Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор ухаалаг самбар байршуулжээ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас  гэмт хэргээс урьчилан сэргийлэх
чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа ба тээврийн
хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт
хэргийн шалтгаан нөхцлийг  сүүлийн 3 жилийн байдлаар судлахад зам
тээврийн ослын дийлэнх хувь нь  хурд хэтрүүлсэний улмаас гарч байгаад
дүгнэлт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын
журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг  бууруулах  зорилгоор хот хоорондын
болон олон улсын замд сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ.

IMG_6544444444444444444444444444

Уг
самбар дээр “Ааваа битгий яараарай”, “Нойр нь хүрвэл түр зогсоод
унтаарай”, “Гэр бүл чинь таныг хүлээж байна”, “Жолооч та яарах хэрэггүй”
гэсэн үгнүүдийг бичсэн бөгөөд  3 х 6 метрийн хэмжээтэй 2 талт зурагт
ухаалаг самбарыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган,
Хөвсгөл аймаг, Оросын холбооны улсын чиглэлд явж байгаа жолооч, иргэд
харах боломжтой байдлаар  байршуулж энэ талаар орон нутгийн болон төвийн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилан ажиллажээ.

IMG_6544444444444444444444444444
Categories
мэдээ нийгэм

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэрээ дэвшүүлээрэй

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүн өөр ажилд шилжсэн тул нөхөн томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болжээ.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д зааснаар гадаад харилцааны болон эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн материалыг УИХ-д ирүүлэх юм байна. Ингэхдээ төрийн бус байгууллагууд нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн тухай албан бичиг, хурлын тэмдэглэл, нэр дэвшигчийн танилцуулгын хамт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд есдүгээр сарын 15-ны дотор ирүүлэх ёстой ажээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий диспетчер Г.Балжиннямыг АТГ шалгаж эхэлжээ

Эрчим хүчний Диспетчерийн үндэсний төвийн дэд захирал, ерөнхий диспетчер Г.Балжиннямыг АТГ шалгаж эхэлжээ. Энэ талаар хэвлэлүүд бичихдээ түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрчим хүчний томоохон тендерүүдээс 7,4 тэрбум төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй гэж үзсэн хэмээн мэдээлж байна.

Өмнө нь мөн түүнийг Диспетчерийн үндэсний төвийн нягтлан бодогч нарын хамт эрчим хүчний томоохон тендерүүдээс 2.4 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй хэмээн Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байсан талаар зарим хэвлэл бичиж байсан юм.

Г.Балжинням нь Политехникийн дээд сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн бөгөөд техникийн ухааны ухааны магистр цолтой, эрчим хүчний зөвлөх инженер юм байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд ахуйн зориулалтаар нэг удаад 25 кг самар түүж болно

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар  тушаалаар баталсан журмын дагуу хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэх юм байна. Ингэхдээ иргэн, аж ахуй нэгж байгууллагад шинжилгээ, судалгааны зориулалтаар нэг удаад 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар нэг удаад 25 кг хүртэлх ойн дагалт баялгийг ашиглаж,  бэлтгэх аж. Түүхдээ1 кг тутам 500 төгрөгийг төлж ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчаас авах ёстой юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Тендерт оролцогчоос татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолт шаардахаа болино

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэх, аж ахуйн нэгжүүд, тендерт оролцогчдийн цаг, хөрөнгө мөнгийг хэмнэх зорилгоор хэд хэдэн төрлийн зохион байгуулалтыг хийж байна.

Эхний ээлжинд татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолтыг тендерт оролцогчоос шаардахгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үүнээс гадна боловсон хүчний мэдээлэл, тусгай зөвшөөрлийн эзэмшил зэрэг бусад мэдээллийг ахин дахин шаардахгүй байхаар зохион байгуулахаар болжээ. Ингэснээр аж ахуйн нэгж тендерт оролцох бүртээ нэг төрлийн тодорхойлолт, нотлох баримтыг бусад байгууллагуудаас авч ирүүлэх шаардлагагүй болох юм. Мөн нөгөө талаас нотлох баримт дутуу болон хуурамч бичиг баримт ирүүлсэн шалтгаанаар тендерт унах тохиолдол үүсэхгүй болно гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Мьянмарын мисс зугтжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-ны өдөр Солонгосын нийслэл Сөүл хотноо”Miss Asia Pacific World-2014” тэмцээн болж тэмцээнд 47 орны гоо бүсгүйчүүд оролцсноос Мьянмар Улсын мисс “May myat noe” түрүүлж 200 сая воны үнэ бүхий миссийн титмээр шагнуулсан билээ. Ингээд зохион байгуулагчид түүнийг дэлхийн хэмжээний од болгох энтертаймент гэрээ байгуулж зайлшгүй хийх ёстой гоо сайхны мэс засалд оруулах гэтэл гоо бүсгүй 200 сая вонны үнэ бүхий титмээ аваад ээжийнхээ хамтаар ор сураггүй алга болсон мэдээлэл багагүй дуулиан дэгдээгээд байна. Зохион байгуулагчид түүний энэхүү үйлдэлд эгдүүцэж миссийн титмээ буцааж авах шийдвэр гарган хайж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг”-т 13 сая төгрөгийн орлого төвлөрчээ

 “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүс нээлтээ хийснээс хойш багагүй хугацааг өнгөрсөн. Тэгвэл энэ бүсийг нээснээс хойш 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэхүү боомт нь ирэх арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл түр журмын дагуу 24 цагийн горимоор ажиллах юм байна.

Categories
гадаад мэдээ

Оросын эсрэг шинэ хориг авах гэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын эсрэг шинэ хориг авна гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Ерөнхий сайд Дмитрий Медведев нарт мэдэгдсэн талаар  “Ройтерс” агентлаг мэдээллээ. Б.Обама “Украины зүүн хязгаарт эрхээ тогтоож буй салан тусгаарлагч, босогчдыг Оросын Батлан хамгаалахын яам зэвсгээр хангаж байгаа. Путин тэргүүтэй Оросын удирдлагуудад АНУ олон удаа сануулга өгсөн ч үл тоосон. Тиймээс АНУ өмнө нь Орост авч байсан хоригуудаа чангатгаж, дахин 4-5 хориг шинээр авах болно” гэжээ.

Аравдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Вашингтонд НАТО-гийн гишүүн орнуудын уулзалт болох юм. НАТО-ийн нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Оросын Батлан хамгаалах сайд Сергей Шойгуг оролцохыг урьжээ.

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөр бүрэн шинэчлэгджээ

Монгол улсын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд БШУ-ы сайд Л.Гантөмөр, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон Монгол улсын их сургуулиудын эрдэмтэн, профессорууд оролцлоо. Энэ жил МУИС хичээлээ, багшаа, мэргэжлээ сонгох шинэ бүтэц бүхий зохион байгуулалтад шилжжээ. Сонголтыг эрхэмлэсэн энэхүү сургалт, судалгааны тогтолцоо нь бүх түвшинд өрсөлдөөнт байдлыг дэмжих, өрсөлдөөн нь чанартай сургалтыг бий болгох аж. Хэт жижгэрч, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг төдийлөн хангахаа больсон 170 гаруй хөтөлбөрийг шинэчлэн НҮБ-ын ЮНЕСКО, БШУЯ-наас гаргасан шаардлагад нийцсэн мэргэжлийн 70 гаруй индекцийг 93 хөтөлбөр шинэчлэн баталжээ. Оюутнуудад дээд боловсролын суурь мэдлэг, ур чадвар олгож, асуудал шийдэж шийдвэр гаргадаг, хөрвөх чадвартай мэргэжилтэн, нийгмийн идэвхитэй гишүүн болгоход чиглэсэн ерөнхий суурь хичээлийг анх удаа нутагшуулж буй аж. Эрдэмтэн профессоруудын санал болгосон 170 гаруй хичээлээс шат шатны хэлэлцүүлгийн дүнд 90 хичээл шалгаран үлджээ. Эндээс оюутан өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхол, ирээдүйн мэргэжлийн хэрэгцээнд үндэслэн 10-12 хичээлийг чөлөөтэй сонгох судлах боломж бүрдэж байгаа юм. Энэ хичээлийн жилийн элсэлтийн дундаж оноо 647 байсан бөгөөд дараа жил 700 хүрнэ хэмээн сургуулийн удирдлагууд онцолж байв.  

Д.АМАРТҮВШИН

www.medee.mn

Categories
мэдээ нийгэм

В.Путины машиныг ачсан онгоц Монголд газарджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 3-ны өдөр манай улсад албан ёсны, өндөр дээд хэмжээний айлчлал хийнэ. Түүний хөлөглөж ирэх тусгай үүргийн онгоц хэдэн өдрийн өмнө аюулгүйн туршилтын нислэгээр Улаанбаатарт ирээд буцсан байна.

Өнгөрсөн сарын 31-ний өдөр буюу өчигдөр оройн 21 цаг орчимд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хөлөглөдөг автомашиныг ачсан “ИЛ-76” онгоц Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ. В.Путин гадаад оронд айлчлахдаа өөрийн автомашинаа авч явдаг цөөн удирдагчдын нэг юм.