-БИД ТАВАН МЯНГАН ТОНН АЛТНЫ ТӨЛӨӨ ЗОРЬЖ БАЙХАДНЭГ ТОНН АЛТНЫ ДАЙНЫ МӨНГӨН ДҮНТЭЙ АСУУДЛААР БУРУУТГАСАН. НЭГ ЁСОНДОО ЗАНГИАТАЙ ДЭЭРЭМХИЙСЭН ШҮҮ ДЭЭ-
“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Даваа саяхан суллагджээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.
–Та хэзээ суллагдав?
-Өнгөрсөн сарын эхээр суллагдлаа. Хоригдож байх хугацаанд ээж маань өөд болсон байсан. Хархорины Орхоны хөндийд нутаглуулсан. Тэнд ээжийн аав ах дүү нарыг хөдөөлүүлдэг газар бий. Түрэгийн хөшөөний хажуухан талд Хөшөө цайдам гэдэг нэртэй газар байдаг юм. Тийшээ очоод ирлээ.
–Чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхдээ хүнд хөдөлмөрхийж байсан гэж сонсож байсан юм байна?
-Багануурын чанга дэглэмтэй хорихангид хоригдож байсан. Сахилга нь хатуу дэглэм нь чангаюм байна. Тэнд хоригдох хугацаандаа нэлээн хүнд ажил хийж байсан. Өглөө нь 500 гаруй хүнийидэх талхыг барьдаг байлаа. Хоёр давхар хөвөнтэй бээлий давхарлаж өмсөөд байхад талх барьдаг зуухны халуун нь гар төөнөдөг байлаа. Цонхоор нисч орж ирсэн ялаа талх барьдаг пийшинд дөхөж ирээд хатаад үхдэг байсан. Тэгэхээр ямар халуунбайсан нь мэдрэгдэх байх.
Үдээс хойш нь цувдай гурил будааг ганцаараа ачиж буулгадаг байв. Сахиул хийдэг нэг хүн надад ачаа бараа буулгаж, ачихад тусалдаг байв. Түүнийг эс тооцвол өдөр хоногийг иймэрхүү маягаар өнгөрөөж байлаа.
–Таныг ажил хийе гэж гуйсаар байгаад талхбарьж, ачигч хийдэг болсон гэж хорихынхон ярьж байсан. Тэр үнэн үү?
-Би ч эцэстээ цайсан. Тэгээд хүсэлт гаргасаар байгаад ажил хийдэг болсон. Зүгээр байхдаа зүрхээр хатгуулаад байдаг байсан. Одоо бол ямар ч өвчин хуучгүйболсон. Харин ч эрүүлжсэн шүү. Хүн хөдөлмөр хийгээд хөлс гаргаад байхаар хамаг хор нь хөлсөөр гадагшилдаг бололтой. Ер нь хүн чиньжаргал даахгүй зовлон даадаг гэдэг үнэн юм. Дөчөөс дээш настай хоригдлуудаар аргал түүлгэдэг. Тэр аргалаа олон тонн болгоод хорих анги Багануурын уурхайд зардаг юм билээ. Харин би аргал түүхийг хүсээгүй. Ажил хиймээр байна гэж удаа дараа хүсэлт гаргаж байж ажилтай болсон. Би баян тансаг амьдарч үзлээ. Нийгмийн доод түвшиндбайж ч үзлээ. Бизнесийн гал тогоонд байсан хүн амьдралыг хөндлөнгөөс харж ажиглах нэг боломж олдлоо.
–Хөндлөнгөөс ажиглахадямар байх юм?
-Бид чинь тулга тойрсонөнөө маргаашаа өнгөрөөсөн асуудалтайгаа зууралдаад байдаг. Эцэст нь амжилт ч байхгүй, үймсэн бужигнасан байдалтай амьдарцгаагаад байна л даа. Гэтэл дэлхий ертөнц хөгжөөд байдаг.Харин бид эндээ зууралдаад дээр доороо оролцоод, ноцолдоод байдаг. Наад зах нь телевизээр гадаад орондшинэ технологи гарлаа гээд сурталчлаад байна. Манайхан болохоор өнөө л хэдэн жилийн өмнө ярьж байсан утаагүй зуухаа аваарай гээд сурталчлаад байх юм.Дэлхий ертөнцөөс дэндүү зөрүүтэй амьдарцгаагаад байна. Анхнаасаа “Анод” банк өөрөө эх оронч, тэнд ажиллаж байгаа хүмүүс цаг үеийнхээ шилдгүүд байсан. Арван жилээ онц төгссөн. Дараа нь гадаадад дээд сургуулиа онц төгссөн. Бид илүү алсыг хардаг байсан байна. Мэргэжлийн хүмүүсбайсан учраас ашигт малтмал, эдийн засаг талруугаа илүү анхаараадалсын зорилготой явж байжээ. Ерөөсөө эдийн засгийн эрх чөлөө гэдэг зүйл чухал юм. 2008 онд ч би энэ тухай ярьдаг байсан даа. Үүнийг л илүү бодож гарцаагүй зөв зам бол эдийн засгийн эрх чөлөө юм гэж бодож, зорьсондоо заавал хүрэх ёстой гэж ойлгож байна. Яагаад бид өөр байсан юм гэхээртухайн үед мэдээллээрээ давуу байжээ. Жишээ нь, томоохон алтны ордуудыг мэдэж байсан. Бидэнд байсан мэдээлэл тухайн үеийн төр засаг гэдэг ч юм уу тэр талын байгууллагуудад байхгүй. Тухайлбал, Ашигт малтмалын газар гэдэг ч юм уу тийм газруудад бидний мэдэх мэдээлэл байгаагүй юм. Тэр мэдээллийг бид бас үндэстэн дамнасан корпорациуд мэдэж байсан. Тэр дундуур төр засаг маань ороод л. Тэгээд л биднийг дээрэмдчихсэн. Эцсийн дүндээ ийм тааруухан зүйл болсон. Шулуухан хэлэхэд бид таван мянган тонн алтны төлөө зорьж байхад биднийг нэг тонн алтны дайны мөнгөн дүнтэй асуудлаар буруутгаад нэг ёсондоо зангиатай дээрэм л хийсэн. Эдийн засгийн дээрэм хийгээд дээр нь улс төрийн өс хонзонгоо авсан шүү дээ. Зангиатай тэр дээрэмчдийн гарт цагдаа шүүх гээд бүх л хуулийн байгууллага байгаа юм.
–Тэр зангиатай дээрэмчид чинь тухайн үед төр барилцаж байсан эрх баригчид биз дээ?
-Тиймээ, тэд л байсан.
-“Анод” дампуурах гол шалтгаан ньОюу толгойн нэг лиценз танай барьцаанд байсантай холбох хүн байдаг юм билээ?
-Оюу толгойн жижигхэн хэсэг байсан. Бидний голзорилгобол өөр. Улсынхаа өрх бүрт кг-аар нь бид алт өгөх боломжтой байсан. Ийм боломжтой орон бол ганцхан Монгол Улс л бий. Асар том боломжтой улс. Тэрийг бид барагцаагаар ойлгочихсон байхгүй юу. Ашигт малтмалын хяналтандаа барьж байсан уул уурхайн нөөц тэр байдлаар нь бид судалгаа хийгээд мэдчихсэн байсан.
–Суллагдчихлаа, хамгийн түрүүнд юу хийе гэж төлөвлөж байна?
-Банкаа авах ёстой гэж бодож байгаа. Заавал авах ёстой.
–Одоо банкийг буцааж авлаа гээд ямар найдвар гарах юм бэ. “Анод” тэгээд л өнгөрсөн хэрэг биш үү?
-Банкны зөвшөөрлийг надад өгөх юм бол эрх баригч нарт ашигтай. Яагаад гэвэл, хувьцаа эзэмшигч нарын асуудал. Банктай холбоотой өр авлагын асуудлыг үндсэнд нь шийднэ. Ганцхан та нар лицензийг нь өгчих.”Анод”-ыг татан буулгах тэр үед бид Бээжинд банк байгуулах гэж байсан. Тэрийг БНХАУ-ын талтай дээд хэмжээнд хэлэлцчихээд байсан үе. Монгол байтугай гадаад орны ямар ч банкуудад иймболомж байхгүй.
–Тэгэхээр “Анод”-д ийм боломж нь байгаа юм байна, тийм үү?
-Тийм учраас лицензээ авна гээд байгаа учир нь Бээжинд банк байгуулна гээд шулуухан хэлээд байгаа юм.
–Одоо энэ боломж байгаа юм уу, та судлавуу?
-Би саяхан БНХАУ-ын талтай харилцсан. Танай талаас хүсэлтийг зогсоосон учир танай талаас хүсэлт гаргавал эргэж харах боломжтой гэсэн хариу өгсөн.Тэгэхээр Бээжинд банк байгуулна гэдэг хөрөнгө босгох боломжтой гэсэн үг юм.
–Яаж тэр вэ?
-Тус улс 60 сая аж ахуйн нэгжтэй гэдэг байх аа. Тийм газар банк байгуулна гэдэг чухал. Тэндээс бид хөрөнгийн эх үүсвэрийг татах боломжтой байсан. Тэгж ч тооцоолж ирсэн юм. Дээр нь манай Энхтөрийн нүүрснээс шингэн түлш гаргана гэдэг төсөл эхний шатанд хэрэгжээд дуусчихсан байсан шүү дээ. Германы нэртэй эрдэмтэнтэй хамт ажиллаж байгаад тэр төслийг бид хийсэн. Үйлдвэр нь тухайн үед дөрвөн жилийн дараа биелэлээ олно гэсэн төлөвлөгөөтэй явж байсан. Энэ төсөлд алдарт Голдман сакс банк тэрбум ам.доллар өгөхөөр болчихсон яриад тохирчихсон байсан. Нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө татаад тэр үйлдвэр Багануурт 2012 онд ашиглалтад орчих ёстой байлаа. Тэгсэн бол бид өнөөдөр гааз, шингэн түлшээрээ өөрсдийгөө 100 хувь хангаад илүү гарсан бүтээгдэхүүнээ БНХАУ-д нийлүүлж байх ёстой. Бидний төлөвлөгөө тийм байсан. Гэтэл улс орныг маань авч яваа хүмүүсийн хэмжээ, сэтгэлгээний зөрүү эцсийн дүндээ баллачихлаа. Улс төрч болно, төрийг түшилцэнэ тэгээд сайд болно гэдэг хамгийн эхний шалгаруулалтад 25 оронтой тоо, үүнээс дээш мөнгөн дүнг бодож чаддаг, тэр дунд холхиж чадах тийм хүмүүсийг гаргаж ирмээр байгаа юм. Тийм байж чадвал сэтгэх нь өөр. Гэвч манайд бол тийм биш байна. Өнөө маргаашаа аргацаагаад “Та бүхнээ сайхан амьдруулна” гэх мэтээр ярих нь худлаа болчихоод байна. Амьдрал өнөөдөр бодитой юм л шаардах болж.
–Та сая таван тонн алт гээд ярьчихлаа. Айл бүхэнд кг гээд. Ийм боломж үнэхээр бий гэж үү?
-Дэлхийн хэмжээний ордууд нээгдээд байгаа юм чинь баялгийг бид ард түмэндээ тэнцүү хуваарилж болох юм байна гэдэг гарцыг гаргаж ирсэн, судалсан. Тайванийг хар л даа. БНХАУ-ын байдаг алт мөнгийг зөөж очоод л эргээд тэр цэргүүддээ мөнгө өгчихсөн. Тэгээд та нар сайхан хөдөлмөрлө гэчихсэн. Мөнгөнөөс өөр зүйлгүй цэргүүд чинь тэнд очиж хөдөлмөрлөөд Тайвань гэсэн хүчирхэг газрыг байгуулчихсан. Путин сая баялгаа гартааоруулж аваад хүчирхэг болж байна. Урд хөрш маань эдийн засгийн шинэ бодлого явуулаад шинэ Хятадыг бий болгож байна. Дунд нь Монгол Улс үлдчихээд байна. Өнөөдөр Чингэс хаан хүрээд ирвэл юу хийж чадах вэ.
–Та яагаад ингэж бодох болов. Юун Чингэс ирвэл гэж, боломжгүй зүйлшүү дээ. Мөрөөдөж зөгнөж болох ч арай л бодьгүй зүйл биш үү?
-Бителевиз үзэж суулаа. Тэгтэлгадаадынмонгол судлаач эрдэмтнээс сэтгүүлч хэрэв Чингэс хаан ирвэл яах вэ гэж асууж байгаа юм. Тэгэхээр нь нөгөө эрдэмтэн хариулж байгаа юм. Энэ үймээн шуугиан дунд түүртэх байх гээд л. Би чинь хаадын судалгааг хийж ирсэн хүн шүү дээ. Миний бодлоор Чингэс хаан таван жилийн дотор л Эрдэнэсийн эзэнт гүрнийг байгуулж чадна гэж боддог. Хамгийн чухал юм мэдээлэл байдаг. Бодит мэдээллийг өгч чадах хүнийг олоодойр орчимдоо аваад л Эрдэнэсийнэзэнт гүрнийг байгуулж чадна. Овог аймгуудыг байлдан дагуулж аваад гэх мэт цаг үрсэн зүйл одоо байхгүй. Улс орон нь байна. Ард түмэн нь байна. Тийм болохоор Чингэс хаан таван жилийн дотор л тийм эзэнт гүрнийгбайгуулж чадна. Багаасаа үүх түүхээ судалсан учирби ингэж л хэлэх байсан. Боломж байхад эдийн засгийн эрх чөлөөг олгох нь чухал.
–Яаж тэр эдийн засгийн эрх чөлөөг олж авах вэ?
-Боломж нь байна. Манай оронд ганцхан энэ боломж бий.
–Таны ярианаас “Анод” байсан болулс эх орон ийм байхгүй илүү хөгжих байсан гэдэг утгыг харж байна ?
-Уг нь тэр үед биднийг зүгээр орхичих байсан юм. “Анод”-ыг гэсэн үг л дээ. Бидний босгосон банкийг булааж дээрэмдээгүй байсан бол ямар ч байсан нефтиэс бид 100 хувь гаднаас хараат байхгүй л байсан. Дээр нь хөрөнгө оруулалтыг босгох асар том банкийг Бээжинд байгуулчихсан байсан гэдэгтээ би бат итгэлтэй байна. Яагаад гэвэл үндэстэн дамнасан корпорациудын мөнгийг асар их мөнгөөр авч хадгалдаг. Дэлхийн хэмжээний томоохон ордууд байхад бид яагаад тэр жижиг ордуудыг ашиглаад газар шороогоо сүйтгээд байна вэ. Энэ их уудам газар нутгаа яагаад сүйтгэх ёстой гэж. Жаахан алтны төлөө шүү дээ. Харин зөв бодлого барих юм бол тэр алтыг кг-аар нь өгнө гээд байгаа юм. Тийм боломж байна. Саудын араб, Кувейтээс бид илүү боломжтой. Энэ талаар Би “Гал үндэстний” Мөнхбаярт хэлж байсан. “Анод” банк арваад жил байхдаа гаднаас 500-гаад сая ам.долларыг татсан байдаг. Наад зах нь гадаадын нэг хүн таван сая ам.доллараар хувьцаа авсан. Солонгос талаас би хөөцөлдөж байгаад хувьцаа авах ашигтай гэдэг байдлаар ойлгуулсан.Түүнээс өндөр хөгжсөн орны иргэн таван сая ам доллараа шууд өгчихгүй шүү. Гэтэл тэр хүн “Анод” дампуурсны дараа ирээд “Би танай төр засгийг тооцоолсонгүй. Ардчилсан, хөгжиж байгаа орон гэсэн наад дүрд нь итгээд хөрөнгө оруулчихсан чинь танайх хуучнаараа байгаа юм байна. Соц чигээрээ байсан байна. Энэ бол миний алдаа байлаа” гээд яваад өгсөн шүү дээ. Тэр хүн хэл ам хийгээгүй, зөвхөн ингэж хэлээд л яваад өгсөн. Чөлөөт зах зээл, ардчилал гэдэг чинь манайд лоозон маягтай л байгаад байна.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ