Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 38 хороонд төслийн зуухны борлуулалтын төв байгуулна

Нийслэлийн
Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж буй нийслэлийн Засаг даргын Санхүү,
эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зуухны хөтөлбөрийг
дэмжиж ажиллах тухай” А/826 дугаар захирамж гаргалаа. Энэ захирамжаар
нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа
“Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн 2014-2015 оны халаалтын улиралд 
хэрэгжүүлэх зуухны хөтөлбөрт зуухаа солиогүй гэр хорооллын үлдсэн айл 
өрхүүдийг хамруулах ажлыг хороодод зохион байгуулж, хэрэгжилтийг ханган
ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.Мөн
”Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн
сайжруулсан зуухнуудыг гэр хорооллын иргэдэд сурталчлан танилцуулах
“Зуухны борлуулалтын төвүүд” ажиллах хороодын жагсаалтыг гаргалаа.
Энэхүү хөтөлбөрт иргэдийг идэвхтэй оролцуулах, мэдээллийг үнэн зөв, ил
тод, түргэн шуурхай хүргэх тал дээр хэсгийн ахлагч нарыг идэвхжүүлэх
замаар  төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран, дэмжиж ажиллахыг
дээрх хороодын  Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Тус захирамжийн
хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган төслийн үр дүнг
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд тайлагнахыг Нийслэлийн Засаг
даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд Төслийг
Удирдах хорооны дарга Т.Бат-Эрдэнэд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дараахь хороодод “ЗУУХНЫ БОРЛУУЛАЛТЫН ТӨВ” байгуулна

 

Дүүрэг

Хороод

Нийт
хороодын тоо

Баянгол

16, 21, 22, 23

4

Чингэлтэй

7, 9, 11, 13, 14, 17

6

Сүхбаатар

11, 12, 19, 20

4

Сонгинохайрхан

3, 4, 6, 10, 11, 23, 24,
25, 26, 30

10

Баянзүрх

2, 4, 5,10, 12, 16, 17,
19,  21

9

Хан-Уул

4, 5, 6, 7, 16

5

Бүгд

38 хороо

Categories
мэдээ спорт

Ч.Нарантуяа наймдугаар байрт бичигдлээ

Азийн наадам долоо дахь өдрөө үргэлжилж
байна. Өнөөдөр явагдсан 50 метрт гурван байрлалаас буудах эмэгтэйчүүдийн
дасгалд ОУХМ Ч.Нарантуяа 583 оноогоор хоёрдугаар байраар финалдаж,
медалийн төлөө өрсөлдлөө. Тэрбээр шигшээ наймын шатанд 399 оноогоор
наймдугаар байрт орлоо. Энэ төрөлд Казахстаны мэргэн буудагч алт,
Солонгосын тамирчин мөнгө, Хятадын тамирчин хүрэл медаль хүртлээ.

ОУХМ Ч.Нарантуяа нь Азийн наадмын тав
дахь өдөр 50 метрын зайд хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн
дасгалд  624.1 оноогоор алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга болсон
билээ. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10 дугаар байранд
жагсч, Бээжингийн дэлхийн цомд финалдаж, зургаадугаар байранд орсон
мэргэн буудагч юм байна.

Өнөөдрийн байдлаар манай буудлагын баг
Азийн наадмаас 1 алт, 2 хүрэл медаль хүртээд байгаа бол нийт баг
тамирчид Азийн 45 орноос медалийн тоогоор есдүгээр байранд жагсч байна.

Categories
мэдээ нийгэм

СЭМҮТ шинэ байранд орлоо

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2014 оны 09 дүгаар сарын 25-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У, ЭМЯ-ны газрын дарга нар, СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл, болон холбогдох албаны хүмүүс, тус эмнэлгийн ажилтан, албан хаагч нар оролцов. Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг төвийн нээлтэд үг хэлэхдээ, “2010 оноос эхэлсэн эрүүл мэндийн салбарын 26 барилга санхүүжилтгүйн улмаас өнөөдөр ашиглалтад ороогүй байна. Гол шалтгаан нь төсөвт өртөгөө нэмснээс болоод шалтгааныг нь нягтлах шаардлага гарч, хугацаа алдаж байгаа. Харин энэхүү барилгыг анхны төсөвт өртөгт багтаан, хугацаандаа, чанартай барьж өгсөн барилгын компаны нийт ажилтан, албан хаагчдад гүн талархал илэрхийлье. “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хууль батлагдсан. Шинэ барилга ашиглалтад орсон. Доторх тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслээр бүрэн тохижуулж өглөө. Мөн цэвэрлэх байгууламжын асуудлыг ч шийдэж өглөө. Уурын зуухны засвар үйлчилгээний асуудлыг сайдын нөөц хөрөнгөөс гаргаж шийдэж өглөө. Одоо ажиллах л үлдэж байна. Энэ хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, та бүхний гараас маш олон хүн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч, эрүүл энх, сайн сайхан болоосой гэдэг ерөөлийг дэвшүүлж байна” гэлээ.

Тус эмнэлгийн барилгын ажлыг анх 2010 оноос эхлүүлсэн бөгөөд 4 тэрбум төгрөгөөр “Шинэ барилга” компани цаг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулж өгсөн байна. Мөн доторх тавилга, тоног төхөөрөмжийг 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна. Тус төвийн олон Засгийн газар дамжаад шийдүүлж чадаагүй нэг асуудал нь цэвэрлэх байгууламжийн асуудал байсан. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн сайдын багцаас 600 сая төгрөг гаргаж, америк технологиор цэвэрлэх байгууламжийнн асуудлыг шийдэж, гүний худаг гаргаж өгсөн байна.

Тус эмнэлгийн барилгын ажлыг анх 2010 оноос эхлүүлсэн бөгөөд 4 тэрбум төгрөгөөр “Шинэ барилга” компани цаг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулж өгсөн байна. Мөн доторх тавилга, тоног төхөөрөмжийг 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна. Тус төвийн олон Засгийн газар дамжаад шийдүүлж чадаагүй нэг асуудал нь цэвэрлэх байгууламжийн асуудал байсан. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн сайдын багцаас 600 сая төгрөг гаргаж, америк технологиор цэвэрлэх байгууламжийнн асуудлыг шийдэж, гүний худаг гаргаж өгсөн байна.

СЭМҮТ-ийнхөн шинэ цогцолбор ашиглалтад орсноор үйлчилгээний чанарт ахиц гаргаж, олон шинэ төрлийн үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, тамхинаас гаргах лазер эмчилгээг шинээр нээсэн, төгсөлтийн дараах сургалтын өрөөг тусад нь гаргаж тохижуулсан, цахим номын сан бүхий уншлагын өрөөтэй болсон, сэргээн засах физик эмчилгээний төрөл нэмэгдсэн, ариутгал халдваргүйтгэлийн шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна. Ийнхүү үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав, тухтай орчин, тэгш хүртээмжтэй, чанартай төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн хангагдсан СЭМҮТ-ийн шинэ цогцолбор үүдээ нээлээ.

СЭМҮТ-ийнхөн шинэ цогцолбор ашиглалтад орсноор үйлчилгээний чанарт ахиц гаргаж, олон шинэ төрлийн үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, тамхинаас гаргах лазер эмчилгээг шинээр нээсэн, төгсөлтийн дараах сургалтын өрөөг тусад нь гаргаж тохижуулсан, цахим номын сан бүхий уншлагын өрөөтэй болсон, сэргээн засах физик эмчилгээний төрөл нэмэгдсэн, ариутгал халдваргүйтгэлийн шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна.

Ийнхүү үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав, тухтай орчин, тэгш хүртээмжтэй, чанартай төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн хангагдсан СЭМҮТ-ийн шинэ цогцолбор үүдээ нээлээ.

Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хэлэлцээд, тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. Энэ дагуу Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмших “Эрдэнэс-Гацуурт” хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох саналыг Засгийн газраас УИХ-д оруулах аж. Гацууртын ордыг ашиглах “Эрдэнэс-Гацуурт” ХХК-ийн өөрийн хөрөнгө дэх төрийн эзэмшлийн 20 хувьд ногдох 20 мянган ам.долларын санхүүжилтийг хуулийн дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-аас гаргуулах юм байна.

“Эрдэнэс-Гацуурт” ХХК нь холбогдох хуульд заасны дагуу төрийн оролцоотой үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтад шилжих, энэ ордыг ашиглах хугацаанд уг төслийн санхүүжилт болон бусад зардлыг хувь нийлүүлэгчдэд ачаалалгүйгээр шийдэх үүрэг хүлээх гэнэ. Харин Засгийн газраас орд ашиглахад шаардагдах санхүүжилт босгоход дэмжпэг үзүүлж ажиллах аж.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Энэ ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтыг эхлүүлсэн. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авч байв.

Гацууртын орд 27,6 сая тонн хүдэр, 75,9 мянган кг алтны нөөцтэй. Монгол орны алтны металлогены мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Алтанхуягийг хайхаар эрлийн баг ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Чулуун-Овоонд бөөний дэлгүүр ажиллуулдаг, “АПУ” ХХК-ийн борлуулагч Б.Алтанхуян хэмээх залуу энэ сарын 15-нд ор сураггүй алга болоод байгаа юм. Тэрбээр, Гачуурт, Хонхорт байрлах дэлгүүрүүдэд бараа түгээхээр гэрээсээ гарсан бөгөөд 2983 УНК дугаартай саарал өнгийн ачааны микроавтобустай явжээ. Түүнийг хамгийн сүүлд Хонхорын “Хадат мянган” дэлгүүрт бараа нийлүүлснийг цагдаагийн ажилтнууд олж тогтоосон байна. Тухайн үед Б.Алтанхуяг биедээ дөрвөн сая орчим төгрөг, долоон сая төгрөгийн бараатай явж байсан гэнэ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд эрлийн баг гарган ажиллаж байна. 

Categories
мэдээ нийгэм

Жүжигчин Д.Оюунтуул Ц.Алдармааг өөрийг нь хохиролгүй болгохыг хүсч байна

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдийн халуун ус цацаж бие биенээ түлсэн хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг шүүхэд шижлүүлсэн талаар бид мэдээлж байсан. Харин шүүх хурлын тов ирэх 12 сард болох төлөвтэй. Биеийнх нь нэлээд орчим хувь нь түлэгдсэн Д.Оюунтуулын хувьд өөрийг нь эрүүл, хохиролгүй болгоод өгчихвөл Ц.Алдармаад заавал ял шийтгэл оногдуулах сонирхолгүй байгаа аж.

Categories
мэдээ спорт

Н.Төгсцогт, С.Эрдэнэбаяр, Д.Отгондалай нар өнөөдөр тулалдана

Азийн наадмын ширэн бээлийтнүүдийн тулаан өнөөдөр Монголын цагаар 13.00, 18.00 цагт болно.

Манай улсаас Н.Төгсцогт, С.Эрдэнэбаяр, Д.Отгондалай гэсэн гурван боксчин рингэнд гарна. 56 кг-д 21 боксчин өрсөлдөж байгаа бөгөөд энэ жинд хүч үзэх Н.Төгсцогт эхний даваанд гоц мөргөсөн. Харин өнөөдөр Туркменстаны Якуб Мередовтой оноол таарсан юм.

Мөн 60 кг-д 24 тамирчин өрсөлдөнө. ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж өнөөдөр Туркменстаны боксчин Шохрат Дурдиевтэй тоглоно.

81 кг-д 13 тамирчин тулалдана.  ОУХМ С.Эрдэнэбаяр өнөөдөр дэлхийн хүрэл, Азийн аварга Узбекийн Ойбек Мамазулуновтой хийнэ.

Categories
мэдээ спорт

Ч.Нарантуяа дахин финалдлаа

Азийн наадмын өнөөдөр явагдсан 50 метрт гурван байрлалаас буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Ч.Нарантуяа дахин финалдлаа.

Тэрээр 583 оноогоор хоёрдугаар байраар финалд шалгарлаа. Финалын буудлага Улаанбаатарын цагаар 11.15 минутаас эхэлнэ.

Нийт 40 буудагч будсанаас ОУХМ Г.Нандинзаяа 575 оноогоор 16-р байранд, ОУХМ О.Янжинлхам 567 оноогоор 31 байранд тус тус шалгарлаа.

Нийт 11 багаас манай баг дөрөвдүгээр байрт орлоо. Багаараа хүрэл медаль хүртэхэд хоёр оноо дутсан юм.

Categories
мэдээ спорт

М.Бадрах, Д.Эрдэнэбаяр нар тэмцээнээ дуусгалаа

Азийн наадмын талбайн теннисний эрэгтэй, эмэгтэй, хос төрлийн тоглолтууд ”Yeorumul tennis сourts” ордонд үргэлжлэн явагдлаа.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ М.Бадрах Оманы тамирчин Омран Мохамед Ибрахимыг хоёр сетэд буулган авч хоёрдугаар шатны эрхээ авсан. Тэрээр 6:0, 6:1 гэсэн харьцаатай ялалт байгуулж манай талбайн теннисчдийн Азийн наадамд дахь анхны ялалт авчирсан юм.

1998 оноос хойш нийт дөрвөн удаагийн наадамд оролцохдоо манай тамирчид ялалт байгуулж амжаагүй байсан.

М.Бадрах өчигдөр хоёрдугаар шатны тоглолтоо Өмнөд Солонгосын тамирчны эсрэг хийж 6:1, 6:2-оор ялагджээ. Мөн Д.Эрдэнэбаяр Хонконгийн тамирчинд 6:0, 6:2-оор ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймгийн 7-р цэцэрлэгт 60 хүүхэд хордлого авчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгийн 2-3 насны хүүхдүүд энэ сарын 24-ний оройноос халуурч суулган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. 2014 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 17.50 цагийн байдлаар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол 35 хүүхдийг гэрээр эмчийн хяналтад авчээ. Одоогоор зургаан хүүхдийн бие хүндэвтэр байгаа бөгөөд урьдчилсан байдлаар гэдэсний хурц халдварт өвчний халдвар авсан байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн өглөө, өдрийн хоол, 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээ авч лабораторид хүргүүлээд байна.

Дархан сумын долоодугаар цэцэрлэг нь 413 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ сарын 25-ны өдөр 280 хүүхэд цэцэрлэгт ирсэн байжээ.