АНУ-Африкийн дээд хэмжээний уулзалт хоёр хоног үргэлжилж өчигдөр Вашингтон хотноо өндөрлөсөн юм. Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Б.Обама Африкийн 47 орны төрийн тэргүүнийг хүлээн авч уулзсан байна. Энэ нь Америк Африк тивд нэлээд анхаарал хандуулж харилцаагаа улам хөгжүүлэх бодлого явуулж байгаагийн илэрхийлэл юм. Ингэх болсон нь хэд хэдэн шалтгаантай . Юуны түрүүн Хятад тус тивд өөрийн нөлөөгөө бэхжүүлэх үүднээс сүүлийн жилүүдэд нэлээд хөрөнгө оруулалт хийснийг дурдах нь зүйтэй. Тиймээс АНУ Хятадаас дутахгүй гэдгээ харуулахаар шийджээ. Түүнээс гадна Б.Обама өөрөө Африкаас гаралтай. Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас явуулж буй гадаад бодлогод ард иргэд нь сэтгэл дундуур байгаа. Тиймээс энэ сөрөг бодлыг арилгахын тулд авч буй арга хэмжээ хэмээн ажиглагчид үзжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Б.Обама АНУ Африкийн орнуудад 33 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ хөрөнгийг юуны түрүүн ардчиллыг хөгжүүлж, хээл хахуультай тэмцэхэд зориулах юм байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр худалдаа болон хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах асуудалд нэлээд анхаарал хандуулжээ. Тиймээс ч Америкийн хэд хэдэн компани нийтдээ нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан байна. АНУ-ын хариуцлагатай ажилтнуудын ярьснаар Хятад Африкийн орнуудтай ашигт малтмал олборлох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой гэнэ. Америкийн үүнээс ялгаатай тал нь гэвэл хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд илүү их анхаарал хандуулж байгаа гэнэ. Дээд хэмжээний уулзалтын үер АНУ-ын Төрийн Департамент Африкийн орнуудын цэргүүдийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах бэлтгэл сургуулилтад 60 сая ам.доллар гаргахаар болсон байна.
Month: August 2014
“Зуны гурван сарыг зургаа юм шиг эндүүрч явлаа” гэсэн ардын дуу байдаг. Саяхан л хавар болж зун мөд дэлгэрэхгүй юм шиг санагдаж байсан. Тэгэхнээ хаяанд намар айлчлан ирж, амралтын улирал дуусаж байна. Өглөө, үдэшдээ жаахан жихүүндүү байх болж, хангай газар уулын оройд цас будраад эхэллээ. Ерөөс монгол орны зун тун богинохон. Зуны оргил үе нь ердөө л наадмын үе юм. Тэгээд наадам өнгөрүүт маргааш нь намар болно доо, хөөрхий. Сүүлийн үед харин наадам олшроод намрыг жаахан “хойшлуулаад” байгаа. За ингээд бөөн ажлын үе ч эхэллээ дээ. Зунжин засаад байгаа замуудаа хурдхан ашиглалтад оруулахгүй бол нийслэлийн хөл хөдөлгөөн яахын аргагүй ихсээд, хүн болгон ам амандаа хараал ширээл урсгах болно шүү дээ.
Сургууль, соёлын газрууд урсгал болоод их засваруудаа шалавлахгүй бол хичээлийн шинэ жил хаяанд хүрээд ирлээ. Энэ жил хаа сайгүй хур бороо сайтай сайхан л зун болсон. “Их идсэний маргааш” гэдэг шиг хадлан тариагаа базаахгүй бол чийг ихтэй жилийн өвөл нь ширүүн байдаг гэдэг үг ортой байхыг үгүйсгэх аргагүй. Хулгана зурам хүртэл өдийд хөеөгөө зөөгөөд завгүй байхад малчид, тариаланчид маань нэгийг бодохгүй бол горьгүй. Хувь хүмүүс ч гэсэн зуны алжаалаа сэгсрээд дор дороо довоо шарлуулах цаг боллоо. Наймдугаар сарын энэ л налгар шаргал өдрүүд эх нутгийн минь хөгжил хөдөлгөөний гол хөдөлгүүр нь байсаар ирснийг хүн бүхэн зөн совингоороо мэдэрдэг ч найр наадам хөөж налайсаар л байдаг биш үү дээ, түмэн олон мину зээ!
Л.БАТЦЭНГЭЛ
-ССАЖЯ, ОБЕГ, Монголын рафтингийн холбоо хамтран “Рафтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн” болох гэж байгаатай холбогдуулан Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа.
-Японы Оберлин их сургуулийн профессорууд өнөөдөр Монголд ирж “Соёл Эрдэм” дээд сургуультай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар хоёр орны эрт, эдүгээгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, боловсролын салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцэх юм байна.
– ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд 11.00 цагаас Ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах үзэсгэлэн худалдааны талаар мэдээлнэ.
-Маргааш МОХ -ны бүрэлдэхүүн Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудыг эргэж очно.
2014 оны 8 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар сэрүүсч 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
Энэ сарын гуравны өдөр Хөвсгөл аймгийн ИТХ-ын 41 тойргийн долоон тойрогт дахин сонгууль явагджээ. Эл сонгуульд Ардчилсан нам, МАН, бие даагчид нэр дэвшин өрсөлдсөн байна. Өмнөх сонгуульд нэр дэвшсэн бие даагчид хуурамчаар гарын үсэг цуглуулан сонгуульд оролцсон гэх шалтгаанаар бие даагчдыг жагсаалтаас хасаад сонгуульд оролцуулаагүй билээ. Тэгвэл уг сонгуульд өрсөлдсөн бие даагчид тус бүрдээ 250 хүний гарын үсэг цуглуулж чадсан гэж үзсэн тул ийн дахин сонгууль болсон аж. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотын хоёр, Рашаант, Цагааннуур, Бүрэнтогтох, Жаргалант, Тосонцэнгэл сумдын нэг нэг тойрогт дахин сонгууль явагджээ. Сонгуулийн дүнгээр МАН тав, бие даагч хоёр гишүүн сонгогдоод байгаа гэнэ. Харин Ардчилсан намаас нэр дэвшигчид нэг ч суудал авч чадаагүй гэнэ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар “Эдийн засгийг хүндрүүлсэн, ахуй амьдрал доройтуулсан” гэх шалгаанаар Ардчилсан намд санал өгөөгүй юм байна. Ардчилсан намын зарим нэр дэвшигчид 17 хүний санал авсан гэх мэдээллийг өгсөн юм.
Э.ЭНХ
Реалити шоуны од Ким Кардашиантай адилхан болохын тулд 24 настай Клари Леесон гэх бүсгүй 30 мянган ам.доллароор мэс засал хийлгэсэн байна. Тэрбээр хамар, нүд, уруул, өгзөг, хөхөө хүртэл Кимтэй адилхан болгосон тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Кларид мөн 100 мянган ширхэг Кимийн зураг байдаг гэнэ.
Кимтэй адилхан болохын тулд Клари нэг жилийн турш түргэн хоолны газар ажиллаж, гэрийн багш хүртэл хийжээ. Клари тун удахгүй “Кардашианыхантай” хамт реалити шоунд оролцож, Ким болон түүний гэр бүлийнхэнтэй уулзахаар болсон тухай өөрийн “twitter”-ээ бичсэн байна. Тэрбээр “Би удахгүй өөрийгөө амьд толиноос харах болно. Бурхан минь Кимд таалагдаасай. Тэр бол миний ирээдүйд хэн байхыг минь шийдвэрлэх хүн” гэж жиргэжээ.
Монгол Улсын Татварын ерөнхий газар шинэ системээ олон нийтэд танилцуулах гэж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр татвар төлөлтийн шинэ системийг ашиглаж эхэлсэн бөгөөд уг системийг танилцуулах арга хэмжээ энэ сарын 8 буюу ирэх баасан гаригт болно. ТЕГ уг шинэ системийг энэ оны нэгдүгээр сараас ашиглаж эхэлсэн аж. Одоогоор татвар төлөгчдийн 70-аас илүү хувь цахим татварын тайлангийн системийг ашиглаж байна.
Татвар төлөлтийг хялбаршуулах үүднээс интернет болон мобайл банкны үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр болжээ. Голомт, Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкууд ТЕГ-тай хамтран хувийнхаа интернет банкны данснаас татвараа шууд төлөх боломжийг бүрдүүлжээ. Одоогоор нийт татвар төлөгчдийн 80 гаруй хувийг цахим татвар төлөлтийн системд холбох нөхцөлийг хангаад байгаа аж.
Нийслэлийн Цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвд “Хүчирхийлэл үйлдэгчдийн Зан үйлд нөлөөлөх” хөтөлбөрийг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хөтөлбөрийг “Эрчүүд Эрүүл гэр бүл” төв, “Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв” ТББ Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвтэй хамтран Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй аж.
аХүний хандлага зан үйлд нөлөөлөх, өөрчлөгдөх сэдлийг төрүүлэх үйл явц нь агуулгаас ялгаагүй чухал гэж Олон улсын түвшинд үздэг байна. Хүчирхийлэл үйлдэх нь хүний төрөлх араншин биш гэр бүл орчин нийгмээс сурсан зүйл. Нэгэнт олдмол зан үйл учраас түүнийг орхиж болох ба гагцхүү өөрчлөгдөх сэдлийг төрүүлэх дэмжлэг үзүүлэх нь чухал гэж хөтөлбөр хэрэгжүүлэгчид үзэж байна.
а“Гэмт хэргийн тухай” хуулийн төсөлд тусгагдсан зан үйлд нөлөөлөх албадан сургалтын агуулгыг өмнөх жилүүдэд боловсруулан туршсан аж. Харин энэ удаад “Зан үйлд нөлөөлөх” хөтөлбөрийн дараагийн шат руу шилжиж албадан сургалтыг зохион байгуулах аргачлал үйл явц, хохирогчдод үйлчилдэг хүчирхийлэл үйлдэгч эрчүүдийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болон хуулийн байгууллагуудын ажиллагааны механизмыг туршин хэрэгжүүлэх ажээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын сүүлээр эх орондоо ирнэ гэсэн боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа юм. Үүнийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба эмч нарын дүгнэлттэй холбон тайлбарлаж байв.
Харин түүнийг эх орондоо ирвэл дахин шалгагдаж, хэрэг үүсгэж магадгүй гэсэн таамаг хүчтэй явж байна. Учир нь казино байгуулах нэрээр Израилуудаас авсан 1,5 сая ам.долларын талаар гомдол гарсны дагуу шалгаж эхэлжээ. Энэ тухай ЦЕГ-ын эх сурвалж “МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь үнэн” хэмээн баталсан байна. Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжсэн барилгын асуудал боловч түүнийг Интерполоор эрэн сурвалжилсаар байгаа учраас хамсаатан гэгдэх Н.Энхбаяр шалгагдах бололтой.
Зөвлөлтийн үеийн хиймэл дагуул “Космос-1151” дэлхийн агаар мандал руу орох замдаа шатсан байж болзошгүй тухай ОХУ-ын Сансрын батлан хамгаалах хүчний албан ёсны төлөөлөгч, хурандаа Алексей Золотухин мэдэгдлээ.
“Космос-1151” сансрын хөлөг тойрог замаасаа гарсныг хиймэл дагуулын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ нотолж байна” гэж Золотухин хэлэв.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэ хиймэл дагуулын эд ангиуд Антарктидын дээгүүрх агаар мандлын нягт давхаргад шатжээ.
“Космос-1151”-ийг 1980 оны гуравдугаар сарын 23-нд тойрог замд оруулсан бөгөөд тойрог замд байх хугацаа нь дуусахад хагас жил дутуу байжээ.