Өнөөдрийн байдлаар нийт 207.4 тэрбум төгрөгийн хүсэлт бүхий 15.784 иргэн, аж ахуйн нэгжид Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл олгожээ.
Энэ нь нийт ирүүлсэн зээлийн хүсэлтийн 74 хувь, зээлийн хэмжээний 42.4 хувийг эзэлж байна.
- Ноолуур бэлтгэлийн зээлийг 14 аж ахуйн нэгжид
- Хаврын тариалалтын зээлийг 316 иргэн, аж ахуйн нэгжид
- Малчдыг дэмжих зээлийг 15.454 малчинд олгожээ.
Олгосон зээлийг байршлаар нь авч үзвэл Улаанбаатар хотоос 207, орон нутгаас 15.577 иргэн, ААН байна.