Categories
мэдээ нийгэм

11 айлд нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай “А/845” дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 567, 2012 оны А/168, 2013 оны А/374 дугаар захирамжаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллоос Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх 9.6 км авто зам, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто зам, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Улаанбаатар хотын ундны усыг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр төсөл”-ийн 18.9 км цэвэр ус дамжуулах шугамын зурвас газарт орсон аж ахуйн нэгж, иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг жагсаалтаар гаргаж, баталлаа. Нийт 7 иргэнд олгох 161 316 107 төгрөгийн нөхөх олговрыг 2014 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *