Categories
мэдээ нийгэм

Наадмын нээлт Х.Лхагвасүрэн мориноос унаж буй БИЧЛЭГ

Categories
мэдээ нийгэм

А.Амарбатын хул морь түрүүллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүллээ.

Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан их морьдын уралдаанд газар газрын  325 шандаст  хүлэг гараанаас гарснаас Хэнтий аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул морь түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Баясгалангийн Суман хүрэн,  айргийн гуравт Улаанбаатар хотын Сонгинхайрхан дүүргийн “Хөх чоно” группийн уяач Пүрэвбаатарын загал, айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уяач Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус хурдалжээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн фото сурвалжлага

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Хүй долоо худгийн фото сурвалжлага

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ нийгэм

“Морьтон монголчууд” тоглолт боллоо

Хүй долоон худагт азрага, их насны морьдын уралдаан болсны дараа “Морьтон монголчууд” тоглолт боллоо. Энэ үеэр морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон үзүүлэх сургалт болсон юм. Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан тус тоглолтод гуч гаруй уран бүтээлч оролцжээ. Түүнчлэн үндэсний циркийн уран бүтээлчид оролцсон байна. 

Categories
мэдээ нийгэм

Их морь барианд орлоо

Их Монгол улс байгуулагдсны 808 АХ-ын 93 жилийн ойн их баяр цэнгэл наадмын их морь хэдхэн хормын өмнө барианд орлоо. 325 хурдан хүлэг тоосоо өргөж, Хэнтийн аймгийн Галшарын сумын уяач Аюушийн Амарбатын хул түрүүлэн ирж, тодо магнай торгон жолоогоо өргүүллээ. Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Сугарын хүрэн. Айргийн гуравт Улаанбаатарын хотын уяач Хөх чоно группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор, айргийн дөрөвт Дундговь аймгийн Сосорын Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уаяч Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус хурдлан ирж, түмэн олноо цэнгүүллээ.

6.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Хадбаасангийн Бат-Эрдэнэгийн хүрэн

7.Дундговь аймгийн Луус сумын уугуул Сэрээгийн Шинэбаатарын хээр

8.Архангай аймгийн уяач Түмэнбаярын бор

Categories
мэдээ нийгэм

Соёлын наадам болж байна

“Сэрсэн Тал” соёлын наадмыг энэ сарын 11, 12-нд Хүй Долоон Худагт зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой юм. Соёлын наадмын үеэр “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолт зохион байгуулахаас гадна “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын өртөөг ажиллуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж “Сумын наадам”

Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс


Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу

Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугираг цагаан царайгаар наран дороос мишээв үү
Дулаан амьсгалд дасаалгүй бас л дахин зовоохоор
Дун цагаан шүдээр наадам ч дундаас инээв үү

Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хүний үртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хүнээс далдуур уулзуулав уу

Хүсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хүүхэн ялдам хонгорын ангир цээжийг түшүүлэв үү
Хүний хүнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хүрэн шандан тэрлэгний суман хормой шүргүүлэв үү

Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зүрхний бал шимүүлэв үү
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зүүлгэв үү

Борви нугалах хэвтэргүй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргүй болжмор шувуу хөөрхий
Болий гэвч болихгүй борхон зүрх минь хөөрхий
Болоё гэвч болохгүй богинохон заяа минь хөөрхий

 

Яруу найрагч
Ш.Гүрбазар “Дугуй хээтэй наадам”

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа
Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр
Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоогуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа

Ардын уран
зохиолч Бавуугийн Лхагвасүрэн “
Ижийтэйгээ
үзсэн тэр жилийн наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Наадамчдьiн зулай дээр
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн
Дан эмжээртэй
Даалимбан дээлнээс минь
Даавууньi шинэхэн үнэр
Сэнгэнэх нь даанч сайхан.

Над шиг гоё хүнгүй
Тэр жилийн наадам
Нар хур тэнцсэн
Тэр жилийн наадам.

Долоогийн даваа
Нар хэвийлгэн шувтарч
Даага ирлээ! гэсэн шуугиан
Наадмьiн хөндийг дүүргэсэн сэн…

Тосон ирсэн хоёр тоос
Бичигтийн хөндийд томолдож
Тоос тоосньi дундаас
Зургаан даага сугарсан сан…

Хошуу сүүл даран
Хоорондоо их ойрхон
Барианьi газар
Бараа саахалтьiн хэртэй

Бэлчээрт хүрсэн нь л түрүүлнэ гэсэн аархал
Эмээл бүхэн дээр ноцож байхад
Бичигт хадны сүг зураг
Татвалзаж байх шиг санагдсан…

Хөтөлгөө гүүтэй өвгөн уяач хажууд байсньiг
Хөөрч догдлохдоо би хараагүй байж…
Зөв тальiн дөрөөн сэнж хан хийлгэн
Жингэнэтэл үүрсэн хөтөлсөн гүү ньтэлүүлэв.

Зургаад нь явсан буурал даага
Зуузай даран янцгааснаа сүүл нь годойж
Хаанаас гарсан ид шид нь энэ вэ гэлтэй
Хар хурдаараа яралзан барианд магнайлав.

Хөлсий нь хусахьiн зав өгөлгүй
Хөхөө хөхөх гэж эх рүүгээ шунгав.
Эхийнхээ дууг сонссон
Эсгэл даага сут юм билээ.

Ингэдэг гэдгий нь мэддэг
Хашир уяач нум юм билээ.
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам

Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам

Төрийн шагналт
Нямбуугийн Нямдорж

“Бяцхан толгойн
наадам”
     Би гэдэг нас арван наймтай ч
        Бие сэтгэлээ барих эр тэвчээр султай
        Өвгөн Бадамын Хандаа сэтгэл дунд
уяатай
        Өөрийн санаа гэвэл хамт наадамчлахын
хүслэнтэй
            Бяцхан
толгой наадам чилийсэн уртыг яанаа
            Бардам
бардам хөвгүүдээс Хандаагаа харамлаж
            Уртхан
цагаан Хурхын мойлтой бургасан дунд
            Одод
тонгойтол бидэн хоёр хайрандаа ивэлсээн

Categories
мэдээ нийгэм

325 их морь бүртгүүлжээ

АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их морьд гарааны зурхай руу хөдөллөө. Их морьдын уралдаанд газар газрын 325  хүлэг бүртгүүлснээс  Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн Дархан түмний эх хүрэн, Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазарын Дөлгөөн хонгор, Төв аймгийн Баян сумын уугуул, Манлай уяач Миеэгомбын Энхболдын хүрэн халзан, Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Эрдэнэт хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Баясгалангийн Суман хүрэн, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Манлай уяач Дамбын Хишигжаргалын сартай хонгор, Булган аймгийн Могод сумын уугуул, Манлай уяач Цэнгэлийн Цэгмидийн хүрэн, Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын хээр, Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хүрэн, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Сосорын Мөнхбатын хүрэн, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Манлай уяач Пүрэвийн Мэндбаярын хар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, Манлай уяач Бат-Очирын Эрдэнэгэрэлийн хонгор, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Думаажавын Батбаярын Зоос бор, Завхан аймгийн Яруу  сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн хүрэн халзан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Бөөрөнхийгийн Амарбаясгалангийн хүрэн халзан, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээгийн Яруу саарал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Сүхийн Балдандоржийн хонгор, Ховд аймгийн Дарви сумын уугуул, Манлай уяач Батчулууны Баттөрийн хээр, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мөрнэрэнгийн Мөнхбатын шарга, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Бат-Очирын Саранхүүгийн хээр халзан, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын буурал халзан зэрэг хурдан хүлгүүд морджээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын цолтнууд өвдөг шороодож эхэллээ

Үндэсний их баяр наадмын хоёрын давааны эхэнд улсын аварга С.Мөнхбат, гарьд Н.Ганбаатар нар учраа бөхчүүдээ орхин туг тойрлоо. Монгол Улсын гарьд Гончигдамба аймгийн начин Гансүхийг давсан юм. Дорнодын аймгийн начин Ариунбүрэн улсын заан Одгэрэлээр хоёр давсан нь өндөр цолтой бөхчүүдээс учраа бөхдөө унасан эхний бөх тэр байлаа. Монгол Улсын дархан аварга А.Сүхбат Женко клубын бөхөөр даваа авсан нь үзэгчдийн уухайн түрлэгийг босголоо. Улсын арслан Д.Ганхуяг, гарьд Б.Гантогтох Ж.Бат-Эрдэнэ, заан Т.Санчир нар учраа бөхчүүдээ төвөггүйхэн сөхрүүлж даваагаа ахиуллаа. Харин сумын заан Есөн-Эрдэнэ улсын гарьд Пунцагийн Сүхбатаар хоёр давж туг тойрсон юм. Ө.Даваабаатар харцага аймгийн харцага Батжаргалыг давлаа. Харцага Бат-Орших Дүүрэнбаяраар, И.Доржсамбуу гарьд аймгийн начин Отгонбатад тахим буулгалаа.