Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“1000 цүнх”аян өнөөдөр хаалтаа хийлээ

Монголын банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэн нийслэлийн ядуу бага орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор “1000 цүнх” аяныг эхлүүлсэн юм. Энэхүү аяны хүрээнд 100 хорооны 14 наснаас доош 1000 хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг иргэдийн хандив дэмжлэгийн тусламжтайгаар цуглуулжээ. Хичээлийн хэрэгсэл бүхий цүнхний зардал 35000 төгрөг байхаар тооцолжээ. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.

Зохион байгуулагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга Оюунчимэг “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээг дэмжин оролцож байна. Үүнийг бусад компануудыг уриалж манай танхимын дэргэд байгаа жижиг үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компануудыг уриалж оролцлоо. Хүүхдийн иж бүрэн хичээлийн хэрэгсэл өгч байгаа маань эцэг эхчүүдийн ачааг бас хөнгөвчилж байгаа хэрэг юм. Их орлогтой байна уу, бага орлоготой байна уу хамаагүй бүх хүүхдүүд ижил тэгш сураасай гэсэн зорилгоор энэ цүнхнүүдийг өгч байгаа юм. Есөн дүүрэгтэй хамтран энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгууллаа” гэв.

Мөн энэхүү арга хэмжээнд ач зээ нараа дагуулан ирсэн Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Б.Цэндсүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрээр “Хорооноос охиныг маань 1000 цүнх аянд оролцох урилга өгсөн. Тэгээд энд ирээд байна. Эмээ нь 11 хүүхэдтэй. Ач зээ нар нийлээд 100 гаруй хүн болсон. Энд хоёр айлын хүүхдүүд нь явж байна. Би энэ охиноо таэквондогаар хичээллэхэд нь их дэмждэг. Охин маань Азийн тэмцээнд аварга болж алтан медаль авсан. Урьд нь Монгол улсын аварга болж байсан. Энэ жил Сүхбаатар аймагт зохиогдсон тэмцээнд оролцож бас алтан медаль авсан. Сүхбаатар явахад нь багш нь хоёр зуун мянгаар авч явсан. Дөрөвдүгээр сард ОХУ-ын Буриадад улсын тэмцээнд явж алтан медаль хүртсэн. Сая хоёр зуун мянган төгрөгөөр Бээжин явуулсан. Эмээ нь тэтгэврээ бөөндөөд охиноо явуулсан. Миний охин бас сургуулийнхаа шатрын аварга” гэлээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *