Categories
мэдээ нийгэм

Нарийн сухайт- Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай овтозам ашиглалтад орлоо

Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн үрээр Монгол Улсад анх удаа ашиглалтад орж буй “Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл”-ийн нээлтийн ёслол 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Концессын төслийн уг гэрээг Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны даргад эрх олгосны дагуу 2011 оны 10 дугаар сарын 26-нд “Ар ди си си” ХХК-тай байгуулсан ба концесс эзэмшигч нь Концессын тухай хуулийн дагуу өөрийн хүчин чармайлтаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр автозамыг барьж байгуулан ашиглалтад өгч байна. Хүнд даацын автозамын урт 44 км, төслийн нийт хөрөнгө оруулалтад 109 тэрбум төгрөг зарцуулжээ.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам төсөл” нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжиж буй бөгөөд концесс эзэмшигч нь автозамыг энэ өдрөөс хойш 15 жилийн хугацаанд ашигласны дараа Монгол Улсын төрд үнэ төлбөргүй шилжүүлэн өгнө.

Нээлтийн ажиллагаанд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга С.Бэхбат, тус яамны Концессын хэлтсийн дарга Ц.Батбаяр, “Ар ди си си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт болон албаны бусад төлөөлөгч оролцлоо.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай автозам ашиглалтад орсноор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх болон ногоон уул уурхай хөгжих чухал ач холбогдолтой юмЭдийн засгийн хөгжлийн яамнаас одоогийн байдлаар Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэхээр нийт 14 автозамын шууд гэрээний хэлэлцээг компани, аж ахуйн нэгжүүдтэй хийж байна. Зөвхөн зам гэлтгүй улс орны хөгжил цэцэглэлтэд шаардлагатай бүтээн байгуулалтуудыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэх нь Улсын төсвийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийнхнээ бодлогоор дэмжих чухал ач холбогдолтой юм

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Отгондалай Киргизстаны боксчинг яллаа

Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар хүрэл медалийн төлөө, 75 кг-д Н.Шинэбаяр шөвгийн наймын тулаанаа хийнэ.

Манай боксчдоос ОХУМ Доржнямбуугийн Отгондалай рингэнд гарлаа. Тэрбээр Киргизстаны боксчин Акзол Сулайманбектэй учраа тааран 29:25, 29:26, 29:26-ын харьцаагаар гурван үеийн турш илүүрхэн ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангалаа. Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Японы Сатоши Шимизүтэй аравдугаар сарын 1-нд тулалдана.

60 кг-д 24 боксчин өрсөлдөж байгаагаас Д.Отгондалай эхний даваанд хийлж, Туркменстаны боксчин Шохрат Дурдиевыг ялж, шөвгийн наймд шалгараад байсан. Өнөөдөр Киргизстаны боксчинг Акзол Сулайманбекийг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаад байна. Тэрээр мөнгөн медалийн төлөө 2012 оны Лондоны олимпийн наадмын хүрэл медальт Японы Сатоши Шимизүтэй тулалдана. Энэхүү тулаан ирэх лхагва гариг буюу аравдугаар сарын 1-ний өдөр болох юм.

Энэ удаагийн Азийн наадамд Монголын ширэн бээлийтнүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д Доржнямбуугийн Отгондалай, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг нар хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол улсын худалдааны бодлогыг дэлхийн худалдааны байгууллагаар хэлэлцүүлэв

Дэлхийн Худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааны бодлогыг хянан хэлэлцэх зөвлөл (ХБХХЗ)-ийн 2014 оны 9 дүгээр сарын 24-26-ны өдрүүдийн хуралдаанаар Монгол Улсын худалдааны бодлогын тухай илтгэлийг 2 дахь удаагаа хэлэлцүүлэв.

ДХБ байгуулах тухай хэлэлцээрт зааснаар гишүүн орнууд нь дэлхийн худалдаанд эзлэх худалдааны нийт хэмжээнээсээ хамааран 2, 4, 6 жил тутам худалдааны бодлогоо ДХБ-ын ХБХХЗ-өөр хэлэлцүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд Монгол Улс нь 6 жил тутам хэлэлцүүлдэг. Энэхүү үүргийн дагуу Монгол Улс нь худалдааны бодлогоо ДХБ-аар 2005 онд анхны удаа хэлэлцүүлсэн.

Хуралдааны гол зорилго нь дурдсан хугацаа (2005-2014)-нд Монгол Улсын гадаад худалдааны бодлогод гарсан өөрчлөлтүүдийг ДХБ-ын гишүүн орнуудын анхааралд сонордуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулахад оршино. Хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат манай улсын худалдаа, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого болон олон талт худалдааны хэлэлцээн дэх манай улсын оролцоо зэрэг асуудлаар илтгэл тавив.
Хуралдаанд манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнууд болох БНХАУ, ОХУ, АНУ, Европын Холбоо, Канад, Япон, БНСУ, Австрали, Турк зэрэг нийтдээ ДХБ-ын 40 орчим гишүүн улс орны төлөөлөгчид оролцож манай улсын худалдаа, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчин зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг хийв.

Энэхүү хуралдааны үеэр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ДХБ-ын Ерөнхий захирал ноён Роберто Азеведо, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн Бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Петр Драганов, Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Аранча Гонзалес нартай уулзаж, манай улсын худалдаа, эдийн засгийн байдлыг товч танилцуулж, тус байгууллагуудтай хийж буй хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар ДХБ-ын Ерөнхий захирал Р.Азеведо Монгол Улс нь олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжин ажиллаж байгааг сайшаан тэмдэглээд, цаашид Монгол Улсын худалдааны чадавхийг бэхжүүлэхэд тус байгууллагын зүгээс үзүүлж буй техник туслалцааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дэмжин ажиллахаа илэрхийлэв.
ОУХТ-ийн Ерөнхий захирал хатагтай А.Гонзалес худалдааг хөнгөвчлөх, жижиг, дунд үйлдвэрлэл, экспортыг дэмжих чиглэлээр манай улстай хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах, шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.
Мөн НҮБ-ын ХХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч П.Драганов худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр манай улстай хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшаан, цаашид өргөжүүлэх боломж байгааг дурьдаж, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ улс-төр

Монгол улсын олон талтхамтын ажиллагаа өндрөөр үнэлэгдэж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит 69 дүгээр чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Л.Болд 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд тус чуулгантай зэрэгцээ зохиогдож буй томоохон арга хэмжээнүүдэд оролцож Монгол Улсын олон талт хамтын ажиллагааны чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдав

9 дүгээр сарын 26-ны өдөр Ерөнхий ассамблейн чуулганд оролцож буй далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын сайд нарын 13-р хурал хуралдаж нийтлэг асуудал бэрхшээлээ хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэхэд олон улсын зүгээс тэр дундаа НҮБ-ын зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Дэлхий дээр далайд шууд гарцгүй бөгөөд эдийн засгийн хувьд хөгжиж буй 31 улс байдаг. Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар эдгээр улсын олон улсын худалдааны эргэлтэд эзлэх хувь бүгд нийлээд 1 орчим хувь байдаг, тэд бараа бүтээгдэхүүний экспортод гаргахад бусад улсаас 2 дахин илүү зардал гаргадаг зэрэг олон сул талууд байдаг ажээ.

Монгол Улс эдгээр улсын нэг болохын хувьд НҮБ, Дэлхий худалдааны байгууллагын хүрээнд далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх асуудалд олон улсын анхаарлыг хандуулах цөөнгүй ажлыг санаачлан хийж ирсэн байдаг. Өнгөрсөн онд энэ асуудлыг судалж бодлогын зөвлөмж гаргаж байх тинк-танк институтыг манай улсөөрийн санаачлагаар Улаанбаатар хотод байгуулаад байгаа

бөгөөд цаашид тус төвийг НҮБ-ын албан ёсны бүтцийн байгууллага болгох чиглэлээр ажиллана гэж сайд нарын хуралд оролцсон Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээллээ.

Тэрээр мөн Далайд гарцгүй орнуудын асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд төлөөлөгч бөгөөд, ЕНБД-ын дарга Г.Ачаритай албан ёсны уулзалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Сайд Л.Болд энэ онд Улаанбаатар хотноо болсон ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр ба далайд гарцгүй орнуудад үзүүлэх нөлөө сэдэвт бага хурлыг зохион байгуулахад ноён Г.Ачари дэмжлэг үзүүлж өөрийн биеэр ирж оролцсон явдалд талархал илэрхийллээ.
Түүнчлэн Дээд төлөөлөгч Г.Ачари 11 дүгээр сард Вена хотноо зохиогдох далайд гарцгүй орнуудын асуудлаарх НҮБ-ын хоёрдугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхий сайдыг оролцохыг урьсанаа дахин тодотголоо.

Энхийг сахиулах үйл ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг

Монгол Улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь энхийг сахиулах үйл ажиллагаа юм. Цаашид манай улс энэ чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажллагаагаа өргөжүүлэхэд бэлэн гэдгийг Гадаад харилцааны сайд Л.Болд олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны сэдвээр зохиогдсон хурал, арга хэмжээнүүдэд үг хэлэхдээ тодотгож байлаа.

Тэрээр Финланд, Уругвай Улсын Засгийн газар, Олон улсын энх тайвны хүрээлэнтэй хамтран пүрэв гарагт зохион байгуулсан “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны талаарх шинэ яриа хэлэлцээ: Түншлэлийг бэхжүүлэх нь” сэдэвт уулзалт, баасан гарагт болсон “Олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх нь” дээд хэмжээний уулзалтуудад оролцов.

Энэхүү дээд хэмжээний уулзалтыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден санаачлан хуралдуулж даргалсан бөгөөд хурлын үр дүнд оролцогч улсууд хамтарсан тунхаглал гаргалаа.

Мөн энэ үеэр Монгол Улсаас Энхийг сахиулах үйл ажиллагааны дээд удирдлагад Монгол хүн ажиллах болсон тухай шийдвэрийг баталгаажуулсан гэрчилгээг сайд Л.Болд хүлээн авав. Тодруулбал Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны бүсийн командлагчаар бригадын генерал Д.Баярсайхан ажиллахаар томилогджээ.

ЕАБХАБ-ын Сайд нарын хуралдаанд оролцов

ЕАБХАБ буюу Европын Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын сайд нарын хурлыг тус байгууллагын энэ оны даргалагч Щвейцарийн Холбооны Улс удирдан зохион байгууллаа. Уг уулзалтад гишүүн 56 орны Гадаад хэргийн сайд нар бүрэн оролцсоны дотор хамгийн отгон гишүүн болох Монгол Улсыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Л.Болд оролцов.

40 гаруй жилийн түүхтэй тус байгууллага нь зөвхөн Европ төдийгүй дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг хангах итгэлцлийг бэхжүүлж асуудлаар улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлж бодит үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлдэг голлох механизмуудын нэг юм. Энэ удаагийн уулзалтаар сайд нар Украйн дахь асуудлыг энхийн замаар шийдвэрлэх арга замын талаар төвлөрөн ярилцав.

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаар хуралдав

9 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний асуудлаарх сайд нарын 7 дугаар хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Л.Болд оролцов.

Цөмийн зэвсгийн аливаа хэлбэрийн туршилтыг бүрэн хориглох тухай энэхүү гэрээг 1996 онд анх санаачлан дэвшүүлж одоогоор НҮБ-ын гишүүн 183 улс нэгдсэн ч дотоодын хууль тогтоомжоороо бүгд соёрхон батлах үйл явц үргэлжилсээр байгаа бөгөөд үүний дараа гэрээ хүчин төгөлдөр болж мөрдөгдөж ёстой юм. Монгол Улс уг гэрээг анхнаас нь бүрэндэмжиж нэгдэн орсон төдийгүй өөрийн

улсын газар нутгийг цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж энэхүү статусаа НҮБ-ын тогтоолоор баталгаажуулаад байна.

Тус хуралд НҮБ-ын ЕНБДарга Бан Ки Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тэргүүтэй хүндэт зочид оролцож үг хэлсний дотор Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэллээ. Хуралд оролцогчид цөмийн туршилтыг хориглох бүрэн хориглох гэрээний асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Үүний зэрэгцээ сайд Л.Болд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын Гүйцэтгэх захирал Л.Зерботой уулзалт хийв.

Захирал Л.Зербо Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статус, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг НҮБ өндөр үнэлж, улс орнууд сонирхож байгаа хийгээд тус байгууллага Монгол Улстай хамтран бүс нутгийнулсуудыг хамарсан сургалт семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулах сонирхолтой байгааг илэрхийлж, тодорхой зарим асуудлаар санал солилцов

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МУИС-ийн оюутнууд тайван жагслаа

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирнэ

Өнгөрөгч Аки башёд зүүний жигүүрийг тэргүүлэн барилдаж, 31 дэх удаагаа түрүүлэн, Эзэн хааны цомыг хүртсэн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, өөрийн “Мөнххадаа” компанийн шинэ брэндийн нээлтэд оролцох ажээ.

Тус арга хэмжээ өнөөдөр буюу 2014 оны есдүгээр сарын 29-ний даваа гарагийн 19:00 цагт “Цуки Хауз” цогцолборын урд талд байрлах “SHOWROOM“-д болно. Их аварга тус арга хэмжээнд оролцсоны дараа шууд Япон улсыг зорин нисэх юм.

Categories
мэдээ спорт

”Инчён-2014”-ийн өнөөдрийн хуваарь

Азийн наадамд оролцож буй Монголын баг тамирчдийн өнөөдрийн хуваарийг танд хүргэе


Categories
мэдээ спорт

Д.Отгондалай, Б.Түвшинбат нар медалийн төлөө тулалдана

Азийн наадмын боксын тэмцээн өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Манай ширэн бээлийтнүүдээс М.Нандинцэцэг медалийн болзол хангаж цаашаа өнгөө хувиргахаар өрсөлдөх эрхтэй болсон.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60кг-д Д.Отгондалай Киргизстаны Акзолтой медалийн төлөө тулалдана. Түүний өрсөлдөгч нь 1990 онд төрсөн, 2003 оноос хойш боксоор хичээллэж байгаа, улсынхаа аварга боксчин юм байна.
69кг-д Б.Түвшинбат медалийн төлөө Казахстаны алдарт боксчин Данияр Елеусиновтой тоглоно. Даниярын хувьд 2013 оны дэлхийн болон Азийн аварга, 2010 оны Гуанжоугийн наадмын алтан медальтай боксчин юм байна.

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг хоёр дахь ялалтаа авлаа

Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 64кг-д өрсөлдөж буй Б.Чинзориг Малайзын боксчинтой тоглож хоёр дахь ялалтаа авлаа.

Тэрээр өчигдөр Монголын цагаар 21.30 минутанд тулалдаж 3:0-ээр өрсөлдөгчөө буулган авч шилдэг наймд үлдсэн юм.

Б.Чинзориг Японы боксчин Кавачи Масацүгүтэй маргааш тулалдахаар оноолт таарчээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Өмнөговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймагт ажиллах үеэрээ ЖДҮС-аас хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлсэн мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн “Түшмэл” ХХК, арьсан эдлэл, хатуу оёдлын “Хасуд бат” ХХК-ийн үйл ажиллагаа болон Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай автозам, “Галтмөнх” ХХК-ийн 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил, шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалт, “Хачиг хайрхан” ХХК-ийн вакум цонхны үйлдвэрлэл зэрэг орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах юм.

Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, Чингис бондын санхүүжилтээр хийгдэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бизнес эрхлэгчид, ахмадын төлөөлөлтэй уулзалт хийн, телевизийн шууд нэвтрүүлэгт оролцоно. Ерөнхий сайдыг дагалдан Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн сайд А.Гансүх нар болон албаны бусад хүмүүс тус аймагт ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.