Categories
мэдээ нийгэм

13 настай охины амийг бүрэлгэсэн этгээдүүдийг шүүх хурал эхэллээ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин М нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тэгвэл гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард болсон ч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин мөрдөн байцаалт дуусч, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Хэргийг эргэн сөхөхөд, 13 настай М охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн наймдугаар сарын 22-нд гэрээсээ гарч яваад ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон.

Охиныг гэрээсээ гарч явахад хөрш айлын 19 настай Э.Амарболд гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир” төвийн зочид буудал руу дагуулан орж, улмаар архиар шахаж, ёс бусаар хүчирхийлж амийг нь хохироосон байдаг юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Жавхлан, Э.Амарболд нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоожээ. Ар гэрийнхнийх нь зүгээс “Миний охин нэгэнт эргэж ирэхгүйгээр явсан учир хэргийг үнэн зөвөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих ёстой ял зэмийг нь оноож өгөхийг хүсч байна” хэмээ байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

13 настай охины амийг бүрэлгэсэн этгээдүүдийг шүүх хурал маргааш болно

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир төв”-ийн зочид буудалд 13 настай охин бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гараад хоёр жил болжээ. Дээрх аймшигт хэрэг үйлдсэн гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрсөн зургаадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон бөгөөд хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан билээ. Харин маргааш буюу энэ сарын 7-ны өдөр мөрдөн байцаалтад буцаасан хавтаст хэргийг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.

Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан ёс бусаар хүчирхийлсэн, биед нь гэмтэл учруулсан, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан нь баримтаар тогтоогдсон. Түүнчлэн шүүх шинжилгээгээр 13 настай охиныг хүч хэрэглэсэн болох нь тогтоогдсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *