Categories
мэдээ

Өнөөдөр улаагчин тахиа өдөр

Аргын тооллын долдугаар сарын 25. Сугар гариг. Билгийн тооллын 29. Нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 05.26 цагт мандаж 20.35 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хий­хэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэхэд сайн. Мод суулгах, байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ нийгэм

“Номин Холдинг”-ийн захирал Ш.Баярсайханыг хувьдаа мөнгө завшсан гэв

“Номин холдинг” группын түрээсэлж байсан “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг төр өмчдөө буцаан авахаар болсон талаар мэдээлсэн. Үүнийг тус группын тэргүүн  Ш.Баярсайхан өнгөрсөн долоо хоног эсэргүүцэж, бичлэг цацсан билээ. Тэгвэл энэ асуудлуур Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Ж.Наранбаатар тэргүүтэй хүмүүс мэдээлэл өглөө. Тэрээр мэдээлэхдээ ”Номин холдинг” группынхэн ашиг олох үүднээс хууль зөрчсөн. 2004 он хүртэл “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байр зориулалтынхаа дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2004, 2006, 2007 онуудад “Номин Холдинг”  групп хууль зөрчсөн түрээсийн гэрээ байгуулж, удаан хугацаагаар иргэдэд түрээслүүлсэн. Нэгдүгээрт, 2004 онд байгуулсан гэрээ нь  2001 оны 130 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өөрийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ыг зөрчсөн. Хоёрдугаарт, 2004, 2007 онуудад байгуулсан түрээсийн гэрээг Төрийн өмчийн хороогоор батлуулаагүй, ТӨХ-ноос баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг баримтлаагүй. Түүнчлэн 3455 метр квадрат бүхий байрыг гэрээнд зориудаар бууруулан 2952 метр квадрат болгож тусгасан. Ингэснээр түрээсийн төлбөрийг хамгийн багаар тооцоход жилд 139.4 сая төгрөгийн түрээсийн төлбөр төлөлгүй хувьдаа завшсан. Улмаар иргэдэд өндөр үнэтэй дамлан түрээсэлсэн зэрэг зөрчлүүд илэрсэн. Иймд бид төрийн тусгай хамгааллалтай 24 дүгээр байрыг “Номин холдинг” компани түрээсэлсэн гэрээг  энэ оны гуравдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоороо цуцалсан ю” гэлээ. Мөн тус байранд хийсэн гэж буй 1.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг ТӨХ-ноос зөвшөөрөл аваагүй учраас хууль бус хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

114 дүгээр цэцэрлэгийн засварын ажил дуусчээ

“Хааны эрэлд-2014” Энхийг дэмжих ажиллагааны Олон улсын хамтарсан сургуульд оролцсон АНУ-ын арми, тэнгисийн явган цэрэг болон Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн инженерүүд, 071 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хамтран хүмүүнлэгийн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн 144 дүгээр цэцэрлэгт 180 мянган ам.долларын бүрэн хэмжээний засварыг хийж гүйцэтгэлээ.
Уг ажлын хүрээнд цэцэрлэгийн сантехник, шал, хаалга, цонхыг иж бүрнээр нь сольж гадна талын хашаа, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн засварлаж дуусган өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Categories
мэдээ нийгэм

“Ялалтын дөл” аялалд оролцогчдыг бүртгэж эхэллээ

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Ялалтын дөл” залуучуудын дөрөвдэхь удаагийн тойрон аялал ирэх ирэх сарын 22-30 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. “Ялалтын дөл” тойрон аялал нь хоёр орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгох, 1939 оны Халх голын дайнд амь үрэгдсэн монгол-зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, хөшөө дурсгалыг сэргээх, залуучуудын эх оронч үзлийг бэхжүүлэх зорилготой аж. Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас МУ-ын Дорнод аймгийн Халх гол сум хүртэл нийт 5500 км замыг туулах ба Оросын 75, Монголын 75-н залуучууд  оролцох бөгөөд Монголын талаас оролцох залуучуудыг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулалт явуулах юм байна.  Уг тойрон аяллыг 2004, 2005 ба 2009 онуудад тус тус зохион байгуулж байсан бөгөөд 2009 онд Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хоёр орны 140 залуучуудын бүрэлдэхүүнтэй багууд амжилттай оролцож байжээ.
Энэ удаагийн тойрон аяллын оролцогчдыг Орос хэлний мэдлэг  сайтай, спорт, урлагийн авьяастай, бие бялдрын хөгжил сайтайн зэрэгцээ аялалд оролцож байсан туршлагатай байх гэсэн тодорхой  шалгуураар сонгох аж.Тус аялалд оролцохыг хүссэн хүмүүс http://myf.mn/ сайтад тавигдсан анкетийг татаж авч бөглөөд тус анкетаа МЗХ-ны байранд авчирч өгч бүртгүүлэх бөгөөд сонгон шалгаруулалт 2014 оны 8 дугаар сарын нэгнээс эхлэх аж.

М.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 1”-ийн хоёр дахь сугалааг хойшлуулжээ

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт ухаа 1” хорооллын захиалагчийг тодруулах хоёр дахь шатны сугалааг энэ сарын 25-н буюу маргааш 15.00 цагт Спортын төв ордонд зохион байгуулахаар тов тогтоосон ч хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Хойшлуулах шийдвэрийг ийн гаргасан нь иргэдээс ирүүлсэн санал хүсэлттэй холбоотой аж. Иргэдийн зүгээс “Зуны амралт эхэлж, хөдөө орон нутагт амарч байгаа тул  сугалаанд оролцох боломжгүй байна. Сугалааг хойшлуулж өгнө үү” гэжээ. Иймээс Төрийн орон сууцны корпориацаас иргэдийн санал хүсэлтийн харгалзан үзэж сугалааг хойшлуулах болсон байна.

Сануулахад,  “Буянт ухаа 1” хороолол нь 1764 айлын орон сууц бөгөөд энэ удаад 323 захилагчийг тодруулах сугалаа амралт дуусч, ажил жигдрэх хүртэл хойшилж байна.

М.Эрдэнэ

Categories
мэдээ улс-төр

Хуучин автомашинд оногдуулдаг 5 хувийн татварыг тэглэхэд санал нэгджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-нээс Япон улсад төрийн дээд хэмжээний айлчлалаа эхлүүлсэн. Айлчлалын хүрээнд тэрбээр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээр хийлээ.

NHK сувгийн мэдээлснээр хуучин автомашинд оногдуулсан 5 хувийн татварыг тэглэх асуудлаар хоёр тал санал нэгдэж, 2012 оноос хойш яригдаж буй энэ асуудалд цэг тавьж чадсан байна. Мөн экспортын үхрийн маханд оногдуулдаг 38.5 хувийн татвараа бууруулах хүсэлтийг манай тал Японд тавьжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Categories
мэдээ спорт

Монгол охин Канад улсын шатрын аварга боллоо

Канадын Монреал хотод сарын дундуур зохион байгуулагдсан тус улсын шатрын аварга шалгаруулах тэмцээний 16-18 насны охидын ангилалд өрсөлдсөн Нямдоржийн Уранчимэг 5.5 оноотойгоор аваргалжээ.

Манай тамирчин 2008 рейтингтэй Гиблон Ребеккагийн дараа 1810 рейтингтэйгээр тэмцээнд оролцсон байна. Н.Уранчимэг долоон тойрог тогложээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан болон Говь-Алтай аймгийн зарим сумдад хөл хорио тогтоожээ

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын дөрөвдүгээр багийн Нарангийн гол, нийслэлийн ХУД-ийн 13 дугаар хороонд боом өвчин гараад байна.  Боомын голомтод 21 өрх, 13528 мал байгаа бөгөөд 80 мал үхэж,  гурван хүн, 15 мал өвчилжээ. Түүнчлэн Завхан аймгийн Дөрвөлжин суманд 21 хоног, Говь-Алтай аймгийн Хөхморьт, ХУД-ийн 13 дугаар хороонд тус бүр 14 хоногийн хорио цээр тогтоогоод байгаа аж.

Мөн Булган аймгийн Хишиг-Өндөр суманд боомоор өвчилсөн гэх сэжигтэй хоёр хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоон, вакцинжуулалт хийж, зургаан адуу, нэг үхрийн сэг зэмийг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Үүний зэрэгцээ холбогдох газруудаас боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа, зөвлөмжийг нутгийн иргэд болон хил залгаа сумдад тарааж, голомтын ойролцоох найман өрхийн 2518 малд үзлэг, тандалт хийсэн байна.

М.Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ралли Монголиа” наймдугаар сарын 10-17 өдрүүдэд болно

“Ралли Монголиа 2014”, автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдаан наймдугаар сарын 10-17-нд болох гэж байна. Уралдааныг энэ жил Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар болжээ. Уралдааны үеэр мотоциклийн ангилалд Монголын таван бүсгүй оролцохоор бүртгүүлсэн аж.

Японы SSER байгууллагаас Монголын автомашин, мотоциклийн спортын холбоотой хамтран Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найм хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжилдэг юм. Монголын эрэгтэй тамирчид уг тэмцээнд идэвхитэй оролцож, мото ангилалд 10 удаа, авто ангилалд 8 удаа аваргын цом хүртэж байсан юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ихэвчлэн гадны тамирчид өрсөлддөг байсан бол өнгөрсөн жилээс Монголын бүсгүйчүүд анх удаа өрсөлдөх болж, “Ралли Монголиа-2013” тэмцээний авто ангилалд Н.Янжмаа, мото ангилалд Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг нар оролцсон юм.

Тэгвэл энэ жилийн хувьд уг уралдааны мотоциклын ангилалд Монголын таван бүсгүй бүртгүүлээд байгаа ба “Монголын эмэгтэй мотоциклчдын бүлгэм”-ийн тамирчин Х.Оюунтуяа, Ч.Батцэцэг, Г.Батцэцэг нар болон “Эко мотоспорт” аялалын клубын тамирчин Ундрал нарын зоригт бүсгүйчүүд “Ралли Монголиа” уралдаанд өрсөлдөхөөр бэлтгэл, сургуулилтаа базааж байна.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгийн эмч нар 17 настай хүүгийн амнаас 232 шүд авчээ

 Энэтхэгийн эмч нар 17 настай хүүгийн амнаас 232 шүд авах хагалгааг долоон цагийн турш хийжээ. Ашик Жавай хүүгийн нүүр хавдаж Мумбай хотын “JJ Hospital” шүдний эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Хүнд ийм олон шүд ургах нь туйлын ховор тохиолдол бөгөөд Ашикийн шүд 18 сарын турш байн байн өвдөж, зовоох болсон ажээ. “Ашикийн нэг буйлан дээр олон шүд ургасан байсан. Энэ нь нэг төрлийн хоргүй хавдар үүсгэдэг. Эхэндээ бид шүдийг авч чадахгүй байсан учир алх, мэс заслын хутга хэрэглэсэн” гэж доктор Диваре ярьжээ. Түүнийг 30 жил шүдний эмчээр ажиллах хугацаанд анх удаа ийм сонин тохиолдол бүртгэгдсэн байна. Хүнд дээд тал нь 37 шүд ургадаг байна. Гэтэл Ашик хүүгийн доод эрүүний гүнд 200 гаруй шүд ургасан гэж эмч нар тайлбарлав. 

М.Эрдэнэ