Categories
мэдээ нийгэм

1000 машины захын газар чөлөөлөхөөр очсон цагдаа, худалдаа эрхлэгчид зөрчилдөв

Нийслэлийн Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто захыг нүүлгэх шийдвэр гарсан ч биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн билээ. Уг газрыг албадан чөлөөлөхөөр өнөөдөр цагдаа нар очсон ч худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Түүгээр ч барахгүй худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсч, маргалдан, зарим худалдаа эрхлэгчдийг баривчлахад хүрчээ.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг цагдаагийн байгууллагатай хамтран авто худалдаа эрхлэгчдийн машиныг ачиж, уг газрыг албадан чөлөөлсөн байна. Авто худалдаа эрхлэгчид уг газрыг 2007 оноос эхлэн тордож, тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байтал шийдвэр гаргах түвшний хүмүүсийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гаргаж, ажиллах боломжгүй болголоо гэж мэдэгдэж байгаа юм. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн харин “1000 машины зах байрлаж буй газар нь анхнаасаа манай мэдлийнх байсан. Хөрөнгө санхүүгийн боломжгүй байсан учраас 2006 оноос “Даяар хас” компанид түрээслүүлсэн. Гэрээний хугацаа 2016 онд дууссан. Одоо дээрх газарт орчин үеийн төмөр замын вокзал барина” хэмээн мэдэгдэж байна.

1000 автомашины зогсоолыг чөлөөлөхөөр 400 гаруй цагдаагийн албан хаагч ажиллаж байна гэсэн тоо бий. Бодит байдлыг газар дээрээс нь шууд дамжуулж байсан Зариг.мн сайтын сэтгүүлчийг цагдаагийнхан саатуулж, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг мөн гарлаа.

Image may contain: one or more people, people standing and outdoorImage may contain: one or more people, people standing and outdoor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *