Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байсан зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авчээ

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ашигт малтмалыг хууль бусаар олборлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Гурвансайхан сумын нутагт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус сумын Хүрэн дэл /Билүүт/ хэмээх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэс трак” ХХК нь өөрийн эзэмшлийн талбай дээр хайлуур жонш олборлож нутгийн иргэдээр ялгуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *