Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн 400 орчим иргэнийг уулаас буулгалаа DNN.mn

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ойн сан бүхий сумдаар байгаль орчны хяналтын улсын байцаагч байгаль хамгаалагч нартай хамтарсан хяналт шалгалт хийж, зөвшөөрөлгүй самар түүхээр ирсэн 75 тээврийн хэрэгсэл бүхий 400 орчим иргэнийг уулаас буулгаад байна.

Ойн тухай хуулийг зөрчин, ойн дагалт баялаг, хуш модны самар түүж бэлтгэсэн зарим иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Ойн сан бүхий Бат-Өлзий, Уянга, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нарт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг мэдэгдээд байна.

Самар түүж байгаа иргэд ойд хог хаягдлаа орхин орчныг бохирдуулах, ан амьтныг үргээж, түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, багийн Засаг дарга нарыг үүрэгт ажлаа эрчимжүүлэхийг даалгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *