Categories
мэдээ нийгэм

Х.Оюунчимэг улсын гарамгай мэргэн болов

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, Улсын хошой мэргэн Лхамжавын Отгонбаярт “Улсын гоц мэргэн” цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Улсын гоц мэргэн Холхорын Оюунчимэгт “Улсын гарамгай мэргэн” цолыг тус тус олгосон билээ. 

Сурын спорт сонирхогчдын хувьд Х.Оюунчимэг гэх хэдийнээ танил болсон. Энэ эрхэм сурын спортоор олон жил уйгагүй хичээллэж, араасаа олон залуу мэргэн харваачдыг дагуулж яваа манай үндэсний сурын спортын өнөө цагийн шилдэг эмэгтэй харваачдын нэг юм. 

Д.САР

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг, илрэх хугацаауг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг бадараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Үүнд: Гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах гэх мэт.

  Хоолны хордлогоос сэргийлэх талаар  дараах  зөвлөмж өгч байна. Үүнд:

 1.    Хоол хүнсийг зөв сонгож авах

 ·         Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох

 ·         Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах

 ·         Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний сав боодол бамбайсан, хонхойсон, ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан бол авахгүй байх

 ·         Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах

 2.    Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах

 ·         Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах

 ·         Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалж болохгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах

 ·         Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах

 ·         Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

 3.    Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших

 ·         Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах

 ·         Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх

 ·         Усыг буцалгаж хэрэглэх

 ·         Болсон түүхий хүнсний сав, хэрэгслэлийг тусад нь хэрэглэж, угааж занших 

 ·         Хоол, хүнсийг чанахдаахамгийн гүн хэсэгт +70-90 хэмээс багагүй, 30минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх хэрэгтэйг Яаралтай тусламжийн 103 төвөөс мэдээлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүчит бөхийн барилдааны есийн даваа

news.mn

Categories
мэдээ нийгэм

Солонгос дахь монголчууд наадамлаж байна

Солонгос улс дахь монголчууд өнөөдөр наадмаа өргөн дэлгэр, сайхан тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Инчон хотод өнөөдөр болж буй наадмын нээлтийн ёслол ид дундаа болж байгаа байна.

Зураг дээр, Солонгос дахь Эмэгтэйчүүдийн холбооны бүсгүйчүүд.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр Тоёото корпорацитай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Тоёота” компанийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Тоширо Хидакаг хүлээн авч уулзлаа. Засаг дарга Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж, Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний талаар товч танилцууллаа. Мөн тэрээр Тоёото корпораци машины зах зээлд технологийн дэвшлийг үзүүлдэг, тиймээс бид та бүхэнтэй боломжтой бүх хэлбэрээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Ноён Тоширо Хидака “Монголчуудын үндэсний бахархал болсон наадмын бай шагналыг ивээн тэтгэж, хамтран ажилласандаа баяртай байна. Хотоор явж байхдаа автозамын осол аваар их гардгийг анзаарсан. Тиймээс зөвхөн автомашины худалдаа гэлгүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр хамтран ажиллах саналтай байна. Бид олон оронтой энэ чиглэлээр хамтран ажилладаг” гэсэн юм.   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл түүний саналын дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын үеэр НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргын хувьд наадмын албан ёсны түншээр ажиллаж, түрүү бөхийг Ланд крузер-200 маркийн автомашинаар шагнаж байгаа “Тоёота” компанийн хамт олонд талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. “Тоёота” компанийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан Гүйцэтгэх захирал Тоширо Хидака “Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд шагнал гардуулж буй нь “Тоёота” корпорацийн хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ ажиллагаанд Та бүхэн сэтгэл хангалуун байвал бид цаашид хамтран ажиллахад бэлэн байна”  гэж хэллээ. Уулзалтын дараагаар Их эзэн Чингис хааны талбайд Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт  “Ланд крузер-200” маркийн автомашиныг  гардуулан өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Эрлийз дунд насны морьд орж ирлээ

Их Монгол Улс байгуулагдсаны 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын Ардын хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны хурдан ажнайнууд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын  116 хурдан ажнай бүртгүүлсэнээс Төв аймгийн Баян сумын уугуул Энхболдын Анарын буган хээр түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уяач Лувсандагвын Эрдэнэбаярын хул,  айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Тогтохын Бямбажаргалын хар,  айргийн дөрөвт  Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул МУ-ын начин Галбадрахын Батбаатарын халтар, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн үзмэн бор  тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн түргэн тусламжид 200 дуудлага иржээ

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвүүд баярын өдрүүдэд 24 цагийн турш ажиллаж байна.

Бид нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Баянзүрх дүүргийн салбарын жижүүрийн эмч Б.Сарантуяа холбогдоход: “Баярын өдрүүдэд ачаалал их байсан. Баянзүрх дүүргийн хувьд бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй бага байлаа. Өчигдөр буюу долдугаар сарын 12-нд БЗД-ийн түргэн тусламжид 200 орчим дуудлага ирсэн. Үүнээс хоолны хордлого, даралт ихсэх дуудлагууд зонхилж байсан. Мөн оройн цагаар согтуугаар гэмтсэн иргэдийн дуудлага олон ирсэн. Эдгээр өдрүүдэд Гэмтлийн эмнэлэг ачаалалтай байсан ажиллаж байсан.” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны наймын даваа

Эх сурвалж www.news.mn

Categories
мэдээ цаг-үе

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

Эх сурвалж www.news.mn

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны тавын даваа

Эх сурвалж www.news.mn