Иргэдийн саналыг хүлээж авах Засгийн газрын “11-11” төвийн веб сервер болон бусад тоног төхөөрөмжийг Үндэсний дата төвд шилжүүлэн байрлуулж, техникийн шинэчлэл хийж байгаатай холбогдуулан өнөөдөр 15 цагаас хойш түр хугацаагаар ажиллахгүй болжээ. Төхөөрөмжүүдийг шилжүүлж, техникийн тохиргоо хийснээр зургадугаар сарын 22-ны даваа гаригаас цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.