Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2014 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Хорватын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд болно.
Тэмцээн эрэгтэй 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэй 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жингийн ангиллаар болох юм. Залуучуудын ДАШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд алт 4, мөнгө 6, хүрэл 14, эмэгтэй бөхчүүд алт 2, мөнгө 2, хүрэл 9, нийт 37 медаль хүртсэн амжилттай юм. Өнгөрсөн жил Болгар улсын София хотод болсон залуучуудын ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд С.Цэрэнчимэд алт, 51 кг-ын жинд Э.Даваачимэг, 55 кг-ын жинд П.Орхон нар хүрэл, эрэгтэй 60 кг-ын жинд Б.Номин мөнгөн медаль хүртэж байсан юм.
Залуучуудын 2014 оны ДАШТ-нд оролцох Монголын багийн бүрэлдхүүнийг дор толилуулж байна. Манай бөхчүүд энэ тэмцээний сонгомол барилдааны төрөлд анх удаагаа оролцоно.
Эрэгтэй чөлөөт бөх:
50 кг: Цэдэвийн Мандалсүрэн /”Алдартан” клуб, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт/
55 кг: Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт, азийн залуучуудын аварга/
60 кг: Гансүхийн Бэгзжав /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/
66 кг: Буянцогтын Цогтгэрэл /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб, залуучуудын УАШТ-ий медальт/
74 кг: Болдхүүгийн Батсүх /БХИС, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/
120 кг: Энхтөрийн Мөнхбаатар /”Говь-Сүмбэр аймаг, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын аварга/
Эмэгтэй чөлөөт бөхийн баг:
44 кг: Лхагвагийн Баттогтох /Налайх дүүрэг, залуучуудын улсын аварга/
48 кг: Цогт-Очирын Намуунцэцэг /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт клуб, залуучуудын улсын аварга өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт/
51 кг: Батбаатарын Мөнхтуяа /Дархан-Уул аймаг, азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт/
55 кг: Алтанцэцэгийн Батцэцэг /Дархан-Уул аймаг, өсвөрийн ДАШТ-ний мөнгө, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт, залуучуудын ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцож байна./
59 кг: Сүхээгийн Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, залуучуудын ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцож байна./
63 кг: Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб, өсвөрийн ДАШТ-ний хошой хүрэл, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, залуучуудын 3 удаагийн улсын аварга/
67 кг: Отгонбатын Оюунгэрэл /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, залуучуудын улсын аварга/
72 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ /Өмнөговь аймаг, азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний хүрэл, 3 алтан медальт/
Сонгомол барилдаан:
55 кг: Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний медальт, азийн аварга/
66 кг: Норовсүрэнгийн Амарсайхан /”Харгант-Уамхаг” клуб, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний медаль, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Дасгалжуулагчид:
Цэрэнбаатарын Хосбаяр /“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, залуучуудын
эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/
Цэндийн Баярсайхан /“Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч, залуучуудын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/
Чүлтэмсүрэнгийн Раднаабазар /“Хангарьд” клубын дасгалжуулагч/
Паламдоржийн Чулуунбаатар /Чөлөөт бөхийн дасгалжуулагч/
Дашсүрэнгийн Энхбат /Сэлэнгэ аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын
газрын дасгалжуулагч/
Шүүгч:
Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Лувсан-Ишийн Болормаа
Залуучуудын ДАШТ-ний хуваарь:
Наймдугаар сарын 5. Мягмар гариг
18.30-19.00 Нээлтийн ёслол
Наймдугаар сарын 7. Пүрэв гариг
10.00-14.00 Эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.00-20.00 Эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 8. Баасан гариг
10.00-14.00 Эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.00-20.00 Эмэгтэй 44, 51, 59, 67 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 9. Бямба гариг
10.00-14.00 Эрэгтэй 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.00-21.00 Эрэгтэй 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Наймдугаар сарын 10. Ням гариг
13.00-18.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 50, 60, 74, 96 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.00-20.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 50, 60, 74, 96 кг-ын жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)