Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум маргааш зохион байгуулагдах гэж байна.
Тус хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой юм.
Энэхүү хуралдаанд БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга мөн Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэ Жун тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцох юм.
Монгол-Хятадын бизнес форумыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монгол улс дахь БНХАУ-ын Элчин Сайдын Яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулах аж.
Форум энэ сарын 31-нд буюу маргааш өглөө 10.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот-д болно.