“20 К” клубаас өчигдөр нохойн асрамжийн газарт хагас тонн мах хандивлахаар болжээ. Энэ талаар тус клубын хамт олон цахим хуудастаа “Энэ хагассайн өдөр 20К клубын хамт олон нохойн асрамжийн газар хагас тонн мах бэлэглэлээ. Мөн “UB Shelter” асрамжийн газар очсон хүн тус бүр нэг нохойд үүр барих мөнгө хандивлалаа. Нийт 80 гаруй нохойтой юм байна. Амьтад ч мөн бидний адил хайрлагдах эрхтэй” гэжээ.
Дашрамд дурдахад, “20 К” клуб нь хорин мянгаас дээш дагагчтай жиргээчдийн нөхөрлөлийн нэгдэл хэлбэрээр анх үүссэн. Сүүлд фэйсбүүк, инстаграм, Тиктокоос нэмэгдэж нийт 250 орчим гишүүдтэй болсон аж. Мөн нийгмийн сайн сайхны төлөө, сошиал орчныг эерэг манлайлалд уриалах зорилготой клуб юм.