Өнөө жилийн төрийн их баяр наадамд хоёр дархан аварга цолтон барилдаж байгаа билээ. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хувьд хэн нь энэ наадмын зүүний магнайгаас босох вэ гэдэг нь чухал байлаа. Нэгийн давааны өмнө хоёр аварга би зүүний мангайд гарна гээд багагүй маргалдлаа. Нэлээдгүй маргалдсаны эцэст А.Сүхбат аварга зүүний магнайд 512 бөхөө магнайлсан юм.
Month: July 2014
Жил жилийн наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Энэ жилийн хуушуурийн сонин гэвэл үнэ нь 1000 төгрөг болж махтай болжээ гэдгийг наадамчин олон онцолж байна. Наадмын хуушуур хамгийн эрэлттэй байгаа бөгөөд олдоц муу байна. Учир нь цэнгэлдэхийн гадуур тог тасарсан тул гал түлж байгаа болон газан дээр хуушуур хийж байгаа хүмүүсийн асарууд уртаа гэгч нь дараалалтай байна. Төрийн түшээдүүд хүртэл хуушуур сурсаар яваа харагдана.
Төрийн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Наадмын нээлтэд цэнгэлдэх дүүрэн байсан үзэгчид одоо цөөрчээ. Наадмын нээлт үзэх хүсэлтэй байсан бололтой эл хуль. Цэнгэлдэхэд аймгийн цолтнуудын барилдаан үргэлжилж байна. Улсын цолонд оирхог гэгдэж буй Аймгийн арслан Б.Эрэдэнэхүү Дэлгэрсайхан тэргүүтэй бөхчүүд төвөггүйхэн давж байгаа харагдлаа. Өглөөний хурц наран үүлэн цаагуур нуугдаж бөх, морь, сурынханд таатай байгаа талаар бөхчүүд ярьж байна.
Их монгол улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ойн их баяр цэнгэл наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаан барианд орлоо. Газар газрын 220 гаруй азарга Хүй долоон худгийн тэнгэрт буяны тоосоо өргөж, ХХ зуун манлай хүлэгч Д.Даваахүүгийн хүү Баянбатын хонгор түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Хонгор азарга хязааландаа улсад аман хүзүүлж давхар уяагаар Төвийн бүсийн даншигт түрүүлж байсан энэ цагт тодорч буй идэрхэн ажнай. Харин аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ААУ Түдэндоржийн Болдбаатарын халиун хурдалсан юм. Халиун азарган тухайд Сүхбаатар аймгийн Халзан сумын ААУ Я.Буйрын унаган адуу бөгөөд шүдлэн наснаасаа хойш аймаг, бүсийн уралдаанд олон түрүүлж айрагдаж байгаа энэ цагийн цуут хурдан хүлэг. Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанд нэг түрүүлж, гурав айрагдаад байгаа бөгөөд өнгөрсөн жил Хэнтийн 90 жилд түрүүлж байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ААУ Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ уяа сойлгыг нь тааруулдаг. Айргийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан, айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Содномцэрэнгийн Цэмбэлийн зээрд, айргийн тавд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уяач Бадамын Оргилын халтар тус тус хурдалж, уясан эзэн унасан хүүхдээ баярлууллаа.
6.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Дуламын Сугарын хул.
7. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Монхдойн Жаргалсайханы хул алаг.
8. Хөвсгөл аймгийн уугуул Гордойн Доржпүрэвийн хонгор.
9. Ховд аймгийн Буянт сумын уугуул Ширчинжавын Энхсайханы халтар.
10. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул Цэрэндоржийн Мөнххуягийн зээрд. Зээрд азарга энэ жил Дүнжингарав хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн билээ.
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түнш Тоёото компани түрүүлсэн бөхийг автомашинаар байлахаар болсон билээ.
Үүнтэй хобогдуулан тус компанийн төлөөллийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл долдугаар сарын 13-нд 11:00 цагаас НЗДТГ-ын Б танхимд тусгайлан хүлээн авч уулзах аж. Үүний дараа 12:00 цагаас Чингисийн талбай дээр түрүү бөхийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа болох юм байна.
Төв цэнгэлдэхэд хуушуур 1200 төгрөгөөр зарагдаж байв. Өнөөдөр өглөөнөөс хойш дөрвөн ч удаа тог тасарснаас болж хуушуурын эрэлт нэмэгджээ. Холбогдох газраас газ хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан учраас тогны асуудал шийдэгдэх хүртэл хуушуурын цэгүүд тогтмол худалдаа явуулах боломжгүйд хүрсэн байна. Нөөц ихтэй байсан цэгүүд хуушуураа 1500 төгрөгөөр худалдаалж эхэлжээ.
Нийслэлийн хүүхдийн төлөө газрын зүгээс энэ жилийн наадмын хурдан морьны уралдааны унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулан ажиллаж байна.
Нийт 15 хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөө гараанаас гарахаас өмнө унаач хүүхдүүдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг шалгаж байгаа аж.
Өчигдөр болсон шүдлэн насны уралдаанд хамгаалалтын хувцасгүйгээс 17 унаач хүүхэд хасагдсан. Мөн гурван хүүхэд унаж, хөнгөн бэртсэн гэж Нийслэлийн хүүхдийн төлөө газрын мэргэжилтэн Э.Батбаяр хэллээ.
Үндэсний их баяр наадмын нээлт үзэх тасалбарыг долдугаар сарын 6-наас 8-ны хооронд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлсэн. Тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16000, 20000, 24000 төгрөгийн ханштай байв. Гэвч наадмын тасалбар худалдан авах гэсэн наадамчид шөнө ирж дугаарлан авч чадахгүй байгаагаа өгүүлсэн.
Билетийн кассууд нэг хүнд хоёроос дээш тасалбар зарахгүй гэж иргэдийг бухимдуулж байв. Бодит байдалд билетийн кассаар харьцангуй цөөн хүн үйлчлүүлсэн ч тасалбар дууссан гэх хариулт олонтаа сонссон нь наадмын тасалбар хэдийнэ дамлагчдын гарт орсонтой холбоотой аж. Иргэдэд олдохгүй байгаа тасалбарыг “шагчид” 40-80 мянган төгрөгт хүргэж, 2-3 дахин нугалж заржээ.
Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын 11-ны орой Их эзэн чингис хааны талбайд “акардион, баян, гармони, аман хуур, мондалин хөгжмийн ахмад уран бүтээлчдийн ахмадуудад зориулсан тоглолт болон “Улаанбаатарын үдэш” 3D шоу цэнгүүн болно.
18:00 Нээлтийн ажиллагаа
18:10 Баян хуурчдын тоглолт
18:20 Аман хуурчдын тоглолт
18:30 Ахмадын дайчин алдаг чуулга
18:40 Ахмадын “Уянга өөдөө” чуулга
18:50 Гармони хөгжимчдийн тоглолт
19:00 Аккардион хөгжимчдийн тоглолт
19:10 Мондалин хөгжимчдийн тоглолт
19:30 Бүх хөгжимчдийн нэгдсэн үзүүлбэр /Уран хас/
20:00 Наадамчдын диско буюу DJ show
20:45 3D mapping шоу
20:50 Никитон хамтлагийн тоглолт
21:35 3D mapping шоу
21:45 Никитон хамтлагийн тоглолт
22:30 3D mapping шоу
22:42 Наадамчдын диско буюу DJ show тус тус цагуудаас болно.