Categories
мэдээ нийгэм

Жудочид эх орондоо ирлээ

ОХУ-ын Челябинск хотноо болсон жудо бөхийн ДАШТ-нд оролцсон манай баг тамирчид өнөө өглөө Чингэс хаан олон улсын нисэх буудалд газардлаа.  Дэлхийн 110 орон оролцсон уг тэмцээнээс зургадугаар байрт орсон гэх өндөр амжилттай ирж буй баг тамирчдаа гэр бүлийнхэн, дасгалжуулагч багш нар, найз нөхөд нь угтан авсан юм. 

“Tрактор Ice Arena” спортын ордонд 2014 оны жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн билээ. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Булган аймгийн Хангал сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн  “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбатын Болдбаатар 60 кг-ын жинд өрсөлдөгч бөхчүүдээ ялан Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн юм.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан амжилтаар тэмцээнд өрсөлдсөн билээ. Мөн багийн төрөлд манай эмэгтэй тамирчид мөнгөн медаль хүртсэн юм.

Сонирхуулахад, Олон улсын жүдо бөхийн холбооноос тэмцээний тухайн өдрийн топ арван агшинг тодруулдаг юм байна. Тэгвэл тэмцээний эхний өдөр буюу наймдугаар сарын 24-нд болсон барилдааны топ аравт ОУХМ Г.Болдбаатарын Тайванийн бөх дэлхийн чансааны 17-д эрэмбэлэгдсэн Ен Мин Цайг иппон үнэлгээгээр ялсан барилдаан тэргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

В.Путиныг угтах ёслол 13.30 цагт болно

Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч
Владимир Владимирович Путин манай улсад ажлын айлчлал хийхээр өнөөдөр 13.30 цагт Чингэс
хаан олон улсын нисэх буудалд бууна.  Тэрбээр гурав дахь удаагаа Монгол Улсад албан
айлчлал хийж буй нь энэ юм. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Оросын томоохон
бизнесменүүд багтсан мэдээлэл байна.

н

В.Путины 
ажлын айлчлалын хөтөлбөр

13.00
цагт
  Тусгай үүргийн онгоцоор
Улаанбаатарт газардана.

13.30
цагт
ОХУ-ын  ерөнхийлөгч В.Путиныг
албан ёсоор угтах ёслол болно.

13.43 
цагт
Төрийн тэргүүн нар дурсгалын зураг
татуулна.

13.45
цагт
  Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар  ганцаарчилсан уулзалт хийнэ.

14.20
цагт 
Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар  албан ёсны хэлэлцээ
хийнэ.

15.20
цагт
Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Монгол, Оросын харилцаа хамтын
ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

15.35
цагт
Хоёр улсын Ерөнхийлөгчид хэвлэл
мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.

16.00
цагт
Халхын голын байлдааны ялалтын 75
жилийн ойд зориулж ахмад дайчидтай зоог барина.

17.15
цагт 
Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж,  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Г.К Жуковын хөшөөнд цэцэг
өргөнө.

18.00
цагт
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Чингис”
хаан олон улсын нисэх буудлаас онцгой үүргийн нислэгээр нутаг буцна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадныхан хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж Монголд мөнгөө хийх сонирхолтой болжээ

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Хөрөнгийн зах
зээлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Долгорсүрэнтэй хөрөнгө оруулалтын
сангийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө
оруулалтын сангийн хуулийг дагасан хичнээн журам гарах вэ, батлагдаад мөрдөгдөж
эхэлсэн журмууд бий юу?

-Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг дагаж хориод журам батлагдах
учиртай. Хөрөнгө оруулалтын менежмэнтийн компанийг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын
санг үүсгэн байгуулах гэх мэт таван журам мөрдөгдөөд эхэлчихсэн.  Нягтлан бодох бүртгэлийн, сангийн зохицуулалтын
гэх мэт үлдсэн арваад журмыг боловсруулж байна. Гаргаж буй журмууддаа Дэлхийн банкны
техникийн туслалцааг авч ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын
менежментийн компани, нягтлан бодох бүртгэл зэрэг дээр гадаадын нарийн мэргэшсэн
зөвлөхүүдийг урьж  ажиллуулж байна. Тийм ч
учраас манайхаас гарч байгаа журмууд олон улсын стандартад нийцсэн гэсэн үг. Товчхондоо
гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад ойлгомжтой орчин бүрдэж байгаа. Санхүүгийн
салбар итгэл дээр тулгуурладаг, итгэл дээр тоглодог, итгэл үнэмшил дээр дөрөөлж  сайжирдаг. Аль ч журмыг нь харсан дэлхийн ямар
ч оронд байдаг стандартын дагуу учраас хөрөнгө оруулагчдад итгэл төрж байгаад эргэлзэх
зүйлгүй.

 -Дэлхийн стандартад нийцсэн орчин бүрдүүлж байгаа
гэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид сонирхоод эхэлсэн байж таарна. Өнөөдрийн
байдлаар хичнээн компани хөрөнгө оруулалтын сан байгуулах сонирхлоо илэрхийлээд
байна?

-Хөрөнгө оруулалтын сангийн хуулиар бол санг зөвхөн хөрөнгө оруулалтын
менежмэнтийн компани үүсгэн байгуулах эрхтэй. Яг өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах
хорооноос хөрөнгө оруулалтын сангийн менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг
хоёр хуулийн этгээд авсан. Үйл ажиллагаа нь 
эхэлчихсэн. Хөрөнгө оруулалтын сангаа үүсгэн байгуулах судалгаагаа эхлээд
явж байна.

-Хөрөнгө
оруулалтын сан байгуулахад бэрхшээлтэй асуудал бий юу?

-Хөрөнгө оруулалтын сан ажиллаад эхлэхэд  бэрхшээлтэй нэг асуудал байсан. Тэр нь кастодионы
үйл ажиллагаа. Кастодионыг санхүүгийн зах зээлд бий болгох ажлыг Монголбанктай хамтраад
шийдлээ. Журмыг нь баталчихсан. Журмын хүрээнд хамгийн эхний тусгай зөвшөөрлийг
“Голомт” банкинд олголоо. Тэгэхээр санхүүгийн салбарын дэд бүтэц бий болоод эхэлсэн
гэсэн үг. Кас­тодионы үйлчилгээг Монголд нэвтрүүлэх боломжтой болсон. Эцэст нь дүгнэж
хэлэхэд хөрөн­гө оруулалтын сангийн хууль эрх зүйн орчин бүрдээд байна.

-Гадаадын
хөрөнгө оруу­лагчидтай хөрөнгө оруулалтын сангийн талаар уулзалт зохион байгуулаад
эхэлсэн гэж сонссон?

-Тэгсэн. Япончууд сонир­хож байна. Тусгай уулзалт зохион байгуулсан.
Хонконгийн бизнес эрхлэгчид  ч уулзсан.

-Гадныхан
Хөрөнгө оруулалтын сангийн хууль, дагалдаж гарах журмууд дээр нь анхаармаар асуудал
байна гэнэ үү?

-Зарим журам нь гараагүй учраас хүлээлт байна. Давхар бүртгэлийн
асуудал бий. Бусад оронд бүртгүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бүртгүүлэхдээ
яах вэ зэргийг сонирхож байна. Үүнийг журамдаа нарийвчилж тусгаж өгнө. Түүнээс биш
бусдаар айхтар саад тотгор байхгүй.

-Гадаадын
хөрөнгө оруулагч­дад  шууд сан байгуулаад
ажиллая гэсэн сонирхол байна уу?

-Монголын зах зээл жижиг. Дэлхийн хямралыг дагасан хямрал нөлөөлсөн
гээд асуудал бий. Гадаадын хөрөнгө оруулагчдын ярьдаг нэг л зүйл бий. Монгол өнөөдрийнх
шиг байнга хямралтай байхгүй гэж ярьдаг. Эдийн засгийн тэлэлт явагдахаас өмнө түрүүлж
орж ирээд хөрөнгө оруулалтын сангуудаа бага хэмжээнд ч гэсэн байгуулъя гэсэн сонирхол
анзаарагдаад эхэллээ. Томоохон хөрөнгө оруулагчид ороод ирчихсэн байхад дараагийнхад
нь зай үлдэх магадлал бага. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө хийх
сонирхол нь өндөр байгаа юм.

-Журмууд
эцэслэгдлээ, хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаад эхэллээ гэхэд эдийн засагт
мэдрэгдэхээр эерэг нөлөө ойрын жилүүдэд гарах уу?

-Ер нь бид хөрөнгө оруу­лал­тын сангаар дамжуулж гадаадын хөрөнгө
оруулалтыг их хэмжээгээр татна гэсэн байр суурь барьж байгаа. Учир нь Монгол өөрийн
онцлогтой улс. Иргэд нь дотоодын хуримтлал багатай. Хүн бүрд хуримтлал байхгүй,
хөрөнгийн зах зээл дээр тоглож сураагүй. Илүүдэл мөнгө байхгүй улс л даа. Тийм учраас
бид хөрөнгө оруулалтын санг гадаадын хөрөнгө оруулалтыг татах бас нэг шинэ суваг
гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын сангаар дамжин мэргэжлийн хөрөнгө оруулагчид
орж ирдэг. Тэднийг дагаад технологи, бодлого, менежмэнт нь орж ирдэг. Монголчуудад
сурах боломж гарч ирнэ гэсэн үг.

-Төрийн
оролцоотой том сангууд байгуулагдвал тийм зөв гарц биш, хувийн сангуудыг олноор
нь байгуулах боломж бүрдүүлж, жамаар нь хөгжүүлбэл зүгээр гэсэн санааг зарим судлаач
хэлдэг. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Ямар ч тохиолдолд хөрөнгө оруулалтын сан дээр төрийн тодорхой хэм­жээ­ний
зохицуулалт байх ёстой. Заавал төр бүх сан­гуу­даа байгуулна гэсэн үг биш. Мэргэжлийн
хөрөнгө оруулагчид орж ирж тоглоосой, тодорхой хэмжээний үр дүнд хүрээсэй, Монголын
сан­хүүгийн зах зээлийг дэмжээсэй гэсэн өндөр сонирхол бий. Дан ганц санхүүгийн
зах зээлийг дэмжих асуудал биш л дээ. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарууд
дагаад босоод ирэх боломжтой гэж хараад байгаа юм.

-Төрийн
оролцоог эрчим хүч зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэгддэг салбаруудад
онцлоод байна уу?

-Тэгж ойлгож болно. Манай санхүүгийн зах зээл нэг онцлогтой. Арилжаа
байхгүй, идэвхгүй байгаа нь хууль эрх зүйн орчин болохгүйдээ биш л дээ. Хувьчлал
эхнээсээ гаж буруу явсанд хамаг учир байгаа юм. Олон нийтэд хувьчилсан ч том компаниуд  нь эргээд цөөхөн гэр бүлийн эзэмшилд оччихсон.
Нөгөөдүүл нь төвлөрүүлсэн хувьцаагаа олон нийтэд нээлттэй зарах сонирхолгүй. Хоёрдугаарт
төрийн компанийн хувьцаа бирж дээр зарагддаггүй. Зүгээр л бүртгэлтэй байж байдаг.
Бүртгэлтэй хэрнээ ямар ч идэвхгүй гэсэн үг. Үүнийг идэвхжүүлэх гарц бол төрийн өмчийн
компаниудыг хувьчлах, хувьцааг нь олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах.
Ингэж чадвал хөрөнгө оруулалтын сангууд орж ирнэ.

-Сан
байгуулах нь иргэ­дэд ямар давуу талтай вэ, одоогоор бол хүмүүст мөнгөө банкинд
хадгалуулснаас илүү хэмжээгээр  өсгөх боломжтой
гэсэн ойлголт л байна?

-Зөв ойлгосон байна. Санхүүгийн салбарын хувьд банкинд дээр төвлөрсөн
санхүүгийн систем болчихоод байгаа. Бараг 80-90 хувь нь банкнаас хамаарч байна.
Хорооноос 2020 он хүртэл санхүүгийн салбарын шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулаад
УИХ-д өргөн барьсан. Энэ концепцийн ерөнхий агуулгыг би сая ярилаа л даа. Гэр бүлийн
компаниудыг задалж олон нийтийнх болгох, “Скайтел”, “Мобиком” зэрэг олон нийтийн
өмчид тулгуурласан компаниудыг тодорхой хувиа олон нийтэд зардаг болгох жишиг рүү
оруулах гээд байгаа юм.  Төрийн өмчийн компаниудыг
хувьчлах учиртай. Ялангуяа уул уурхайн компаниудыг. Төрийн хөрөнгөөр хайгуулыг нь
хийж нөөцийг нь тогтоосон компанийн хувьцааг олон нийтэд арилжаалах хэрэгтэй. Олон
нийт хувь эзэмшиж байж хяналт сайжирна. Мэдээж стратегийн салбарт төр хувиа эзэмшинэ.
Гэхдээ арав, хорин хувийг нь ард түмэнд хувьчлах учиртай гээд байгаа юм. 

-Сая
таны ярьсан бүхэн журмаар зохицуулагдаад явах уу?

-Журам бол хууль гэсэн үг. Мэдээж  тодорхой хуулиудад өөрчлөлт орох ажил гарч болно.
Ногдол ашгийн татвараас чөлөөлөх гэх мэт асуудал бий. Хөрөнгө оруулалтын сан гэдэг
бол нэгдүгээрт хөрөнгө оруулалт татах цоо шинэ суваг. Хоёрдугаарт хөрөнгө оруулагчдыг  татах менежмэнтийг бий болох ёстой. Гуравдугаарт
санг дагаад  бусад хөрөнгийн зах зээл хөгжих
учиртай. Хөрөнгө оруулалтын сангаа дагаад бирж өргөжнө, биржээ дагаад хувьчлал явагдана
гэдгийг хэлээд байгаа юм. Энэ утгаараа яах аргагүй том бодлого.

-АПЕК-ийн
гишүүн орнуудын санхүү чигийн байгууллагын төлөөлөл Монголд анх удаа чуулж байна.
Монголоор бол Санхүүгийн зохицуулах хороо маягийн үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын
төлөөлөл ирсэн гэж ойлгож болох уу?

-Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудын
зах зээл зохицуулагч байгууллагынхан ирээд байна л даа. Санхүүгийн зохицуулах хороотой
адил түвшний байгууллагын төлөөлөл ирсэн гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын сангийн
төрийн зохицуулалт гэж юу юм гэсэн сэдвээр таван өдрийн сургалт зохион байгуулж
байгаа. Хөрөнгө оруулалтын сан гэдэг бидний хувьд цоо шинэ ойлголт. Харилцан туршлага
судалъя, сан байгуулаад хориод жил болсон улсын алдаа онооноос суръя гэсэн зорилготой.
Шриланк, Лаос зэрэг ижил түвшнийхэн ч ирсэн. Эднээс ч сурах юм бий. Хийсэн судалгааг
нь харилцан солилцъё гэж байна. Монголоос гэхэд ганцхан Санхүүгийн зохицуулах хорооныхон
биш Монголбанк, Сангийн яамныхан ч оролцож байгаа. Хөрөнгө оруулалтын санг зохицуулахад
төрийн бодлого нэг байх ёстой. Хөрөнгө оруулалтын санг Монгол банк, Санхүүгийн зохицуулах
хороо, Сангийн яам бүгд нэг өнцгөөр харах учиртай. Тэд ийм зорилгоор оролцож байгаа.

-Хуралдааны
эхний өдөр АПЕК-ийн гишүүн орнуудын зах зээлийг удирдагчид юу ярив?

-Хамгийн түрүүнд энэ бүсдээ санхүүгийн зах зээ­лээрээ манлайлагч
Австралийн туршлагыг сонслоо. Солонгосчууд хөрөн­гө оруулалтын сангаараа нэлээд
хүчтэй хөгжсөн. Тэдний туршлагыг сонсч байна. Энэ улсад тэтгэврийн сан гэхэд л тусдаа
хөрөнгө оруулалтын сан болоод явчихсан байх жишээний.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Орос, Хятад хоёрын эдийн засаг, санхүүгийн нягт хамтарч байгааг бид ашиглах хэрэгтэй

Шинжлэх ухааны ака­демийн ерөнхийлөгч асан,
Дэлхийн болон Монголын шинжлэх ухааны академийн гишүүн, академич Б.Чадраа гуайтай
ярилцлаа.

 -Монголчууд бид сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний талаар
ихэд ярих боллоо. Зарим төсөл, хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлж байна. Гэвч нэг л бодитой
үр дүнд хүрэхгүй байх шиг байна?

-Элбэг дэлбэг эрчим хүчтэй бол
хоол хүнс, ажил, үйлдвэрлэл, ус, эрүүл мэнд, боловсрол бүгдийг хангаж болдог жамтай.
Хөгжил гэдэг нь юуны түрүүнд энэ зорилтыг биелүүлэхийн төлөөх тэмцэл юм. Дэлхийн
олон орон сүүлийн арван жилд хөгжихийн тулд юу хийх вэ гэдэг эрэл хайгуулыг идэвхтэй
хийсний үр дүнд юуны өмнө эрчим хүчтэй болох зорилт тавьж  эхэллээ. 
Нефтийн асар их баялагтай Арабын улсууд олон арван жилийг эрчим хүчээр хангах
найдвартай эрчим хүчтэй болохын тулд хамгийн том хэмжээний 10 гаруй цөмийн цахилгаан
станц барихаар шийдэн ажлаа эхлүүлээд байна. Вьетнам, Бангладеш, БНХАУ гээд ийм
жишээ олныг дурдаж болно. Манай Монгол улс хөгжин дэвшихийн тулд өөрийн гэсэн найдвартай
эрчим хүчний эх үүсвэртэй болохоос өөр хувилбар байхгүй гэж би боддог.

-Үүнийг хэрхэн бий болгох вэ?

-Юуны өмнө, бурхны хайрласан тэр  их нүүрсээ ашиглаж эрчим хүч үйлдвэрлэж дотоодын
хэрэгцээгээ хангаад  гадаадад экспортлох зорилт
тавих нь маргашгүй хувилбар. Гагцхүү онгон байгаль, газар нутаг маань нүүрснээс
гарах их хэмжээний хорт утаа, химийн бодисыг дааж чадах уу, үгүй юу. Өөрөөр хэлбэл,  нутгийн минь даац, тэнхээ хүрэлцэх үү, үгүй юу
гэдэгт л асуудал байгаа юм.

-Нүүрсээ ашиглах гэхээр цөлжилт гэх аюул бас бий?

-Одоо газар нутгийн минь 73 хувь
цөлжчихөөд байна.  Энэ байдал цаашид ч нэмэгдэх
хандлагатай. Бэлчээргүй бол малгүй гэсэн үг. Малгүй Монголыг Монгол гэх үү. Хүн
ард нь янз бүрийн өвчинд нэрвэгдвэл бүр ч хэцүүднэ. Үүнийг одоо Улаанбаатар хотын
утаа харуулаад байна шүү дээ. Хотынхны нэлээд хэсэг нь хорт хавдар гэдэг эмчилгээгүй
өвчнөөр өвчилчихсөн. Энэ өвчин дарга, цэрэг хэнийг ч ялгадаггүй.

Бид хэдийгээр байгалийн ихээхэн
нөөц баялагтай гэх боловч эрчим хүчний ихээхэн хомсдол, дутагдалтай учраас гуравхан
сая хүнээ олигтойхон хувцаслаж, хоол хүнсээр хангаж чадахгүй л байна. Үйлдвэр хөгжихгүйгээс
ажилгүйдэл ихсэж, идэр залуус хойч үеийнхэн минь эцэг эх, гэр орноо орхиж харийн
оронд, хүний нутагт ажил хийж амьдарч байна. Энэ бол шившигт явдал. Эрчим хүч хариуцсан
сүүлийн таван сайд энэ талаар юу ч хийсэнгүй. Харин одоогийн сайд М.Сономпил овоо
юм амжуулж эхэлсэнд аргагүй баярлахаас яахав.

-Одоо ер нь гарц бий юу?

-Үүнийг эртхэн шийдэх алтан мөч
бидэнд ирээд байна. Энэ нь БНХАУ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал юм. Монголын нутаг
дэвсгэр дээгүүр ОХУ-ын хий, нефтийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах
шугам дайрч өнгөрүүлэх шийдвэр гаргуулж чадвал богино хугацаанд үйлдвэр хөгжиж эхэлнэ.
Бүх юмыг хүссэний дагуу хийх боломж бүрдэнэ. Богино хугацаанд байгальд ээлтэй хийн
хүчтэй зуухууд баригдаж цахилгаан дулааныхаа хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Үйлдвэрлэл
энд тэндгүй явагдаж, ажил төрөл ундарна, хүн ардын амьдрал сайжирч, долларын ханш
унана, инфляци багасч, юмны үнэ хямдарч, элбэг дэлбэг гээд тоочоод байвал маш олон
давуу талууд гарч ирнэ.

-Манайх өөрсдөө нүүрсээ боловсруулж шингэрүүлсэн хий гаргаж
авах үйлдвэр барих гээд байгаа. Тэр нь хэр амжилттай болно гэж та бодож байна вэ?

-37 тэрбум ам.долларын хийжүүлэх,
шингэрүүлэх мөрөөдөл болсон төслийнхөө хувь заяаг хэрэгжүүлчихэж ч магадгүй л юм.
Олон арван жил ярьж байгаа ОХУ-ын Байгаль далайн усны эх үүсвэр болох Сэлэнгэ мөрөн
дээр 300 мвт-ийн хүчин чадалтай УЦС-ийг барих ажлыг хэрэгжүүлж болох л юм. Хэрвээ
хийн шугамыг оросууд зөвшөөрвөл нэг хоёр жилийн дараа хэрэгжүүлж ч мэднэ.

Харин манай орны  200-аад тэрбум тонн нүүрсний нөөцийг ашиглаж Тавантолгой,
Шивээ-Овоот, Багануур, Ухаа-худаг, Хөшөөт, Адуунчулуун, Баян-тээг, Могойн гол зэрэг
олон нүүрсний уурхайд хятадууд өндөр үнээр цахилгаан гаргах, гаргасан цахилгаанаа
өөрсдөө худалдан авах цахилгаан станциуд барих нь үнэн болох байх шүү.

Тэдгээрээс гарсан утаа хорт хий
нь байгаль, хүн амыг яаж сүйтгэх бол. Бид тэсэж үлдэж чадах эсэх талаар ямар ч тооцоо
алга. Ийм станц барихыг дэлхий даяар сүрхий хориглож, агаарт нүүрсний ялгарах нүүрс
хүчлийн хийг багасгах асуудал даян дэлхийн асуудал болж бүх дэлхийн улс орнуудын
тэргүүн нар үе үе цугларч ярьдаг болсныг манай ерөнхийлөгч нар тогтмол оролцдогийн
хувьд сайн мэдэх байлгүй дээ.

-Та “Зүүн хойд Азийн эрчим  хүчний ойрын болон хэтийн төлөв” төсөл дээр ажиллаад
нэлээд удаж байна. Ямар ахиц байгаа вэ?

-Нүүрсний станц нь адил чадлын
атомын цахилгаан станцынхаас 100-400 дахин их цөмийн цацраг ялгаруулдаг тухай тооцоо
бий. Нобелийн шагналт,  АНУ-ын цөмийн энергийн
дарга Степан Чу эрчим хүчний салбарт ажиллагсдын нас баралт 1-4-900-4000 гэсэн харьцаатай
байна гэж тооцоолсон байна лээ. 1-цөм, 4-нар, 900-нефть, 4000-нүүрсний салбарынх
юм. Нүүрстэй болгоомжтой хандахын бас нэг шалтгаан нь энэ болно. БНХАУ-ын Засгийн
газар нь Шинжаан Уйгар, Өвөр монголын нутагт ийм аюул үүсэхээс урьдчилан сэргийлэх,
ногоон эрчим хүчийг хөгжүүлэх их зорилтын үүднээс янз бүрийн арга хэмжээ авч байгаагийн
ганц жишээ нь саяхан 900-аад жижиг, дунд нүүрсний уурхайг хааж, 700-аад уулыг нурааж
турших шийдвэр гаргасан. Үүнийг бас анхаарах шаардлагатай болов уу. ШУТИС-ийн профессор
С.Батхуяг бид нар сүүлийн 10 жилд “Зүүн хойд Азийн эрчим  хүчний ойрын болон хэтийн төлөв” төсөлд хэлэлцэх
асуудалд оролцож жил бүр илтгэл айлтгал тавьж буй учир бас ч гэж энэ бүсийн эрчим
хүчний хөгжлийн төлөвийг гадарлах болсон юм.

-Манай улсын хувьд усан цахилгаан станцаас эрчим хүч гаргаж
авах боломж хэр бий вэ?

-Яагаад ч юм, өргөн уудам нутагтай,
хүн ам сийрэг гэдгээр нь Монголд нүүрсний станц бариад цахилгааныг худалдан авч
хэрэглэх нь нөгөө талд ашигтай ч байж мэдэх юм. Юутай ч болов, нүүрсний станц барихдаа
агаарын бохирдол, цөлжилтийн уршиг, үр дагаврыг бодож үнэ хөлсөнд нь оруулах хэрэгтэй.
Харин усан цахилгаан станц бол өөр. Ямар ч байтугай эрчим хүчний тогтвортой байдлыг
хангах, хүчдэлийн савалгааг багасгах зэрэг олон талын ашигтай л гэдгийг хэлэх байна.

Байгаль орчинд эерэг, цэвэр усны
сан бий болгодог зэргийг нь бас дурдах нь зүйтэй.

-Та дээр хэлэхдээ хөрш хоёр улсын тэргүүнүүд манайд айлчилж
байгаа нь алтан мөч гэсэн. Тэдний айлчлалын завшааныг хэрхэн ашиглана гэж?

-Монголчууд бид бас ч гэж азтай
хүмүүс шүү. Дэлхийн хамгийн баян хоёр их гүрний дунд хаяа нэг оршдог. Энэ их баян
орнуудаас яавал жаахан ашигтайгаар олз хүртчих вэ, юу сурч авах вэ, шинжлэх ухаан,
технологийн ололтыг нь амьдралдаа хүртэх юмсан гэдгийг бодох нь өлзийтэй гэж би
хувьдаа боддог юм.

Энэ хоёр их гүрний удирдагч В.Путин,
Си Жиньпин нар бараг нэгэн зэрэг манай нутагт ирж байгаа нь ховор үзэгдэл. Дахин
ийм үйл явдал хэзээ дахин давтагдахыг хэн ч хэлж чадахгүй, үгүй ч байж магадгүй.
БНХАУ гэдэг бол одоохон 2015-2021 онд дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч хөгжилтэй
орон болох гэж байгаа. Үйлдвэрлэж байгаа машиныхаа тоогоор АНУ, Япон хоёрын нийлээд
гаргадгаас ч илүү олныг зах зээлд нийлүүлж байна.

Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн
жилүүдэд 10 гаруй хувиар өсч, түүгээр ч барахгүй дэлхийн эдийн засгийн хямралын
үед  7.8 хувиар өссөн гэсэн статистик үзүүлэлт
гарсан байна лээ. Түүгээр ч зогсохгүй ДНБ нь сүүлийн таван жилд 4.48 их наядаас
7.8 хувиар өсч, 7.3 их наяд ам.долларт хүрсэн байна. Бидний хувьд толгой эргэмээр
тоо. Бас дэлхийн валютын нөөцийн тэн хагасыг эзэмшдэг. Эрчим хүчний хэрэглээний
нэг жилийн өсөлт нь Франц улсын нэг жилийн хэрэглээтэй тэнцдэг гээд бод доо. Энэ
орон нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэгд, газрын тос шатдаг хийн нөөцөөрөө ч дээгүүрт
ордог. Бид энэ талаар жаахан буруу ойлголттой хүмүүс шүү дээ. Заримдаа бараг биднээс
хамаарах шахам үг хэлдэг улс төрчид ч дайралддаг нь нууц биш шүү дээ.

-Тэгвэл ОХУ-тай хөрш байгаагийн давуу тал юунд байна вэ. Тухайлбал,
дээр ярьсанчлан эрчим хүчний асуудалд ямар нөлөө үзүүлж чадах бол?

-Манай хойд хөрш ОХУ-ын хүчин
чадал, бяр үнэхээрийн дэлхийг донсолгож чадаж байна. Зөвхөн эрчим хүчний нөөц, менежментээр
хуучин ЗХУ-ын улсууд одоо Европыг цаашид Азийг ч барьж чадаж байсан, одоо ч барих  их гүрэн. ОХУ, БНХАУ шатдаг хийн хоолойг баруун
чиглэлээр БНХАУ руу явуулах маршрутыг хэлэлцэж байгаа энэ үед манайхан туйлын идэвхтэй
оролцож Монголын “тал” нутгаар дайран өнгөрүүлэх асуудлыг зөвшөөрүүлэх шаардлагатай
байна. Хийн үнэ нь нүүрсний үнээс 6-7 дахин бага зэрэг олон давуу талтай. Эрхүү
хотоос холгүй зайд шатдаг  хийн асар их нөөц
бүхий орд нээгдсэн зэргээр ОХУ-ын хийн болон нефтийн нөөц, олборлолт үйлдвэрлэл
тасралтгүй нэмэгдсээр байна. Дээр дурдсан бидний оролцдог төслийн баг хий, нефтийн
хоолойг Монголоор дамжуулах хэд хэдэн хувилбар хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг
төлөвлөсөн юм. Угтаа бол Орос Хятад хоёр дотносон ойртож эдийн засаг, санхүүгийн
хувьд нягт хамтран ажиллах болсныг бид ашиглах хэрэгтэй.

Эдгээрээс гадна, манай хоёр хөрш
цөм, нар салхи, усны эрчим хүчийг ашиглах талаар дэлхийд дээгүүрт ордог.

-Үүнийг нь улсынхаа талд ашигтайгаар эргүүлж чадах болов уу?

-Үүнийг л анхааралдаа авч  цаашдын хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх яриа
хэлэлцээрийг өрнүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Ялангуяа, асар их хүчин чадалтай
цахилгаан дамжуулах шугам, нарны эрчим хүчийг ашиглан Зүүн хойд Азийн орнуудын цахилгааны
хэрэгцээг хангах, сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан Байгал-Хөвсгөлийн сав газрын
хамгаалалтын бүсийг ашиглах, түүн дундаа дунд чадлын нарны эрчим хүчний төслүүдийг
хэрэгжүүлэх асуудал зэрэг болно.  Манайхан
нарны эрчим хүчийг ашиглая хэмээн ихээхэн ярьдаг боловч яг амьдрал дээр очихоор
захиргаадалтын үеийн хүнд суртлаар хандаж орчин цагийн дэмжиж туслах сэтгэл гаргах
хэмжээнд хүрээгүй байгаа нь харамсалтайг бид өөрсдийн ажил амьдрал дээр харж байна.
Үүний нэг жишээ нь, Тайшир, Дөргөний нарны эрчим хүчний мега төслийн ажлыг энэ онд
ашиглалтад оруулах боломжтой байсан боловч ялихгүй шалтгаанаар өнөөг хүртэл
хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрээд байгааг дурдаж болно.

-Манай
улс нар салхинаас эрчим хүч гарган авах ажил хэзээ биелэлээ олох бол?

Энэ ажил эхлээд нэлээд амжилттай явж байна. Бид хөдөөгийн 100
000 айлын ахуйн хэрэгцээг нарны эрчим хүчээр хангах төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд 50 000 КВт-ын салхин цахилгаан станцыг байгуулаад
одоо ашиглаж эхэлж байна. Энэ он буюу ирэх оноос Говь-Алтай аймгийн Тайшир, Ховд
аймгийн Дөргөн суманд тус бүр 10 000 КВт-ын хүчин чадалтай нарны томоохон цахилгаан
станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид энэ чиглэлээр томоохон төслүүдийг
хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Тэгвэл
занараас эрчим хүч гарган авахын тухайд?

Энэ ажил нэлээд эрч хүчтэйгээр төр засгийн дэмжлэгтэйгээр эхлээд
байгаа билээ. Үүнийг хэрэгжүүлэх манай урдаа барьдаг эрдэмтэн инженерүүдийн томоохон
баг байгуулагдан ажиллаж байна.

-Манай
улс өвлийн улиралд нэлээд хүйтэн байдаг. Ер нь хүйтнийг бууруулах технологи бий
болов уу?

-Өвлийн улирлын хүйтнийг бууруулах технологи бараг байхгүй дээ. Харин
дулаан алдагдал багатай гэр орон сууцыг байгуулах замаар хүйтнийг даван туулах технологийг
бид хийж байгаа. Ер нь халуун орнуудад эрчим хүчнийхээ ихэнхийг хүйтэн нөхцөлийг
бий болгоход зориулан зарцуулдаг  юм.

-Ер
нь шинжлэх ухааны дэлхий нийтийн чиг хандлага ямар байгаа вэ?

Шинжлэх ухааны дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох  талаар НҮБ-ын далбаан доор ихээхэн ажил хийгдэж
байгаа. Үндсэн чиг хандлага нь бага  буурай
ч ялгаагүй, хөгжсөн ч ялгаагүй өөрийн гэсэн шинэ бүтээгдэхүүн, технологи бүтээж  дэлхийн зах зээл дээр гаргахад шинжлэх ухааныг
ашиглах зорилт тавьж байна. Үүнийг шийдэхийн тулд суурь судалгааг хөгжүүлж, өөрийн
гэсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж чадна. Өөр хувилбар бараг байхгүй. Ийм учраас дэлхий
нийтийн шинжлэх ухааны чиг хандлага нь суурь судалгааг хөгжүүлэх, түүнийг хийж гүйцэтгэх
өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдэж байна.

-Манай
улс энэ бүгдэд ойртох, улмаар гүйцэж очих чадал бий юу?

-Манай ШУА гэдэг бол өндөр боловсролтой дэлхийн аль ч орны эрдэмтэдтэй
мөр зэрэгцэн ажиллаж чадах, цомхон, чадварлаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны
хамт олон.  Хэрвээ төрөөс хөрөнгө зардлаас
эхлээд бүхий л нөхцөлөөр хангаж өгч чадвал гүйцэж очих төдийгүй түрүүлэх ч боломжтой
гэж би боддог.

 Т.ГЭРЭЛМАА

Categories
мэдээ цаг-үе

ШТС-ын түгээгч эмэгтэйг хөнөөсөн этгээд Бугатай хөтөл дээрээс замын унаанд дайгдсан байна

-ДАХИН ШТС-ЫГ ДЭЭРЭМДЭЖ, ХҮНИЙ АМЬ ЭРСДЭХГҮЙ ГЭХ БАТАЛГАА АЛГА-

Төв аймгийн нутаг дэвсгэрт “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн сарын 17-нд гарсан. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, ЦЕГ-ын гэмт хэрэгтэй тэмцэх  газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хааг¬чид шалгаж байгаа. Гэмт хэрэгт¬нийг улс даяар эрэн сурвалжилж, хэргийн талаар баттай мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнал өгнө гэдгээ цагдаа нар мэдэгдээд байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт этгээд хэргийг өс хонзонгийн сэдэлтэйгээр үйлдсэн байж магадгүй гэх таамаглал дэв­шүү¬¬лээд байгаа юм байна.  Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэр “Шунхлай” шата¬хуун түгээх станцад  зургаан сая орчим төгрөг байсан гэнэ. Хоёр сейфэнд хоёр, гурван сая төгрөг тус тусдаа хадгалсан байжээ. Гэмт хэрэгтэн тухайн өдрийн орлого болох 1.2 сая төгрөгийг дээрэмдэж авсан гэнэ. Шинжээч нарын үзэж буйгаар их хэмжээний мөнгөтэй сейфийг онгойлгох гэж огт оролдоогүй байсан гэнэ. Шүүхийн шинжилгээний шилдэг, туршлагатай шин­жээч­дийг хэргийн газарт ажиллуул¬сан байна. Шинжээч нарын хэргийн газарт хийсэн үзлэгээр гэмт хэрэгтний гутлын мөр, хурууны хээ, өмсөж явсан цамцны урагдаж үлдсэн хэсэг зэргийг бэхжүүлэн авсан байна. Эд мөрийн баримтаар дээрх зүйлсийг хавтаст хэрэгт хавсаргасан гэнэ. 

ГЭМТ ХЭРЭГТНИЙ ХУРУУНЫ ХЭЭ, ГУТЛЫН МӨР, ШҮЛС ЗЭРГИЙГ ШИНЖЭЭЧИД ТОГТООЖЭЭ 

Гэмт хэрэгтэн шатахуун түгээгч эмэгтэйг хөнөөсний дараа касснаас мөнгө авахдаа хурууныхаа хээг үлдээжээ. Шатахуун түгээх станцын камерийн бичлэгийг устгах зорилгоор компьютерийнх нь процессорыг салгахдаа залгуур хэсэгт мөн л гарынхаа хээг үлдээсэн байсан гэнэ. Гарын хээ тодорхой байгаа боловч гэмт хэрэгтэн  иргэний шинэчилсэн бүртгэлд бүрт-гүүлж, хурууныхаа хээг цахим бүртгэлийн санд оруулаагүй болохыг тог­тоо­жээ. Гэмт хэрэгтэн хэр­гийг үйлдсэний дараа  Шатахуун түгээх станцын камерийн бичлэгийг устгах зорилгоор компьютерийнх нь процессорыг авч яван хэргийн газраас холгүй байх байшингийн цонхыг нь  хагалж орсон байна. Тэр хавийн зус­лан­гийн байшингуудад Төв аймгийн шүүх, цагдаагийн дарга нар амьдардаг аж. Гэмт хэрэгтний орсон байшин Төв аймгийн нэгэн шүүгчийн байшин гэнэ. Хэрэгтэн байшинд орж компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад явсан ул мөр үлджээ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид  ЦЕГ-ын үнэрч нохойг гэмт хэрэгтэн явсан мөрийн дагуу мөрдүүлсэн байна. Гэмт хэрэгтэн компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад хэргийн газраас зүүн хойд зүг рүү алхсан байжээ. Бугын сангийн аж ахуй буюу дархан аварга А.Сүхбатын эдлэн газраар явсаар Бугатай даваан дээрээс машинд суун Багахангай дүүргийн нутаг дэвсгэр төв зам руу явсан байна. Таван километр орчим явган алхаж, замдаа хэвтэж, сууж байсан ул мөр үлдсэн байна. Сууж амарч байхдаа тамхи татсан бололтой үнс нь үлдсэн байжээ. Гэхдээ тамхины ишээ үлдээгээгүй гэнэ. Мөн шүлс, цэрээ хаясан ул мөр байгаа юм байна. Хэргийг мөрдөж байгаа цагдаа нар гэмт хэрэгтний үлдээсэн ул мөрийг энэ хүргээд алджээ. Хэрэв гэмт этгээд баригдвал нотлох баримт хангалттай байгаа аж. Шатахуун түгээгч эмэгтэйг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр цагдаа нар өргөн хүрээтэй зохион байгуулалт бүхий ажиллагаа хийж байна лээ. Хэрэг гарсан өдөр хот руу орж ирсэн   бүх тээврийн хэрэгслийг шалгаж байгаа юм байна. Хэргийг мөрдөх ажил үргэлжилж байгаа. Одоогоор цагдаа нарт хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Хэргийг мөрдөн шалгах ажил удааширсан байдалтай байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. 

БАТСҮМБЭРТ ГАРСАН ХЭРЭГТЭЙ  ИЖИЛ ТӨСТЭЙ ЗҮЙЛ ОЛОН БАЙГАА ГЭНЭ 

Төв аймагт шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйг хөнөөж кассын мөнгийг дээрэмд¬сэн хэрэг 2011 оны арваннэгдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Гурван цагаан далай” нэртэй шатахуун түгээх станцыг гурван залуу  дээрэмдэж, “ТОЗ 8” маркийн буугаар 37 настай Далай гэх эмэгтэйн толгойд нь буудаж амь насыг хөнөөсөн хэрэг гарсан. Мөн талийгаач эмэгтэйн нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд  хутгалж, гэмтээсэн гэх эдгээр хэргүүдэд ижил төстэй зүйлс олон байгаа гэнэ. Хэргийг үйлдсэнийхээ дараа компьютерийн процессороос хард дискийг нь салгаж аваад ул мөрөө баллаж үлдээх, мөн гэрт байсан их хэмжээний мөнгийг бүгдийг нь авалгүй орхих, 41 размерийн гутлын мөр. Хүний хөлөөс зайдуу газарт байрлах шатахуун түгээх станцыг сонгож дээрэм хийж байгаа гээд хэргийг үйлдсэн арга гээд дээрх хоёр хэрэг хоорондоо  ижил төстэй зүйлс олон байгаа юм байна. Батсүмбэр суманд гарсан хэрэг одоог хүртэл илрээгүй байгаа. Цагдаа нар хэрэгтний үлдээсэн ул мөрийн дагуу шуурхай эрэн сурвалжилсан боловч одоог хүртэл хэргийг илрүүлж чадаагүй юм. Батсүмбэр суманд гарсан хэргийг талийгаач эмэгтэйн нөхөр үйлдсэн байж магадгүй хэмээн шалгасан. Тэр хэргийг сүүлийн хоёр жил цагдаа нар дорвитой хөөцөлдөж мөрдөх ажил хийгээгүй байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт гарсан дээрх хоёр хэрэг ямар учраас илрэхгүй удааширч байгаа шалтгаан нь хүний хөлөөс зайдуу газарт шатахуун түгээх станц байршуулж байгаатай холбоотой гэж цагдаа нар үзэж байна. Шатахуун түгээх станцуудад хамгаалалтын албатай гэрээ байгуулж ямар нэгэн гэмт халдлагад өртлөө гэхэд тусламж дуудах дохиоллын систем нэвтрүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Мөн ил камераас гадна нууц камер байршуулах хэрэгтэй гэнэ. Шатахуун түгээх станцуудад дээрх аргыг нэвтрүүлэхгүй бол дахин гэмт хэрэг гарахад мөн л илрүүлж чадахгүй гацаанд орсоор байх болно гэдгийг эх сурвалж онцолж байсан юм. Гэхдээ хэрэг гарсан хойно дор нь илрүүлэх бус хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх талаар хамгийн их бэлэн мөнгөний орлоготой байдаг шатахууны компаниуд юу ч хийхгүй байгаад онцгой анхаарах цаг болжээ. Шатахуун түгээгчид амиа алдсаар байх уу. 

Э.БААТАР

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) 

Есдүгээр сард Хониныхны хувьд ажлын байран дээрх романс үүсэх магадлал өндөр байна. Эсвэл одоо байгаа харилцаа чинь илүү сайжрах болно. Танай ордод зочилсон Сугар гариг тийм ч романтик уур амьсгалыг та хоёрт бэлдээгүй байна. Гэхдээ энэ нь муу гэсэн үг биш. Харин хосын харилцаа илүү прагматик тал руу чиглэж өдөр тутмын ахуй амьдрал, хуваалцаж байгаа үүрэг хариуцлага, бие биенийхээ ажил хэрэгт анхаарах зэргээр өрнөх болно. Есдүгээр сард хамтын ажиллагаа, харилцаа холбоо, нийгэмлэгийн ажил таны анхаарлын төвд байх болно. 

Багаар хамтран ажиллавал илүү их амжилттай. Чи ганцаараа ч хамгийн сайн нь байж чаддаг ч, одоо өөр хэн нэгэнтэй мөр зэрэгцэн хамтарч ажиллавал илүү их амжилт олох болно. Энэ сард шинэ гэрээ хийх, шинэ түнштэйгээ холбоо тогтоох зэрэгт сайн үе. Цаг хугацааны тохироо бүрдэх үед есдүгээр сарын эхэн хэсгээс санхүүгийн байдал идэвхтэй болж эхэлнэ. Сөргөлдөөнтэй байдал хожим нь намжих тул бүү санаа зовоорой. Сарын эцэст од эрхэс чиний халаасанд илүү өгөөмөр байхаа амлаж байна. Есдүгээр сарын 14-нөөс хойш эрч хүчийг чинь нэмэх аялал, оюуны болон соёлын үйл ажиллагаа, алсын зайнаас ажиллах зэрэг үйл явдлуудад Ангараг гариг их төвлөрсөн байна. Тиймээс энэ  есдүгээр сарын туршид Хонины ордныхонтой бүтээлч байдал үргэлж хамт байх болно. Чиний болон хамтрагчийн чинь эрүүл мэндэд амин чухал асуудлууд бий болж болзошгүйг од эрхэс сануулжээ. 

Ариун цэвэр, биеийн арчилгаа, амьдралын хэв маяг зэрэгтээ анхаарлаа хандуулаарай. Эрүүл мэнддээ анхаарч эмчилгээ хийлгэвэл эмнэлгийн орчин Хонины ордныхонд таатай байх болно. Мөн зарим нь хуучин асуудлуудынхаа шийдлийг олж чадна. Шинээр турших гоо сайхны бүтээгдэхүүн маш их сэтгэл ханамжтай үр дүнг мэдрүүлэх бололтой.

  

 Үхэр (4/20-5/20)

Гайхширал төрүүлсэн сар эхэлж байна. Харилцаанд ямар нэгэн асуудал үүсэх бөгөөд энэ нь та хоёрыг нэг мөсөн ойртуулж үгүй бол бүр таслан зогсоох хоёр л гарцтай байх болно. Есдүгээр сарын туршид аз чиний талд байх учраас санамсаргүй хөгжилтэй, дурсамжтай, сонирхолтой адал явдлуудтай таарна. Ганц бие Үхрийн ордныхон энэ сард ямар нэгэн шинэ учралд найдаж болно шүү. Одод чамайг сонихон хүнтэй тааруулахаар бэлдчихэж. Харин гэр бүлтэй Үхрийн ордныхны хувьд сексийн харилцаандаа шинэчлэл хийхийг зөвлөж байна.

Энэ нь харилцааг илүү дотно түвшинд авчрахад ч тусална. Мөн гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэнэ. Удаан хугацааны турш үерхсэн Үхрийнхэн энэ сард сүй тавих, шинэ байранд хамтдаа нүүж орох зэрэг шинэчлэл хийнэ. Ажил хэргийн тал дээр мэргэжлийнхээ болон хувь хүний ур чадвараа дээд зэргээр харуулах цаг нь иржээ. Энэ боломжийг ашиглах нь тун чухал гэдгийг од гаригс сануулж байна. Үхрийнхэн угаас амжилтанд хүрэх хувьтай хүмүүс юм. Тийм ч учраас энэ сард хичээнгүй байсных нь хариу гарна.

Тэр тусмаа сарын хоёрдугаар хагаст санхүүгийн байдал дээшилж, үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж гарч ирнэ. Сарын туршид хийсэн ажлаас чинь ирэх орлого сайн байх бөгөөд үүнийг ухаалаг зарцуулахдаа анхаараарай. Эрүүл мэндийн хувьд ноцтой хүнд асуудал гарахгүй ч анхааралгүй орхих хэрэггүй. Дотор эрхтний асуудал гэхээсээ илүү гар хөлөө гэмтээж магадгүй учраас болгоомжтой байгаарай. Биеийн тамирын дасгалыг тогтмол хийж байх нь сайнаар нөлөөлөх бөгөөд элдэв янзын асуудлаас хамгаална. Тэр тусмаа гэр бүлээрээ спортын ямар нэгэн төрлөөр хичээллэвэл сайн. Мөн хийе гэж удаан төлөвлөж байсан шинэ хобби байгаа бол эхлүүлээрэй. Ажлаас гадуур сонирхол нэгтэй, нийгмийн шинжтэй хүмүүстэй нөхөрлөөрэй.

  

Хамтатгах (5/21-6/21)

Ихрүүд маань наймдугаар сарын сүүлийн болон есдүгээр сарын эхний долоо хоногийг нэлээн завгүй гүйсэн хэвээр өнгөрөөх нь ээ. Гэрт зочин ирэх, найз нөхөд, хамаатан саднуудтайгаа уулзах гэх мэт хэсэг бүлэг групп хүмүүстэй холбоотой үйл явдлууд дээр дээрээсээ давхардсан үе болно. Харилцааны ур чадвар шаардсан олон асуудал есдүгээр сарын 3 хүртэл чамайг зовоосоор байх болно. Харин есдүгээр сарын 6-наас эхлээд чиний бүх л анхаарал гэр бүлд ямар нэг байдлаар төвлөрөх шаардлага бий болно. Энэ нь орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэг өөрчлөлт эсвэл үр хүүхэд, гэр бүлийн дотны хүмүүстэй холбоотой чухал шийдвэрүүд гаргах магадлалтай гэсэн үг юм. 

Есдүгээр сарын 23-нд шинэ сарны нөлөөгөөр гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаагаа сайжруулах, гэр бүлийн үнэ цэнэ тогтоох, бий болгох, сэргээх тал дээр онцгой анхаараарай. Энэ үед гэр бүлдээ илүү их цаг зарцуулж байх тухай амлалт авахад тохиромжтой. Мөн хэрхэн, хаана амьдарч байгаа тухайгаа эргэцүүлэн бодох цаг гарга. Ихэнх Ихрүүд өөр тийшээ нүүх тухай бодож эхэлнэ. Яг одоо биш юм аа гэхэд цаашдын нүүдлээ тархиндаа боловсруулах үе. Ангараг гараг энэ сарын 14 хүртэл чамд эрч хүч бэлэглэнэ.

Чухам энэ үед л удаан бодоод хийж чадахгүй байсан зүйлсээ хийх хүчтэй байна. Эхлүүлэхгүй л яваа эрүүл хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөөс авахуулаад хүсч байгаа бүхнийхээ эхлэлийг тавибал, удаан хугацааны зуршил болоход дөхөмтэй байх юм. Од эрхсийн байрлал есдүгээр сарын 9-нд ажил хэрэг, карьерт эерэгээр нөлөөлөх байрлалд очжээ. Тиймээс тухайн салбарт зоригтойгоор төлөвлөсөн, мөрөөдсөн бүхнээ амжуул. 14-21-ний хооронд амжилтынхаа үр шимийг хүртэх үе буюу санхүүгийн байдал дээрдэх төлөвтэй байна. Хайр дурлалын асуудал 21-нд эерэгээр шийдэгдэнэ. Энэ үе ашигтай хөрөнгө оруулалт, худалдан авалт, борлуулалтанд таатай байна. Есдүгээр сарын 9-ний өдөр мөнгө санхүү, үр хүүхэд, харилцаатай холбоотой чухал шийдвэр гаргах шаардлага бий болно. Шийдэхэд хэцүү санагдаж сэтгэлээр унаж магад. Гэхдээ яаралгүй 10-ны өдөр хүртэл хүлээвэл хэрхэн шийдвэл дээр гэдгийг зөн совин чинь хэлээд өгнө.

Мэлхий  (6/22-7/22)    

Мэлхийн ордныхны хайр дурлалын харилцаа ойлголцол болон тогтмол холбоотой байх эсэхээс цэвэр хамааралтай байна. Хайрттайгаа илэн далангүй байж, өмнөхөөсөө илүү их мэдээлэл солилцохоосоо бүү татгалзаарай. Тэгвэл үзэл бодол, санаа оноогоо илүү гүнзгий түвшинд хуваалцаж, үнэн сэтгэлийн өчил, илэрхийлэлийг чи сонсоно. Та хоёрын ярианы ихэнх хэсэг гэр бүл, хамтын амьдрал, өмч хөрөнгөтэй холбоотой байх магадлалтай. Хайрттайгаа хамтдаа зугаалж, болзож, аялах тохиромжтой мөчүүд ч үүний хажуугаар тохионо. Есдүгээр сарын эхний хагаст дотны харилцаа чиний амьдралд илүү байр суурь эзлэх бол, хоёр дахь хагас өдөр тутмын ажил, үүрэг хариуцлага руу илүү төвлөрнө. 

Нөгөө талаас, чи хайр дурлалын чинь амьдралд том байр суурь эзлэх хэн нэгэнтэй шинээр танилцах магадлалтай. 2014 оны есдүгээр сар ажил хэргийн тал дээр шинэ эерэг өөрчлөлтүүдийг амлаж байна. Сарын эхний хагас бүтээлч оюун санаагаа чөлөөлсөн, амгалан, аятайхан өнгөрнө. Харин 2-р хагас тун завгүй байх төлөвтэй. Үүрэг даалгаврууд, гүйцэтгэх ажлууд ар араасаа цуварч, шуурхай асуудал, шахуу төлөвлөгөөний дагуу ажиллана. Энэ нь чамаас илүү шийдэмгий, эрч хүчтэй байхыг шаардах нь гарцаагүй. Оюун ухаан, мэдээлэл, харилцааны тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулна. 

Засварлах, суралцах, шалгалт өгөх, ярилцлаганд орох, илтгэл тавих, хэлэлцээр хийхэд хамгийн тохиромжтой үе. Чи хийж байгаа юм бүртээ өндөр итгэл үнэмшилтэй байх бөгөөд олны анхаарлын төвөөс үзэл бодлоо илэрхийлэх нь таатай санагдах болно. Олон ч хүнтэй уулзаж, олон ч газраар аялах нь ээ. Тийм ч учраас чиний бие болон сэтгэл санааны байдал өөдөө байна. Сарын хоёр дахь хагаст байгалиас улбаатай бэртэл гэмтэл гарч болзошгүй учраас болгоомжтой байгаарай. Бусдаар бол бүх зүйл сайхан болно!

Арслан (7/23-8/22)    

Есдүгээр сарын эхний өдрүүд хайр дурлалын тал дээр тийм ч өрнөл, адал явдал дүүрэн өнгөрөхгүй. Нам чимээгүй, амгалан байна гэж ойлгож болно. Энэ үед Арслангийнхны үзэл бодол романтик гэхээсээ илүү бодит хандлагатай болж, хосуудын хоорондын сонирхол өмч хөрөнгө, мөнгө, байр суурь зэрэг рүү чиглэнэ. Хайрттайгаа маш сайн ойлголцож, та хоёрын яриа учир зүй, алсын хараагаараа тун нийцнэ. Есдүгээр сарын хоёрдугаар хагас харин илүү сэтгэл догдлол дүүрэн өдрүүд эхэлнэ. Ангараг гаригийн нөлөөгөөр чиний бие сэтгэл хүсэл тачаалаар оргилохыг мэдэрнэ. Сексийн сонирхол өндөрсөж, сэтгэл хөдлөл ширүүснэ. 

Хэрвээ ганц бие Арслангууд зөв хүнээ олвол үүний төлөө ямар нэг алхам хийхийн тулд удаан эргэлзэхгүй, маш шийдэмгий байна. Чиний төсөөлөөгүй үед дурлал гэнэт гарч ирэх бөгөөд тэр нь холын зайтай холбоотой байх магадлалтай. Есдүгээр сар ажил хэргийн хувьд хөгжин цэцэглэсэн сар байх болно. Арслангуудын мэргэжлийн үйл ажиллагаа нь мөнгөтэй ямар нэг аргаар холбогдох учраас, чиний анхаарлыг эд хөрөнгө хамгийн ихээр татах төлөвтэй. Орлогын шинэ эх үүсвэр хайх, нэмэлт бонус, ашиг хонжоо эрэлхийлэх магадлалтай. 

Оюун ухааны үйл ажиллагаа, ярианы болон бичгийн харилцаа, мэдээлэл, аялал, шинэ эхлэлтэй холбоотой үйл хэргүүдэд таатай. Хөдөлгөөн, харилцан үйлчлэл л чамд мөнгө авчирна. Есдүгээр сарын хоёрдугаар хагас чамайг өөрчлөлт, шинэ эхлэлд уруу татна. Тохироо нь таарсан аятайхан нөхцөл байдлууд чамд ашигтайгаар эргэж, үйл явц хурдасна. Сар ерөнхийдөө тун өөдрөг, хөдөлгөөнтэй өрнөнө гэдэгт итгэж болно

Охин (8/23-9/22)    

Хайр дурлалын гариг Сугар гаригийн нөлөөгөөр та хоёрын хувьд тун таатай үе эхэлж байна. Чиний зөөлөн энхрийллийг хүсэх хүсэл, романтик хандлага дээшилж дур булаасан тачаангуй байдал чинь гарт баригдахгүй хэмжээнд хүртлээ хүчтэй байна. Сэтгэл татам байдал чинь өдөр ирэх тусам тодрох нь чамд өөрт чинь ч таалагдана. Буруу зүйлд уруу татсан тааламжгүй саналаас татгалзахад бэлэн байгаарай. Чамайг олон хөгжилтэй үйл явдлууд хүлээж байна. Хүссэнээ хийх боломж хомс байх хэдий ч чиний нийгмийн оролцоо өндөр байна. 

Хэдий чи гаднаа хөнгөн, сээтэгнүүр байх боловч та хоёрын харилцааг зовоож буй мөнгө, эд хөрөнгө, ахуй амьдралтай холбоотой асуудал бодол санааг чинь бодит байдлаас холдууахгүй. Сарын эхээр бүх зүйл амархан төвхнөж саад бэрхшээлгүйгээр олон зүйл биелнэ. Охины ордны сэтгэл татам байдал хамтран ажиллагч болон дарга удирдлагынхаа сонирхлыг татаж, ярианд чинь анхаарлаа хандуулахад тусална. Хамтран ажиллах, шинэ танилтай болох, нөхөрлөл тогтооход сарын турш амжилттай байна. Энэ нь чамайг зарим нэг эрх мэдэлд хүргэх нэмэлт гарц байж болох ч чиний төрөлхийн удирдагч, зохион байгуулагч шинж чанарууд илэрвэл чи өөрөө өөртөө ч дөмөгхөн тусалж чадна. 

Чиний өндөр хүсэл эрмэлзлэл алдар нэр, аз завшааныг өөрийн болгож чадна. Мөнгө таны хувьд чухал асуудал байсаар л байх бололтой. Санхүүгийн хувьд гэнэтийн байдлаар ихийг олох магадлалтай. Гэхдээ ухаалаг зарцуулахыг зөвлөе. Охины ордны эрүүл мэнд есөн сард гайхалтай сайн байх аж. Нар Сугар гариг дээр тогтсоноор энэ ордныхны сэтгэл санаа өөдрөг, баяр хөөртэй болж хошин шогийн мэдрэмж нь ихсэж дур булаам инээмсэглэлээр дүүрэн байна. Харин хөдөлгөөний дутагдлаас сэргийлж спортлог байхыг гариг эрхэс сануулж байна. Ингэснээр таны бие болоод эрүүл мэнд гайхалтай сайн байх болно. Хөдөлгөөнтэй байж бүх зүйлд дасан зохицох гээд үзээрэй. Хэтэрхий өөрийгөө өөгшүүлэх хандлага таньд л хохиролтой. Гэр доторх сөргөлдөөн, гэмтэл учруулж болох нөхцөл байдлаас аль болох зайлсхий.

  

 Жинлүүр (9/23-10/22)   

Чиний ордод од эрхсийн нэрлэдгээр “Тwilight zone” буюу “Бүрэнхийн бүс” тохиожээ. Сонирхолтой байгаа биз? Ажил хийх эрч хүч урам ихээр төрнө. Харин энэ бүхнээ алдаж болохгүй. Сарын туршид аль болох завгүй байхыг хичээгээрэй. Ямар нэгэн клуб, сонирхолтой үйл ажиллагаа явуулагч бүлгэмд элс. Найз нөхөдтэйгээ ажлын шугамаар хамтарвал амжилтанд хүрэх боломж байна. Өөрийгөө бага зэрэг л хүчилж чадвал Жинлүүрийнхэн тун хөдөлмөрч бас ирээдүйтэй хүмүүс. Гэр бүлтэй Жинлүүрүүдийн хувьд асуудалгүй, нам жим сар болно. 

Харин ганц бие хүмүүс нь аль болох өнгөрсөн амьдралтайгаа зууралдахгүй, эргэн дурсахгүй байх тал дээр анхаараарай. Чиний асуудал гэж үзэж байгаа зүйлс өдөр ирэх тусам сайжрах болохоор тэр тал дээр санаагаа чилээх хэрэггүй. Сарын эхээр ямар ч асуудалд хатуу байр суурьтай байгаарай. Харин сарын сүүлээр бага зэрэг тайвнаар шийдэж болно. Сарын сүүлээр Жинлүүрийнхний хувийн амьдралд таатай зүйл тохиолдоно. Суралцах, засварлах, бичих, судлах, тооцох, мэдээлэл цуглуулах- Энэ бол чиний есдүгээр сарын туршид хийх ажлын түлхүүр үгс. Өмнө дурдсанчлан бага зэрэг л хичээвэл хүссэн бүхэн чинь чиний гарт орж ирэхэд бэлэн байна. 

Үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхэлвэл тун амжилттай байх болно. Маш их туршлага шаардсан шинэ ажил руу орохоос болгоомжил. Харин боловсролдоо маш сайн анхаарах хэрэгтэй. Гадны улс руу аялах боломж гарна. Юм үзэж, шинэ санаа олох боломжийг хэзээд бүү алд. Энэ сарын турш чи тасралтгүй хөдөлмөрлөх болно. Гадны томоохон байгууллагатай хамтран ажиллах боломж гарч ирэхэд өөртөө битгий эргэлзээрэй. Жинлүүрийнхний амжилт хэзээд сүүлд нь тод томруунаар гарч ирдэг. Санхүүгийн хувьд ч тогтвортой байх болно. Бие бага зэрэг сульдаж, дархлаа муудаж болзошгүй учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Өөрөө өөртөө амрах боломжийг гаргаж өг. 

Хилэнц (10/23-11/21)    

Хилэнцийн ордныхонд тулгамдаад байгаа амьдралын эмзэг үе нь есдүгээр сард огцом сайжрахгүй ч сэтгэл ханамжтай байдал бий болж хэтийн төлөв тодорно. Ийм үед Хилэнцийн ордны харилцаа энгийн найз нөхөрлөл, харилцан дэмжлэгээс илүү гүнзгий, хүчтэй болж сэтгэл доторхоо хуваалцсанаар хосдоо итгэж эхэлнэ. Хосууд ирээдүйд хамтдаа нийгэмшиж хөгжилтэй, илүү аз жаргалтай байна. Эргэн тойронд өрнөх үйл явдлуудад чиний болоод хосын чинь үүрэг оролцоо их байх ба хамтдаа хөгжиж, шинэ хайрыг эхлүүлэхэд таатай байх болно. 

Найз нөхөд чинь тулгамдаад байгаа асуудалд зөвлөж, туслах тул тэдэндээ нээлттэй байгаарай. Сарын дунд үеэс илүү тайван байх болно. Хилэнцийн ордны мөнгө санхүү ажил мэргэжил энэ есдүгээр сард бүрэн дүүрэн идэвхтэй байна. Сарын эхэн хэсэгт эрч хүч, санаачлага маш их байх тул өрсөлдөөнд бэлдэж тулаанд ялахдаа итгэлтэй байгаарай. Том төсөл, хашир удирдлага чамайг хүлээж байж болох ч таны шинэлэг санаа, зоригтой дайчин зан сэтгэл ханамжийг бий болгох болно. Хилэнцийн ордныхон өөрт хэрэгтэй бүлэг хүмүүсийн нэгдлийг олж холбоо тогтоон өөрийн үзэл санааг хуваалцсанаар амжилтанд хүрнэ. 

Та алдартай найз нөхөд болон, дарга нар, фенүүдийнхээ ашиг тусыг хүртэх бололтой. Есдүгээр сарын 14 –нөөс буюу сарын сүүл хэсгээс эхлэн санхүүгийн эерэг эргэлтүүд тохиолдохыг од эрхэс зөгнөж байна. Сарын эхэн хэсэгт эрүүл мэнд эрсдэлтэй байх магадлалтай ба өөртөө анхаарал тавьж, дарамт шахалтнаас зайлс хийж ядартлаа ажиллаж болохгүй. Аль болох тайван байж, өөрийгөө амраа. Хэрвээ өөрийгөө тайван байлгаж чадвал сарын дунд үеэс эхлэн биеийн дотоод хэсэг тэнцвэржиж эрүүл мэнд чинь сайжирч, үр шимийг нь хүртэхийг од эрхэс сануулж байна. Өөрийн харагдах байдал эсвэл амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийх хүсэлтэй байгаа бол яг одоо л цаг нь ирлээ. Нэгэн хэвийн өдөр хоногийг өнгөрөөж уйтгартай амьдрахаас залхаж байгаа бол том зүйлийг хүсч мөрөөдөх зоригтой бай.  

Нум (11/22-12/21)    

Нумынхны хайр дурлалын гариг Сугар нарны аймгийн хамгийн өндөр цэгт байрлах учир, хосуудын харилцаа нь амбиц, нэр төр, байр суурьтай ихээхэн холбогдох болно. Есдүгээр сард карьер, ажил хэргийн шугамаар холбогдсон хэн нэгэнтэй дурлалцах магадлалтай. Эсвэл хамтрагч чинь чамайг ажил дээрээ өсөн дэвшиж, мэргэжлийн хүрээндээ том шийдвэр гаргахад туслах болно. Нэг бол, чиний хайртдаа тавих шаардлага өндөрсөж, хамтрагчаа өсч дэвшээсэй хэмээн хүсч өрсөлдөх чадвар, онцгой авьяас, мэдлэгээрээ бусдаас ялгарч байгаа хүнд татагдах магадлалтай. 

Нөгөө талаас, 2014 оны есдүгээр сар хайрттайгаа хамтдаа нийгмийн амьдралд оролцож, хажуугаар нь романтиклахад тохиромжтой үе байх болно. Нар Нумын ордноос холдоогүй байгаа учраас 2014 оны есдүгээр сар ажлын хувьд тун амжилттай үргэлжилнэ. Нарны нөлөө чамайг олны дунд од мэт гялалзахад тусална. Чи нөхцөл байдал бүрийг гартаа авч, өрсөлдөх чадвар өндөртэй гэдгээ харуулж чадна гэдэгтээ бүү эргэлз. Шийдвэр гаргах эрх мэдэл, нөлөө чиний гарт шилжиж, зохион байгуулагч удирдагчийнхаа шинж чанарыг тодруулан харуулах өдрүүд айсуй. Сугар гариг ч бас чамайг ажил хэргийн харилцааныхаа дунд алдар нэртэй болоход хувь нэмрээ оруулж байна. 

Есдүгээр сарын турш уригдах янз бүрийн уулзалтуудад татгалзахгүй байх нь чамд ашигтай. Бизнесийн хамтын ажиллагаа, багийн төслүүд бүтээмж өндөртэй, үр шимэнд нь сэтгэл хангалуун байх болно. Амжилтыг чинь дагаж өндөр орлого болон материаллаг талын нэмэгдэл хүлээж байна. Чиний амьдралын эрч хүч өндөр, сэтгэл санаа өөдрөг, урам зоригоор дүүрэн байна. Өвчин хүртэл ойртож чадахааргүй тийм өөдрөг байна гээд л ойлгочих. Ялангуяа сарын хоёр дох хагасаас энерги илүү ихсэж, байгаа эрч хүчээ зарцуулахын тулд чи их олон зүйлийг амжуулах болно. Мөрөөдлөө, амбицаа дага! Бодлоо зоригтойгоор үйлдэл болго! 

Матар (12/22-1/19)    

Энэ сарын гол анхаарах зүйл нь аялал ба амралт байх болно. Ялангуяа энэ зун амралтаа авч чадаагүй бол эхний 7 хоногт “далавчаа дэлгээд” хотоос гарах юмуу аялалд явах хэрэгтэй. Холоос гэр бүл, найзууд чинь зочилж магад. Есдүгээр сарын 3-наас эхлээд амьдралын зорилго, бизнесийн төлөвлөөгөөр толгой чинь дүүрэх нь, гэхдээ мэдээж энэ нь матрын хувьд сайн зүйл, учир нь чи угаасаа амбицтай хүн. Харин 23-наас эхлээд өөрийгөө хөгжүүлэх, илүү өргөн хүрээнд сэтгэх тухай бодсоноор зарим Матрууд сургуульд мэргэжил дээшлүүлэхээр шийдэж мэдэх юм. 

Энэ үед өөрийгөө таних, хувь хүний хөгжлийн талаар уншиж судлах хэрэгтэй. Гадаад хэл сурч эхэлвэл амжилттай байна. Аливаа салбарт оруулсан хөрөнгө оруулалт чинь ашиг авчрах боломж байна, гэхдээ үр дүнг харахын тулд өөрөө маш эрчимтэй ажиллах хэрэгтэй. Эхний 2 долоо хоногт бүх хүчээ дайчлан ажиллавал амжилтанд хүрнэ. Бүлэг хүмүүстэй хамтран ажиллавал үр дүн сайн байна, найзууддаа итгэ, хамтран ажиллагсадтайгаа хамтрахаас бүү татгалз. Эрүүл мэндийн тал дээр чи ядрангуй, сул дорой болсон мэт санагдаж байгаа байх, гэхдээ нэг их санаа зовох хэрэггүй. Бие организмдаа эдгэх цаг хугацаа өг, бүгд хэвийн болно. 

Бодож байгаа шиг чинь муу зүйл огт болоогүй байна. Сэтгэл санаагаар уналгүй, ганцаараа аль болох олон цагийг өнгөрөөж хэсэг хугацаанд чимээгүй амьдар, энэ бүхэн нэг их удаан үргэлжлэхгүй, бүгд эргэн сэргэнэ. 9-ний өдөр чухал шийдвэр бүү гарга. 13-ны өдөр олон хүний өмнө үг хэлэх, чухал хүмүүстэй харилцах шаардлага гарч магад. Хэрэв боломжтой бол 14-ний өдөр хүртэл хойшлуулвал илүү дээр байх болно. 22-ны өдөр ямар нэг зүйлд эргэлзэх бөгөөд яаруу шийдвэр гаргалгүй хэдэн өдөр тайван бод. Эргэлзээ муу зүйл биш, харин ч биднийг буруу шийдвэр гаргахаас, түргэдэхээс хамгаалдаг бидний найз юм.

Хумх (1/20-2/18)    

Наймдугаар сар чиний хувьд амбицаа хөгжүүлж, карьертаа анхаарсан сар байлаа. Есдүгээр сарын эхний 2 долоо хоног ч мөн үүний үргэлжлэл байх болно. Тиймээс 14-нийг хүртэл дуусгаагүй ажлуудаа цэгцлэхэд гойд анхаарал хандуулаарай. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлж, цахим ертөнцөөс өөрт хэрэгтэй мэдээллийг олоход тохиромжтой сар. Найзуудтайгаа илүү их цагийг өнгөрөөснөөр өдөр хоногийг хөгжилтэй өнгөрөөх болно. Сонирхолтой хүмүүстэй уулзаж мэднэ. 

Хэнтэй юуны ч тухай ярьсан бай өндөр анхаарал хандуул, маш гайхалтай шинэ санаа ч орж ирэх юуны магад. Банк, зээл, даатгалтай холбоотой мөнгө санхүүгийн шийдэх асуудал байгаа бол есдүгээр сарын 3-наас өмнө нэг тийш болгоорой. Асуудал нааштай шийдэгдэх ээлтэй цаг хугацаа зөвхөн 3-наас өмнө тохиож байна. Сарын 9, 10-ны үед зөн совингоо чагна, хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, амьдралын зорилгоо эргэн өөртөө сануул. Хайр дурлалын хувьд маш одтой сар болно. Энэ жилийн хамгийн одтой сар гэж хэлж болно. Тиймээс хувийн амьдралдаа анхаарал хандуулж, өөртөө сэтгэл зүрхээ нээх, хүн хайрлах, хүнд хайрлуулах боломжийг олго. Ганц бие бол хостой болох магадлал байна, харин хостой хүмүүсийн хувьд хамтрагч чинь танд өмнөхөөсөө илүү өгөөмөр загнаж, хайр халамжаар бөөцийлөх бололтой. 

Та ч гэсэн түүнийг эргүүлээд халамжилж яагаад болохгүй гэж? Энэ сар сурч боловсрох, шалгалт өгөх, өөрийгөө чагнах зэрэг нь дараагийн сард ирэх сорилтуудад бэлтгэх сайн талтай. Хамтран ажиллагсад болон ойр дотны хүмүүстэйгээ маргалдахаас зайлсхий. Санхүүгийн тал дээр ямар нэг хөрөнгө оруулалт бүү хий, олсноосоо их зарлага гаргахаас сэргийл. 13-ны өдөр харилцаа холбооны ямар нэг хэлбэрээр захиа, мессежээр гэнэтийн мэдээ хүлээж авна. Энэ өдөр сэтгэл хөдлөлөөр бүү шийд, хэдэн өдөр шийдвэр гаргах, хариу үйлдэл гаргахаа хойшлуул. Наймдугаар сард бүх л зүйл зогсонги байдалд орсон юм шиг удаан санагдаж байсан есдүгээр сард чи тэр бүх асуудал гэрлийн хурдаар шийдэгдэхийг харах болно.

Загас (2/19-3/20)

Загасныхны эрх мэдэл нэмэгдэнэ. Гэр бүлийн хувьд ч, ажлын хувьд ч мөн адил. Гэр бүлийнхээ хүний, хайртынхаа сэтгэлзүйд анхаарахгүй бол жижиг зүйл даамжирсаар асуудал үүсч мэднэ. Тэд сүүлийн үед чиний хайрыг мэдрэхгүй, чи анхаарал халамжгүй болсон мэтээр санаж байна. Тийм учраас хайртай хүмүүстээ сайн анхаарал хандуулаарай. Амлалт, үүргээ сайн санах нь чухал. Тодорхой бус байх, шийдвэр гаргахдаа эргэлзэх, хойргоших зэрэг асуудлыг март. Хэрвээ зөв шийдвэр гаргаж чадвал сарын туршид хайраар бялхаж, гэр бүлийн сайн сайхныг мэдэрнэ. 

Тэр тусмаа үр хүүхэддээ сайн анхаарах хэрэгтэйг сана. Ярилцаж байж л ойлголцох болохоос биш нэг нэгнээ чимээгүй байхад нь ойлгоно гэж хүлээх хэрэггүй. Чамайг стресстүүлдэг бүх асуудлаас хол байж, сэтгэл санаандаа амар амгаланг мэдрүүл. Ганц бие Загасныхныг энэ сард шинэхэн бас сэтгэл догдлуулам хайр хүлээж байна. Яг л чамайг гээд зориод ирсэн мэт байх болно. Санхүүгийн хувьд тун сонирхолтой сар болох нь байна шүү. Бусадтай хамтран ажиллах тал дээр асуудал үүсч болзошгүй. Багийн ажиллагааг сайн авч явж чадвал бүх ажил амжилттай бүтэх учраас бусдаас тусламж хүсч, багаар ажиллах тал дээр илүү анхаар. Хамтран ажиллах шинэ саналууд илүү үр өгөөжтэй байна. Тэр тусмаа сарын хоёрдугаар хагаст бүх зүйл та нарын талд шийдэгдэнэ. Шинэ зүйлийг туршиж үзэхээс бүү ай. 

Эцсийн дүндээ чамайг амжилт руу хөтөлнө. Санхүүгийн хувьд таагүй нөхцөл байдал үүсэхгүй учраас санаа зовних хэрэггүй. Ажил ихтэй байх ч эрүүл мэндэд төдийлэн асуудал үүсэхгүй. Харин хэт хүнд хоолны дэглэм барих хэрэггүй. Сайтар амарч, тэжээллэг эрүүл хоол хэрэглээд байвал бие сайтай Загасныхан тийм ч амар өвдөхгүй. Харин ямар нэгэн төрлийн спортоор хичээллэвэл чамд маш их тустай.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн тарах цагийг өөрчлөх санал хүргүүлнэ

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Тэд энэ удаа цэцэрлэгийн хүүхдийн тарах цагийг өөрчлөх тухай санал хүргүүлэх гэж буйгаа сэтгүүлчдэд хандах гэж байгаа юм байна. Тодруулбал, албан байгууллагууд 17 цагт тардаг тул цаг давхцсаны улмаас хүүхэд авах цаг оройтдогоос гадна энэ үед замын түгжрэл дэдэ цэгтээ хүрдэг тул энэ хугацааг 16 эсвэл 18 цаг болгох нь зүйтэй хэмээн тэд үзэж байгаа гэнэ.

Categories
мэдээ спорт

Их мастер Т.Батчимэг гран пригийн гуравдугаарт эрэмбэлэгдэж байна

Арабын Нэгдсэн Емират Улсын Шaржах хотноо явагдаж буй эмэгтэй шатарчдын гран при тэмцээний найм дахь тавилд их мастер Т.Батчимэг Румыний их мастер Aлинa Ламиг хожиж 5.5 хожилтой боллоо. Хятадын их мастер, дэлхийн аварга Хoу Ифань, их мастер Жу Венжун нар 6.5 хожилтойгоор гран при тэмцээнийг хошуучилж байна. Найм дахь тавилын дараахь байдлаар их мастер Т.Батчимэг өмнөд хөршийн хоёр тамирчны дараа гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Дэлхийн гран при тэмцээн энэ сарын 06-нд өндөрлөнө.

Categories
мэдээ улс-төр

“Ц.Элбэгдорж”, “Владимир Путин ба Монгол” номуудыг бүтээжээ

Монголчуудын Аюур нэрээр нь сайн мэдэх монгол судлаач Юрий Николаевич Кручкины хоёр номын нээлт өнөөдөр боллоо. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, ярилцлагыг түүвэрлэн орос хэлнээ орчуулж “Ц.Элбэгдорж” гэсэн ном туурвижээ. Мөн Монгол-Оросын харилцаа, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины  Монголтой биечлэн харилцсан харилцааны тухай өгүүлсэн сурвалжлага тэмдэглэлийг эмхэтгэн “Владимир Путин ба Монгол” ном бүтээсэн байна. 

Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан баяр хүргэн үг хэлж, дурсгалын зүйл гардуулсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монголчуудын сайн мэдэх Аюур Орос, Монголын ард түмнийг хооронд нь ойлголцуулахад их буянтай ажил хийж байна. Нэг хүний бүтээлч санаачилга хоёр орны харилцааг дээшлүүлэхэд ийм чухал үүрэгтэй байна” хэмээн онцолж, талархлаа илэрхийлжээ. 

Монгол судлаач Юрий Николаевич Кручкиныг Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласныг нь өндрөөр үнэлж, энэ оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Эдгээр ном нь 1990 оноос хойш ОХУ-д Монголын тухай гарч байгаа дөрөв дэх ном бөгөөд зохиогч Монгол судлалаар 20 гаруй жил ажиллахдаа нийт 60 гаруй ном, бүтээл туурвижээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол инженерүүд Тайландын онгоцыг засварлажээ

“МИАТ” -ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер, техникийн ажилтнууд Саудын Араб улсад нислэг үйлддэг онгоцонд засвар үйлчилгээ хийсэн байна. 

Тэд Тайланд улсын “Orient Thai” компанийн HS-BKA бүртгэлийн дугаартай “Saudi Arabian Airlines” компанид түрээслүүлдэг В767-300 агаарын хөлөгт С12 хүнд хэлбэрийн техник үйлчилгээг долдугаар сарын 15-наас наймдугаар сарын 29-ний хооронд ажлын 34 хоногт хийж дуусгажээ. 

Энэ нь Монгол Улсын техник үйлчилгээний байгууллага гадаад зах зээлээс агаарын хөлгийн хүнд хэлбэрийн техник үйлчилгээг өөрийн орондоо авчран гүйцэтгэж буй анхны тохиолдол юм байна. “МИАТ” ХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын анхны үйлчлүүлэгч болсон “Orient Thai” компани нь 1995 байгуулагдсан, В737-300, -400, В747-300, -400, В767-300 төрлийн нийт 12 агаарын хөлөгтэй Тайландын агаарын тээврийн хувийн компани ажээ.