Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж байгаа “Оюутан цагдаа” хөтөлбөрийн талаар тус дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 2-ноос эхлэн Монголын оюутны холбоо Соёл, спорт аялал жуулчлалын яамтай хамтран тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрт хамруулахдаа дундаас дээш англи хэлний мэдлэгтэй сайн дурын оюутнуудыг сонгон, гурав хоногийн сургалтад суулгасан байна. Оюутнуудын үндсэн үүрэг нь гадаадын иргэд, жуулчдыг гэмт хэргийн халдлагаас урьдчилан сэргийлэх, зам зааж өгөх, халаасны хулгайгаас болгоомжлуулах юм. СБД-ийн хэмжээнд нийт 22 оюутан энэ сарын 10-наас эхлэн ажиллаж байгаа аж. Тэд 10.00-16.00 цагийн хооронд, цагийн 3500 төгрөгний хөлстэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Тус дүүргийн хэмжээнд “Оюутан цагдаа” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гадаадын иргэдтэй холбоотой нэг ч гэмт хэргийн дуудлага ирээгүй гэнэ. Хөтөлбөр есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ хэмээн СБД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн захиргаа үүргийн биелэлт хариуцсан ахлах дэслэгч, ахмад Т.Мөнхзул мэдээллээ.
Month: July 2014
Европын төв банкны сүлжээ рүү хакерууд нэвтэрч, харилцагчдын 20 мянган цахим шуудангийн хаягийг хулгайлсан тухай CNN мэдээлжээ. Алдагдсан цахим шуудангийн хаягууд нь зөвхөн хэрэглэгчид төдийгүй, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдог сэтгүүлчид, албаныхан хүмүүсийн хаяг байсан байна.
Тус банкны мэдээлснээр хэрэглэгчдийн санхүүгийн мэдээлэл, маркет дата зэрэгт хакерууд нэвтэрч чадаагүй гэнэ. Тиймээс хэрэглэгчдийг цахим шуудангийнхаа нууц үгийг сольж аюулгүй байдалдаа анхаархыг зөвлөсөн байна.
Дуучин Уитни Хьюстоны амьдрал, уран бүтээлээр кино хийхээр болжээ. Тэрээр 2012 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр “Beverly Hilton” зочид буудлын 1024 өрөөнөөс зүрх нь зогссон байдалтай олдсон юм. “Universal Pictures” компани дуучны амьдралаар “Би үхээгүй” хэмээх киног хийж эхэлсэнээ албан ёсоор мэдэгдлээ. Мөн Хьюстоны бага насны дүрийг жүжигчин Уилл Смитийн охин Уиллоу бүтээх бол идэр насанд нь Женнифер Хадсон, Вивики Фокс, Жордин Спаркс, Рианна нар өрсөлдөж буй гэв.
Кино багийнхан Рианнаг ихэд сонирхож, түүнийг хэд хэдэн удаа пробонд оруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин бүсгүй 2012 онд “Тэнгисийн тулаан” гэх кинонд туслах дүр бүтээсэн билээ. Рианна “Би Уитни Хьюстоны дүрд тоглохыг хүсч байна. Тэгэхдээ Женнифер Хадсон бол гайхалтай дуучин бас жүжигчин. Би түүнийг Хьюстоны дүрд илүү тохирно гэж бодож байгаа” хэмээн “Hollywood” сонинд ярьжээ.
2014 онд дөрвөн аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд Дорнодын замын ажилтай танилцсан бөгөөд 80 орчим км замын ажлын гүйцэтгэл хэрхэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ асуудлаар салбарын яам, агентлагийн удирдлагуудтай өнөөдөр Ерөнхий сайдын өрөөнд уулзалт зохион байгуулахаар болжээ. Өмнөговийн зам есдүгээр сард, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн замууд аравдугаар сард ашиглалтад орох аж.
М.Эрдэнэ
Азербайжаны нийслэл Баку хотын “Crystal Hall” спортын ордонд алдарт бөх Г.Алиевийн дурсгалд зориулсан бөхийн чөлөөт барилдааны “Голден гранпри” тэмцээнд энэ жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, өмнө болсон Красноярскийн болон Францын “Голден Гранпри” тэмцээний шувтаргын барилдаанд үлдсэн бөхчүүдийг нэр заан урьжээ.
Манай улсаас тус тэмцээнд Б,Анхбаяр /70 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Э.Нарангэрэл /48 кг/, Э.Даваачимэг /53 кг/, П.Орхон /55 кг/, Т.Мөнхтуяа /60 кг/, Б.Одончимэг /69 кг/, О.Бурмаа /75 кг/ нарын 15 тамирчин оролцож байна. Тэмцээн долдугаар сарын 25-27-нд үргэлжлэх юм.
Германы Стуттгарт хотын Porsche музейд автомашины тансаг цуглуулгууд бий.
1930-аад оны BMW машины хувилбар
BWM i8
1937 Auto Union V16 Streamliner
1961 Auto Union 1000 SP
Mercedes-Benz
1939 Mercedes Benz T-80
Porsche 356 SL Coupe
BMW Isetta Bubble car
1939 Porsche Type 4
Формула-1 авто уралдааны таван удаагийн аварга Хуан Мануэл Фангиогийн автомашины баримал
Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 10 сая орчим нэр төрлийн химийн бодис хэрэглэж байгаагаас 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд тэдгээрийн 150-200 нь хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон байна.
Эдгээр химийн хорт аюултай бодис, бүтээгдэхүүнийг хадгалах тодорхой стандарт байхгүйгээс орон сууцны хорооллын нэгдүгээр давхар, зоорийн давхар, гэр хорооллын хашаанд төрөл бүрийн мод болон, сендвичин байшин, контейнер зэрэг байгууламжид эдгээр бодисыг хадгалж эрсдлийг бий болгож байна. Иймд Герман, Шинэ Зеланд, Австрали, Малайз зэрэг улсад мөрдөгдөж буй стандарт, арга аргачлалын талаар судлан, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн химийн хорт болон аюултай бодисын агуулахын стандартыг БОНХЯ, ОБЕГ, ШУА-ын эрдэмтэн докторууд боловсруулсан бөгөөд энэхүү стандартыг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
Монголын дугуйн спортын УАШТ өнөөдөр эхэллээ. Өнөөдөр багийн 50 км-ийн уралдаан зохиогдох бол маргааш 25 км-ийн ганцаарчилсан уралдаан болох юм. харин тэмцээний хамгийн сүүлийн өдөр буюу 27-нд бөөн гараатай 180 км-ийн уралдаан тус тус явагдана. Уралдааны тамирчид Төв аймаг Зуунмод хотоос гараанаас гарна.
М.Ууган
Монгол орны нөхцөлд авто замын суурийг цементээр болон эмульсээр боловсруулж зам барих технологийг анх удаа турших гэж байна. Уг туршилтыг Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ажилчны гудамжны уулзвар дээр ирэх сарын 17-22-ны өдрүүдэд хийх гэнэ.а
Зам тээврийн яам, нийслэлийн Авто замын газар, Япон улсын “Sakai” ХХК, “Tөгс Зам” ХХК хамтран боловсруулсан технологийг ажлын талбар дээр туршихаар хөрсний дээжийг шинжилгээнд өгч, судалгааны ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн туршилт хийх үзүүлэх сургуулилтад оролцох хүсэлтэй зам барилга, засвар арчлалтын компаниудыг салбарын яам бүртгэж эхэлжээ.
М.Эрдэнэ
Энн 24 настайдаа өөрийн чацуутан Кристофер Болтонтой гэрлэжээ. Эхлээд маш сайхан амьдарч байсан ч сүүлдээ нэг л биш болсон гэнэ. Хэргийн учир нь энэ хугацаанд Энн огт өөрчлөгдөж хөгшрөөгүйд байжээ. 30 нас хүрсэн Эннийг нөхөр нь залуу харчуудтай хардаж уурлах болжээ.
Сүүлдээ хүмүүс нөхрийг нь залуу хүүхэнтэй суусан хижээл эр гэж хэлэх болтол байдал дорджээ. Энн ахимаг настай харагдах гэж бүх хүчээр хичээсэн ч тус болоогүй гэнэ. Эцэстээ 2 хүүхэдтэй хосууд салахад хүрсэн байна. Энэ явдал Эннд хүнд цохилт өгсөн бөгөөд залуу харчууд түүнийг ганц бие залуу бүсгүй гэж бодон эргүүлэх болжээ.
4 жилийн дараа Энн түүний гадаад байдлыг гайхан бахархаж явдаг Брайан Грэхем гэгчтэй гэрлэжээ. Энн түүнд Жошуа, Жейкоб гэх 2 хүүг төрүүлж өгсөн ч гадаад байдал нь огтхон ч өөрчлөгдсөнгүй. Брайаныг 42 хүрэхэд бүх зүйл дахиад л болохоо байв. Аажмаар түүний хөгшрөхгүй байгаад нөхөр нь эхлээд дурамжхан, дараа нь бухимдангуй хандаж, эцэст нь бас л салалтанд хүрчээ. Бүсгүй нэг үе өөрийг нь эргүүлдэгч залуучуудад анхаарал хандуулсан ч энэ нь бүтэхгүй зүйл болохыг хурдан ойлгожээ. Ёстой үзэл бодлын зөрчилдөөн гэдэг юм энд л харагдаж байсан гэнэ.
Энн гурав дахь нөхөртэйгээ суугаад ч байдал дээрдсэнгүй, бүх зүйл давтагдсан байна. Золгүй эмэгтэйгээс хөвгүүд нь зайгаа барих болсон нь бүр ч хэцүү байдал үүсгэв. Учир нь, хэт залуу харагдах эх нь тэдний найз охидыг үргээх болжээ. Найз хүүхнүүд нь атаархаж, нөхрүүдтэйгээ хардах болов. Сүүлдээ сайн танилууд нь хүртэл түүнтэй уулзахдаа эвгүйрхэх болжээ.
“ Би өглөө бүр толинд харж үрчлээс эрдэг. Харин миний нүүр залуугийнх шигээ толигор хэвээр л байх юм. Миний залуу төрх надад гай зовлонгоос өөр юм авчирсангүй. Хүүхдүүд, үе тэнгийнхэн маань намайг хүлээн зөвшөөрч чадахгүй, эрчүүд зай барьдаг болсон. Залуучуудтай би юу ярих билээ?” гэж Энн гашуудалтайгаар хэлсэн гэнэ.