Categories
мэдээ нийгэм

“40 мянгат”-д дахин гал гарав

Наадмын дараа “40 мянгат”-ын 40, 41, 42 дугаар байрны дээвэр шатаж, их хэмжээний хохирол учирсан. Гэтэл өчигдөр “40 мянгат”-ын байрны оршин суугчид дахин утаа үнэрлэв. Тодруулбал, өнөө өглөө “ II 40 мянгат”-ын тавдугаар байрны нэгдүгээр орцонд утаа гараад байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийнхан ажилласан байна. Тэднийг очиход тус байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Корейский лапша” хоолны газрын гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг унтраажээ. Галын шалтгааныг одоогоор тодорхойлоогүй байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

“МОНГОЛ МАЛ” нийслэлийн дэд хөтөлбөр хэрэгжиж байна

Нийслэлийн  мал аж ахуйн хөгжлийг дэмжих чиглэлээр Нийслэлийн нөхцөл, онцлогт тохирсон “Монгол мал” дэд хөтөлбөр болон “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүс”-ийг шинэчлэн тогтоож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор батлуулсан билээ Уг хөтөлбөр батлагдсанаар Нийслэлд мал аж ахуйн салбар хөгжих эрх зүйн орчин бүрдэж, салбарын бусад асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэх боломжтой болжээ

 Мөн “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”-ыг мөрдөж, хэрэгжилтэнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажилласнаар малчид мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсүүдэд мал аж ахуйгаа эрхлэн явуулж, малаас авах түүхий эд, бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.

“Монгол мал” дэд хөтөлбөр хэрэгжсэнээр Нийслэлийн малыг бүртгэлжүүлэн, бүртгэлээр дамжуулан хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломж нөхцөл бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хятад Монголын хамтарсан төрийн өмчит компани байгуулахаар төлөвлөжээ

Уул уурхайн яамны мэдээлснээр Хятадын төрийн өмчит “Sinopec” компани Монголын талтай хамтран нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх хүрээнд наймдугаар сард хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурахаар болжээ. Мөн энэ үеэр Хятадын төрийн тэргүүн Монгол Улсад айлчлах юм. Түүнчлэн ирэх сард багтаан энэхүү компанийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар төлөвлөжээ. Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 30 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа боловч ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа илүү нарийвчилсан байдлаар хөрөнгө оруулалтыг тодорхойлох аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эзэн 100” хөтөлбөрийн биелэлт 65 хувьтай байна гэв

Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд Уул уурхайн яамны хэрэгжүүлэх 19 ажлын явцыг 2014 оны долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар үнэлгээ хийхэд биелэлт ерөнхий дүнгээрээ 65 хувьтай гарсаныг өнөөдөр танилцууллаа. Тиймээс тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явцыг эрчимжүүлэх, биелэлтийн хувь бага байгаа арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хяналтандаа авч ажиллаж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Галдан бошигт хаан” дуулалт жүжиг үзэгчдэд хүрлээ

Ховд аймгийн хөгжимт драмын театр төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, төрийн шагналт ардын жүжигчин найруулагч Б.Мөнхдорж нарын бүтээл “Галдан бошигт хаан” дуулалт жүжгийг тайзнаа тавьж өчигдөр анхны тоглолтоо хийлээ. 

Зүүнгарын хаант улсын хаан, агуу эх оронч, дипломатч Галдан хааны тухай эл дуулалт жүжиг дөрвөн бүлэг, зургаан үзэгдэлтэй бөгөөд цомнолыг нь МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Н.Сүхдорж бичжээ. Манай үндэстэн дэлхийн түүхэнд гурван их гүрнийг байгуулсан нь дэлхийн анхны төрт улс Хүннү гүрэн, Чингэс хааны үндэслэн байгуулсан Их Монгол Улс, Зүүнгарын хаант улс юм. “Галдан бошигт хаан” дуулалт жүжигт Зүүнгарын хаант улсын Галдан бошигт хааны төр улсынхаа тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, улстөрийн үзэл, амьдралынх нь сүүлчийн он жил, үндэстний эв нэгдлийн тухай өгүүлжээ. Манжийн эсрэг хийсэн түүний сүүлчийн тулаан 1696 онд Туулын хөвөөнд болсон тухай түүхэн баримтыг уншигчид мэднэ. Хүч тэнцвэргүй тулаанд ялагдал хүлээсэн Галдан хаан 1697 онд тэнгэрт хальсан. Галдан хааны туулсан амьдрал, гунигт төгсгөл, их удирдагчийн хувь заяа нь өөрийнх нь  “Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий. 

Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй.

Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээсэн гэрээслэл 

Амьдралд ялагдана гэж үгүй …

Амьдралд ялна гэж үгүй  хэмээсэн ертөнцийг үзэх гүн гүнзгий үзлийнх нь бодит биелэл байсан нь өдгөөгийн бидний үед үлджээ. Эх орон газар шорооныхоо төлөө эцсээ хүртэл тэмцсэн энэ хүчирхэг хааны гайхамшигт түүх, нугараагүй чин зоригийг өгүүлсэн уг дуулалт жүжиг хөндсөн сэдэв, төрөл жанр гээд аль ч талаараа өнөөгийн театрын ертөнцөд маш том орон зайг нөхөж гарч ирж байна. Хөгжмийн зохиолч төрийн шагналт Б.Мөнхболдтой шинэ бүтээлийнх нь анхны тоглолтын үеэр сэтгэгдлийг нь хуваалцахад “Зүүн гарын их хаан, хувилгаан, төр шашны нэрт зүтгэлтэн Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тохиолдуулан энэ сайхан уран бүтээлийн хөгжмийг бичих завшаан надад тохиолоо. Би анх 2006 онд Галдан хааны талаар судалгаа хийж, 2008 онд “Галдан Бошигт хаан” нэртэй дөрвөн ангит симфони бичсэн юм. Мөн 2009 онд “Алтан намар” хөгжмийн наадамд энэ бүтээлээрээ анх оролцож тус наадмын Гран При шагнал хүртэж байсан юм. Тэгээд энэ симфони сюитээ цааш нь үргэлжлүүлж 2013 онд цомог гаргасан. Энэ жил туульсын дуулалт жүжгийн бүтээл болгон баяжууллаа” гэв. Энэ үеэр мөн жүжгийн бүжиг дэглээчээр ажилласан гавьяат жүжигчин А.Даваахүү “Хааны сүр хүчийг магтан дуулсан энэхүү дуулалт жүжигт миний бие тайлагдашгүй түүхийн гэрч болж байгаадаа маш их баяртай байна. Галдан бошигт хааны гал мэт дүрэлзэн асах сүр хүч, эх орон, газар нутаг, эв нэгдлийнхээ  төлөө цогтой тэмцэгч  энэхүү гайхамшигт хааны тухай  уран бүтээлийг оюун санаандаа тунгаан бодож түүхийг үнэн зөвөөр урлагийн хэлбэрээр туурвин тавьж байгаадаа туйлын их баяртай байна” гэсэн юм. Ховд аймгийн хөгжимт драмын театрын урын санд төдийгүй Монголынхоо театр урлагийн өв санд шинээр мэндэлж буй эл дуулалт жүжигт СУИС-ийн тайзны яриа, ур чадварын багш, гавьяат жүжигчин Ч.Чаминчулуун, Ерөнхий зураачаар Ц.Энхтуяа, төслийн удирдагчаар СТА Б.Нямсүрэн  нар ажилласан байна. Дэлхийн түүхнээ монголчуудын гурав дахь хүчирхэг төр улсыг байгуулсан их хаан Галдан бошигтын үнэн түүхийг судлаачид янз бүрээр үздэг бол өнөөг хүртэлх бүх цаг үеийн туршид олон нийтийг хамгийн их мэтгэлцээн өрнүүлж, их түүхээ эргэн сөхөхөд хүргэдэг давтагдашгүй хувь хүн, дэлхийн түүхэн цаг үеийн нэгэн онцгой фигур яах аргагүй Галдан хаан. Жүжгийг түүний мэндэлсний  370 жилийн ойн хүрээнд тайзнаа тавьж буй нь энэ юм. 

Н.ПАГМА      

Categories
мэдээ нийгэм

Дараах шаардлагыг хангавал ноосны урамшуулалд хамруулна

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  394 дүгээр тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонины ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам” –г батлан гаргасан. Энэ тогтоолын дагуу 2014 оны 01 сарын 01-нээс эхлэн малчин, мал бүхий этгээд нь хоршооны гишүүн байх, мөн малчин өрхийн баталгааны тэмдгийг ноос хүлээн авсан баримтан дээр даран холбогдох газруудад өгнө.

Нэг. Урамшуулалд хамрагдахын тулд малчин, мал бүхий этгээд дараахи шаардлагыг хангасан байна.

1. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байх

2. Стандартын шаардлага хангасан ноосыг төрлөөр нь 50, 100 кг-аар савлаж бэлтгэх

3. Мал аж ахуйн хоршооны гишүүн байх

4. Харьяа дүүргийнхээ ноосны бие төлөөлөгчид ноосоо тушаах / улсын үйлдвэрт /

5. Малчин, мал бүхий этгээд нь данс бүхий банкиндаа хүсэлт гаргах, эсвэл шинээр урамшуулал хүлээн авах данс нээлгэнэ.

6. Ноосны бие төлөөлөгч ноос хүлээн авсан баримтыг 3 хувь үйлдэх ба 1 хувийг өөртөө үлдээнэ. / Энэ баримтанд малчин өөрийн харилцах банкны нэр, данс дугаараа бичиж малчин өрхийн баталгааны тэмдгийг дарна. /

7. Малчин 2 хувь баримт авч нэг хувийг өөртөө, нэг хувийг урамшуулалд хамрагдах хүсэлтийн хамт харьяа дүүргийнхээ Тамгын газарт ХАА-хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. / урамшуулал авах малчин бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих ба, ХАА – мэргэжилтэн овог нэр , регистрийг падаантай нь тулгаж авна /

Хоёр. Хонины ноос, Тэмээний ноос бэлтгэн нийлүүлэх хугацаа

1. Дүүргийн ХАА-хариуцсан мэргэжилтэн ноос хүлээн авсан баримтыг үндэслэн малчин, мал бүхий этгээдийн хаяг , малын тоо, тушаасан ноосны хэмжээ төрөл зэргийг гарган дүүргийн Засаг даргаар баталгаажуулан 2014 оны 08 дугаар сарын 15-ны дотор Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар илгээнэ.

2. НҮХААГ нь дүүргүүдээс ирүүлсэн материалыг бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлтэй тулгаж ҮХААЯ-ны харьяа “ Мал хамгаалах сан”-д хүргүүлнэ.

Гурав. Урамшуулал олгохоос татгалзах үндэслэл:

1. Урамшуулалд хамрагдах шаардлагыг хангаагүй

2. Материал хүлээн авах хугацаанаас хоцроосон, буруу ташаа мэдээлсэн, ноос хүлээн авсан баримтанд засвар өөрчлөлт оруулсан

3. Малчин, мал бүхий этгээдийн материалд баримт бичгийн зөрчил гарч, ажлын 3-5 хоногт багтаан холбогдох газраар дамжуулж “Мал хамгаалах сан”-д ирүүлээгүй болурамшуулал олгогдохгүй гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний талоноор 668 дэлгүүр үйлчилж байна

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд хүнсний талон олгодог. Энэ жил 87 мянга 778 иргэнд хүнсний талон олгохоор болсон.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас энэ жил өрхийн амьжиргааг тогтоох судалгаа хийсэн билээ. Судалгаагаар 15 мянга 137 өрхийн 87 мянга 778 иргэнд талон олгохоор болж дөрөвдүгээр сараас тарааж эхэлжээ.

Уг талоноор том хүн сардаа 10 мянга, хүүхэд таван мянган төгрөгийн хүнс худалдаж авах нормтой юм. Улсын хэмжээнд хүнсний талоноор 668 дэлгүүр үйлчлэх эрх авчээ.

Иргэд талоноороо мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ худалдаж авах эрхтэй. Харин бусад бүтээгдэхүүнийг хүнсний талоноор олгохгүй аж.

Categories
мэдээ нийгэм

“Эко Улаанбаатар” эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчид Хөх хотод аялна

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас  ерөнхий боловсролын сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “Эко Улаанбаатар” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан юм.  Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрх, цаашдын хөгжлийн чиг хандлага, цэцэглэлт, эко орчин бүрдүүлэхэд оруулах хувь нэмэр, эх орноо хайрлан хамгаалахад сурагчдын идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаан 3 үе шаттай болсон бөгөөд нийт 10 000 гаруй сурагчдын бүтээл иржээ.

 Уралдаанд оролцсон сургачдаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 9 “в” ангийн сурагч Т.Мөнхтөр, Баянгол дүүргийн “Шинэ Эрин”  сургуулийн 9 “в” ангийн сурагч П.Мөнгөншатар, Баянгол дүүргийн “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуулийн 9 “а” ангийн сурагч Г.Энхсүлд нар шалгарч  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээдэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ улс-төр

Канад улсын гадаад хэргийн сайдын айлчлал өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. 

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол Улс, Канад Улсын харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх боломжийн талаар ярилцана.

Түүнчлэн, хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа, бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлнэ. 

Энэхүү айлчлал нь тус улсаас манай улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Айлчлалын хүрээнд Канад Улсын Гадаад хэргийн сайд Ж.Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт тус тус бараалхана.    

КАНАД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЭРХЭМСЭГ НОЁН ЖОН БЭЙРДИЙН ТОВЧ НАМТАР

Төрсөн огноо:   1969 оны 5 дугаар сарын 26

Боловсрол:   1992 онд Хатан хааны Их сургуулийг улс төр судлалын чиглэлээр дүүргэсэн

Ажил эрхэлсэн байдал:

Тэрбээр 2006 онд анх Нийтийн Танхимд сонгогдсон бөгөөд 2008, 2011 онуудад дахин сонгогдсон. 

2008-2010 Тээвэр, дэд бүтэц, харилцаа холбооны сайд

2010-2011 Байгаль орчны сайд

2011 оны 5 дугаар сарын 18-ний өдрөөс Гадаад хэргийн сайд

2008 онд Дэлхийн шилдэг Залуу удирдагч шагнал хүртэж байсан.  

Categories
мэдээ нийгэм

Гэрээгээ зөрчсөн зарим иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов

Нийслэлийн Засаг дарга 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр А/600 дугаар захирамж гаргаж 11 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо. Монгол Улсын Газрын тухай хууль болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй дараах иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсноор эзэмших эрх мөн дуусгавар болж байгаа юм.  Энэ захирамж гарсантай холбогдуулан иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, мэдээллийн санд өөрчлөлт оруулах, газар чөлөөлөх зэрэг арга хэмжээг Нийслэлийн Өмчийн харилцааны газар зохион байгуулж хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

  ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХ ОЛГОСОН ШИЙДВЭР НЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ

д/д

Газар эзэмшигч байгууллагын нэр

Хороо

Зориулалт

Хэмжээ /м2/

Хугацаа

Эдэлбэрийн хэлбэр

Нийслэлийн Засаг даргын хүчингүй
болж буй захирамж

Баянзүрх дүүрэг

1

О.Анхбаяр

1

Үйлчилгээ

400

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2012 оны А/344

2

Ц.Чулуунбат

1

Рок поп, уран бүтээлчдийн төвийн
барилга

365

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2010 оны 662

3

Т.Алтангэрэл

2

Дугуй засвар, үйлчилгээ

72

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2006 оны 86

4

Д.Наранцэцэг

3

Үйлчилгээ

240

15

Эзэмшүүлэх

НЗД-ын 2004 оны 455

5

Силвэртауэр ХХК

3

Орон сууц

1800

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2010 оны 98

6

Нексус ХХК

3

Орон сууц

2200

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2011 оны 677

7

ЛУТА ХХК

4

Үйлчилгээтэй орон сууц

300

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2011 оны 678

8

Д.Болдбаатар

4

Амины орон сууц

300

5

Эзэмшүүлэх

НЗД-ын 2009 оны 367