Categories
мэдээ нийгэм

Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ

Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байх үедээ нэг
өдөр  дархан аварга цолыг зарлигаар авч
байгаа тул Монгол улсын Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолоор баталсан
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1-д “ижил
цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил
байвал доод давааг олон давсныг эхэнд нь … эрэмбэлнэ” гэсэн заалтыг үндэслэн
Г.Өсөхбаярыг эхэнд, А.Сүхбатыг удаад эрэмбэлэсэн  болно.

Бөхчүүдийг цолны болзлоо хэн түрүүлж 
хангаснаар нь биш, илүү амжилттайг нь өмнө эрэмбэлэх зарчим тогтоон
дээрх заалтаар баталгаажуулан мөрдүүлсэн нь бөхчүүд, олон түмний талархал
хүлээсэн шударга шийдэл болсон юм.

Дээрх хоёр бөхийн тухайд  даян
аварга цолтой байхдаа Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо
давсан бөгөөд энэ амжилтаараа улсын наадамд 3 удаа долоо давсан даян аварга
А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь зөв юм. Хоёр бөх нэгэнт ийм эрэмбэтэйг ард
түмэн олон жилийн турш мэдэж байсан болохоор Г.Өсөхбаярыг А.Сүхбатын ард
эрэмбэлэх нь дүрэм зөрчсөн, олон түмний эсэргүүцэл, дургүйцэл төрүүлэх үйлдэл
болох байсан билээ.

Харин дархан аварга цол хүртсэний дараа амжилтаар эрэмбэлэхгүй байх
тухай Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.9-д “ Энэ хуулийн 7.8-д заасан
амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж
заасан байдаг. Энэ нь  дархан аварга
цолтой болсныхоо дараа барилдаж гаргасан амжилтаар дахин эрэмбэлэхгүй, хуучин
эрэмбийг хадгална гэсэн заалт юм.

МҮБХ хорь гаруй жилийн турш улс
төр, нутаг усны үзлээс Монгол бөхийг ангид байлгаж, Монгол бөхөд 40 гаруй шинэ
зүйл бий болгон, шударга зарчмыг тууштай баримтлан  ажиллаж байгаагаа ард түмэндээ
хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

Жич: Хоёр бөхийн амжилтын эрэмбэ

 

Бөхийн
нэр          / Даваа       10       9        8      7       
6                 5        Бүх шөвөг 

 

Г.Өсөхбаяр:
                  *        4        3        4        1        2        14     

 

А.Сүхбат                        1        2        *        3        4        1        11

   

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
БӨХИЙН ХОЛБОО

 

           2014 оны 07 дугаар сарын 18.

Categories
мэдээ нийгэм

Дарханы замыг засч байна

Дарханы зам хэцүүдсэний горыг  зорчигчид бишгүй амсч байгаа. Сайн мэдээ нь уг замыг засварлаж байгаа юм байна. Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкнаас хөрөнгө гаргаж уг засварыг эхлүүлжээ. Хамгийн их эвдэрсэн 7,3 км замыг засч байгаа гэнэ. Энэ ажилд 3,5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.  Энэ сарын 25-нд уг засвар дуусах аж. 

 Зам тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат энэ тухай ярихдаа ”Улаанбаатар- Дархан чиглэлийн буюу Баруун хараагаас цааш Хустайн даваа хооронд  маш их эвдрэл гарсан. Энэ замаар том жижиг оврын тээврийн хэрэгслүүд, хойд, урд хөршийн транзит ачаанууд явж байгаа. Тиймээс энд гарсан эвдрэл гэмтлүүдийг яаралтай засч, осол авааргүй байнгын бэлэн байдалд байх үндсэн үүргийг биелүүлэх үүднээс тухайн хариуцсан хэсгийн төрийн өмчит 2 компанийг замын эвдрэлийг засахад татан оролцуулж байгаа. Өнөөдрийн байдлаар эвдэрсэн замуудын хучилтыг, илүүдэл хөрсийг бүгдийг нь зайлуулж, түүнд дүүргэлт хийн зорчиж буй тээврийн хэрэгслүүдийг осолгүй явуулах нөхцлийг бүрдүүлэх ажлыг хийж байна. 2014 онд Дарханы засварын компанийн жилийн төлөвлөгөө 850 сая төгрөг байгаа ч энэ нь замын эвдрэлийг засахад хүрэлцэхгүй байгаа. Энэ 7 км замыг техникийн шаардлагын дагуу нэлэнхүйд нь маш яаралтай замын даланг нь сольж, шинээр дүүргэлт хийн шинэчлэхийн тулд 2 тэрбум орчим төгрөг хэрэгтэй. Тиймээс бид энэ жил улсын төсвөөс баталж өгсөн замын засварын ажилд төсөвлөгдсөн 21 тэрбум төгрөгнөөсөө зохицуулалт хийн, эх үүсвэрийг гаргах талаар ажиллаж байгаа.

Бид өнгөрсөн жил 2014 оны төсөвт суулгуулахаар насжилт нь хэтэрсэн замуудад ээлжит их засвар хийгдэх ажлын тооцоог гаргасан. Нийтдээ 2014 онд 70 орчим тэрбум төгрөгийн шаардлага байгаа ч төсөв хэлэлцэх үеэр хасагдчихсан. Одоо нээлтээ хийгээд удаагүй байгаа хаврын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэнэ. Энэ үеэр бидний тавьж байгаа хөрөнгийг баталж өгвөл замыг засч, насжилтыг нь уртасгахад маш их хэрэгтэй байна” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн” хамтлаг Гран при хүртжээ

Үндэсний язгуур урлагаа дэлхийн олон  улс оронд сурталчилж яваа  хамтлаг, дуучдын нэг нь  “Хөсөгтөн”. Тус хамтлагийнхан  баяр наадмын өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотноо болсон “Мир Сибири-2014” наадамд оролцож Гран-при шагнал хүртжээ. Уг томоохон наадамд 10 гаруй улсын уран бүтээлчид оролцсон байна. Мөн тус хамтлагийн хөөмийч О.Чулуунбаатар дууны төрлөөс алтан медаль хүртсэн бол морин хуурч Б.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгалан нар мөнгөн медаль тус тус хүртэн, амжилт гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын хөөмийн гуравдугаар наадам болно

ССАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын хөөмийн холбоо хамтран олон улсын хөөмийн III наадмыг зохион байгуулахаар болжээ.  

Хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, шинэ залуу хөөмийчдийг төрүүлэх, хөөмийн урын санг баяжуулах зорилгоор уламжлал болгон зохиогддог тус наадам ирэх сарын 20-25-ны хооронд Ховд аймагт болох аж. Наадмын үеэр оролцогчдыг хөөмийн өлгий Ховд аймгийн Чандмань сумаар аялуулах юм байна. Мөн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохиох ажээ. Наадмын  Гран при шагналтныг таван сая, тэргүүн байрт орсон авьяастанг гурван сая төгрөгөөр урамшуулах гэнэ.

Categories
гадаад мэдээ

Ким Юу На “UNICEF”-ийн элч болжээ

Өмнөд Солонгосын уран гулгалтын нэрт тамирчин Ким Юу На НҮБ-ын Хүүхдийн Сан буюу “UNICEF”-ийн элчээр томилогджээ. “Yonhapnews.co.kr” агентлагт мэдээлснээр  Юу На анхны айлчлалаа Тайланд, Филиппин улсаар  хийхээр төлөвлөсөн байна. 2014 оны “UNICEF”-ийн элч төлөөлөгчөөр дуучин Кейти Перри, модель Миранда Керр, хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, Жастин Бэйбир болон дуучин Леди Гага нар ажиллаж байгаа юм. Харин Ази тивээс хоёр дахь удаагаа “UNICEF”-ийн элчээр ийнхүү Ким Юу На сонгогдлоо. 2005-2006 онуудад Хятадын нэрт жүжигчин Жеки Чан тус байгууллагын Ази хариуцсан элчээр сонгогдож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Голын усанд осолдохоос сэрэмжлүүлж байна

Ойрын өдрүүдэд орсон хүчтэй,  усархаг борооны улмаас голын усны төвшин нэмэгдэж, голын эрэг дагуу амарч зугаалж байгаа хүмүүс усанд хөл алдах, гарамгүй газраар гол гатлахдаа автомашинтайгаа урсах зэрэг аюулд өртсөөр байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Нийслэлийн аврах ангийн эрэн хайх, аврах шуурхай салбарын бүлэгт 2014 он гарсанаас хойш өнөөдрийг хүртэл гол усны холбогдолтой аврах ажиллагааны 38 дуудлага ирснээс голын усанд осолдсон 47, аварсан 37, усанд осолдож амиа алдсан 10 хүний цогцосыг эрэн хайж гаргасан байна. Золгүй байдлаар амь насаа алдаж байгаа ихэнх тохиолдлууд нь амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орсонтой холбоотой  байна. Иймд голын сав болон голын эрэг дагуу суурьшиж зусч, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байхыг сэрэмжүүлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын иргэдийн санаачилгыг дэмжлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа Загвар хороо хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэгт 9 төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сангаас санхүүжигдсэн энэхүү 9 төсөлд

•         Хан-Уул дүүргийн 13-р хорооны 2б хэсэгт хэрэгжиж байгаа хог ихээр цугларсан гүн жалгыг цэвэрлэж айл өрхүүдийн өрхийн орлого нэмэгдүүлэх чацарганы төгөл байгуулах төсөл, Хан-Уул дүүргийн 13-р хорооны 5а  хэсэгт хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг устгаж хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх сагсны шийд болон тоглоомын талбай байгуулах төсөл

•         Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 30-р гудамжинд хэрэгжиж дууссан 75 м урттай явган хүний шаталсан зам барих төсөл

•         Баянгол дүүргийн 9-р хорооны гэр хорооллын Горькийн 3,4,5 гудамжинд хэрэгжиж дууссан өрхийн хог ангилан ялгах хогийн сав гэр хорооллын хашаанд суулгах төсөл

•         Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхдийн тоглоомын талбай болон иргэд оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх талбайг бий болгож тохижуулах төсөл

•         Сүхбаатар дүүргийн 14-р хорооны гэр хорооллын Хандгайтын 30-р гудамжинд хэрэгжиж дууссан албан бус хогийн цэгийг цэвэрлэж хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсны шийд барих төсөл

•         Баянзүрх дүүргийн 27-р хорооны Сэлбийн 24-р гудамжинд хэрэгжиж байгаа жишиг гэр гудамж бий болгон хүүхдийн талбай байгуулах төсөл

•         Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Хайлаастын шинэ эцэст хэрэгжиж байгаа иргэд, оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх ногоон төгөл, хүрээлэн байгуулах төсөл

•         Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны Мандал Овоо гэр хороонд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх сагсан бөмбөгийн талбай байгуулах төслүүд орж байгаа. Эдгээр төслүүдийг гэр хорооллын иргэд өөрсдөө санаачлан бичиж, гар бие оролцон хэрэгжүүлж байгаагаараа онцлог. Төслийн үр дүнд гэр хорооллын иргэдийн амьдрах орчин сайжирч, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бүрдэн, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.

Иргэдийн хүсэлтээр зундаа шавар намагт шигдэн, өвөлдөө хүн явах аргагүй мөстдөг хэсэгт явган зам тавьсанаар иргэд аюулгүй зорчих боломж бүрдэж байгаагэх мэт олон давуу талуудыг дурьдаж болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн уран баримлуудаар гоёлоо

Нийслэлийн иргэдэд урлагийн сайхныг мэдрүүлж, хүүхэд залууст хөшөө дурсгалаар дамжуулж үлгэр домог хүүрнэж буй 30 уран баримал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ. Энэхүү өөр өөрийн утга агуулга бүхий баримлуудаас шилдгийг тодруулах “Улаанбаатар уран баримал-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа маргааш 18 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж уран баримлуудыг нүдээр харсан иргэд “Эмээтэйгээ уулзсан юм шиг санагдлаа. Нээрээ л миний эмээ ингээд л эрх бариад сууж байдагсан гэнэ. Нөгөө нэг нь эхийн цагаан сэтгэлийн билэгдэл болсон ихэр үрээ тэвэрсэн ээж, унагандаа үнэрлүүлж буй хүүгийн баримал нь илүү гоё болж” гэж ирээд л өөр өөрсдийн шалгаруулалтаа явуулж сэтгэлийн гэгээн шагналаа өгч эхэлсэн байна. Энэ олон шагналын эзэн хэн болох нь энэ баасан гаригт тодорно. Ирж үзээд иргэн та ч саналаа нэмэрлээрэй гэж Уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийнхэн ярьж байна.

Categories
мэдээ нийгэм

Ажилгүйчүүдийн тоо 18.8 хувиар буурчээ

Энэ оны хагас жилийн байдлаар бүрт¬гэлтэй ажилгүй иргэдийн тоо 33 мянга 900 болж өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувиар буурчээ. Үүнийг өмнөх жилүүдийн эхний хагас жилтэй харьцуулахад 2008 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт аж. 

Тухайлбал энэ оны эхний таван сарын хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 38 мянга байсан бол зургаадугаар сарын эцэс гэхэд 4100-гаар буурчээ. Ха¬рин Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн дунд боловсролгүй ир¬гэдийн эзлэх хувь харьцангуй бага байгаа гэнэ. 

Тодруулбал дийлэнх буюу 40.1 хувь нь бүрэн дунд, 36.5 хувь нь бакалаврын боловсролтой байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Энэхүү бүтэц сүүлийн нэг жилийн туршид хэвээр хадгалагдаж байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Тахийн унагыг үрчилж, бас нэр хайрлаж болно

Манай гараг дээр үлдсэн цорын ганц зүйл зэрлэг адуу-тахийг хамгаалах, байгальд буцааж зэрлэгшүүлэх буянт үйлст хувь нэмрээ оруулах, туслах гэсэн сайн санаат хүмүүс янз бүрээр тусалдагийн нэг хэлбэр  нь тахийн унага үрчлэн, нэр өгөх аж. Хүссэн хэн боловч тахь хамгаалахад 100 гаас доошгүй ам. доллар хандивлаж, тухайн жилд төрсөн нэг унага зүслэн үрчилж, нэр хайрладаг. Тэр нэрээр жил бүр Праг хотноо хэвлэгддэг дэлхий дээрх бүх тахийн удмын бүртгэлд бүртгэгдэн, түүх нь  хөтлөгддөг.  Одоогийн байдлаар Хустайн нуруунд төрсөн унагануудад  20 гаруй орны 200 гаруй иргэн, байгууллага  нэр хайрлаад байна.  Тэдгээрээс заримыг нь дурьдваас:

Нэр хайрласан хүмүүс

Тодруулга

Унаганд хайрласан нэр

Унаганы хүйс

Он

 Н. Багабанди

 Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч

 Нарстай

Эр

1995

 Филипп

 Эдинбургийн Хунтайж

 Белморал

Эр

1997

 Корен Лепаж

 Францын Байгаль орчны сайд

 Кабург

Эм

1997

 Жулия Робертс

 Холливудын нэрт жүжигчин

 Мөнхсанаа

Эр

1999

 Сунг Янг

 Өмнөд Солонгосын ерөнхий прокурор

 Бима

Эр

2000

 Николай Янков

 Болгарын Засгийн газрын гишүүн

 Пагани

Эр

2002

 Леонид Васильевич Потапов

 Буриад улсын ерөнхийлөгч

 Аргада

Эр

2004

 Коике Юрико

 Японы Байгаль орчны сайд

 Сараана

Эм

2004

 Ц.Саранцэцэг

 Амьдрах урлаг төвийн тэргүүн

 Сарансувд

Эм

2004

 Бруно Роби

 Италийн жуулчин

 Карина

Эм

2005

 Б.Бат-эрдэнэ

 Дархан аварга

 Аварга

Эр

2005

 Күүк Крестини

 Австралийн жуулчин

 Күүки

Эм

2006

 Вилъям ба Максима Александр

 Нидерландын ханхүү, гүнж

 Амексияа

Эм

2006

 Н.Энхболд

 УИХ-ын дэд дарга

 Зуун мод

Эр

2006

 Ж.Гүррагчаа

 Сансрын нисгэгч

 Салют

Эр

2006

Ban Ki Monn

НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга

Энхтайван

Эр

2009