Categories
гадаад мэдээ

Двайн Уэйд хуримаа хийжээ

“NBA”-ийн “Miami Heat” багийн тоглогч Двайн Уэйд өнгөрсөн ням гаригт жүжигчин Габриелле Юнионтой хуримаа хийжээ. Тэд хуримын ёслолоо Нью Йорк хотод байрлах “Beverly Hills” зочид буудалд хийсэн байна. Хосуудын хуриманд Леброн Жеймс, Коби Брайнт, Дуайт Ховард зэрэг сагсан бөмбөгийн амьд домгууд хүрэлцэн ирсэн талаар гадны цахим ертөнцөд шуугиж байна. 

Тэд  өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд сүй тавьж буйгаа зарлаж байсан билээ.  Уэйд хайртай бүсгүйдээ сая ам.долларын үнэтэй 8.5 каратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн  юм.  

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын хип хопчид хамтарсан шинэ уран бүтээл гаргалаа

Монголын хип хопчид хамтарсан шинэ уран бүтээлээ өчигдөр олон нийтийн сувгаар анх удаа цацлаа. “Аз жаргал” хэмээх энэхүү дууг тэд “Дижитал” хамтлагийн 15-н жилийн ойд зориулж бүтээсэн байна. Тус хамтлаг энэ сарын 5-нд “Улаанбаатар палас”-ын задгай талбайд ойн тоглолтоо зохион байгуулна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгч “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн” сэдвээр теле хичээл заав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014-2015 оны хичээлийн жилийн нээлтийн өдөр буюу өнөөдөр “Бүтээлч боловсрол-бүтээлч иргэн /Боловсрол-хүүхэд бүрийн төлөө/” сэдвээр зургаа дахь удаагаа теле хичээл заалаа. Уг хичээлийг МҮОНТВ, UBS, HD Монгол, Боловсрол телевизүүдээр орон даяар шууд дамжуулав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр буюу Эрдмийн баяраар МҮОНТ-ийн 600-гийн студиэс ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад уламжлал болгон хичээл зааж ирсэн юм.

Энэ удаагийн хичээлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Б.Уянга багштай 4-б анги, 12 дугаар сургуулийн  Д.Оюунцэцэг багштай 4-б  ангийн сурагчид болон 2013-2014 оны хичээлийн жилд бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн багш нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн “Гэр” үлгэрээр сэдэвлэн сурагчдад бүтээлч, хамтач байхын үлгэр дуурайллыг сургамжлан, харилцан ярилцаж хичээлээ явууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1780 боллоо

Ам.долларын ханш өдрөөс өдөрт хурдтай буурсаар байна. Монголбанкнаас зарласан өчигдрийн хаалтын ханш нэг ам.доллар 1811 төгрөг байлаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр ам.долларыг 1782 төгрөгөөр авч, 1786 төгрөгөөр зарж байна.

Categories
мэдээ нийгэм

Эцэг эхчүүдийг хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Замын цагдаагийн газраас мэдээлэл хийлээ.

Он гарсаар эхний долоон сарын байдлаар хүүхэд осолд өртсөн тохиолдол 593 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 6.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Гэвч ослын улмаас амиа алдсан хүүхдийн тоо нэгээр нэмэгджээ.

Амиа алдсан хүүхдүүдийн гурав нь 0-7 насных байгаа аж. Тэдний насыг харахад бие даан замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байгаа нь эцэг эхчүүд хараа хяналтгүй байгаатай холбоотой аж. 

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн зам тээврийн осолд хүүхэд өртөх нь нэмэгддэг. Хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль гэсэн чиглэлд явж байхдаа осолд өртдөг гэнэ. Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдэээ хандах  хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Шинэ усан спорт сургалтын төв нээлтээ хийжээ

Баянгол дүүрэг усан спорт сургалтын төвтэй болжээ. Тус төв нь 25 метрийн урттай, 1.8-2.2 метр гүн бүхий нэг ээлжийн хичээлд 25-30 хүн хүлээн авах хүчин чадал бүхий усан сантай аж. Мөн  12-15 хүний суудалтай цайны газар, 15-20 хүний багтаамж бүхий фитнесс клуб, триатлоны спортын клуб,  ус чанарын шинжилгээний лаборатори, эрүүл ахуй, эмнэлгийн яаралтай тусламжийн бичил төв, чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх зориулалтын нэг ээлжид 3-6 хүнд үйлчлэх саунтай юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Богд уулын арын зам ашиглалтад оржээ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замыг  нээжээ.  Тус замын ажлыг “Эсто” ХХК хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. 

Энэ хугацаанд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа аж.

Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, явган хүний замтай юм. Өнгөрсөн  пүрэв гарагт хучилтын ажил бүрэн дуусч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болжээ. Тус замыг энэ сарын 5-нд албан ёсоор нээж хүлээлгэн өгөх юм. 

Categories
мэдээ нийгэм

Лицензийн төвийн нээлт болно

ЦЕГ Лицензийн төвийн нээлт өнөөдөр буюу 2014-09-01ний өдрийн 11 цагаас Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төв буюу Хуучнаар Баянзүрх дүүргийн Сэлэнгэ зочид буудлын эсрэг талд байрлах цагдаа олон нийт соёлын төв дахь шинэ байранд болно.

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэг батлагдснаар цагдаагийн байгууллагаас олгогддог зарим зөвшөөрлүүдийг нэг дор төвлөрүүлэн олгох зорилгоор Лицензийн төв нэртэйгээр байгуулагдан шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлэж байгаа юм. 

Categories
мэдээ спорт

Дуучин Г.Эрдэнэтунгалаг олон ангит кинонд тоглож байна

“Тэгт тойрог” студийн уран бүтээлчид “Боржигон” хэмээх олон ангит кино бүтээж байна. Инээдмийн жанарын энэхүү олон ангит кино нь 50 ангитай бөгөөд  кинонд дуучин Г.Эрдэнэтунгалаг тоглосон гэнэ.

Тэрээр энэ талаар “Өмнө нь кинонд тоглох саналууд ирж байсан ч мэргэжлийн жүжигчин биш учраас айгаад татгалздаг байсан. Энэ удаа инээдмийн, олон ангит кино гэсэн учраас зохиолыг нь уншиж үзсэн. Бас оролцож байгаа уран бүтээлчидтэйгээ танилцаад. зохиол нь их таалагдсан учраас тоглохоор шийдсэн. Миний дүр бол гоё ганган, хээнцэр, байнга брэндийн юм хэрэглэдэг, айлын том охин, ганц бие Хонгороо гэдэг бүсгүйн дүр. Гэхдээ жүжиглэх гэдэг дуулахаас тэс өөрийг мэдэрсэн” хэмээн ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Ахуй үйлчилгээний уулзварыг нээлээ

Хичээлийн шинэ жил эхэлсэнээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл үүнтэй холбогдуулан Ахуйн үйлчилгээний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг 24 цагаар гүйцэтгэн, өнгөрсөн шөнө замын өнгө хучилтыг бүрэн хийж, дуусгасан байна.

Ингэснээр Ахуйн үйлчилгээний зорчих урсгал бүрэн нээгдэж, дээрх бүс рүү зорчиход бэрхшээлгүй боллоо. Дээрх замд мөн өнгөрсөн шөнө тэмдэг, тэмдэглэгээр бүрэн хийж дуусгасан байна.