Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд Тавантолгойн 1072 хувьцаа олгоно DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд УИХ-аас баталсан хуулиуд болон хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш төрсөн хүүхдүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх тогтоолын төсөл боловсруулж байгаа гэдгийг хэллээ.

Тэрээр” Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлж төрийн авлига, хээл хахууль, хүнд суртлыг багасгах том шинэчлэлийг хийж байгаа. Ингэснээр 1600 гаруй тусгай зөвшөөрлийг цэгцэлж, 320 тусгай зөвшөөрөл болгосон. Ингэснээр иргэдэд очих хүнд суртал, авлигыг бууруулж байгаа.

ул уурхайн бүтээгдэхүүний хулгайг таслан зогсоох үүднээс Уул уурхайн биржийн тухай хуулийг УИХ баталсан. Энэ хуультай холбогдуулаад тогтоол гаргаж, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд Тавантолгойн 1072 хувьцааг эзэмшүүлэх, олон нийтийн хяналтад оруулах тогтоолыг батлахаар бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *