АНУ-ын Флорида мужид өнгөрсөн даваа гарагт онгоц хүн мөргөж аминд нь хүрсэн хэрэг гарчээ. СиЭнЭн агентлагийн мэдээлж буйгаар бага оврын онгоц далайн эрэгт байсан есөн настай охиныг мөргөж, хүнд гэмтээсэн аж. Орон нутгийнхан охиныг нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй нас барсан байна. Холбооны агаарын удирдлагын газрын мэдээлж буйгаар бага оврын зорчигч тээврийн нисэх онгоц ослын буулт хийх үедээ далайн эрэг дээр зугаалж байсан Жеоржиа мужийн иргэн 36 настай Омми Иризарри түүний есөн настай охин Ошеана нарыг мөргөчихжээ. Сарасотагийн шериффийн мэдээлж буйгаар эмч нар хэчнээн хичээсэн ч охиныг амийг аварч чадаагүй гэнэ. Харин аавынх нь биеийн байдал тийм ч муугүй байгаа юм байна. Осол гаргасан 1972 оны Пайпер Шероки онгоц техникийн эвдрэлийн улмаас нисэх буудалд хүрч чадалгүй замдаа газардах оролдлого хийсэн нь ийм харамсалтай зүйлд хүргэжээ. Хохирогчдоос гадна нисгэгч Карл Кокомур, зорчигч Дэвид Тийн нар хөнгөн бэртэл авсан байна. Эмгэнэлт явдал тохиосон гэр бүлийнхэн хуримын ойн баяраа тэмдэглэн далайн эрэгт амарч байсан гэнэ.
Month: July 2014
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, өнөөдрөөс бодлогын хүүг 1.5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэж байгаагаа зарлалаа. Инфляцийн өсөлт, ханшийн савалгааг тогтворжуулахын тулд төв банкнаас ийнхүү төсөв мөнгөний бодлогоо чангатгаж, ингэснээр эдийн засгийн хүндрэлийг саармагжуулна гэж үзэж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, банк хоорондын захын арилжааны жигнэсэн дундаж хүү нь Монголбанкны бодлогын хүүтэй ойролцоо түвшинд тогтохоор хүлээгддэг. Банкуудаас Төв банкин дээр байршуулж буй хөрөнгөнд Монголбанкнаас төлж буй хүү юм.
Бодлогын хүү өсөх нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд хүргэх, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг билээ. Улаан буудай, гурил, бензин түлшний үнийн өсөлт, Засгийн газрын төсвөө тэлэх бодлого, сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөргөөр нөлөөлж байсан тул Монголбанк бодлогын хүүг 2007-2008 онд өсгөж байсан юм. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Ингэснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээдэг юм.
Цагдаагийн байгууллага хэд, хэдэн үйлдлээр дээрэм хийсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлжээ. Сэжигтэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Цахлай зочид буудлын орчимд иргэн Г эд зүйлээ дээрэмдүүлсэн, тавдугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн I хороонд Т нь дээрэмдүүлсэн байна. Мөн тавдугаар сарын 15-нд Б түрийвч, гар утсаа, тавдугаар сарын 23-нд Г нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 10 дугаар байрны гадна зодуулж, гар утас мөнгөө дээрэмдүүлжээ. Эдгээр хэргүүдийг илрүүлэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Урт цагааны орчмоор явж, иргэдийг залилаж байсан хоёр хүнийг цагдаагийн байгууллага илрүүлэн, баривчилжээ. Хэргийн талаар тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хорооны нутагт Урт цагаан орчимд 2013 оны арваннэгдүгээр сарын 25-нд иргэн Ю нь үлдэх таних хүнд 32 сая төгрөг залилуулсан байна. Мөн тэнд 2014 оны дөрөвдүгээр сард иргэн Т-ийн 6 сая 878 сая төгрөг, М-ийн нэг сая 600 мянган төгрөгийг залилсан байна. Уг хэргийг М гэгч үйлдсэнийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. М-ийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг Мандал овооны гудамжинд насанд хүрээгүй хүн автомашин жолоодоод явж байна гэх мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад долдугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, байрны гаднаас алдагдсан цагаан өнгийн “Hyundai Accent”-ыг жолоодож яваа нь тогтоогджээ. Тус машиныг Сонгинохайрхан дүүргийн II хороонд оршин суудаг 14 настай хүү хулгайлан унаж яваад зугтаасныг цагдаагийнхан эрэн сурвалжилж баривчилсан байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Зуны амралтын үеэр хүүхдээ хаана, юу хийж байгааг анхаарч сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.
Өчигдөр Нийслэлийн цагдаагийн газарт зам тээврийн ослын 306 мэдээлэл иржээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн I Хорооны нутаг Энхтайваны өргөн чөлөө, Монгол шуудангын урд замд амины Toyota Camry автомашины жолооч Г гэгч нь Subaru Forester маркын машинтай мөргөлджээ. Уг ослоор Subaru Forester маркын машины жолооч 53 настай эмэгтэй гэмтжээ. Мөн машинд сууж явсан хоёр хүн гэмтсэн байна. Жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан аж. Түүний согтолтын зэрэг 0.17 хувь байжээ.
Усны түвшин нэмэгдэж, үерийн аюултай түвшинг давсаныг Ус цаг уур, эрдэм шинжилгээний газраас сануулсаар байгаа. Мөн онцгой байдлын газар, цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг түгээж буй. Гэвч иргэд усанд осолдож амиа алдсаар байна. Өчигдөр Төв аймгийн Лүн сумын хоёрдугаар баг Хүүхдийн овоо гэдэг газарт амьдардаг 38 настай О Өлзийт гэдэг газарт голд живж нас баржээ. Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд айлуудад хогны уут тараах зохион байгуулалтын схем баталжээ. Батлагдсан схемийн дагуу есдүгээр сарын 1-нээс хороо, СӨХ, Худалдаа, үйлчилгээний газар, хог тээвэрлэгч байгууллага, гэр хороолол дахь ус түгээх байруудаар хогны уут тараахаар болжээ. Ингэхдээ хуучин тарааж байсан уутыг зузаан болгож, хэмжээг нь багасган, ауйн хог хаягдлаас өөр зүйл хийхийг хориглох санамжуудтай гаргаж байгаа аж. Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хогны уут тарааж хэвшихээр болжээ. Мөн зориулалтын уут хэрэглээгүй, ил задгай хогоо хаясан байгууллага, аж ахуйн нэгж иргэнд хариуцлага тооцох гэнэ.
Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 102 дугаарын утсанд өчигдөр 4001 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэрэг зөрчлийн 1203, зам тээврийн ослын 306 мэдээлэл ирсэнийг шалгахэд гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгджээ. Үүний 30-ыг нь шалгаж байгаа аж. Иргэд амралт зугаалгаар хөдөө явсан, орон гэр нь эзгүй үед хулгайн гэмт хэрэг ихэсчээ. Тиймээс хөдөө явахдаа хөршдөө гэрээ захих, ойролцоох цагдаагийн хэлтэст бүртгүүлж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өчигдөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны “Цагаан байрны 39-5 тоотын гадна автомашинаас эд зүйл хулгайлаад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад уг хороонд оршин суух Т ын эзэмшлийн Pajero автомашины зүүн хойд хаалганы жижиг шилийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд суух З /эр.30н/ гэгч согтуурсан үедээ хагалж савхим хүрэм, майхан зэргийг хулгайлан авч зугтаасныг илрүүлжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн 2014.07.22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын 1-7 тоотод суух М-ын гэрт хулгайч орж Самсунг LCD зурагт алдагдсан хэргүүдийг Б.Д, Ж.Т, А.Д, Д.З, М.Ц нар бүлэглэн үйлдснийг илрүүлэн шалгаж байгаа аж. Үүнээс гадна 2014.06.24-ны өдөр БГД-14- “БиБиКү” хоолны газраас Америк улсын иргэн К.Л нь бичиг баримт түрүүвчтэй эд зүйлээ алдсан хэргийг Н.Г гэгч үйлдснийг илрүүлэн БГД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
2014-07-25-ны өдөр СБД-4 “Хүнсний 50-р дэлгүүр”-ийн орчимд ОХУ-ын иргэн Е.Ш ийн цүнхнээсээ бичиг баримт 200ам доллар, 5000 рубль, 100.000 төгрөг алдсан хэргийг А.Б үйлдснийг илрүүлэн шалгаж байгаа аж.
Өнгөрсөн
амралтын өдрүүдэд Дундговь, Хөвсгөл, Ховд аймаг баяр наадмаа тэмдэглэлээ. Төв,
баруун, зүүн гурван бүсийн уралдаанд хэний ямар хүлэг хурдалсныг танилцуулъя.
Дундговь аймагт улсын наадмын түрүү азарга торгон жолоо өргүүллээ
Дундговь аймгийн Мандалговьд “Их Мандалын хурд-2014” төвийн
бүсийн хурдан морины уралдаан боллоо. Эрлийз гурав, монгол зургаан насанд газар
газрын шандаст 800 гаруй хурдан хүлэг уралдсан. Төвийн бүсийн уралдааныг
түүхэндээ дөрөв дэх удаагаа зохиож буй Дундговийн уралдаанд төрийн наадмын
түрүү азарга болон нас, насанд айрагдаж түрүүлсэн хурдан хүлэг шандас сорив.
Нас, насанд түрүүлж, айрагдсан хурдан морийг зөвхөн өнөө жил гаргасан амжилтын
хамт жагсаалаа.
Азарга-80
1. Төв аймгийн Баянцагаан сумын аймгийн алдарт уяач Даваахүүгийн
Баянбатын хонгор. Энэ жил төрийн их баяр наадамд торгон жолоо өргүүлсэн.
2. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын аймгийн алдарт уяач
Монхоодойн Жаргалсайханы хул алаг. Өнөө жилийн улсын их баяр наадамд долоолсон.
3. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Батболдын Загдрагчаагийн
хүрэн.
4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын алдарт уяач Ганзоригийн
Мөнхбаатарын хээр. Өнөө жил аймгийнхаа
наадамд түрүүлсэн.
5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт
уяач Дагвын Цогтбаярын хүрэн. Хүрэн азарга энэ жил Гурвансайхан сумын түүхт 90
жилийн ойд аман хүзүүдсэн.
Их
нас-94
1. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач
Доржжанцангийн Батхуягийн хүрэн. Аймгийнхаа Мандалын хурд бүсийн уралдаанд
түрүүлсэн. Хэдхэн хоногийн өмнө Луус сумын 90 жилийн ойд хол түрүүлсэн.
2. Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн алдарт уяач
“ИНЭЛ” ХК-ний Сосорын Мөнхбатын хүрэн. 2014 онд Хулд сумын баяр наадамд гуравт
хурдалж, төрийн наадамд дөрвөлсөн.
3. Дундговь аймгийн Луус сумын уугуул аймгийн алдарт уяач
Сэрээгийн Шинэбаатарын хээр. “Дүнжингаравын хурд-2014” бүсийн уралдаанд тавд
хурдалсан.
4. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат Дашзэвэгийн
Алтансүхийн хул. Энэ жил аймгийнхаа баяр наадамд айрагдсан.
5. Хэнтийн аймгийн Галшар сумын уяач Аюурын Амарбатын хул. Энэ жилийн төрийн их баяр наадмын түмэн
эх.
Соёолон-76
1. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Тэнүүн говийн хурд
галын аймгийн алдарт уяач Адъяагийн Мөнхбаярын загал. Өнөө жил Мандалын хурдад
аман хүзүүдсэн.
2. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Зоригтбаатарын хүрэн.
3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Наранцэцэгийн
Амгалангийн хонгор халзан. Энэ жил улсын их баяр наадамд долоод хурдалсан.
4. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат аймгийн алдарт
уяач Самбадоржийн Амарсанаагийн хонгор.
5. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат ҮХААЯ-ны дэд сайд
Цэвэгжавын Тувааны халтар.
Хязаалан-118
1. Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Алтангэрэлийн
Бархасын хонгор. Энэ жил Өндөршил сумын түүхт 90 жилийн ойд гуравт хурдалсан.
2. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Пунцагийн Эрдэнэчулууны
хүрэн.
3. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Дэмчигсүрэнгийн Наранбатын
хонгор
4. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач
Наранцэцэгийн Амгалангийн мөндөр зээрд. 2014 онд Хулд сумын аймгийн баруун
бүсийн уралдаанд түрүүлж, улсын баяр наадамд дөч гаргаж давхисан.
5. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач
Хуягбаатарын Доржхоролын загал. Өнөө жил Хулд суманд болсон аймгийнхаа баруун
бүсийн уралдаанд аман хүзүүдсэн.
Шүдлэн-128
1. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач
Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан. Энэ онд Дэлгэрхангай ууланд айрагдаж,
Хулд сумнаа болсон баруун бүсийн хурдан морьдын уралдаанд түрүүлж, улсын баяр
наадамд дөрөвт хурдалсан.
2. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Бумбангийн Мөнхтүвшингийн хонгор халзан.
3. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Адьяагийн
Мөнхбаярын саарал. Энэ жил баруун бүсийн уралдаанд наймд, аймагтаа аман
хүзүүдсэн.
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн алдарт
уяач Баатаржавын Баатарчулууны хээр. Хэд хоногийн өмнө Бүрэн сумын түүхт 90
жилийн ойд айрагдсан.
5. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Бичээрэйн Далайн хар.
Даага-108
1. Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат аймгийн алдарт уяач
Жөөжийн Ганбатын шарга. Энэ жил дөрөв түрүүлж нэг удаа зургаад хурдалсан.
Өндөршил сумынхаа түүхт 90 жилийн ой, Гурвансайхан сумын 90 жилийн ойд тус тус
түрүүлжээ.
2. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн алдарт уяач
Оолийн Тагарваагийн хонгор.
3. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Дашзэвэгийн
Ганбатын хээр.
4. Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач
Дашдэлэгийн Сүхбаатарын буурал. Өөрийн унаган, аймагтаа нэг түрүүлж хоёр аман
хүзүүдсэн хурдан буурал азарганых нь төл. Энэ жил Өлзийт сумын 90 жилийн ойд
айрагдсан.
5. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Мөнхбаярын
Галбадрахын хүрэн. Хулд сумнаа болсон баруун бүсийн бага насны уралдаанд
түрүүлсэн.
Эрлийз
дээд 17
1. Увс аймгийн Улаангом сумын харьяат “Сэтгэшгүй трейд” ХХК-ийн
захирал Лувсаннямын Гансүхийн хээр.
2. Дундговь аймгийн Луус сумын харьяат аймгийн алдарт уяач
Сэрээгийн Шинэбаатарын халиун.
3. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн алдарт уяач
Чүлтэмийн Ган-Очирын хүрэн.
4. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат аймгийн алдарт уяач
Сундуйн Лувсанбалдангийн халтар. Энэ жил улсын баяр наадамд гуравт хурдалсан.
5. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрийн уяач Баярмагнайн Ганбатын
сартай хар.
Эрлийз
дунд нас-36
1. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Лувсан-Ишийн
Эрдэнэбаярын хул. Энэ жил төрийн их баяр наадмын эрлийз дунд насны морьдын
уралдаанд аман хүзүүдсэн.
2. Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Аюурын Амарбатын хамар
цагаан хээр.
3. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Давгасамбуугийн
Мөнхсайханы хээр.
4. Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат ҮХААЯ-ны дэд сайд
Цэвэгжавын Тувааны хул. Энэ жил төрийн наадмын монгол шүдлэн насанд айрагдсан.
5. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат аймгийн алдарт уяач
Раднаагийн Бадрахын саарал.
Эрлийз
бага-27
1. Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Бичээрэйн Далайн хээр. Энэ
жил төрийн их баяр наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд түрүүлсэн.
2. Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын тод манлай
уяач Дашзэвэгийн Дагвадоржийн шар хээр.
3. Өмнөговь аймгийн харьяат Д.Мөнхбаатарын хээр.
4. Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Пэлжээгийн
Одонбаатарын зээрд. Энэ жилийн төрийн их баяр наадамд долоод хурдалсан.
5. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Монгол Улсын тод
манлай уяач Цогтын Батсайханы хээр.
Ховдын наадамд
Говь-Алтайн морьд дийлж уралджээ
Ховдод баруун бүсийн уралдаан болсон билээ. Галдан бошигт
хааны мэндэлсний 370 жилийн ойд баруун бүсийн шигшмэл хурдан хүлгүүд уралджээ.
Газар газраас ирсэн шандаст 700 гаруй хурдан ажнай тоосоо өргөсөн юм.
Азарга-88
1. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжавын хул.
Энэ жил улсын их баяр наадмын соёолонг хөтөлж уралдаад байсан.
2. Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Монгол Улсын алдарт
уяач Борнойн Баасанжавын хүрэн.
3. Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Даваагийн Нямдоржийн
хүрэн.
4. Ховд аймгийн Дарви сумын харьяат н.Баяраагийн хар.
5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач н.Галбаатарын хар
Их
нас-168
1. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат “Ентүм” ХК, Монгол
Улсын алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн хээр. Энэ жил улсын их баяр наадамд
13-т хурдалсан.
2. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат аймгийн алдарт
уяач Дорждагвын хүрэн.
3. Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Цэрэнпунцагийн хүрэн.
4. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Алтангэрэлийн алаг.
5. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн алдарт уяач
Жамбалын Энхсайханы цагаан.
Соёолон-107
1. Говь-Алтай аймгийн
Халиун сумын харьяат “Ентүм” ХК, Монгол Улсын алдарт уяач Туваанжавын
Гантөмөрийн бор. Энэ жил төрийн их баяр наадамд айрагдсан.
2. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Даваанямын бор.
3. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ганбаатарын
Ариунболдын хээр.
4. Ховд аймгийн Дарви сумын харьяат нийслэлийн алдарт уяач
Үржинбадамын Атарсайханы шарга халзан. Энэ жил “Дүнжингарав-2014” хаврын бүсийн
уралдаанд айрагдсан.
5. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат “Гарьд зам” ХХК-ийн захирал
Нямдаваагийн Батбаярын зээрд халзан. Улсын баяр наадамд 12-т хурдалсан.
Хязаалан-128
1. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат “Гарьд зам” ХХК-ийн захирал
Нямдаваагийн Батбаярын хээр.
2. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжавын бор.
Төрийн наадамд зургаалсан.
3. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат “Ентүм” ХК, Монгол
Улсын алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн алаг.
4. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Ховд аймгийн хөгжлийн
төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаагийн хээр.
5. Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Ховд аймгийн хөгжлийн
төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаагийн хул.
Шүдлэн-153
1. Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат аймгийн алдарт уяач
Баатарын Даваадоржийн зээрд.
2. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Батсуурийн Энхбаярын хар.
3. Ховд аймгийн Мянгад сумын харьяат Баатарсайханы хонгор.
4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөдөлмөрийн яамны
сайд Ядамсүрэнгийн Санжмятавын хээр.
5. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Насанжаргалын хүрэн.
Даага-68
1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Базарширын Доржпүрэвийн
халтар.
2. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Монгол Улсын алдарт
уяач Туваанжавын Гантөмөрийн халиун.
3. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат “Гарьд зам” компанийн
захирал Нямдаваагийн Батбаярын халиун алаг.
4. Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Бямбабаатарын хүрэн.
Эрлийз
дунд-28
1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн алдарт уяач
Мижидийн Ганболдын хул.
2. Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Рагчаагийн Баатархүүгийн
алаг.
3. Ховд аймгийн Дарви сумын харьяат нийслэлийн алдарт уяач
Үржинбадамын Атарсайханы хул.
4. Ховд аймгийн Дөргөн сумын харьяат “Гарьд зам” ХХК-ийн захирал
Нямдаваагийн Батбаярын хээр.
5. Ховд аймгийн Дарви сумын харьяат улсын алдарт уяач
Түвдэнгийн Батцоожийн зээрд халзан.
Эрлийз
бага
1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Базарширын Доржпүрэвийн
хүрэн. Энэ жил төрийн их баяр наадамд дөрөвт хурдалсан.
2. Ховд аймгийн Дарви сумын харьяат Дамдинхүүгийн Батмөнхийн
хээр. Энэ жилийн улсын их баяр наадмын эрлийз бага насанд зургаад хурдалсан.
3. Ховд аймгийн Булган сумын харьяат Ганзоригийн хээр
5. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Жаргалсайханы
Энхболдын хээр.
С.АЛТАН