөлмөрийн намд хариуцлагатай албан хашдаг 10 хүнийг цаазалсан байна. Тэднийг Өмнөд Солонгосын олон ангит кино буюу савангийн дуурь үзсэн хэмээн ийнхүү шийтгэжээ.

Цаазаар авхуулсан хүмүүсийн нэрийг олон түмэнд зарлаагүй гэнэ. Ямар ч байсан Ким Жөн Ун бүхнийг мэдэлдээ авах зорилгоор ийм алхам хийсэн хэмээн ажиглагчид үзэж байгаа юм.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Твиттэр хэрэглэгчдийн тоо өссөн ч, хувьцаа нь буурчээ

Энэ оны III улиралд “Твиттэр”-ийн хэрэглэгчдийн тоо 23 хувиар өссөн бөгөөд компаний борлуулалт 2 дахин нэмэгджээ. Тодруулбал, 7 дугаар сараас 9 сарын хооронд 13 сая шинэ хэрэглэгч “Твиттэр”-т нэгдэж онлайн хэрэглэгчийн тоо 284 сая болсон гэж удирдлагууд мэдэгджээ. Харин тус компанийн борлуулалт энэ оны III улиралд бараг хоёр дахин өсч, 361.3 сая ам.долларт хүрсэн хэдий ч 175 сая ам долларын алдагдалтай ажилласан байна. Үүнтэй холбоотойгоор Твиттэр-ийн хувьцаа 8 хувиар буурчээ. Гүйцэтгэх захирал Дик Костологийн хувьд хөрөнгө оруулагч татахын тулд шинэ бүтээгдэхүүн гаргах тал дээр анхааран ажиллаж байгаа аж.Түүнчлэн “Твиттэр ” нь хэрэглэхэд илүү амар хялбар болж, мессежийн үйлчилгээгээ сайжруулахаар ажиллаж байгаа гэж Дик Костоло мэдэгджээ. Forester Research компаний шинжээч Нэйл Эллиот хувьцааны үнийн огцом уналтыг хүмүүсийн хэт өндөр хүлээлттэй холбон үзэж, Твиттэр өрсөлдөгч компани болох олон нийтийн харилцааны хэрэгсэл Фэйсбүүктэй адил түвшинд ажиллаж чадахгүй байгаа талаар хэлжээ.

Б.Анужин

Categories
мэдээ спорт

Азийн оюутны аваргад сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

Хятадын Тайваны Тайпей хотноо 2014 оны 11 сарын 3-8-ны өдрүүдэд Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн V тэмцээн болно. Тэмцээнд БНХАУ, БНСУ, Хятадын Тайвань, Хонгконг, Малайз, Филлипин, Монгол зэрэг 10 орчим орны баг тамирчид өрсөлдөхөөр болжээ.

Монголын оюутны шигшээ багаас гадна дасгалжуулагч, албаны хүн нийлсэн нийт 18 хүн ороцох юм.

Үүнд: Багийн ахлагчаар Монгол улсын гавьяат багш Д.Гоошоохүү, багийн албаны хүнээр С.Тулга, Н.Батсуурь, багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Отгондарь, дасгалжуулагчаар Г.Өсөхбаяр, ОУСБХолбооны шүүгчээр Б.Ганзориг нар явна. Багийн 12 тамирчны бүрэлдэхүүнд О.Цэлмэг, Б.Дархантөгс, А.Гансүх, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, О.Очирбат, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат, Б.Тамжид, Б.Билэгт, А.Бямбадорж нарын 1990-1996 онд төрсөн 17-25 насны залуу тамирчид багтаж байгаа юм.

Тэмцээнд оролцуулах Монголын баг тамирчдыг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дэмжин, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийджээ. Монголын оюутны спортын холбоо оюутны баг тамирчдын Тайваньд байх хоол, байрны зардалд хөнгөлөлт туслалцаа үзүүлэв.

Энэхүү нэр хүндтэй тэмцээн 2006 онд анх зохиогдож эхэлсэн юм. Монголын сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй шигшээ баг 2008, 2010, 2012 онуудад гурван удаа оролцсон түүхтэй. Монголын баг 2010 онд Хятадын Тайвань, Ливаны багийн дараа орж хүрэл медаль хүртэж байсан бол 2012 онд БНСУ, Тайваны дараа мөн 3 дугаар байрт шалгарч байлаа. Манай тамирчин Б.Билгүүн 2012 оны тэмцээнд гарааны шилдэг таван тамирчны нэгд багтаж сайхан амжилт үзүүлсэн. Ийнхүү Монголын баг өмнөх хоёр тэмцээнээс дараалан хүрэл медаль хүртэж байсан сайхан амжилт гаргаж байсан ба энэ удаа амжилтын буухиагаа үргэлжлүүлэх, ахиулах зорилготой.

Сүүлийн жилүүдэд Монголын эрэгтэй сагсан бөмбөгчдийн амжилт дэлхийн түвшинд ихээхэн ахиж, 2013 оны дэлхийн оюутны Универсиад их наадамд шилдэг 24 багаас Япон, Филлипины оюутны шигшээ багийг хожиж, 16 дугаар байрт, 2014 оны Азийн наадамд тивийн шилдэг 8 багийн тоонд багтсан сайхан амжилтыг үзүүлсээр байгаа юм гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эзэд тодорчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу Нийслэлийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын хөгжил дэвшилд томоохон бодитой хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн орчин үеийн техник технологийн шинэ шийдэлтэй, бүтээн байгуулалтыг цогцлоосон шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах зорилгоор “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах ёслолын ажиллагааг Нийслэлийн 375 жилийн ойг угтан 2 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн орлогч дарга нар, Нийслэлийн ЗДТГ болон хэрэгжүүлэгч агенлагууд, Нийслэлийн дүүргүүд, Яамдууд, Гадаадаас уригдсан зочид төлөөлөгчид, Олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо.

а Нийслэлийн Засаг Дарга энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхэнд Нийслэийн 375 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн жил нийт 21 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлсэн бол энэ жил 4 төрлөөр 57 бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлж цар хүрээ тэлж, өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Улаанбаатар хотын хөгжил дэвшил бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагчид Та бүхэн баялаг бүтээгчид юм. Та бүхний хүч хөдөлмөрийн үр дүнгээр Нийслэлийн өнгө үзэмж өдрөөс өдөрт нэмэгдэж, хөгжил цэцэглэлт улам дэлгэрэн хөгжиж байна” Тийм ч учраас Та бүхнийг “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-аар урамшуулах ёстой” гэдгийг тодотгон хэллээ.

“Барилга байгууламжийн бүтээн байгуулалт”-ын төрөлд “Энконта хотхон”, “Дөрвөн улирлын цэцэрлэг”, “Гэгээнтэн цогцолбор”, “Буянт Ухаа – 1 хороолол”, “Интернет эмнэлэг”, “Улаанбаатар уран баримал”, “Монгол-Германы уул уурхай технологийн их сургууль”, “Bloomberg Tower” нэр дэвшсэнээс иргэдийг тохилог чанартай орон сууцаар хангаж, орчны тохижилтыг бүрэн шийдсэн “Буянт Ухаа – 1 хороолол

“Авто зам бүтээн байгуулалт”-ын төрөлд “Эсто” ХХК “Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам”, “Жи Би энд Өү Эн” ХХК “Түр Гүүр”, “Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн төсөл”, “Эйч Кей Би Интерейшнл холдинг” ХХК “Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажил”, “Экспресс зам” ХХК ” Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто зам”, “Хансуун зам” ХХК “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл зам болох Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх 6 км авто зам”-ын ажлууд нэр дэвшсэнээс авто замын бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан “Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км авто зам”-ын ажил шалгарлаа.

Харин “Дэд бүтэц, инженерийн бүтээн байгуулалт”-ын төрөлд “Баганат Өргөө” ХХК “Гэр хорооллын дахин төлөвлөлт”, “Жайка” олон улсын байгууллага “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх – Гачуурт эх үүсвэр, “Худалдаа хөгжлийн банк” “Ухаалаг автобус буудал, “Бридж констракшин” ХХК “Туул-1 коллектор”, “Гандантэгчилэн хийд орчмын гэр хорооллын нөхцлийг сайжруулах төсөл”, “Хера Пропертийз” ХХК “Гэр хороолын дахин төлөвлөлт”-ийн ажлууд нэр дэвшсэнээс Нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, иргэдийг ундны усаар хангахаар ажиллаж байгаа “Жайка” олон улсын байгууллага “Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх – Гачуурт эх үүсвэр

“Дэвшилтэт техник, технологийн бүтээн байгуулалт” төрөлд Тарилгын шингэний технологи “Айвико” ХХК, Сайн сүүний үйлдвэр “АПУ” ХХК, Гялгар уут, сав савлагаа боодлын үйлдвэрлэл “Мултипак” ХХК, Шинэ үйлдвэрийн цогцолбор “Монос групп”, Тавилгын үйлдвэр “Megawood” ХХК, Европ стандартын тавилгын үйлдвэр “Долоон болдог” ХХК, Баян шувуу төсөл “НВЦ” ХХК, Бетон ханын хавтан, хийц эдлэлийн үйлдвэр “Гранд байшин” ХХК үйлдвэрүүд нэр дэвшсэнээс шинэ техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Өндөг, тахианы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл “НВЦ” ХХК – ууд

“НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эздээр тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цомыг гардан авлаа. Тусгай байрын шагналыг “Авто замын бүтээн байгуулалт”-ын төрөлд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжсэн Бээжингийн гудамжны өргөтгөл-шинэчлэлтийн ажил /0.9 км авто зам, 74 у/м төмөр бетон гүүр/ “Бээжин констракшн инженеринг” групп, Яармагийн гүүрнээс нисэх-Нисэхийн товчоо-Сонсголонгийн уулзвараас яармагийн товчоо хүртэлх 13.7 зм авто зам өргөтгөл-шинэчлэлийн ажил “Эйч Кей Би Интернэшнэл холдинг” ХХК, Туул, сэлбэ гол дээрх ган-төмөр гүүрийн угсралтын ажил “Жи Би энд Өү Эн” ХХК, Хувьсгалчдын гудамж, зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртлэх 4.6 км авто замын өргөтгөл-шинэчлэлтийн ажил “Экспресс зам” ХХК, “Барилга байгууламж” төрөлд “Энканто хотхон” “Камдер” ХХК, “Гэгээнтэн цогцолбор” “Жигүүр Гранд” групп, “Дэд бүтэц-Инженерийн байгууламж” төрөлд 200 цэгт олон улсын стандартыг хангасан автобусны буудал “Худалдаа Хөгжлийн Банк”, Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүргийн 8,16-р хорооны дэд бүтцийн байгууламж “Баганат Өргөө” ХХК, “Дэвшилтэт техник, шинэ технологи” нэвтрүүлсэн үйлдвэрээр Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр “Мултипак” ХХК, Weiler Герман технологи бетон зуурмагийн үйлдвэр “Гранд байшин” ХХК гардан авлаа. Мөн өөрийн санаачлага, хөрөнгөөр “Дэнжийн – 1000”-ын “Ногоон нуур”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгож, Нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн С.Өлзийтогтохыг шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингэсийн талбайд зад хямдрал үргэлжилж байна

Нийслэлийн 375 жилийн ойн өдөрт тохиолдуулан Чингэсийн талбайд “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдааг 13.30 минутаас эхэллээ. Тус үзэсгэлэнг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Бат- Үүл мэндчилгээ дэвшүүлж нээсэн юм. Үзэсгэлэнд хүнсний болон бараа бүтээгдэгдэхүүн борлуулдаг олон аж ахуй нэгжүүд оролцож байна. Тухайлбал, өндөг нэг ширхэг нь 180 төгрөг бөгөөд 30 ширхэг нь 5400 төгрөг гэж байна. Хямдрал зарлаагүй энгийн үед өндөг нэг ширхэг нь 280-450 төгрөгийн үнэтэй байдаг билээ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, хиам болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрийн үнээр зарагдаж байна. “Миш маш” компанийн чавга, ананас, интоорийн шилтэй компот ширхэг нь 2000-3600 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. “Гоёо”, “Дархан нэхий” зэрэг олон компани хямдрал зарлаад байна. Иргэдийн хувьд өндөг, сүүн дээр урт дараалал үүсгэж байгаа бөгөөд талбай дүүрэн хүн одоо ч бужигнаж зад хямдралыг сонирхож байна.

Гэрэд зургуудыг

Г.Лхагвадорж, Ц.Мягмарсүрэн

Д.Сүрэн

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын бодлогын анхдугаар форумд оролцож байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2014 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо болж буй Дэлхийн залуучуудын бодлогын асуудлаарх анхдугаар Форумд оролцож байна.

Форумын гол зорилго нь нийгмийн түлхэгч хүч болсон залуучуудын хөгжлийг хангахад улс орнуудын олсон ололт амжилт, тулгарч буй саад бэрхшээлийн талаар хэлэлцэж, туршлага солилцож, залуучуудын бодлогын асуудлаарх бодлогын хүрээг бий болгохын ач холбогдол, уг бодлогын үндсэн зарчмуудын талаар санал солилцож, зөвшилцөөнд хүрэхэд оршиж байгаа юм. Уг Форумыг Азербайжаны Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын Зөвлөл, ЮНЕСКО зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн төлөөлөл болсон нийт 700 гаруй залуус, бодлого боловсруулагч, шийдвэр гаргах түвшний зэрэг төлөөлөгчид хуран цугласан байна.

Categories
мэдээ нийгэм

Элэгний С вирусын эмийг бүртгэхэд бэлэн гэв

АНУ-ын Gilead Sciences компани нь “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад худалдах зорилгоор уг эмийг бүртгүүлэх хүсэлтийг 2014 оны 07 дугаар сард ЭМЯ-нд ирүүлсэн байна.

Уг хүсэлтийг яамны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцсэн бөгөөд бүртгэлийн журмын зарим заалтыг хангаагүй учраас бүртгэлийг түр хойшлуулжээ. Үүнд:

1. Бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн нэр нь “Совалди” гэж байхад АНУ-ын Эм, хүнсний зохицуулалтын агентлаг (FDA)-аас олгосон эмийн бүтээгдэхүүний гэрчилгээнд уг эмийн нэрийг “Солвалди” гэсэн байна. Ийнхүү нэрийн зөрүүтэй байгааг тодруулах шаардлагатай.

2. Монгол улсад бүртгүүлэх “Access” буюу “Хүртээмж” гэсэн сав баглаа , хаяг шошго бүхий эмийн дээжийг ирүүлээгүй бөгөөд харин АНУ-ын зах зээлд худалдаалагдаж байгаа эмийн загвар дээжийг явуулсан байна. Энэ нь тухайн эмийн гарал, үүсэл тодорхой бус байгааг харуулж байна.

3. Бүртгүүлэх импортын эм нь тухайн үйлдвэрлэсэн орондоо 3-аас доошгүй жил хэрэглэсэн байх заалтыг хангаагүй болно /Sovaldi (софосбувир)-г 2013 оны 11-р сард Европын холбооны эмийн агентлаг, 2013 оны 12-р сард АНУ, 2014 оны 1-р сард Канад улсад тус тус бүртгэсэн байна/.

Хүний эмийн зөвлөлийн дээрхи шийдвэрийг АНУ-ын Gilead Sciences компаны төлөөлөгчид болон түүний Монголд дахь албан ёсны гэрээт борлуулагч Омбол ХХК –д 2014 оны есдүгээр сард танилцуулсан ба тус компаны төлөөлөгчид дээрх шаардлагыг хүлээн авч, бүртгүүлэхээр өгсөн бүх материалаа буцаан авчээ. Тэгвэл холбогдох материал бүрдсэн үед уг эмийг улсын эмийн бүртгэлд бүртгэх боломжтой тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

“Челси”, “Ливерпүүл” шөвгийн наймд шалгарлаа

“Capital one cup” буюу Английн лигийн цомын шөвгийн 16-гийн эхний таван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ өдөр “Челси” “Шрюсбери” клубын талбай дээр зочлон тоглож, 2:1-ийн онооны харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын 48 дахь минутад Дрогба, 77 дахь минутад Энди Манган нар гоол оруулж, тоглолт 1:1-ээр тэнцээд байсан юм. Харамсалтай нь 81 дэх миунтад Грандисон өөрийнхөө хаалганд авто гоол оруулснаар “Челси” 2:1-ээр хожлоо. Мөн энэ өдөр “Ливерпүүл” клуб талбай дээрээ “Суонси”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсанаар шөвгийн наймд үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтны ялын хэрэгжилтийн талаар зөвлөлдлөө

Увс аймгийн прокурорын газраас санаачлан Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албатай хамтаран зөвлөлгөөн зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нараас гадна тэдний хяналтанд байгаа хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудыг хамруулж ялын биелэлт, хэрэгжилтийн талаар уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ.

Дээрх зөвлөлгөөнд хяналтын прокурор С.Нандинцэцэг “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтны ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд”, Цагдаагийн газрын олон нийтийн ахлах байцаагч цагдаагийн хошууч Ү.Баасанжав “Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнгууд дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг холбогдох хор хөнөөлийн талаар” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорихоос өөр төрлийн ял хариуцсан шийдвэр гүйцэтгэгч д/ч Д.Пунсал “Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтнгууд анхаарах асуудлуудын талаар тус тус мэдээлэл хийж сургалт зохион байгуулсан байна.

Мөн хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс мэргэжилтэн Р.Батчимэг “Ажилд орох боломж, үнэ төлбөргүй иргэний бүртгэлд бүргүүлэх, төсөлд хамрагдах нь” зэрэг сэдэвээр мэдээлэл хийсэн байна.

Цаашид хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудад дахин гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, талаар үүрэг даалгавар өгч ажиллажээ.