Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Уудам хүүгийн хоёр дахь дуу

Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн Бакуд зодоглоно

Азербайжаны нийслэл Баку хотын “Crystal Hall” спортын ордонд долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гранпри” олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно. Долоо дахь удаагаа болж байгаа энэхүү олон улсын тэмцээнд энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, өмнө болсон Красноярскийн болон Францын “Голден Гранпри” тэмцээний шувтаргын барилдаанд үлдсэн бөхчүүдийг нэр заан урьжээ. Манай улсаас эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд ес, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд зургаа, нийт 15 бөх уригдсан юм. МЧБХ-ноос дараах бүрэлдэхүүнийг тус тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэжээ.

Эрэгтэй чөлөөт бөх:

70 кг: Батчулууны Анхбаяр. ”Харгант-Цамхаг” клуб, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин

97 кг: Доржхандын Хүдэрбулга. ”Ганьт” клуб, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин, азийн аварга

Эмэгтэй чөлөөт бөх:

48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл. ”Хангарьд” клуб, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин

53 кг: Эрхэмбаярын Даваачимэг. ”Хилчин” спорт хороо, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин, залуучуудын дэлхийн аварга

55 кг: Пүрэвдоржийн Орхон. ”Алдар” спорт хороо, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин

60 кг: Тунгалагийн Мөнхтуяа. ”Хангарьд” клуб, Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт

69 кг: Бадрахын Одончимэг. ”Алдар” спорт хороо, олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт

75 кг: Очирбатын Бурмаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт

Дасгалжуулагчид:

Буяндэлгэрийн Батбаяр. Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч

Бямбаринчингийн Баяраа. Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, боловсролын доктор

Шүүгч:

    Баатарын Төмөрбаатар, олимпийн зэрэглэлийн шүүгч

(МЧБХ)

Categories
гадаад мэдээ

Израйль руу пуужингаар 700 удаа харвав

Иордоны хил орчимд байршаад буй “Хамас” бүлэглэлийн дайчид хоёр хоногийн дотор Израйль руу 754 пуужин харвасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Пуужингийн дараалсан довтолгооны үеэр 40 гаруй энгийн иргэн, 10 армийн цэрэг амиа алджээ. Армийн төлөөлөгч Газын зурвасын зарим районуудаас оршин суугчдыг нүүхийг шаардаж “Хамас” бүлэглэл дахин халдлага үйлдэж магадгүй хэмээн таамаглаж буй юм. Тус бүлэглэлийн тэргүүн Ахмед Саид Халил аль-Жабари “Израйлийн арми цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол пуужин харвасан хэвээр байх болно” хэмээн мэдэгджээ.

НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдэгдсэнээр энэ сарын 14-ний байдлаар Израйль улсад ажиллаж, амьдарч байсан 250 гаруй гадаад иргэн тус улсыг орхин гарсан гэв. Израйлийн “Protective Edge” нэртэй цэргийн ажиллагааны тав хоногт Газын зурваст 160 орчим палестинчууд амиа алдаж, мянга гаруй хүн шархадсан байна.

Categories
гадаад мэдээ

Эмэгтэй хүмүүсийг хамба болгохыг Английн сүм зөвшөөрчээ

Гэлмаа нарыг хамба цолтон болгохыг зөвшөөрөх шийдвэрийг Английн сүм гаргалаа. Үндэсний ассамблейд гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар ийм шийдвэр гаргасан байна.

Анхны эмэгтэй хамбыг энэ оны сүүлээр томилж магадгүй.

Хоёр жилийн өмнө үүнтэй адил саналыг батлахаас татгалзаж байжээ. Харин энэ саналыг эсэргүүцэгчдийн үзэж буйгаар, эмэгтэй хүмүүсийг хамба болгох нь Библийг “үгүйсгэсэн хэрэг” аж.

Английн сүмийн тэргүүн хамба Жастин Уэлби энэ шийдвэрийг сайшаажээ. Тэрбээр дэлхийн 80 сая орчим англикан сүмийн удирдагч юм.

Энэ шийдвэрийг гаргасан өдөр бол Английн сүм болон эрх тэгш байдлын хувьд “түүхэн өдөр” гэж Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун хэлэв.

Канад, Австрали болон өөр зарим улсад эмэгтэй хүмүүс хамбаар ажиллахыг хэдийн хүлээн зөвшөөрсөн билээ.

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний усны тариф шинэчлэгдлээ

Долдугаар сарын 15-аас эхлэн шинэ тарифаар усны төлбөр авах болжээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Ус сувгийн удирдах газар  хамтран орон сууцны айлуудын болон аж ахуй нэгжүүдийн хэрэглэж байгаа усны үнийг нэмэх шийдвэр гаргасан нь энэ.

Нийслэлийн орон сууцны нэг өрх өнөөдрөөс нэг сард 2500 төгрөг төлөхөөр Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг харин үйлдвэр, аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөөс 1.5 төгрөг байхаар тогтсон байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд голын эрэг орчмын газрууд хогонд дарагджээ

Тулгар төр байгуулагдсаны 2223 жилийн баяр наадмаараа ард иргэд тав хоног амарч баярлалаа. Тэгвэл энэ өдрүүдэд байгаль орчинд тунч халгаатай байсан аж.  Жилийн жилд Туул голын эргээр аялж зугаалж амарсны гороор тухайн орчин хогонд дарагддаг. Цагдаагийн ажилтан, онцгой байдлынхан, байгаль хамгаалагчид байнгын эргүүл хийж голын эрэг дагуу амарч байгаа хүмүүсийг хогоо хаяхгүй, байгаль орчноо бохирдуулахгүй байхыг сануулж, хянаж байсан ч голын урсгал бохирдсон байна.

Горхи тэрэлж, Хандгайтын бүс, Зүүн салааны зуслан гээд жижиг гол горхитой газрууд хогонд дарагдсан байна. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдөртөө дуу цахилгаантай түр зуурын бороотой


2014 оны 7 дугаар сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь, Увс нуурын болон Их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Туул гол хогийн цэг болжээ

Туул голын өнөөдрийн дүр, төрхийг та бүхэн зурган дээрээс харж байна. Наадмаар тав хоног амарч буйтай холбогдуулан иргэд олноор голын эрэг дагуу амарч, зугаалж  байгаа. Ингэхдээ эргэн тойрноо бохирдуулж, байгаль орчныг сүйтгэж байгаа талаар байгаль хамгаалагч нар хэллээ.

Тиймээс иргэдийг голын эрэг дагуу амрахдаа соёлтой байж хогоо голд хаяхгүй, байгаль орчноо бохидуулахгүй байхыг холбогдох газраас анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэд таван залуу голд живжээ

Энэ зун ихэнх нутгаар хур бороо ихтэй байгаагаас Хангай, Хэнтийн нуруу болон Зүүн зүгийн аймгуудын гол мөрнүүд үертэй байна. Үүгээр зогсохгүй өмнө нь сайр байсан газруудад ч үерийн аюул нүүрлэжээ.

Хамгийн сүүлд л гэхэд Сэлэнгэ аймагт 18-20 насны 5 залуу голд амиа алдсан. Мөн Хэнтий аймгийн Дархан сумын Онцгой байдлын албан хаагчийг хүн хүчний хүрэлцээгүйн улмаас өвчтэй байхад нь голд осолдсон иргэнийг аврах ажиллагаанд дайчилжээ. Харамсалтай нь салаан захирагчийн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан  байна.

Иймд хүүхдүүд, өсвөр насныхан гэлтгүй залуус ч амралтын өдрүүдэд найз нөхөдтэйгээ голын эрэг  дээр амарч зугаалахдаа ихээхэн болгоомжтой, хянуур байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Сувдан сондор” хээр талыг зорилоо

 “Сувдан сондор-10” соёл, эрдэм шинжилгээний аялалын баг өнөөдөр “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” агуулгатайгаар аян замдаа гарлаа. Аялал энэ сарын 25-н хүртэл арван хоногийн турш үргэлжилнэ.

Монгол орны өргөн уудам нутгаар тархан оршсон эрт эдүгээгийн түүх соёл, байгаль экологийн орчины одоогийн байдал, түүний хувьсал хийгээд бүс нутгийг хөгжүүлэх, ялангуяа аялал жуулчлалын брэнд бий болгох эрдэм шинжилгээний сан хөмрөгийг арвижуулахад туслах зорилготой “Монгол Сувдан сондор” соёл эрдэм шинжилгээний хөтөлбөрийг өнгөрсөн 2013 онд Сүхбаатар аймгийн Дарьгангын бүс нутаг, Дорноговь аймагт тус тус амжилттай хэрэгжүүлсэн юм.

“Сувдан сондор-10” соёл, эрдэм шинжилгээний аялалын баг “Дорнод хээр талын байгаль экологи, өв соёл” агуулгатайгаар аян замдаа гарлаа.

Шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид болон хэвлэл мэдээлэл, уран бүтээлчид оролцсон аялалын багийнхан Сүхбаатар, Дорнод аймгийн нилээд хэдэн сумдын нутгаар аялах бөгөөд хээр тал дахь түүх археологи, байгаль экологи, утга соёлыг судлахын хамт Хатагин, Үзэмчин судлалд анхаарал хандуулах аж.

Уг хөтөлбөрийг санаачлагч Монголын Соёл Яруу Найргийн Академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёогийн ахалсан сувдан сондорын багт ШУА-н Археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Д.Цэвээндорж, СГЗ доктор профессор Г.Гонгоржав, доктор профессор О.Сүхбаатар, Экологийн төвийн захирал доктор профессор С.Чулуунхуяг, нэрт эрдэмтэн доктор профессор У.Лигаа, биологийн ухааны доктор профессор  Х.Мөнхбаяр, түүхч доктор Г.Мягмарсамбуу, доктор М.Баярсайхан, урлаг судлалын доктор С.Бадрал, угсаатны зүйн судлаач У.Эрдэнэтуяа, судлаач зураач Ё.Бадарч, Европийн урлагийн академийн шагналт зураач Н.Санчир, яруу найрагч сэтгүүлч О.Цэнд-Аюуш, шашин соёл судлаач докторант О.Мөнхнаран, түүхийн магистр О.Батжин, Монголын үндэсний музейн угсаатны зүйч Ч.Туулцэцэг болон Сүхбаатар аймгийн соёлын өвийн мэргэжилтэн Г.Баярцогт, музейн ажилтан Ч.Оюун-Эрдэнэ, мөн ӨМӨЗО-ны эрдэмтэдийн баг оролцож байгаа ажээ.

Хээр тал нутгаар 5000 шахам км зам туулах уг аялалыг “Нүүдэлчин групп” ивээн тэтгэж буй бөгөөд “Нью Жуулчин Турс” ХХК, Соёл, Спорт, Аялал Жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, ШУА Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей зэрэг байгууллагууд хамтран оролцож буй нь судалгаа шинжилгээний ажлын цар хүрээг илтгэж байна. Тус аялалын мэдээллийн түншлэгчээр Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, “Өнөөдөр” сонин, USB, BBS зэрэг телевизүүд болон мэдээллийн news.mn сайт ажиллаж байна.