Categories
мэдээ спорт

100 буудалт даамын “ЕБС-иудын цом-2014” болно

 Зуун буудалт даамын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-21-ний өдрүүдэд СХД-ийн 42-р сургууль дээр болно. Монголын даамын холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн нь даамчдын залгамж халаа болсон өсвөрийн тамирчдын ур чадварыг ахиулж, цол зэрэг олгох, тус спортыг сурталчлах зэрэг олон зорилготой юм. Тэмцээнд оролцох багууд 7-10 насны хоёр (эрэгтэй, эмэгтэй), 11-13 насны хоёр, 14-16 насны хоёр, нийт зургаан гишүүнтэй юм. Тэмцээн швейцарь системээр есөн өрөг тоглох бөгөөд эхний гурван байраас гадна ширээний аварга даамчдыг шалгаруулах аж.

Тэмцээний бүртгэлийг http://mondaam.mn-д хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *