Багануур дүүргийн 3 дугаар хороонд 3 тэрбум 466 сая 791 мянган төгрөгөөр барьсан 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, Багануур дүүргийн 125 дугаар сургуульд эзэмшүүлэх эрх олголоо.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад барьсан нийт 107 сая 740 мянган төгрөгийн өртөг бүхий байгаль хамгаалагчийн 4 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авч, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт эзэмшүүллээ. Шинээр барьсан байгаль хамгаалагчийн 4 байр нь баталсан нэг зургаар боссон бөгөөд нийт 36 мкв талбайтай нэг давхар барилга юм.