Нийслэлд төрийн өмчийн 178 ,төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79% нь(59261) төрийн өмчийн, 21 % нь(16318) төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байна.Сургуулийн өмнөх боловсролын 428 байгууллагын барилгын хүчин чадал нь нийслэлийн хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгаагаас эцэг эх, иргэд, олон нийт болон цэцэрлэг улмаар боловсролын байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэж байгаа юм. Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Дээрх нөхцөл байдал нь цэцэрлэгт хүүхэд элсүүлэх, бүртгэл хийхэд хүндрэлтэй ажил болоод байгаа юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй эрх зүйн хэд хэдэн үндэслэл байгаа нь уг ажлыг зохион байгуулах нэг гарц юм. Тухайлбал, “Цэцэрлэгийн эрхлэгч нь
хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрхтэй.1;Эцэг эх, асран хамгаалагчид нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах эрхтэй.2;Тухайн
байгууллагын үйлчилгээний талаар үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох 3;Төсвийн шууд захирагч бүртгэлд үндэслэн хүүхдийн тоог бодитой тооцож жилийн төсвийн төслөө үр ашигтай, өр авлага үүсгэхгүйгээр төлөвлөх”4 гэсэн заалтууд нь цэцэрлэгийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчийн талаас хүлээх эрх үүргийг зааж өгсөн байна.
Энэ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх чиглэлийг өгч байна
1.Дүүргийн боловсролын хэлтсүүд:1.Тухайн цэцэрлэг нь хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлэхэд Боловсролын хэлтэс хяналт тавьж ажиллах
2.Аж ахуйн нэгж, байгууллагуудад өөрийн харьяаны цэцэрлэг
байгуулах болон ээлжийн бүлэг нээн ажиллуулах санаачилгыг хууль эрх зүй, арга зүйгээр зөвлөн дэмжиж хэрэгжүүлэх/МХАҮТ-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд/
3.Цэцэрлэгийн зориулалтаар ашиглагдаж байгаад зориулалт нь
өөрчлөгдсөн, өөр өмчлөлд шилжсэн барилгуудын судалгааг гарган
зориулалтын дагуу ашиглах боломжийг судалж саналаа ирүүлэх
Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 11.1.5.2
Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай
14.1.4.3 БСШУ –ны Сайдын тушаал No17
Бага насны хүүхдийн хєгжилд эцэг эх, гэр бүл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас баримтлах чиглэл
Монгол Улсын хууль Төсвийн тухай 8.8.4.
4.Дүүргийн цэцэрлэгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг судалж холбогдох төсөв хөрөнгийн тооцоо, хэрэгжүүлэх ажлын /гэр барих, албан өрөө болон сэрүүн өрөөг засаж анги
болгох
5.Бүртгэлтэй холбоотой мэдээллийг хүлээн авах утасны жагсаалтыг
дүүрэг бүр гарган иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл саналд дүгнэлт
гаргах
(Өргөдөл, гомдол үнэн зөв байна. Өргөдөл, гомдол нь тодорхой
нэр хаяггүй бол хянан үзэхгүй байж болно.)5
6.Элсэлттэй холбоотой мэдээллийг Нийслэлийн боловсролын газарт жил бүрийн 08дугаар сарын30-ны дотор тайлагнаж байх
Цэцэрлэгүүд :1.Элсэлттэй холбоотой мэдээ, мэдээлэл, эцэг эх, асран хамгаалагчдаас бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг6 бэлтгүүлэх ажлын талаар ил тод мэдээлэх, таниулга, сурталчилгаа хийх
2.Сургуульд элсэхийн өмнөх насны /5 нас/ бүх хүүхдийг сургалтын аль нэг хэлбэрээр /үндсэн, хувилбарт, гэр цэцэрлэг/
сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахад
онцгой анхаарч ажиллах, явуулын багшийн үйл ажиллагааг нэвтрүүлэх
3.Цэцэрлэгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд гэр барих, сэрүүн өрөөг анги болгох, байгууллагуудтай хамтран бүлэг нээх гэх мэт дотоод нөөц боломжоо дайчлах, холбогдох санхүүгийн тооцоог гарган дээд шатны байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх
4.Цэцэрлэг бүр одоо хүмүүжиж байгаа болон хамран сургах тойргийн хүүхдийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж, эцэг эх, олон нийтэд ил тод мэдээлэх
5.Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг
эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл, хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллах, хяналт тавих
6.Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай, өнчин,амьдралын
баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн болон цэцэрлэггүй
хороодын хүүхдүүдээс СӨБ-д хамрагдалтын хувийг ахиулан ажиллахад онцгой анхаарах7,
7.Элсэгч хүүхдийн талаарх шаардлагатай эрүүл мэндийн бичгийг өрхийн болон харьяалагдах эмнэлгээс тухайн цэцэрлэг шууд авч бүртгэл судалгаанд оруулах8
8.Хамран сургах тойргийн хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал,
цэцэрлэгт элсүүлэх дээд боломж, хувилбарт сургалтад хамрагдах
хүүхдийн тоо зэргийг нээлттэйгээр мэдээлэх
9.Хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэлийн судалгаанд хамруулах, лавлагаа авах боломжийг ажлын цагаар зохион байгуулах Бүртгэлийг явуулахдаа:5Монгол Улсын хууль Иргэдээс тєрийн байгууллага, албан ту шаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 8.2, 14.1.1.6БШУ –ны Сайдын А/266 тушаал Цэцэрлэгийн хүүхдийн нэг хичээлийн жилд эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт
7,Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай
8.3, 14.2.2
8,Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай
1.Нийслэлийн төрийн өмчийн бүх цэцэрлэг нь хамран сургах тойргийн судалгаан дээр үндэслэн элсэлтийн бүртгэлийг явуулах бөгөөд ижил хугацаанд эхлэх, дуусгах (Хугацааг 2014 оны 08 дугаар сарын 25-наас 29-нд цэцэрлэгт хамрагдаж байсан болон шинээр элсэх хүүхдүүдийг ажлын цагаар бүртгэнэ.)
2.Цэцэрлэг бүр элсэлтийн бодлогоо тодорхойлж одоо хүмүүжиж буй
хүүхдийг ирэх хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцуулах, зөвхөн
хамран сургах тойргийн хүүхдүүдийг шинээр элсүүлэх
3.Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж авахгүй байх
4.Байгууллага, албан тушаалтны гарын үсэг, цохолт оор болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа нэрийн дор хамран сургах тойргийн бус хүүхдүүд элсүүлэхгүй байх
5.Хорооны Засаг даргын тодорхойлолт болон холбогдох баримт бичигт үндэслэн хамран сургах тойргийнбүтэн өнчин хүүхдүүдийг дараалалгүй бүртгэх, иргэдэд дараалал, бухимдал үүсгэхгүйгээр шуурхай зохион байгуулж ажиллах, хороо, эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах
6.Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй эелдэг боловсон зөв харилцах, тэдэнд бүртгэлийн талаар бодит мэдээлэл өгч ажиллах
7.Бүртгэлийн явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын
захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах
8.Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх, хүүхэд нэг бүрд хувийн хэрэг нээх
9.Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба багшид албан ёсоор хүлээлгэн өгөх
10.Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг байгууллагын вэб хуудсанд байршуулах буюу дүүргийн боловсролын хэлтэст бүртгэл дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан хүргүүлнэ.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР